2006-12-07

Шинэ бэлдмэл Их Британичуудыг тамхинаас гаргана.


Их Британид олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхлэхийн өмнө тамихинаас гарахад тус болох шинэ бэлдмэл худалдаанд гарчээ. Чампикс (Champix) нэртэй энэ эм нь ижил төрлийн үйлчилгээтэй эмийн бодисоос илүү үр дүнтэй юм байна.Чампиксийг хэрэглэснээр тархинд тамхи татах үед бий болдог тааламжтай мэдрэмжийг үгүй болгодог байна. Эмийг худалдаанд гаргахын өмнө 2000 хүн сайн дураараа 12 долоо хоног үргэлжилсэн туршилтад оролцсон бөгөөд тэдний 44 хувь нь тамхинаас гарчээ. Туршилтад оролцон хүмүүсийн 22,5 хувь нь туршилт дууссанаас хойш тамхи татахаа багасгажээ. Олон нийтийн газар тахи татахыг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсний дараа тамхинаас гаргах үйлчилгээтэй эмийн эрэлт ихэснэ гэж Их Британы эрүүл мэндийн байгуулагууд үзэж байна. Их Британий тамхичидын 70 хувь нь тамхинаас гарах бодолтой байна гэж санал асуулгад хариулжээ. Чампикс эмийг Их Британи төдийгүй Европын Холбооны зарим орнууд, АНУ-д хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
LENTA
MEDENEWS

No comments: