2006-11-30

Жорж Буш: АНУ-д визгүй зорчих эрхтэй орнуудын тоог нэмэгдүүлнэ.


АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Конгресст хандан нэгэн шинэ хуулийн төсөл өргөн барих гэж байна. Жорж Буш энэ удаа визгүйгээр АНУ-д богино хугацаатайгаар зочилж болох орнуудын тоог нэмэхийг санал болгожээ. The Washington Time сонид бичсэнээр Жорж Буш Эстоний еоөнхийлөгч Тоомас Хендрик Ильвестэй уулзсаны дараа абан ёсоор хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм байна. “Visa Waiver” хөтөлбөрийн дагуу дэлхийн 27 орны иргэд АНУ-д 90 хоногийн хугацаатайгаар визгүйгээр зорчих эрхтэй байдаг юм. Энэ хөтөлбөрт хамрагдах орнуудын тоог нэмэгдүүлэх асуудлаар Конгрессийн гишүүдтэй ярилцах болно гэж АНУ-ын ерөнхийлөгч ноён Жорж Буш хэлсэн байна. Гэвч энэ нь тийм ч амао хялбар бүтэх асуудал биш гэнэ. Үндэсний Аюулгүй байдлын яамны бэлтгэсэн илтгэлд одоо тус хөтөлбөрт хамрагдаж байгаа орнуудын иргэдийн эрх зүйн асуудалд хяналт тавихад хангалттай хөрөнгө мөнгө, хүн хүч дутагдаж байгаа юм байна.
Орчуулсан MEDENEWS

2006-11-28

ОХУ-д ДОХ


ОХУ-д ДОХ-ын халдвар авсан 350 мянган хүн бий. Гэвч НҮБ-ын ажилтнууд өөр тоог нэрлэж байна.
Зүүн Европ, Төв Азийн орнуудын ДОХ-оор халдварласан хүмүүсийн 90 хувь нь Оросын Холбооны Улс, Украинд аж төрж байна гэж НҮБ-аас гаргасан сүүлийн илтгэлд бичжээ. ОХУ, Украинд ДОХ-ын тархалт их байгаагийн нэг шалтгаан нь ДОХ-ын халдвартай мансууруулах бодис хэрэглэгчид тавиураа дамжуулан хэрэглэдэгтэй шууд холбоотой юм. ДОХ өвчин дэлхий дээр нийтийг хамарсан тахалын түвшинд тархаж байгаа нь ДОХ-той хавсарсан өвчнөөр үхэж байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаа гэнэ. Ретровирусын эсрэг үйлчилгээтэй эмийн хангамж ОХУ-д тааруу байна. 2006 оны дундуур л гэхэд ДОХ-ын вирусээр халдварлагдсан орос хүмүүсийн ердөө 13 хувь нь эм хэрэглэжээ. Хамгаалалтгүйгээр бэлгийн харилцаанд орж ДОХ-ын халдвар авч байгаа тохиолдол Зүүн Европын орнуудад олширч байна. 2005 онд ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн 37 хувь нь бэлгэвчгүйгээр секс хийсэн байжээ. ОХУ-д 350 мянган хүн ДОХ-ын халдвар авчээ. Гэвч НҮБ-ийн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар бол Оросын 940 мянган иргэн ДОХ-ын вирус биедээ тээж явж болзошгүй юм байна. ДОХ-ын халдвартай Оросуудын ихэнхи нь 15-30 насны залуучууд.
Үндэсний хэмжээний гамшиг
ОХУ-ын Анагаах Ухаан Биологийн хүрээлэнгийн ДОХ-ын асуудал эрхэлсэн дарга Игорь Сидорович НҮБ-ийн мэргэжилтнүүдийн тооцоог хүлээн зөвшөөрч байна. Түүний үгээр бол одоо ОХУ-д ДОХ-ын халдвартай гэж бүртгэгдсэн 350 мянган хүн байгаа бөгөөд ДОХ-ын халдвар авсанаа мэдэхгүй яваа 1 сая 500 мянган хүн байх магадлалтай юм байна. Сүүлийн 20 жилд ОХУ-д ДОХ-ын халдвартай хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа юм. Харин АНУ, Их Британид байдал тогтворжиж ДОХ-той хүмүүсийн тоо эрс нэмэгдээгүй байна. Орос улсад ДОХ-ын халдвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь нийгмийн өөрчлөлтийг дагаад хүмүүсийн биеэ авч явах байдал ч өөр болсонтой холбоотой гэж Игорь Сидорович үзэж байна. ДОХ-ын тархалтыг хязгаалах механизм хаана ч алга гэж тэр тайлбарлаж байна.
Оргил үе өнгөрсөн гэж үү?
НҮБ-аас гаргасан илтгэлд бичсэнээр бол 2001 онд ОХУ-д ДОХ-ын тархалт оргил үедээ байсан гэнэ. Харин одоо ДОХ-ын тархалт ялимгүй багасч жилд 36 мянган хүн энэ өвчний халдварыг авснаа мэдэж байгаа гэнэ. 2005 онд ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн 40 хувь нь эмэгтэйчүүд байна. Урьд жилүүдэд ДОХ-ын халдвар авсан эмэгтэйчүүдийн эзлэх хувь ОХУ-д бага байсан гэж НҮБ-ын илтгэлд онцлон тэмдэглэжээ. Хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орох нь Орост элбэг байгаа тул ДОХ-ын тархалт дахин нэмэгдэх аюул бодитойгоор оршиж байна гэж энэ илтгэлийн төгсгөлд анхааруулжээ.
Укриан синдром
ДОХ өвчний вирус асар богино хугацаанд эрсдэлтэй бүлгийн хүрээнээс давч нийгмийг бүхэлд нь хамран авдаг болохыг Укрианд бий болсон нөхцөл байдал харуулж байна. 1999-2003 оны хооронд хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орж ДОХ-ын вирусийн халдвар авсан хүмүүсийн эзлэх хувь 14% байсан бол 2006 оны эхний зургаан сарын байдлаар бэлгэвчгүй секс хийгээд ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн эзлэх хувь 33% болж өсжээ. Тэдний 41 хувь нь өсвөр насны эмэгтэйчүүд байгаа юм. Түүнчлэн ээжээсээ ДОХ-ын халдвар авч төрсөн нярай хүүхдийн тоо тогтмол нэмэгдэж байна. Укрианы эрх баригчид ДОХ-ын тархалтыг зогсоох зорилгоор олон арга хэмжээ, төсөл хэрэгжүүлж байгаа ч олигтой үр дүнд хүрэч чадаагүй байна. Укрианд ДОX-ын халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдийн 90 хувь нь ретровирусын эсрэг эм хэрэглэдэг ажээ.
BBC NEWSMEDE NEWS

ДОХ-ын халдвар Хятад улсад эрчимтэй тархаж байна.


Манай өмнөд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ180 мянгад хүрсэн байна. Сүүлийн нэг жилд шинээр 40 мянган хүн ДОХ-ын халдвар авсан ажээ. Энэ тухай мэдээллийг Хятад улсын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Гэвч хараат бус шинжээчид одоо Хятад улсад ДОХ-ын халдвартай 650 мянган хүн байгаа гэж үзэж байна. Хятадад ДОХ-ын халдвар маш эрчимтэй тархаж байна гэдэг дүгнэлтийг хийж болохоор байна. Хятадын төрийн албаны нэрээ нууцлахыг хүссэн ажилтны үгээр бол сүүлийн нэг жилд шинжилгээ, оношлогоог нарийвчлан хийх болсноор ДОХ-ын тохиолдолын илрүүлэлт нэмэгдсэн юм байна. Хятадын эрүүлийг хамгаалах байгуулагаас гаргасан мэдээлэлд ДОХ-ын вирусын тархалт эрсдэлтэй бүлгийн хүмүүсийн хүрээнээс аль хэдийнэ хальсан юм байна. Хятадын Эрүүлийг Хамгаалах Яамны албан ёсны мэдээнд дурьдсанаар бол шинээр илэрч байгаа ДОХ-ын тохиолдолуудын 37 хувь нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх үедээ, 28 хувь нь хамгаалалтгүйгээр хурьцал үйлдсэнээр эдгэршгүй энэ өвчний вирусийг биедээ тээх болжээ. Хятад улсад 10 сая эмэгтэй янханы газар тогтмол ажилладаг байна. Өөрөөр хэлбэл Хятад улс секс аж үйлдвэрлэлээр дэлхийд 1-р байранд орж байна гэдэг дүгнэлийг Бээжин хот дахь БИ БИ СИ-гийн сэтгүүлч Уингфилд Хейз хийжээ. Хятадад ДОХ-ын халдвар авч байгаа хүмүүсийн 5 хувь нь хууль бус донорын цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлэг болон гэрийн нөхцөлд хэрэглэсэнээс болж ДОХ-ын халдвар авсан юм байна. ДОХ-ын вирусээр халдварласан тохиолдол хятад улсын хувьд 80-аад оны сүүлээр бүртгэгдсэн байна. ДОХ туссан гэж оношлогдсон хамгийн анхны хятад хүн эмнэлэгт донорын цус биедээ хийлгэж байгаад халдвар авсан юм байна.
BBC BEWSMEDE NEWS

ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ УЛСЫН ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ

Туурга тусгаар аливаа улс өөрийн нөлөөгөө бүс нутаг, цаашлаад дэлхий дахинд бэхжүүлэхийн тулд улс төрийн, эдийн засгийн мэдээллийн салбарт тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлдэг. Жишээ нь Арабын Нэгдсэн Эмират улс мэдээллийн яамтай. Тус яам нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажилагааг зохицуулдаг байна.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл шинээр байгуулах өргөдөл хүсэгчидэд зөвшөөрөл олгож, гадаадаас ирсэн сэтгүүлчдэд хууль ёсоор ажиллах зөвшөөрөл өгнө. Түүнчлэн улс орны дотоодод цацагдаж байгаа мэдээ мэдээллийн -ерөнхий бодлогыг баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавьдаг. Арабын Нэгдсэн Эмират Улсын мэдээллийн яамны бас нэг гол чиглэл нь тус улсыг гадаадад сурталчилах, улс орны тухай эерэг ойлголт, имижыг хилийн чанадад бүрдүүлэх зорилого юм. Манай өмнөд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улс л гэхэд энэ чиглэлд чамлахааргүй амжилт олжээ. Хятадын төв телевизийн 4-р суваг нь хятад хэлээр Дэлхий даяар нэвтрүүлэг цацдаг бөгөөд энэ суваг нь хилийн чанадад амьдарч байгаа хятад иргэдийг мэдээллээр хангах, соёл заншилаас нь хөндийрүүлэхгүй байлгах зорилгоор нэвтрүүлэг бэлтгэж 24 цаг ажилладаг. Дэлхий даяар цацагддаг Хятадын телевизийн өөр нэг суваг бол 9-р суваг юм. Хятадын төв телевизийн 9-р суваг нь англи хэлээр нэвтрүүлгээ явуулдаг. Олон улсын түвшинд Хятадын гадаад бодлогыг сурталчилах, Хятадын үндэсний эрх ашгийг олон улсын хэмжээнд хамгаалах үндсэн зорилогыг энэ суваг өмнөө тавьсан юм байна. Түүнээс гадна хятад хэл, соёлыг сурталчилсан нэвтрүүлгүүд үзүүлдэг. Манай хойд хөрш ОХУ олон улсын хэмжээнд нэвтрүүлэг бэлтгэн явуулах арвин туршлагатай улс. Оросын Олон Нийтийн Телевиз нь 2 сувгаар нэвтрүүлэг явуулдаг. “ОРТ- МЕЖДУНАРОДНЫЙ” суваг нь хилийн чанадад амьдарч байгаа оросын цагаач нарт зориулагдсан гэх боловч олон улсын харилцаанд Орос улсын албан ёсны байр суурийг илэрхийлдэг байна. “ОРТ-Первый канал” нь Орос оронд амьдарч байгаа иргэддээ зориулан нэвтрүүлэг явуулдаг байна. “ОРТ-Первый канал” нь ОХУ-ын цагийн 11 бүсэд тохируулан 5 хиймэл дагуулын сансрын антеннаар нэвтрүүлэгээ дамжуулдаг. Өөрөөр хэлбэл Владивосток хотод амьдарч байгаа хүн орон нутгийн цагаар өглөөний 6 цагаас “Өглөөний мэнд” нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Энэ үед Москвад өмнөх өдрийнх нь шөнийн 23 цаг болж байх жишээтэй. Москвагийн цагийн бүсэд амьдардаг хүмүүс оройны уран сайхны киногоо үзүүд сууж байх жишээтэй. Монголын үзэгчид Солонгосын “Ариранг” телевизийн нэвтрүүлгийг одоо ч үздэг. “Ариранг ТВ” ч бас Солонгосыг дэлхийд сурталчилах, солонгосын соёлыг түгээх зорилоготой. Харин Монголыг дэлхийд таниулан сурталчилдаг телевиз байна уу? Хятадын Өвөрмонголын Өөртөө Засах Орны “Монгол Одон” телевиз дэлхийн 60 оронд нэвтрүүлгээ цацдаг байна. Хятадын Засгийн газрын мөнгөөр Өвөрмонголчуудын телевиз ийнхүү олон улсын хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг болсон ажээ. Оросын Буриад, Тува, халимагийн залуучуудад зориулсан www.elista.org сайтын хэлэлцүүлэг дээр Өвөрмонголын телевизийн нэвтрүүлгүүдийн талаар бичсэн маш олон санал сэтгэгдэл байхыг олж уншлаа. Дэлхий дахинд Монголыг төлөөлж нэвтрүүлгээ цацаж байгаа цорын ганц телевиз нь Өвөрмонголын “Монгол Одон” телевиз болж таарч байгаа юм. Гэтэл Нэгдсэн Үндэстний Байгуулагад данстай тусгаар тогтносон Монгол улсад “дэлхийн даяар” нэвтрүүлгээ цацдаг телевиз байдаггүй ээ. Өрөвдөлтэй ч юм шиг. Гэтэл Монголд одоо олон нийтийн, нийслэлийн, арилжааны гээд өмчийн олон хэлбэрийн 14 телевиз тогтмол нэвтрүүлэг явуулж байна шүү дээ. Түүнээс гадна аймаг бүр өөрийн гэсэн телевизтэй. Дархан, Эрдэнэт хотод хувийн хоёр ч телевиз тогтмол ажилладаг.
Олон улсын мэдээллийн зах зээлд Монгол улс өөрийн байр сууриа эзлэх цаг болчихоод байна. Түүнээс гадна хилийн чанадад байнгын сэтгүүлч сурвалжлагчтай телевиз Монголд ганц ч алга. Гадаадын телевизүүд олон улсын харилцаа, дэлхий нийтийг хамарсан чухал үйл явдлын тухай мэдээ сурвалжлагыг хилийн чанадад суугаа сурвалжлагч нараараа бэлтгүүлдэг. Гадаадад суугаа сурвалжлах баг нь бэлтгэсэн дуу дүрстэй мэдээгээ сансрын хиймэл дагуул ашиглан эх орон руугаа илгээж байна. Харин монголчууд маань гадаад мэдээгээ тун эмгэнэлтэй байдлаар аргалж байгаа юм. Кабелийн телевизээр гардаг, орос, хятад, герман, английн телевизийн бэлэн мэдээг зөвшөөрөлгүй хуулан, орчуулаад үзүүлж байна. Том Терри гэдэг америк эзэнтэй “EAGLE TV” АНУ-ын FOX NEWS сувагтай гэрээ байгуулж гадаад мэдээг хүлээн авдаг. Бэн Мойл гэдэг англи эрийн байгуулсан “С1” телевиз Их Британий Gillette гэдэг теле сувгаас албан ёсоор гадаад мэдээ хүлээн авч байна. Бусад телевизүүдийн хувьд гэвэл кабелийн телевизийн хүлээн авагчид гэмтэл гарах эсвэл цахилгаан эрчим хүч тасарвал тэр өдөр гадаад мэдээ үзүүлэх боломжгүй болж байгаа юм. Монголын телевизүүдийн гадаад мэдээ хариуцан ажилладаг орчуулагч, редакторууд нь өглөө ажилдаа ирэхдээ кабель, тог битгий тасраасай гэж залбирдаг байлгүй. Ийм байдлаар удаан үргэлжилж яав ч болохгүй. Дэлхийн бүх оронд биш юмаа гэхэд Орос, Хятад, Япон, Солонгос, Герман, Их Британи, Турк, Египет, АНу зэрэг орнуудын ядаж нийслэл хотод нь, бас Нэгдсэн Үндэстний Байгуулагын төв штаб байрладаг Нью-Йорк, Дэлхийн дипломатуудын хот гэгддэг Женевт манай улсын телевизүүд өөрийн гэсэн сурвалжлах багаа тогтмол ажиллуулах шаардлагатай байгаа юм. Хэрэв ингэвэл Олон улсын харилцааны асуудлаар Монгол улс өөрийн гэсэн өнгө аястай мэдээ сурвалжлага үздэг болно. Орчуулгын мэдээнүүд нь бүгд гадаад орнуудын эрх ашгийн үүднээс хийгдсэн байдаг. Турхайлбал Иракын дайны асуудлаар ОХУ, АНУ, Хятад, Их Британи, Герман зэрэг их гүрнүүдийн баримтлаж байсан байр суурь эрс тэс байв. Иймд Иракын талаар цацсан мэдээлэлүүд аль улсын телевизээс авч орчуулж байгаагаас хамаарч үзэл сурталын хувьд эрс тэс байсан юм. Харин монголын телевизүүдийн орчуулагчид “тэнэг хүн тэс дундуур нь” гэдэг шиг энд тэндээс хүлээн авсан эрс тэс утгатай мэдээнээс алтан дундажыг нь олдох гэж зүдэрч ч байгаа нь ажиглагдсан. Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга нар гадаадоронд төрийн, ажлын, албан ёсны гээд янз бүрийн түвшний айлчлал хийх үед л цөөн хэдэн телевизийн сэтгүүлч нар дагаж явдаг. Тэд айлчлал дуусаж, эх орондоо эргэж ирсний дараа л хилийн чанадаас бэлтгэсэн сурвалжлагаа үзүүлдэг. Энд мэдээллийн шуурхай байдал алдагдаж байгаа юм. Олон улсын мэдээллийн зах зээлд Монголын телевизүүд хэзээ орон зайгаа эзлэх вэ? Эсвэл Коммунист Хятадын бодлогыг сурталчилдаг дэлхийн 60 орчим оронд нэвтрүүлгээ үзүүлдэг Өвөрмонголын өөртөө засах орны “Одон” телевиз Монгол Улсын нэрийн өмнөөс дуугарсаар байх уу?
MEDE NEWS

Генетикийн түвшинд хүмүүс өмнө нь тооцоолж байснаас ч илүү маш их ялгаатай байдгийг эрдэмтэд тогтоожээ.Энэ дүгнэлтийг Их Британий эрдэмтэд 270 хүний молекулярт шинжилгээ хийжээ. Генетикчид хүний ДНК-нд шинжилгээ хийх шинэ аргыг нээсэн юм байна. Өмнө нь эрдэмтэд эд эсүүдийг тус тусад нь судлаж байсан юм. Харин энэ удаа тэд хэд хэдэн эдийг нэгдмэл сегмент болгон судалжээ. Ингэснээр хүмүүсийн генийн ялгааг илүү тод томруун гаргаж чаджээ. Энэ нь эрдэмтэд эрдэм шинжилгээний судалгаа хийхдээ шинэ түвшинд гарч ирсэн гэсэн үг юм. Хүмзүүсийн ген 99 хувиар ижил байдаг гэж үздэг байсан юм. Гэтэл энэ нь хэтрүүлэг байжээ. Хүмүүс генетикийн түвшинд өөр хоорондоо 10 хувиар ялгагддаг байна. Энэ шинэ нээлт нь хүнийг өвдсөн үед эмчилгээ хийхдээ хувь хүн бүрт тохирсон эмийн жор бичих боломжтой болгож байгаа юм. Тэр ч байтугай эмэгтэйчүүдийг жирэмсэн байх үед, хүүхдээ төрүүлэх үед нь эмч нарын үзүүлэх эмнэлгийн тусламж нь хувь хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр байх юм байна. Энэ шинэ аргын ачаар янз бүрийн өвчнийг эмчлэхэд генетикчидийн үүрэг оролцоо ихэснэ гэсэн үг.
BBC NEWSMEDENEWS

Орос хэл мэддэг гадаадын иргэдийн тоо цөөрч байна.


ЗХУ улс задарсанаас хойш орос хэлээр ярьдаг хүмүүсийн тоо багасаж эхэлсэн байна. Учир нь Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд байсан орнууд тусгаар тогтнолоо зарласны дараа үндэсний хэл соёлоо сэргээх хөдөлгөөн өрнүүлсэнтэй холбоотой юм байна. Жишээ нь Укриан, Латви улсад ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийг үндэсний хэлээр нь явуулах шийдвэр гараад 3 жилийг ардаа орхижээ. Ер нь Балтийн тэнгисийн эрэг орчмийн орнуудад орос сургуулийн тоо 2 дахин багасжээ. Байдал энэ хэвээр үргэлжилэх юм бол 25 жилийн дараа орос хэл “олон улсын хэмжээний хэл” гэдэг статусаа алдах юм байна. Энэ дүгнэлтийг Брянск хотод болж өнгөрсөн “Сэхээтэн Орос орон” гэдэг нээлттэй хэлэлцүүлэгт оролцогчид хийжээ. Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн ректор Виктор Садовничийн үгээр бол орос хэл дэлхийд 4-р байр эзэлж байгаа гэнэ. Хамгийн олон хүн мэддэг хэлээр англи, хятад, испани хэл эхний гуравт багтаж байгаа юм. Одоо манай гарагийн 164 сая орос хэлийг төрөлх хэлээ гэж үздэг бөгөөд тэдгээрийн 130 сая нь ОХУ-д, 26 сая нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан ТУХН-ын орнуудад, 7,5 сая нь цагаачид юм байна. Үүнээс гадна 144 сая хүн орос хэлийг хоёр дахь хэлээ гэж үздэг. Орос хэлийг гадаадын иргэдийн дунд эзэмшүүлэх хөдөлгөөнийг эрчимжүүлэхгүй бол франц, хинди, араб хэлний ард орж, улмаар орос хэл “олон улсын хэл” гэж тооцогдохоо болих магадлалтай гэнэ.
Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын 63 сая орчим хүн орос хэлээр чөлөөтэй ярьж бичдэг байна. Түүнчлэн 40 сая хүн орос хэлний анхан шатны мэдлэгтэй юм. Одоо ТУХН-ын орнуудаас орос хэлийг төрийн албан ёсны хэл гэдэг статустай хэвээр нь үлдээсэн орнууд нь Казахстан, Киргиз, Белорусь юм. Гэвч энэ гурван орны иргэд өдөр тутамын ахуй амьдралдаа орос хэлээр ярьдаггүй, үндэсний хэлээрээ хоорондоо харилцдаг юм.
BBC NEWSMEDE NEWS

КВН


Орос оронд телевиз гэдэг хүчирхэг мэдээллийн хэрэгсэл бий болсон цагаас хойш олон арван жилийг элээж байна. 1931 онд Орос Улсад телевизийн анхны нэвтрүүлэг гарч эхэлсэн юм. Оросын телевизийн түүхэнд өөрийн гэсэн байр сууриа баттай эзэлж чадсан нэвтрүүлгийн нэг нь “КВН” юм. “КВН” гэдэг нь Клуб Веселых и Находчивых /Авхаалжит Сэргэлэнчүүдийн Клуб/ гэсэн утгатай юм.
Энэ нэвтрүүлгийн хөтлөгч нь Александр Масляков гэж эр бий. Александр Масляков 1941 оны 11 сарын 24 өдөр Оросын Свердловск хотод төржээ. Түүний эцэг нь цэргийн онгоцны нисгэгч байсан бөгөөд Дэлхийн 2-р дайнд оролцож явжээ. Харин ээж нь бүх л насаа үр хүүхдүү хүмүүжүүлэхэд зориулсан гэнэ. 1966 онд Александр Москва хотын тээврийн инженерийн дээд сургуулийг төгсжээ. Гэвч энэ мэргэжилээрээ удаан ажилласангүй. Хувь заяа нь амьдралыг нь телевизтэй холбожээ. 1968 онд Телевизийн ажилтан бэлтгэх дээд курст сурсан байна. Ингээд “Байна уу? Бид авъяастаныг эрж байна”, “Залууст хаяглав”, “Алив Бүсгүйчүүддээ” зэрэг нэвтрүүлгийг хөтлөж байв. Түүнчлэн Софи, Гавань, Берлин, Пхеньян, Москва хотод зохион байгуулагдсан Дэлхийн Оюутан Залуучуудын Урлагийн их наадмын тухай нэвтрүүлэг бэлтгэж байв. Түүнд нэр алдарыг авч ирсэн телевизийн хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутнуудын дунд явуулдаг “КВН” нэвтрүүлэг юм. Монголын Үндэсний телевиз ч бас уг нэвтрүүлгийг “Дэвжээ” нэрээр 90-ээд оны дунд үе хүртэл хийдэг байсан. “КВН” нэвтрүүлгийг Орос, Монголоос гадна Хятад, Япон, ИзриальАвстрали, Кубын телевиз бэлтгэн явуулдаг байна.
MEDENEWS

Дэйл Карнеги.

Энэ нэр танд танил сонсогдож байгаа биз. Илтгэх урлаг, харилцааны соёлын асуудлаар хдэ хэднэ цуврал ном бичиж алдар цууд гарсан америк хүн гэдгийг нь та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа ш дээ. Дэйл Карнеги 1888 оны 11 сарын 24 өдөр Миссури мужын нутаг дэвсгэрт байрладаг Меривилль гэдэг фермд ажилладаг ядуухан айлд мэндэлжээ. Амьдрал нь хангалуун байгаагүй ч Дэйл Карнеги тийм ч муугүй боловсрол эзэмшжээ. Сурагч байхад нь багш нар Дэйл Карнегийн ямар ч хүний арга эвийг олоод харьцаж чаддаг гэж магтаж байв. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Небраск хотод янз бүрийн илгээмж түгээдэг “зарлага” хийж байв. Дараа нь Нью-Йорк хотод хүрэлцэн ирж нэгэн театрт жүжигчинээр ажиллаж эхлэв. Энэ үеэс эхлэн тэрээр илтгэх урлагаар хичээллэх болжээ. Илтгэх урлагийг эзэмшээд зогссонгүйь Дэйл Карнеги илтгэх урлагын ухаанд хувь нэмэрээ оруулжээ. Өөрөөр хэлбэл тэрээр олон нийтийн өмнө илтгэх тавих чадвар эзэмших арга барилыг шинээр боловсруулсан байна. Ингээд өөрийн боловсруулсан ярих урлагын зөвлөмжөө нэгтгэн 1926 онд “Илтгэх урлаг ба ажил хэргийн хамтран зүтгэгчидээ нөлөө үзүүлэх арга” гэдэг нэртэй ном бичсэн байна. Уг номоо бичихдээ Дэйл Карнеги америкийн нэрт сэтгүүлч Лоуэлл Томасаас найруулага зүйн зөвлөгөө авч байжээ. Эхний номоо хэвлүүлснийдараа тэд хамдаа “”Алдартай хүмүүсийн нууцлаг амьдрал” гэдэг нэртэй ном бичсэн юм. 1936 онд “Найзуудаа хэрхэн байлдан дагуулж, хүмүүст нөлөө үзүүлэх вэ?” гэдэг нэртэй ном бичсэн нь Дэйл Карнегид жинхэнэ алдар цууг авчиржээ. 1948 онд хэвлүүлсэн “”
Хэрхэн амар амгалан амьдралыг эхлэх вэ?” гэдэг ном нь стрессийн даван туулах, эрүүл оюун санааг хадгалан үлдэх аргад суралцахад зориулагджээ. Дэйл Карнеги насан өндөр болсон хойноо “Хүний харилцаа, үр дүнтэй илтгэх урлагийн хүрээлэн” байгуулсан юм. Түүний үндэслэсэн энэ байгуулага нь АНУ төдийгүй Европын олон хотод салбараа нээжээ. Дэйл Карнеги 1955 оны 11 сарын 1 өдөр тэнгэрт хальжээ.
Орчуулсан MEDENEWS

Үлгэрийн баатар Пиноккиод зориулав.

Энэ дэлхийн бараг бүх хүүдүүд Пиноккио гэдэг модон хүүхэлдэйн тухай үлгэрийг уншиж, Пиноккиогийн тухай хүүхэлдэйн киног үзэж байсан биз ээ. Пиноккио хүү өөрийн томоогүй зангаасаа болж маш олон тааламжгүй хэрэг түвэгт холбогддог.
Тэгвэл энэ үлгэрийг Карло Коллоди гэдэг Итали хүн зохиосон гэдгийг тэр бүх мэдэхгүй байх. Пиноккио хүүгийн тухай үлгэрийг хамгийн анх бичсэн зохиолч Карло Коллоди нь 1826 оны 11 сарын 24 өдөр мэндэлжээ. Тэрээр Италийн тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцож байсан юм. Тэрбээр олон арван өгүүллэг, инээдмийн жүжгийн зохиол, хэл зүйн дүрмийн ном, газар зүйн сурах бичиг зохиожээ. “Пиноккиогийн адал явдал буюу нэгн модон хүүхэлдэйн түүх” гэдэг энэ зохиолоо 1881 онд Ром хотод хэвлэгдэн гардаг “Хүүхдийн сонин” –д хамгийн анх нийтлэж байжээ. “Пиноккиогийн адал явдал” бол дэлхийн уран зохиолд өөрийн гэсэн байр суурь эзэлдэг томоохон бүтээл юм. Энэ зохиолыг анх хэвлэгдэн гарахад бага насны хүүхдүүд төдийгүй томчууд ч уншиж байжээ. Урт хамартай, сэргэлэн, илжиг мэт зөрүүд, бас жаахан амиа хичээмтгий боловч энэрэнгүй сэтгэлтэй модон хүүхэлдэйн тухай түүхийг одоо ч 21-р зууны бяцхан уншигчидын ширээний ном нь хэвээр байна. “Пиноккиогийн адал явдал” үлгэрийг дэлхийн 87 хэлээр хөрвүүлжээ.. Италийн Коллоди гэдэг бяцхан хотод Пиноккиогийн хөшөө байдаг гэнэ. Хамгийн сонирхолтой нь уг хөшөөны доор “Үхэшгүй мөнхийн Пиноккиод 4-70 насны бүх уншигчидын өмнөөс хүндэтгэл үзүүлж байна” гэж бичсэн байдаг гэнэ. 1906 онд Оросын “Вольфа” хэвлэлийн газар “Пиноккиогийн адал явдал” зохиолыг орчуулан хэвлэжээ. 1936 онд Оросын зохиолч Алексей Толстой “Пиноккио хүүгийн адал явдал” үлгэрээс санаа авч “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” гэдэг үлгэр – тууж бичсэн юм. ОХУ-ын Москва хотын амьтны хүрээлэнгийн хашаанд Буратиногийн хүрэл хөшөө байдаг. Харин Монголын Улаанбаатар хотын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн хашаан дотор Буратинод зориулсан нэг хөшөө байгаа. “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” зохиолыг Монголд хэдэн удаа хэвлэж байсныг мэдэхгүй юм. Хамгийн сүүлд 1989 онд Оросын “РАДУГА” хэвлэлийн газар уг зохиолыг монгол хэлээр хөрвүүлж байжээ. 1989 онд Москва хотод Монгол хэлээр хэвлэгдсэн уг зохиолыг Ж. Оюунцэцэг гэдэг хүн орос хэлнээс орчуулсан юм байна.
MEDENEWS

Эх орон


Тэнгэрлэг их орон минь тандаа мөргөм үү














Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэдэг
Амьд яваа минь таны таалал гэм үү
Аугаа их тандаа би өдөр бүр мөргөм үү
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очмуу
Аньсага нүдэндээ ч би таныгаа хармуу
Сайн үйлээ би таныхаа төлө хийм үү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмүү
өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
өнгөт хялмаа гялалзан гялтганахыг ажмуу
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс
Тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр бусдыг хармуу
Эх орон минь таны хүчил надад шингэснээс
би хүчтэй явна уу
Энэрэл хайр чинь надад ирснээс
би бусдыг хайрлаж сурамуу
Аяа их орон минь ээ
Логшин шүрүүн галыг ч би таныг гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд нь би шүтэж амьдранам
Аяа эх орон минь ээ
Ариун тунгалаг агааррыг ч таныг гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа эх орон минь ээ
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирнэ үү
Амьд яваа минь таны гүн ихм таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзэм үү
Хатан дэлхийн өвс ногооноос та босож ирнэ үү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгоно уу
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлнэ үү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрхбиш таны хайрыг түмэн амьтанд хүртээх увидас хайрла
Энэхүү ертөнцийн туйл үнэн бй бөгөөс түүний мөн чанар
Эгнэгт эс мөхөгч бас би эс бологч
Тал тал тийш хязгааргүй үргэлжилэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний учир шалтгаан
Төгөлдөрөөрөө эс тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөм үү
Энэ биеийн буруу зөвийг гагчхүү та тунгаана уу
Ариутгагч бас аврагч эцэг минь
Алтан мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зутаг
Бялдууч явдал барааг минь хараад устаг
Бас аймхай амьтад дуугарч чадахгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би арчлаг
Амьсгал тоолонд та надад нэврэн орж ирмүү
Аньсага нүдэнд минь та харагдна уу
Ухаан бодол минь таныгаа баясгах уудам болог
Уг чанар минь хүн чанар болог
Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол сэтгэл зүрх үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минь эх бие
Таны гэгээн гэрэлд аж төрөм үү

Дэлхийн хэвлэлийн тойм



Дэлхийн томоохон сонин хэвлэлүүд саяхан Вьетнамын Ханой хотод болж өнгөрсөн Ази Номхон далайн орнуудын Эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнгийн талаар бичиж байна. Австралийн “”Зальцбургер нахрихтен” сониний тоймч Ази тивд дэлхийн эдийн засагт жинтэй байр суурь эзэлж байгааг онцлон тэмдэглэжээ. Иймээс их гүрнүүд Ази Номхон далайн орнуудын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тус тивд өөрсдийн байр сууриа бэхжүүлэх гэж хичээж байлаа. Тухайлбал АНУ улам бүр хүчирхэгжиж байгаа Хятадын эсрэг сөрөн зогсохын тулд Ази тивд бүх салбарт маш идэвхитэй гадаад бодлого явуулж эхэлжээ. Харин Оросын Холбооны улс Ази тивийн орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилт тавьж байна. Технологи шинжлэх ухааны салбарт маш олон нээлт хийсэн Япон улс ч бас хөрш зэргэлдээ орнууддаа байр сууриа бэхжүүлэх санаатай байна. Вьетнамын Ханой хотод хуран чуулсан дэлхийн 21 орны төрийн тэргүүний уулзалтыг нэг үгээр дүгнэн хэлэх юм бол АНУ дангаараа дэлхийд ноёрхох боломжгүй гэдгийг харууллаа. Швейцарийн “Нойе цюрхер цайтунг” сониний олон улсын тоймч Ази Номхон далайн Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Хойд Солонгосын асуудал хамгийн гол сэдэв байлаа гэж бичиж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Орос, Хятад, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнтэй уулзахдаа Хойд Солонгост хатуу дарамт шахалт үзүүлэхийг уриалжээ. Гэсэн ч Азийн орнууд АНУ-ын хүсэж байгаа шиг Хойд Солонгосын зүг хөмсөг зангидан нударгаа харуулах гэж яарахгүй бололтой. Хойд Солонгосын тухай энэ сэдвийг Италийн “Коррьере делла Сера” сонин үргэлжлүүлж байна. Тус сониний редакцийн дүгнэлтээс үзвэл Хойд Солонгосын асуудлыг их гүрнүүд ярилцах үед Хятадын дипломатууд бяцхан боловч ялалт байгуулсан гэнэ. Хойд Солонгосын талаар баримталж байгаа АНУ-ын хатуу байр суурь нь ямар ч амжилтад хүрэхгүй юм байна. Харин Бээжин, Сөүл Хойд Солонгостой тогтмол яриа хэлэлцээр хийсээр аажимдаа тус улсыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах төлөвлөгөөтэй байна.

2006-11-25

“LOST” – ГЭЭГДЭГСЭД


“LOST” телевизийн олон ангит кино 2004 оны 9 сарын 22 өдөр Америкийн ABC телевизээр анх гарсан юм. Энэ олон ангит киноны нэгдүгээр бүлгийг 18,7 сая хүн америкад үзжээ. Одоо киног дэлхийн томоохон телекомпаниуд худалдан авч үзүүлж байна. Оросын “ОРТ – Первый канал” ч энэ киног үзүүлсэн юм. Киноны үйл явдал нь иргэний агаарын тээврийн онгоц сүйрч байгаагаар эхэлнэ. Онгоцны зорчигчидын зарим нь амьд гарч ослын дараа эзгүй аралд хүрнэ. Эхэндээ амь үлдэгсэд тусламж ирнэ гэдэгт бат итгэж байсан боловч удалгүй зөвхөн өөрсдийнхөө хүчинд л итгэх хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлжээ. Арал дээр гараад амиа хичээж амьдрах нь үхэлд хүргэх аюултай тул тэд өөрсдийн гэсэн журам тогтоож өмнөө тулгарсан асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэж эхэлнэ. Гээгдсэн хүмүүсийн амьдарч байгаа аралд тэднээс өөр хэн ч байхгүй мэт боловч үнэн хэрэг дээрээ уг арал өөртөө маш олон нууцыг хадгалж байжээ. Энэ олон ангит киноны амжилтын нууц нь зохиолыг бичсэн арга зүйд нь байна гэж урлаг судлаачид дүгнэжээ. “LOST”-ийг уран сайхны олон ангит кино гэхээсээ илүү зөгнөлт түүх гэх нэрлэвэл илүү зохимжтой юм. Киноны зохиолын зарчим нь гол баатрууд хамтран нэг тааварын хариуг олоход тэр хариу нь дахин хоёр гурван оньсогын эхлэл нь болж байдаг гэнэ. Үүнийг зохиолчид “матрешка” гэж нэрлэдэг юм байна.Киноны хамгийн гол оньсого таавар нь гол баатруудын олсон 4,8,15,16,23,42 гэдэг дугаартай бункерууд юм. Эдгээр тоонууд ямар утга илэрхийдж байгааг үзэгчид өөр өөрсдийхөөрөө тайлбарлаж байна. Кино сонирхогчид эдгээр тоонууд бол Библийн сургаалийн бүлгүүд гэж үзэж байгаа бол зарим нь New York Yankees бейсболын багт тоглож байгаад их спортыг орхиж явсан тамирчидын дугаар гэдэг хувилбарыг дэвшүүлжээ. Мэдээж эдгээр тоонуудыг зүгээр нэг санаандгүй сонгож аваагүй гэж “LOST” киноны найруулагч хэлсэн байна. Найруулагчын хэлсэн энэ үг гал дээр тос нэмэх шиг болжээ. Интернэт хэлэлцүүлэг дээр олон мянган хүн эдгээр тоонуудын учрыг олох гэж оролдох болов. Интернэт дэхь нэгэн хэлэлцүүлэг дээр 4,8,15,16,23,42 гэдэг тоонууд нь хүн төрөлхтөн устаж үгүй болоход хэчнээн хугацаа үлдсэн болохыг заасан тоо гэж нотлохыг оролдож байв. Эдгээр тоонуудыг өөрчилсөнөөр хүн төрөлтөний мөхлийг өөрчилж чадах юм байх. Энэ ч зорилгоор Department of Heuristics And Research on Material Applications буюу ДХАРМА гэдэг төсөл бий болсон гэж уг хэлэлцүүлэгт бичжээ. Үүнээс гадна өөр таамаглалууд ч байна. Эдгээр тоонууд нь Сидней хотоос Лос Анжелос руу нисэхэд дээгүүр нь дайран өнгөрдөг нэгэн арлын байршилыг заасан утга илэрхийлж байгаа гэж таамаглажээ. Эдгээр тоонууд ямар ч утга илэрхийлээгүй гэж үзэж байгаа хүмүүс ч байна. “LOST” кинонд нэр нь дурьдагсан ДХАРМА төслийн хэрэгжилтийг зогсоосон гэж албан ёсны эх сурвалжууд хариуцлагатайгаар мэдэгджээ. 2005 оны 9 сарын 22 өдрөөс хойш интернэтэд Lostpedia гэдэг сайт нээгдсэн бөгөөд уг сайтад киноны го баатрууд болон уг киноны эргэн тойронд болж байгаа бүх үйл явдлын тухай бичсэн 2000 гаруй мэдээ мэдээлэл нийтлэгджээ.

Нойрмог жолооч нарт зориулав.

Германы автомашин үйлдвэрлэдэг Mercedes-Benz концерн жолооны ард зүүрмэглэдэг жолооч нарт зориулсан шинэ төхөөрөмж бүтээж байна. Инженерүүд өмнө зохион бүтээсэн төхөөрөмжиндөө нэмэлт тоноглол тавих юм байна. Авто машины “сэрүүлэг” гэж хэлж болох энэ шинэ төхөөрөмж нь жолоочын нүдний цавчилж, тархины үйл ажиллагааны хурданд дүн шинжилгээ хийж байхаас гадна жолоодох ур чадварт ч бас задлан шинжилгээ хийх юм байна. Хэрэв жолооны хүрд /руль/ удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх юм бол төхөөрөмж дохиололоо автоматаар ажиллуулж эхэлэх юм байна. Энэ шинэ төхөөрөмжийг 3 жилийн дараа гэхэд бүх машинд суурилуулах юм байна. Германд гарсан зам тээврийн ослын 0,5 хувь нь жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа түр зуур зүүрмэглэсэнээс болсон байжээ. Канадад ч бас алсын тээвэрт явж байгаа таван жолооч тутмын нэг нь жолооны ард зүүрмэглэдэг гэсэн статистик тоо баримт байна. Mercedes-Benz концерны инженерүүдийн зохион бүтээж байгаа шинэ төхөөрөмж зам тээврийн осол аваарын тоог багасгахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.

Дэлхийн хэвлэлийн тойм

Дэлхийн томоохон сонин хэвлэлүүд саяхан Вьетнамын Ханой хотод болж өнгөрсөн Ази Номхон далайн орнуудын Эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнгийн талаар бичиж байна. Австралийн “”Зальцбургер нахрихтен” сониний тоймч Ази тивд дэлхийн эдийн засагт жинтэй байр суурь эзэлж байгааг онцлон тэмдэглэжээ. Иймээс их гүрнүүд Ази Номхон далайн орнуудын Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр тус тивд өөрсдийн байр сууриа бэхжүүлэх гэж хичээж байлаа. Тухайлбал АНУ улам бүр хүчирхэгжиж байгаа Хятадын эсрэг сөрөн зогсохын тулд Ази тивд бүх салбарт маш идэвхитэй гадаад бодлого явуулж эхэлжээ. Харин Оросын Холбооны улс Ази тивийн орнуудын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилт тавьж байна. Технологи шинжлэх ухааны салбарт маш олон нээлт хийсэн Япон улс ч бас хөрш зэргэлдээ орнууддаа байр сууриа бэхжүүлэх санаатай байна. Вьетнамын Ханой хотод хуран чуулсан дэлхийн 21 орны төрийн тэргүүний уулзалтыг нэг үгээр дүгнэн хэлэх юм бол АНУ дангаараа дэлхийд ноёрхох боломжгүй гэдгийг харууллаа. Швейцарийн “Нойе цюрхер цайтунг” сониний олон улсын тоймч Ази Номхон далайн Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Хойд Солонгосын асуудал хамгийн гол сэдэв байлаа гэж бичиж байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Орос, Хятад, Өмнөд Солонгосын төрийн тэргүүнтэй уулзахдаа Хойд Солонгост хатуу дарамт шахалт үзүүлэхийг уриалжээ. Гэсэн ч Азийн орнууд АНУ-ын хүсэж байгаа шиг Хойд Солонгосын зүг хөмсөг зангидан нударгаа харуулах гэж яарахгүй бололтой. Хойд Солонгосын тухай энэ сэдвийг Италийн “Коррьере делла Сера” сонин үргэлжлүүлж байна. Тус сониний редакцийн дүгнэлтээс үзвэл Хойд Солонгосын асуудлыг их гүрнүүд ярилцах үед Хятадын дипломатууд бяцхан боловч ялалт байгуулсан гэнэ. Хойд Солонгосын талаар баримталж байгаа АНУ-ын хатуу байр суурь нь ямар ч амжилтад хүрэхгүй юм байна. Харин Бээжин, Сөүл Хойд Солонгостой тогтмол яриа хэлэлцээр хийсээр аажимдаа тус улсыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах төлөвлөгөөтэй байна.

2006-11-24

Лондон -2012


Их Британий соёлын сайд Тесса Жоуэлл саяхан шуугиан тарьсан мэдэгдэл хийжээ.
2012 оны Олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа нэг төслийг хэрэгжүүлэхийн тулд нэмж 1 тэрбум 800 сая доллар дутаад байгаа ажээ. 2012 оны Олимдын наадмын бэлтгэл ажилд зарцуулах мөнгөний санхүүгийн эх үүсвэр нь татварын мөнгө, хонжворт сугалааны орлогоос орж ирсэн мөнгө байх гэнэ. Олимпын наадам зохион явуулахад дутаж байгаа мөнгөний эх үүсвэр нь татвар төлөгчид, болон сугалааны орлого байх болно гэдэг мэдээллийг Соёлын сайд нотлоогүй боловч бас үгүйсгээгүй юм байна. Дутаж байгаа мөнгийг хаанаас авах вэ гэдэг асуудалыг Засгийн газрын түвшинд хэлэлцэх юм байна. Лондо хотын зүүн хэсэгт баригдаж байгаа Олимдын наадам болох барилга байгууламжыг иж бүрэнээр нь барихад 3,3 тэрбум фунт стерлинг шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэргэжилтнүүдийн гаргасан шинэ тооцоонд барилгын аюулгүй байдалыг хангах зарлага тусгагдаагүй юм. Олимпын барилга байгууламжыг барихад зарцуулах мөнгө санхүүгийн тооцоог 2006 оны 7 сарын 7 өдрөөс өмнө баталсан байжээ. 7 сарын 7 өдөр алан хядагчид Лондон хотод дэлбэрэлт зохион байгуулсанаас нэг өдрийн дараа Лондон хот Олимпын наадам зохион явуулах эрхийг авсан юм. Иймд одоо Олимпын уралдаан тэмцээн зохиогдох барилга байгууламж, цэнгэлдэх хүрээлэнг барихад зарцуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, санхүүгийн шинэ эх үүсвэрийг нь олох шаардлагатай болоод байна. Их Британий соёлын сайд Олон улсын Олимпын хороо 2012 оны Олимпын наадмын бэлтгэл ажилд зориулан гаргасан санхүүгийн зарлагыг бие даан шалгах гэж байгаа гэдэг мэдээллийг эрс няцаажээ. Лондон 2012 төсөл бидний хяналтанд байгаа гэж сайд онцлон тэмдэглэсэн байна. Зарим нэг шинжээчид 2012 онд Лондон хотод Олимпын наадам зохион байгуулахын тулд Их Британичууд бүсээ чангалах хэрэгтэй болоод байгаа гэж ярьж бичиж байна. Тус улс энэ Олимпын наадмыг хэвийн явуулахын тулд анх төлөвлөж байснаасаа хэт дахин их хэмжээний мөнгө /хараат бус шинжээчидийн дүгнэнлтээр бол бараг 8 тэрбум доллар/ зарцуулах байх гэж үзэж байна. Олимпын наадмыг зохион байгуулах хорооныхон спортын уралдаан тэмцээн болох барилга байгууламжуудыг бүгдийг нь төлөвлөсөн хугацаанд нь багтаан ашиглалтад оруулна гэж амлажээ.

2006-11-23

Зургаан талт хэлэлцээр дахин сэргэх үү?


Манай блог Солонгосын хойгт үүсэн бий болоод байгаа асуудлын үндэс угаас нь эхлээд бичиж байсан. Энэ удаа бас л энэ сэдвээ үргэлжлүүлж байна.
Зургаан талт яриа хэлэлцээр дахин сэргэх болсон ч Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоох бодолгүй байна. Хойд Солонгосын гадаад хэргийн сайдын орлогч Кан Сок Чу Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахын тулд цөмийн туршилт хийсэн болж байна уу гэсэн асуулт агуулсан мэдэгдэл хийжээ. 2006 оны 11 сард Хойд Солонгос зургаан талд яриа хэлэлцээрт эргэн нэгдэхэд бэлэн байна гэж мэдэгдэж байсан юм. Ингээд ирэх 12 сарын дундуур Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх зургаан талт хэлэлцээр дахин сэргэж магадгүй байна. Гэвч Япон улс БНАСАУ-ыг зургаан талт хэлэлцээрийн ширээний ард суухын өмнө цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоосон байх ёстой гэдэг шаардлага тавиад байгаа юм. Одоогоос нэг жилийн өмнө АНУ-ын тогтоосон эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулах зорилго танай талд байн уу гэж Япон сэтгүүлчийг асуухад БНАСАУ-ын ГХЯ-ны орлогч сайд “Мэдээж” гэж ганцхан үгээр хариулжээ. 10 сарын 9 өдөр БНАСАУ цөмийн зэвсэг туршсан нь Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс шүүмжлэл сонссон билээ. Үүний дараа НҮБ тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоож, дэлхийн бүх улс оронд БНАСАУ-д зэвсэг нийлүүлэхийг хориглосон билээ. 10 сарын 1 өдөр хойд солонгос, хятад, америкийн дипломат ажилтнууд Бээжин хотод уулзаж зургаан талт яриа хэлэлцээрийг дахин сэргээх тохиролцоонд хүрч чадсан юм. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг Хятад, Япон, Орос, АНУ, БНСУ, БНАСАУ улсын төлөөлөгчид өмнө нь хэлэлцэж байсан юм. Гэвч Японы гадаад хэргийн сайд Таро Асо “Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй болох бодлоо орхисоны дараа л яриа зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх нь зүйтэй” хэмээн мэдэгджээ. АНУ одоогоос нэг жилийн өмнө БНАСАУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоомогц Хойд Солонгосын төлөөлөгч зургаан талт хэлэлцээрийг орхин явсан юм.
BBC NEWS
MEDE NEWS

Олон улсын хүүхдийн энх тайвны шагналыг Энэтхэг хүү хүртлээ.


14 настай Энэтхэг хүү Ом Пракаш Олон улсын хүүхдийн энх тайвны шагналын эзэн болжээ. Ом Пракаш хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгааг эсэргүүцэж олон жилийн турш тэмцэл хийж байжээ. Хүүхдийн энх тайвны шагналыг 100 мянган доллар дагалддаг юм байна. Ом Пракаш Голландын Гааг хотод хүрэлцэн ирж шагналаа гардан авчээ. Ом Пракаш хүүг таван настай байхад нь эцэг эхээс нь салгаж энэтхэгийн нэгэн фермд боолын гэж хэлж болохоор хүнд хүчир ажил 3 жилийн турш хийлгэсэн байна. Ажил олгогч энэ хугацаанд түүнийг өдөрт ердөө 2 удаа хооллож, байнга зодож, занчидаг байжээ. 8 нас хүрээд хүү Энэтхэгийн Ражастан мужын “үнэгүй боловсрол” гэдэг олон нийтийн хөтөлбөрт хамрагдсан юм байна. Дараа нь Ом Пракаш хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгааг зогсоох зорилгоор олон нийтийн байгуулга үндэслэн байгуулсан байна. Гааг хотод болж өнгөрсөн шагнал гардуулах ёслолын үеэр Ом Панкраш Энэтхэгийн засгийн газарт хандан бүх хүүхдэд төрсний гэрчилгээ олгодог журамтай болохыг уриалсан байна. Ингэснээр хүүхдийн хөдөлмөрийг хууль бусаар ашиглах, бага насны хүүхдийг хулгайлах, хил давуулан худалдагдахаас сэргийлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар энэтхэг даяар 12 сая бага насны хүүхэд маш хүнд нөхцөлд боолын хөдөлмөр эрхэлж байгаа ажээ. 2006 оны 10 сард Энэтхэгийн парламент 14 нас хүрээгүй хүүхэдээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон хууль баталсан юм. 1993 онд Нельсон Манделотой хамт Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Федерик де Клерк Ом Паракаш хүүд шагналыг нь гардуулжээ. Шагнал гардуулах ёслолын дараа баярын концерт болжээ. Олон улсын хүүхдийн энх тайвны шагналыг Нидерландын хүүхдийн эрхийг хамгаалах Kids Rights байгуулага олгодог юм.
BBC NEWS
Орчуулсан MEDE NEWS

Гудамжинд сэжиг бүхий байдалтай яваа хүний гарын хээний дардасыг авдаг болно.


Их Британи улсад хүний хурууны хээний дардас авах зориулалттай зөөврийн багажыг ашиглаж эхэллээ. Халаасны компьтерээс ялимгүй том овор хэмжээтэй энэ багажыг 6,5 сая хүний тухай мэдээлэл, гарын хээ хадгалсан цагдаагийн газрын мэдээллийн төвтэй шууд холбогдсон байх гэнэ. Гудамжинд яваа сэжигтэй санагдсан хүнийг цагдаа түр саатуулаад гарын хээг нь хуулбарлан аваад, хэдхэн хоромын дотор хэн бэ гэдгийг нь тодорхойлчих юм байна. Lantern гэдэг нэртэй энэ туршилт хоёр сар үргэлжилэх бөгөөд хүмүүс сайн дураараа гарын хээгээ өгч болох юм. Шинэ туршилт эхэлсэн даруй Британий хүний эрхийг хамгаалах байгуулагууд байр сууриа илэрхийлсэн байна. Британий “Freedom Association” –ний төлөөлөгч энэ туршилт сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа гэдэгт эргэлзэж байна гэж тэр BBC-д ярьжээ.Уг аппарат гудамжинд гарын хээний дардасаа өгсөн хүмүүсийн мэдээллийг хадгалахгүй бөгөөд туршилтын хугацаанд зөвхөн мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгахад л хэрэглэх юм байна. Шинэ төхөөрөмжийг Английн цагдаа нар ашиглах нь цаг хугацаа хэмнэх сайн талтай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Одоо гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний гарын хээг авахад зориулж наад зах нь 3 цаг зарцуулж байгаа юм. /Гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан хүнийг цагдаагийн газрын хэлтэст авч ирэхээс эхлээд уг хүний тухай мэдээллийг хайж олох хүртэл/. Гарын хээний дардасыг авах төхөөрөмж нь GPRS системийн зарчмаар ажилладаг гэнэ.

Тодруулага

Хүний хурууны хээг ашиглах аргыг 1892 онд Аргентины цагдаагийн газрын ажилтан Хуан Вучетич анх амьдралд туршиж үзсэ байна. Үүнээс 6 жилийн өмнө Шотландын доктор Генри Фолдс Лондоны цагдаагийн газарт хандан хүний хурууны хээний давтагдашгүй байдаг шинж чанрыг ашиглах болдомжтой гэдэг санааг хэлж байсан ажээ. 1901 онд Их Британий Скотленд-Ярдын цагдаагийн газарт хүний хурууны хээг хадгалах хэлтэс Энэтхэгийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар нээгдэж байв.

BBC NEWS
MEDE NEWS

Германы төмөр хатагтай


Одоогоос нэг жилийн өмнө Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын холбооны канцлерын албан өрөөнд Ангела Меркель гэдэг эмэгтэй орж иржээ. Ангела Меркель гэж энэ хатагтай 2000 оны 3-р сард сөрөг хүчний намын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлжээ. Энэ нь Герман төдийгүй дэлхий даяар нэгэн зэрэг хоёр сенсаац дэгдээж орхив. Эхнийх нь – Ардчилсан Христуудын намын даргын албан тушаалд өмнө нь эмэгтэй хүн нэр дэвшиж байсангүй. Хоёрдугаарт – Намын даргын суудалд Зүүн Герман гаралтай эмэгтэй нэр дэвшиж байна. Үүнээс өмнө Германы улс төрд зүүн герман гаралтай хүн дээгүүр албан тушаал хашиж байгаагүй юм. 2000 оны 4 сард Эссен хотод болсон тус намын ээлжит чуулганаар Ангела Меркель 95,94 хувийн санал авч намын даргаар сонгогдов. Хоёр Герман улс нэгдэхээс өмнө Ангела Меркель хууль сахиулах байгуулагад ажилладаг байжээ. Берлины ханыг нурааж хоёр Герман нэгдсэний дараа канцлер Гельмут Коль зүүн Германд Ардчилсан Христуудын намын салбарыг байгуулахаар ажиллаж байхдаа Ангела Меркельтэй танилцсан байна. Ангела Меркель 1990 онд Ардчилсан Христуудын намын гишүүн болжээ. 1991-1994 онуудад Ангела Меркель Засгийн газрын залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн сайд, түүнчлэн Байгаль орчны сайдаар ажиллаж байв. Үүний зэрэгцээ тэрээр Ардчилсан Христуудын намын Мекленбурге, өмнөд Помераний салбарын даргаар ажиллаж байв. 1998 оны сонгуульд Ардчилсан Христуудын нам ялагдал хүлээв. Сонгуулийн дараа Ангела Меркель Ардчилсан Христуудын намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Ингээд журмын нөхөдтэйгээ хамтран намын дотоод зохион байгуулалтыг сайжруулах ажилд ханцуй шамлан оржээ. 2000 онд Германы огцорсон канцлер Кельмут Коль, Ардчилсан Христуудын намын дарга ноён Шойбле нар санхүүгийн зөрчил гаргасан гэдэг дуулианд нэр холбогдлоо. Ноён Шойбле 2000 оны 2-р сард намын даргын албан тушаалаа орхихоос өөр аргагүй байдалд оров. Ингээд наашаа харж инээж, цаашаа харж уйлан байж ноён Шойбле намын даргын зөөлөн суудлаасаа босов. Ингэхдээ намын андууддаа хандан хатагтай Ангела Меркелийг намын дарга болгоорой гэж зөвлөжээ. Ангела Меркелийн нэр төр цэвэр, улс төрийн бохир тоглоомд оролцож байгаагүй тул намын даргаар сонговол тун сайн гэж ноён Шойбле нэмж хэлсэн байна. Ингээд 2000 оны 4 сарын 10 өдөр Эссен хотод болсон Ардчилсан Христуудын Намын 13-р чуулган нээлтээ хийв. Хоёр өдөр үргэлсэн Ардчилсан Христууд нэгэн зэрэг гар өргөж, ажил хэрэгч хатагтай Ангела Меркелийг намынхаа даргаар сонгов. 2002 оны 9 сард Ангела Меркель Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүнээр сонгогджээ. 2005 оны эхээр ХБНГУ-ын Канцлерын албан тушаалд нэр дэвшигдсэн байна. Ингээд 2005 оны 11 сарын 22 өдөр буюу одоогоос яг нэг жилийн өмнө ХБНГУ-ын Канцлер болжээ. Хатагтай Ангела Меркель физикийн шинжлэх ухааны доктор бөгөөд хэд хэдэн гадаад хэл мэддэг. Үүний дотор оросоор чөлөөтэй ярьдаг байна.

ЖОН КЕННЕДИ 20-Р ЗУУНЫ ТАЙЛАГДААГҮЙ ХЭРЭГ


1917 оны 5 сарын 29 өдөр АНУын Массачусетс мужын Бруклин хотын нэр хүндтэй чинээлэг гэр бүлд шинэ хүн мэндэлжээ. Эцэг эх нь хүүдээ Жон гэдэг нэр хайрласан байна. Хүүгийн эцэг Жозеф Патрик Кеннеди маш олон салбарт хөрөнгө оруулсан чинээлэг хүн. Жон Кеннеди эцэг эхийн хайраар дуталгүй өссөн бөгөөд дээрээ нэг ах, доороо 7 дүүтэй. Жон Кеннеди 13 нас хүрээд Коннектикут мужын хувийн сургуульд сурч эхэлсэн боловч хүнд өвчин туссан тул эцэг эх нь хүүгээ сургуулиас нь арга буюу гаргасан байна. Жон Кеннеди 1935 онд Пристоны их сургуульд элсжээ. Гэвч өвчний улмаас дахиад л сургуулиа төгсөж чадсангүй. Жилийн дараа Харвардын их сургуульд орж 1940 онд төгсжээ. Жон Кеннеди Харвардын их сургуулийг төгсөхдөө Гитлерийн Германы зэвсэгийг хураах үйл явдалд Их Британи улсын байр суурь гэдэг сэдвээр дипломын ажил бичиж хамгаалсан байна. Хожим дипломын ажлынхаа сэдвээр “Англичууд яагаад дайны үед унтсан бэ?” нэртэй ном бичсэн юм. 1941 оны хавар Жон Кеннеди цэргийн алба хаах хүсэлт гаргасан боловч эрүүл мэндээр тэнцэхгүй гэдэг шалтгаанаар түүнийг армид аваагүй байна. Гэсэн ч 1941 оны намар тэр өөрийн хүсэлтээр тэнгисийн цэрэгт алба хаахаар явжээ. 1943 онд Жон Кеннедиг Номхон Далайд байлдааны ажиллагаа болж байгаа бүс рүү илгээсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Жон Кеннедигийн ах Жо нас баржээ. Эцэг Жозеф Кеннеди нь том хүүгээ хэзээ нэгэн цагт ерөнхийлөгч болно гэдэгт итгэдэг байв. Том хүүгээ нас барсаны дараа удаах хүү Жон Кеннедиг ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хэрэгтэй гэж ятгах болов. Харин Жон Кеннеди сэтгүүлч болно гэж мөрөөддөг байжээ. Жон Кеннеди сенатын гишүүн болсныхоо дараа “Том ах Жо маань дайнд нас барсан нь намайг улс төрд ороход нөлөөлсөн. Хэрэв маргааш ямар нэгэн золгүй юм тохиолдож би үхвэл миний оронд дүү Бобби маань улс төрд хөл тавих болно. Хэрэв Бобби хорвоогийн мөнх бусыг үзүүлэх юм бол түүнийг Тедди дүү маань орлох байх даа” гэж хэлж байв. 1953 оны 9 сарын 12 өдөр Жон Кеннеди язгууртан гаралтай Жаклин Бувье гэдэг үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлэжээ. Тэдний хуримын талаар Америк даяараа амнаас ам дамжин ярьж байв. 1960 оны 1 сард Жон Кеннеди ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсноо албан ёсоор зарласан байна. Ингээд 1961 оны 1 сард сонгуульд ялалт байгуулснаар Жон Кеннеди АНУ-ын түүхэнд хамгийн залуу ерөнхийлөгч болж чадлаа. Түүний шийдмэг зан чанар, ухаалаг үг хэллэг олон хүнд таалагджээ. Жон Кеннеди ерөнхийлөгчийн албан тушаалын хүлээн авмагцаа маш олон зоримог шинэчлэлтийг АНУ-д эхлүүлэх гэж оролджээ. Харамсалтай нь түүний санал болгосон реформуудыг Конгрессийн гишүүд шүүмжилж хориг тогтоосон байна. Ерөнхий прокурорын албан тушаал хашдаг дүү Роберт Кеннедигийн дэмжлэгтэйгээр Алабама, Миссисипи мужын их дээд сургуулиудад арьсний өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаа үзэгдэлийг зогсоов. Кеннедигийн гадаад бодлого нь өмнөх ерөнхийлөгч Эйзенхауэрийнхтай адил коммунист дэглэмийн заналхийлэл дээр үндэслэгдэж байв. Латин Америкийг коммунист дэглэмээс хамгаалахын тулд Кеннеди “Дэвшлийн төлөө Холбоо” байгуулахыг санал болгов. Хүйтэн дайны үеийн хамгийн хурц хямралын нэг нь Кеннедиг төрийн тэргүүний суудалд тухалж байхад болсон юм. АНУ-ын тагнуулын албаныхан Куба улсын нутаг дэвсгэр дээр Оросын цөмийн цэнэгтэй пуужингууд байгааг илрүүлжээ. Оросын цөмийн цэнэгт хошуутай пуужингууд АНУ-ын нутаг дэвсгэрт агаараас цохилт өгөх хүчин чадалтай байлаа. 1962 оны 10 сарын 22 өдөр Жон Кеннеди Тэнгисийн цэргийн нисэх хүчинд хандан Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошууг Кубын арал руу тээвэрлэхэд саад болох тушаал өгсөн байна. Түүнчлэн хэрэв Кубын нутаг дэвсгэрээс дэлхийн аль нэг орон руу агаарын цохилт өгөх юм бол АНУ Зөвлөлт Орос Улс руу довтолно гэж анхааруулсан байна. Дэлхий дахинд цөмийн дайн дэгдээхийг хүсээгүй Хрущев Куба улсын нутаг дэвсгэрээс цөмийн цэнэгт пуужингуудаа эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Үүний дараа Америк Оросын харилцаа хямралт байдлаас гарсан бөгөөд 1963 онд тэд цөмийн зэвсэгийн туршилтыг хориглох гэрээнд гарын үсэг зурсан юм. 1963 оны сүүлээр Жон Кеннеди Америкийн хэд хэдэн мужуудаар биечлэн явж, орон нутгийн засаг захигааны ажилтай танилцсан байна. 1963 оны 11 сарын 22 өдөр ерөнхийлөгч Жон Кеннеди, тэргүүн хатагтай Жаклин нар Даллас хотын төв гудамжаар задгай лимузин хөлөглөн явжээ. Энэ үед 12 цаг 30 минутад үл мэдэгдэх мэргэн бууч ерөнхийлөгч руу гал нээв. Ерөнхийлөгч Жон Кеннедиг хоёр удаа буудсаны нэг нь яг толгойд нь оножээ. Тэрээр ойролцоох эмнэлэгт ч хүрч амжилгүй амьсгал хураасан юм. Холбооны гадаад тагнуулын алба, зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой, тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан 24 настай Ли Харви Освальд гэдэг залууг ерөнхийлөгч Жон Кеннедигийн амь насанд халдсан гэж сэжиглэжээ. Ли Харви Освальд өөрийгөө ямар ч буруугүй гэж цагдаа нарт мэдэгдэж байсан бөгөөд 11 сарын 24 өдөр Даллас хотын нэгэн шөнийн клубын эзэнд алагджээ. Жон Кеннедиг нас бармагц дэд ерөнхийлөгч Линдслн Жонсон төрийн тэргүүн болсон байна. Жон Кеннедиг 1963 оны 11 сарын 25 өдөр Арлингтоны Үндэсний Оршуулгын газар нутаглуулжээ. Жон Кеннедигийн амь насыг хороосон гэмт хэрэг нь одоо болтол тайлагдаагүй нууц хэвээр үлдсэн 20-р зуунд болсон хамгийн аймшигтай улс төрийн аллагын нэг гэж түүхчид үздэг юм.

2006-11-20


Дэлхийн Худалдааны Байгуулага
Олон улсын мэдээ үзэж суутал ОХУ-ыг Дэлхийн Худалдааны Байгуулагад гишүүнээр элсэхэд АНУ дэмжих болсон тухай мэдээллэв. ОХУ энэ байгууллагын гишүүн болохоор сүүлийн 13 жил хичээж байгаа юм. Харин 2007 оноос Укриан улс энэ байгуулагын бүрэн эрхэт гишүүн болох гэж байгаа. Монгол улс маань ч бас энэ байгуулагын гишүүн орон. Дэлхийн улс болгон энэ байгуулагын гишүүн болох гэж чармайдаг нь ямар учиртай юм бол гэж та бодож байв уу? 1947 оноос 1995 оныг хүртэл дэлхийн улс орнууд гадаад худалдаа хийхдээ “Худалдаа, үнийнзөвшилцөл” гэдэг баримт бичгийг баримтлаж байжээ. 1995 оны 1 сарын 1-нд Дэлхийн Худалдааны Байгуулага үүссэн байна. Энэ байгууллагын гол зорилого нь татварыг бууруулж, гадаад худалдаа хийхэд тулгарч байгаа үнийн бус саад бэрхшээлүүдийг даван туулах, дэлхийн худалдааг либералчилах зорилгоор байгуулагджээ. Дэлхийн Худалдааны Байгуулага /цаашид ДХБ/ нь олон улсын хэмжээнд хийгдэж байгаа худалдаа арилжааны үед талууд үүрэг амлалтаа биелүүлж байгаа үгүйд хяналт тавьж, гишүүн орнуудынхаа гадаад худалдааны бодлогод дүн шинжилгээ хийдэг байна. Түүнчлэн олон улсын худалдааны үед үүссэн маргааныг зохицуулахад оролцдог байна. Одоогийн байдлаар //2006 оны 11 сарын байдлаар/ ДХБ-д дэлхийн 149 орон гишүүнээр нь элсээд байгаа юм. Түүнчлэн дэлхийн 27 орон, олон улсын хэмжээний 60 байгуулага энэ байгуулагад ажиглагчын статустай байна. Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк хүртэл энэ байгуулагад ажиглагчын статустай байдаг. Ингээд бодохоор энэ ДХБ их нэр хүндтэй байгаа биз. ДХБ-ын удирдах газар нь Сайд нарын хуралдаан юм. Хоёр жилд нэг удаа гишүүн орнуудын гадаад хэргийн сайд, эсвэл худалдааны сайд нь “Сайд нарын хуралдаанд” оролцдог. Энэ үеэр ДХБ-ын тэргүүнийг 3 жилийн хугацаатайгаар сонгодог байна. 2005 онд болсон тав дахь удаагийн Сайд нарын хуралдаанаар тус байгуулагын тэргүүнээр Паскаль Лами гэдэг эрхэмийг сонгосон юм байна. Паскаль Лами нь өмнө нь Европын Холбооны худалдааны комиссараар ажиллаж байжээ. ДХБ-д “Ерөнхий Зөвлөл” гэж хэлтэс бий. Хэрэв гишүүн орнуудын хооронд олон улсын худалдаатай холбоотой маргаан гарвал “Ерөнхий Зөвлөл” асуудлыг зохицуулах үүрэг хүлээжээ. Ерөнхий зөвлөл нь ДХБ-ын салбар хорооны үйл ажиллагаанд хяналт тавьдаг байна. ДХБ-д оюуны өмчийн асуудал эрхэлсэн хороо, Үйлчилгээний асуудал эрхэлсэн хороо, Барааны арилжаа хариуцсан хороотой. Түүнчлэн ДХБ-ын бүрэлдэхүүнд шинжээчдийн болон ажлын хэсэг, мэргэжсэн хороонууд, бүс нутгийн худалдаанд дүн шинжилгээ хийх хэлтэс, шинэ гишүүн орон элсэх хүсэлт хүлээн авах хэлтэс гээд нүсэр бүтэц, зохион байгуулалттай юм. Дэлхийн Худалдааны Байгуулагын төв нь Женев хотод байрладаг.
Орчуулсан MEDENEWS

Энэ хижээл насны америк өвөөг дэлхий даяараа мэднэ. Саяханыг хүртэл АНУ-ын батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан энэ хүнийг харах болгонд яагаад ч юм бэ бүү мэд надад тэр зохиолч, эсвэл философич юм шиг санагдаад байдаг юм. Цэрэг, хүчний байгууллагад хүчин зүтгэдэг гэж миний санаанд буудаггүй юм. Дональд Рамсфельдын тухай хувийн бодлоо орхиод, туулсан зам, амьдралынх нь талаар хайж судалсан юм. Мэдсэн дуулсанаа MEDENEWS-ийн уншигчидтайгаа бас хуваалцах нь зүйтэй гэж бодлоо.
Дональд Рамсфельд 1932 оны 7 сарын 9 өдөр Чикаго хотод төржээ. 1954 онд Принстоны Их Сургуулийг төгссөн юм байна. 1954-1957 онуудад АНУ-ын Тэнгисийн цэргийн нисэх хүчинд алба хаажээ. Цэргээс халагдаж ирээд Огайо мужаас нэр дэвшсэн конгрессын гишүүний туслахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ цагаас эхлэн түүнийг улс төр гэдэг хатуу тоглоомд оролцож эхэлсэн гэж хэлж болно. 1962-1969 онуудад Иллинойс мужаас нэр дэвшиж Төлөөлөгчидийн танхим ажиллажээ.Дональд Рамсфельд 1969 онд парламентыг орхив. Шаггүй боловсролтой, парламентад 7 жил суусан ажилсаг залууг ерөнхийлөгч Никсон өөрийн багтаа авчээ. Никсон түүнийг Эдийн Засгийн асуудал эрхэлсэн хэлтэсийн захиралын албан тушаалд томилсон байна. Дараа нь 1971-ээс 1972 он хүртэл Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллажээ. Ричард Никсоны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө, америкийн түүхэнд “уотрергейтын хэрэг” гэдэг нэрээр үлдсэн дуулиантай улс төрийн хэрүүл дэгдэхээс өмнө Умард Атлантын Цэргийн Эвсэл дэхь /НАТО/ АНУ-ын суурин төлөөлөгчөөр томилогджээ. Ийнхүү Дональд Рамсфельд 1973-1974 онуудыг буурал Европын Брюссель /Бельги улс/ хотод өнгөрүүлжээ. Томилолтын хугацаа дуусахад эх орондоо эргэн ирж 1975 оныг хүртэл Ерөнхийлөгч Фордын тамгийн газарт ажиллажээ. 1975-1977 онуудад Рамсфельд АНУ-ын Батлан Хамгаалахын сайдаар томилогджээ. НАТО-д ажиллаж байсан туршлагатай хүнийг Батлан хамгаалах яамаа тэргүүлүүлэх болсондоо Ерөнхийлөгч Форд олзуурхаж байв. Хамгийн сонирхолтой нь Дональд Рамсфельд АНУ-ын түүхэнд хамгийн залуу батлан хамгаалахын сайд гэдэг тодотголтой мөнхөржээ. Үүнээс өмнө, одоо ч гэсэн АНУ-ын түүхэнд 43 настайдаа Батлан Хамгаалахын сайд болсон хүн үгүй гэнэ. 1976 оны сонгуульд Бүгд Найрамдах нам ялагдал хүлээсний дараа Дональд Рамсфельд 1977-1985 онуудад эм үйлдвэрлэдэг G.D.Searle & Company компаний гүйцэтгэх захирал, захиралуудын зөвлөлийн дарга, компаний тэргүүнээр ажиллажээ. Дараа нь 1990-1993 онуудад тоон системийн өндөр чанартай телевиз үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлсэн General Instrument корпорацийн гүйцэтгэх захирал, даргын албан тушаал хашив. Бизнесийн салбарт хүчээ сорьж байсан ч улс төрийг бүр мөсөн орхисонгүй. Ерөнхийлөгч Рейганы үед Батлан хамгаалах яамны сайдын зөвлөх, Төрийн департаментын зөвлөх, Ерөнхийлөгчийн дэргэдэх Зэвсэгт хяналт тавих хорооны гишүүний албан тушаалыг хашиж байв. 1983-1984 онд Ерөнхийлөгч Рейганы тусгай элчээр томилогдон Ойрхи Дорнодын бүс нутагт ажиллажээ.
1993-1998 оны хооронд Рамсфельд гуай хаана юу хийж явсан нь тун бүрхэг юм. Энэ талаар тодорхой мэдээлэл алга. Бизнесийн салбарт ажиллаж байсан гэж бодоод өнгөрөхөөс.... /Миний л бодол л доо. Нээрээ 1993-аас 1998 он хүртэл юу хийж манаргаж байсан юм бол гэдэг таавар хэвээр үлдэж байна. Мэддэг хүн байвал бичээрэй./
1998-1999 оны хооронд АНУ-ын пуужингийн заналхийллийн эсрэг хорооны даргаар ажиллажээ. Дональд Рамсфельд уг хороог тэргүүлж байхдаа Иран, Хойд Солонгос улсын зүгээс пуужингийн довтолгоог АНУ-д хийх аюул заналхийлэл бодитой байна гэдэг дүгнэлтийг хийсэн юм. Пуужингаас хамгаалах системийг сэргээх нь зүйтэй юу гэдэг сэдвээр олон нийтийн хэлэлцүүлэг АНУ-д өрнөж байв. 2000 онд Дональд Рамсфельд Жорж Буштай дахин энэ талаар нухацтай ярилцаж байв. 1999-2000 онд Худалдааны алдагдалын асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр ажилжээ. 2000 онд Gilead Sciences, Inc компаний захиралудын зөвлөлд ажилласан байна. Түүнчлэн Үндэсний Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Конгрессийн шинжээчдийн багт, Сансарын уудмыг шинжлэн судлах үндэсний хөтөлбөрийн даргын ажлыг давхар хашиж байв. 2000 оны 12 сарын 28 өдөр Дональд Рамсфельд АНУ-ын Батлан Хамгаалахын сайдын зөөлөн суудалд дахин тухлах боломжыг бага Жорж Буш түүнд олгов. Ингэснээр батлан хамгаалахын сайдын албан тушаалд хоёр удаа томилогдсон анхны хүнээр томилджээ. Ийнхүү Америкийн түүхэнд бас нэгэн шинэ тодотголтой болж бичигдэж байгаа юм. Афганистан, Иракт алба хааж байгаа америк цэргүүд шоронгийн хоригдлуудыг тамлаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа ноцтой баримт илэрлээ. Энэ үед хүний эрхийг хамгаалах байгууллагууд Батлан Хамгаалахын сайд Дональд Рамсфельдыг шүүхэд өгчээ.
2006 оны 11 сарын 8 өдөр Жорж Буш Дональд Рамсфельдийг албан тушаалаас нь огцруулах болсон тухай зарласан юм. Дональд Рамсфельдыг огцруулах болсон нь 2006 оны 11 сарын эхээр болж өнгөрсөн сонгуультай шууд холбоотой гэж улс төр судлаачид, улс төрийн сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид үзэж байна. Үүнд үнэний хувь байгаа нь гарцаагүй. Дональд Рамсфельд маш олон төрлийн ажил эрхэлж байсныг та анзаарсан байх. Төрийн албан хаагч, конгрессийн гишүүн, бизнесмэн, олон улсын байгууллагад суурин төлөөлөгч гээд л... Түүнээс гадна тэр яруу найрагч гэдгийн нь мэдэх хүн цөөхөн байх. /Энэ хүнийг би зохиолч, философич байвал илүү тохирох дүр төрхтэй гэж боддог байсан маань эндүүрэл болсонгүй. Филофийн сэдвээр нийтлэл бүтээл бичдэггүй, ч шүлэг тэрлэж суудаг байх нь./ Дональд Рамсфельд өөрийн бичсэн шүлгээ ном болгон хэвлүүлж байгаагүй боловч улс төрийн яриа хэлэлцээр, хүлээн авалтын үед хүндхэн асуулт тулгарвал шууд хариу хэлж чадахгүй болсон үедээ өөрийнхөө шүлгээс уншиж өгдөг байна. Дональд Рамсфельд 1954 онд гэрлэсэн бөгөөд 3 хүүхэдтэй болжээ. Хүүхдүүд нь ч өрх тусгаарлан Дональд Рамсфельдийг 6 ачтай өвөө болгожээ.
Орчуулсан MEDENEWS

11 сарын 13 Олон улсын хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр


Манай гарагийн нийт хүн амын 10 хувь нь гэрэлт ертөнцийг харж чадахгүй байна. Нүд сохрох буюу хараагүй болох нь маш олон шалтгаантай юм. Эхийн хэвлийд байхдаа генетикийн өөрчлөлтийн улмаас төрөлхийн хараагүй хүүхэд төрдөг байна. Үүнээс гадна нүдний хараа муудсаар эцэстээ хараагүй болох тохиолдол элбэг байна. Сүүлийн үед компьютерийн өмнө олон цагаар суудаг хүмүүст харааны гажиг маш ихээр илэрч байгаа ажээ. Үйлдвэрлэлийн осол байгалийн гамшигийн улмаас харах эрхтэн нь ажиллагаагүй болсноор хараагүй болсон хүмүүс ч цөөнгүй бий. Орочлонг харах боломжгүй тэдгээр хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж албан ёсоор нэрхэж байгаа. Гэвч хараагүй хүмүүсийн дотор маш олон авъяастангууд байдаг гэдгийг та мэдэх үү? Илиада, Одиссей гэдэг зохиолыг бичсэн Эртний Грекийн яруу найрагч Гомер, германы философч Евгений Дюринг, болгарын үзмэрч Ванга, уран барималч Лина По зэрэг суут хүмүүс гэрэлт ертөнцийг харах боломжгүй байсан юм. Түүнчлэн 15-р зууны үед амьдарч байсан хөгжимчин Конрода Паумана төрөлхийн сохор байжээ.Конрад Пауман Нюрнберг хотод төржээ. 1446 оноос төрөлх хотынхоо нэгэн сүмийн төгөлдөр хуурчаар ажиллаж эхэлсэн байна. 1450 оноос Мюнхен хотын герцогийн ордны хөгжимчин болсон байна. 1470 онд тэрээр хүүгийнхээ хамт Италид очиж хэд хэдэн удаа тоглолт хийсэн байна. Тухайн үед Италичууд түүнийг сохор шидтэн гэж нэрлэн шагшин ярьцгааж байжээ. Хараагүй боловч алдар цууд хүрсэн бас нэгэн хүний тухай өгүүлье. Полина Михайловна Горенштейн гэдэг орос эмэгтэй багаасаа бүжгэн жүжигээр хичээллэдэг байсан бөгөөд По Лина гэдэг нэрээр олонд алдаршжээ. Гэвч 1934 онд тэрээр “энцефалит” гэдэг өвчинд нэрвэгдэж хараагүй болсон байна. Энэ үеэс эхлэн тэрээр балетын урлагаа орхиж уран баримал хийж эхэлжээ. 1937 онд энэ эмэгтэй өөрийн уран барималын үзэсгэлэнгээ А.С. Пушкины нэрэмжит дүрслэх урлагын музейд нээж байв. Хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн олон оронд тэмдэглэдэг. Хараагүй хүмүүсийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэх болжээ.

2006-11-13

Орос маягийн архидалт


Сергей юу уух гэж байгаагаа огт төсөөлсөнгүй. Ууж байхад нь уг архи хэл ам түлчих шахам гашуун байсныг л санаж байв. Харин одоо тэр архи биш химийн бодис худалдан авч гударсанаа ойлгож байна. Намайг эмнэлэгт хэвтсэнээс хойш 7 хүн нас барсан гэж Сергей ярьж байна. Түүний хэл яриа маш сул байсан тул яриаг нь би арай гэж ойлгов....

Энэ бол BBC телевизийн Москва дахь сурвалжлагчын бэлтгэсэн мэдээний эхлэл. Сүүлийн хоёр долоо хоногт Орост архинаас болж хордсон хүмүүсийн тоо борооны дараах мөөг шиг олширч байна. Псков хотын эмчилгээний төвийн бүх ор хүнтэй болсон бөгөөд архинд хордож ирж байгаа хүмүүсийг хаана хэвтүүлэхээ ч эмч нар мэдэхгүй байна. Бүр эмнэлгийн коридорт хүртэл ор нэмж тавиад байхад өвчтөнүүд нэмэгдсээр. Хуурамч архинд хордсон хүмүүсийн элэг нь авах юмгүй болжээ. Элэгний ажиллагаагүй болсон тул архинд хордсон хүмүүсийн арьс нь шар толботой болж эхэлсэн байна. Хэрэв эмч нарын үгэнд итгэх юм бол хуурамч архинд хордон нас барсан хүмүүст задлан шинжилгээ хийх үед тэдний элэг нь шууд л өмрөөд хэсэг хэсгээрээ унаж байжээ. Оросын хууль хяналтын байгууллагынхан хуурамж архи үйлдвэрлэгчидийг мөрдөн мөшгиж эхэлээд байна. Архины наймаа хамгийн ашигтай бизнесийн нэг болжээ. Учир нь Оросын эрх баригчид 2006 оны зунаас эхлэн архи үйлдвэрлэгчидийн татварыг нэмж, тэдэнд илүү өндөр шаардлага тави х болсон байна. ОХУ даяар архины үнэ нэмэгдсэн бөгөөд энэ нь хуурамч архи зах зээлд гарахад нөлөөлжээ. Хуурамч архи үйлдвэрлэгчид шил арчихад зориулсан шингэнийг крантны хүйтэн устай найруулаад савладаг байна. Архиний согтууруулах хэмжээг чангатгахын тулд энэ шингэндээ бас янз бүрийн химийн бодис хийдэг ажээ. Хямдхан, хуурамч архи уусан олон мянган хүн хүн эмнэлэгт хандаад байна. Иркутск, Псков зэрэг төвөөс алсдагдсан жижиг хотуудад хуурамч архи гэртээ савладаг өрх хэл байгааг хэн ч хэлж мэдэхгүй.
BBC NEWS
MEDE NEWS

Хятад улс Африкийн орнуудад үзүүлэх тусламжаа 2 дахин нэмэгдүүлэх гэж байна.


Ирэх гурван жилд Хятад улс Африкийн харуудад хандив тусламж харамгүй өгөх юм байна. Тухайлбал 2009 оныг хүртэл Хятад улс 5 тэрбум долларыг Африкийн орнуудад хөнгөлттэй зээл болгон өгнө. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ху Жин Тао энэ мэдэгдэлийг Бээжин хотод гурван өдөр үргэлжилсэн Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт эхэнд хийжээ. Бээжин хотод 11 сарын эхний долоо хоногт болж өнгөрсөн Хятад Африкийн орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтад Африк тивийн 50 гаруй орны ерөнхийлөгч, засгийн газрын сайд нар хүрэлцэн ирсэн байна. Гурван хоног үргэлжилсэн уулзалтын үеэр Хятадын эрх баригчид Африкийн орнуудын удирдагчидтай 2000 гэрээнд гарын үсэг зурж амжсан байна. Бидний энэ уулзалт түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нь гарцаагүй. Хятад улс Африкийн орнуудын хамгийн дотны найз, хамгийн сайн түнш, бас хамгийн өглөгч ах нь байх болно гэж Ху Жин Тао гуай чуулга уулзалтын сүүлийн өдөр хэлжээ. 2009 он гэхэд Хятад улс Африкт үзүүлж байгаа тусламжын хэмжээгээ одоогийнхоосоо хоёр дахин нэмэгдүүлэх юм байна.
Хятад улс их дээд сургуульдаа 15 мянган африк залуусыг үнэ төлбөргүй сургахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Африкийн хөгжлийг дэмжих тусгай сан байгуулах юм байна. Хятадын Африкийн хөгжлийг дэмжих сан нь ядуу буурай хөгжилтэй африкийн орнуудад эмнэлэг, сургууль, орон сууц барихад зориулан мөнгө гаргах юм байна. Африкийн орнуудын удирдагчид Хятад улсын тусламж дэмжлэгт талархал илэрхийлээд худалдааны салбар асар хурдан хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байна гэж онцлон тэмдэглэжээ. Сүүлийн жилүүдэд Хятад улсын түүхий эдийн гол цэг нь Африк тив болоод байна. Ангол улс л гэхэд Хятадын түүхий нефьтийн хэрэгцээний дийлэнхи хувийг хангаж байгаа юм. 2005 онд Хятад болон Африкийн орнуудын хооронд хийсэн худалдааны бараа эргэлт мөнгөн дүнгээр 42 тэрбум долларт хүрсэн байна. Гэвч Африкт явуулж байгаа Хятадын гадаад бодлогыг шүүмжлэх хүн олон байна. Хятад эзэнтэй зарим нэг үйлдвэрийн эзэд африк ажилчидтай маш бүдүүлэг харьцдаг байна. Тухайлбал 2006 оны 6-р сард Замби улсад Хятадын мэдэлд байдаг уурхайн ажилчид эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж шуугиан тарьж байлаа. Түүнчлэн Намиби улсад хятад эзэнтэй үйлдвэрүүд цалин хөлсөө цаг тухайд нь өгөхгүй байна гэсэн гомдол тасардаггүй гэнэ. Хятад улс Африк тивд зам барих, харилцаа холбооны шугам татах, цахилгаан станц барих, түүнчлэн хүмүүнлэгийн салбарт зориулан жил бүр тэрбум доллар зарцуулж байна. Барууны хөрөнгө оруулагчидын эрсдэлтэй гэж үздэг олон салбарт Хятадууд зоригтойгоор хөрөнгө оруулалт хийж байна. Зарим эдийн засагчид Африкт хийж байгаа Хятадын хөрөнгө оруулалт одоохондоо африкчудад ашигтай гэж үзэж байна. Харин эцсийн дүндээ энэ нь Африк тивд Хятадууд байр сууриа бэхжүүлэхэд чиглэгдсэн юм гэдэгтэй бүгд санал нэгтэй байгаа юм.

BBC NEWS
Орчуулсан MEDE NEWS

Оросод Фашизм бий. Гэхдээ түүнийг олж чадахгүй байна.


Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын харъяат өнгөт арьстан нэгэн бүсгүйтэй би найзалдаг байлаа. Түүний эцэг эх нь Багамын аралд насаараа амьдарсан хүмүүс. Тэр үнэхээр дур булаам сайхан бүсгүй байсан болохоор би ухаангүй дурласан юм. Ингээд хайрт бүсгүй минь Москвад ирлээ. Нисэх буудлаас гараад би нийтийн унаанд суусан юм. Энэ үед найз маань орос хэл мэддэгүйд нь би бурханд талархав. Яагаад гэвэл оросуудын түүний зүг хэлсэн хамгийн гайгүй үг нь “сармагчин” гэдэг үг байлаа. Үүнээс өмнө манай нийгэм арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд ямар их автсаныг огт би төсөөлөөгүй явжээ. Москвагийн залуус, өсвөр үеийнхэн төдийгүй өндөр настанууд хүртэл өөрсдийнгөө генетикийн хувьд өнгөт арьст бүсгүйгээс ямагт дээд зиндааных гэдэгтээ бүрэн итгэлтэй байгааг би олж харлаа. Хайртай бүсгүйг маань доромжилж байгаа хүмүүст хандаад та арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч гээд хэлчихвэл юу болох нь ойлгомжтой. Зөвлөлтийн хүмүүс дэлхийн хоёрдугаар дайнд фашистуудын эсрэг зэвсэг барин тулалдаж, Орос орон тэр чигээрээ интернационалист гэж уг нь би боддог байлаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ зөвлөлтийн нийгэм тэр чигээрээ фашист үзэл сурталаар амьсгалж байсан юм байна гэдгийг хожим ойлгосон. Арьс өнгөөр ялгаварлах тухай сони хэвлэлээр бичлэггүй байсан ч гал тогооны өрөөндөө, шар айрагны газар, албан тасалгаандаа энэ тухай чөлөөтэй ярьдаг байжээ.Одоо Орост арьс өнгөөр ялгаварлан гадурхах үзлийг сурталчилдаг сонин сэтгүүлийн эзэд цөөнгүй байна. Харин эрх баригчид арь с өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл газар авч байгаад сэтгэл зовниж байгаа ч ямар тодорхой арга хэмжээ авахаа мэдэхгүй байгаа юм. Москва, Лондоны номын дэлгүүрүүд юугаараа ялгаатай гээч? Лондонд ч, Москвад ч 3-р РЕЙХ-ын тухай ном зөндөө. Гэхдээ Англид фашизмын эсрэг ном хэвлэл бий. Харин Орост жинхэнэ фашистуудыг өөгшүүлсэн ном пиг дүүрэн байна. Ямар утга агуулгатай ном зарж байгаагаа худалдагч нь байтугай дэлгүүрийн эзэд ч ойлгодоггүй бололтой. Фашистуудыг бут цохисон Орос оронд хэзээ ч фашизмын эсрэг хүмүүжил олгож байгаагүй юм. Харин ч эсрэгээрээ Сталиныг төрийн эрх барьж байх үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үзэл сурталыг дэлгэрүүлж байлаа. Эр баригчид арьс өнгө, үндэстэн ястнаар нь ялгаварласан бодлого явуулж байв. Оросод амьдарч байсан Еврейчүүдийг гадуурхаж байснаас гадна ард түмний дайсан хэмээн цоллогдсон хэд хэдэн угсаатан байлаа. Зарим үндэстнүүдийг нутаг заан цөллөж байсан нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн нэг илрэл нь байв. 1952 онд дрофессор Р. Белкин Сталинд хандан захиа бичжээ. Тэрээр Зөвлөлт Холбоот Улсын иргэний паспорт дээр үндэстэн ястаныг нь бичихгүй байхыг санал болгожээ. Жишээ нь оросын еврейчүүд жинхэнэ оросуудаас юугаараа ч ялгарахгүй болсон гэж онцолсон байна. Сэхээтэн еврейчүүд оросын нийгэмд дасан зохицсон нь бүр ч илэрхий болж байна. Тэд Зөвлөлт Оросын соёлоор хүмүүжсэн тул ахуйн хувьд уугуул оросуудаас огт ялгархгүй байна гэж бичжээ. Тэд өөрсдийгөө орос хүн гэж үзэж байгаа ч ганц пасспортын баримтаар л ялгараад байгааг анхааруулжээ. Р. Белкины захиаг Сталины туслах Александр Николаевич Поскребышев хүлээн авч уншаад Сталинд үзүүлсэнгүй. Харин Комунист намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Георгий Максимилианович Маленковт хаяглаад илгээжээ. Маленков Г. М Төв Хорооны аппаратад хариу бичих даалгавар өгсөн байна. Оросын Коммунист Намын Төв Хорооны Их дээд сургуулиудын түүхийн шинжлэх ухаан, эдийн засгийн хэлтэс энэ даалгаварыг хүлээн аваад ЗХУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Хэл судлал, Философи-Түүхийн дээд сургуульд лавлагаа захиалжээ. Хэл судлалын дээд сургууль Төв Хороонд зориулан бичсэн баримт бичигтээ “орос үндэстэн өөрийн харъяандаа өөр угсаатаныг багтаах боломжгүй” гэж бичсэн байна. Харин Философ-Түүхийн дээд сургууль профессор Белкинд хандан доор х хариуг илгээжээ.
“Профессор Белкин та еврей болон оросуудыг зохиомолоор, зориуд ядгаварлаж байна гэж буруу бодож байна. Орос Үндэстэн бол ЗХУ-ын үндэстэн угсаатанууд дундаас байнга тэргүүллэгч манлайлагч нь байх ёстой. Нөхөр Сталин орос бол аугаа үндэстэн гэж хэлж байсан. Еврей үндэстэн бол оросуудаас паспортоороо ялгарахаас өөр аргаггүй гэжээ.”
1960-аад оны дунд үеэс эхлэн фашизмыг сурталчилсан ном зохиол Орос оронд нэвтэр эхэлжээ. Эхэндээ энэ нь гар бичмэл, чанар муутай хуулбар байсан юм. Харин одоо ийм төрлийн ном зохиол үерийн ус мэт чөлөөтэй хэвлэгдэж, тараагдаж байна.


РИА –НОВОСТИ мэдээллийн агентлагийн Шинжээчидын Зөвлөлийн гишүүн, ТВЦ телевизийн улс төрийн тоймч Леонид Млечины бичсэн нийтлэлээс товчлон орчуулав.

Дэлхийн чанарын өдөр хэзээ болдог вэ?

Дэлхийн чанарын өдөр жил бүрийн 11 сарын хоёр дахь пүрэв гарагт тохиодог юм. Энэ өдрийг 1989 оноос хойш дэлхий даяар тэмдэглэж иржээ. Дэлхийн чанарын өдрийг тэмдэглэж байхыг Европын чанарын байгуулага, Японы инженер, эрдэмтэдийн холбоо, Америкийн чанарын хяналтын нийгэмлэг, НҮБ-ийн харъяа Латин Америкийн орнуудын чанарын байгууллага хамтран санаачилсан юм байна. Европын орнууд 11 сарын хоёр дахь долоо хоногийг Европын чанарын долоо хоног гэж үздэг. Зах зээлийн эдийн засгийн гол үзүүлэлт нь чанар байх ёстой. Шудрага өрсөлдөөн бий болгож чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд нийлүүлэх нь улс орны аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна.
Орчуулсан MEDENEWS

Хүйтэн дайны бэлгэ тэмдэг Берлины хана байлаа...

Хорьдугаар зууны “Хүйтэн дайны” бэлэг тэмдэг нь Герман орныг хоёр хэсэгт хуваасан Берлины хана байлаа. Берлины ханыг 1961 оны 8 сарын 13 өдрөөс барьж эхэлжээ. Эхэндээ төмөр утсаар хаалт хийж байснаа сүүлдээ бетоноор хана босгосон ажээ. Берлины хана нь 5 метр өндөр, дээгүүрээ өргөст тортой, дохиоллын системтэй байжээ. Берлин хотыг хоёр хэсэгт заагласан Берлины хана нь 45 км. Гэвч дараа нь ханыг үргэлжлүүлэн барьсаар 120 км урт болжээ. Ингэснээр зүүн Германь Баруун Герман өөр хоорондоосоо бүрэн зааглагдав. Берлины ханыг барих болсон гол шалтгаан нь Зүүн Герман буюу социалист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсаас баруун германыг зүглэх болсон дүрвэгсэдийн тоог багасгахад оршиж байлаа. Берлины ханыг барьж эхлэж байсан он жилүүдэд Зүүн Германаас ойролцоогоор 2 сая дүрвэж баруун Германд очсон байна. Берлин хотын дундуур хана босгож байгааг эсэргүүцсэн олон мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан Барууны орнууд болон Холбооны Герман улсад өрнөсөн боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм. Зүүн Германы эх баригчид Берлины ханаас хойш 500 метр үргэлжилсэн “хориотой бүс” бий болгож замд нь байсан бүх байшин байгууламжыг нураажээ. Харин Берлины хананы баруун талаас хүмүүс зураг зурж, эв найрамдалтай амьдрахыг уриалж байв. Дэлхийн Коммунистуудын гол төв болсон Зөвлөлт Холбоот Улсад 1985 оноос эхэлсэн өөрчлөн байгуулалт бүтэлгүйтэв. Энэ үед ёоциалист чиг баримжаатай орнууд улс төрийн дэглэмээ өөрчлөх талаар бодож эхлэв. 1989 оны 11 сарын 9 өдөр Зүүн Герман буюу Ардчилсан Германд коммунист дэглэм нуран унав. Үүнтэй зэрэгцэн Берлины ханыг нураах ажил ч эхэлжээ. Берлины ханы зарим хэсгийг дурсгал болгон үлдээжээ. Германд “Берлины хана” гэдэг музей байдаг. Хүйтэн дайны он жилүүдэд хүмүүс Берлины ханыг давах гэж хэрхэн оролдож байсан тухай энэ музейг үзсэнээр та мэдэх болно. 2004 онд буюу Берлины ханыг нураасны 15 жилийн ойгоор Германы нийслэлд Берлины хананд зориулсан хөшөөний нээлт болсон юм. Уг хөшөө нь Чарли шалган нэвтрүүлэх цэгийн хажууд бөгөөд 1065 загалмайтай гэнэ. 1961-1989 онуудад Берлины ханыг давах гэж байгаад баригдаж алагдсан хүмүүсийн тоогоор загалмай босгосон юм байна.
Орчуулсан MEDENEWS

Цунами асуйг хэрхэн урьдчилан мэдэх вэ?


Манай гараг дээр болсон 1052 цунамиг түүхчид эх сурвалжид тэмдэглэн үлджээ. Хамгийн сүүлийн цунами 2006 оны 6 сарын 7 өдөр Ява арлын баруун өмнөд эрэг орчимд болсон юм. Энэ цунами үүсэх болсон шалтгаан нь Энэтхэгийн далайд акарта хотоос 360 км алсад газар хөдлөлт болсонтой холбоотой юм. Тухайн үед 7,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед 5-6 метрийн өндөр далайн давалгаа үүссэн байна. Үүнээс өмнө 2005 оны 12 сарын сүүлээр бас л Энэтхэгийн далайн эрэг орчмын орнуудад цунами болж дэлхийн 30 орчим улс энэ байгалийн гамшигт өртөж байсан. Цунами гэж юу вэ?
Газрын гүнд болж байгаа үзэгдэл далайн усны урсгалд үзүүлж байгаа нөлөөг цунами гэж нэрлэдэг байна. 2004 оны 12 сарын 26, 2005 оны 3 сарын 29, 2006 оны 6 сарын 7 өдрүүдэд Энэтхэгийн далайн бүс нутагт болсон цунамигийн гол эх үүсвэр нь энэтхэгийн далайн гүнд болж байгаа хөрсний гулгалт, газар хөдлөлт юм гэдэг дүгнэлтийг эрдэмтэд хийж байна. 2004 оны 12 сарын 26 өдөр Энэтхэгийн далайн Андамандын арлын орчимд болсон газар хөдлөлтөөс болж үүссэн асар их хэмжээний хохирол учируулсан цунамигийн дараа мэргэжлийн хүмүүс цунамигийн талаарх байр сууриа эргэж харах болжээ. Учир нь сүүлийн 100-150 жилд тэмдэглэгдэн үлдсэн цунамигийн талаарх мэдээллийг нэгтгэн шинэ цунами үүсвэл хэр хэмжээний гамшиг хохирол учируулах магадлалтай вэ гэдэгийг таамагладаг байжээ. 2004 оны 12 сарын 26-аас өмнө эрдэмтэд Андамандын арлын бүс нутагт цунами үүссэн ч их хэмжээний хохирол гарахгүй гэж мэдэгдэж байв. Хамгийн аюул багатай гэж үзэж байсан бүс нутагт маш догшин цунами үүссэн нь эрдэмтэдийг байр сууриа өөрчлөхөд хүргэсэн байна. Бодит үнэлгээ хийхэд түүхэн баримтууд хангалттай биш гэдэг нь ийнхүү батлагдав. Сансрын GPS системийн тусламжтайгаар далайн давалгаа, далайн урсгалыг шинжлэн судлах хэрэгтэйг эрдэмтэд ойлгожээ. Одоо манай гараг дээр газар хөдлөлтийн дараа цунами үүсэж болзошгүй эгзэгтэй газрууд хэд хэд байна. Тэдний нэг нь Калифорнигийн хойд хэсгийн Кафкади гэдэг газар хөдлөлтийн идэвхитэй бүс юм. Хэрэв тэнд газар хөдлөлт болох юм бол цунами үүсэх магадлал өндөр юм. Түүнчлэн ОХУ-ын Курилын арлууд ажээ. Тэнд сүүлийн 150 жилийн турш газар хөдлөлийн идэвхижилт ажиглагдаад байгаа юм. Цунами хэзээ үүсэхийг урьдчилан таамаглах эрдэмтэдийн өмнө тулгараад байгаа чухал асуудал юм. Далайн гүнд хэмжигч багаж суурилуулж цунами үүсэх магадлалыг урьдчилан таамаглах судалгааны ажлыг 1950 оны дундуур Орос, Америкийн эрдэмтэд нэгэн зэрэг, гэхдээ тус тусдаа хийж байсан юм. 1981 онд Оросын эрдэмтэд цунами болох гэж байгааг урьдчилан таамаглан хэлж чадсан байна. Тухайн үед далайн гүнд болсон газар хөдлөлтийн дараа 40 минутын дараа Кунашир аралд цунами болно гэж Оросын эрдэмтэд мэдэгдэж байсан нь яг зөв байжээ.

Дэлхийн хэвлэлийн тойм.


Сүүлийн үеийн Германы сонин хэвлэлийн гол сэдэв нь Иракын асуудал байлаа. Учир нь Иракт алан хядлага, цус асгаруулсан аймшигт дэлбэрэлт үргэлжилсээр байгаа юм. Германы Braunschweiger Zeitung сонининд бичсэнээр Америкийн Нэгдсэн Улс Иракт явуулж байгаа бодлогоо өөрчлөх болсон нь 1970-аад оны дундуур Вьетнамд явуулж байсан бодлоготой нь адилхан байгааг сануулжээ. Вьетнамын дайны сүүл үед Өмнөд Вьетнам америкаас өөрийнхөө тусгаар тогтнолыг бие даан хамгаалж чадна гэж мэдэгдэж байсан. Тэгвэл одоо Иракт үүнтэй адилхан лоозон цуурайтаж байна. Иракчууд “эцэс төгсгөлгүй хар дарсан зүүдэнд цэг тавих хэрэгтэй” гэж үзэж байна. Германы өөр нэгэн сонин Иракын дайны асуудлаар бүхэл бүтэн нэг нүүрийг зориулжжээ. Neue Ruhr/Neue Rhein-Zeitung сонинд бичсэнээр бол Иракын эсэрэг цэргийн ажиллагаа явуулах нь Жорж Бушын алдаа байжээ. Учир нь америкчууд өөрсдөө эхлүүлсэн дайнаа дуусгаж чадахгүй байна. Иракт явуулсан цэргийн ажиллагаа амжилтгүй болсоны нэг нотолгоо нь Америкийн холбоотон улсууд Иракаас зэвсэгт хүчнээ эргүүлэн татаж байгаа явдал юм гэжээ. Тус сонины тоймчын үзэж байгаагаар Иракт иргэний дайн дэгдэх нь гарцаагүй юм байна. Иракт иргэний дайн дэгдэх юм бол Турк улс энэ дайнд татагдан орно гэж Braunschweiger Zeitung сонинд бичсэн байна. Бонн хотод хэвлэгдэн гардаг General-Anzeiger сонин Иракт бий болоод байгаа нөхцөл байдлыг дараах байр сууринаас бичсэн байна. АНУ Иракт явуулж байгаа бодлогоо гэнэт өөрчлөх болсон шалтгааныг нийгэм одоогоор бүрэн ойлгохгүй байна. Иракт энх тайван байдал оршин тогтнох нь АНУ-ын эрх баригчидын хувьд чухал биш, харин Иракын улс төрийн системийг өөрчилөхийг л хүсэж байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Иракт эхлүүлсэн цэргийн ажиллагаа америк болон түүний холбоотнуудын ялалтаар өндөрлөнө гэдэг найдвар нэгэнт алба болсон. Удахгүй болох АНУ-ын Конгрессын сонгуулийн өмнө Жорж Буш Иракт үүссэн нөхцөл байдлыг хяналтандаа авч чадсан гэж нотлохыг л оролдох болно. Харин сонгуулийн дараа байдал өөрчлөгдөх болно. Улс төр судлаачид Ардчилсан намынхан энэ сонгуульд ялалт байгуулна гэдэг таамаглал дэвшүүлээд байгаа.
Орчуулсан MEDENEWS

Германд хэн хамгийн их зурагт үздэг вэ?


Германы иргэд дунджаар өдөрт 3,5 цаг зурагт үздэг байна. Гэхдээ мэдээж хүн бүрийн зурагт үзэх хугацаа харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Гэвч статистикийн судалгаагаар Германд бүрэн дунд боловсролтой хүмүүс, өндөр настанууд, дундаж амьдралтай иргэд хамгийн удаан хугацаагаар зурагт үздэг байна. Энэ дүгнэлтийг германы Gesellschaft für Konsumforschung – GfK байгуулагын мэргэжилтнүүд хийжээ. 1000 еврогоос ихгүй сарын орлоготой өрхийн гишүүд өдөрт дунджаар 5 цаг 16 минутыг зурагтын өмнө суудаг байна. Харин сард 2000 еврогийн орлоготой хүмүүс 4 цаг 8 минутыг цэнхэр дэлгэцийн өмнө өнгөрүүлдэг. Хамгийн сонирхолтой нь хөрөнгө чинээ ихтэй хүмүүс зурагтын нэвтрүүлэг үзэхдээ маш бага цаг зарцуулдаг байна. Орлого ихтэй хүмүүс өдөт дунджаар 2 цаг орчим зурагтын нэвтрүүлэг үздэг болох нь тодорхой болжээ.
Мэргэжилтнүүд Германы аль бүс нутагт телевизийн нэвтрүүлэг илүү үздэг болохыг бас судалжээ. Зүүн Германчууд зурагтын нэвтрүүлэг их үздэг болох нь тогтоогдслн байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эдийн засгийн хамгийн доогуур үзүүлэлттэй Саксонии-Анхальт гэдэг газрын оршин суугчид өдөрт бараг 5 цагийн турш зурагт үздэг ажээ. Зурагтын нэвтрүүлэг үзэж байгаа хугацаа нь хувь хүний боловсролын түвшингээс бас хамаарч байна. Бүрэн бус дунд боловсролтой Германчууд өдөрт дундажаар 4 цагийг зурагтын өмнө өнгөрүүлдэг бол бүрэн дунд боловсрол эзэмшсэн, ерөнхий боловсролын сургууль төгсөгчид өдөрт 2 цаг 45 минутыг зурагт үзэхэд зориулдаг. Зурагтын үнэнч үзэгчид нь тэтгэвэрийн насны хөгшчүүд. Тэд өдөрт 5 цагийн турш зурагтын нэвтрүүлэг үзэх нь жирийн үзэгдэл. Хөдөлмөрийн насны ажилгүй хүн өдрийн 4 цагийг зурагтын өмнө өнгөрүүлж цаг нөхцөөдөг. Харин ажил эрхэлдэг хүмүүс өдөрт ойролцоогоор 3 цаг 16 минутыг зурагт үзэхэд зарцуулж байна. Одоогоос 10 жилийн үеийнхтэй харьцулах юм бол Германчууд зурагт үзэх нь ихэссэн үзүүлэлт гарчээ.
Орчуулсан MEDENEWS

2006-11-07

Пулитцерын шагнал


Та Пулитцерийн шагналын тухай дуулж байсан уу? Энэ бол урлаг, театр, уран зохиол, сэтгүүл зүйн салбарт амжилт гаргасан хүмүүсийг урамшуулдаг АНУ-ын хамгийн нэр хүндтэй шагнал юм. Путлицер гэж хэн байв? Тэр Унгар гаралтай сэтгүүлч, хэвлэлийн магнат. Тэрээр сэтгүүл зүйд олон шинэлэг алхамыг зоригтойгоор хийж байсан гэнэ. Тухайлбал эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлж улс төрчидийн авилгын тухай хурц нийтлэл бичдэг байв. Жозеф Путлицер 1911 оны 10-р сард хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жозеф Путлицер нас барахаасаа өмнө Колумын Их Сургуульд Сэтгүүл Зүйн мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулахыг гэрээсэлжээ Сургууль байгуулахад зориулж 2 сая доллар үлдээсэн байна. Түүний сүүлчийн энэ хүсэл биелсэн юм. 1917 онд Колумбын Их Сургуулийн Сэтгүүл Зүйн тэнхим Путлицерийн нэрэмжит шагнал бий болгожээ. Жилийн 5-р сарын эхний даваа гарагт Колумбын Их Сургууль Путлицерийн шагналыг олгодог. Энэ нэр хүндтэй шагналын төлөө жил бүр 2000 орчим хүн нэрээ дэвшүүлдэг. Шагналыг олгох хороо 90 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд хэнд шагнал өгөхөө шийднэ. Путлицерийн шагналыг 10 мянган доллар дагалддаг. Америкчуудын хувьд 10 мянган доллар гэдэг их “тийм ч их биш” мөнгө биш боловч хамгийн гол нь шагналын нэр хүндэд хэргийн гол зангилаа нь оршиж байна.

Галлей гэж хэн байв?


1656 оны 10 сарын 29 өдөр Лондон хотоос зайдуухан байдаг Хаггерстон тосгонд нэгэн шинэ хүү мэндэлжээ. Эцэг эх түүнд Эдмунд гэдэг нэр хайрласан байна. Эдмунд Галлей 1676 онд Оксфордын Их Сургуулийн 3-р дамжаанд сурч байхдаа анхны эрдэм шинжилгээний бүтээлээ нийтэлсэн байна. Эдмунд Галлей анхны эрдэм шиншилгээний бүтээлдээ нарны аймгийн гаригуудын тойрог замын тухай бичжээ. Эдмунд Галлей нарны аймгийн удаан оршин тогтнож байгаа тухай онцлон тэмдэглээд Сатурн болон Юпитер гаригийн харилцан тэнцвэрийн тухай нээлтээ бичсэн байна. Юпитер гарагийн тэнхлэгээрээ эргэх хурд байнга нэмэгдэж байгаа бол Сатурн гарагийн хөдлөх хурд тэр хэмжээгээр удааширч байгааг Эдмунд Галлей ажиглаж мэджээ. 1676 онд Эдмунд Галлей их сургуулиа орхин Лондоны хатан хааны нийгэмлэг болон хатан хааны биечлэн өгсөн зөвшөөрлийн дагуу анхны эрдэм шинжилгээний зорилготой аялалдаа гарсан байна. Тэрээр Гэгээн Елены арал дээр очжээ. Галлей оддын байршилыг тогтоох телескоп ашиглан хийсэн одод тэнгэрийн зурагаа 1679 онд хэвлүүлсэн байна. Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэрээ үнэлүүлж Оксфордын Их Сургуулийн эрдмийн цол хүртэж, улмаар Лондоны Хатан Хааны нийгэмлэгийн гишүүн болжээ. Энэ нэр хүндтэй цол хэргэмийг хүртэхдээ Эдмунд Галлей ердөө 22 настай байсан юм. 1677 онд Галлей нар хүртэлх орон зайг тогтооход шинэ арга хэрэглэхийг санал болгож байв. Сансар судлалын шинжлэх ухаанд хийсэн чухал нээлтийн нэг нь тогтмол үзэгддэг сансрын кометийн тухай бүтээл юм. 1716 онд тэрээр сансарт тогтмол комет байдаг гэж бичээд дараагийн удаа уг кометыг 1758, эсвэл 1759 онд дэлхийгээс ажиглаж олно гэж хэлжээ. Шинжлэх ухаанд уг сансрын биетийг Галлейгийн комет гэж нэрлэджээ. Түүний хэлсэн хугацаанд үнэхээр Галлейгийн кометийг эх дэлхийгээс ажигласан бөгөөд түүний урьдчилсан хэлсэн нь биелсэнийг өөр эрдэмтэд нотолжээ. Галлей 20 орчим тогтмол кометийн тойрог замыг тодорхойлжээ. Түүнчлэн Галлей газрын соронзон орны талаар судалгааны ажил хийж байсан юм. 1703 оноос Галлей Оксфордын Их Сургуулийн геометрийн тэнхимийг тэргүүлэх болов. Дараа нь 1713 оноос Лондоны Хатан Хааны нийгэмлэгийн эрдэм шинжилгээний нарийн бичгийн дарга, 1720 оноос Гринвичийн судалгааны төвийн нарийн бичгийн албан тушаалд томилогдож байв. 1742 оны 1-р сарын 14 өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
MEDENEWS

Алдар далайчин Колумб 1451 оны 10 сарын 29 өдөр Генуя хотод төржээ. 1476-1484 онуудад Лиссабон хотод, түүнчлэн Португалийн Мадейра, Порт Сантау арлуудад амьдарч байжээ. Тэрээр 15-р зууны үеийн эрдэмтэдийн буруу тооцоонд найдаж Европоос Энэтхэг хүрэх дөт замыг нээж олно гэж үргэлж боддог байжээ. Колумб энэ саналаа 1485 онд Португалийн эзэн хаанд айлгаж мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Гэвч Португалийн эзэн хаан түүний хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна. Колумб Кастил руу явж Энэтхэг рүү хүрэх дөт зам олж чадна гэдэг төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тэндээс Колумб санхүүгийн дэмжлэг авч чадсан бөгөөд банкны эзэд, худалдаачид түүний аялалыг санхүүжүүлсэн байна. Түүний анхны аялал 1492 оны 8 сарын 3 өдөр эхэлжээ. Санта “Мария”, “Пинта”, “Нинья” гэдэг гурван усан онгоцоор нийт 90 хүний бүрэлдэхүүнтэй баг далайд гарчээ. Тэд Канарын арлаас баруун тийш явж Атлантын далайг гаталж улмаар Багамын хоолой орчимд байдаг Сан Сальвадор аралд хүржээ. Тэд аралын эрэг дээр 1492 оны 10 сарын 12 өдөр хөл тавьсан байна. Иймд энэ өдрийг Америк тивийг нээсэн өдөр гэж албан ёсоор газар зүйчид үздэг юм. Колумб болон түүний багийнхан Багамын арлуудаар явж 12 сар гэхэд Кубын зүүн хойд эрэгт хүрсэн байна. 12 сарын 6 өдөр Гаити аралд очжээ. Ингээд уг арлын хойд эрэг дагуу аялалаа үргэлжлүүлсэн байна. 12 сарын 25 –ний шөнө Санта Мария хөлөг онгоц осолджээ. Азаар хөлөг дээр байсан хүмүүсийн амь нас хохироогүй байна. Колумб “Нинья” хөлөгөөр 1943 оны нэгдүгээр сард аялалаа өндөрлөсөн байна. Колумбын хоёр дахь аялалын багт 17 усан онгоц багтсан байжээ. Энэ удаагийн аялалд 1500 орчим хүн оролцжээ. Тэд 1493 онд Доминика, Гваделупа арлыг нээжээ. Дараа нь баруун хойд зүгийг чиглэн Антилийн 20 орчим арлыгшинээр нээсэн байна. Колумб болон түүний багийнхан дараа дараачын аялалуудаараа Антилийн их арал, Төв болон Зүүн Америкийн эрэг, Карибын тэнгисийн арлуудад хүрсэн байна. Колумын нээлт нь колоничлолыг дагуулсан гэж хэлж болно. Колумбын нээлтийн тухай маргаан эрдэмтэдийн дунд өнөөг хүртэл үргэлжилдэг. Колумбыг зүүн хойд Америкт хүрэхээс олон зуун жилийн өмнө Норманчууд очсон гэдэг нотолгоо байдаг. Түүнчлэн Африкийн оршин суугчид санаандгүйгээр Америкийн торпикийн бүсэд очиж байсныг ч үгүйсгэх аргагүй юм. Гэвч Колумб Америк тивийг дахин нээсэн нь дэлхийн хэмжээний ач холбогдолтой юм. Колумб Америкийг нээсэнээр хүн төрөлхтөний газар зүйн мэдлэг баяжиж, улмаар хилийн чанадад газар нутагтай гүрэн бий болох үндэс болсон юм.

Adidas фирмийг хэн байгуулсан бэ?


Спортын хувцас үйлдвэрлэдэг Адидас фирмийг үндэслэн байгуулагчидын нэг Адольф ДАССЛЕР 1900 оны 11 сарын 3 өдөр Баварын Герцогенаурах гэдэг жижигхэн хотод төржээ. Түүний ээж нь угаалгын газар ажилладаг байсан бол эцэг нь талхчин байв. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Герман орныг хамарсан эхм замбараагүй байдал үүсээд байсан бөгөөд Дасслерийн гэр бүлийнхэний хувьд хэцүү цаг үе тулгараад байв. 1920 оны эхээр Дасллерын эцэг эх нь гутлын үйлдвэр байгуулахаар шийдсэн байна. Гэр бүлийн бизнесээ ноён Дасслер эхнэрийнхээ ажилладаг угаалгын газар эхэлжээ. Гэр бүлийн бизнест энэ өрхийн бүх гишүүд гар бие оролцсон байна. Адольф, ах аавынхаа хамт гутал эсгэж, харин ээж эгч нь оёдог байжээ. Даслерийн гэр бүлийн үйлдвэрлэсэн хамгийн анхны бүтээгдэхүүн нь гэрийн шаахай байв. Гэр бүлийн бизнес амжилттай бол 1924 онд тэд “Ах дүү Дасслерийн гутлын үйлдвэр” гэдэг компани байгуулжээ. Дасслерийн гэр бүлийнхэн үйлдвэртээ өөрсдөө ажиллахаас гадна нэмж хэд хэдэн хүнийг оёдолчиноор ажиллуулж байв. Тэд өдөрт 50 хос гутал бэлэн болгодог байв. 1925 онд Адольф Дасслер спортын гутал үйлдвэрлэхийг санал болгожээ. 1936 оноос эхлэн “Дасслер” гэдэг нэр Германд спортын гуталны стандарт болж чадсан байна. 1938 онд тэд өдөрт 1000 хос гутал үйлдвэрлэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Дасслерын гэр бүлийнхэн бизнесээ дахиад л бараг ТЭГ-ээс эхлэх хэрэгтэй болов. 1948 онд өрхийн тэргүүн нас баржээ. Энэ үед хүүхдүүд нь байгаа жаахан хөрөнгөө хувааж авцгаан бүгд хувийн бизнес эрхлэх болов. Рудольф спортын хувцас үйлдвэрлэдэг компани байгуулжээ. Хожим Рудольф өөрийн үйлдвэрээ “PUMA” гэж нэрлэсэн юм. Харин Адольф “Addas” гэдэг нэртэй оёдлын үйлдвэр байгуулжээ. Гэвч тун удалгүй компаний нэрээ “Adidas” болгон өөрчилжээ. Энэ нь “Ади Дасслер” гэдэг нэрийн товчлол юм. Чухам энэ үеэс л Адидас фирм өөрийн гэсэн таних тэмдэгтэй болжээ. Адидас фирмийн үйлдвэрлэсэн хувцас өмссөн тамирчид 1954 онд болсон Хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Шийдвэрлэх тоглолтыг Адольф Дасслер биелэн үзсэн бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгийн хашлаганд өөрийн фирмийн сурталчилгааны самбарыг өлгөх санааг анх бодож олсон байна. 1960-1970 он бол “Адидас”-ын хувьд алтан үе нь байв. Ади Дасслерын фирм салбарынхаа дэлхийн хамгийн шилдэг байгууллагаар тодорчээ. Тус фирмийг дэлхий даяар мэддэг болов. Адольф Дасслер 1978 онд зүрхний дутагдалаар зуурдаар нас барсан байна. Тэрээр өөрийн таван хүүхэддээ цэцэглэн хөгжсөн том компанийг өвлүүлэн үлдээсэн юм. Адидас фирм дэлхийд №1 болж байсны нэг нотолгоо нь “Хүйтэн дайны” үед ЗХУ-ын Коммунист Намын Төв Хороо 1972 онд Олимпын наадамд оролцох баг тамирчиддаа “ADIDAS” фирмийн хувцасыг сонгож байжээ.
MEDENEWS

Дэлхийн хэвлэлийн тойм. Хятадын хоёрдмол санаа, Ази дахь АНУ-ын гадаад бодлого


Хойд Солонгос цөмийн туршилт хийснээс хойш дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ сэдвээр задлан шинжилгээ хийсэн нийтлэл хэвлэсээр байна. Парисын “Le Mond” сонинд бичсэнээр одоо Хойд Солонгосын асуудлыг эв зүйгээр зохицуулахад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж бичжээ. Бээжингийн оролцоогүйгээр НҮБ-аас гаргах ямар ч санал санаачлага үр дүнгүй болно гэж тус сонинд бичжээ. Газар зүйн хувьд ойрхон, эдийн засгийн хүчин чадал ихтэй Хятад улс л Хойд Солонгост шахалт үзүүлж чадна гэж “Le Mond” үзэж байна. Бас Хятад Хойд Солонгос нь нийгэм улс төрийн дэглэмийн хувьд төсөөтэй. Албан ёсны Бээжин НҮБ-ын 1718 дугаартай Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг дэмжсэн юм. Гэвч уг тогтоолыг хэрэгжүүлэх шатанд Хятад улсын байр суурь хоёрдмол болж магадгүй юм. Цөмийн туршилт хийсэнд Хятад улс харамсаж байгаагаа Хойд Солонгост илэрхийлсэн. Гэхдээ Хятадын эрх баригчид Хойд Солонгост тогтворгүй байдал бий болгохыг хүсэхгүй байгаа нь илт байна. Хэрэв Хойд Солонгост коммунист дэглэм нуран унавал тус улсын эдийн засгийн хямрал нь Хятадыг чиглэсэн дүрвэгсэдийн цувааг бий болгож магадгүй. Хойд Солонгост коммунист дэглэм нуран унах юм бол нэг сайхан нартай өдөр Хятадын хил дагуу АНУ-ын цэргийн бааз байгуулагдах болно. Энэ нь Хятадын үндэсний аюулгүй байдал, геополитикийн ашиг сонирхолд огт нийцэхгүй. Иймд Хятад улс Хойд Солонгосын коммунист дэглэмийг тогтоон аль болох удаан барихыг хүсэж байгаа юм.
Хойд Солонгосын эргэн тойронд болж байгаа үйл явдлыг Францын "Нувель дерньер д,Альзас" сонинд бас тайлбарлан бичжээ. Тус сонинд бичсэнээр бол Иракт явуулсан АНУ-ын цэргийн ажиллагаа нь амжилт муутай болсон юм байна. Өөрөөр хэлбэл Ирак бол шинэ цагийн Вьетнам болсон гэсэн үг. Иймээс одоо Вашингтон дэлхийн өөр нэг бүс нутагт дахин ямар нэгэн амжилттай ажиллагаа явуулахаар оролдож байна. Үүнийг ч АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсын хийж байгаа алхам нотолж байгаа юм.Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн нь АНУ-д том цохилт болжээ. АНУ Пхеньяны цөмийн заналхийлэлээс эдийн засгийн хамтрагч Япон, Өмнөд Солонгосыг хамгаалж чадах уу гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна. Иймд энэ хоёр улстай харилцаагаа зузааруулахаар АНУ идэвхитэй ажиллаж эхэллээ.
MEDENEWS

Бүх нийтийг хамарсан хяналт бодит амьдралд хэрэгжих үү?


Өнөөдрийн байдлаар Их Британи улс даяар 4,2 сая хяналтын камерыг олон нийтийн газруудаар байрлуулжээ. Энэ нь 14 хүн тутам нэг камер ноогдож байна гэсэн үг. Түүнээс гадна Их Британид хөдөлмөрийн бүтээмжийг хянах, хэрэглэгчийн дадал зуршилыг танин мэдэх, банкны гүйлгээний утгийг хянах, тээврийн хэрэгслийн шилтилт хөдөгөөнийг ажиглах гээд тоочоод байх нь бол хяналт шалгалтын олон арван арга хэрэглэгдэж байна. Их Британий Засгийн газрын мэдээллийн асуудал эрхэлсэн газрын дарга Ричард Томасын бэлтгэсэн илтгэлээс үзвэл ирээдүйд Их Британид иргэдийн шилжилт хөдөлгөөнд тавих хяналт бүр ч чангарах болно гэж дурьджээ. Нийгэмд хяналтыг чангатгаж чадвал алан хядлага гарахаас урьдчилан сэргийлж чадах сайн талтай юм. Гэвч иргэдийн үйлдэл хөдөлгөөн бүрийг хянах нь эцэстээ нийгэмд бие биендээ үл итгэх уур амьсгалыш бүрдүүлэх болно.Европын орнуудаас Их Британи улс иргэдээ хамгийн их хянаж шалгадаг орноор тодоржээ.Хүний хувийн мэдэээллийг хамгаалах, хувийн амьдралын халдашгүй байдлыг хамгаалах асуудал нь Их Британид “маш сул” байгаа. Бас манай улсад хяналтын камер хэт их байна гэж илтгэлийг хамтран бэлтгэсэн мэргэжилтэн Дэвид Мураками-Вуд BBC-д ярьжээ. Уг илтгэлд дурьдсанаар АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын газар Британи руу илгээж байгаа электрон мэдээлэл бүрийг ажигладаг гэнэ. Альбионы арал дээр байдаг судалгааны төвөөс компьютерийн товчлуурыг дарж байгаа цохилтын хэмжээг тодорхойлж хөдөлмөрийн бүтээмжийг нь хянадаг байна. Нийтийн тээврийн үйлчилгээний автобус, такси, түүнчлэн зарим нэгэн хувийн компании мэдлийн авто машиныг хөдлгөөнийг хиймэл дагуулыг тусламжтайгаар 24 цагийн турш тасралтгүй хянах систем аль хэдийнэ дэлгэрчээ.Хөнгөлөлтийн карт, төлбөр тооцооны карт, гар утасны тусламжтайгаар зарим компаниуд маркетингийн бодлогоо боловсруулах болжээ. Хэрэв хэрэглэгчидын тухай нарийн мэдээлэл алан хядагчидын гарт орвол асуудлыг хэрхэн шийдвэх вэ гэдэг сэдвээр хэлэлцүүлэг явуулахыг Ричард Томас илтгэлийнхээ эцэст уриалжээ.
орчуулсан
MEDE NEWS

2006-11-02

Унагатай хөшөөг бүү оролдооч.


10 сарын 30 өдрийн “25-р суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөрийг интернэтээр үзэж суутал Улаанбаатар хотын Драмын Эрдмийн Академик Театрын өмнөх талбайд байдаг гурван унаганы хөшөөг зайлуулах болсон тухай мэдээ гарав. Монгол хүн мориндоо хайртай. Дэлхийн талыг туулахдаа өвөг дээдэс маань хурдан шандаст сайн хүлэг морьтой явсан гэдэг нь тодорхой. Хотжилт эхэлсэн энэ үед ч монголчуудын сэтгэлгээнд бат гүн шингэсэн хүлэг морио дээдлэх үзэл гээгдсэнгүй. Тиймдээ ч Драмын Эрдмийн Академик Театрыг анх барихдаа өмнөх талбайд нь хөөрхөн гурван унаганы барималыг хүрэлээр цутгаж хийсэн байх гэж би таамагладаг юм. Хэнд ч гай болоогүй, харин ч үндэсний онцлогийг харуулсан өвөрмөц урлагын энэ бүтээл утаанд умбасан Улаанбаатар хотод чимэг болдог гэдэгтэй та санал нэгдэх үү? Тэгээд энэ унаганы хөшөөг хааш нь зөөх гэж байгаа юм бол? гэж бодлоо. Энэ мэдээг бэлтгэсэн сэтгүүлч гурван унагыг хааш нь зөөх гэж байгааг мэдээлсэнгүй. Хүнд сурталтай хурган дарга нар хөөрхий сэтгүүлч бүсгүйд хөшөөг хааш нь зөөх гэж байгааг хэлээгүй бололтой. Харин гурван унаганы хөшөө байгаа энэ газар Монголын нам төрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбал агсаны дурсгалд зориулсан хөшөө босгох гэж байгааг үзэгчдэд дуулгав. Ю. Цэдэнбал Монголын төрд 40 орчим жил зүтгэсэн хүн. Монголын түүхэнд тэр хүн гавъяа ч байгуулсан. Улс орныг удирдахдаа Оросын коммунистуудын юу хэлснийг л биелүүлдэг байсан гээд түүнд бас алдаа бий. Тэр хүн сайн ч, муу ч байлаа гэсэн Монголын төрд зүтгэснийг нь бодоод түүний дурсгалыг хүндэтгэх үүднээс нийслэл хотод түүний хөшөөг босгоход миний л хувьд татгалзах юм алга. Гэхдээ заавал унагатай хөшөөг авч хаяад оронд нь Ю. Цэдэнбалын хөшөөг байрлуулах гэж шийдсэн нь ямар учиртай юм бол?
Саяханы нэг өдөр Оросын веб сайтуудыг ухаж суутал Улаанбаатар хотод төрж өссөн нэг орос залуугийн хувийн веб хуудасыг санамсаргүй олж үзлээ. Шинэ цагийн Оросууд Монгол орны тухай бараг ямар ч ойлголтгүй байдаг гэдгийг би сайн мэднэ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевизээр Монголын тухай мэдээлэл цацахдаа нусаа гоожуулсан жаалууд, морь унаж яваа пад хар дээлтэй хөдөөний боргил эрчүүдийг харуулна. Тэгээд сурвалжлагч нь Монголыг баахан доош нь хийсэн хэдэн өгүүлбэр хэлчихээд Монгол улсын нийслэл Улаанбаатараас мэдээллээ гэж мэдээгээ өндөрлөх нь гэм биш зан нь. Олон давхар байшин байшин, адаглаад ганц ч машин тэрэг харуулна гэж гонжийн жоо. Гэтэл Улаанбаатарт төрж 20 нас хүртэлээ амьдарсан тэр орос залуу хувийн вэб хуудсандаа Монголын талаар сэтгэл сэргээсэн бүлээн дулаан үг бичсэн байх юм. Улаанбаатар хотыг хамгийн тайван, сайхан хот гэх зэргээр магтжээ. Бас Улаанбаатарт дахин очиж үзэх хүсэлтэй байдгаа ч илэрхийлсэн байна. Тэр орос 14-р сургуульд сурч байжээ. Улаанбаатар дахь Оросын ЭСЯ-ний харъяа 14-р дунд сургуулийг /15-р хороололд байдаг орос 14-р сургууль/ 1980-аад оны дундуур төгссөн юм байна. Нэг ангид сурч байсан найзуудаа ч бас хувийн сайтаараа дамжуулан эрж хайж байгаа юм байна. Ер нь Монголд элэгтэй залуу бололтой. Түүний сайтанд Улаанбаатар хотын хэд хэдэн зураг байсны нэг нь энэ нийтлэлийн дээр тавигдсан Драмын Эрдмийн Академик Театр, гурван унаганы хөшөөний зураг байлаа. Тэр гурван унаганы хөшөө түүний хувьд сэтгэлд нь хамгийн тод үлдсэн сайхан дурсамж санагдуулдаг газар нь юм болов уу гэж сэтгэгдэл төрсөн юм Эцэст нь хэлэхэд Ю. Цэдэнбал даргад зориулж хөшөө босгож болно оо. Татгалзах шалтгаан ч алга. Гагцхүү зөв газраа л олж хөшөөг нь босгоосой. Нийслэл хотын чимэг болсон “Гурван унаганы хөшөөг” байрнаас нь битгий хөдөлгөөсэй. Уншигч та энэ асуудлаар өөрийн санал бодлоо блогт маань үлдээх юм бол би маш их талархах болно. Бичсэн. MEDENEWS