2006-12-04

Цай уух нь хорт хавдараас сэргийлдэг үү?


Энэ дүгнэлтийг Хятад судалгаа хийсэн АНУ-ын эрдэмтэд хийжээ. Тогтмол цай уудаг хүн ходоодны шарх, хорт хавдараар өвчилөх магадлал цай уудаггүй хүмүүсээс 2 дахин бага байдаг ажээ. Эрдэмтэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн шээсэнд шинжилгээ хийсэн юм байна. Цай байнга уудаг хүмүүсийн шээсэнд хорт хадвараар өвдөх магадлалыг эрс багасгадаг антикислитель байжээ. Ногоон цайнд антикислитель их хэмжээгээр агуулагддаг. Түүнчлэн антикислитель нь хүний биеийн эдийн эрүүл байдлыг хангахад нөлөө үзүүлдэг байна. Өмнөд Каролини, Рутгерсийн их сургуулийн эрдэмтэд Хятадын Шанхай хотын Их Сургуулийн багш нартай хамтран уг судалгааг хийсэн байна. Судалгаанд 40-64 насны Шанхай хотын 20 мянган эрчүүд оролцжээ. Хятад Америкийн эрдэмтэдийн судалгааны үр дүнгийн талаар Их Британи улсын эрдэмтэд үзэл бодлоо илэрхийлсэн байна. Цай хорт хавдараас сэргийлдэг гэж ярих нь арай эрт байна. Цаашид маш дэлгэрэнгүй судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй гэж Их Британий Хорт Хавдар судлах хүрээлэнгийн төлөөлөгч мэдэгджээ.

No comments: