2006-12-08

Н. Энхбаяр Илюмжиновыг МОНГОЛ УЛСАД айлчлахыг урьлаа.


Халимагийн ерөнхийлөгч, Дэлхийн Шатрын Холбооны Тэргүүн Кирсан Илюмжиновыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилга гардан авлаа. Энэ тухай Элиста хотод 12 сарын 6 өдөр болсон Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд зарласан байна. Халимагийн ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны даргын мэдэгдэлээс үзвэл Кирсан Илюмжинов 2007 оны эхээр Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм байна. Монгол Халимагийн эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хөгжилд энэ удаагийн айлчлал том түлхэц өгч байна гэж Монголын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр дахин онцлон тэмдэглэжээ. Монгол Халимагийн эрдэмтэд мал аж ахуйн салбарт шинэ үүлдэрийн мал бий болгох замаар хамтран ажиллах боломжтойг Энхбаяр дурьдсан байна. Илүү ашиг шим өндөртэй мал сүрэг гаргах санал санаачлагыг дэмших болно гэж ерөнхийлөгч хэлжээ. Пүрэв гарагт орон нутгийн цагаар 11 цагт Монгол Улсын ерөнхийлөгч, дагалдан яваа төлөөлөгчидийн хамт Элиста хотын нисэх онгоцны буудлаас Москва руу нисссэн байна. 12 сарын 8 өдөр Н. Энхбаяр, Владимир Путин нар хэлэлцээр хийх болно.
Материал предоставлен: служба новостей "Европа Плюс ЭЛИСТА"
Четверг, 07 Декабря 2006 Орчуулсан MEDENEWS

No comments: