2006-12-08

КИРСАН ИЛЮМЖИНОВ “ЧИНГИС ХААН” ОДОНГООР ШАГНУУЛЛАА.


Дэлхийн Шатрын Холбооны Тэргүүн, Халимагийн Ерөнхрийлөгч Кирсан Илюмжинов шатрын хамгийн шилдэг дасгалжуулагчидыг Монгол руу илгээнэ. Халимагийн ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Буянча Галзанов РИА НОВОСТИ агентлагийн сурвалжлагчид утсаар мэдээлэл өгөхдөө Халимагчууд Монголын шатарчдад туслахад бэлэн гэж Кирсан Илюмжиновын хэлснийг уламжилжээ. Элиста хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов Монголд шатарын спортын хөгжилд хувь нэмэрээ оруулахын тулд Монгол руу хамгийн шилдэг дасгалжуулагчидаа илгээх болно гэж мэдэгджээ. Кирсан Илюмжинов Дэлхийн шатрын Холбооны Тэргүүний хувьд олон улсын хэмжээний шатрын тэмцээнд өөрийн хүсэлээрээ гурван хүнийг оруулах эрхтэй байга гэж Галзанов нэмж хэлжээ. Монголын тамирчидыг Олон Улсын шатрын тэмцээнд оролцоход Кирсан Илюмжинов туслах боломжтой юм байна. Ерөнхийлөгч Н. Энхбаяр Монгол Халимагийн харилцаанд ахиц гаргахад хувь нэмэр оруулсныг нь үнэлж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Халимагийн ерөнхийлөгч Кирсан Илюмжиновыг “ЧИНГИС ХААН” одонгоор шагнасан байна.

Служба новостей "Европа Плюс ЭЛИСТА"Орчуулсан MEDENEWS

No comments: