2006-12-09

Чингис хааны эх орон хөрөнгө оруулалтыг хүлээж байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт Монголын ерөнхийлөгч Н. Энхбаярын албан ёсны айлчлал эхэлсэн юм. Найрамдалт хөрш орны маань лидер Оросын хэд хэдэн бүс нутгаар зочилоод 12 сарын 8 өдөр Москвад хүрэлцэн ирж Владимир Путинтай хэлэлцээр хийх юм. Манай хоёр орон газар зүй, түүхээрээолон зууны холбоотой байж ирсэн тул харилцаа хамтын ажилагаа ирээдүйтэй гэж Москва, Улаанбаатарын аль аль нь үзэж байгаа юм. Даваа гаригийн өглөө Буриадын Улаан-Үд хотод ирсэн Монголын ерөнхийлөгч гоймонгийн “Макбур”, нисэхийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Монголын “Хүнс тээвэр” оросын “Макбур” компаниудын хооронд 2007 онд 1тэрбум долларын худалдаа хийх гэрээ байгуулсан билээ. Түүнээс гадна монголын лидер Монгол судлалын хүрээлэн, Сибирийн буддизм түвд судлалын хүрээлэнд зочилжээ. Дараа нь Буриадын Иволгины дацангийн тэргүүн лам Сангхи, Буриадын Улсын Их Сургуулийн оюутнуудтай уулзжээ. Монголын ажил хэрэгч хүрээнийхэнд зориулан Улаан-Үд хотод “Байкал” аялал жуулчлалын бүсэд уулзалт зохион байгуулсан байна. Энхбаярын айлчлалын хөтөлбөрт Монгол туургатануудын амьдардаг Оросын Халимагт зочилохоор тусгагдсан байв. Оросын нийслэлийг зорих замдаа Монголын төлөөлөгчид Новосибирск хотод ажлын айлчлал хийсэн юм. Энхбаяр 12 сарын 7 өдөр Москвад ирээд хотын дарга Юрий Лужковтой уулзахаар төлөвлөжээ. Түүнчлэн Оросын Холбооны Улсын Төрийн Албаны Академиийн үйл ажиллагаатай танилцана. Түүнчлэн Оросын томоохон хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлд зориулан мэдээлэл хийнэ. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг зохицуулах зорилгоор айлчлалын үеэр 10 орчим гэрээнд гарын үсэг зурах юм байна. Оросын нутагт ирээд Монгол Улсын ерөнхийлөгч хэд хэдэн мэдэгдэл хийгээд амжжээ. Н. Энхбаярын үгээр бол Монгол Орос хоёр орон 1990 оноос хойш үүссэн эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй асуудлуудыг даван гарчээ. Одоо хоёр тал шинэ түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна. Монгол Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс гадна бусад байгалийн баялагийг хамтран ашиглах салбарт хамтран ажиллах боломжтой гэсэн бодол Монголын ерөнхийлөгчид байгаа юм байна. Монгол Оросын хоорондын худалдаа 1 тэрбум долларт дөхөж яваа боловч Монгол Хятадын хооронд хийгдэж байгаа бараа эргэлтийг гүйцэхгүй байгаа юм. Оросын бизнесменүүд монголын эрчим хүч, шинэ төмөр зам барих, авто зам, газрын тос боловсруулах, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлээд байна. 12 сарын 8 өдөр Москва хотод болох Монгол Оросын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Энхбаяр оросын хөрөнгө оруулагчидад “ногоон гэрэл” өгөх биз ээ. өнгөрсөн зун Улаанбаатарт Монголын төрт улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэсэн юм. Энэ сэдвээр 8 сард болсон хурлын үеэр Чита мужын амбан захирагч Равиль Гениатулин, Агийн Буриадын өөртөө засах орны засаг захиргааны тэргүүн Баир Жамсуев нар Монголын ерөнхийлөгчийн зарлиг дагуу “Алтан Гадас” одонгоор шагнагдсан юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигт “ОХУ-ын бүс нутаг болон Монголын зүүн аймгуудын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулсан тул шагнаж байна” гэж онцлон тэмдэглэсэн байжээ. Уг шагналыг Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд өгдөг юм байна. 2006 онд Москва хотын дарга Юрий Лужков уг нэр хүндтэй шагналыг хүртсэн юм.

Алексей Щеглов
www.strana.ru , www.rambler.ru 2006-12-05

Орчуулсан MEDENEWS

No comments: