2006-12-04

Талак Талак Талак


Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мусульман шашинтнууд үүрэн телефон ашиглан гэр бүлээ цуцлуулах болжээ. Ингэхдээ тэд мессеж бичих, эсвэл дуут мессежийг сонгож байна. Шариатын хуулийн дагуу эр нөхөр нь “талак” /гэр бүл цуцлалт/ гэж гурван хэлээд л эхнэрээсээ салж болдог гэнэ. Одоо мусульманчууд орчин үеийн текник технологийг хэрэглэн эхнэрээсээ салах болсноо зарлах болжээ. Гэвч үүнийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мусульман шашинтнуудын зөвлөл “Жамиат-уль-улема”-гийн гишүүд эсэргүүцэж байна. Учир нь гар утсаар мессеж илгээж эхнэрээсээ салах тухай мэдэгдэх нь Коран сударт бичсэн ёс заншилыг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг гэж уг байгуулагын гишүүд үзэж байгаагаа илэрхийлжээ.
ITAR-TASSMEDENEWS

No comments: