2006-12-04

Windows Vista үйлдэлийн систем худалдаанд гарлаа.


Microsoft компаний үйлдэлийн шинэ систем Windows Vista 11 сарын 30-аас эхлэн худалдаанд гарсан тухай BBC News мэдээллээ. WINDOWS VISTA-г одоогоор зөвхөн томоохон хэрэглэгчид ашиглаж эхэлжээ. Харин жирийн хэрэглэгчид 2007 оны 1 сарын 30 –нд Office 2007 багц программын хамт худалдан авч ашиглах боломжтой гэнэ. Windows Vista нь хэд хэдэн хувилбараар худалдаанд гарчээ. График интерфейсгүй Aero, гурван хэмжээст зураглалыг хурдасгагчтай Windows Starter 2007, гэрийн компьютерт зориулсан Vista Home Basi, мөн Home Basic N гэдэг хоёр хувилбар бий. Түүнчлэн гэрийн компьютерт зориулсан нэмэлттэй Windows Vista Home Premium гэдэг үйлдэлийн систем бий. Аль таалагдсанаа та сонгоорой. Түүнчлэн ажил хэрэгч хүмүүст зориулсан Windows Vista Business (Business N) гэдэг хувилбар байна Windows Vista үйлдэлийн системийг компьютертээ суулгахын тулд таны компьютер нэг гигацерцын үелзэлтэй, наад зах нь нэг гигабайт шуурхай санах ойтой, 128 мегабайтын видео карттай байх ёстой гэнэ шүү. Бас таны компюьтерийн венчестерт 40 гигабайтын зай байх шаардлагтай гэдгийг анхаараарай. Microsoft компани Windows Vista үйлдэлийн системийг зохион бүтээхэд 5 жил зарцуулсан байна.

No comments: