2006-12-08

МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОСКВАД ИРЛЭЭ.

ОХУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Москва хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилж байна. Хөтөлбөрийн дагуу 12 сарын 8 өдөр Монгол Оросын хооронд дээд хэмжээний уулзалт болно. Уг дээд хэмжээний уулзалтын үеэр Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагад ажиглагчын статустай Монгол Улс бүс нутгийн байгуулагатай хамтын ажилагаагаа гүнзгийрүүлэх асуудыг ярилцах юм. Эдийн засаг, тэр тусмаа хөрөнгө оруулалт яриа хэлэлцээрийн үндсэн сэдэв байх болно. Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлал 14 сарын 4 өдөр Буриадад очсоноор эхэлсэн юм. Монголын төрийн тэргүүн Новосибирск хот айлчилж ОХУ-ын ерөнхийлөгчийн Сибирь дэхь бүрэн эрхэт төлөөлөгчтэй уулзаж хил хязгаарын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм. Намбарын Энхбаяр 2002 оны 4 сард, 2003 оны 6,7-р сард түүнчлэн өнгөрсөн оны 1-р сард Монголын парламентын даргын хувиар ОХУ-д айлчилж байсан юм.

РОССИЯ ТВ-ийн өдрийн мэдээллийн хөтөлбөрөөс Орчуулсан MEDENEWS

No comments: