2008-04-29

Дэлхийн мэдээ 2008 04 29 Мягмар гараг

Лид1. БНХАУ –ын Шаньдун мужын нутаг дэвсгэрт зорчигч тээврийн хоёср галт тэрэг мөргөлдсөн байна. Энэ ослын үеэр 70 хүн амь насаа алдаж 400 гаруй хүн шархаджээ.
Мөргөлдсөн хоёр галт тэрэгний нэг нь Бээжингээс Циньдао хотыг зорин явж байжээ. Харин эсрэг урсгалд нь хятадын Яньтай хотоос Сюжоу хотыг зорин явж байжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Бээжингээс хөдөлсөн галт тэрэг тодорхогүй шалтгаанаар замаасаа гарсан байна. Энэ үед эсрэг чиглэлд хурдтай явж байсан галт тэрэг мөргөжээ. Осолын газар БНХАУ-ын төмөр замыгн сайд, төмөр замын удирдах албаныхан, хятадын аврахгчид ажиллаж байна. Төмөр захмын осол өчигдөр өглөө болжээ. Энэ осолын үеэр 70 гаруй хүн амь насаа алдаж 400 гаруй хүн бэртгэж гэмтсэн байна. Бэртгэж гэмтсэн хүмүүсийн дотор Францын 4 иргэн байгаа гэж хятадын албаны хүмүүс мэдэгджээ. Төмөр замын осолд орсон хүмүүст эмнэлэгийн тусламж яаралтай үзүүлэхийг хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао, ерөнхий сайд Вэнь Зя Бао нар үүрэг болгожээ. Энэ төмөар захмыйн осолын дараа хятадын төмөр замын газрын өндөр албан тушаалтнууд ажлаасаа халагдах өргөдөлөө өгсөн байна. Шаньдпун мужид болсон төмөр замын осол нь ажлын хариуцлага алдсанаас болсон гэж үзэж байгаа юм байна. Өнөөдөр өглөө осол болсон замыг чөлөөлж, бусад галт тэрэгний хэвийн үйл ажиллагааг хангаж чаджээ.
Лид2. Бээжингийн олимпийн наадмын бамыар БНСАУ-аас Бүгд Найрампах Социалист Вьетнам улсад хүрэлцэн ирсэн байна.
Олимпийн бамбар Вьетнамд өчяигдөр орой орон нутгийн цагаар 23 цаг 30 минутад иржээ. Олимпийн бамбарыг тээвэрлэсэн хятадын иргэний агаарын тээврийн компаний тусгай нислэгийн онгоц хойд Солоногосын нийслэл Пхеньян хотоос ирсэн юм. Пхеньян хотод олимпийн бамбар аялвах үеэр ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй м. Бамбарыг Вьетнам орноор аялуулах үед элдэв зөрчил, таагүй үйл явдал гаргахгүй гэж Вьетнамын засгийн газар хятадын талд амалсан байна. Олимпийн бамбар Лондон, Парис, Сан Франциско, Сөүл хотод аялах үеэр Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөнхөн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байсан билээ.

Лид3. Италийн нийслэл Ром хотын амбан захирагчыг тодруулах сонгууль болж өнгөрсөн байна. Энэ сонгуульд барууны хүчний гишүүн Жанни Алеманно ялалт байгуулжээ.
Жанни Алеманно Ролм хотын амбан захирагч болсон нь Италийн барууныц хүчнийхэний хувьд сүүлийн 15 жилд тохиож байгаа ялалт юм. Тэр сонгуульд ялсан нь Сильвио Берлусконигийн нэр нөлөөг улам бэхжүүүлсэн хэрэг боллоо гэж Италийн улс төр судлаачид дүгнэж байна.
Алеманно 53,6% санал авсан бол түүний гол өрсөлдөгч Франческо Рутелли 43,3 хувийн санал авчээ. Франческо Рутелли нь одоо бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан юм.
Ром хотыйн шинэ амбан захирагч Алемонно залуу байхдаа Италийн нийгмийн хөдөлгөөнийг тэргүүлдэг байжээ. Тухайн үед зарим хүмүүс түүнийг шинэ фашист хөдөлгөөн үүсгэн байгуулсан гэж шүүмжилдэг байжээ. Ром хотын амбан захирагч болсоноор тэр гэмт хэрэгтэй шуутшай тэмцэл хийнэ гэж амалсан байна.

Лид4. Хүүхэд залуусын сонирхолыг их татдаг GTA тоглоомын 4 дэхь хувилбар нь худалдаанд гарсан байна. Энэ тоглоом эрэлт ихтэй байна
Шинээр гарсан тоглоомын тухай сэтгэлдэлээ хамгийн түрүүнд Их Британий сэтггүүлчид олон нийтэд танилцуулан байна. Британий сэтгүүлчид энэ тоглоом зураглал сайтай гэж дүгнэж өндөр үнэлсэн байна. Дэлхийн бусад орны мэргэжилтнүүд, сэтгүүлчид ч бас GTA 4 тоглоомыг өмнөхөөсөө сайн болсон гэж үнэлжээ. Тэд английн сэтгүүлчидтэй санал нэг байгаа юм байна. Видео тоглоомын талаар тогтмол шинэ мэдээлэл түгээдэг Game Rankings, GameStats сайтуудад GTA 4 тогдлоомын тухай дэлгэрэнгүй мэдээлэл тавиглсан байна. Толгоомын гол баатар Нико Беллич нагац ахдаа туслахаар Либерти сити хотод ирж санаанд оромгүй олон сонирхолтой адал явдалтай учирдаг тухай тоглоомын зохион бүтээгчид нь интернэтийн сайтаар дамжуулан мэдээлжээ.
Лид5. Өөрийн төрсөн охиноо 24 жилийн турш байшингийнхаа хонгилд хорьу цагдаж, хүчирхийлэн 6 хүүхэдтэй болсон Австрийн иргэн 73 настай Йозеф Фритцль цагдаагийн газар анхны мэдүүлэгээ өгсөн байна.
Австрийн Амштеттен хотын оршин суугч Элизбет гэдэг төрсөн охиноо 24 жилийн турш хорьж байсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэр охиноо жирэмсэн болгож 7 хүүхэд төрүүлжээ. Хоёр ихэр хүүхэд мэндэлж нэг нь нас баржээ. Насм барсан нярай хүүхдтийг Йозеф өөрөө шатаасан гэдэгээ ч хүлээн зөвшөөрсөн байна. Йозефийн охин Элизабет нь энэ жил 42 настай. Түүнийг, 18 настай байхад эцэг нь мансууруулах бодисоор тарьж, байшингийнхаа хонгилд хорьжээ. Охины ээж нь энэ тухай өнөөг хүртэл юу ч мэдээгүй гэж цагдаад мэдүүлсэн байна. Йозеф Фритцль охин маань гэрээсээ өөрөө оргосон. Гэхдээ тэр бидэнтэй захидалаар харилцаж байгаа гэж хөршүүддээ итгүүлжээ. Элизабетийн том охин 19 настай Керстин хүнд өвчилж эмнэлэгийн тусламж авах шаардлагатай болсоны дараа 24 жил үргэлжилсэн энэ түүхийг дэлхий даяараа мэддэг болсон юм.

ТОВЧ
АНУ ын Виржини мужид хүчтэй хар шуурга болсон байна. Хар шуурганы үеэр 200 гаруй нутгийфн оришүн суугч бэртэж гэмтжээ. Тус миужын цаг агаарын төвийн мэдээлснээр нэгэн зэрэг 3 хар салхиний голомт үүссэн байна. Байгалийн онц ноцтой үзэгдлийн үеэр салхи цагт 177 км хүрч ширүүсжээ. Виржини мужид хэдий хэмжээний хохирол учирсаныг тогтоох ажил эхэлсэн байна.

АНУ ын Калифорни мужид дүрэлзэж байгаа ойн түймэр хүн ам олноороо суурьшсан хот руу ойртож байна. Ийм том хэмжээний ойн түймэр сүүлийн 40 жилд Калифорни мужид гарч байгаагүй. Ойн түймэрийн дөл одоо Холливууд, Лос Анжелост ойрхон байна. Ойн түймрийг унтраах ажилд олон зуун нисдэг тэрэг, үндэсний гвардын гал сөнөөгчидийг дайчилжээ. Сүүлийн 2 долоо хоногийн турш Калифорни мужид хуурай, халуун цаг агаар ноёлож байна. Гал унтраах ажилд дайчлагдсан хоёр гал сөнөөгч угаарын хийнд хордож эмнэлэгийн тусламж авсан байна.

Иракын Багдад хотод америкийн 4 цэргийн албан хаагч, Иракын 45 цэрэг амь насаа алдсан байна. Иракъ дахь америкийн цэргийн командлалын мэдээгээр цэргийн албан хаагчид шийтийн алан хядагчдын зохион байгуулсан халдлагын золиос болжээ. 3 сарын 25-нд Шийтийн алан хядагчя Моктада аль Садрын эсрэг тусгай ажиллагааг эхлүүлсэнээс хойш нийтдээ америкийн 41 цэргийн албан хаагч амь үрэгджээ.

АНУ ын Вашигтон хотод алсын тээвэрт ажилладаг жолооч нар эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ашиг орлого буурч, алдагдалд ороход хүрч байна гэж мэдэгджээ. Жолооч нар цагаан ордоны өмнүүр явахдаа дуут дохио өгсөн байна.

Лид6. Укриан улсын газрын тос, байгадийн хий олборлох үйлдвэрийн мэдлийн МИ 8 нисдэг тэрэг хар тэнгист осолджээ.
Нисдэг тэрэгний бүхээгт байсан 16 зорчигч, нисэх багийн 4 гишүүн амьв үрэгджээ. Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр МИ 8 нисдэг тэрэг Симферополь хотын нисэх буудлаас хөөрч хар тэнгисийн эргээс холгүй байдаг байгалийн хий олборлох газарыг зорин ниссэн байна. Байгалийн хий олборлох орд газар ажилчдыг хүргэж өгөх үүрэгтэй байжээ. Нисдэг тэрэг тусгай тавцан дээр газардах гэж байхдаа төмөр зон мөргөж улмаар өндөрөө алдаж унажээ. Осолын дараа 1 хүн амьд үлдсэн ч биеийн байдал нь маш муу байсан тул цагийн дараа амьсгал хураажээ. Осолын шалтгаан нь нисэх багийнханы алдаанаас болсон. Нисдэг тэрэгний эд анги, техник нь бүрэн бүтэн байсан. гэж Укрианий тээврийн сайд хэвлэлийнхэнд мэдэгдэл хийжээ. Осолсон МИ 8 нисдэг тэргий агаарт бараг 12 мянган цаг ажилласан туршлагатай нисэгч жолоодож байжээ.
Лид7. Израиль, Палестины хил дээр мөргөлдөөн болох үеэр 4 хүүхэд амь үрэгдсэн байна.
Хилийн ойролцоо амьдарч байсан нэгэн палестин гэр бүлийн хувийн орон сууц алан хядагчдын эсрэг хийсэн тусгай ажиллагааны үеэр газрын хөршнөөс бүрэн арчигджээ. Энэ гэр бүлийн 4 хүүхэд амь насаа алджээ. Энэ гэр бүлийн хүүхдүүдийг сүүлчийн замд нь үдэх гашуудлын ажиллагаанд Палестины Бейт Ханум хотын олон мяган иргэд оролцож байна. Энэ хотын оршин суугчид болож өнгөрсөн хэргийг Изриаль улсын хийсэн цэргийн гэмт хэрэг гэж нэрлэсэн байна. Харин Изриалийн албаны хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хүүхдүүд Изриалийн цэргийнхэний суманд биш, харин Палестины алан хядагчидын суманд амиа алдсан гэж мэдээлж байгаа юм.

Лид8. Венесуэль улсын нийслэл Каракас хотод жижиг оврын онгоц осолдсон байна.
Онгоц Каракас хотын Катия дель Мар дүүргийн нэгэн орон сууцны барилга дээр унажээ. Эх сурвалжуудын мэдээлснээр нэг хүн амь насаа алдаж, өөр 4 хзн шархадсан байна. Шархадсан хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Орон сууцны байранд дараа нь гал түймэр дэгдсэн байна. Осолдсон онгоц ВДенесуэлийнэ нийслэлээс Карибын тэнгисийн Красао арал руу нислэг хийж байжээ. Венесуэлийнэ иргэний нисэхийн газрын мэдээлснээр онгоц нисэх буудлаас хөөрсөн даруйдаа хөдөлгүүрт нь гэмтсэн тухай мэдээлсэн гэж хэлжээ. Онгоцны экипажынхан эргэж газардпах хүсэлт гаргаа удалгүй рапараас алга болжээ.
Лид9. Чех, Польшийн нутагт америкийн пуужингшийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж байрлуулах гэж байгааг эсэргүүцсэн ногоонтоны хөдөлгөөнийхөн тусгай ажиллагаа зохион байгуулжээ.
Тэд америкийн пуужингийн довтолгооноос сэргийлэх радар байгуулах нь хүрээлэн байгаа орчинд хортой нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Тэд асар том даавуун дээр хар будагаар зураг зурж модны хооронд өлгөж тавьсан байна. Ногоонтоны хөдөлгөөнийхөн энэ үйл ажиллагаагаа бүтьэн 7 хоног үргэлжүүлнэ гэж амалсан байна. Чехийн зарим иргэд гарын үсэгээ цуглуулж америкийн радарыг өөрийн нутаг дээрээ байрлуулах төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалсан бичиг илгээх гэж байна.

Лид10. Францын Лион хотын нэгэн ахлах сургуулийн сурагч цуврал аллага үйлдэхээр зэхэж байжээ.
Тэр өнөөдөр сургууль дээрээ ирэхдээ нэг охинийг хутгалж, өөр хоёр хүүхдийг шархдуулжээ. Шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна. Хүүхдүүдийн амь насанд ямар нэгэн авул одоо бхйгшй гэж эцэг эхчүүдийг нь тайвшруулжээ. Энэ гэмт хэргийн дараа Лион хотын энэ сургуульд бүх хичээлийг цуцалжээ. Цагдаа нар одоо гэмт хэрэг хийх болсон шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байна. Ангийнх нь хүүхдүүдийн ярьсанаар бол өнөөдөрийн гэмт хэрэг үйлдсэн сурагч аль эртнээс л үе тэнгийнхэнээ заналхийлдэг байжээ.
Эр. Филлиппийг ангид орж ирэхэд нь нэг охин түүнээс бурханд итгэдэг үү гэж асуусан. Гэтэл тэр шууд хутга гаргаж ирээд хүзүүг нь шархтуулсан дараа нь охиныг өмөөрсөн хоёр бандитай зодолдсон.
Эр. Өөрт нь таалагддаггүй хүүхдүүдийг хороохоор бүүр жагсаалт гаргасан гэж ярьвдаг байсан.
Гэмт хэрэг хийсэн сурагчийг цагдаа нар саатуулсан байна.

Лид.11. Мадоннагийн шинэ цомгийн нээлт Лондонд боллоо. Мөсөн чихэр гэдэг хөнгөмсөг нэртэй энэ цомогт 12 бүжгийн дуу оржээ.

Интернетээр энэ цомгийг нь аль хэдийнэ сонсож , шүүж хэлэлцсээр хэд хоног өнгөрөөд байгаа юм байна. Шинэ цомгийг гарахаас 4 хоногийн өмнө Майспейс.ком А сайт дээр 4 минут нэртэй дуу нь британийн хит -параданд 1р байр эзэлсэн тухай бичсэн байжээ. Мадонна ийнхүү шинэ дээд амжилт тогтоогоод байна. Одоо тэр дуугаараа эхний 1О т 13 удаа орж Элвис Преслигийн 4О жилийн турш барьж ирсэн өндөрлөгийг эвдсэн байна. Од болсон энэ дуучинд Жастин Тимбирлейк хамтран дуулаачтайгаа тусалжээ. 11 дэхь энэ цомгоо Фаррель Уильямс, Жастин Тимбирлейк, Тимбалэнд нарын ачаар гаргасан гэж 5О нас хүчрихээд байгаа ч гэсэн сайхан хэвээрээ байгаа энэ од дуучин үнэнээ хэлсэн байна .

Өмнөх цомгоо бичүүлсний дараа надад өөрт таалагддаг дуу хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд сүүлийн үед хэний дууг илүү сонсож байгаагаа эргэцүүлсэн. Тэгээд л энэ гурав гарч ирсэн юм гэж Мадонна ярьжээ. Зарим хөгжим шүүмжлэгч Мадоннагийн энэ цомогт сэтгэл дундуур байгаа гэнэ. Тиймээс “Мадоннагаас шинэ загвар бүхий цуглуулга хүлээж байсан чинь өмнө нь амталж байсан чихэр шиг л юм авлаа даа. Ганцхан өөр дуучид л бэлтгэсэн юм шив дээ” гэлцэж байгаа гэнэ. Энэ цомгоос Гай Ричитэй ямар харьцаатай байгаа, өргөж авсан хүүхэд нь яаж байгаа гэх мэтийн хувийн шинж чанартай зүйл эрж хайх хэрэггүй юм байна. “ Би ажиллаж байхдаа бүх зүйлээ өөрөө шийдэж сурчихсан. Надтай хамт ажиллаж байгаа хүмүүс бол намайг дэмждэг тогтолцоо гэсэн үг. Гэхдээ Фаррель, Жастин, Тамбалэнд гурав бол тийм биш. Тэд бол жүжигчин, дуучин , од “ гэж Мадонна ярьж байна
Мадоннагийн шинэ цомгийг хүмүүс 3 жил хүлээжээ. Энэ сүүлийнх нь биш бололтой. Яагаад гэвэл дуугаа хязгааргүй дуулах хүсэлтэй байгаагаа нэг дуундаа тэрбээр өгүүлсэн байдаг .

Энэ өдөр
1901 оны энэ өдөр Японы эзэн хаан ХИРО ХИТО мэндэлсэн байна.

1931 оны энэ өдөр ЗХУ-д телевизийн туршилтын нэвтрүүлэг дамжуулж байжээ.

1978 оны энэ өдөр Дани улсад цаазаар авах ялыг хүчингүй болгожээ.

1997 оны энэ өдөр анх удаа орос америкийн сансрын нисэгчид задгай сансарт хамтран ажилласан байна.

2008-04-19

Дэлхийн 2008-04-19 Бямба гараг

Лид1. Бүтэн арван хоногийн турш олон улсын сансрын станцтай залгагдан дэлхийн тойрог замд ажиллаж байсан Союз ТМА 12 сансрын хөлөг эх дэлхийдээ эргэн ирэх гэж байна.
Өнөөдөр өглөө Москвагийн цагаар 9 цаг 6 минутад, 14 цаг 6 минутад Союз хөлөг олон улсын сансрын станцаас салгагдсан байна. Союз хөлгийн бүхээгт БНСУ ын анхны сансрын нисэгч Ли Со Ен, олон улсын санрын станцийн 16 пахь удаагийн багт ажилласан америкийн сансрын нисэгч Пегги Уитсон, Оросын сансрын нисэгч Юрия Маленченко нар байгаа юм. Пегги Уитсон, Юрий Малеченко нар дэлхийн тойрог замд 6 сар ажиллаад эх дэлхийдээ эргэж ирж байна. Харин өмнөд солонгосын сансрын нисэгч 10 хоног ажилласан билээ. Союз хөлөг тун удахгүй Казахстаны нутаг дэвсгэрт Байконурын сансрын буудлаас холгүй газардах юм. Одоо олон улсын сансрын станц дээр Оросын сансрын нисэгч Сергей Волков, Олег Кононенко, Гаррет Рейзман нар ажиллаж байна.

Лид.2 Лондон хотод алан хядах ажиллагааа зохион байгуулсан, бусдыг хүчирхийлэлд уриалсан 6 лалынм шашинтаныг шүүх хурал болж дууслаа. Лондон хотын шүүх тэдэнд ял оноолоо.

Их Британий Би Би Си телевизийн мэдээлснээр бол ял сонссон 6 хүн бүгд "Аль-Мухаджарун" бүлэглэлийн гишүүн юм байна. Тэд алан хядах ажиллагаа хийхийг бусдад уриалж, санхүүгийн тусламж үзүүлж байжээ. Эдгээр хүмүүст 2,5-аас 4,5 жилийн ял оноосон байна. Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцсон Английн цэрэг дайчдыг эргэж ирсэн хойно нь хороох хэрэгтэй гэж тэд суртал ухуулага хийдэг байжээ.

Лид3. БНХАУ ын өмнө зүгийн Хайнань аралыг чиглэн хүчтэй далайн шуурга болох гэж байна.
Ногури гэж нэрлээд байгаа энэ далайн шуурга аралыг нөмрөн авахаас өмнө 120 мянган хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн гэж хятадын мэдээллийн Синьхуа агентлаг уламжилж байна. Өнөөдрийн 15 цагийн байдлаар Ногури хар салхи Хайнань аралын Вэньчан хотоос 120 км зайтай байжээ. Хятадын үндэснийцаг уурын төвийн мэдээгэээр Ногури хар салхи цагт 120 км хурдтай байгаа гэнэ. Энэ нь хар салхинд тогтоосон ангилалын аюултай түвшинд тооцогддог. Ногури хар салхи 4 сарын 14-нд Өмнөд Хятадын тэнгист бүрэлдсэн юм. Эхэндэээ хар салхиний хурд цагт 100 км байснаа одоо улам хурдтай болжээ. Номхон далай, өамнөд хятадын тэнгист хар шуурганы улирал эхлээд 14 хонож байна. Энэ жилийн хамгийн анхны далайн хар салхи 4 сарын 3-нд дэгдсэн вм. Гэвч тухайн үед хүн амд хохирол учруулаагүй юм.

Лид4. Ромын хамба лам 16-р Бенедикт Нь Йорк дахь НҮБ-ын төв байранд зочилж үг хэлсэн байна.
Ромын хамба лам 16-р Беннедикт хэлсэн үгэндээ дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа хурцадмал асуудлыг шийдэхэд дэлхийн нөлөө бүхий томоохон орнууд зонхилох үүрэгтэй байгааг онцлон тэмдэглэжээ. Гэхдээ ямар орнууд дэлхийд нөлөө ихтэй байгаа нэрлээгүй байна. Ромын хамба лам олон улсын өмнө ту”лгарсан асуудлыг шийдэхэд алдь болох олон орны саналыг харгалзан үзэхийг уриалжээ. Түүнээс гадна дэлхийн олон оронд хүний эрхийг зөрчиж байгааг тэр шүүмжилээд энэ талаар анхаарлаа хандуулахыг хүсжээ. НҮБ-ын индэрээс үг хэлсэн 3 дахь хамба лам нь 16-р Беннедикт боллоо. Хамба ламын үг хэлэх гэж байгаа хуралын танхимд олон мянган хүн цугларч, танхимын гадна орох гэсэн хүсэлтэй хүн олон байжээ. Хамбал ламын НҮБ-ын ерөнхий ассамблейн хуралдаанд хэлэх үгийг сонсох эрхийг дэлхийн улс бүрт олгохдоо хязгаар тогтоожээ. Улс орон бүр 6 тасалбар авсан байна. Ромын хамба лам НҮБ-ын төв байранд үг хэлсний дараа 9 сарын 11 өдрийн халдлага гарсан газар очсон байна. Дэлхийн худалдааны төв байсан газар хамба лам очиж, алан хядах ажиллагааны золиос болсон хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэжээ.

Лид5. 1ОО хүний звхөн 2 нь л театргүйгээр амьдарч чаддаггүй, 5 хүн тутмын нэг нь хэзээ ч театрт очиж үзээгүй гэсэн нийгмийн судалгааг Орост гаргажээ.
Яагаад театрт очиж жүжиг үздэггүй юм бэ гэсэн асуултанд хөдөөгийн ихэнх оршин суугчид орон нутагт нь тийм театр байдаггүй гэж хариулсан бол хотынхон цаг зав хүрэлцдэггүй , тасалбарын үнэ хэтэрхий үнэтэй гэж тайлбар өгсөн байна . Сүүлийн 5-1О жилд эсвэл энэ урлагийн төрлийг огт хайхрахаа больсон, эсвэл сэтгэл ханах явдал маш ховор болсон байх гэж асуулганд хариулсан хүмүүсийн тэн хагас нь үзжээ.


Лид6. Одоо шүзэгч танд энэ долоо хоногт дэлхийн ямар суутнууд төрсөн өдрөө тэмдэглэж байгааг сонирхуулъя.
Лидия Владимировна Вертинская өнөөдөр нас сүүдэр 85 хүрчээ.Агуу дуучин Вертинскийн эхнэр байсан тэрээр “Садко”, Дон Кихот”, “Нөлөөт толины вант улс” зэрэг кинонд тоглосон бөгөөд Анастасия, Марианна хэмээх мөн л жүжигчин болсон 2 сайхан охин төрүүлж өсгөсөн хүн.

Одон орон судлаач мэргэжилтэй Борис Стругацкий өнөөдөр 75 настай бөгөөд “ Даваа гариг хагас сайнд эхэлдэг”, “ Замын хажууд болсон хээрийн зоог”, “ Ертөнц сөнөхөөс өмнөх сая жилийн дотор” зэрэг шинжлэх ухааны зөгнөлт сонгодог зохиолуудыг нь дэлхий дахин өндөр үнэлдэг билээ. Хэзээ ч давтагдашгүй нуууцлаг зүйлсийг хөндөж мэдрүүлсэн олон арван номыг ах Аркадийтайгаа тэрбээр хамтарч бичжээ.


Зууны хагасыг насалж байгаа Вячеслав Фетисов бямба гаригт олон сайхан зүйл сонсох байх. Оросын хоккейн түүхийн хамгийн алдартай хамгийн азтай тамирчин Фетисов олимпийн 2 удаагийн, дэлхийн аваргын 4 удаагийн , Европын 7 удаагийн, Стенлийн цомын 2 удаагийн аварга болж байснаас гадна ЗХУ ын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг 13 жил дараалан хүртжээ.

Ромын түүхэн дэхь хамгийн настай пап лам болох 16 –р Бенедикт ухаан саруул, бие лагшин тунгалаг 81 настайгаа золгоод байна. Өсвөр насанд нь түүнийг Гитлерюгенд гэж хочилдог байжээ. Гэхдээ тэр хэзээ ч дайн тулаанд орж байгаагүй харин америкийн дайчдыг ойртож ирэх үед анги нэгтгэлээсээ гарч хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг байсан гэнэ. Ромын католик шашны 2р хамба , гадаад гаралтай Йозеф Рацингер ариун хаан суудалд залрахаас нь өмнө пап ламыг мөн тэгж хочилдог байжээ. 5ОО жилийн туршид энэхүү 2р хамба ламыг суудлыг зөвхөн италичууд эзэлж байсан байна .


Өнгөрсөн лхагва гаригт, замын цагдааг сайн хүнээр дүрслэн үзүүлсэн жүжигчин Сергей Никоненко 67 нас хүрсэн байна . Анд нөхөр Сергей Степаненко түүнд баяр хүргэхдээ “ Чамтай үе чацуутан байсандаа би бахархаж явдаг. Агуу их зураач, агуу их жүжигчин мөртөө үнэхээр сайхан агуу том анд нөхөр чамдаа хайртай гэдэгтэй найз нөхөд маань бүгд санал нийлнэ. Чамайгаа үргэлж хайрлаж, үргэлж санаж, дахин уулзана гэж дандаа мөрөөдөж явдаг шүү бид. Чамд болон төрөл төрөгсдөд чинь эрүүл энх уран бүтэлийн амжилт хүсье. Хайртай шүү баяртай . “ гэж бичсэн байна .


Лид7. Хөрөнгийн бирж дээр хамгийн их азтай, амжилттай тоглодог хүний цусыг эрдэмтэд судалж үзсэн байна . Энэ асуултын хариуг олохоор физиологчид Лондонгийн хөрөнгийн бирж дээр зайлшгүй хэрэгцэтэй багажтайгаа ирж учрыг нь олж тогтоожээ.
Гэтэл хөрөнгийн бирж дэр тоглодог трейдерүүдийн ажмилт үзүүлдэг явдал нь цусан дахь тестостероны түвшингээс шууд хамаардаг нь илэрчээ. Үүнийг эрдэмтэд ялагчийн хүчин зүйл гэдэг бөгөөд яг спортынхтой адилхан юм байна. Багаахан амжилтаас үүдсэн дааврын ялгарал нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж илүү аз сорьсон үйлдэл хийхэд хүргэдэг гэнэ. Ингэснээрээ гайгүй мөнгө олдог ч гэлээ ч тестостерон хэтэрхий их байх тусам буруу шийлдвэр гаргах эрсдэл их байдаг байна. Иймээс хаяа ч гэсэн шуналаа бууруулж бусдад боломж олгох хэрэгтэй гэж судлаачид зөвлөжээ.

Лид8. Таджикстан улсын хөдөө аж ахуй эрхлэгчид царцаанд дайн зарласан байна. Энэ жил царцааны нүүдэл Таджикстан улсын газар тариалангийн бүс нутгийг хамарчээ.
Царцаатай тэмцэх ажилд мэргэжилтнүүд төдийгүй, хөдөө аж ахуй эрхэлэгчид ханцуй шамлан орцгоожээ. Царцааны учруулж байгаа хохирол цаг хором бүр улам нэмэгдэж байна. Үзэгч тахны харж байгаа царцаанууд мэндлээд ердөө 2 долоо хоног болжээ. Гэвч одоо замдаа таарсан ургамалыг идэж сүйтгэж байна. Царцааны сүрэг өнгөрсөн намар Афганистан улсаас Таджикстан руу нүүдэллэн ирж энд өндөгөө гаргасан байна.
Эр. Нэг царцаа дундажаар зуу гаруй өндөг гаргадаг. Одоогоор царцаанууд 2 долоо хоногтой байгаа. Дахин 20 хоног өнгөрөхөд тэдний далавч ургаж гүйцээд нисэж эхэлнэ. Хэрвээ ингэх юм бол зардал улам ихээр гарах болно.
Царцааны сүрэг Таджикстан улсын өмнө зүгийн 14 мужыг эзлээд байна. Царцаатай тэмцэх ажилд 3000 хүн дайчлагджээ. Тэд бөдөрт 9 цаг ажиллаж царцааг хордуулах химийн бодисыг тариан талбай бэлчээрт цацаж байна.
Эр. Бид царцааны хорыг өдөрт 5-6 удаа хэрэглэж байгаа. Энэ нь ойролцоогоор 5 тонн химийн бодис юм. Заримдаа өдрийн хоолоо идэх ч завгүй ажиллаж байна.
Орон нутгийн иргэдэд туслах зорилгоор тус улсын онцгой байдлын яамны мэргэжилтнүүд саяхан хүрлэцэн иржээ. Албан ёсны мэдээгээр бол царцаа 50 мянган га талбайн ургамалыг идэж сүйтгэжээ.

Лид9. Африк тивээс санаанд ромгүй гэмт хэргийн тухай мэдээлэл ирлээ. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Кейттаун хотын музейгээс хугай орж хоёр ширхэг цагаан эвэрт усны үхэрийн ясыг авч одсон байна.

Музейн энэ үзмэр тэнд 2 зууны жилийн турш хадгалагджээ. Цагдаагийн газрын таамаглаж байгаагаар гэмт хэрэгтнүүд музейн үзмэрийг хар зах дээр зарж ашиг олох гэсэн бололтой. Усны үхэрийн эвэр нь эр хүний бэлгийн чалхыг сайжруулдаг гэж Афризт үздэг байна. Иймээс эрэлт хэрэгцээ ихтэй байдаг гэнэ. Гэтэл музейд хадгалагдаж байсан усны үхрийн эвэрийг механик гэмтэл авахаас нь сэргийлж тусгай химийн бодис түрхсэн юм байна. Химийн бодисын найрлагатай усны үхрийг эвэрийг хэрэглэх юм бол амь насаа алдх ч аюултай юм байна. Сүүлийн үед Өмнөд Афризт цсны үхрийн тоо толгой эрс буурч энэ амьтан мөхлийн ирмэгт тулж ирсэн байна.

Лид10. Дэлхийн аль ч орны өөртөө үйлялэх дэлгүүрт бэлэн салат худалдан авах боломжтой байдаг. Тэгвэл Австрали улсын өөртөө үйлчлэх дэлгүүрт амьд мэлхийтэй салат зарагдаж байжээ.
Салатыг гаднаас нь харах юм бол ялгарах м огт үгүй. Харин дотор нь мэлхий байгаа нэгэн худалдан авагч анзаарч харжээ. Хүнсний бүтээгдэхүүнтэй хамт савлагдсан мэлхий амьд байжээ. Иймээс худалдан авагч мал эмнэлэгт хандаж мэлхийний амийг аварчээ. Австралийн хяналтын байгуулагын мэдээгээр жилд ойролцоогоор 50 мянган мэлхий хүнсний бүтээгдэхүүнтэй хамт савлагдаж дэлгүүрийн лангуун дээр тавигддаг байна. Учир нь мэлхий салат бэлтгэдэг үйлдвэрийн ойролцоо олноороо нутагладаг бөгөөд ийнхүү хүнсний бүтээгдэхүүнтэй хамт савлагдчихдаг байна. Таны худалдан авсан салат дотор байх ёсгүй амьтан байвал тийм ч таатай сэтгэгдэл төрөхгүй нь олйгомжтой Гэвч Австраличууд үүнд маш тайван ханддаг. Учир нь мэлхий хүнд сайн сайханыг авч ирдэг гэж эндхийн иргэд үздэг байна.

Лид11. Филлипин улсад үндэсний хэмжээний гурван шинэ баатартай болжээ.
Филлипинны хүүхдийн театр байгаль орчин хамгаалах сэдвээр шинэ жүжиг тавтсан байна. Энэ жүжгийн гол баатар нь Усыг хамгаалагч, Заваантай тэмтцэгч, Бас мэлхий нинжа юм байна. Энэ жүжгээр хүрээлэн байгаа орчиноо хайрлан хамгаалах хүмүүжлийг бага насны хүүхдүүдэд олгоход чиглэгдсэн байна. Филлипин уолсын иргэд өдөрт 22 мянган тонн хог хаягдал ялгаруулдаг байна. Хүүхдийн жүжгийн баатарууд хүүхдүүдийн төдийгүй томчуудын хайртай үлгэрийн баатар болж чаджээ.

Лид12. Японы залуу инженер Наоки өндөрм настануудад туслах нэгэн арга бодож олсон байна.
Тэр чемоданаас этгээд сонин хувцас гарга өмсөөд машин жолоодож байна. Өнөдөр настанууд машин жолоодох үед ямар хүндрэл гардагийг тэр өөрийн биеэр мэдрэхийн тулд ийм хувцас бүтээжээ. Тэр өөр дээрээ хийсэн туршилтын дараа анөдр настануудад зорилсан жолоодоход маш хялбар машин зохион бүтээх гэж байгаа юм байна.

Лид13. Манай дэлхийн хамгийн хөгшин мод Шведийн баруун хэсэгт ургаж байгааг эрдэмтэд тогтоосон байна.
Радио цацрагийн аргаар модын наэсыг тогтоох үед энэхүү мод 8 мянган жилийн өмнө ургаж эхэлсэнийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл мөстлөгийн үе дууссаны дараа мод ургаж эхэлсэн гэсэн үг юм. Энэ модын ойролцоо 5000 жилийн настай мод хэдэн арваараа байгааг тогтоожээ. Саяханыг хүртэл манай гаригийн хамгийн хөгшин мод 4500 жилийн настай гэж тооцоолж байсан юм.

2008-04-18

Дэлхийн мэдээ 2008 04 18 Баасан гараг

Лид1. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Ливи улсад айлчлал хийж байгаа талаар бид мэдээлж байсан билээ. Владимир Путин Ливийн төрийн тэргүүн Кадаффитай уулзаж хуучин Зөвлөлт Холбоот улс оршин тогтнож байх үеэр хуримтлагдсан өрийн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Ливи улс нь ОХУ-д 4 тэрбум долларын өртэй юм.Ливи улс Оросын томоохон компаниудтай олон тэрбум долларын гэрээ байгуулснаар өмнөх өрөө төлөх боломжтой болж байгаа юм. Ливийн нийслэл Триполи хотот Путин Кадаффи нар хоёр орны засгийн газрын хооронд хамтран ажилах тунхаглалд гарйын үсэг зурсан байна. Түүнээс гадна оросын компаниуд Ливийн эдийн засагт хөрөнгө оруулалть хийх болжээ. Оросын ГАЗПРОМ корпораци, Ливийн байгалийн хий, газрын тосны байгуулагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ливи улсад байгалийн хийн орд газкар байгаа юм байна. Түүнээс гадна Ливийн газар нутгаас Итали руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл хэрэгжүүлэх тухай тунхаглал баталжээ. Владимир Путин айлчлалаа дуусгаад Итали улсыг зорьжээ.

Лид2.ОХУ ын ерөнхийлөгч Путин Италийн Сардини аралд хүрэлцэн ирээд байна.
Парламентын ээлжит бус сонгуульд ялсан Сильвио Берлусконид баяр хүргэж, хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг авч хэлэлцэх зорилгоор ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Италид хүрэлцэн ирээд байгаа юм. Оросын тэргүүнийг Берлускони угтан авч дараа нь нисдэг тэргэнд хамт сууж өөрийн хувийн шилтгээндээ аваачжээ. Энэ хоёр хүн сайн найз нөхөд гэдэг нь нууц биш бөгөөд хамгийн баян энэ итали хүн Путиныг анд нөхөр Владимир гэж яриандаа олонтоо дурддаг гэнэ. Путин ерөнхийлөгч болсныхоо дараах хилийн чанад дахь анхны айлчлалаа Италид хийж байсан бөгөөд энэ айлчлал ч гэсэн ерөнхийлөгчийнх нь хувьд сүүлчийнх болж байгаа юм. Путин Берлусконитой 11 удаа уулзаад байгаа бөгөөд энэ уулзалтыг Европын улс төрийн тогтвортой байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж улстөрчид нэгэн дуугаар баталж байна.
Тун удахгүй бид ерөнхий сайд анд нөхөд болно гэж Тиррентийн тэнгисийн Чертоза хэмээх хамгийн алдартай тансаг , Берлусконийн 7 шилтгээний нэгэнд болж буй энэ уулзалтын ач холбогдлыг үнэлэн Берлускони хэлсэн байна .
Лид3. Өчигдөр пүрэв гаригт, АНУ д айлчлал хийж байгаа Ромын пап лам 16 р Бенедиктийн мөргөл үйлдэх ёслол Вашингтоны төв цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд түүнд 46 мянган хүн оролцжээ.
Аюулгүй байдлын албаны хүмүүс зайлшгүй хийх ёстой үзлэгээр сүсэгтнүүдийг оруулж . суудалд нь суулгахын тулд цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг бүр өглөө үүрээр нээжээ. 2 цаг үргэлжилсэн энэ мөргөлийн сүүлээр Цэнгэлдэх хүрээлэнд хуран цугларсан олонд Ромын католик шашны тэргүүн адис хүртээжээ. Мөргөлийн дараа өмнөх пап лам 2р Иоанн Павлын нэрэмжит соёлын төвд хүрэлцэн очиж шашны бусад урсгалын тэргүүнүүдтэй уулзсан байна. Энэ уулзалтын үеэр зөрөлдөөнтэй асуудлууд их гарчээ. Уламжлалт хувцасных нь нэг хэсэг болсон ёслолын чичлүүр хутгаа зүүж болохгүй гэж тусгай албаныхан зөвшөөрөөгүйн улмаас индусчууд энэ уулзалтагд оролцож чадаагүй гэнэ. Сүсэгтнүүд өглөө эрт цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг эзэлчихсэн байжээ.Вашингтоны мусульманчуудын нэг хэсэг исламчуудыг тэвчиж чаддаггүй гэж нэг бус удаа пап лам хэлж байснаас үүдээд түүнтэй уулзахгүй гэдгээ мэдэгджээ.
2ОО6 онд шинэ пап ламыг дургүйцэж байгаагаа байгаагаа дэлхийн бүх мусульманчууд илэрхийлж байсан юм байна. Тэр үед 16 р Бенедикт дундад зууны үеийн византи улсын эзэн хаан 2р Мануилийн үгээс иш татан “ исламчууд дэлхий дахинд муу муухай , хүнлэг бус зүйлсийг дэлгэрүүлж байна “ гэж хэлж байсан юм байна. Өнгөрсөн 3р сард католик шашны улаан өндөгний баяраар исламын шашныг эрс шүүмжилж байсан нэгэн египет мусульманыг пап лам загалмайлж байснаас болоод энэ зөрчилдөөн улам бүр гүнзгийрчээ.

Лид4 .Норвегийн Шпицберген хотод оршдог оросын уурхайд гарсан гал түймрийн улмаас 2 хүн амь үрэгдсэн тухай Норвегт суугаа ОХУ ын элчин сайдын яамны албан ёсны төлөөлөгчийн үгнээс тш татан РИА агентлаг мэдээлсэн байна.
Нас барсан 2 хүний нэрийг дурдаагүй бөгөөд нэг нь оросын нөгөө нь Украйны иргэн гэдэг нь тодорхой болжээ. Гал түймэр орон нутгийн цагаар пүрэв гаригийн өглөөний 5 цагт эхэлжээ. Гал гарах үед уурхайн хонгилд 31 хүн байснаас 29 нь дээшээ гарч амжсан байна . Үлдсэн 2 уурхайчныг эхлээд ор сураггүй алга болсон хүний тоонд оруулж байснаа дараа нь амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна. Гал гарсан байж болзошгүй шалтгааныг болон болсон үйл явдлыг одоогоор тодорхой мэдээлээгүй байна.

Лид5. ОХУ ын атомын эрчим хүчнй сайдаар ажиллаж байсан Евгении Адамовыг шүүхээс сулласан байна. Тэр эрх чөлөөтэй болсон даруйдаа өөрийг нь хилс хэрэгт гүтгэсэн хүмүүсийг олж шүүхэд хандах болно гэж мэдэгдсэн байна.
Евгений Адамовын хувь заяаг шийдэх хэрэг 7 цаг үргэлжилжээ. Ингэсний эцэст экс сайдад оноосон ялыг тэнцэн болгох шийдвэр гаргасан байна. Ийм шийдвэр гаргахдаа түүний нас, эрүүл мэндийн байдал, байнга эмчийн хяналтанд байх ёстой зэргийг нь харгалзан үзсэн байна.
Эр. Утай ч би суллагдаж байгаадаа баяртай байна.
Түүнийг шүүх хурал 2005 онд эхэлсэн юм. Атомын эрчим хүчний сайдаар ажмиллаж байсан Евгений Адамовыг Швейцарь улсад байхад нь АНУ ын хүсэлтээр баривчилжээ. Оросын атомын эрчим хүчний үйлдвэрийн аулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой 9 сая долларыг хувьдаа ашигласан үрэн таран хийсэн гэж сэжиглэсэн байна. Үүний дараа Евгений Адамовын эсрэг хавтаст хэргийг ОХУ-д нээжээ. Түүнийг Швейцарийн хууль сахиулагчид оросын шүүх байгуулагад шилжүүлэн өгсөн байна. Энэ оны 2 сард Москва хотын шүүх түүнийг улсад 120 сая долларын хохирол учруулсан гэж буруутгажээ. Түүнд таван жилийн хорих ял оноосон байна. Гэвч одоо шийдвэрээ өөрчилж тэнсэн болгож байна.

Лид6. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд Гордон Браун АНУ-д хийж байгааа айлчлалынхаа хүрээнд тус улсын төрийн тэргүүн Жорж Буштай уулзсан байна.
Жорж Буш, Гордон Браун нар уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Ирээдүйд АНУ ын ерөнхийлөгчөөр хэн сонгогдсоноос үл хамааарч Их Британи, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа нягт хэвээр байх болно гэж Гордлон Браун хэлжээ. АНУ, Их Британий байр суурь олон асуудал дээр нэгддэг. Дэлхийн цаг уурын өөрчөлт, олон улсыцн алан хядлага, Иракад хэрэгжүүлж байгаа бодлого, эдийн засаг, дэлхийнг худалдааны асуудлаар ижил байр суурьтай байна гэж Гордон Браун онцлон тэмдэглэсэн байна. Тонхи Блэрийг ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсоны дараа АНУ, Их Британий харилцаа муудсан гэж сонин хэвлэлээр бичигдсэн юм. Энэ мэдээллийг Гордон Браун, Жорж Буш нар дуу нэгтэй үгүйсгэж байна. Хэвлэлийн бага хуралын үеэр Гордон Браун, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярьсан байна. Хэрвээ Иран улс уран баяжуулахаа зогсоохгүй бол эдийн засгийн, улс төрийн хориг арга хэмжээ авах нь зүйтэй гэж Гордон Браун онцлон тэмдэглэжээ. Их Британий ерөнхий сайд Гордон Браун 2 дахь удаагаа ерөнхий сайдын хувиар АНУ-д айлчлал хийж байгаа юм. Хэвлэлийн бага хуралын дараа Гордон Браун АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа хатагтай Хилари Клинтон, ноён Барак Обама, Жон Маккейн нартай Вашигтон дахь Их Британий элчин сайдын яаманд уулзсан байна.

Лид7. Кени улсын эвслийн засгийн газрын шинэ ерөнхий сайд Райла Одинга тангараг өргөсөн байна. Ингэсээр Кени улсад сонгуулийн дараа үргэлжлсэн уцлс төрийн хямрал эцэс төгсгөл болж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.
Райла Одинга ерөнхий сайдын тангараг өргөх ёслолд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан байлцжээ. Ноён Кофи Аннан Кени улсад сүүлийн хэдэн сарыг өнгөрүүлж, өөр хоорондоо сөргөлдөж байгаа улс төрийн хүчнүүдийн хооронд яриа хэлэлцээр хийж эвлэрэлийн гэрээ байгуулахад нь зуучлагч болсон билээ. Өнгөрсөн оны 12 сард Кени улсад болсон сонгуулиар Мвай Кибаки дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа эмх замбараагүй байдал гарч олон зууны хүний амь нас үрэгдсэн юм. Кенид улс төрийн байдал нь харьцангүй тогтвортой байдаг, нийгэм эдийн засагийн өсөлт нь африкийн бусад орныг бодвол сайн үзүүлэлттэй. Кени улсад хямрал үүсэх үеэр 300 мянган хүн хөрш зэргэлдээ орон руу дүрвэсэн байна. Олон улсын зүгээс даралт шахалт үзүүлж, Кофи Аннан жуучлагч болсноор Кений хамгийн том хоёр намын дарга харилцан буулт хийсэн юм. Кени улсын засгийн газар нь 40 сайдтай. САйд тус бүрт хоёр машин, 10 мянган еврогийн цалин, 5 бие хамгаалагч ноогдож байна. Харин сайдын орлогчын албан тушаалд 50 хүн ажиллах м байна. Тэд үүнээс арай бага эрх ямба эдэлнэ. Кенийн ерөнхий сайд 45 бие хамгаалагчтай байдаг. Ийм нүсэр бүтэцтэй засгийн газарнэг сард 800 мянган еврогийн зарлага гаргах юм. Энэ нь Кени улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувийг эзлэж байна. Кени улсад жирийн иргэдийн дундаж цалин 20 евро байдаг.

Лид8. Японы иргэний агаарын тээврийн ANA компаний зорчигч тээврийн БОИНГ онгоц Нарита нисэх онгоцны буудлаас хөөрсөний дараа эргэж газардахдаа осолын буулт хийсэн байна.
Онгоц хөөрөөд удаагүй байхдаа дугуйнд нь гэмтэл гарсаныг мэдсэн байна. Нисэх багийнхан Нарита буудалд эргэж газардах шийдвэр гаргажээ. Орон нутгийн нислэг хийж байсан онгоцны бүтээгт нийтдээ 160 зорчиг, нисэх багийн 6 гишүүн байжээ. Онгоц осолын буулт хийх нь ойлгомжтой болоход нисэх буудлын гал унтраах алба, эмч, аврагч нар бэлэн байдалд орсон байна. Онгоц газардах үед дугуй нь нислэгийн зурваст шүргэж өндөр хурдны үед үүссэн үрэлтээс болж оч үсэрч гал гарах магадлал өндөр байжээ. Азаар онгоцонд гал гараагүй байна.

Лид9. Францын нийслэл Парис хотод их дээд сургуулийн оутанууд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ.
Цагдаагийн газрын мэдээгэээр Парис хотын гудамжинд 50 мянган оюутан гарч эсэргүүцлийн ажиллагаанд хамрагдсан байна. Тэд Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн эхлүүлсэн боловсролын салбарын шинэчлэлийг дэмжихгүй байгаа юм. Сэтгэлийн хөөрөөлдөө автсанн оюутанууд замдаа тааралдсан машиныг галдан шатааж, дэлгүүр үйлчилгээний газруудын шил цонхыг хагалжээ. Нийгмийн хэв журмыг зөрчсөн хүмүүсэээс 20 ийг нь цагдаа нар баривчилсан байна. Францын засгийн газар боловсролын салбарт хийж байгаа шинэчлэлийнхээ хүрээнд 11 мянган багшыг ажлаас халах төлөвлөгөөтэй байгаа юм.
Лид10.Өчигдөр энэтхэгийн нийслэл Дели хотоор Бээжингийн олимдийн наадмын бамбарыг аялуулжээ.
Олимпийн бамбар Пакистанаас Энэтхэг улсад ирсэн юм. Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулна гэж сүрдүүлж байсан тул бүр лхагва гаригааас эхлэн Дели хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Тамирчин, урлагийн одод, улс төр нийгмийн зүтгэлтэнүүд гээд олны танил 70 гаруй энэтхэгийн иргэн тусгай чиглэлээр олимпийн бамбарыг буухиалан явсан байна. Олимдпийн бамбарыг аялуулах үеэр гудламж талбайд энэтхэгийн 15 мянган цагдаа хамгаалалтад гарчээ. Харуул хамгаалалт ихтэй байсан ч Түвдчүүдийн эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ. Цагдаа нар ойролцоогоор 150 хүнийг баривчилжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцосно хүмүүс БНХАУ-н элчин сайдын яамны гадаад цугларч “Бээжингийн олимпийн наадмыг эсэргүүцэж байна.” “Бидэнд эрх чөлөө олго” гэж уриа хашгирч байжээ. Энэтхэгт 100 мянган Түвд хүн амьдардаг байна. Энэтхэгийн засгийн газар буддын шашны тэргүүн далай лам, Түвдийн засгийн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон юм.

Лид11. Москва хотын Пушкин кино театрт Оросын хөгжмийн MTV телевизээс ззохион байгуулдаг шилдэг кино шалгаруулах, шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн байна.
Энэ үйл ажиллагаанд Пэрис Хилтон урилгаар оролцжээ. MTV телевизийн шилдэг киног шүүгчид биш, харин үзэгчидийн саналаар тодруулдаг юм. Үзэгчид хамгийн шилдэг кино, шилдэг жүжигчид, киноны хамгийн шилдэг үнэсэлтийг тодруулсан байна. Шилдэг кино шалгаруулах ёслол бүтэн 2 цаг үргэлжилсэн байна. Үзэгчдийн саналаар энэ жил хамгийн инээдтэй байсан нь жүжигчин Константин Хабенский байжээ. Өнгөрсөн оны хамгийн их үзэгчдийн саналыг авсан киногоор Карибын тэнгисийн дээрэмчид авсан байна. Шилдэг үнэсэлт номинацид Дурлал лууван кинонд тоглосон дуучин Кристина Орба кайте, Гоша Куценко нар шалгарчээ.Жүжигчин, найруулагч Федор Бондарчук залууу үеийнхэний шүтээн гэдэг тусгай номинациййн эзэн нь болжээ.
Лид12. Дэлхийн тойрог замд ажиллаж байгаа олон улсын сансрын станцийн багийн ахлагчын албан тушаалд ОХУ –ын сансарын нисэгч Сергей Волков дэвшсэн байна.
Ингэснээр олон улсын сансрын станцын түүхэнд хамгийн залуу ахлагчаар тодорч байна. Олон улсын сансрын станцын ахлагчаар ажиллаж байсан хамгийн анхны эмэгтэй дарга АНУ ын иргэн Пегги Уитсон Оросын сансрын нисэгчид хөлгийн ахмадын тэмдэг, хонхыг гардуулжээ. Сергей Волков ирэх хагас жилийн турш олон улсын сансрын станцын даргаар ажиллах юм.

2008-04-17

Дэлхийн мэдээ 2008 04 17 Пүрэв гараг

Лид1. Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ибуки Бунмэ, Японы Комэйто намын ерөнхий нарийн бичгийн дарга Китагава Казуо тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д айлчлал хийж байна.
Бээжингийн Ардын хуралын ордонд Хятадын коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жин Тао японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Хятад, Японы харилцааг бүх салбарт хөгжүүлэхийн төлөө ажиллах болно гэж энэ уулзалтын үеэр хятад, японы улс төрчид онцлон тэмдэглэсэн байна. Хятад Японы өнөөгийн харилцааны түвшинг Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао өндөр үнэлсэн байна. Сүүлийн үед хятад японы дипломатууд олон улсын харилцаа, бүс нутгийн тулгамдсан асуудлаар нэгдмэл байр суурь баримтлах болжээ. Найрсаг хөрш, найрамдалт харилцаа бол хятад японы хамтын ажиллагааны үндэс гэж Ху Жин Тао мэдэгдсэн байна. БНХАУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэж Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга хэлээд Бээжинд олимпийн наадам зохиогдох гэж байгааг дэмжиж байгаагаа дахин нотолсон байна.

Лид2. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Ливи улсад анх удаа албан ёсны айлчлал хийж байна.
Ливи улс нь хуучин Зөвлөлт холбоот улсаас техник, эдийн засгийн тусламж авч байжээ. Үүнээс улбаалан одоо Ливи улс Орос улсад 4 тэрбум доллраны өртэй болжээ. Гэвч Ливийн зарим улстөрчид өртэй гэдэгээ хүлээн зөвшөөрдөггүй байна. Удаан хугацааны турш яриа хэлэлцээр хийсний үр дүнд Ливи улс ОХУ-аас 4 тэрбум долларын үнэ бүхий цэргийн техник хэрэгсэл худалдан авч өрөө цайруулах тохиролцоонд хүрсэн байна. Яг ийм аргаар Алжир улс ОХУ-д төлөх өрийн асуудлаа шийдвэрлэсэн юм. Владимир Путиныг дагалдан оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров, оросын сангийн сайд Алексей Кудрин, түүнчлэн оросын бизнесмэнүүд явж байна. Хоёр хоног үргэлжилэх энэ айлчлалын үеэр газрын тос, байгалийн хий, төмөр зам, цэрэг техникийн салбарт хамтран ажилах, атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах асуудлыг дээд түвшинд хэлэлцэх юм байна. Оросын Лукойл, Союзнефтгаз зэрэг компаниуд Ливийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой байгаа юм байна. Бас Ливийн нутагт эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц барих төсөлд хамрагдах боломжтой гэдгээ оросын бизнесмэнүүд Ливийн удирдагчдад илэрхийлсэн байна. Владимир Путиныг төрийн тэргүүнээр 2000 онд сонгогдсоны дараа Ливийн ерөнхийлөгч Муамар Каддафи айлчлал хийхийг албан ёсоор урьж байжээ. Ливи улс нь олон жилийн турш гадаад ертөнцөөс тусгаарлагдаж байсан юм. 2004 оноос АНУ Ливийн эсрэг тогтоосон хоригуудаа цуцалж эхэлсэн юм.

Лид3. Дэлхий дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш нэгэн жигд өсөж байгаа билээ. Манай урд хөрш БНХАУ-д ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна.
Энэ жил хятад улсад хүнсний барааны үнэ 21 хувиар нэмэгдсэн байна. Өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж байгааг хятадын статистикийн төв газар хүлээн зөвшөөрсөн байна. 2008 оны эхний улиралд хятадын эдийн засгийн өсөлт ялимгүй буурчээ. 2007 оны 12 сард хятадын эдийн засгийн өсөлт 11,2 хувь байсан бол сүүлийн 3 сарын үзүүлэлтээр 10,6 хувьд болж буурсан үзүүлэлт гарсан байна.
Өнгөрсөн 2 сард хятад улсад инфляц 8,7 хувьтай байжээ. Харин 3-р сард инфляцийн түвшинг 0,4 хувиар буурсан байна. Хүнсний барааны үнэ нэмэгдэж байгаа нь хятадын эрх баригчдын хувьд шинэчлэлтээ үргэлжлүүлэхийг сануулсан дохио болж байгаа юм. Сүүлийн үед хятадын банкууд зээлийн хүүг нэмэгдүүлж, иргэдэд зээл олгох үйл явцыг хязгаарлахыг оролджээ. Дэлхийн олон оронд үнэ өсөж байгаа тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг Дэлхийн банкны мэргэжилтнүүд анхааруулж байна. Хэрвээ ингэхгүй бол ядуу орнуудад олныг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн дэгдэж магадгүй юм.

Лид4. Английн ерөнхий сайд Гордон Броун болон АНУ-н ерөнхийлөгч Жорж Буш нар Вашингтонд уулзалдлаа. Тэдний уулзалтын гол сэдэв бол дэлхийн эдийн засгийн уналт гэнэ.
Ерөнхий сайд энэхүү уулзалтаар дэлхийн эдийн засгийн хямралын асуудлыг хамтдаа шийдвэрлэх гарцыг олно гэж найдаж байгаа аж. Түүнчлэн 2 улсын удирдагчид Афганистан, Иракт болж буй дайны талаар хэлэлцэж цэргийн тоогоо багаснах талаар ч ярилцах гэнэ. Айялалын үеэр Гордон Браун ерөнхийлөгчийн сонгуулъд өрсөлдөж байгаа 3 нэр дэвшигчидтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. АНУ-д айлчлах үеэрээ ноён Браун банкуудыг өрнөөд буй зээлийн хямралаар хичнээн хэмжээний алдагдал хүлээгээд байгаагаа тайлагнуулах үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Түүний үзэж буйгаар хэрвээ санхүүгийн байгууллагууд алдагдлынхаа хэмжээг мэдээлвэл дэлхийн эдийн засаг дахин сэргэх боломж байгаа гэнэ. “Ноён Гордон Браун болон нэр дэвшигч Барак Обама нарын уулзалт хамгаас чухал юм. Хэрвээ тэдний уулзалт буруугаар эргэвэл хэцүүхэн асуудлууд ирээдүйд тулгарна” гэж BBC-н улс төрийн сэтгүүлч Ник Робинсон үзэж буйгаа илэрхийлжээ. Ерөнхий сайд Хадагтай Клинтон болон Жон Маккейн нартай өмнө нь уулзалдаж байсан бөгөөд хоорондоо тэд найрсаг харьцаатай юм байна. Харин ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдох магадлал нилээн өндөр байгаа Барак Обаматай анх удаа уулзалдах гэж байна. Мөн 2 улын удирдагчид дэлхийн цаг араарын өөрчлөлтийн талаар, Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх ажээ. Ноён Гордон Браун ерөнхий сайд болсноосоо хойш АНУ-д 2 дах удаагаа албан ёсны айлчлал хийж байгаа боловч Попын хамбын АНУ-д хийж буй анхны айлчлалаас болж сүр дуулиан багатай боллоо.
Лид5. Өчигдөр Газын зурваст үзүүлсэн Израилын агаарын цохилтын уршгаар 15 палестин хүн түүний дотор 5 хүүхэд амь үрэгдсэн байна.
Агаарын дайралтын дараахан излайлн цэргүүд болон ХАМАС хөдөлгөөнийдайчдын хооронд буудалцаан болж израйлын 3 цэргийн албан хаагч, ХАМАС ын 4 байлдагч амь эрсэджээ. Мөн машины дэлбэрэлтэнд Рейтер агентлагийн зураглаач амь насаа алдсан байна . Ту агентлагийн төлөөлөгчийн хэлснээр амь үрэгдсэн зураглаачийн авсан сүүлчийн бичлэгээс израилын танк яаж гал нээж байгааг харж болно гэсэн байна. НҮБ ын ерөнхий нөрийн бичгийн дарга ПАН ГИ МУН хүчирхийллийн энэ шинэ эргэлтэнд санаа зовж байгаагаа илэрхийлээд хоёр талыг бие биедээ хүлээцтэй хандахыг уриалжээ. Газын зурваст тогтоосон ХАМАС ын алан хядах дэглэм нь энгийн номхон ард олныг алж хороон өөрийн абйлдааны хүчин чадлаа бэхжүүлсээр байна. Өнгөрсөн 7 хоногт , Газын зурвас руу шатахуун нийлүүлдэг Нахал Оза дахь түлшний агуулахыг палестины дайчид эзлэн авчээ. Энэ явдлын дараагаар Израйл хилийн энэ цэгээр түлш нийлүүлэхээ хязгаарлажээ. Энэ явдлыг израйлын засгийн газрын албан ёсны төлөөлөгч Марк Регев ноцтойгоор хүлээн авч “газын зурвас дахь ХАМАС ын алан хядах дэглэм байлдааны хүч чадлаа бэхүүлсээр байна. Израйлын арми манай хүмүүсийг хамгаалж байна гэж хэлсэн байна
Лид6. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Ромын католик шашны тэргүүний хувьд айлчлал хийж байгаа 16 р Бенедиктиг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.

Ватиканы тэргүүнд баяр хүргэхээр Цагаан ордны өмнө 9 мянга гаруй хүн хуран цугларчээ. Америкийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсний хариуд 16 р Бенедикт мөргөлдөөн хямралыг шийдвэрлэхэд хүлээцтэй хандаж, дэлхий дахинд хөгжил дэвшлийг дэлгэрүүлэхийг уриалсан байна. Өчигдөр болсон хаалттай мэтгэлцээнээрээ Буш 16р Бенедикт хоёр үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэр бүл болох явдал зэрэг маргаантай хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ. Мөн Иракийн дайн , латин Америкийн орнуудын цагаачлалын асуудаар АНУ ын явуулж байгаа бодлого зэргийг хөндөж ярилцсан байна Өнөөдөр Ромын пап лам 48 мянган хүнд ном уншиж мөн НҮБ ийн ерөнхий Ассамблейд үг хэлэх юм байна. Бас урьд нь олон улсын худалданы төв байсан тэр газрыг очиж үзэх гэнэ.

Лид7. Олимпийн гал Ази тивд Пакистанаас эхэлж гараагаа буухиалах ёстой билээ. Гэтэл пакистаны засгийн эрх баригчид олимпийн галыг хамгаалах зорилгоор олон мянган цагдааг гудамжинд гаргаж , бамбарыг барьж явах чиглэлийг өөрчилсөн байна.
Өчигдөр өглөө Пакистаны нийслэл Исламабадад хүрэлцэн ирсэн олимпийн галыг тус улсын алабн ёсны төлөөлөгчид мөн Хятадын элчин сайд угтан авчээ. Зэр зэвсэг нийлүүлэгч, Пакистаны ойрын түншийн хувьд Бээжин дэхь олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн дотор тал ямар байхыг пакистанчуудад үзүүлж харуулжээ. Исламабадад болох ёслолын жагсаалыг хөөж тараана гэсэн заналхийлэл байхгүй , Европ АНУд болсон шиг олимпийн галыг эсэргүүцэх явдал гарахгүй гэж пакистаны эрх мэдэлтнүүд ярьсан байна. Олимпийн галыг хүлээн авна гэдэг бол бидний хувьд нэр төрийн хэрэг мөн. Олимпийн буухиаг явж өнгөрүүлэх нь зэвсэглэсэн исламчуудын дайралт давшилт, дэлбэрэлт багагүй болж байдаг манай орны нэр хүндийг дээшлүүлэхэд тустай юм “ гэж Пакистаны Олимпийн Холбооны ерөнхийлөгч Ариф Хасан хэлжээ. Сүүлийн үед пакистанд хэд хэдэн дэлбэрэлт болжээ. 3р сард засгийн эрхэнд шинэ засгийн газар алан хядах ажиллагаатай тэмцэх явдлыг тэргүүн зэргийн зорилгоо гэж үзэж байгаа юм байна . Олимпийн галыг эхлээд Парламентын ордны өмнөх гол өргөн чөлөөгөөр буухиалан авч явах байснаа цаг агаарын тавгүй байдал аюулгүй байдлыг үүднээс гүйлтийн зайг нь багасгаж спортын цэнгэлдэх хүрээлэнд ёслолын арга хэмжээгээ зохион байгуулжээ. Пакистаны 6О тамирчин оролцсон ёслолын ажиллагаанд ард дуу бүжгийн хамтлагууд бас оролцох юм байна .

Лид8. Олимпийн бамбар Энэтхэгийн нийслэл Дели хотод иржээ. Энэтхэг улсад түвд үндэстэнүүд олноороо амьдардаг. Лондон, Парист олимпийн бамбарыг аялуулах үеэр Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байсан. Дели хотод ч ийм явдал дахин давтагдахаас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Олимпийн бамбарыг Дели хотод ирэхээс нь өмнө Түвдчүүд эсэргүүцлийн ажиллагаагаа эхэлсэн байна. Жагсаалд оролцогчид Дели хот дахь энэтхэгийн элчин сайдын яамны гадаа цуглаан зохион байгуулсан байна. Тэд Түвдийн далбааг намируулж, шүршдэг улаан будаг гартаа барьсан байжээ. Тэд Түвдэд эрх чөлөө олго. Бээжингийн олимпийн эсэргүүцэе гэж зэрэг уриа хашгирсан байна. Энэ үэр энэтхэгийн цагдаа нар хэд хэдэн хүнийг саатуулжээ. Үүний зэрэгцээ Бээжин дэх Энэтхэгийн элчин сайдад Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэх байгуулагынхан эсэргүүцлийн нот бичиг гардуулсан байна. Дели хотын 5000 цагдаагийн албан хаагч хятадын элчин сайдын яамны гадаа хамгаалалтад гарчээ. Хэрвээ Түвдүүд тайван жагсаал хийх юм бол бид хориглохгүй гэж Дели хотын дарга хэвлэлд мэдээлж байсан юм. Албан ёсны тоо баримтаар бол энэтхэгт 10 мянган түвд үндэстэн амьдардаг юм байна. Олимпийн бамбарыг Дели хотоор аялуулсны дараа Малайз, Австрали, Япон улсаар буухиалуулах юм байна.

Лид9. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж шинэ дээд амжилт тогтоосон байна.
Америкийн Нью Йорк хотын түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 115 доллар 14 цент хүрчээ. Түүхий эдийн бирж хаагдах үед нэг баррель газрын тос 114 доллар 93 цент байжээ. Харин Лондоны бирж дээр нэг баррель түүхий газрын тосыг 112 доллар 66 центээр арилжиж байлаа. АНУ ын эрчим хүчний яамны гаргасан тайлан мэдээний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгджээ. АНУ-д газрын тосны нөөц багасаж байгаа, ОПЕК буюу газрын тос олдборлогч орнууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэхгүй байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлж байгаа юм байна.

Лид10. ОХУ ын засгийн газар Гүржээс салан тусгаарлах хүсэлтэй байгаа Өмнөд Осет, Абхазын өөртөө засах оронд тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Оросын иргэд Өмнөд Осет, Абхазын бүс нутагт олноороо оршин суудаг юм байна. Тэнд амьдардаг иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн тулд Өмнөд Осет, Абхазад тусламж үзүүлэх болсон гэж тайлбарлаж байна. Гэвч Оросын засгийн газрын энэ шийдвэрийг Гүржийн удирдагчид таагүй хүлээн авч байна. Энэ бол Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг хийж байгаа ажиллагаа. Олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн хэрэг гэж үзсэн байна. Европын холбоо бас Орос улсын энэ алхам нь байдлыг хурцатгаж мэдэх юм нэж анхааруулжээ. Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах нь чухал гэжм Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дарга Хавьер Салона мэдэгдсэн байна. Умард Атлантын цэргийн эвсэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффер ОХУ ын эрх баригчдад хандан Өмнөд Осет, Абхазад тусламж үзүүлэх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалсан байна.

Лид11. Конго улсын Гома хотод онгоц осолдож 40 хүн амь насаа алдсан байна.
Иргэний агаарын тээврийн хөлөг осолдох үеэр 111 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн олонхи нь Гома хотын хамгийн ядуусын хорооллын оршин суугчид байсан гэж Конго улсын албаны хүмүүс мэдээлжээ. ДС 9 загварын иргэний агаарын тээврийн онгоцны бүхээгт 73 зорчигч нисэх багийн 6 гишүүн байжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнхи нь онгоцны нуранги, хэлтэрхийд дарагдаж амь эрсэдсэн байна. Зорчигчдын дунд гадаадын 7 иргэн байсны 4 нь АНУ ын иргэн юм байна. Гадаадын иргэдийн амь нас үрэгдээгүй байна. Зорчигчидын дийлэнхи олонхи нь Конгын иргэн гэж орон нутгийн мэдээллийн агентлаг уламжилж байна. Онгоц агаарт хөөрсөнийхөө дараа шатаж газар унасан гэж гэрчүүд мэдээлж байсан юм. Бидний авсан хамгийн сүүлийн мэдээгээр онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарч осолдох шалтгаан нь болжээ. Аврах албаныхан онгоцны хар хайрцагийг эрж байна. Хар хайрцагийг олж доторх мэдээллийг нь тайлан уншсаны дараа ослын шалтгааныг албан ёсоор тодруулах юм байна. Сүүлийн нэг жилд Конго улсад 8 удаа онгоц осолдож байжээ. Европын холбооны орнууд Конго улсын иргэний агаарын тээврийн компаниуд хамгийн найдваргүйд тооцогддог байна.

Лид12. Дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг орнууд хилийн дотоодын хэрэгцээгээ хангахын тулд хилийн чанадад нийлүүлэх хүнсний барааны хэмжээг багасгах болжээ.
Цагаан будааг нийлүүлдэг Индонез, Вьетнам, Египет, Хятад, Өмнөд Солонгос орнууд дотоодын зах зээлдээ үнийн хөөрөгдөл гаргахгүйн тулд гадаадын орнуудад цагаан будаа нийлүүлэх хэмжээгээ багасгах болжээ. Үүний улмаас дэлхийн зах зээл дээр цагаан будааны үнэ нэмэгдээд байгаа юм байна. Өнгөрсөн намараас хойш цагаан будааны үнэ дэлхийн зах зээл дээр 2 дахин нэмэгдсэн байна. Тэгвэл улаан буудайн тариалалт, нийлүүлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг Казахстан улс ирэх 9 сарыг хүртэл экспортын хэмжээндээ хориг тогтоосон юм. Иймээс улаан буудайн үнэ нэмэгдээд байгаа. Байгалийн гамшигаас болж ургац алдсан, латин америкийн орнуудад улаан буудайнаас шатахуун гарган авдаг болсон, газрын тосны үнэ нэмэгдэж байгаа нь хүнсний хангамжид сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Лид13. Английн зохиолч Ян Флеминг мэндэлсэний 100 жилийн ой 2008 онд тохиож байнэа. Тэр алдарт тагнуулч Жеймс Бондын тухай цуврал бүтээл туурвиж байсан юм. Их зохиолч болон түүний бий болгосон хамгийн алдартай баатарт зориулсан үзэсгэлэн Лондон хотын цэргийн музейд нээгдэж байна.
Энэ үзэсгэлэнг зөвхөн таны нүдэнд гэж нэрлэжээ. Үзэсгэлэнгийн үзмэрүүдийн дотор Дэниэл Крейгийн цустай цамц, Халли Беригийн усны хувцас, холбоо барих зориулалттай янз быүрийн хэрэгсэлүүд, төрөл бүрийн зэр зэвсэг байгаа юм. Ян Флеминг сэтгүүлчийн ажилаа эхлэхдээ хуучин Зөвлөлт холбоот улсын түүх, нийгмийг их сонирхдог байжээ. Тэр хамгийн анх удаа 1933 онд ЗХУ-д зочилж байжээ. Тэр Сталинаас ярилцлага авах гэж оролдож байсан ч татгалзсан хариу сонсож байжээ. Сталины гарын үсэгтэй факсын аппаратаар ирсэн захиа ч бий гэж музейн зохион байгуулагчид нь хэвлэлийнхэнд сонирхуулжээ. Дэлхийн 2-р дайн үед Ян Флеминг нь тэнгисийн цэргийн тагнуулын албанд алба хааж байжээ. Тэр эсрэг талынхаа эсрэг олон арван хувилбар боловсруулахад ажлынхаа ихэнхи цагийг зориулдаг байжээ. Цэргийн алба хаасны дараа тэр зохиол бүтээл туурвиж эхэлсэн байна. Уран зохиол түүний нэрийг дэлхий даяар дуурсгасан юм. Чн Флеминг Ямайка арал дээр амарч байхдаа 1952 огнд Жеймс Бондын дүрийг бодож олжээ. Жеймс Бонд бол бодит хүн биш, харин миний амьдралдаа уулзаж байсан хүмүүсээс үлдсэн сэтгэгдэлийн дагуу бий болсон дүр гэж зохиолч хожим бичсэн байна.

Лид14. Европын орнуудын хамгийн нэр хүндтэй ЕВРОВИШИОН хөгжмиийн наадам болох хугацаа ойртож байна. Энэ наадамд оролцох Францын дуучин төрөлх хэлээрээ биш, харин англи хэлээр дуулах гэж байгаад эгдүүцэж байгаагаа парламентын нэгэн гишүүн илэрхийлсэн байна.
Эх орноо төлөөлөн ЕВРОВИШИН наадамд оролцох францын залуу дуучин Себастян Телль англи хэлээр дуулахаар бэлтгэж байгаа юм байна. Францын соёлын сайд Кристин Албанель залуу дуучинд эх орныхоо нэрийг өнөдрт өргөж уралдаанд амжилттай оролцохыг хүсэн ерөөжээ. Гэтэл Францын эрх баригч намаас нэр дэвшсэн Жак Миар дуучин Себастян Теллийг энэ уралдаанд оролцуулахгүй, харин оронд нь өөр хүн явуулах нь зүйытэй гэдэг санал гаргасан байна. Ингэх болсон шалтгаан нь дуучин залуу францаар биш, харин англиар дуулах болсонтой холбоотой юм. Энэ уралдаанд дэлхийн 43 орны дуучин оролцох юм.

Лид15. Хүнсний нэмэлт тэжээл, амин дэм хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Амин дэм хэрэглэх нь нь хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг гэж саяханыг хүртэл үздэг байсан юм. Төрөл бүрийн амин дэм хэрэглэх нь хожим гэнэтийн үхэлийн шалтгаан болдог талаар Копенгагены их сургуулийн эрдэмтэд анхааруулж байна. Тухайлбал А, Е амин дэм нь бие махбодийн гадны халдвараас сэргийлэх чадварыг бууруулдаг байна. Амин дэмийн хүний бие үзүүлэх нөлөөг тогтоохын тулд 67 удаа туршилт хийжээ. Хүмүүс биеийн дархлаа муудсан үед их хэмжээний амин дэм хэрэглэх нь буруу гэсэн дүгнэлтийг Данийн хэсэг эрдэмтэд хийжээ. Харин байгалийн гаралтай цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж бие махбодид хэрэгтэй амин дэмээ авах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Дэлхийн мэдээ 2008 04 16 Лхагва гараг

ЛИД1: Ромын пап лам 16 р Бенедикт албан ёсны айлчлал хийхээр АНУ д хүрэлцэн ирээд байна.
Ромын пап лам арван зургадугаар Бенедикт АНУ д албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирээд байна гэж Франс пресс агентлаг мэдээлжээ, Вашингтоноос холгүй оршдог АНУ ын агаарын цэргийн хүчний баазад онгоц газардахад пап ламыг АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш гэргий Лорагийн хамт угтан авчээ, Ерөнхийлөгчийн алба хашсан энэ бүх хугацаанд Буш нисэх буудалд хүрэлцэн ирж байсан гадаадын нэг ч улсын тэргүүнийг хүлээж авч байгаагүй гэнэ, Зургаан өдөр үргэлжлэх АНУ д хийж буй энэ анхныхаа айлчлалын явцад арван зургадугаар Бенедикт Цагаан ордонд зочилж НҮБ ын төв байранд үг хэлж, 2ОО1 оны 9р сарын 11ний алах хядах үйл ажиллагаа болсон газар дээр мөргөл үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна, АНУ ын дэд ерөнхийлөгч Дик Чейни , иөрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс, ватиканд суугаа АНУ ын элчин сайд Мэри Энн Глендон нарын оролцох Цагаан ордонд болох уулзалтын албан ёсны ёслолын ажиллагаа өнөөдөр түүний яг төрсөн өдрөөр тохиож байгаа бөгөөд 21 буугаар ёслолын буудлага буудах юм байна, Пап ламыг харахыг хүссэн олон мянган хүнээс болж 3 өдрийн турш Вашингтонд тээврийн хөдөлгөөний онцгой дэглэм тогтоож хувийн машинаараа зорчихыг хориглохоор болжээ, Энэ айлчлал Ромын католик шашны тэргүүний АНУд хийсэн 2 дахь айлчлал бөгөөд Ромын пап лам 2р Иоанн Павел анх 1979 онд цагаан ордонд ерөнхийлөгч Жимми Картертай уулзаж байсан байна.

ЛИД2: Нэгдсэн Орос орны намын 9р их хурал Москвад ажлаа өндөрлөлөө.
Энэ хуралд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин болон сонгогдсон ерөнхийлөгч Дмитрий Медведев оролцсон байна , Хоёр ерөнхийлөгч хурлын танхимд нэгдсэн Орос орон намын удирдагчидтай хамт орж иржээ, Үүнээс өмнө энэ намын бүтцийг өөрчилж тэргүүлэгчийн шинэ албан тушаал бий болгох тухай төлөөлөгчид шийдсэн байсан бөгөөд Борис Грызлов хурлын индэр дээрээс улсынхаа хамгийн том намыг удирдахыг Владимир Путинд санал болгосон байна , Хурлын 2 дахь өдөр Бүх Оросын улс төрийн Нэгдсэн Орос орон намын тэргүүлэгч Борис Грызлов эдийн засаг, хувьчлал, соёл урлагийг дэмжих асуудлаар илтгэл тавьсаныхаа дараагаар 2 ерөнхийлөгчид хандан “ОХУ ын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, сонгогдсон ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев нарыг нэгдсэн Орос орон намдаа намынхаа нэрийн өмнөөс урих бүх үндэслэл надад байгаа юм “ гэж хэлээд Төрийн Думын саяхан болж өнгөрсөн сонгууль Владимир Путины статусыг дахин баталлаа гэж цохон тэмдэглэжээ,, Тус намыг тэргүүлээч гэсэн Грызловын Путинд дэвшүүлсэн саналыг Дмитрий Медведев дэмжээд би ерөнхийлөгч болсныхоо дараа Владимир Путиныг оросын засгийн газрыг тэргүүлэх саналд нэрий нь дэвшүүлэх хүсэлтэй байгаа гэж хэлжээ, “ Намын зохион байгуулалтын бүтэц энд нөлөөллийн төдйигүй эргэх холбооны хувьд багагүй ач холбогдолтой,Улс төрийн ямар ч чиг хандлагатай байлаа гэсэн аливаа нэг намыг удирдах нь төрийн тэргүүний хувьд тохиромжгүй гэж би үзэж байна , Гэхдээ Нэгдсэн орос орон намыг удирдах давхар үүрэг хүлээхэд бэлэн байна “ гэж Владимир Путин хэлжээ.
ЛИД3: Конго улсад зорчигч тээврийн хувийн онгоц осолдож 75 хүн амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. Онгоцонд 85 зорчигч явжээ.
Энэ явдал Гома нисэх буудлаас онгоц хөөрөх үед болжээ, Хөлгийн бүхээгт онгоцны багийнхныг оролцуулаад нийт 85 байснаас дөнгөж 1О хүн амьд гарчээ, Энэ эмгэнэлт явдал болсон шалтгааны тухай мэдээлэл бараг байхгүй байгаа юм байна, Онгоц сүйрч унасан газарт одоогоор мэргэжилтнүүд ажиллаж байна, Осолдсон онгоц хоёр мотортой Дуглас гээдэг онгоц байсан бөгөөд ийм онгоцны хамгийн сүүлчийхийг 1982 оны 1О р сард үйлдвэрлэн гаргасан гэнэ, Агаарын зөөвөрлөлтийнх нь хувьд Европын Холбоо хар дансандаа оруулчихсан байсан энэ онгоц конго улсын нэгэн компанийнх байсан нь тогтоогдоод байна , Энэ компанийн онгоцнуудыг Европ руу нислэг хийхийг 3 өдрийн өмнө Европын Холбооноос уг нь хориглосон байжээ, ,
ЛИД4: Сүүлийн хэд хоногт ОХУ д 7ОО гаруй ойн түймэр гарсан гэж бүртгэгдээд байна .

Ойн түймрийн нөхцөл байдал Хабаровскийн хязгаарт маш хэцүү байгаа бөгөөд нэг дүүрэгт зуслангийн жаран байшин бүхий бүхэл тосгон шатчихаад байгаа юм. Бас нэг тосгонд 35ОО метр квадрат бүхий талбайтай мужааны цех, модны агуулах түймэрт өртжээ, Хүчтэй салхитай байгаагийн улмаас галын дөл хурдан тархаж, унтраахад нилээд олон цаг зарцуулагджээ , Урьд оны хагдарсан өвс ногоог битгий шатаа гэж анхааруулж хориглосныг тоодоггүй зуслангийн хүмүүсийн буруугаас болж иймэрхүү гай олонтоо тохиолддог гэж гал хамгаалагчид ярьж байна

ЛИД5: Нэг баррель нефть Нью Йоркийн зах зээл дээр 114 доллараас даваад байна
Наймекс хөрөнгийн биржийн улирал дууссаны дараа Нью Йоркт биржийн гадуурх худалдаагаар нефтийн үнэ нэг баррель нь 114 доллараас илүү гарсан нь шинэ дээд амжилт боллоо гэж Эй ПИ агентлаг мэдээлжээ, Улирлын явцад нэг баррель нефтийн үнэ 113,99 долларт хүрч байснаа улирлын сүүлчээр 113,79 доллар дээр тогтжээ, Нефтийн үнэ ингэж өссөн нь ОХУ ын энэ жилийн нефть олборлолтын хэмжээ 1О жилд байгаагүйгээр багассантай ихээхэн хэмжээгээр уялдаатай гэж Олон улсын эрчим хүчний товчооны илтгэлд өгүүлсэнийг тус агентлаг цохон тэмдэглэжээ, Нефть , түлшний үнэ өсч нэмэгдэж байгаа нь эрчим хүчний нөөцөд болон алтанд хөрөнгө оруулалт ихэссэн, мөн долларын ханш суларч байгаатай холбоотой үргэлжилсээр байх болно гэж шинжээчид үзэж байна,

ЛИД6: Бритиш Айрвайз агаарын компанийн дээд тушаалын 2 хүн Хитроугийн нисэх буудлын 5р терминалд эвдрэл гарч бүтэлгүйтсэнээс болж ажлаа орхихоор болж байгаа юм байна
5р терминалыг барьж байгуулахад нийтдээ 4,3 тэрбум фунт стерлинг буюу 8,5 тэрбум доллар зарцуулжээ, Уг нь эндээс ойрын болон дундаж зайн нислэг үйлдэхээр эхэндээ төлөвлөж байсан бөгөөд удалгүй Лондонгийн томоохон нисэх буудлын терминалуудаас бусад ажиллагааг нь шилжүүлэх гэсэн бодолтой байжээ, 3р сарын 27 нд ашиглалтанд орсноосоо хойш энэ терминал олон мянган ачаа тээшийг буруу илгээж, олон зуун нислэгээ тасалж хойшлуулсаар байгаад 4р сарын 8 гэхэд хуваарийнхаа асуудлыг арай гэж нэг юм бүрэн шийдэж чадсан билээ, Гэвч энэ бүхэн маш ноцтой бөгөөд эцэслэн шийдвэрлэсэн хугацаа нь сунжирч байснаас болоод зарим томоохон даатгалын пүүс зорчигчийн ачаа тээш, хойшлогдсон нислэгийг даатгахаас татгалзжээ, Түүнээс гадна 4р сарын 3О нд Бритиш Айрвайзын 4р терминалаас 5р терминал руу шилжүүлэх ёстой байсан холын нислэгийг хойшлуулснаас болж чөлөөлөгдсөн 4р терминалын байранд ирэх гэж байсан Айр Франс КЛМ , Дельта зэрэг агаарын компаниуд Бритиш Айрвайзыг зэмлэн буруутгасаар байна, Гэвч Бритиш Айрвайзын удирдлагууд 5р терминалыг ашиглалтанд оруулах гэж арван зургаан тэрбумаас багагүй фунт стерлинг зарцуулсан гэж дахин дахин сануулсаар байгаа гэнэ, Бритиш Айрвайз агаарын компанийн шуурхай удирдах хэлтсийн дарга Гарет Кирквуд мөн зорчигчидтой ажиллах албаны тэргүүн дэвид Нойс нарыг албан тушаалаас нь огцруулж оронд нь нэг хүнийг томилох нь өчигдөр тодорхой болжээ, Би Би Си гийн зам тээврийн асуудал эрхэлсэн тоймч Тоом Саймондсын үзэж байгаагаар “ энэ хоёр хүн олон түмэн зорчигчдод болон хэвлэл мэдээллийнхэнд 5р терминалд болсон явдлыг тайлбарлаж өгч чадаагүйгээсээ болж ийм байдалд хүрчээ, Одооондоо Бритиш айрвайз компанийн ерөнхий захирал Вилли Уолш ажлаасаа гараагүй байгаа бөгөөд энэ 7 хоногт хувьцаа эзэмшигчид удирдлагуудтай уулзаж шинэ терминалын асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа юм гэж тоймч нэмж хэлсэн байна ,
ЛИД 7: Францын Парис хотноо хийж байгаа оюутнуудыг жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулах хийгээр тараахыг оролджээ. Уг жагсаалд 50 мянган жагсагчид оролцжээ.
Парист болж байгаа оюутны жагсаалын үеэр болсон эмх замбараагүй байдлыг дарахын тулд францын цагдаанууд оюутнуудын өөдөөс нулимс асгаруулах хий хэрэглэсэн байна гэж ЭЙ ЭФ ПИ агентлаг мэдээллээ. Боловсролын салбарт багш нарын тоог цомхотгохыг эсэргүүцсэн оюутнууд цагдаа нар луу чулуу, шил сав шидсэний дараагаар ийм юм болжээ. Энэ жагсаалд 2О гаруй мянган хүн оролцсон гэж цагдаагийн газраас мэдэгдсэн бол 4О –5О мянган хүн лавтай оролцсон гэж үйлдвэрчний эвлэлүүд нь нотолж байгаа юм байна. 2ОО8 оны туршид 11,2 мянгаар ажлын байрыг хорогдуулах ,түүний дотор 8 мянган багш нарыг цомхотгох төлөвлөгөөтэй байгаагаа францын засгийн газар 3р сарын сүүлээр мэдэгдсэнээс хойш гарч байгаа 6 дахь хамгийн том жагсаал нь энэ болж байгаа гэнэ. Засгийн газар энэ бүхнээ оюутны тоо цөөрснөөр тайлбарлаж байгаа ч гэсэн засгийн газрын энэ үйлдэл нь боловсролын чанарт гарцаагүй нөлөөлнө гэж сөрөг хүчний төлөөлөгчид үзэж байгаа юм байна.

ЛИД8: Германы 13 настай сургуулийн сурагч хүү Нико Маркардт Сансрын уудмыг судлан шинжлэх төвийн тооцооллын тогтолцооноос алдаа олж илрүүлсэн тухай Франс Фрэнс агентлаг мэдээлжээ.
Манай дэлхий Апофис солиртой 2О29 онд мөргөлдөх магадлал Сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс гаргасан урьдчилсан таамаглалыг бодвол Подстамын сансрын физикийн их сургуулиас гаргасан тоо баримтанд илүү байгааг энэ сурагч олж тогтоожээ. 2О29 оны 4р сарын 13 нд Апофис гэдэг солир дэлхийд 32,5 мянган км –ээр ойртож очих аюул тулгараад байгаа тухай сансар судлалын товчоо урьд нь мэдээлж байжээ. Хэрвээ энэ солир 4ОО метрийн голдочтой “татах хүчний цоожны нүхээр” дайран өнгөрөхдөө чиглэлээ өөрчлөх юм бол 2О36 онд дараачийн удаа дэлхийд ойртох үедээ дэлхий дээр унаж магадгүй юм байна . Ийм явдал болох магадлалыг 45 мянгад ганц тохиолддог гэж Сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхөн урьдчилан тооцоолсон бол сурагч хүү Маркардт 4О мянгад нэг тохиолдож болохыг тооцоолон гаргасныг шинжээчид 1ОО-гаас ч илүү хувийн магадлалтай болжээ гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна . Хэрвээ Апофис солир манай гаригтай мөргөлдөх юм бол 32О метрийн голдочтой галт бөмбөлөг үүсч Атлантын далайд унаснаас болж үүссэн хүчтэй хар шуурганд далайн эрэг орчмын газар нутгийн ихэнх хэсэг живнэ . Бас нарны гэрлийг нэг жил гаруй халхлах шороон үүл тэнгэрт үүснэ гэдэг дээр шинжээчид ч , тэр сурагч хүү ч тэр санал нэгдэж байгаа юм байна .

ЛИД9: Төвдийн хилийн ойролцоо оршдог сүм хийдээс Хятадын цагдаа нар бууны сум, дэлбэрэх бодис олж илрүүлжээ.
Төвдтэй хил залгаа оршдог Ганьсу мужийн буддын шашны 9 хийдээс хятадын цагдаа нар дэлбэрэх бодис буу зэвсэг хурааж авсан тухай Синьхуа агентлагаас иш татан Ройтерс мэдээлжээ. Нэг томоохон хийдээс 1О кг хорт бодис тротила ,5 тэслэгч, 6 хутга олсон бол бусад хийдээс бууны сум, 5 хутга бас Төвдийн өөртөө засах орны төрийн далбаа олжээ. Энэ хийдүүд Хятадаас Төвдийг салган тусгаарлахыг шаардсан бослого өрнөж байсан Ганан мужийн Хэцзо хотод оршдог юм байна . Хууль сахиулах байгууллагынхны бослогыг дарахдаа баривчлан авсан 22О4 хүний дотор 519 буддын лам хувраг байжээ.
Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид хятадын арми цагдааг зэвсэглээгүй энгийн номхон ард олны эсрэг хүч хэрэглэсэн гэж нотолж байгаа юм. Сүм хийдээс зэр зэвсэг олж илрүүлсэн нь бослого гаргах хуйвалдаан зохиож, Хятадаас Төвдийг салган тусгаарлах гэсэн зорилгодоо хүрэх гэж байсны баталгаа мөн гэж үзэж байгаа юм байна

Лид 10: Иракийн 3 хотод болсон дэлбэрэлтэнд 70 гаруй хүн амь насаа алдлаа. Амиа алдагсдийн ихэнх нь эмэгтэйчүүд хүүхдүүд байсан бөгөөд тэдний бие ихээхэн түлэгдсэн учраас хэн гэдгийг нь тодорхойлох боломжгүй байна.
Иракт ойрд болоогүй томоохон дэлбэрэлт болсон бөгөөд нийслэлээс хойд зүгт орших Бакуба шүүхийн танхимын ойролцоо байдаг рестораны гадаа автобусанд байрлуулсан бөмбөг дэлбэрч 53 хүн амь насаа алдан 90 гаруй хүн шархадлаа. Түүнчлэн цгдаа нарын хооллож байсан кебаб ресторанд амиа золиослогч бөмбөг дэлбэлэн 13 хүн амиа алдсан харамсалтай явдал болж өнгөрлөө. BBC-гийн Багдад дах төлөөлөгч Криспсн Торолд-н мэдээлж буйгаар уг хорлон сүйтгэх үйл ажиллагааг Аль Кайдо бүлэглэлийн дэмждэг Санни Исламист бүлэг үйлдсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа ажээ. Бөмбөг үдээс өмнө хөл хөдөлгөөн ихтэй газар дэлбэрчээ.

Лид11: Пакистаны парламентын гишүүд засгийн газраа НҮБ-д хандан Беназир Бхуттогийн хэргийг шалгах олон улсын баг гаргуулахыг шаардсан тогтоол баталлаа.

Тогтоолд хэргийн гол шалтгаан, буруутан, зохион байгуулагчид болон санхүүжүүлэгчдийг шинжээчдээр илрүүлүүлэхийг шаардсан байна. Ерөнхий сайд асан Беназир Бхутто өнгөрөгч 12 сард сонгуулийн ажлаар явж байгаад амь үрэгдсэн билээ. Уг улс төрийн аллагаас хойш удалгүй тус улсын ерөнхийлөгч Первез Мушараф НҮБ-аар шалгалт хийлгэх Пакистаны ард түмний намын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Харин үүнийхээ оронд хожим нь Лондонгийн Скотлэнд Яардаас цагдаа авчран шалгалт хийлгэсэн. Британы цагдаа нар Бхутто-г бөмбөг дэлбэрэлтэнд амиа алдсан байна гэсэн дүгнэлтийг хийсэн билээ. Үндэсний Ассемблын сөрөг хүчний гишүүд болон доод танхим энэхүү НҮБ-н шинжээчдээр шинжлүүлэх тогтоолыг эсэргүүцээгүй байна. Беназир Бхутто 12 сарын 27-д Равалпинди-д амиа золиослогчын бөмбөгөнд өртөн амиа алдсан бөгөөд энэхүү явдлаас болж 1 срд болох байсан сонгууль 2 сар хүртэл хойшлосон юм. Уг улс төрийн аллаганаас 50 гаруй хүн амиа алдсан билээ.



.

Дэлхийн мэдээ 2008 04 15 Мягмар гараг

Лид1. ОХУ ын нэгдсэн орос намын их хурал Москва хотод болж байна.
Энэ хурлын үеэр Нэгдсэн Орос намын дарга Борис Грызлов Владимир Путинд намын даргын албан тушаалд ажиллахыг санал болгожээ.
Оросын Интер факс агентлагийн мэдээгэээр хэрвээ Путин энэ саналыг хүлээн авах юм Борис Грызлов намын даргийн албан тушаалаасаа огцрох юм. Нэгдпсэн Орос намын эхний өдрийн хуралдаанаар намын дүрмэнд өөрчлөлт оруулсан байна. Намын дарга, Намын дээд зөвлөлийн даргын албан тушаалынм эрх үүргийг зааглаж өгчээ. Оросын ерөнхийлөгч Влапимир Путин, шинээр сонгодсон ерөнхийлөгч Дмитрий Медведев нар Нэгдсэн Орос намын өнөөдрийн хуралдаанд оролцох урилга авчээ. Нэгдсэн Орос нам нь 2 гишүүнтэй. Оросын улс төрийн хамгийн том намын даргаар ажиллаач гэсэн саналыг Путин хүлээн авна гэж улс төр судлаачид таамаглаж байна. Путины бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа тэр шууд засгийн газрын тэргүүнээр ажиллах юм.

Лид2. Шведийн ерөнхий сайд Фредрих Рейнфельд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Шведийн ерөнхий сайд Фредрик Рейнфельд Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын дарга У Банго, Хятадын ерөнхий сайд Вэнь Зябао нартай уулзсан байна. Уулзалтын эхэнд У Банго хятад шведын харилцаа хамтын ажиллагаа хоёр улс дипломат харилцаа тогтоосон 58 жилд амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглээд, олон улсын тогтвортой байдал нөлөө үзүүлж чадаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн байна. Швед улс нь Европын холбооны гишүүн орон юм. Хятад улс цаашид Шведтэй олон салбарт харилцан ашигтай ажиллах хүсэлтэй байгааг У Банго хэлжээ. Үүний хариуд Шведийн ерөнхий сайд хаоёр орны хооронд өндөр дээд түвшиний яриа хэлэлцээр тогтмолжиж байгааг сайшааж байгаль орчинд ээлтэй технологийн хэрэглэдэг эрчим хүчний хамтарсан үйлдвэр байгуулах боломжтойг хэлсэн байна. Хятадын хувьд эрчим хүчний хэрэглээ нь эрс өсөн нэмэгдэж байгаагаас гадна хүрээлэн байгаа орчны бохирдол хэрээс хэтэрч байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Үүний дараа хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао Шведийн ерөнхй сайдыг хүлээн авч уулзаж, хэлэлцээр хийжээ. Хятад Шведийн хооронд худалдааны бараа эргэлт тогтмол өсж байгааг талууд онцлон тэмдэглэжээ.

Лид3. Агаар мандалд хортой бодис ялгаруулж байгаа хэмжээгээрээ хятад улс дэлхийд 1-р байранд орж байна гэж Калифорнигийн их сургуулийн байгаль хамгаалагчид үзэж байна.
Хятадын засгийн газар эрчим хүч гарган авах бодлогоо эрс өөрчлөхгүй бол агаарын бохирдол жлам их нэмэгдэх болно гэж шинжээчид анхааруулж байна. 2006-2007 оны хооронд хятадын аж үйлдвэрүүдийн ялгаруулсан хортой бодисын хэмжээ америкийн нэгдсэн улсын ялгаруулсан хэмжээг хэд дахин давжээ. Саяханыг хүртэл дэлхийн агаар мандалд ялгаруулж байгаа хорт хийн хэмжээгээрээ АНУ тэргүүн байр эзэлдэг гэж үздэг байлаа. Калифорни мужын байгаль хамгаалах салбарын эрдэмтэн хятадын хэд хэдэн мужын хүнд үйлдвэрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, хятадын хотуудын агаарын бохирдолд судалгаа хийсний үндсэн дээр дээрх мэдээллийг тарааж байгаа юм байна. Байгаль хамгаалах салбарт ажилладаг хятадын мэргэжилтнүүд бас агаарын бохирдол хятад улсын толгойны өвчин болоод байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Лид4. Италийн улс төрд Сильвио Берлускони эргэж ирлээ. Тус улсын парламентын сонгуульд Зүүний талыг баримталдаг Сильвио Берлусконигийн тэргүүлдэг нам ялалт байгуулжээ.
Италийн парламентын сонгуулийн адбан ёсны дүн гараагүй байгаа ч Сильвио Берлусонигийн нам олонхийн саналыг авч чадсан нь тодорхой болсон юм. Сильвио Берлусконигийн өмнө шийдвэрлэх олон асуудал байна.Дампуурлын ирмэгт тулсан Италийн иргэний агаарын тээврийн Ал-Италиа компанийг аврах, Неополь хотын хог хаягдалыг тээвэрлэх асуудлыг шийдэх, ажилгүйдлын түвшинг бууруулах гээд тулгамдсан асуудал цөөнгүй байгаа юм. Би дахин Италийн ерөнхий сайд болсноор эдгээр асуудлыг шийдэхийн төлөө ажиллах болно гэж Сильвио Берлскони үндпэсний телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна. Сильвио Берлусконигийн гол өрсөлдөгч Италийн Ардчилсан намын тэргүүн, Ром хотын дарга, Вальтер Велтрони аль сонгуульд ялагдсанаа хүлээж, Сильвио Берлусконип баяр хүргэж, ажлын амжилт хүсжээ. Сильвио Берлускони энэ жил 71 настай. Түүнийг Италийн хамгийн баян хүн гэж үздэг юм. Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, сурталчилгааны алба, даатгалын компани, барилга, хүнсний үйлдвэрүүдийг эгнээндээ багтаасан томоохон бизнес группыг Сильвио Берлускони үүсгэн байгуулсан юм. Түүнээс гадна хөлбөмбөгийн Милан баг түүний мэдэлд байдаг. Сильвио Берлускони өмнө нь 2- ч удаа ерөнхий сайдаар ажиллаж засгийн газрыг тэргүүлж байсан билээ. Өнөөгийн ерөнхий сайд Романи Продигийн намын рейтинг унасанаар парламентын ээлжит бус сонгуулийг явуулж байгаа юм. Сүүлийн 63 жилд италид 61 удаа засгийн газар солигджээ. Сильвио Берлусконигийн засгийн газар 62 нь болох юм байна.

Лид5. Францын Ле Монде сониний сэтгүүлчид өнөөдөрөөс эхлэн үзгээ хойш тавьж ажил хаялт зарлажээ. Ле Монде сонины захиргаа орон тооны цомхотгол хийх гэж байгаа сурвалжлагчид ийнхүү эсэргүүцэл илэрхийлж байгаа юм байна.
Сонины эзэд ашиг муутай ажиллаж байгаа зарим хэвлэлүүдийг зарж, сурвалжлагчидынхаа дөрөвний нэг хувьтай нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлах гэж байгаа юм байна. Сонины эзэд, сурвалжлагчид яриа хэлэлцээр хийсэн ч ойлголцолд хүрч чадаагүй байна. Ле Монде сонин нь 1944 оноос эхлэн уншигчдлын гарт хүрч эхэлсэн францын засгийн газрын албан ёсны хэвлэл гэж тооцогддог юм. Ле Монде сонин өдөрт 320 мянган ширхэг хэвлэгддэг. Сүүлийн үед сонины орлого буурч байгаа тул орон тоонц цомхотгол хийхээс өөр аргагүй болоод байна гэж сонины эрхлэн гаргагч нь учирлаж байна. Ле Монде сонин 2007 онд 20 сая еврогийн алдагдалтай ажиллажээ. 2007 оны сүүлээр сонины газрын захирлуудын зөвлөл нь хувьцаа эзэмшигчидтэйгээ үзэл бодлын зөрүүтэй болсоноос огцорч байжээ.

Лид6. Сүүлийн хоёр сарын турш Иракт алан хядагчдын гарт барьцаалагдаад байсан Их Британий сэтгүүлч Ричард Батлер суллагдсан байна. Сэтгүүлчийг суллах ажлыг Иракын хүчний байгуулагууд зохион байгуулжээ.
Их Британий сэтгүүлч америкийн Си Би Эс телевизэд гэрээгээр ажиллаж байсан юм. Өнгөрсөн 2 сард тэр орчуулагч Ирак залуугийн хамт зочид буудалд байхдаа барьцаалагдсан юм. Гурван хоногийн дараа орчуулагчыг нь сулласан бол Их Британий сэтгүүлчийг өдий болтол барьцаанд байлгажээ. Алан хядагчид Ричард Батлерыг алан хядагчид Басра хотын захын дүүргийн нэгэн байшинд хорьж байсан гэж Иракын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Иракын цагдаа нар түүнийг олох үед сэтгүүлчийн толгойд шууудай углаж, гар хөлийг нь хүлсэн байжээ. Сэтүүлчийг байдгаж байсан барилгад алан хядпагчдын зэр зэвсэг ч олджээ. Одоо сэтгүүлч Их Британий цэргийн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орж байгаа бөгөөд удахгүй эх орондоо буцах юм.

Лид7. Малайзын сөрөг хүчний Ардын намын лидер Анвар Ибрагимыг дэмжигчдийн цуглааныг цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Малайзын эрх баригчид түүнийг удахгүй болох сонгуульд нэр дэвших эрхийг нь хаагаад байгаа юм.
Ерөнхий сайдын орлогчоор ажилаж байсан Анвар Ибрагим 1998 онд авилагын хэрэгт холбогдож шоронд орсон юм. Гэвч түүнийг улс төрийн учир шалтгаанаар хилс хэрэгт түлхсэн гэж дэмжигчид нь үздэг байна. Тэр шоронгоос 2004 онд суллагдсан юм. Гэсэн ч түүнийг 2008 оны 4 сард хүртэл улс төрд оролцохыг хоригложээ. Өчигдөр болсон цуглааны үеэр тэр бид сонгуульд ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэж хэлсэн байна. Цуглаан эхлээд удаагүй байхад цагдаа нар хүмүүсийг хүчээр тарааж эхэлсэн байна. Анвар Ибрагим цуглаан хийх зөвшөөрөл аваагүй байсан гэж цагдаа нар энэ үйлдэлээ тайлбарлажээ.

Лид8. Энэтхэг Бангладешийн хооронд сүүлийн 43 жилд анх удаа зорчигч тээврийн галт тэрэг явжээ. Энэтхэгийн Калькутта хотоос Бангладеш улсын Дакка хотыг зорьсон анхны галт тэрэгний цуваа хөдөлсөн байна.
Энэтхэг Бангладешийн хооронд сүүлийн 43 жилд анх удаа явсан галт тэргийн “Найрамдлын экспресс” гэж нэрлэжээ. Сэтгүүлч, улс төрчидоос бүрдсэн 65 хүн анхны зорчигч нь болсон байна. Харин Бангладешийн Дакка хотоос Энэтхэгийн Калькутта хот руу явсан галт тэргэнд 418 зорчигч байсан гэж Ассошиэйтэд пресс агентлаг уламжилжээ. Найрамдлын экспресс галт тэрэг долоо хоногт хоёр удаа тогтмол явж байхаар болжээ. Галт тэрэг нь 7 цуваатай, 400 зорчигч багтаах хүчин чадалтай юм байна. Тасалбарын үнэ нь 8 доллар юм байна. Найрамдын галт тэрэгний хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх үүднээс хэд хэдэн удаа хорлон сүйытгэх ажиллагаа явагдаж байжээ. 4 сарын 13-нд төмөр зам дагуу 6 тэсрэх бөмбөг тавьсаныг илрүүлсэн бол 4 сарын 14-нд арав гаруй хүн төмөр замыг хааж хөдөлгөөнд саад учруулжээ. Энэтхэг Пакистаны хооронд 1965 онд дайн дэгдсэний дараа Энэтхэг Бангладешийн хооронд төмөр замын хөдөлгөөн зогссон юм. Бангладеш улс нь өмнө нь Пакистаны бүрэлдэхүүнд багтаж байгаад 1971 онд тусгаар тогтнолоо зарласан юм. 1990 оноос эхлэн Энэтхэг Бангладешийн хооронд автобусаар зорчигч тээвэрлэх үйлчилгээ нэвтэрсэн юм байна.

Лид9. 20-р зууны хамгийн суут хүмүүсийн нэг гэж тооцогдож байсан америкийн физикч Жон Уилер даваагаас мягмар гаригт шилжих шөнө уушигны үрэвсэлт өвчиний улмаас 96 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Тэр 20-р зууны дунд үеэр атомын бөмбөг зохион бүтээж, дэлхийн татах хүчний тухай онодлыг боловсронгуй болгож,бас сансрын хар нүх гэдэг нэр томъёог бодож олсон юм. Тэр 1911 оны 7 сарын 9-нд АНУ ын Флорида мужын Жексонвил хотод мэндсэнлсэн байна. 1932 онд физикийн салбарт эрдэм шинжилгээний ажил хийж, Докторыбн зэрэг хамгаалжээ. Дараа нь Дани улсад очиж Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Борын удирдсан эрдэм шинжилгээний багт орж ажиллажээ. 1939 онд АНУ-д эргэж ирж Дэлхийн 2-р дайны жилүүдэд атомын бөмбөг зохион бүтээх Манхеттэн төсөлд ажиллажэ байжээ. Дараа нь ус төрөгчийн бөмбөг хийх ажилд ч гар өие оролцсон юм.
Сансарын хар нүх гэдэг нэр томъёог тэр 1957 онд нэгэн эрдэм шинжилгээний хурлын үеэр олон нийтэд танилцуулсан байна. 1938-1976 оны хооронд Уиллер Пристоны их сургуулийн физикийн тэнхэмд, 1976- оноос хойш Техасын физикийн онолын судалгааны төвийн тэргүүнээр ажиллажээ.

Лид10. 1736 оны үеийн цутгамал зооснуудыг ОХУ ын Юсово гацаанд байдаг Михаил Арханелийн сүмээс олсон байна.
Сүмийг сэргээн засварлах ажил хийгдэж байх үеэр энэ хуучны зооснуудыг олжээ. Юсово гацаанд хуучны зоос нуусан гэдэг яриа 1917 оноос хойш амнаас ам дамжигдан яригддаг байсан ч чухам г хаана байгааг нь хэн ч мэддэггүй байсан юм. Сүмийг 1920 онд хааж зөвлөлтийн коммунистууд склад болгожээ. Шуудайд хийсэн 8000 ширхэг малт мөнгөн зоосыг одоо судлаж байна. Сүмийн барилгаас олдсон алт мөнгөн зооснууд төрийн мэдэлд шилжиж байгаа юм байна. Эргдэмтэд судалгааны ажлаа дуусгаад музейд шилжүүлэх үүрэг хүлээжээ. Сэргээн засварлагдаж байгаа сүм ирэх зунаас мөргөлчид, сүсэгтэнүүдэд үүд хаалгаа нээнэ.

Лид11. Титаник онгоцны сүйрлийн шалтгааны талаар шуугиан дэгдээсэн мэдэгдэл хийсэн байна,
Энэхүү мэдэгдлийг далайн осол сүйрлийг судлаач Рей Бостон хийсэн байна, Британийн судлан шинжээч энэ хүний баримт тодорхойлолтоор бол итаник онгоц мөсөн уултай мөргөлдсөнөөс болж живээгүй харин хөлгийн тавцан дээр дэлбэрэлт болсноос сүйрсэн юм байна , Энэ онгоцноос амьд гарсан усан цэргүүд ярихдаа бүр далайд гарахаас өмнө онгоны машины хэсэгт нүүрс шатаж байсан, гэхдээ нэг их сүртэй түймэр болоогүй учраас унтраасан гэж байсан үгээс эрдэмтэн иш татжээ, Гэтэл далайд гарсан хойно гал дүрэлзэн ассанаас болж дэлбэрэлт үүсгэсэн байх магадлалтай бөгөөд далайчдын энэ үгийг сүйрлийн албан ёсны таамаглалыг гоёж чимэхдээ огт харгалзан үзээгүй юм гэж Рей Бостон мэдэгджээ, Яг ерэн зургаан жилийн өмнө сүйрсэн энэ усан онгоц живэх үед 15ОО гаруй хүн амь насаа алдсан юм,

Лид12. Куин хамтлагийн дуучин Брайэн Мэй Ливерпулийн их сургуулийн хүндэт захиралын албан тушаалд томилогдсон байна. Үүнээс өмнө энэ албан тушаалыг Их Британий ерөнхий сайд асан Тони Блэрийн гэргий Шери Блэр хашиж байсан юм.

Ливерпулийн их сургуулийн хүндэт захиралын албан тушаалд томилсон тухай мэдээг аваад Брайн Мэй эхэндээ нэлээн гайхжээ. Брайн Мэй дуулахаас гадна сансар судлалын салбарт эрдэм шинжилгээний бүтээл бичиж докторын зэрэг хамгаалсан юм. Одоогоос 30 жилийн өмнө Брайн Мэй хоёр ч эрдэм шинжилгээний нийтлэл бичиж, докторын зэрэг хамгаалах гэж байсан юм. Гэвч урлагтай холбогдсоноор шинжлэх ухаанаас хөндийрч байжээ. Хүндэт захиралын албан тушаалыг шилжүүлэх ёслолд өмнөх захирал хатаггтай Шери Блэр оролцсон байна. Ливерпулийн их сургууль нь боловсролынхоо чанараар дэлхийд 14-рт ордог байна. Ливерпулийн их сургуульд өмнө нь Жон Леннон суралцаж байсан ч төгсөөгүй юм байна. Брайн Мэйт энэ сургууль цалин өгөхгүй, бас албан тасалгаа өгөхгүй юм байна. Тэр хичээлийн жилийн сүүлээр их сургууль дээр ирж төгсөгчдөд дипломыг нь гардуулж байх юм. Оюутанууд ч энэ үеэр алдарт гитарчины гарын үсгийг авах давхар боломжтой болж байгаа юм.

Лид13. Өнөөдөр олон зуун интернэт хэрэглэгчид америкийн Карнеги Меллоны их сургуульд авсан нэгэн дүрс бичлэгийг бие биедээ дамжуулан үзэцгээжээ.
Тус сургуулийнхан робот могой зохион бүтээж туршилт хийсэн байна. Робот могой хананд авирч, бүр усанд ч сэлж чаддаг байна. Бионика буюу амьд мэт робот хийх техникийн урсгал өнгөрсөн зууны 70-аад оны үед моодонд орж байсан. Харин эргээд одоо энэ салбар эрчимтэй хөгжиж байна. Бостоны хотын захад дөрьөн хөлтйэ этгээд сонин амьтан явж байгааг хараад олон хүн гайхжээ. Энэ роботууд нь 70 кг хүртэлх жинтэй ачааг тээвэрлэж, замын ямар ч бартаа саадыг чөлөөтэй давж чаддаг байна. Магадгүй 21-р зууны явган цэрэг үүнтнэй төстэй байх биз ээ. Түүнээс гадна Бостон Динамикс компанийхан Рекс нэртэй робот шавьж бүтээсэн байна. Бионикийн шинжлэх ухаан Орост чыас хөгжиж, чамгүй амжилтад хүрчээ. Цаашид хүн роботуудыг өөрийн оюун ухаанаараа алсаас удирдах боломжтой гэдэг дүгнэлтийг оросын эрдэмтэд хийжээ. Одоо эрдэмтэд өөрөө хэлбэр, өнгөө өөрчилдөг бичил робот зохион бүтээл талаар судалгаа хийж байна. Энэ туршилт амжиллтай болох юм бол та жишээ нь өөрийнхөө машиныг өнгө хэлбэр хийцийг дураараа өөрчлөх боломж нээгдэх юм.

2008-04-12

Дэлхийн мэдээ 2008 04 12 Бямба гараг

Лид1. АНУ ын Американ Эйрлайнс компани одоо ашиглаж байгаа онгоцны цахилгаан дамжуулах утас найдвартай ажиллаж байгаа эсэхийг шалгаж дуусаагүй байна. Үүнээс болж баасан гаригт мянга мянган зорчигчид товлосон хугацаандаа зорьсон газраа хүрч чадаагүй байна.
Баасан гаригт Американ Эйрлайнс компани 570 нислэгийг хойшлуулжээ. Сүүлийн 4 өдөрт америкийн иргэний агаарын тээврийн энэ компани 3000 нислэгийг хойшлуулсан байна. Компаний мэргэжилтнүүд техникийн үзлэгт орсон 300 онгоцны 170 ийг нь нислэгт гаргана гэж амлаж байсан юм. Онгоцны техникийн аюулгүй байдлыг хангах алба одоогоос 14 хонгийн өмнө онгоцны цахилгаан дамжуулах утас гэмтэлтэй байж болзошгүй юм гэж анхааруулжээ. Иймээс бүх онгоцондоо үзлэг хийх шаардлагатай болсон юм. Американ Эйрлайнс компаний тэргүүн үйлчлүүлэгчдээс хүлчэл өчиж, нислэгийн найдвартай аюулгүй байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авч байгааг тайлбарласан юм.
Лид2. Дэлхийн зах зээл дээр цагаан будааны үнэ өсөж байна. Сүүлийн үед цагаан будааны нийлүүлэлт нь эрэлтийг гүйцэж чадахгүй байгааг Филлипины Манила хотод төвтэй олон улсын цагаан будаа судлалын хүрээлэнгийн илтгэлд дурьдсан байна.
Цаашид цагаан будааны хангалт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд ургацыг нэмэгдүүлэх талаарх нэмэлт судалгаа хийх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм байна. Сүүлийн нэг жилд цагаан будааны үнэ дэлхийн зах зээл дээр 70 хувиар өссөн байна. Цагаан будаа тариалдаг Зүүн Өмнөд Азийн орнууд дотоод зах зээлдээ цагаан будааны үнийг хөөргөхгүй тогтоон барихын тулд хилийн чанад руу экспортлох хэмжээгээ бууруулжээ. Цагаан будааны үнэ нэмэгдэж байгаа нь тарилангийн талбай жил бүр багасаж байгаатай холбоотой юм байна. Индонез, Хятад, Вьетнамд үер болсон нь энэ жилийн цагаан будааны ургацын хэмжээ буурахад шуул нөлөөлсөн байна. Манай гаригийн хүн амын тэн хагас буюу 3 тэрбум хүний хувьд цагаан будаа хамгийн чухал хүнсний бүтээгдэхүүн нь юм.

Лид3. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсыг угсаа залгамжлах хун тайж ханхүү Уильям британий агаарын нисэх хүчний нисэгчийн үнэмлэх гардан авсан байна.
Английн Линкольншир гүнлэгт байрладаг агаарын нисэх хүчний цэргийн баазад ханхүү Уильям эцгийнхээ гараас байлдааны онгоцны нисэгчийн үнэмлэхээ гардан авчээ. Яг энэ цэргийн баазад 1970 аад оны эхээр ханхүүгийн эцэг зуны цэргийн сургалтад оролцож байсан юм. Өчигдөр ханхүү Уильямтай нэгэн зэрэг өөр 25 залуу сонсогч нисэгчийн үнэмлэхээ гардан авцгаажээ. Тэд 2008 оны 1 сард нисэгчийн дамжаанд суралцаж эхэлсэн юм. Ердөө 4 сарын хугацаанд хэд хэдэн цэргийн онгоц удирдаж чадах дадал эзэмшсэн байна. Жинхэнэ мэргэжжлийн цэргийн нисэгч болохын тулд 4 жил суралцах шаардлагатай байдаг юм. Харин энэ удаагийн дамжаа нь байлдааны зориулалттай онгоц удирдах сурах үндсийг нь тавьж өгч байна. Хан хүү Уильям үүний дараа тэнгисийн цэргийн бааз дээр яг үүнтэй адил бэлтгэл сургалтад хамрагдах юм байна.
Лид4.Олон улссын олимпийн хорооны ээлжит хурал Бээжингийн олимпийн наадмын бамбарыг аялуулах үйл явдалтай давхацсан юм. Одоо олимпийн бамбар Аргентин улсын Буэйнос Айрес хотод аялаж дуусаад Африкийн Танзани улсыг зорьж байгаа. Олимпийн бамбар Аргентины нийслэлд ирэхэд цагдаа нар бамбарыг аялуулах замын турш хатуу чанга харуул хамгаалалт гаргажээ.
Олимпийн бамбарыг Лондон, Парис, Сан Франциско хотоор аялуулах үеэр Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөний идэвхитнүүд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан билээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хятад улсад хандан Далай ламтай яриа хэлэлцээр эхэлж, хүний эрхийг хамгаалах салбарт ажиллахыг уриалсан юм. гэвч хятадын тал спорт, улс төрийн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэсэн тайлбар хийжээ. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге хятад улсад хандан хятад дахь хүний эрхийн асуудал хүнд байгааг анхааруулж үг хэлжээ. Олимпийн бамбарыг Танзани улсад ирэхэд нь Нобелийн шагналт Танзаний иргэн Вангари Маатаи буухиалан явах ёстой байсан ч эцсийн мөчид тэр татгалзжээ. Шалтгаан нь хятал улс хүний эрхийг зөрчиж байгаагаас болжээ. Хятад улсад хүний эрх, эрх чөлөөний байдал муу байгаа тул дэлхийн олон орны төрийн тэргүүн нар Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохгүй гэдэгээ илэрхийлжээ. НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ч бас олимпийн нээлт үзэхээр Бээжинд очиж амжихгүй гэж мэдэгдсэн билээ. Их Британий ерөнхий сайд Гордон Браун, германы канцлер Ангела Меркель, нар ч Бээжинд очихгүй гэдгээ хэлсэн. Харин одоо АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш 8 сард Бээжин орох эсэхээ хараахан шийдээгүй байна.

Лид5. Кубын төрийн тэргүүнээр Рауль Кастро сонгогдсоны дараа хэд хэдэн салбарт шинэлчлэл хийж эхэлсэн билээ. Тэгвэл Кубын засгийн газрын Гранма сонинд Рауль Кастро хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл эхлүүлж байгаа тухай мэдээлсэн байна.
Гранма сонины сүүлийн дугаарт өнгөрсөн 2 сард ерөнхийлөгч болсон Рауль Кастро эдийн засгийн хэд хэдэн салбарт чухал шинэчлэл хийх шийдвэр гаргасан тухай мэдээлсэн байна. Рауль Кастро одоогоос сарын өмнө ахуйн хэрэглээний зарим төрлийн цахилгаан барааг хэрэглэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж байсан билээ. Түүнээс гадна зөвхөн гадаадын иргэд буудалладаг зочид буудад кубын иргэд буудаллахын эсрэг тогтоосон хоригийг цуцалсан юм. Кубын иргэд гар утсаар чөлөөтэй харилцах эрхтэй болоод удаагүй байгаа. Тэгвэл одоо Рауль Кастро эдийн засгийн үр ашгийг дэшлүүлэхэд анхаарлаа хандуулаад байна. Өмнө нь төрийн мэдэлд байсан ашигладаггүй газрыг хөдөө аж ахуй эрхлэгчдэд эзэмшүүлэх болжээ. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж тэр үзсэн байна. Хөдөө аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг засгийн газар Рауль Кастро өндөр үнээр худалдан авч байх тогтоол баталжээ. Гранма сонинд бичсэнээр шинэчлэл хийхийг Фидель Кастро санаачилж харин Рауль Кастро амьдралд хэрэгжүүлж байгаа юм байна.

Лид6. Манай дэлхийн хамгийн намхан охин энэтхэг улсад амьдарч байна
жил 15 настай, 5 кг жинтэй, 58 см өндөртэй Йоти гэдэг охин ерөнхий боловсролын сургуульд сурдаг байна.
Бие нь дэндүү жижигхэн ч тэр энэ талаар огт санаа зовдоггүй байна. Сургуулийн захиргаа хуруун чинээ охинд зориулан тусгай сандал ширээг ч бэлтгэж өгчээ. Охин яагаад өсөхгүй байгаагийг шалтгааныг эмч нар саяхан олсон байна. Энэ охин ахондроплаз гэдэг өвчин тусжээ. Энэ нь өсөлтийг зогсоодог юм байна.

Лид7. Манай гаригийн хамгийн өндөр барилга Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байдаг.
160 давхар энэ байшин 630 метрийн өндөр. Саяханыг хүртэл манай гаригийн хамгийн өндөр байгууламжаар АНУ ын Хойд Дакоте мужид байдаг телевизийн цамхаг тодорч байсан юм. Арабын Нэгдсэн Эмииратын Дубай хотын тэнгэр баганадсан барилгийг барьж дуусаагүй байгаа юм. Барилгийн ажил үргэлжилж байгаа Архитекторч, барилгачид цаашид энэ байшингаа 700 метр өндөр болгоно гэж амлаж байгаа гэнэ. Сүүлийн үед Арабын орнууд өгндөр байшингаараа өрсөлдөх болжээ. Арабын Эмиратад 1200 метрийн өндөр байшинг барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Лид8. Японы амьтан судлаачид мэрэгч амьтадыг хөдөлмөрийн зэвсэг ашиглах сургасан байна.
Мэрэгч амьтан хоол тэжээл олохын тулд өөр багаж зэвсэг ашиглаж сурчээ. Үзэгч таны харж байгаа энэ хашлаганы цаана нь улаан буудай тавьж мэрэгч амьтадад жижигхэн хэмжээтэй халбага өгчээ. Харх халбага ашиглан улаан буудайг өөртөө ойртуулж чадсан байна. Ингэснээр зөвхөн хүн, сармагчин хоёр л багаж зэвсэг хэрэглэж чаддаг гэсэн ойлголт хязгаарлагдмал болох нь нотлогджээ.

Лид9. Амнаас муухай үнэр гардаг нь шүднээс болдоггүй харин хэлнээс шалтгаалдаг юм гэнэ .
Энэ талаар сэтгэл зовж явдаг хүмүүсийг болон амьсгалахад нь цэвэрхэн үнэр үнэртдэг хүмүүсийг Буффалогийн Их сургуулийн эрдэмтэд сайн дураар нь ирүүлж хянаж үзэхэд бохир нянгууд хэлэн дээр цуглардаг болох нь илэрчээ. Нянгууд үнэртэхэд зэвүүн хүхэрт устөрөгч ялгаруулснаас болоод хүмүүстэй харилцахад хүндрэл учруулдаг юм байна . Өдөрт 2 удаа тусгай сойзоор хэлээ хусч, нянгийн эсрэг шүдний оогоор угаахад л энэ муухай үнэрээс ангижирч болно гэж судлаачид зөвлөж байна .

Лид10. Их Британид өөр хүний зүрх суулгуулсан хүн донорынхоо гашуун хувь тавилангаар яг ижилхэн амьдарчээ.
Хүний сүнс үнэхээр зүрхэнд оршдог бололтой . Үүнийг донорын зүрх суулгуулсан Их Британийн нэг баталж өгсөн нэхэд болно. 12 жилийн өмнө Сонни Грем гэгч нэг хүн хүндээр өвчилж , зүрхий нь яаралтай сольж суулгах хэрэг гарчээ. Амиа хорлосон нэг донор ч даруй гараад ирсэн байна Соннигийн бие ч хурдан сайжирч яах ч аргагүй амийг нь аварсан хүнийхээ төрөл төрөгсдийг эрж олохоор шийджээ. Бэлбэсэн эхнэртэй нь уулзаад тэр шууд л ухаангүй дурлаж гэрлэхийг хүсчээ. Хэл амаа хурдан ололцож , урьд нь бие биеэ сайн таньдаг юм шиг байсанд хоёулаа гайхжээ. Даанч аз жаргалтай мөч нь удаан үргэлжилсэнгүй. Энэ эхнэрийн хоёр дахь нөхөр болох Грем ч бас анхнынх нь нөхөр шиг толгой руугаа буудаж амиа хорлосон гэнэ.Хоёр нөхөр нь хоёулаа яг ижилхэн хорвоог орхисон гэж энэ авгайгаас зарим хүмүүс дөлдөг бол зарим нь энэ бүхэнд зүрх буруутай байх гэлцдэг гэнэ. Өөр хүний эрхтэнг суулгахад тохиолдсон иймэрхүү 7О орчим явдлын тухай шинжээчид ярьдаг юм байна

Лид11. Нью Йорк хотын нэгэн зураачийн хаягдал уутнуудаар хийсэн хачин хачин амьтны дүрс хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг болжээ.
Эхэндээ энэ хачин дүрснүүдээс хүмүүс айдаг байснаа одоо сэтгэл хөдлөн хардаг болсон гэнэ. Нью Йоркийн энэ зураач хаягдал уут шуудайнуудаар хийсэн дүрснүүдээ метроны агааржуулах торонд скочоор наасан бөгөөд метро ойртох үед дулаан агаарын урсгал тэдгээр дүрснүүдийн хийлж амьтай юм шиг нүүрээ янз бүрээр хувиргаж, бүжиглэж байгаа юм шиг болгодог гэнэ. Үүнийг сэтгэсэн зураач Жошуа Харрис хэлэхдээ : Би янз бүрийн материал ашиглаж дандаа туршилт явуулж байдаг юм гэжээ. Харамсалтай нь энэ бүтээлүүд нь галт тэрэг яваад өгөнгүүт ямар хэлбэр дүрсгүй , зүгээр л нэг унжсан уут шуудай болж хувирдаг гэнэ. Гэхдээ түр зуур амь орохдоо олон хүнийг гайхашруулж сэтгэлий нь хөдөлгөж чаддаг юм гэж зураач бахархан ярьдаг юм байна. Гунигтай барайсан хүмүүс гэнэт хог хаядал амилахыг хараад сэтгэл нь өөрийн эрхгүй хөдөлдөг болохоор миний энэ рлаг хэрэгцээтэй зүйл гэж би боддог гэж зураач ярьжээ. Даанч энэ хийлэгддэг бүтээлийнхээ зөвшөөрлийг Нью Йоркийн эрх баригчдаас аваагүй болохоор зураач хотын гудамжаар хэсэн явж байдаг гэнэ.

Лид12. Эр хүйстний онцлог шинж чанарууд зөвхөн хүнд ч биш бас олон амьтанд илэрдгийг эрдэмтэд туршилтаар нотолжээ.
Тоглоомын машин, модон цэргүүдээр зөвхөн хөвгүүд ч биш бас эр сармагчингууд тоглох дуртай байдаг гэнэ. Макака сармагчингууд өмнө нь хөвгүүдийн тоглодог машин, буу зэвсэг гэх мэт, охидын тоглодог хүүхэлдэй, зөөлөн тоглоомууд асгажээ. Гэтэл эр сармагчингууд хөвгүүдийн тоглодог тоглоом руу шууд очин машиныг өнхрүүлж, буугаар буудаж эхэлсэн бол эмэгчингүүд нь аль аль тоглоомы нт сонирхож байсан гэнэ .
Лид13. Зурж байхдаа би хүүхэлдэйдээ хүүхэд шигээ л ханддаг. Зарах үед хүүхдээ өргүүлж байгаа юм шиг санагддаг гэж Воронеж хотын матрёшка тоглоом хийдэг зураач эмэгтэй Елена Матвеева ярьдаг гэнэ.
Воронежийн уран гартан энэ эмэгтэй ардын гар урлагийн шинэ эхлэлийг тавьж, матрешкагаа хотынхоо нэгэн бэлэг тэмдэг болгож чаджээ. 4О жилийн өмнө залуу зураач байхдаа Елена Матвеевна гологдол болсон модон дээр зурсан анхныхаа матрёшкаг чехийн Брно хот руу илгээж байсан бол дараа дараачийнх нь хүүхэлдэй цагийн эрхэнд Воронеж хотынх нь нэрийн хуудас болон хувирчээ. Матвеевагийн урлан жижигхэн гал тогооны өрөөнд байрладаг. 1ОО жилийн тэртээ анх бий болсон матрёшка хүүхэлдэйг хийхэд хэрэглэж байсан тосон ба усан будаг ширээнд дээр нь харагдах бөгөөд мөн л ижил аргаар үйлдвэрлэдэг юм байна. Хүүхэлдэйний их биеийг нь түүний нөхөр Владислав хонгилдоо зорж өгдөг гэнэ. Илүү төвийсөн хэлбэрээрээ Воронежийн матрёшка Семёновын болон Сергиево- Посадкийн хүүхэлдэйнээс ялгардаг юм байна. Сүүлийн үед Елена Матвеева хүүхэлдэйгээ зөвхөн захиалгаар хийж өгдөг болжээ. Шавь нар нь ч бүтээлдээ багш шигээ ханддаг учраас Воронежед үйлдвэрлэв гэсэн шошгогүй ч байлаа гэсэн бусад тоглоомноос илт ялгардаг гэнэ.