2007-02-09

Гэгээн Валентины өдөр буюу 2-р сарын 14-ны өдөр аз жаргалтайгаа учирсан хосуудын ариун нандин хайранд дэлхий нийтээрээ умбан баярлацгаадаг билээ. Уг баярыг тэмдэглэх болсон түүхийг та бүхэндээ өгүүлье. III зууны үеийн эртний Ром-д Валентин гэдэг нэртэй нэгэн санваартан амьдарч байжээ. Тухайн үед II Клаудис хаан төр барьж байсан бөгөөд эзэнт улсаа хүчирхэг гүрэн болгохын төлөө нэгэн зарлиг буулгажээ. Уг зарлигт “Ромд амьдарч буй насанд хүрсэн ганц бие эрчүүдийг цэргийн албанд тат, хэрвээ хааны зарлигийг эс дагаваас цаазалсугай” гэжээ. Энэ зарлигийг хосууд эсэргүүцэн гэрлэлтээ баталгаажуулах гэж Христын сүмд очдог боловч ямар ч лам хааны зарлигийг зөрчиж эс чаджээ. Гэтэл хайр дурлалдаа шатсан залуу хосуудын хүслийг гүйцээхийн тулд хааны зарлигийг аймшиггүйгээр зөрчиж хосуудад гэгээн хайрынхаа зулыг асаах боломжийг Валентин гэгч санваартан олгон ариун сүмд гэрлэлтийг нь баталгаажуулах болсон аж. II Клаудис хаан үүнийг мэдээд ихэд хилэгнэж Валентиныг зарлиг зөрчин, залуусын гэрлэлтийг баталгаажуулж, цэрэгт явах залуусын тоог багасгаж, хаан эзнийг үл ойшоосон хэмээн түүнийг буруутган мөрдөн мөшгиж, гяндан шоронд хорьж, эцэс сүүлд нь 2-р сарын 14-нд цаазалжээ. Түүнээс хойш 2-р сарын 14-ний өдрийг Гэгээн хайрын өдөр буюу Валентины өдөр хэмээн хосуудын төлөө амиа зориулсан санваартаны нэрээр нэрлэн тэмдэглэх болсон байна. Эхлээд энэ баяр нь баруун Европоор тархаж сүүлдээ дэлхий нийтээр бүх хосууд тэмдэглэдэг болжээ.

Америк
Америкт ихэвчлэн хүүхдүүд бие биетэйгээ бэлэг солилцохоос гадна ангийн үдэшлэг зохиодог байна. Америкчууд Гэгээн Валентины өдрөөр нэг нэгэндээ ил захидал өгч түүнийгээ өөрийнхөө хүссэнээрээ чимэглэдэг гэнэ. (Далайн ургамал, хатаасан болон хиймэл цэцэг гэх мэтээр) Энэ өдөр хайртай хосууд бие биедээ ихэвчлэн цэцэг, шокалад, ил захидал, зурвас өгөхөөс гадна хайртай хосууд бие биедээ зориулан өөрсдийн гараар нэхсэн цамц, бээлий, ороолтыг бэлэглэдэг аж. Мөн зүрхэн хэлбэртэй дэрний уут ч хийж өгч бэлэглэж болдог байна. Энэ өдөр сэтгэлээсээ өгсөн бэлэг болгон аз жаргал, ариун нандин хайр сэтгэлийг шингээсэн байдаг ажээ.

Тайвань
Гэгээн Валентины өдрөөр залуу хосууд бие биедээ сарнай цэцэгс болон сэтгэл татсан хайрын нандин үгсээр дүүрэн чамин бэлэг сэлтийг илгээдэг аж. Тайваний ёс заншлаар нэг ширхэг улаан сарнай бэлэглэх нь “Ганцхан чамд хайртай” гэсэн утгыг агуулдаг бол 11 ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг байна. Мөн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Yүрд хамт байгаач “ гэсэн утгыг илэрхийлдэг учраас энэ өдөр сарнай цэцэг олоход маш хэцүү байдаг гэнэ шүү.

Япон, Солонгос
Япон, Солонгосчууд Гэгээн Валентины өдрийг 2-р сарын 14, 3-р сарын 14-ний өдрүүдэд тус тус тэмдэглэдэг гэнэ. Эхлээд 2-р сарын 14-нд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ бэлэг өгөөд харин 3-р сарын 14-нд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ хариу бэлэг өгдөг аж. Солонгосчуудын бэлэглэх дуртай бэлэг нь чихэр, харин Япончууд ихэвчлэн өөрийнхөө гараар хайртай хүндээ зориулж зүрхэн хэлбэртэй шокалад хийж бэлэглэдэг гэнэ. Солонгосчууд 3-р сарын 14-ныг “Гэгээн өдөр” гэж нэрлэдэг бөгөөд олон залуус бие биедээ хайраа илчилдэг байна. Мөн 4-р сарын 14-нийг хар буюу бүрхэг өдөр хэмээн тэмдэглэдэг аж. Энэ үеэр хар өнгийн хувцастай бөөнөөрөө цугларч хамтдаа Jajang гэдэг гоймон идэцгээдэг байна.

Герман
Германд Гэгээн Валентины өдрөөр гэрлэсэн болон гэрлээгүй хосууд бие биендээ цэцэг бэлэглэдэг. Yүнээс гадна зүрхэн хэлбэртэй эд зүйлс мөн хайраа илчилсэн зурвас буюу захиа, шүлэг бичиж өгдөг байна. Гэгээн хайрын өдрийг тэмдэглэдэггүй хосууд гэж байдаггүй гэнэ шүү.

Испани
Испанид Гэгээн Валентины өдрөөр эрчүүд нь эмэгтэйдээ сарнай цэцгийн баглаа илгээдэг байна. Мэдээж энд мөн нандин хайрын үгс багтаж байгаа нь тодорхой.

Англи
Гэгээн Валентины өдрөөр Англид залуу хосууд бие биедээ зориулан хайрын үгстэй шүлэг, өгүүллэг бичдэг аж. Ёс заншилынх нь нэг хэлбэр нь хүүхдүүдийг дуу дуулуулж чихэр жимс, мөнгө өгдөг. Харин залуу хосууд бие биедээ жигнэсэн гурилан бүтээгдэхүүн, цэцэг, шокалад зэргийг өгдөг юм байна.

Итали
Италичууд Гэгээн Валентины өдрийг “Хаврын баяр” хэмээн тэмдэглэдэг аж. Урь унаж залуу хүмүүс ой модтой газар цугларан байгалийн сайханд хөгжим сонсож, шүлэг уншицгаадаг гэнэ. Харин Туринд үерхэж байсан хосууд 2-р сарын 14-н буюу Гэгээн Валентины өдрөөр сүй тавицгаадаг байна
.

БАГЦ МЭДЭЭ

2011 оноос эхлэн ОХУ жолооны үнэмлэхээ шинэчлэх гэж байна. Шинээр гаргах гэж байгаа жолооны үнэмлэх нь олон улсын стандартадн нийцсэн, бичил чиптэй байх гэнэ. Уг чип нь үнэмлэх эзэмшигчийнхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байх гэнэ. Эрх бүхий ажилтнуудын хэлснээр одоо хэрэглэж байгаа жолооны үнэмлэхний хугацаа дуустал хүчин төгөлдөр хэвээр байх юм байна.

Хятадын эдийн засгийн нийслэл Шанхай хотын танилцах алба үйлчлүүлэгчидийнхээ дунд өдөн дэрээр байлдах уралдаан зохион байгуулжээ. Өдөн дэрээр байлдах уралдааныг хамгийн анх АНУ-д зохиож байсан юм. Хятадууд энэ тэмцээнийг америкчуудаас хуулбарласан гэдэгээ ч нуугаагүй байна. Залуучууд дэрээр байлдсаны дараа танилцаж гар утасны дугаараа солилцжээ. Ийм төрлийн уралдаан хятадын бусад хотуудад ч бас дэлгэрнэ гэж таамаглаж байна.

Саяхан Америкийн Нью-Йорк хотод Австралийн 7 хоног амжилттай зохион байгуулагджээ. Энэ арга хэмжээний хамгийн сонирхолтой хэсэг нь жинхэнэ Австрали дарс амтлах үйл ажиллагаа байжээ. Австраличууд Нью-Йоркчуудад 2 метр өндөр, 60 кг цэвэр жинтэй дарсны лонх үзүүлжээ. Уг лонхонд 300 литр дарс багтах боломжтой юм байна. Сайн чанарын нэг лонх Австали дарс 100 мянган долларын үнэ хүрдэг байна.

БАГЦ МЭДЭЭЛЭЛ

Токио хотын амьтны хүрээлэнгийн ажилчид сүүлийн хэдэн өдөр тун их заьгүй ажиллажээ. Учир нь тус амьтны хүрээлэнд аж төрдөг дэлхийд ховордсон амьтад үр зулгагаа төрүүлжээ. Дэлхийд цөөн тоотой үлдсэн Коала баавгайн бамбарууш өнгөрсөн долоо хоногт төрсөн бол хэд хэдэн барын бамбар энэ долоо хоногт мэндэлсэн байна.Өнгөрсөн жил Токио хотын амьтны хүрээлэн амьтдын оромжиндоо их засвар хийсэн юм. Орон байрны нөхцөлийг нь сайжруулсан нь амьтдын үржилд эерэг нөлөө үзүүлж байна гэж амьтгы хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна.

Германы фермер Карл Шмакленскийн тэжээдэг молтогчин туулай дэлхийн хамгийн томд тооцогдож байна. Түүний молтогчин туулай 75 см өндөр, 11 кг жинтэй. Энэ аварга туулайг хойд солонгосчууд худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ.

Өмнөд Калифорнигийн Малибу хотын гудамжаар мотоцикл хөлөглөсөн Франц, Америкийн тусгай албаныхан сүлжилдэж байна. Эрх чөлөөг дээдэлдэг америк нутагт Францын тусгайгийнхан амрах гэж ирсэнгүй. Мэргэжилт нэгт нөхөдтэйгээ хамтран алан хядагчидын эсрэг тэмцэх стратеги боловсруулахаар иржээ. Тэд жагсагчид, хэт даврагсадтай хэрхэн тэмцэх талаар санал солилцоод мотоциклоор сүрт жагсаал хийж жирийн иргэдийн мэлмийг баясгасан байна.

Англид шоронгийн зориулатаар ашиглаж байсан барилгыг засварлан зочид буудал нээжээ. Энэ зочид буудалд ороход яг л шоронд байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна. Өмнө нь гэмт хэрэгтэнүүд хоригдож байсан өрөөнүүдийг танигдахын аргагүй болтол нь засаж тохижуулсан юм байна. Хэдий сайн засвар хийсэн ч гэлээ хуучин шоронгийн дүр төрх нь ямар нэгэн хэмжээгээр хадгалагдан үлджээ.

Австарийн буйдхан хотод олон хүн цуглажээ. Таны харж байгаа энэ хүмүүс ямар нэгэан спортын тэмцээнийг үзэх гэж байгаа бололтой. Тасалбар худалдан авахын тулд бүр олон цагаар дарааллан зогсож байгааг нь хараач. Чухам ямар тэмцээн үзэхээр энд цугларсаныг нь хамтдаа сонирхоё. Тэмцээнд оролцогчид нь австралийн жоомнууд. Тэд жоомныхоо нуруун дээр таних тэмдэг, дугаар тавьсан байна. Ер бусын энэ тэмцээнд тусгайлан зассан талбайг хамгийн түрүүнд орин гарсан жоом ялагч нь болдог байна. Шагнал гардуулах цаг болоход хүндэтгэлийн индэр дээр тамирчид биш, харин эзэд нь гардаг байна.


Мухамед Алигийн охин Лейла Али африкийн мэргэжлийн боксчин Гана улсын тамирчин Обнитало Онитой халз тулалдах гэж байна. Тэмцээн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нийслэлд удахгүй болно. Тус улсын ерөнхийлөгч асан Нельсон Мандела Гана улсын тамирчин эмэгтэйг дэмжихээ илэрхийлжээ. Харин Лейла Али хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн бэлгийн чиг баримжааны тухай гарсан мэдээлэлд няцаалт өгчээ. Шар хэвлэлд түүнийг америкийн жүжигчин бүсгүйтэй амрагийн холбоотой гэж бичиж байсан юм.

Гурвалжин будаанд нэрт яруу найрагч Пушкин их дуртай байжээ. Суут яруу найрагчын дуртай байсан гурвалжин будааны талаар та юу мэдэх вэ? Гурвалжин будаа худалдан авахдаа уосын стандартын дагуу савалсан гэсэн бичигтэй нь сонгож байгаарай. Хүрэн өнгийн гурвалжин будаа хамгийн чанар сайтай байдаг гэнэ. Гурвалжин будааны өнгө нь гэгээлэг байх тусам тэжээллэг чанар нь муу байдаг. Хэрэв гурвалжин будаа улаавтар өнгөтэй байвал үйлдвэрт маш өндөр хэмд боловсруулжээ гэсэн үг. Өндөр хэмд боловсрулсан гурвалжин будаа тэжээллэг чанараа алдсан байдаг юм. 100 гр гурвалжигн будаанд 300 к калори илчлэг агуулагддаг юм байна.

Оросын хойд нийслэл Санкт- Петербугр хотод “4 улирал” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээгджээ. Үзэгчид энэ үзэсгэлэнгээс 200 жилийн өмнө зурсан байгаль орчин, цаг уурын сэдэвтэй уран зургийн хосгүй бүтээлүдийг харж болно. Хамгийн сонирхолтой нь уг үзэсгэлэнгийн танхимийн яг үүдэнд шалан дээр уран зургийг жааз тавьжээ. Үзмэрийн танхим руу орхын тулд уг жаазан дээр гишгэхээс өөр аргагүй. Жаазан дээр гишгэх үед хүний хөлийн мөрийн дагуу уроан зураг тодордог байна. Бүхэл бүтэн 6 танхим эзэлсэн 4 улирал зургийн үзэсгэлэнг үзсэнээр та жилийн 4 улиралын онцлдогийг та нэг цагийн дотор мэдрэх боломжтой.

Корлумбын тусгай албаныхан хар тамхи мансууруулах бодисын наймаа эрхэлдэг бүлэглэилийн тэргүүнийг баривчилжээ. Энэ хүн АНУ, болон латин америкийн орнууд руу кокаин худалддаг байсан юм. Түүнийг баривчлах үед 50 сая доллар бэлнээр, бас их хэмжээний алтан эдлэл олджээ. Бас гэрийнхээ хананд нуусан 19 сая долларыг олсон байна. Энэ нь 50 тонн хар тамхи борлуулсан орлогын мөнгө гэж цагдаа нар мэдэгджээ.

Америкийн Калифорини мужийн Свандитохото нэгэн зэрэг 4 орон сууцны барилга шатжээ. Энэ нь тус хотын түүхэнд тохиолдож байгаа хамгийн томллхон хэмжээний гао түймэр юм. Шатсан орон сууцны барилгын 2 нь баригдаж байсан гэнэ. Мэргэжилтнүүдхэн нэгэн этгээд санаатайгаар гал түймэр тавьсан байх гэдэг хувилбарыг үгүйсгэхгүй байна. Учир нь хотын төвд орших энэ газрыг өөрийн болгох гэсэн хүсэлтэй олон компани байжээ.
Мадрид хотын гэгээн антонигийн сүмд гэрийн тэжээмэл амьтдыг адислах баяр болж байна. Өөрийн хайртай амьтнаа адислуулах гэсэн хүмүүс сүмийн гадна их урт дараалал үүсгэсэн байна. Зарим хүмүүс бүр шилэн хорготой загасаа ч адислуулах гэж авч иржээ.

Нисдэг тавганд итгэдэг ү гэдэг асуултанд ихэнх хүмүүс тийм гэж хариулжээ. Нисдэг таваг байдаг гэдэгт итгэхэд хэцү боловч эрдэмтэд үүнийг нарийн судалж байна. 1948 оны 7 сард АНУ-ын Мохадо цөлд харь гаригийн нисдэг биет осолдожээ. Уг хөлгөөс харь гаригийн гэх хэож болох 16 хүний цогцос олдсон байна. Үүнээс хойш АНУ-д харь гаригийнханыг судлах нууц лабратори байгуулагджээ. 1977 оны 9 сард Оросыбн Петрозаводск хотын дээгүр үл мэдэгдэх нисдэг биетийг илрүүлсэн байна. Тэнгэрт үзэгдсэн уг биет 10 минутын турш оч цацруулж байжээ. Энэ үзэгдлээс 1 жилийн дараа Орост харь гаригийг судлах төв байгуулагдсан юм байна.
Эр. Өнөөдөр ийм төрлийн судалгааг дэлхийн олон оронд хийдэг болжээ.

Энэтхэгт 6 хөлтэй тугал төрсөн байна. Ямар үйлийн үрээр энэ амьтан 6 хөлтэй төрсөн юм бол гэж эзэн нь төдийгүй, хөрш айлын хүмүүс халагладаг байна. Хөөрхий тугалыг харах гэж жуулчид ч их ирж эзэнд нь чамлахааргүй орлого оруулдаг болжээ. Иймд тугалны эзэн ч тугалны тухай элдэв янзийн бодолд автахаа ч больсон байна.

Тайваний парламентын гишүүд сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг батлах асуудлаар хэлэлцэж байхадаа зодолджээ. Сөрөг хүчнийхэнийг сонгуулийн ерөнхий хороонд оруулахыг олонхи болж байгаа намын гишүүд эсэргүүцэж хүчтэй маргалдсан юм байна. Байдал хурцадсаар парламентын нэг гишүүн бүр гутлаа тайлж парламентын дарга руу чулууджээ. Гэтэд гутал парламентын даргыг биш, өөр нэг гишүүнийг оножээ. Хэлмэгдсэн депутат ч бас хариуд нь зүгээр суусангүй гутал нисгэсэн байна. Гуталны дайн даамжирч зарим нь бүр бугуйн цагаах тайлж шидэж эхэлсэн гэнэ.

