2006-12-07

Ерөнхийлөгч Уфа хотод түр саатав.

ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаярын хөлөглөсөн онгоц Новосибирск хотоос хөөрөөд УФА хотод газардсан байна. Энэ тухай “РОСБАЛТА” мэдээллийн агентлаг уламжилж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийг Башкирийн ерөнхий сайд Рафаэл Байдавлетов Уфа хотын олон улсын нисэх онгоцны буудалд тосож уулзжээ. Тэд Монгол Башкирын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжын талаар санал солилцсон байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн хөлөглөсөн онгоц шатахуун нэмж авахаар Уфа хотын олон улсын нисэх буудалд газардсан юм байна. Ерөнхийлөгч Н. Энхбаяр, дагалдан яваа төлөөлөгчидийн хамт Уфа хотоос Халимагийн нийслэл Элиста хотыг зорижээ. Албан айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн Буриадын өөртөө засах орон, Новосибирск хотод зочилсон юм. Ерөнхийлөгч Новосибирск хотод ажиллахдаа ОХУ, Монголын эдийн засгийн харилцааны асуудалд анхаарлаа хандуулж хэд хэдэн мэдэгдэл хийжээ. Монголын бизнесийн томоохон түнш нь ОХУ-ын хил орчмын Буриадын өөртөө засах орон, Чита муж, Тувагийн өөртөө засах орон юм.
“ РОСБАЛТА” мэдээллийн агентлагОрчуулсан MEDENEWS

No comments: