2006-12-07

ТЭД БИДНИЙ ТУХАЙ


Таван толгойд Оросуудыг шахаж байна.
ОХУ-ын “Северсталь”, “Базовый элемент”, “Реновы” компаниудын консорциум нь
Монголын Таван толгой дахь нүүрсний уурхайн үндсэн хөрөнгө оруулагч болохыг хичээж байгаа юм. Таван толгойн нүүрсний уурхай нь 6 тэрбум тонны нөөцтэй дэлхийн хамгийн том ннүрсний уурхайд зүй ёсоор багтаж байна. Энэ том уурхайг Монголын эрх баригчид хятад, Япон гээд сонирхсон бүх талуудад хувааж өгөх байр суурьтай байна. Энэ нь Оросын тал өмнө нь тооцоолж байсан ёсоороо уурхайн тал хувийг эзэмших эрхгүй болж байгаа юм. Энэ том бялууны дөрөвний нэг нь л Оросуудад ноогдох бололтой. Нэрээ хэлэхээс татгалзсан Монголын Засгийн газрын өндөр албан тушаалын хүний хэлснээр эрх баригчид энэ том орд газрыг зөвхөн нэг этгээдэд ашиглах зөвшөөрөл өгөхгүй юм байна. Орд газарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бүх талуудыг оролцуулан хамтарсан үйлвэр байгуулах төлөвлөгөө Монголын Засгийн Газарт байна. Япон, хятадын аж ахуйн нэгжүүд Таван толгойн орд газрыг ашиглах төсөлд оролцох урьдчилсан зөвшөөрлөө Монголын Засгийн Газраас авч чаджээ. Японы Mitsui, Sumitomo, хятадын Shenhua Group Corporation Limited компани энэ орд газрыг түшиглэн үйлдвэрлэл явуулах мэдүүлгээ өгсөн юм байна. Оросын хөрөнгө оруулагчид энэ төсөлд оролцох албан ёсны хүсэлтээ Монголын талд өнөөг болтол тавиагүй байгаа нь уг төсөлд оролцох эсэх нь ч эргэлзээтэй болж байна. Таван Толгойн нүүрсний орд газар нь Монголын өмнөд хэсэгт, Хятад хилээс хойш 250 км алсад байдаг юм. Нүүрсний орд газрын нөөц нь 5-6 тэрбум тонн гэсэн урьдчилсан тооцоог эрдэмтэд хийгээд байгаа юм. Энэ нь хамгийн багаар бодоход 300 тэрбум долларын үнэ хүрнэ. Орд газрын нүүрсний 40 хувь нь маш дээд зэргийн чанартай бөгөөд хар металлын гол түүхий эд юм. Өнгөрсөн хавар /4 сарын 6 өдөр / Москва хотод Монголын тээврийн сайд Ц. Цэнгэл Оросын мэргэжил нэгт нөхөртэй Игорь Левитантай уулзсан юм. Уг уулзалтаар ОХУ Монголд 1,5 мянган км зам барьж өгч хариуд нь Монголын тал Оросын Северсталь компанид Таван толгойн орд газар ажиллах эрх өгөх тухай ярилцсан билээ. Северсталь компаний захирал ОХУ-ын ерөнхийлөгчид илгээсэн илтгэлдээ Таван толгойн орд газарт 105 тэрбум долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд хийхэд бэлэн байна гэж бичжээ. Ерөнхийлөгч Путин уг асуудлыг 2006 оны 7 сард Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын гишүүн орнуудын чуулга уулзалтын үеэр Монголын ерөнхийлөгчтэй ярилцана гэж тооцоолж байжээ. Гэвч ШХАБ-ын чуулганы дараа Таван Толгойн орд газрын тухай ямар ч мэдээлэл цацагдаагүй юм. Гэвч Таван Толгойн ордыг ашиглах төсөлд Оросын “Ренова”, “Виктора Вексельберга ба Базэл” зэрэг компаниуд оролцлох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Коммерсантъ” сонин энэ тухай 2006 оны 5 сарын 31 өдрийн дугаартаа ОХУ-ын ерөнхий сайд Михаил Фрадковыг Монгол Улсад хийж байх үед бичжээ. /2006 оны 7 сарын 31 өдрийн “Ъ” сонины дугаарыг үзнэ үү./ Оросын гурван компани хоорондын өрсөлдөөнөөс зайлхийж 7 сард хамтарсан эвсэл болж уг нүүрсний уурхайг ашиглах шийдвэрт хүрснээ Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хоорондын хороонд мэдэгджээ. Ингээд тун саяхан уг 3 компани нэгдэж монголд үйл ажиллагаа явуулах болсноо албан ёсоор зарлажээ. Үүнээс гадна Монгол улсын парламент байгалийн ашигт малтмалын тухай шинэ хууль баталсан бөгөөд ашигт малтмалын салбарын ямар ч компаний хувьцааны 50 хувийг Засгийн газар эзэмших эрхтэй гэж уг хуулиндаа тусгажээ. Ингэснээр Таван Толгойн орд газрын хувьцааны 16 хувийг л Оросын гурван компани хамтран эзэмших болох нь ээ. Компани тус бүрт 5 хувь ноогдож байгаа биз. Гэсэн ч Оросын хөрөнгө оруулагчид Таван Толгойн орд газрын төсөлд оролцох саналаа баталгаажуулсаар байна. Оросын “Ренова” компаний төлөөлөгч Андрей шторхийн хэлснээр уг төсөлд Оросоос гадна бусад орны хөрөнгө оруулагчид оролцоход дургүйцэх зүйл байхгүй. Харин ч төмөр зам барих, олборлох үйлдвэр байгулах зардалаа хуваалцах болно гэж тэр нэмж хэлсэн байна. Севесталь компани Таван толгойн орд газрын төсөлд үлдэнэ гэж мэдэгдсэн бол “Базэл” компани ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ. Уг төслийн талаарх албан ёсны байр сууриа Оросын тал Монголын ерөнхийлөгч Н. Энхбаярын Москвад хийх айлчлалын үеэр илэрхийлэх болно.
ЕЛЕНА Ъ-КИСЕЛЕВА, МАРИЯ Ъ-ЧЕРКАСОВА
“ Коммерсантъ” сонин. 2006 оны 11 сарын 31. № 224 /№ 3555/ Пүрэв гариг
Орчуулсан. MEDENEWS

No comments: