2006-12-04

ДИАНА ГҮНЖИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД


Авто машины ослоор харамсалтайгаар амь үрэгдсэн Уэльсийн гүнж Дианагийн хүүхдүүд ээжийнхээ дурсгалд зориулан хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. Одоогоос 10 жилийн өмнө Диана гүнж авто машины осолд орж нас барсан билээ. Их Британы сонин хэвлэлд бичсэнээр Диана гүнжийн дурсгалыг хүндэтгэх хандивын концерт Уэмблигийн шинэ цэнгэлдэх хүрээлэнд болох юм байна. Концертын орлогоос олсон бүх мөнгийг дэлхийн янз бүрийн оронд хэрэгжүүлж байгаа буяны хөтөлбөрт зориулах юм байна. Хандивын тоглотын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ойрын өдрүүдэд Хатан хааны хэвлэл мэдээллийн албанаас ойрын өдрүүдэд тараах юм байна. Дианы гүнжийн хөвгүүд хандивын тоглолтыг ямар хэлбэрээр зохион байгуулах вэ гэдгээ хараахан шийдээгүй байна. Гэхдээ зарим эх сурвалжуудын үзэж байгаагаар Диана гүнжийн дурсгалыг хүндэтгэх концертод рок попын одууд илүүтэй оролцох ажээ. Диана гүнжийн дургалд зориулан “Candle in the Wind” дууг зохиосон дуучин Элтон Жон уг тоглолтод оролцох нь тодорхой болжээ. Дуучин Элтон Жон Диана гүнжийг хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа 1997 онд олны хүртээл болгосон юм. Дашрамд дурьдахад энэ дуу олны хүртээл болмогцоо хит болж байсан юм. Sunday Times сонинд бичсэнээр уг тоглолтод дуучин Бейонсе, Кайли Миноуг, Жорж Майкл нар оролцох юм байна.Хатан хааны гэр бүлийн гишүүдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ноён Дики Арбитер BBC-д өгсөн ярилцлагадаа хандивын тоглолт хийх санаачлагыг Диана агсаны хоёр хүү гаргажээ. Хандивын тоглот 2007 оны 7 сарын 1 өдөр болох бөгөөд хэрэв Диана гүнж амь сэрүүн байсан бол 46 нас хүрэх байжээ. Диан гүнж өөрийн шинэ амраг Доди Аль Файедын хамт Францын нийслэл Парис хотод 1997 оны 8 сарын 31 өдөр авто машины ослын улмаас нас барсан билээ.
Орчуулсан MEDENEWS

No comments: