2006-10-30

10 сарын 24 Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрсөн өдөр


Дэлхий дахинд эв найрамдалыг сахиулах, улс үндэстнүүдийн хоорондын хаирцааг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг дэлхийн хамгийн том байгууллагын түүх 1945 оны 10 сарын 24-оос эхэлдэг юм. Дэлхийн 2-р дайны дараа буюу 1945 оны 6 сарын 26 өдөр АНУ-ын Сан-Франциско хотод 51 орны төлөөлөгчид НҮБ-ын дүрмийг баталжээ. Тус байгууллагын дүрмийн оршилд “Хойч үеэ дайны аюулаас сэргийлье ” гэж бичсэн байдаг. НҮБ-ийн зорилого
1. Олон улсын аюулгүй байдлыг хангаж энх тайвныг сахиулах 2. Түрэмгийлэлийг зогсоох 3. Дэлхий дахинд учирч байгаа аюул заналхийллийг арилгах 4. Олон улсын маргааныг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх 5. Тэгш эрхтэйгээр харилцан бие биенээ хүндэтгэн үндэстэн хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх 6. Нийгэм, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх 7. хэл, соёл, нас, хүйс, арьс, шашин, яс үндсээр ялгаварлах үзлийг арилгаж хүний эрхийг хамгаалах.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм нь 1945 оны 10 сарын 24 өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. 1948 оноос эхлэн энэ өдрийг НҮБ-ын өдөр гэж Дэлхий даяар тэмдэглэж иржээ. Одоогийн байдлаар НҮБ-д 190 гаруй гишүүн орон бий. НҮБ нь маш олон тооны салбар байгууллагуудтай.
Ерөнхий Ассамблей, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Нийгэм Эдийн засгийн Зөвлөл, Олон улсын шүүх, ЮНЕСКО, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Олон улсын валютын сан гэх мэт. Түүнчлэн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг биеэ даасан байгууллагууд НҮБ-аас тодорхой хэмжээгээр хамааралтай ажилладаг юм.
Орчуулсан MEDENEWS

FREE-PRESS


Хил хязгааргүй сурвалжлагчид хэмээх Засгийн газрын бус байгууллагаас гаргасан сүүлийн илтгэлд хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хөндсөн байна. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт тарасан энэ илтгэл нь 2005 оны 9 сараас 2006 оны 9 сарыг хүртэлх хугацаанд хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ажиглалт хийсэн судалгааны дүн юм. Судалгаанд дэлхийн 168 орон хамрагджээ. Сэтгүүлчийн эрхийг хүлээн зөвшөөрч хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг орноор Финлянд улс тодорчээ. Үүний дараа Ирланд, Исланд, Нидерланд улс бичигдсэн байна. Энэ жагсаалтын 147-р ОХУ оржээ. Иран, Хятад, Бирма, Куба Турмени, Эритрия улсын нэр нэлээн доогуур харагдаж байна. Уг жагсаалтын хамгийн сүүлд Хойд Солонгос бичигджээ. Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн онд Дани улс энэ жагсаалтын 1-р байранд бичигдэж байсан бол энэ удаа 19-р байр эзэлсэн байна. Данийн сонин хэвлэлээр Лалын шашны гэгээнтэн Мухаммедын шог хөрөг хэвлэгдсэний дараа тус улсын хэвлэлийн салбарт ажилладаг хүмүүст хаягласан заналхийлэл олон ирж байсан юм. Энэ нь Дани улс энэ жил 19-р байранд бичигдэхэд хүрсэн гэж шинжээчид тайлбарлаж байна. Жагсаалтын эхний дөрвөн байрыг эзэлсэн Финлянд, Ирланд, Исланд, Нидерланд улс 2005 оныилтгэлийн жагсаалтад ч бас дээгүүр байр эзэлж байсан юм. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэдэг гэж байнга тунхагладаг Франц улс 2005 онд 30-р байр эзэлж байсан бол энэ онд 35-р байранд оржээ. Өнгөрсөн намар франц сэтгүүлчид халдсан хэрэг нэг биш удаа гарсан, түүнчлэн Францын зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакцид хууль хяналтын байгууллагынхан үзлэг нэгжлэг хийсэн нь үүнд нөлөөлсөн бололтой. АНУ энэ жил 53-р байранд бичигджээ. Энэ нь өнгөрсөн оны жагсаалттай харьцуулах юм бол 9 нэгжээр доошилсон гэсэн үг. Одоогоос таван жилийн өмнө “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас гаргасан жагсаалтанд АНУ 17-р байр эзэлж байсан юм. Хэвлэлийн эрх чөлөөг хааж боогдуулах үзэгдэл АНу-д газар авч байна гэж дүгнэлт хийж болохоор байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш терроризмтой хийж байгаа дайныг үгүйсгэсэн утга агуулагатай мэдээлэл түгээсэн сэтгүүлчийг хараа хяналтандаа авах үүрэг өгч байсантай холбоотой юм. Иракын эсрэг цэргийн ажиллагаа явуулсны дараа Жорж Буш хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудад хандан эрх оронч байр сууринаас мэдээ мэдээлэл түгээхийг уриалж байсан юм. “Хэвлэлийн эрх чөлөөний байдал” илтгэлийн жагсаалтанд АНУ-ын рейтинг буурах болсон бас шалтгаан нь эх сурвалжаа сэтгүүлч нуухыг хориглосон заалтыг хуулинд оруулсан нь хувь нэмэр болсон байна. ОХУ өнгөрсөн онд 138-р байранд орж байсан бол энэ удаа 147-р байранд бичигджээ. 2006 оны оны 10 сарын 7 өдөр оросын сэтгүүлч эмэгтэй Анна Политковская захиалгат аллагын золиос болж бусдын гарт амь үрэгдсэн нь жагсаалтад доогуур байр эзлэхэд нь нөлөөлсөн байна. ТУХН орнууд ОХУ-ын араас бичигджээ. Тухайлбал Белорусь 151, Узбекистан 158, Турмени улс 167-р орсон байна. Хил хязгааргүй сэтгүүчид байгууллага уг жагсаалтыг гаргахдаа нийт 50 үзүүлэлтийг харгалзан үздэг байна. Үүнд албан үүргээ биелүүлж яваад амь үрэгдсэн сэтгүүлчид, албан ажилтай холбогдон хууль хяналтын байгууллагад дуудагдан байцаагдсан, шалгагдсан, түүнчлэн төр засаг, бусад сонирхолын бүлэглэлийн зүгээс учруулсан дарамт шахалт, цензурын байдал, төрийн эзэмшилийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тоо, сөрөг хүчний болон хараат бус чөлөөт нийтлэлийн бодлого явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тоо зэргийг харгалзан үздэг байна. Бас гадаадын хэвлэл радио, телевизийн нэвтрүүлгийг дахин дамжуулдаг эсэх, гадаадын сэтгүүлчдэд чөлөөтэй ажиллах бололцоо олгодог эсэх, гадаадын сэтгүүлчдэд виз өгсөн байдал, сэтгүүлчдэд бичихэд хориглосон сэдэв байдаг эсэхийг онцлон гол шалгуураа болгодог байна. Харин жагсаалтанд Монгол Улс маань хэддүгээр байр эзэлсэн бол доо?
Орчуулсан -MEDENEWS

Монголын эрх баригчид Чингис хаандаа зориулан сая сая төгрөг зарцуулж байна.
Монголын өдөр тутмын Өнөөдөр сонинд тус улсын Засгийн газар “Чингис хаан” уран сайхны киног бүтээж байгаа уран бүтээлчдэд 411 мянган доллар буюу ойролцоогоор 480 сая төгрөг гаргахад бэлэн байна гэж бичсэнийг Оросын “Лента” мэдээллийн алба интернэт дэхь сайтдаа бичжээ. Чингис хаан киноны найруулагч Эрдэнэбулганы байгаагаар бол уг киног бүтээхэд 1,7 сая доллар шаардлагатай гэнэ. Гэхдээ Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна гэж ярьсан байна. Чингис хааны тухай киног монголчуудаас гадна Оросын кино найруулагч Сергей Бодров аугаа байлдан дагуулагчын тухай кино бүтээж байгаа бол Монгол Японы киночид бас Чингис хааны дүрийг хальсанд буулгаж байгаа гэнэ.

2006-10-16


Хэрвээ та Шанхай хотод очоод Чэнь Зе гэдэг нэртэй бүсгүйтэй уулзах гэж байгаа бол санаад оромгүй бэрхшээлтэй тулгарч магадгүй гэж Бээжин хот дахь Их Британий BBC телевизийн сэтгүүлч анхааруулж байна. Албан ёсны тоо баримтаар зөвхөн Шанхай хотод Чэнь гэдэг овогтой Зе гэдэг нэртэй 3397 эмэгтэй амьдарч байгаа гэнэ. Чэнь гэдэг бол хятадад түгээмэл тархсан овог. Зе гэдэг нь цэвэр ариун гэсэн утгатай үг юм байна. Овог нэр ижил хүмүүс олон байх нь шуудангийн алба, банкны үйлчилгээнд ихээхэн түвэг учруулдаг гэнэ. Шанхай хотын нэгэн компанид ажилладаг Чэнь Зе гэдэг бүсгүйд ижил нэртэй өөр нэгэн бүсгүйд хаягласан захидал байнга ирдэг байна. Тэрээр Шанхай Дэйли сонинд ярилцлага өгөхдөө: Андуурагдаад ирсэн захидалыг миний ажилдаг офисын дээд давхарт алба хаадаг жинхэнэ эзэнд нь би байнга хүргэж өгдөг гэж ярьсан байна. Түүнчлэн Жан Минь гэдэг овог нэртэй 3751 хүн Шанхай хотод аж төрдөг. Жан гэдэг бол Шанхайд маш их түгээмэл овог. Минь гэдэг бол овжин сэргэлэн ухаантай гэдэг утга илэрхийлдэг ханз үсэг юм байна. Ижил овог нэртэй хүн олон байх нь нийгийн тулгамдсан асуудал яах аргаггүй мөн. Хятадын засгийн газар шинээр төрсөн хүүхэддээ содон нэр өгөхийг уриалдаг боловчэцг эхчүүд уламжлал болсон нэр хүүхэддээ сонгодог байна. Хятадад 700 гаруй овог угсааны нэр бүтргэлтэй байдаг боловч идийлэнхи олонх нь түгээмэл 20 орчим овогийн хүмүүс ажээ. Сонирхуулахад нийслэл Бээжин хотод 1,5 сая Ван овогтон байдаг гэнэ.

Орчуулсан MEDENEWS 2006-10-16

Хятадын тэргүүн баячуудын нэрсийн жагсаалт гаржээ. Энэ жагсаалтыг эмэгтэй хүн тэргүүлсэн байна. Хятадад тэрбум доллараас дээш давсан хөрөнгөтэй хүмүүсийн тоо сүүлийн нэг жилд 2 дахин нэмэгджээ. Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг Их Британий иргэн Рупэрт Хугверф гаргасан байна. Түүний үзэж байгаагаар сав баглаа боодол үйлдвэрлэдэг Nine Dragons Paper Company компаний захирал Жан Инь 3,5 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд өнөөдрийн байдлаар тэр эмэгтэй Хятадын хамгийн баян хүн юм байна. Хятадын томоохон корпорацийн захиралын албыг эрэгтэй хүн хашдаг. Тэр ч байтугай Хятадын улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн эзлэх хувь асар бага байдаг юм. Хятадын Коммунист намын Төв хороонд нэг ч эмэгтэй байнгийн гишүүн байхгүй. Олон улсын шинжээчид Хятад улсад хүйсийн тэгш бус харьцаа их байгааг онцлон тэмдэглэж байсан юм. Гэтэл Хятадын хамгийн баян чинээлэг хүнээр ажил хэрэгч бүсгүй тодорсон нь олон хүнийг алмайруулж байна. Хятадын удирдагч Мао Зе Дун “Тэнгэрийн хагасыг эмэгтэйчүүд түшдэг” гэдэг одоо бол афоризм болсон үг хэлж байжээ. Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг 1999 оноос хойш жил бүр гаргаж байгаа Рупэрт Хугверф
Хятадад бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдсээр байна гэж онцлон тэмдэглэжээ. Хатагтай Жан Инь 1985 онд Гонкогт /шинэ нэрээр Сянган/ амьдарч байхдаа бизнесээ эхэлсэн байна. Жань Инь Хайлузян мужид төрсөн бөгөөд 1985 аас 1990 онд Гонконгт дараа нь 1990 оноос АНУ-ын Лос Анжелос хотод амьдрах болжээ. Одоогоос хоёр жилийн өмнө Хятадад ердөө 3 хан тэрбумтан байсан бол одоо энэ тоо 15 болж нэмэгдсэн байна. Хятадын эдийн засаг хөгжиж байгаа ч баян хоосны ялгаа нэмэгдсээр байгаа юм. Хятадын удирдагч Ху Жин Тао хөрөнгө чинээний эрс ялгааг багасгахын тулд чадах бүхнээ хийнэ . Ажилчидын цалингийн түвшин нь зах зээлтэйгээ зохицсон байх ёстойг гээд нийгэмд шудрага ёс тогтооход төр анхаарлаа хандуулах үүрэгтэй гэж хэлсэн байна.
Орчуулсан MEDE-NEWS 2006-10-16

Таймс сонин энэ санал асуулгадаа 4 мянган эрдэмтэн, мянга орчим аспирант, оюутаныг хамруулжээ. Эрдэм шинжилгээний судалгаа хийхэд тааламжтай нөхцөл бүрдүүлсэн их дээд сургуулийг нэрлэхийг хүссэн байна. Дараа нь уг сургуулийн нийт оюутнуудын тоог тэнхимийн тоотой нь харьцуулсан байна. Түүнчлэн гадаад оюутнуудын тоог нь харгалзан үзжээ. Дэлхийн хамгийн шилдэг их 100 их сургуулийн жагсаалтын нэгдүгээр байранд Америкийн Массачусетс мужын Гарвардын их сургууль оржээ. Дараа нь Их Британий Кембрижийн их сургууль, 3-р байранд Оксфордын их сургуулийн нэр бичигдсэн байна. Англо-Саксоны ертөнцөөс гадна дэлхийн хамгийн сайн их сургуулийн тоонд Хятадын Бээжингийн их сургууль орсон байна. Бээжингийн их сургууль 14-р байр эзэлжээ. Түүнчлэн Токиогийн их сургууль, Сингапурын их сургуулиуд жагсаалтын эхний 25-д багтсан байна. Францын Парисын их сургууль 18-рт, Швейцарийн Холбооны улсын Технологийн дээд сургууль 24-р байранд оржээ. Германы хамгийн шилдэг сургуулиар Гейдельбергийн их сургууль 58-рт бичигдсэн бол Оросын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль 93-р байранд орсон байна. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн тоонд Дани, Өмнөд Солонгос, Ирланд, Мексик, Австри улсын тус бүр нэг сургууль багтжээ. Дэлхийн шилдэг 100 сургуулийн тоонд АНУ-ын 33 их дээд сургууль, Их Британий 15, Австрал, Голландын 7, Франц, Швейцарийн 5 их сургууль багтжээ. Сянган, Ядон, Канад, Герман улсаас тус бүр 3 сургууль энэ жагсаалтанд багтсан байх юм. Дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад, Энэтхэг улсаас ердөө тус бүр 2 сургууль энэ жагсаалтанд бичигджээ. Түүнчлэн Сингапур, Шинэ Зеланд, Бельгээс тус бүр 2 сургууль шилдэг гэдэг тодотголыг авсан байна. АНУ-ын их дээд сургуулиудад шилдэг гэж бахархах бас нэг шалтгаан байгаа. Учир нь 1983 оноос хойш анх удаа энэ жил анагаах ухаан, хими, физикийн салбарын Нобелийн шагналыг америкийн иргэд хүртсэн билээ.
Орчуулсан MEDENEWS 2006-10-16

Лондон хотын агаарын бохирдолын хэмжээг тогтоох шинэ төсөл хэрэгжинэ.


Английн агаарын бохирдолыг хэмжих төсөлд сайн дураараа оролцох хүсэлтэй хүмүүст тусгай хэмжигч багаж тарааж өгөх гэж байна. Түүнчлэн ийм хэмжигчийг автобусанд суурилуулах юм байна. Их Британий тээврийн яам, байгалийн шинжлэх ухааныг судлах хүрээлэнгийн зөвлөл хамтран энэ төсөлд зориулж 4,1 сая фунт стерлинг буюу 8 сая доллар зарцуулах юм. Төсөлд оролцогчид тээврийн хэрэгсэлийг биш явган явахыг илүд үздэг хүмүүс байх ёстой гэнэ. Тэдэнд зориулан халаасанд багтах хэмжээтэй авсаархан хэмжигч багаж үйлдвэрлэсэн бол нийтийн тээврийн автобусанд гуталын хайрцагны дайтай овор хэмжээтэй тусгай төхөөрөмж суурилуулах юм байна. Хэмжигч багаж нь 24 цагийн турш агаарын бохирдолын хэмжээг мэдээллийн төв рүү дамжуулах бөгөөд дараа нь хүлээн авсан мэдээлэлд мэргэжилтнүүд задлан шинжилгээ хийх юм байна. Судалгааны ажилыг Кембриж, Лестер, Гейтсхедын Их сургуулийн эрдэмтэн багш нар гардан хийнэ. Энэ төсөл хэрэгжснээр хүрээлэн байгаа орчин, агаарын бохирдолын хэмжээг үнэн бодитоор тогтоож чадна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Орчуулсан MEDENEWS 2206-10-16

13

Хэрвээ та анзаарсан бол 2006 оны 10 сарын 13 өдөр баасан гарагт таарчээ. 2006-10-13 гэдэг энэ тоог тус бүрээр нь хооронд нь нэмэх юм бол хариу нь 13 гарч байгаа юм. 2+0+0+6+1+0+1+3=13 Баасан гарагт 13 өдөр таарсан өдөр 2006 онд 2 дахь удаагаа тохиож байгаа энэ. Өнгөрсөн 1-р сарын 13 өдөр баасан гарагт тохиож байлаа. 2+0+0+6+1+1+3=13. Ийм тохиолдол тун ховор байдаг юм. Үүнээс өмнө 1520 оны 1 сарын 13 өдөр баасан гарагт таарч эдгээр тоонуудын нийлбэр нь бас 13 болж байв. Дараагийн удаа 2011 онд ийм өдөр тохиох болно. Нэг жилд хоёр удаа 13-ний өдөр баасан гарагт таарч, цифрүүдийн нийлбэр нь 13 гарах тохиолдол 2051 онд тохионо. Европчууд 13-ийн тоо, баасан гарагаас эмээдэг бол япончууд 4-ийн тоонд дургүй хүмүүс. Монголчууд хоёр, долоогийн тооноос цээрлэдэг. Мягмар гарагт /хоёр дахь өдөр/ барагтай л бол хүмүүс үсээ засуулж бусдад мөнгө зээлдүүлж буян үйлдэхгүй шүү. Дордохын долоо гээд ийм тоо ширхэгтэй зүйлээс татгалзах нь бий. Харин монголчууд 3-ийн тоонд илүү дуртай байдаг гэнэ. Эрийн гурван наадам, ертөнцийн гурав гээд ахуй амьдралд нь гуравын тоо оролцсон зүйлс олон бий. Францын хаан Наполеон 13-ийн тооноос их цэрвэдэг байжээ. Тэрээр энэ өдөр ямар нэгэн шийдвэр гаргахаас зайлсхийдэг байв. Үнэн худал нь бүү мэд. Гэхдээ Гетё энэ өдөр орноосоо ч босдоггүй байсан гэнэ. Хөгжмийн зохиолч Арнольд Шенберг 13 тооноос айдаг байсан бөгөөд бараг энэ айдсаасаа болж үхсэн гэж хэлж болно. Тэрээр энэ өдөр орноосоо босоогүй бөгөөд хөнжилдөө толгойгоо шургуулаад хэвтсэн юм байх. Эхнэр нь орой 23 цаг 45 минутын үед өрөөнд орж ирээд одоо 15 минутын дараа шинэ өдөр эхлэх нь гэж хэлэхээр орж иржээ. –Хонгор минь 15 минутын дараа чи айх хэрэггүй болно гэж хэлтэл тэрбээр хөнжилөөсөө гараа цухуйлгаад
-Ашгүй дээ гэж хэлчихээд л амьсгал хураажээ. Тэрээр шөнийн 00 цаг болохоос 13 минутын өмнө нас барсан гэнэ.
Чухам энэ өдрөөс айхад нь юу нөлөөлдөг байна? Баасан гарагт 13 өдөрөөс айх айдас хаанаас бий болов? Дундад зууны үед ид шидтэнүүдийн хараал хийхэд 12 эмэгтэй оролцдог бөгөөд 13 дахь нь муу ерийн сүнс болон хувирдаг гэдэг цуу яриа их тархжээ. 13-нийн баас ан гарагаас айдаг болоход нь 14-р зуунд болсон нэг үйл явдал гол нөлөө үзүүлсэн байж болох талтай юм байна. Тухайн үед Европын хамгийн баян хүчирхэг байгууллагын нэг “Таплиерийн Одон” –гийн гишүүд 1307 оны 4 сарын 13 баасан гарагт баривчлагдан шоронд оржээ. Дараа нь тэднийг түүдэг галд шатааж алсан байна. Энэ үйл явдлын дараа тэдний тухай олон цуу яриа домог мэт тархжээ. Зохиолч, сэтгэл судлаач, философч Анна Кирьянова
-15-р зуунаас эхлэн 13-ний баасан гарагт аянд гарсан усан онгоцнууд эргэж ирдэггүй байжээ. Лондоны даатгалын компаний архивыг судлаж байгаад үүнийг ажиглаж мэдсэн гэж ярьж байна. Аймшигийн кино бүтээгчид ч бас 13-ийн тоог уран бүтээлдээ их ашиглаж иржээ. 13-ийн тоонос айх нь цэвэр сүсэг бишрэл гэж хэлж байгаа ч энэ өдөр олон тооны осол гамшиг тохиолдож байсан нь үнэн баримт юм. Их британий эрүүлийг хамгаалах яамны доктор Алекс Скэнлон 13-ний өдөр бусад өдрүүдээс илүү олон тооны хүн эмнэлэгт хэвтдэг гэж ярьж байна. Үүнийг ч цагдаа нар бас нотолжээ. Арван гурван муу өдөр тул ямар нэгэн золгүй явдал тохиолдож магадгүй гэсэн бодол сүсэг бишрэлтэй хүмүүст байдаг. Энэ нь тухайн хүнийг тайван бус болгож золгүй явдалд өртөхөд нь нөлөөлдөг байна. Компьютерийн зарим нэгэн вирус 13-ний өдөр идэвхиждэг байна. 1988 оны 5 сарын 13 өдөр Jerusalem нэртэй вирус олон компьютерийг ажиллаагаанаас гаргажээ. Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө НҮБ шинэ он тоолол зохиох уралдаан зарласан юм. Учир нь одоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч албан ёсоор хэрэглэж байгаа Григорийн он тоолол нь сарын эхний өдөр нь долоо хоногийн ямар ч гарагт таарч болдогтой холбоотой юм. Одоо дэлхий нийтээр хэрглэж байгаа он тооллын оронд сар бүр нь 4 долоо хоногтой, улирал бүр нь нэмэлт нэг долоо хоногтой он тооллыг санал болгожээ. Уг он тоолол ёсоор өвөл зун, хавар, намрын улирал нь нэмэлт долоо хоногоос эхлэж байх гэнэ. Улирал бүр нь 91, нэг жил нь 364 хоногтой байх юм байна. Түүнчлэн баасан гараг нь сар бүрийн 5,12,26 өдөр таарч байх юм байна.
Америкчууд 13-ийн тооноос үхэлцэгээ хагартал айдаг. Тэнд өндөр байшинд 13-р давхар гэж байхгүй. Бас нисэх компаниудад 13-р рейс гэсэн чиглэл байхгүй. Онгоцон дотор 13-р эгнээний суудлыг та хайгаад ч олохгүй. Америкийн Нью-Иорк хотын "Уолдорф-Астория” зочид буудал л ганцаараа 13-р давхартай. 20-р зууны дундуур АНУ-ын сансрын уудмыг судлан шинжлэх төвийнхөн 13-ийн тооны балагийг үзжээ. Сар руу хөөргөх “Аполлон” хөлөг 13 гэсэн дугаар авчээ. Уг хөлөг 4 сарын 13 өдөр 13 цаг 13 минутад 39-р хөөрөх талбайгаас хөөрсөн юм. 13-ийг 3-р үржүүлэх юм бол 39 гарч байгаа биз. Ингээд “Аполлон” хөлөгт хүчил төрөгчийн сав нь дэлбэрсэн юм. Гэвч 13-ийн тоог сайн гэж үздэг хүмүүс байдаг гэнэ. Католик шашинтнууд 13-ийг тоог ихэд дээдэлдэг.
Орчуулсан MEDE-NEWS 2006-10-15

Хоёр Герман хэрхэн нэгдсэн бэ?

10-р сарын 3 өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улс үндэсний баяраа тэмдэглэдэг. 1990 онд үзэл суртлын улмаас хоёр хэсэгт хуваагдсан герман улс нэгдсэн юм. 1990 оны 8 сарын 31 өдөр Холбооны Герман улсын дотоод хэргийн сайд Вольфганг Шойбле Ардчилсан Герман улсын ерөнхий сайдын дэргэдэх парламентын нарийн бичгийн дарга Гюнтер Краузе нэгдэх гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний дараа АНУ, Их Британи, Орос улс, Францын төлөөлөгчид хоёр Германы нэгдэх үйл явцыг дэмжинэ гэдэгт тунхаглалд гарын үсэг зурсан байна. Зүүн баруун Герман 1990 оны 10 сарын 3 өдөр албан ёсоор нэгдсэн юм. Энэ өдрийн шөнийн 00.00 цагаас Ардчилсан Герман улс өөрийн тусгаар тогтнолоо цуцалж Холбооны Бүгд Найрамдах Герман улсын бүрэлдэхүүнд орсон байна. Гэрээнд тусгасны дагуу нэгдсэн Германы нийслэл нь Берлин хот байна гэж заажээ. Иймээс Ардчилсан Германчууд дотоод болон гадаад бодлогоо баруун Германчуудад даатгажээ.
Дэлхийн миссийн тэмцээний тухай
2006 оны дэлхийн миссийн тэмцээнд Чех бүсгүй түрүүлсэн гэдгийг та дуулсан из дээ. Хамгийн анхны дэлхийн миссийн тэмцээн хэдэн онд зохиогдож байсныг та сонирхож байна уу? Тэгвэл энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 1951 онд Лондон хотын Мекка зарлал сурталчилгааны агентлагийн ажилтан Эрик Морли бүжгийн танхимын сурталчилгаанд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд гоо бүсгүйн уралдаан зохион байгуулахыг санаачилжээ. 1951 онд анхны Дэлхийн миссийн титэмийг Швед бүсгүй Кики Хааконсон авч байжээ. Тэрээр нэг мянган фунт стерлинг бэлнээр авч байсан гэнэ. Эхний тэмцээн амжилттай болсны дараа Эрик Морли эхнэрийн хамт дэлхийн гоо бүсгүйн уралдааныг зохион байгуулах фирм байгуулсан байна. Гоо бүсгүйн тэмцээнийг жил бүр Лондон хотод зохион байгуулж BBC телевиз шууд дамжуулж байв. Эрик Морли 2000 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ Дэлхийн миссийг зохион байгуулах хороог тэргүүлж байв. Харин одоо энэ албан тушаалыг түүний бэлбэсэн гэргий Жулия хашиж байна. Дэлхийн миссийн тэмцээнийг сайшаагчид байхад эрсэргүүцдэг хүмүүс ч байс байжээ. Одоо Дэлхийн миссийн тэмцээнийг дэлхийн 70 гаруй оронд шууд дамжуулан ТВ-ээр үзүүлдэг. 1988 оноос эхлэн BBC телевиз дэлхийн миссийн тэмцээнийг шууд дамжуулахаас татгалзсан шийдвэр гаргасан байна. Учир нь 1988 оноос өмнө зохиогдсон дэлхийн миссийн тэмцээний үеэр уг үйл ажиллагааг эсэргүүцэгчид шүүгч рүү хуурай гурил, өндөг, бэх цацаж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. 1992-1995 онуудад дэлхийн миссийн тэмцээн Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад зохион байгуулагдсан бөгөөд одоо бараг жил бүр дэлхийн өөр өөр хотуудад энэ уралдааныг зохион байгуудах болжээ.1996 онд Дэлхийн миссийн тэмцээнийг Энэтхэгийн Бангалор хотод, 1997-1998 онд Сейшелийн аралд, 1999, 2000 онд Лондон хотод зохиогджээ. 2000 онд Африкийн Нигер улсад дэлхийн миссийн тэмцээнийг зохион байгуулаар завдаж байсан ч тэнд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болж зохион байгуулагчид Лондон хотод тэмцээнээ явуулжээ. Тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдийг ирсэн өдөр цагаар нь нарийн бүтргэж авдаг байна. Бүсгүйчүүдийг хамгаалалтад авч гадны хүмүүстэй уулзахыг хориглодог. Тэмцээн эхлэхээс 2-3 өдрийн өмнө family-party зохиодог бөгөөд энд оролцогч бүсгүйчүүдийн гэр бүлийнхэн, дотны найзууд нь оролцдог байна.

Трамвай

Саяхан монголд айлчилсан Чехийн ерөнхийлөгч Буянт-Ухаа, одоо бол Чингис хаан нисэх буудалаас /их сүртэй сонсогдож байна аа/ хотын төв хүртэл трамвайны шугам барьж Улаанбаатар хотод бэлэглэх санал тавьсан гэж 25-р суваг телевизийн мэдээгээр ярьж байхыг сонслоо. Одоо байгаа троллейбусны паркаа шинэчлэж чадаагүй байж бас трамвайны шугамаар ч яах юм билээ гэдэг бодол төрлөө. Цахилгаан тээвэр компаний инженерүүд нөөц бололцоогоо ашиглаад монголдоо троллейбус угсарсан байна лээ. Хувийн хэвшлийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс энэ монгол троллейбусанд хөрөнгө оруулалт хийгээсэй гэж би хүсэж байна. Чехууд монголд трамвай бэлэглэхээр шийдсэн бол одоо яая гэхэв. Бэлгийн мориний шүдийг тоолдоггүй гэдэг болохоор. Тэгээд ч монголчууд үнэгүй юманд нугасгүй хүмүүс шүү дээ. Чехүүд монголд трамвай бэлэглэнэ гэдгийг дуулаад трамвайны тухай мэдээлэл хайлаа. Ингээд олсон зүйлээ уншигчидтайгаа хуваалцахар шийдлээ. Трамвай гээч нийтийн тээврийн хэрэгсэл цаг хугацааны эрхээр үеэ өнгөрөөж байгаа юм байна. Цахилгаанаар ажилдаг. Бас галт тэрэг шиг төмөр замаар явна. Хурдны хувьд троллейбуснаасаа ч муу. Трамвайны ажиллах зарчмыг 1828 онд Оросын эрдэмтэн Якоби, Чикалев, Лочинов, Яблочков нар хамтран боловсруулсан юм байна. Дараа нь эрдэмтэн Ф. Пироцский эдгээр хүмүүсийн боловсруулсан зарчмыг судлаад анх удаа туршилт хийжээ. 1880 онд Оросын Санкт-Петербург хотын төмөр замаар анхны трамвайны вагон явжээ. Үүнээс 10 жилийн Оросууд трамвайг нийтийн тэврийн хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн байна. Киев хотод /Одоогийн Укрианы нийслэл/ трамвайны үйлдвэр байгуулагдаж зорчигч тээврийн зориулалттай тусгай цувааг угсарч эхэлжээ. Киев хотын төв гудамжинд 1,5 км урттай төмөр зам тавьжээ. Ингэж трамвай нийтийн тээврийн хэрэгсэл болжээ. Тухайн үедээ хамгийн дэвшилтэт технологи байсан тул трамвайны шугамыг 1896 онд Доод Новгород, 1898 онд Витебке, Курск, Екатеринослав хотууд нээжээ. Москва хотод 1899 оноос трамвайны үйлчилгээ эхэлсэн байна. 1907 оны 9 сарын 29 өдөр Санкт-Петербург хотод трамвайны шугам ашиглалтад оржээ. Тухайн үед тус хотын нийтийн тээврийн үйлчилгээнд морин тэрэг зонхилох үүрэг гүйцэтгэж байсан гэнэ. Морин тэрэгний эзэд трамвайны үйлчилгээ нээгдсэнд эрс эсэргүүцэж байжээ. Трамвай олон жилийн түүхтэй нийтийн тээврийн хэрэгсэл юм байна.

1912 онд сүйрсэн Титаник хөлөг онгоцонд хэрэглэж байсан аврах хантаазыг Их Британид болсон дуудлага худалдаанд оруулж 43 мянган фунт стерлингээр борлуулжээ. BBC телевизийн мэдээллэж байгаагаар дуудлага худалдааг Уилтшир гүнлэгт зохион байгуулсан с Henry Aldridge & Son компани домогт Титаник усан онгоцтой холбоотой 360 нэр төрлийн барааг санал болгожээ. Дуудлага худалдаанд оруулсан эд зүйлүүдийн дотор зорчигчидын биедээ авч явсан хувийн эд зүйлс, Титаник хөлөг онгоцыг эзэмшигч"White Star Line" компаниас америкийн сенат руу илгээсэн цахилгаан мэдээ хүртэл байгаа гэнэ. Уг цахилгаан мэдээнд бүх зорчигчид аврагдсан бөгөөд хөлөг онгоц аюулгүй газар хүрсэн гэж бичжээ. Титаник хөлөг сүйрсэн тухай мэдээлэл нотлогдсоны дараа "White Star Line" компани ийм утгатай цахилгаан мэдээ явуулаагүй гэж мэдэгдэж байсан юм. Титаник хөлөг онгоцонд америкийн сенатын гишүүний охин, хүргэн нь зорчиж явсан юм. Титаник хөлгийн зорчигчдын хэрэглэж байсан аврах хантаазыг худалдан авах хүсэлтэй хүмүүс олон бйсан гэнэ. Учир нь бүрэн бүтэн үлдсэн Титаникийн аврах хантааз 7 ширхэг л байдаг юм байна. Их Британид дуудлага худалдаагаар борлуулсан аврах хантаазыг АНУ-ын Техас мужын Мемфисе, Флорида мужын Орланда хотын музейн үзмэр болж байжээ. Дуудлага худалдаа амжилттай болсон бөгөөд зохион байгуулагч компаний тооцоолж байсанаас илүү үнэд хүрсэн байна. Henry Aldridge & Son компани нь Титаник хөлгөөс олдсон эд зүйлсийг дуудлага худалдаагаар зарах ажлыг зохион байгуулдаг юм байна. Энэ оны 4 –р сард Титаник хөлгийн зорчигч Хелен Черрчиль Кэндийгийн авч явсан төрсөн ээжийнх нь хөрөг зурагтай энгэрийн тэмдэгийг 58 мянган фунт стерлингээр зарж байсан юм байна.
Орчуулсан MEDENEWS 2006-10-14

10-р сарын 3-8 өдрүүдэд Германы Франкфурт Майне хотод 58- дахь удаагийн номын баяр зохион байгуулагдсан юм. Энэ жилийн номын баярт дэлхийн 111 орны 7 мянга гаруй хэвлэлийн газар оролцсон байна. Оролцогчид 400 мянга орчим нэр төрлийн ном дэлгэн үзүүлсжээ. 10 сарын 3-аас 6 өдрүүдэд номын баярт зөвхөн мэргэжилтнүүд оролцсон бол 7, 8 өдрүүдэд хүссэн хүн бүрт номын баяр үүд хаалгаа нээжээ. Энэ өдрүүдэд дэлхийн 1000 орчим зохиолч уншигчидтайгаа нүүр тулан уулзсан байна. Уламжлал ёсоор номын баярт оролцож байгаа нэг орон номын зах ажиллуулдаг юм. Энэ жил Энэтхэг улс номын зах ажиллуулах эрх авчээ. Орчин үеийн энэтхэгийн уран зохиолын төлөөлөл болгон Викрам Сетх, Амитав Гхош, Амит Чаудхури зэрэг зохиолчидын уран бүтээлийг сурталчилсан байна. Германд Дорно дахины уран зохиол тэр дундаа энэтхэгийн уран зохиолыг сонирхох болжээ. Энэтнхэг улс Франкфуртын номын баярт хоёр дахь удаагаа урилгаар оролцож байгаа юм. Урьд өмнө нь нэг орныг хоёр удаа уриж байсан түүх байгаагүй юм. Энэтхэгт 200 гаруй хэл 5000 орчим нутгийн аялгуу байдаг. Эдгээрээс зөвхөн 24 хэлээр нь л ном хэвлэгдэн гарчээ. Энэтхэгийн төлөөлөгчид Франкфуртын номын баярт дэлгэн үзүүлэх номондоо их анхаарал хандуулжээ. Тэд маш олон жанрын ном сонгон Франкфуртад авчирсан байна.

Халаасны хулгайчид гар утас хулгайлж чадахгүй.



Эзэн нь гар утасаа хулгайд алдсан тухайгаа мэдэгдмэгц REMOTE XT гэдэг нэртэй гар утасанд суулгасан программ ажиллаж дуут додио өгч, утасны дэлгэц дээр “Энэ утас хулгайлагдсан” гэдэг бичиг гарч ирэх гэнэ. Түүнчлэн утсанд сануулсан бүх мэдээлэл / мессеж, санамжинд хадгалсан утасны дугаарууд, зураг, дуу хөгжим/ автоматаар устгагдах юм байна. Урт гартнууд гар утас хулгайлахаа болино гэдэгт итгэж байна гэж Их Британий цагдаагийн газрын үүрэн холбооны салбарын гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан үзэж байна. Сүүлийн үед Их Британид гар утасны хулгай ихсэж байгаа гэнэ. Үүрэн холбооны операторууд хулгайлагдсан утасны SIM card-ыг ажиллагаагүй болгодог үйлчилгээг санал болгож байгаа боловч сард 10 фунт стерлинг буюу 20 долларын үнэтэй энэ үйлчилгээнээс ихэнхи хүмүүс татгалздаг байна.

Компьютерээ хуйлаад халааслаад явдаг болно.


Зөөврийн компьютерийн хуйлдаг дэлгэц зохион бүтээж худалдаанд гарах цаг ирнэ гэж эрдэмтэд мэдэгдэж байна. Кембрижийн их сургуулийн эрдэмтэд янз бүрийн хэлбэр дүрстэй болох чадвартай түүхий эдийг металлаас гарган авчээ. Шинээр гарган авсан түүхий эдийг зөөврийн копьютерийн дэлгэц хийхэд ашиглах бөгөөд цаас мэт хуйлж, халааслаад явж болох гэнэ. Шинээр гарган авсан энэ материалыг ашиглан компьютерийн товчлуур үйлдвэрлэх боломжыг ч бас эрдэмтэд судлаж байна. Кембрижийн их сургуулийн эрдэмтэн доктор Кит Сеффен хүүхдийн тоглоомноос санаа авч энэ түүхий эдийг гарган авах санаагаа олжээ. Металлын доторх агаарын даралтын хэмжээг өөрчилснөөр металл бодис хэлбэр дүрсээ өөрчилөх чадвартай болжээ. Сеффены үгээр бол шинэ нээлтийг олон зорилгоор ашиглаж болох юм байна. Гар утас, компьютерийн дэлгэц, товчлуур түүнчлэн электрон сонин хүртэл хэвлэж болох юм байна. Энэ материалыг үйлдвэрлэхэд зардал бага бөгөөд, авч явахад ч хөнгөн авсаархан болгочих боломжтой юм.

2006-10-13

Хойд ээж

СССР буюу Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Ард Улс гэж том гүрэн байлаа. Эргэн тойрныхоо жижигхэн улс үндэстнүүдийг “эхийн хайраар” хайрлаж залуу үеийг нь хүмүүжүүлж, Ломоносовын нэрэмжит МГУ тэргүүтэй нэр хүндтэй их дээд сургуулиуддаа үнэгүй шахам сургаж, үйлдвэр байгуулж өгч байв. 1985 онд Михаил Горбачевын эхэлүүлсэн өөрчлөн байгуулалт амжилтгүй болсны дараа энэ гүрэн задарчээ. Энгэр, хормойноос нь зүүгдэж 80 орчим жил явсан жижиг үндэстнүүд толгой даан амьдарна гэцгээн тугаа мандуулж тусгаар тогтнол гээч чухал юмыг олж тунхаглав. Өмнө нь нэг хашаанд байсан бол одоо тус тусдаа улсын “хил” хэмээх торон хашаа хороо босгоод амь амиа даацгаах болов. Бас өөр хоорондоо хашаагаараа орж гарахдаа визтэй зорчдог, хашаа болгоныхоо үүдэнд нохой дагуулсан буутай цэрэг зогсоодог болгов. Туурга тусгаарлаад 16 жил өнгөрч байтал тусгаар тогтносон 15 улсын ихэнхид нь /Укриана, Гүрж, Киргиз гэх мэт /ээлж дарааллан өнгө өнгийн гоёлтой барууны орнуудын мөнгөөр бүтсэн хувьсгал гараад мандаад эхэллээ. Улбар шар, улаан ногоон өнгөтэй хувьсгалын мөн чанар нь юу байсан бэ? Өнгөт хувьсгал гарсан улсуудын засгийн эрх мэдэл барууны бодлогыг баримтлагч залуу үеийнхэнд шилжээд ирэх нь тэрээ. Ийм хэрэг явдал гарсанд урьд нь халамжлан хүмүүжүүлж байсан Орос ээж нь ихээр гомдов гэнэ. Яриад ятгаад дийлэхгүй болохоор нь жинхэнэ хойд эхийн зан авир гаргахаар шийджээ. Гүрж улс тусгаар тогтнолоо зарлахдаа Хойт болон Өмнөд Осети гэдэг хоёр өөртөө засах мужыг өөрийнхөө нутаг дэвсгэрт багтаажээ. Гэтэл Хойд болон Өмнөд Осети нь нийлж бид бас тусгаар улс болох ёстой гэж зүтгэв. Гүржүүдэд Осетичүүдийн энэ хүсэл мэдээж таалагдсангүй. Хариан оросууд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд руугаа нүднийхээ булангаар хяламхийсээр л байлаа. Гүржид хямрал үүсэж байгааг ажиглаад байдал хурцдахаас сэргийлж энхийг сахиулагчын үүрэгийг өөртөө хүлээн цэргүүдээ илгээв. Гэтэл Гүржийн тал Оросын офицерүүдийг тагнуулын ажиллагаа явуулсан гээд баривчилж хар гэртээ хорилоо. Оросын албаны хүмүүс үүнийг эрс няцааж офицерүүдийг нэн даруй суллахыг шаардаж Гүржтэй харилцаа холбоогоо таслана гэж сүрдүүлэв. Гэвч Гүржийн тал байр сууриа өөрчлөхгүй гүрийсээр. Оросууд Гүрж рүү явдаг бүх хэлбэрийн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг зогсоож шуудангийн захиа, мөнгөн гуйвуулагын үйлчилгээ ч хаагдав. Нисэх онгоц, галт тэрэгний харилцаа зогсох сураг гармагц Гүржийн тал Оросын офицеруудыг суллаж харилцаагаа хэвийн байдалд нь оруулах гэж оролдов. Гэвч Орос “хойд ээж” нь үнэхээр голдоо ортол гомдсон тул Гүржийн эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ цуцалсангүй. ОХУ-д Гүржийн олон мянган иргэд хууль буссар оршин сууж барилга хот байгуулалт, үйлчилгээний газар, хар зах дээр ажилладаг юм. Оросын Холбооны Улс хууль бус цагаачидтай хийх тэмцэлээ чангатгах болж юуны түрүүнд Гүржүүдээс эхэллээ. Хар зах, барилага дээр ажилладаг гүржүүдийг албадан гаргах ажиллагааг эрчимтэй өрнүүлж байна. Түүнчлэн Гүрж эзэнтэй казинод шалгалт хийж эхэллээ. 10 сарын эхний долоо хоногт Гүрж эзэнтэй 6 казиногийн үйл ажиллагааг зогсоожээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Гүржийн гэсэн тодотголтой бүх юмыг муулж гарав. Казиногийн шалгалт маань эцэстээ урлаг соёлын байгууллагын шалгалт болж хувирчээ. Оросын зураачдын холбоог нэг гүрж эр даргалдаг юм байж. Тэрээр ОХУ-ын иргэн. Бүгдээрээ эв найрамдалтай нэгэн хашаанд амьдарч байх үеэс л бүх холбоот улс даяар түүнийг авъяас суу билигийг шагшин магтаж байв. Гүрж эрийн даргалдаг байгууллагын шалгаад шалгаад дутагдал илэрсэнгүй. Аргаа барсан тусгайгийнхан ажилчидын цалин их байна гэсэн шүү утгатай юм хэлээд өнгөрчээ. Оросын Холбооны улсад хууль бусаар амьдардаг Гүрж байтугай Вьетнам, хятад иргэд хэдэн саяараа байна. Алс Дорнодод амьдарч байгаа хятадуудын тоо аль хэдийнэ 16 сая давсан гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хууль бусаар амьдарч байгаа гадныханыг албадан гаргах нь зөв зүйтэй боловч мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа гүрж зураачыг яллах гэж оролдох нь хэтэрхий туйлширал болж байна даа.

Орос, Хятад, Энэтхэг авилгын аваргууд


Transparency International байгуулага дэлхийн шилдэг 30 орчим шинжээчдийн оролцоотойгоор 2006 онд хамгийн их авилга өгсөн 30 орны жагсаалтыг гаргажээ.
Шинжээчид 10 онооны шатлалаар улс бүрд үнэлгээ өгсөн байна. 10 оноог авилга өгдөггүй орнууд, 0 оноог хамгийн их авилгад идэгдсэн улс орон өгөхийг шинжээчдэд даалгасан байна. Уг жагсаалтын 30-р байранд 5,16 оноогоор ОХУ, 29-р байранд 4,94 оноогоор БНХАУ, 28-р байранд 4,62 оноогоор БНЭУ орсон байна. Харин авилгын түвшин хамгийн бага орнуудаар Швейцарь, Швед, Их Британи, АНУ шалгарчээ. Авмлгал багатай гэж шалгарсан орнууд тайвширах хэрэггүй бөгөөд авилгалтайгаа тэмцэх талаар дорвитой зүйл хийхийг Transparency International зөвлөсөн байна.
Орчуулсан MEDENEWS 2006-10-11

Грекчүүд татвараас зайлсхийдэг хүмүүс.


Грекийн эрх баригчид тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн тооцоолж байснаас 4 дахин нэмэгдсэн тухай баяртай мэдээг дуулгаж ард түмнийхээ сонорыг мялаажээ. Грекийн эдийн засагчид сүүлийн 5 жилийн эдийн засгийн үзүүлэлтийг шинэ аргачлалаар бодсон юм байна. Үүнээс гадна бие үнэлэгчид, бохир мөнгө угаасан гээд далд эдийн засгийн үзүүлэлтүүдийг ч тооцжээ. Грек улс ийм аргаар төсөвийн алдагдалаа нөхсөн байна. Гэвч "Файненшл таймс" сонинд бичсэнээр Грекийн эдийн засагчидын энэ тооцоог Европын Холбооны статистикийн товчоо шалгах юм байна. Грект татвараас зайлсхийх үзэгдэл нэлээн газар аваад байгаа гэнэ.
Бид эдийн засгийн үзүүлэлтийг шинэ аргачлалаар бодосоноор баяжаагүй. Харин тооцоог нарийн хийсэн хэрэг гэж Грекийн Сангийн сайд Гречи Георг Алогоскуфис хэлсэн байна. Гэвч Сангийн сайд 2007 оны улсын төсөвийг батлахдаа санхүүгийн хуучин аргачлалаар бодож гаргасан үзүүлэлтүүдийг баримтлах юм байна. Европын холбоо гишүүн орнууддаа таван жил тутам эдийн засгийн үзүүлэлтээ шинэчлэх шаардлага тавьдаг юм байна.
MEDE NEWS 2006-10-11

Ханиад...


Ханиад гэдэг зовлонтой өвчин шүү. Хамар битүүрч эсвэл нус гоожоод хүний нүүр ч эгцлээд харахад хэцүү. Халуурвал бүүр ч тамтай. За тэгээд ханиадны шинж тэмдэгийг та надаар ч хэлүүлэхгүй мэдэх хойно энд тоочоод хэрэггүй биз. Харин энэ өвчнөөс сэргийлэх ямар арга байдаг билээ? Английн Уориксийн их сургуулийн мэргэжилтэнүүд ханиадаас сэргийлэх шинэ аргыг нээжээ. Хулгана дээр хийсэн туршилт үр дүнтэй болж шинэ төрлийн бэлдмэл хэд хэдэн төрлийн вирусээс хамгаалж байжээ. Төлөвлөгөөний дагуу шинэ төрлийн хамрын дусаалага хэлбэрийн бэлдмэл тун удахгүй худалдаанд гарах юм байна. Шинэ бэлдмэл ханиад үүсгэгч олон төрлийн вирусээс баттай хамгаалж чадах бөгөөд магадгүй шувууны томууний халдвар авахаас ч урьдчилан сэргийлэх найдвар байгаа гэнэ. Гэхдээ эрдэмтэд туршилт бүрэн дуусаагүй гэж анхааруулж байна. Урьдчилан сэргийлэх тарилга буюу бидний хэлж заншсанаар ванкцин нь цусны цагаан эсэнд эсрэг бие бий болгож вирусыг устгахад чиглэгдсэн байдаг гэдгийг та сайн мэднэ байх аа. Салхин цэцэг, улаан бурхан гээд олон арван өвчнөөс сэргийлэх тарилга нь ийм механизмтай байдаг. Гэтэл уг механизм нь ханиадны эсрэг ямарчя үр дүнгүй байдаг гэнэ. Учир нь вирус нь байнга хувьсаж байдагтай холбоотой гэнэ. Уориксийн их сургуулийн профессор Найжел Диммок урьдчилан сэргийлэх тарилга бэлдмэл гарган авах салбарт амьдралынхаа 20 гаруй жилийг зарцуулжээ. Тэрээр ханиалнаас сэргийлэх бэлдмэл гарган авахдаа цоо шинэ арга хэрэглэхийг санал болгож байна. Түүний гарган авсан бэлдмэлийг хэрэглэсэн хүний бие махбодид ханиадны вирус нэвтрэн ормогц үржиж олширдог РНК байгаа гэнэ. РНК нь хурдан үржих чадвартай тул ханиадны вирусыг ажиллагаагүй болгож орхидог байна.
Орчуулсан MEDENEWS 2006-10-11

Би чамаас саллаа.

Гунигтай энэ мэдээг дуулгах тусгай албыг германы иргэн Бернд Дресслер санаачлан байгуулсан байна. Салахаар шийдсэнээ ихэнхи хүмүүс бмечлэн хэлж чаддаггүй тул би ийм алба байгуулахаар шийдсэн юм гэж тэр сэтгүүлчид ярьжээ. Үйлчилгээний хөлс нь 20-50 еврод хэлбэлздэг байна. Гэр бүлээ цуцлуулах, үерхэлээ таслан зогсоох гэж байгааг утасаар хэлүүлэхийг хүсвэл 20 евро, тусгай мэргэжилтэн биечлэн очоод хэлэх юм бол 50 евро төлөх ёстой гэнэ. Энэ хачин жигтэй байгууллагыг үүсгэн санаачлагч 52 настай немец эр даатгалын компанид менежерийн алба хашдаг байжээ. Хуучин амрагтайгаа дахин холбоо тогтоохыг хүсэхгүй байгаа хүмүүс энэ байгууллагын үйлчилгээг сонгодог гэнэ. Уг байгууллагын үйлчилгээг сонгосон хүн амрагаасаа салах болсон гурван шалтгааныг нэрлэх хэрэгтэй ажээ. Тусгай мэргэжилтэн энэ гурван шалтгааныг нь судлаад нөгөө этгээдэд хэрхэн хэлэх аргаа боловсруулдаг юм гэнэ.
Орчуулсан MEDENEWS 2006-10-11

Хүүхэлдэйн ертөнц

Барууны ертөнцөд Барби, Синди хүүхэлдэйгээр тоглож өсөөгүй бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг олоход амаргүй. Синди, Барби хэмээх энэ хоёр хүүхэлдэй олон арван жилийн турш хоорондоо өрсөлдөж иржээ. Английн Pedigree Toys тоглоомын үйлдвэр Синди брэндийг эзэмшигч юм. Тус компани 5 сая доллар зарцуулан байж Синди хүүхэлдэйдээ шинэ “гоо сайхны” засалбар хийгээд худалдаанд гаргах гэж байна. Шинээр худалдаанд гарах Синди хүүхэлдэйн хувцаслалт 1960 –аад оны үеийн эмэгтэйчүүдтэй илүү төстэй болжээ. Түүх сөхөж үзвэл Синди хүүхэлдэй анх худалдаанд гарахдаа бага насны охидыг санагдуулам өхөөрдөм бяцхан байжээ. Синдигийн өрсөлдөгч Барби түүний дэргэд насаар илүү, тэгээд бас илү дэгжин харагдаж байв. Синди хүүхэлдэй үйлдвэрлэгчид Барбитай өрсөлдөх үүднээс Синдид насанд хүрсэн бүсгүйчүүдийн дүр төрхтэй болгож худалдаанд гаргаж эхэлсэн байна. Урт хөл, хөхтэй болсон Синди АНУ-ын зах зээлд анх ийнхүү хүч түрэн оржээ.
Харин одоо худалдаанд гарах Синди нь Британи гаралтай гэдэгийг нь тодотгож өгөх ягаан өнгийн хувцасаар дагнасан байх гэнэ. Шинэ Синди 3-5 насны охидод илүү тохирно гэж олонхи эхчүүд үзэж байна. Pedigree Toys компаний удирдагчид шинэ Синди бяцхан хэрэглэгчидэд маш их таалагдана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тус компани Синди хүүхэлдэйг үйлдвэрлэх эрхийг Hasbro компанид худалдаж байсан юм. Гэвч 5 жилийн өмнө энэ эрхээ эргүүлэн худалдан авчээ. Хүүхдийн тоглоомын зах зээлд Синди, Барбигаас гадна сүүлийн үед Брэтс нэртэй хүүхэлдэй хүч түрэн орж байгаа гэнэ. Гудамжны “чөлөөт” хувцастай том толгойтой энэ хүүхэлдэй хүүхдүүдийн сонирхолыг ихээр татах болжээ.
Орчуулсан MEDENEWS 2006-10-11

2006-10-10

Моно Лизагийн нууцлаг инээмсэглэл

Зураач Леонарда Да Винчигийн “Моно Лиза” зургын нууцыг тайлах гэж эрдэмтэд олон жил тархиа гашилгаж суугаа. Олон ч янзын таамаллал дэвшүүлж байсан даа. Моно Лизагийн учир битүүлэг инээмсэглэлийн нууцыг тайлах гэж одоо ч гэсэн хаа нэгтээ судлаачид цаг заваа үрж суугаа биз. Канадын эрдэмтэд “Моно Лиза” зургийг нарийвчилан ажиглаад энэ эмэгтэй жирэмсэн, эсвэл хүүхэд төрүүлээд удаагүй байжээ гэдэг дүгнэлтийг хийсэн байна. Канадын эрдэмтэд энэ зургыг лазерийн хэт ягаан туяаны тусламжтайгаар хуулбарлан авч гурван хэмжээт дүрс гарган авчээ. Үүний үр дүнд эрдэмтэд хэд хэдэн будгийн давхаргын доор нуугдаж байсан нэлээн хэдэн деталийг илрүүлжээ. Мона Лиза нимгэн, гэрэлтдэг даашинзтай байгаа гэнэ шүү. 16-р зууны эхэн үед Италид жирэмсэн эмэгтэйчүүд, залуу ээжүүд ийм нимгэн даавуугаар хийсэн даашинж өмсдөг байжээ. Моно Лиза зурагт хар бараан өнгө давамгайлсан байдаг. Гэтэл энгийн нүдээр харахад огт анзаарагддаггүй олон деталиудыг эрдэмтэд шинээр нээжээ. Моно Лиза гэж хэн бэ гэдэг асуултанд баттай хариулах хэн ч байхгүй бөгөөд олон янзын таамаглал хувилбарыг эрдэмтэд дэвшүүлдэг юм. Зарим эрдэмтэд Флоренцын худалдаачин Франческо Жокондогийн эхнэрийг энэ зурагт дүрсэлсэн гэдэг бол нөгөө хэсэг нь эмэгтэй хүний хувцас өмссөн эрэгтэй хүний хөрөг гэж үздэг байна. Тэр ч бүү хэл Леонарда Да Винчи өөрийгөө эмэгтэй хүний хувцастайгаар зурсан гэж нотлохыг оролддог хэсэг эрдэмтэд ч бий. Моно Лизагийн нууц бүрэн тайлагдаагүй байна. Харин ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ зурагтай холбоотой таамаглал нэмэгдсээр байна. Та ч бас өөрийнхөө бодолыг хуваалцаарай.
Орчуулсан MEDENEWS 2006-10-10

Түүх давтагдаж байна.



007 агент Жеймс Бондын тухай уран сайхны киноны зурагыг авдаг Лондон хотын Pinewood студид гал гарсан тухай та дуулж байсан биз дээ. Тэгвэл уг студийг сэргээн засварлах ажил эхэлсэн байна. Өнгөрсөн 7-р сард гарсан галын шалтгааныг одоо болтол тогтоогоогүй байгаа юм. Студийн дээвэр гал гарах үед бүхэлдээ шатаж нурсан юм байна. “Казино Ройял” киноны зураг авалт дууссаны дараа гал гарсан юм байна. Pinewood –ын төлөөлөгчийн мэдэгдсэнээр 2007 оны эхний улиралд багтаан сэргээн засварласан студийн нээлт болох юм байна.Жеймс Бондын тухай киноны зурагт авалт явагддаг студи 1984 онд шатаж 6 хүн амь үрэгдэж байсан юм. Иймд түүх давтагдаж байна гэж хэлж болно. 1984 оны гал түймэрийн дараа студийг сэргээн босгож “Надад дурласан тагнуулч”, “Үл биелэгдэх даалгавар” зэрэг киноны зураг авалтыг хийж байсан гэнэ. Пирс Броснерийн оронд алдарт тагнуулчын дүрийг жүжигчин Дэниел Крэйг бүтээсэн бөгөөд шинэ кино 2006 оны 11-р сараас дэлгэцэнд гарна гэдгийг дуулгая

Орчуулсан MEDENEWS 2006-10-10

Урлагын төлөө...


Францын хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг Louis Vuitton Moеt Hennessy –гийн хувьцааны 51 хувийг эзэмшигч Бернар Арно 2010 он гэхэд орчмн үеийн урлагийн үзэсгэлэнгийн танхим нээх гэж бодолтой байгаагаа хэлсэн байна. Архитектор Франк Гери 6 мянган квадрат метр талбай бүхий цогцолборын загварыг зохиох ажилд хэдийнэ ханцуй шамлан оржээ. Архитекторч Франк Генри Бильбао дахь Гугенхаймын музейн загварыг гаргаж ихэд алдаршсан хүн юм.
Бернард Арно ямар зорилгоор үзэсгэлэнгийн танхим нээх гэж байгааг та мэдээж сонирхож байгаа биз дээ. Орчин үеийн урлагын бүтээлүүдийг сонгодог болон модернист урлагын бүтээлүүдтэй зэрэгцүүлэн дэлгэн тавихыг эртнээс мөрөөдөж байсан бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлэх зорилготой байгаа гэнэ. Арно уран зургийн баялаг цуглуулагатай хүню Тэр цуглуулгаа баяжулахын тулд мөнгө хайрлахгүй зарцуулдаг байна. Тухайлбал 2001 онд 1,4 тэрбум доллараар Америкийн зураач Элворса Келлгээс уран зураг худалдан авч байжээ. Энэ нь түүний цуглуулганд байгаа хамгийн үнэтэй урлагын бүтээлүүдийн нэг юм байна.

2006-10-09


10 сарын 2 өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн байнгийн гишүүн 5 орон Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Пан Ги Муныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилахад татгалзах шалтгаан алга гэж мэдэгдсэн билээ. Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа энэ эр Кофи Аннаны гараас тамгыг нь гардан авч ойрын хэдэн жил манай гаригийн хамгийн өндөр албан тушаалыг хаших нь тодорхой болоод байна. Энэ жил 62 нас хүрсэн Пан Ги Мун нь сүүлийн 2,5 жилийн турш Бүгд Найрамдах Солонгос Улсын гадаад харилцааг тодорхойлж төрийн алтан цулбуураас атгалцаж яваа юм. Олон улсын харилцааны салбарт тэрбээр 36 жил тасралтгүй хүчин зүтгэжээ. Ямар ч хүнд нөхцөл байдалд орсон ч эвтэйхэн аргалдаад хүний эв зүйг нь олж чаддаг гэж түүний тухай томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд дэлхий даяар зарлаж байна. Хөндлөнгөөс хараад намайг шаардлага султай “зөөлөн” хүн юм гэж дүгнэдэг. Гэвч шаардлагатай үед байр сууриа хатуу хамгаалж чаддаг, шийдмэгий хүн шүү гэж Пан Ги Мун хэлснийг Франс Пресс агентлаг мэдээндээ иш татсан байх юм. Пан Ги Мун нь Сөүлийн их сургууль, дараа нь Харвардын их сургуулийг төгссөн юм байна. Пан Ги Мун хэрэв НҮБ-ын ерөнхий нарийнбичгийн дарга болмогцоо тус байгууллагын дотоод зохион байгуулалтын шинэчлэлийг эхлүүлэх юм байна. НҮБ бага амлаж, ихийг хийх хэрэгтэй гэж тэр хэлжээ. Пан Ги Мун сүүлийн хоёр жил ээлжийн амралтаа аваагүй ажилласан байна. Ихэнхи солонгосчууд түүнийг хамгийн шилдэг, үлгэр жишээч төрийн албан хаагч гэж үздэг юм байна.

Хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсэг туршвал...


10-р сарын 3 өдөр Хойд Солонгосын эрх баригчид ойрын үед цөмийн зэвсэг турших гэжбайгаа гэж зарласан нь олон хамтын нийгэмлэгийн анхаарлыг татлаа. Сав л хийвэл цөмийн зэвсэг туршиж, зав л гарвал Америктай хэрэлдээд болдоггүй Хойд Солонгос хэмээх өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарласан нэг улс Монголоос холгүй оршдог. Бүгд Найхамдах Ардчилсан Солонгос Ард Улс цөмийн зэвсэг турших юм бол АНУ зохих хариуг нь шууд өгнө гэж мэдэгдээд байна. Өмнөд Солонгос, Оросын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж Пхеньяны энэ төлөвлөгөөг эрс буруутгажээ. Харин Хятадын тал Хойд Солонгоси хандан улс төрийн шинж чанартай мэдэгдэл хийхдээ хянуур байх хэрэгтэй гэдэг хоёрдмол утгатай мэдэгдэл гаргажээ. Зургаан талт уулзалтанд Хойд Солонгосыг эргэн нэгдэхийг Хятадын тал уриалсан байна. Орос, АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон улс оролцсон юм. Өнгөрсөн жил Хойд Солонгос зургаан талт уулзалтанд оролцохоос татгалзсан билээ. Америкийн нэгдсэн улс Хойд Солонгосын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул бид цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж цөмийн зэвсэгийн туршилт хийхэд хүрч байна гэж мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 5-6 цөмийн бөмбөг хийчих хэмжээний түүхий эд Хойд Солонгост байгаа гэнэ. Гэвч цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх технологи хараахан байхгүй байгаа юм байна.

ОНГОЦ БАРЬЦААЛААД УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ


Өнгөрсөн долоо хоногт Туркийн иргэний агаарын тээврийн компаний Боинг 737 онгоцыг цэргээс оргосон нэг залуу барьцаалсан хэрэг гарсан билээ. Уг онгоц Албаны нийслэл Тиран хотоос Туркийн Станбулыг зорьж явжээ. Онгоц Грекийн агаарын орон зайд нисэж явахад Хакан Экинжи гэдэг 27 настай Турк залуу нисэгчийн кабин руу нэвтрэн орж Итали руу нисэхийг шаардаж, хэлснийг нь биелүүлэхгүй бол дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байна. Хакан Экинжи христийн шашинд орсон бөгөөд лалын шашинтай эх орныхоо зэвсэгт хүчинд алба хаахыг хүсээгүй тул Албанид очоод дүрвэгчийн статус олгохыг хүссэн боловч Албаны эх баригчид татгалзсан хариу өгсөнөөр барахгүй Туркийн иргэний агаарын тээврийн онгоцоор Албани улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн юм байна. Онгоц барьцаалагдсаныг зорчигчид огт мэдээгүй бөгөөд Италийн Бриндизи хотын нисэх буудалд газардах үед онгоцыг олон цагдаа, харуул хамгаалалтын албаныхан угтахад зорчигчид учрыг нь ойлгосон байна. Онгоц барьцаалагч зорчигчдод хандан: Бүх юм дууссан. Хүн бүрээс уучлалт хүсэж байна. Тавтай нойрсоорой гэж тэр хэлсэн гэнэ.

Агаарт болсон явдал


Алба амины ажилаар та онгоц хөлөглөн нисэж явдаг л биз дээ. Одоогоор хамгийн хурдан тээврийн хэрэгсэлд тооцогдож байгаа онгоцонд бишгүй олон таагүй явдал тохиолддог. Одоо миний өгүүлэх энэ түүх сайнаар дууссан гэдгийг эхэлээд хэлэх нь зүйтэй болов уу. Оттава хотоос Виннипэг хот руу нислэг үйлдэж байсан Канадын иргэний агаарын тээврийн Air Canada Jazz компаний онгоцоор зорчиж явсан хүмүүс агаарт багагүй сандарсан байна. Bombardier CRJ-100 дунд оврын иргэний агаарын тээврийн онгоцны нэгдүгээр нисгэгч жорлонд бие засчихаад эргээд нисэгчийн кабин руу орох гэтэл хаалга нь онгойсонгүй. Нисэгч нь кабины хаалгыг нээх гээд бараг 10- аад минут оролдоод эцэстээ кабины хаалгыг эвдсэн байна. Зорчигчид энэ бүхийг сэтгэл түгшин ажиглаж байжээ. Онгоц зорьсон газраа хүрч газардахаас өмнө 30 минутын өмнө нисгэгч хаалгыг эвдсэн гэнэ. Нисэх компаний удирдлага болсон явдалд хүлцэл өчиж, кабины хаалга нээгдэхгүй гацсан шалтгааныг тодруулах комисс байгуулснаа зарлажээ.

Hun amiin osoltiin asuudal


Hun amiin osoltiin asuudal
Өнгөрсөн 20-р зууны 20-оод оны үед хэдхэн зуугаар тоологдож байсан Монголчууд 1989 оны хүн амын тооллогоороо 2 сая болсон байлаа. Харин 1990 оноос хойш төрөлт багасаж, монгол улсын хүн амийн өсөлтийн хурд саарч эхэлжээ. Монголд ч төдийгүй Оросын Холбооны улсад хүн амын өсөлт буурсан үзүүлэлттэй байгаа гэнэ. Оросын төрийн тэргүүн Владимир Путин Холбооны зөвлөлийн хуралд явуулсан илгээлтэндээ хүн амийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой алхам хийхийг уриалжээ. Оросын шинжлэх ухааны академийн гишүүн, хүн ам судлаач Виктор Переведенцев BBC-д ярилцлага өгсөн байна. Би-би-си: Хөдөлмөрийн хүчний нөөц багасаж, хүн амын тоо буурч байгаад Оросын удирдагчид санаа зовних болжээ. Хүн амын өсөлт үнэхээр муу байгаа хэрэг үү?Виктор Переведенцев: Хүн амын өсөлт үнэхээр муу байгаа. Мэргэжилтнүүд энэ тухай 1990 оноос л ярьж эхэлсэн. 1990 оноос төрөлт мэдэгдэхүйц хэмжээгээр буурч эхэлсэн юм. 1987 онд Орост 2,5 сая хүүхэд мэндэлсэн бол 1999 онд энэ тоо 1 сая 215 мянгад хүрээд байгаа юм. 1998 оны эдийн засгийн хямрал үүнд их нөлөөлсөн. Одоо Орост олон хүүхэдтэй өрх байхгүй шүү дээ. Олон хүүхэдтэй айлууд 1980-аад онд л байлаа. 1981 онд Коммунист намын Төв Хороо төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ авснаар хүн амын өсөлтийг 10 хувиар нэмэгдүүлсэн юм. Дараа нь өөрчлөн байгуулалт эхэлээд хүн амын өсөлт буурах хандлагатай болж ирсэн. Одоо Оросын хүн ам жилд 1 саяар багасаж байна. 2010 оноос эхлээд хүн амын тоо жилд 1 саяас ч илүү гарна гэдэг тооцоо байна. Улс оронд хөдөлмөрийн хүч алга болж байна шүү дээ. Би-би-си: Орос айлууд цөөхөн хүүхэдтэй байгааг хэрхэн тайлбарлаж болох вэ?В.П.: Цөөн хүүхэдтэй байх нь хөгжингүй орнуудад байгаа түгээмэл үзэгдэл. Япон, Итали, Испани, Германд төрөлт бага байдаг. Хүн амын төрөлт Орос улсад хамгийн доогуур үзүүлэлттэй байна. Тоталитар дэглэм ноёрхож байсан орнуудад хүн амийн төрөлт эрс бага байгаа ньт ажиглагдаад байгаа юм. Тоталитаризм хүүхэд төрүүлэхгүй байгаатай ямар холбоотойг хэн ч хэлж мэдэхгүй. Орост хүн амийн төрөлт буурч байгаа нь хөдөөний иргэд хот руу нүүх болсонтой холбоотой. Хөдөө орон нутгийн өрхүүд олон хүүхэдтэй байдаг бол хотын иргэд цөөхөн хүүхэдтэй байдаг. Би-би-си:Өнгөрсөн зууны 30-аад онд аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, хотжих үйл явцыг түргэтгэсэний гай одоо гарч гэж байгаа үзэж болох уу?В.П.: Тийм ч байж болох юм. Хотын айл олон хүүхэдтэй байх нь тийм ч тохиромжтой биш байх л даа. Хоёр өрөө байранд 3 хүүхэдтэй айл хэцүү биз дээ. Орос маягийн нийтийн орон сууц олон хүүхэдтэй байх нөхцөлийг нь хааж байгаа юм. Хоёроос олон хүүхэдтэй айл одоо ховордсон доо. Хойд Кавказын зарим нэг угсаатан, ястанууд л олон хүүхэдтэй байгаа даа. Хүн ам зүйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл 5 аас дээш хүүхэдтэй айлыг “олон хүүхэдтэй өрх” гэж тооцдог байлаа. Харин одоо бол гурван хүүхэдтэй айлыг “олон хүүхэдтэй өрх” гэж нэрлэж байна. Нэг айл доод тал нь гурван хүүхэдтэй байж улс орны хүн ам өсдөг. Гурван хүүхэдтэй айлын тоо бага байгаа улс хэзээ ч өсөхгүй. Хатуухан хэлэхэд мөхөл рүүгээ л мөлхөж байна гэсэн үг. Би-би-си: Владимир Путин хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх талаар хэд хэдэн ажил зохиохыг санал болгосон байна шүү дээ. Үр дүнг нь ямар байх бол?В.П.: Түр зуурын хугацаанд хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх л байх. 80-аад онд ЗХУ-ын Коммунист нам тодорхой алхам хийж хүн амын өсөлтийг өөрчлөн байгуулалтаас өмнө нэмэгдүүлж чадсан. Путины авах арга хэмжээ яг л үүн шиг байна. Эдийн засаг сайн байвал хүн ам өснө гэдэг буруу ойлголт хүмүүсийн дунд их тархаад байна. Хүн амын төрөлт манай дэлхийн хамгийн ядуу Африкийн орнуудад өндөр байдаг. Европын хөгжингүй орнууд, Японд төрөлт бага. Хүн ам зүйчид үүнийг сайн мэднэ. Одоогоос найман жилийн өмнө гаргасан НҮБ-ын тайлан илтгэлд 2050 онд Оросын хүн ам 122 сая байна гэж тооцоолж байсан юм. НҮБ-аас энэ жил гаргасан тайланд 2050 он гэхэд Оросын хүн ам 111 сая болно гэж бичсэн байх юм. Одоо Орос улс 143 сая хүн амтай шүү дээ. Хүн амын бүтэцчбас сэтгэл зовоож байгаа асуудлын нэг. 2050 он гэхэд 10 орос хүний 4 нь өндөр настангууд байх болно. Хөдөлмөрийн хүчний хүмүүсийн нөөц багасаж байна гэсэн үг. BBC Орчуулсан MEDENEWS 2006-10-06

Би коммунистуудыг vзэн яддаг


Төрийн түшээд, ерөнхийлөгч, сайд нарын орчуулагч нарын ажил алба тийм ч амар хялбар эд биш гэнэ. Тэд дэлхийн түүхэнд ч нөлөөлөх боломжтой хүмүүс. Юуны өмнө орчуулагч гэж хэн бэ гэдгийг тодорхойлох гээд үзье. Орчуулагч нарыг хоёр бүлэгт хувааж болно.
Синхрон орчуулагчид Тэд яриаг шууд сонсоод л зэрэгцээд шахуу орчуулдаг ид шидтэй хүмүүс. Тэднийг орчуулагч гэхээсээ илүү “үгийн уран барималчид” гэж нэрлэвэл илүү тохирно. Харин алдаа гаргавал залруулахад хэцүү дээ.
Бичгийн орчуулага хийгчид Синхрон орчуулагчидыг бодвол тэд харьцангүй эрх чөлөөтэй хүмүүс. Орчуулгаа дахин дахин уншиж, хянаж, алдаагаа олж илрүүлээд засаад бичих эрх тэдэнд бий. Ер нь бол ямар орчуулагч эх бичвэрийн утга санааг алдагдуудахгүйгээр өөр хэл рүү хөрвүүлэхэд оршдог. Синхрон орчуулагчид мэтгэлзэж байгаа хоёр талын ярианы өнгө аясыг хүртэл өөр хэл рүү дөхүүлээд хэлэх үүрэгтэй болж таарч байна. Олон улсын хэмжээний тоомохон хурал, шүүх ажиллагаа, Европын парламентын хуралдааны үеэр би байнга орчуулагчидыг ажигладаг байлаа. Ер мэргэжлийн орчуулагчид “үгүй” гэж хэлснийг нь “тийм ” гэж орчуулаад түүхэнд хувь нэмэрээ оруулж байсан удаа цөөнгүй байдаг гэнэ шүү. ЗХУ-ын удирдагч Хрущеваас Горбачевт хүртэл хэлмэрчилж байсан мэргэжлийн орчуулагч Игорь Корчилов гэж мундаг хүн бий. Мань хүн Орос оронд өөрчлөн шинэчлэлт эхлэж байх үед Михаил Горбачев, Жорж Буш /эцэг Буш/ нарын уулзалтын үеэр орчуулагчаар ажиллаж байв. Орос, Америкийн төрийн тэргүүн нар галт зэвсэгт хяналт тавих асуудлаар хэлэлцээр хийж байв. Хэлэлцээрийн үр дүнд хоёр тал онгоцоор харилцан шинжээч нисгэх зөвшилцөлд хүрэхэд оршиж байв. АНУ, ЗХУ-ын байр суурь эсрэг тэсрэг байлаа. Хэлэлцээрийн явцад “шалгуулагч тал”, “шалгагч тал” гэдэг дуудлагын хувь төсөөтэй боловч огт өөр утга санаатай нэр томъёо хэрэглэгдэх болов. Горбачев “шалгагч тал” гэдэг үгийг амандаа бувтнаад тод хэлсэнгүй. Орчуулагч Игорь Корчилов “шалгуулагч тал” гэж ташаарч сонсоод ерөнхийлөгч Жорж Буш, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер нарт сонссоноороо дамжууллаа. Ж. Бейкер, Буш хоёр гайхсан байдалтай бие биерүүгээ ширтэлцээд дараа нь зэрэг шахуу орчуулагч рүү харцаа шилжүүлэв. Горбачев гэнэт байр сууриа өөрчилсөнд Буш, Бейкер нар баяртай байгаа нь илт байв. Гэвч тэд дахин лавлаж асуув. Гэтэл Горбачев-Үгүй ээ, үгүй. Би ингэж хэлээгүй. Шалгаж байгаа тал нь онгоцоо гаргах хэрэгтэй гэж би хэлсэн гэлээ. Хэлэлцээрийн дараа орос орчуулагч Буш руу дөхөж очоод алдаа гаргасандаа хүлцэл өчив. Буш толгойгоо сэжлэн:-Мэдээж энэ ч муу л хэрэг л дээ. Хамгийн гол нь чи Дэлхийн 3-р дайн эхлүүлчихээгүй нь сайн хэрэг гэж хариулсан гэнэ. Одоо орчуулагч нартай холбоотой бас нэгэн хөгтэй явдлыг сонирхуулъя. Хүн болгон л алдаа гаргадаг. Одоо өгүүлэх түүх бол саяныг шиг сүртэй юм биш ээ. Ярианы өнгө аясыг зөөлрүүлэх тохиолдол байсан гэж олон орчуулагчид хэлдэг. Английн “төмөр хатагтай” Маргарэт Тэтчерийн орчуулагчид түүний хэлсэн гүн гүнзгий утгатай үгийн цаад утгыг нь орчуулах гэж үйл тамаа цайдаг байжээ. Үүнийг ч Маргагэт Тэтчерийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Пауэл нотолж байгаа юм. Хамгийн энгийн жишээ. 1980-аад оны дундуур Тэтчер удаан бодсоны эцэст Конго улсын ерөнхийлөгч, “улаан” коммунист эрийг хүлээн авч уулзахаар шийдсэн байна. Конгын ерөнхийлөгч Их Британий ерөнхий сайдын өргөөнд хүрэлцэн ирж уулзалт эхэллээ. Тэтчер Конгын ерөнхийлөгч рүү цоо ширтээд -Би коммунистуудыг үзэн яддаг гэж шуудхан хэлэв. Уузлалт ийм байдлаар эхэлнэ гэж зүүдлээ ч үгүй хөөрхий орчуулагч хэсэг балмагдаад Конгын ерөнхийлөгчид хандан -Би Карла Марксын үзэл санааг баримтлагч биш гэж манай ерөнхий сайд хэлж байна гэж хэлсэн байна. Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх дараа нь орчуулагчыг магтаад хүнд байдлаас гарсан хамгийн оновчтэй гарц гэж хэлсэн байна. BBC –ийн сэтгүүлч Джеймс Роббинс
Орчуулсан MEDENEWS 2006-10-06
Англи хэлний товчлолуудыг монгол руу орчуулсанаа үргэлжлүүлж байна. Энэ удаа дэлхийн томоохон төсөл, мөн байнга хэрэглэгддэг товчлолыг хүлээн авна уу -------------------------------------------------------------------------------- OFFP - the Oil-for-Food Programme - программа ООН "Нефть в обмен на продовольствие" – Газрын тосыг хүнсээр солилцох хөтөлбөр -------------------------------------------------------------------------------- UNAIDS - программа борьбы с распространением ВИЧ- инфекции и СПИДа, разработанная ООН НҮБ-ын баталсан ДОХ-той тэмцэх хөтөлбөр AIDS - Acquired Immunodeficiency Syndrome - синдром приобретенного иммунодефицита (СПИД) Дархлалын олдмол хомсдол -------------------------------------------------------------------------------- HIV - Human Immunodeficiency Virus - вирус иммунодефицита человека (ВИЧ) Хүний дархлалын хомсдолын вирус -------------------------------------------------------------------------------- GCSE - General Certificate of Secondary Education - аттестат о среднем образовании в британской системе образования (выдается по результатам сдачи экзаменов в 16-летнем возрасте Британий боловсролын системийн бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэсэн гэрчилгээ. Англид 16 нас хүрсэн хүн бүхэн энэ шалгалыг өгч гэрчилгээ авах эрхтэй болдог юм байна. -------------------------------------------------------------------------------- HRH - His (Her) Royal Highness - Его (Ее) Королевское Высочество Эрхэмсэг хатан хаанӨндөр дээдэсЭрхэм дээдэс -------------------------------------------------------------------------------- HM - Her/His Majesty - Его (Ее) Величество Эрхэмсэг хаанӨндөр дээдэсЭрхэм дээдэс-------------------------------------------------------------------------------- MP - member of parliament - член британского парламента Британий парламентын гишүүн -------------------------------------------------------------------------------- SARS - Severe Acute Respiratory Syndrome - тяжелый острый респираторный синдром (разг. вирус атипичной пневмонии) Цар тахал -------------------------------------------------------------------------------- UFO - Unidentified Flying Object - неопознанный летательный объект Үл мэдэгдэх нисэх биет -------------------------------------------------------------------------------- VAT - Value Added Tax - налог на добавленную стоимость Нэмүү өртгийн татвар Орчуулсан MEDENEWS 2006-10-06

Орос англи хэлнээс орчуулага хийдэг хүмүүст нэмэр болох үүднээс, бас үнэт цаг заваа зориулан миний блогт зочилон орж ирсэн таны мэдлэгт хувь нэмэр болох үүднээс англи, оросоор товчилсон үгнүүдийг монголчилж нийтэлж байгаа билээ. Энэ удаа АНУ-ын зарим байгууллагын нэрийн товчлолыг монголоор бичлээ. ------------------------------------------------------------------------------- CIA - the Central Intelligence Agency - Центральное разведовательное управление (ЦРУ) США. АНУ-ын тагнуулын газар Виржини мужын Лэнгли гэдэг жижигхэн бас нам гүмхэн хотод байрладаг. -------------------------------------------------------------------------------- FBI - the Federal Bureau of Investigations - Федеральное бюро расследований (ФБР) Соединенных Штатов Америки. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо. -------------------------------------------------------------------------------- NASA- the National Aeronautics and Space Administration - Американское национальное управление по аэронавтике и исследованию космического пространства (НАСА) Сансарын уудмыг шинжлэн судлах АНУ-ын үндэсний төв гэж манай орчуулагч нар монгол хэл рүү хөрвүүлдэг юм байна лээ. -------------------------------------------------------------------------------- USAF - the US Air Forces - Военно-воздушные силы США АНУ-ын агаарын цэргийн хүч. АНУ-ын нисэх хүчин гэсэн ч болох л юм байна даа. --------------------------------------------------------------------------------
USDD - the United States Department of Defence - Министерство обороны США
АНУ-ын Батлан хамгаалахын яам. -------------------------------------------------------------------------------- USN - the US Navy - Военно-морские силы США АНУ-ын тэнгиснийн цэрэгАНУ-ын хүчний байгууллагуудын нэрийг л сонгож та бүхэнд толилууллаа. Орчуулсан. MEDENEWS 2006-10-05

Дэлхий ертөнц улам бүр нягтарч байгаа энэ үед манай улсын гадаад харилцаа өдрөөс өдөрт өргөжиж байгаа билээ. Англи хэл сурч байгаа хүмүүст зориулан дэлхийн томоохон байгууллагуудын нэрийн товчлолыг англи орос монголоор орчуулан нийтэлж байна. AI - Amnesty International - Международная Амнистия – “Олон улсын өршөөл”. Гэхдээ монголчууд энэ байгууллагын нэрийг орчуулахгүйгээр “Эмнести Интернейшнл” гэж дуудаж заншжээ. Хүний эрхийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагыг 1961 онд Лондон хотод хуульч Питер Бененсон үндэслэсэн байна. -------------------------------------------------------------------------------- APEC - the Asia-Pacific Economic Co-operation - Азиатско-Тихоокеанское экономическое сотрудничество (АТЭС) Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага -------------------------------------------------------------------------------- ASEAN - the Association of Southeast Asian Nations - Ассоциация государств Юго-Восточной Азии (АСЕАН) – “Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо” - 1967 онд байгуулагдсан бүс нутгийн хэмжээний байгууллага. -------------------------------------------------------------------------------- CIS - the Commonwealth of Independent States - Содружество независимых государств (СНГ) “Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг” - ТУХН. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагджээ. -------------------------------------------------------------------------------- EU - the European Union - Европейский cоюз (ЕС) – “Европын холбоо” 1958 онд Европын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг байгуулагдсан юм. Энэ байгууллага 1993 оноос нэрээ сольж үйл ажиллагааны хүрээгээ тэлсэн юм. Европын Холбооны төв байх нь Брюссель хотод байрладаг. -------------------------------------------------------------------------------- EBRD - the European Bank for Reconstruction and Development - Европейский банк реконструкции и развития. “Европын шинэчлэн байгуулалт хөгжлийн банк”Төв болон зүүн европын орнуудыг зах зээлийн эдийн засагт шилжихэд нь зээл тусламж үзүүлэх зорилгоор 1990 онд байгуулагджээ. Уг банкны төв нь Лондон хотод байрладаг. -------------------------------------------------------------------------------- EC - the European Commission - Европейская комиссия – Европын холбооны гүйцэтгэх байгууллага “Европын хороо”(исполнительный орган Евросоюза) -------------------------------------------------------------------------------- FATF - the Financial Action Task Force (on money laundering) - Международная группа по борьбе с отмыванием "грязных" денег. Бохир мөнгө угаахтай тэмцэх олон улёын баг. -------------------------------------------------------------------------------- G8 - the Group of 8 - "большая восьмерка" -“Их наймынбүлэг” Аж үйлдвэржсэн их найман улс. Канад, Франц, Герман, Итали, Их Британи, АНУ, ОХУ “Их наймад” багтдаг юм. -------------------------------------------------------------------------------- IAEA - the International Atomic Energy Agency - Международное агентство по атомной энергии (МАГАТЭ), входящее в структуру ООН. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах үйлсийг хянах үүрэгтэй байгуулага. 1957 онд байгуулагджээ. Вена хотод тус байгууллагын төв нь байрладаг. -------------------------------------------------------------------------------- LAS - the League of Arab States - Лига Арабских Государств – Арабын орнуудын холбоо -------------------------------------------------------------------------------- OSCE - the Organisation for Security and Co-operation in Europe - Организация по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) со штаб-квартирой в Вене
-------------------------------------------------------------------------------- OPEC - the Organisation of the Petroleum Exporting (ОПЕК). Штаб-квартира - в Вене. Газрын тос худалдаалагч орнуудын байгууллага. Вена хотод тус байгууллагын төв байрладаг.
--------------------------------------------------------------------------------
PACE - the Parliamentary Assembly of the Council of Europe – Европын Холбооны парламентын ассамблея. Страсбурге хотод төв байх нь байрладаг. .
-------------------------------------------------------------------------------- NATO - the North Atlantic Treaty Organisation – (НАТО). Хойт Атлантын цэргийн эвсэл. Төв байр нь Брюссель хотод байрладаг. -------------------------------------------------------------------------------- UNO - the United Nations Organisation – ООН. Нэгдсэн Үндэстний байгууллага. Нью-Йорк хотод төв нь байрладаг. Энэ байгууллагын талаар хүн болгон сайн мэддэг болохоор илүү тайлбар хэрэггүй биз ээ. --------------------------------------------------------------------------------------------------
UNESCO - the United Nations Educational, Scientific and Cultural Organisation – ЮНЕСКО НҮБ-ын боловсрол соёл шинжлэх ухааны асуудлаар төрөлжсөн байгууллага.
--------------------------------------------------------------------------------
UNICEF - the United Nations International Children's Emergency Fund - ЮНИСЕФ НҮБ-ийн Хүүхдийн сан. Тус байгууллага нь 1946 онд байгуулагдсан бөгөөд дайны үеэр гамшигт өртсөн хүүхдүүдэд туслах зорилгоор анх үүд хаалгаа нээж байжээ. Харин одоо дэлхийн аль ч орны хүүхдүүдийг алаг үзэлгүй анхааралдаа авч ажиллаж байгаа.
--------------------------------------------------------------------------------
UNMOVIC - the United Nations Monitoring, Verification and Inspection Commission – НҮБ-ын шинжээч, ажиглагчидын хяналтын байгууллага -------------------------------------------------------------------------------- WTO - the World Trade organisation - (ВТО). Женев хотод төвтэй Дэлхийн Худалдааны байгууллага. -------------------------------------------------------------------------------- WHO - the World Health Organisation - (ВОЗ) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. 1948 онд байгуулагдсан бөгөөд Женев хотод төвтэй. Орчуулсан MEDE-NEWS 2006 оны 10 дугаар сар 5http://www.bbc.com/

Sain bna uu?

Tsag yesee turuuldeggyu yumaa gehed hotsorohgui baih uudnees blog neelee. Ooriin odriin temdeglel geseesee iluu medsen duulsan soninoo humuustei huvaaltsahaar shiidlee. Minii blogiig uzej baigaa tand bayarllaa.