2006-12-04


Австрийн нийслэл Вена хотын төв талбайд энэ жил Санта Клаусыг явахыг хориглосон шийдвэрийг хотын эрх баригчид гаргажээ. Үндэсний ёс заншилаа америкийн уламлалаас дээгүүр тавих хэрэгтэй. Хотын төв талбайд дээр зул сар, түүнчлэн шинэ оны баярын үеэр зөвхөн “Бяцхан Иисус” байх нь илүү тохиромжтой гэж тэд үзэж байна. Түүнчлэн Америк маягийн Санта Клаус зул сарын баярын үеэр хүүхдийн цэцэрлэгийн багт наадамд оролцохгүй юм байна. Учир нь Санта Клаусын гадаад дүр төрх нь бага насны хүүхдүүдийн айдасыг төрүүлдэг гэнэ.

No comments: