2006-12-04

Тамхиний хор холбогдолыг ухуулан таниулах ажилд бүхэл амьдралаа зориулсан Ален Кар 72 насандаа уушигны хорт хавдараар нас барлаа. Энэ хүний ачаар олон сая хүн тамхинаас гарч байсан юм. Ален Кар өдөрт 100 янжуур татдаг байжээ. Ингээд 23 жилийн өмнөөс тамхинаас гарсан байна. Тамхинаас гарахдаа Ален Кар
-Би тэр өдөр дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болсон гэж хэлж байв. Муу зуршилаа хэрхэн хаях вэ гэдэг түүний бичсэн ном нь бестселлер болж байв. Түүний номонд бичсэн зөвлөмжийн дагуу дэлхийн олон эмнэлэг тамхинаас гарах хүсэлтэй хүмүүсийг эмчилжээ. Өнгөрсөн зун эмч нар түүнд уушигны хорт хавдарт нэрвэгдсэнийг нь дуулгахад тэрээр -Тамхичидад миний энэ түүх том сургамж болох ёстой гэж хэлсэн гэнэ. Ален Кар Испани дахь гэртээ өөд болжээ. Залуудаа тамхи хэтрүүлэн татдаг байсан, түүнчлэн тамхиний эсрэг сурталчилгаа, лекцийг хорт утаа суунагласан өрөөнд хийдэг байсан нь өвчнийг нь хүндрүүлэхэд хүргэсэн гэж түүний танилууд үзэж байна. Хэрэв би тамхиа хаяагүй бол аль эрт нөгөө ертөнц рүү явчихсан байх биз гэж ярьдаг байжээ. Тамхинаас гарахад туслах эмнэлгээ Ален Кар 1983 онд Лондон хотод байгуулжээ. Одоо түүний эмнэлгийн салбарууд дэлхийн 30 оронд ажиллаж байна. Зөвхөн 2005 онд л гэхэд 45 мянган хүн тамхинаас гарах эмчилгээнд хамрагджээ. Ален Карын боловсруулсан тамхинас гарах аргыг жүжигчин Энтони Хопкинс хүртэл туршиж үзсэн байна. Ален Кар тамхинаас гарах арга боловсруулснаар олон сая хүнд тус болжээ.

No comments: