2006-12-07

БНМАУ-ын ерөнхийлөгч лхагва гарагт Халимагт айлчилна.


Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр ОХУ-ын Халимагын өөртөө засах оронд 2 өдрийн айлчлал хийнэ. Лхагва гарагт Монголын төрийн тэргүүн дагалдан яваа хүмүүсийн хамт Халимагын нийслэл Элиста хотод хүрэлцэ ирэх юм. Халимагын ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Н. Энхбаяр нар эдийн засаг, соёлын салбарт хамтран ажиллах боломжын талаар ярилцах юм байна. Энхбаяр Халимагын их дээд сургуулийн оюутнууд, Халимагт амьдардаг монголчуудтай уулзах төлөвлөгөөтэй байна. БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ерөнхийлөгч ОХУ-д хийх айлчлалаа 12 сарын 4 өдөр эхэлсэн бөгөөд Москва хотод 12 сарын 7 өдөр ирнэ.

РИА-НОВОСТИ 2006-12-06
ТОДРУУЛАГА
Монгол Улсын ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ айлчлалын тухай маш олон мэдээлэл цацагдаж байна. Ихэнхи мэдээнд Монгол Улсын нэрийг БНМАУ гэж хуучин нэрээр нь бичсэн байх нь юм. 1992 оны 1 сарын 13 өдөр шинэ үндсэн хууль баталж манай улс албан ёсны нэрээ сольсоныг Оросууд мэдэхгүй байна гэж үү? Надад ийм асуулт өөрийн эрхгүй төрлөө.

1 comment:

erchuud said...

kalmykiin ailchlaliin ergen toirond yuo bolj baigaa bol ?
tuukhen uil yavdalaas lav neg yum garch irekh bolbuu geed goridokh yum.
thanks shuu chamaas delgerengui medee khuleej baigaa shuu.