Германы дэлгүүрүүд хаврийн урин дулаан цаг ирэхэс өмнө амжиж өвлийн гутал хувцаснаасаа салахын тулд хямдрал зарласан байна. Зарим барааны үнэ бараг 10 дахин буурчээ. Хямдралын үеэр эмэгтэйчүүд л ихэвчилэн дэлгүүр хэсдэг. Худалдан авсан бараагаа мануулах гэж эр нөхөр, хүүхдүүдээ дагуулжээ. Дэлгүүрийн худалдагч нар харин хямдраагүй барааг андуураад зарчих вий гэж маш болгоомжилж байгаа гэнэ.

АНУ-ын Нью-Йорк хотын 86 давхар MBS building барилгийн хамгийн дээд давхарт явганаар мацаж гарах тэмцээн болжээ. Тэнгэр баганадсан барилгийн оройд хамгийн түрүүнд гарсан нь ялагч болдог энэ тэмцээнийг жил бүр зохион явуулдаг юм. Энэ жилийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Томас Дольфт гэдэг герман залуу, харин эмэгтэйчүүдээс 33 настай Сингапур бүсгүй ялагч болжээ.

Аз жаргалтай сайхан амьдрал ямар байх ёстой вэ гэдэг санал асуулгыг Орост явуулсан байна. Хувийн байшин, машин, өндөр цалинтай ажил, элэг бүтэн гэр бүлтэй байх нь аз жаргалтай сайхан амьдарч байгаагийн шинж тэмдэг гэж ихэнхи хүмүүс үздэг байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 7 хувь нь л өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ. Олон нийтийн үзэл бодлыг судлах төвийн явуулсан энэ судалгаанд хамрагдагсадын 29 хувь нь орйрын үед амжиргааны түвшин нь дээшилнэ гэдэгт итгэлтэй байна гэж хариулсан байна. Санал асуулгад хамрагдсан хүмүүсийн гуравны нэг нь их мөнгөтэй л байх юм бол сайхан амьдарч чадна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнээс гадна иргэдийн 54 хувь нь албан тушаалын шатаар өгсөх боломж хомс байдаг гэж бодож явдаг гэнэ. Ирээдүйд итгэх итгэл, гутранги үзэл нь хүмүүсийн амьдралын түвшинтэй нь нягт холбоолтой байдаг нь тодорхой болжээ. Ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж байгаа хүмүүсийн 79 хувь нь өнгөрсөн онд амжиргааны түвшин нь сайжирсан гэж харилусан бол 38 хувь нь амьдрахад бэрх болж байна гэж хэлсэн байна.

ЭХ ДЭЛХИЙ АМСХИЙГ

Парис хотын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагийн гэрлэн чимэглэл таван минутын турш унтарчээ.Эх дэлхийд түр ч гэсэн амсхийх боломж олгоё уриатай энэ арга хэмжээг Францын Ногоонтоны хөдөлгөөнийхөн санаачилсан юм байна. Гэхдээ Эйфелийн цамхагийн гэрлийг бүхэлд нь унтраагагүй бөгөөд хамгаалалтын албаныханы ажилладаг хэсгийн гэрэл асаалттай хэвээр байжээ. Байгаль орчны бохирдолыг багасгахын тулд хүн бүр цахилгаан хэрэгсэлээ 5 минут унтраахыг Францын ногоонтонууд джлхий нийтэд хандан уриалжээ. Цахилгаан станцийн ялгаруулж байгаа хорт хий утаа цаг агаарлын дулаарлын гол шалтгаан нь гэж энэ арга хэмжээг зохион байгуулагчид үзэж байгаа юм. Францын ногоонтоны хөдөлгөөний уриалгыг Италичууд ч бас дэмжиж үзэл санаа нэгтэй байгаага илэрхийлэн түүхийн дурсгалт цогцолборын гэрэлтүүлэгийг хэсэг ху”гацааны турш унтраасан байна.
Та худалдан авсан цөцгийн тосоо аль болох удаан хадгалахыг хүсвэл цаасан боодолоос нь гаргаад шаазан саванд хийж хөргөгчиндөө хадгалаарай. Цөцгийн тосыг удаан хадгалах өөр олон арга байдаг. Цөцгийн тосондоо давс, элсэн чихэр хольж болно. Бас луувангийн шүүс ч гэсэн бага зэрэг нэмж болох юм байна. Эм. Давстай хүйтэн усанд цөцгийн тосыг хадгалж болдог. Ингэж хадгалах нь цөцгийн тосны чанарт огт нөлөөлдөггүй. Харин хадгалалтын хугацааг удаашруулж болно.
Цөцгийнтосонд гич, жижиглэн хэрчсэн төрөл бүрийн хүнсний ногоо, өргөст хэмх, улаан чинжүүг холиод сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн зуурмагаа салахын аргаггүй амттай, тэжээллэг байдаг. Бас их үзэмжтэй харагддаг юм байна.

ХӨШИГӨӨ ТАТААРАЙ

Өрхийн бүрийн чимэг хөшиг гэдэгтэй та санал нийлэх үү? Хөшиг өрөөний үзэмжинд их нөлөөлдөг байнаө. Та хөшиг худалдан авахдаа өнгө үзэмжнээс гадна даавууны материалыг нь заавал анзаарч байгаарай. Бас хөшигний өнгө ч өрөөний тавилга, ханын цаасны өнгөтэй зохицсон байх ёстой. Дэлгүүрийн лангуунд дээр өрж тавьсан хөшиг танд тухайн үед сайхан санагдаж болох юм. Гэвч дэлгүүрийн гэрэлтүүлэг, орон сууцны гэрэлтүүлэг өөр байдаг гэдгийг та үргэлж санаж байгаарай. Өвөл зуны улиралд нарны гэрлийн илч харилцан адилгүй байдаг тул улиралд нь зохицулаан өрөөний хөшигөө сольж байхыг сэтгэл зүйчид танд зөвлөж байна. Ер нь 3-5 жилд нэг удаа хөшгөө солих хэрэгтэй юм байна.

ВЬЕТНАМЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ ТӨСӨЛ


Ханой хотоос Хо Ши Мин хүртэл төмөр замын шинэ зам барих төлөвлөгөөг Вьетнамын эрх баригчид баталжээ. 1600 км үргэлжилсэн төмөр замыг барихад 33 тэрбум доллар зарцуулах юм байна. Ханойгоос Хо Ши Мин хот хүртэл 2 хоног явдаг юм байна. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор нэг хотоос нөгөө хот руу ердөө 10 цагийн дотор л явж хүрэх юм. Төмөр замыг 6 жилийн дараа барьж дуусгана гэж Вьетнамын засгийн газар тооцоолжээ. Төмөр зам барихын тулд уул нэвтлэж, намаг хатааж, тэр ч бүү хэл тэнгисийн дээгүүр гүүр барих юм байна. Иймд төмөр замаар аялагчид Вьетнам орны байгалийн зүй тогтоцыг харах боломжтой гэж Ханой дахь БИ БИ СИ-телевизийн сурвалжлагч Билл Хэйтон хэлсэн байна. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь франын колони байхдаа нэг урсгалтай төмөр зам барьж байсан юм. Вьетнамын дайны үед америкчууд төмөр замыг байнга бөмбөгдөж эвддэг байжээ. Вьетнамын засгийн газрын мэдлийн төмөр замын компани 9 жилийн дотор шинэ төмөр зам барих боломжтой гэж мэдээлсэн боловч Засгийн газар нь энэ төслийг 6 жилийн дотор багтаахыг үүрэг болгожээ. Тус улсын засгийн газарт дангаараа төмөр зам барих санхүүгийн эх үүсвэр хангалттай биш тул Япон, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчидыг энэ төсөлд татан оролцуулах юм байна.
Эхээс төрөхдөө эр хүйстэй төрсөн боловч яг л эмэгтэй хүн шиг биеэ авч явдаг 40 настай Чанда Мусалман гэдэг хүнд эр эм хүйсийн аль аль статусыг олгосон байна. Шашны хатуу дэг жаяг баримталдаг Азийн орнуудын нэгэн адил Балбын Вант улсад эрэгтэй боловч яг эмэгтэй хүн шиг биеэ авч явдаг олон хүн амьдардаг байна. Удахгүй болох гэж байгаа бүх нийтийн сонгуулийн өмнө засгийн газрын төлөөлөгчид Балба орныхоо өнцөг булан бүрт очиж иргэний үнэмлэх шинэчлэн олгож байгаа юм. Чанда Мусалманы амьдардаг тосгонд засгийн газрын төлөөлөгч ирэх үед тэрбээр иргэний үнэмлэх дээр нь хүйсийг нь бичихгүй байхыг хичээнгүйлэн хүссэн байна. Чанда Мусалман нь хүйсээ солиулах мэс засал хийлгээгүй бөгөөд хүйсээ солиулах ч хүсэлгүй байгаа гэнэ. Түүний энэ хүсэлтийг нь харгалзан үзээд эрх баригчид түүний иргэний үнэмлэх дээр эр, эм хүйстэй гэж тэмдэглэгээ хийсэн байна. “Цэнхэр сондор нийгэмлэг” нэртэй бэлгийн цөөнхүүдийн эрх ашгийг хамгаалдаг байгуулага засгийн газартаа талархал илэрхийлжээ. Бэлгийн цөөнхүүдийн хувьд энэ нь том ялалт гэж тус байгуулага үзэж байгаа юм байна. Үүнээс өмнө тус байгуулага транс сексуаль хүмүүсийн эрх чөлөөнд халдаж байсан маочууд, цагдаа нарыг шүүмжилж байсан юм. Сонгуулийн дараа батлагдах гэж байгаа шинэ үндсэн хуулинд бэлгийн цөөнхүүдийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулахаар “Цэнхэр сондор” нийгэмлэгийнхэн тэмцэл хийж байгаа юм байна.

Кока Кола квас үйлдвэрлэх гэж байна.



Кока Кола компаний орос дахь салбар талхны квас үйлдвэрлэхээр зэхэж байна. Барууны орнуудад квасыг коммунистуудын кока кола гэж нэрлэж байсан юм. Кока кола компаний төлөөлөгчид квас үйлдвэрлэх технологийг худалдан авах талаар албаны хүмүүстэй яриа хэлэлцээр хийж эхэлсэн байна. Гудамжинд зардаг гоожуурын квасыг лонхонд, лаазанд ямар хэмжээгээр савлах бол гэж Guardian сонинд бичсэн байна. Тус сонинд кока колатай холбоотой нэг шог яриаг ч нийтлэжээ. Зөвлөлтийн сансрын нисэгчид саран дээр буугаад гадаргууг нь улаан өнгөөр будсан тухай Леонид Брежневт дуулгажээ. Яг 30 хоногийн дараа тэд дахин утасдаж америкчууд ирээд цагаан будагаар Кока Кола гээд бичлээ. Одоо яах вэ? гэж асуусан юм байна. Кока кола компани оросын үйлдвэрлэгчидтэй хамтран квас үйлдвэрлэх юм байна. Учир нь тус компанид энэ ундааг үйлдвэрлэх тоног төхөөрөмж, технологи байхгүй юм. Хэрэв кока кола квас үйлдвэрлээд эхлэх юм бол түүний гол өрсөлдөгч Пепси Кола ч бас энэ ундааг хийж эхэлнэ гэж эдийн засагчид үзэж байна. Квасыг кока кола үйлдвэрлээд эхлэх юм бол залуусын дунд энэ исгэлэн ундааны нэр хүнд өснө гэж Оросууд үзэж байна.
Шинээр мэндэлсэн нярай хүүхдүүд бүгдээрээ нэг хэлээр ярьдаг гэнэ. Эрдэмтэд шинээр мэндэлсэн янз бүрийн үндэстэнүүдийн нярай хүүхдүүдийн гаргадаг дуу авиаг судлаад ийм дүгнэнлтийг хийжээ. Нярай хүүхдүүд ердөө 5 янзын авиаг гаргадаг байна. Дундаж хөгжмийн мэдрэмжтэй эцэг эхчүүд бяцхан үрсийнхээ гаргаж байгаа авиаг анхааралтай сонсож ойлгож чадах юм бол тэдний юу хүсэж байгааг нь төвөггүй мэдэх болно. Энэ судалгааг хийсэн эрдэмтэд тун удахгүй энэ тухай ном хэвлүүлэх гэж байгаа юм байна.

Тоглоом нь шоглоом болжээ.


Гэрлэх ёслолын ордонд хуримлаж, тоонот гэртэй толгой холбож, тостой шөлөнд хошуу дүрэх гэж байгаа хүн бүрээс Та энэ хүний эхнэр, эсвэл нөхөр нь болоход бэлэн үү гэж асуудаг. Гал голомтоо бадраах гэж байгаа хосууд бүгд л тийм гэж харилудаг. Харин нэг Австрали бүсгүй хуриманд уригдан ирсэн зочидоо хөгжөөхийн тулд зориудаар гэрлэхэд бэлэн биш байна гэж хариулжээ. Түүний энэ хошигнолыг хуриманд уригдан ирсэн хүмүүс бүгд хүлээн авч ойлгосон боловч харамсалтай нь сүмийн лам нар түүний тоглоомыг нь шоглоом болгож орхисон байна. Тэд гэрлэх ёслолын ажиллагааг үргэлжүүлэхээс эрс татгалзсан бөгөөд 10 долоо хоногийн дараа л дахин ирэхийг зөвлөжээ. Гэрлэх гэж байсан хосуудад зочидоо тарааж, бэлгээ буцааж өгөхөөс өөр арга байсангүй. Учир нь орон нутгийн хуулиар гэр бүлээ батлуулах гэж байгаа хүмүүсийн аль нэг нь сөрөг хариулт өгөх юм бол гэрлэл ёслолын ажиллагааг зогсоодог юм байна. Тэд 10 долоо хоногийн дараа л дахин сүмд хандах эрхтэй юм байна.
ОРТ
MEDENEWS
АНУ-ын Детройт хотод сүүлийн үеийн загварын авто машинуудын олон улсын үзэсгэлэн ирэх лхагва гарагт нээгдэх гэж байна. Энэ үзэсгэлэнд нийтдээ шинэ загварын 45 төмөр хүлэг тавигдах юм. Энэ жилийн автомашины үзэсгэлэн худалдаанд спорт загварын машинууд илүү түлхүү тавигдах юм байна. 100 дахь удаагаа зохиогдох гэж байгаа энэ үзэсгэлэнд 1987 оноос өмнө зөвхөн АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид оролцдог байсан юм. Харин 1987 оноос хойш уг үзэсгэлэнд гадаадын бусад орнуудын автомашин үйлдвэрлэгчид оролцдог болсон юм. Ердөө 15 жилийн өмнө энэ үзэсгэлэн худалдаа нь 4 хоногийн турш үргэлжилдэг байлаа. Харин энэ жил тус үзэсгэлэн 10 долоо хоногийн турш хүссэн хүн болгонд нээлттэй байх нь ээ. Энэ хугацаанд 1500 гаруй хүн аюулгүй байдалыг хангахаар ажиллах юм. Детройтын авто машины үзэсгэлэнгийн нэр хүнд, цар хэмжээ нь өргөжсөн гэдэг нь мэдрэгдэж байгаа биз. Өнгөрсөн жилд үзэсгэлэнг нэг өдөрт л 35 мянган хүн үзэж сонирхож байжээ. Үзэсгэлэнд оролцогч компаниуд ямар шинэ загварын төмөр хүлгээ харуулах гэж байгааг та сонирхож байгаа байх. Тоёото компани 21-р зууны спорт загварын машины чиг хандлагыг тодорхойлох болно гэж ам бардам мэдэгдэж байна. Тоёотогийнхон байгаль орчинд хор нөлөө багатай, 400 мориний хүчтэй төмөр хүлгүүдийг дэлгэн үзүүлнэ. Германы мерседес компани бүр мөсөн дээр авто шоу зохионо гэж амлаж байна. Тэд 12 цилиндртэй Mercedes-Benz S600 машины хүчин чадлыг гайхуулахаар бэлтгэжээ.

Гитлерийн тухай инээдмийн кино гарна.


Германы удирдагч, нацист үзэл сурталыг баримталдаг Адольф Гитлерийн тухай инээдмийн кино 2007 оны 1-р сард дэлгэцээр гарах гэж байна. Майн Фюрер: Альф Гитлерийн үнэн түүх нэртэй энэ кино үзэгчидийг өөртөө татаж, ашиг орлого ихтэй байх болно гэж уран бүтээлчид нь найдаж байна. Германы киночид Гитлер тухай өгүүлсэн инээдмийн киног анх удаа хийж байгаа нь энэ юм. Уг кинонд Адольф Гитлер угаалгын өрөөндөө тоглоомын усан онгоцоор зугаацаж, хайртай нохойдоо нацистуудын сүлд тэмдэгтэй хувцас өмсдөг байна. Германчууд яагаад Гитлерийн үгийг дуулгавартайгаар дагах болсон бэ гэдэг асуултад хариулт өгөхийг хичээсэн гэж уг киноны найруулагч Дани Леви сэтгүүлчдэд хэлсэн байна. Найруулагч Леви нь Швейцарийн иргэн бөгөөд Берлин хотод амьдардаг юм.
Гитлерийн тухай инээдмийн киноны үйл явдал нь Герман орон дайнд туйлдсан 1944 оны 12-сард өрнөдөг байна. Одоогоос 10 жилийн өмнө яг энэ сэдвээр кино хийсэн бол Германчууд сэтгэл зүйн хувьд хүлээн авах ямар ч бэлтгэлгүй байжээ. Үнэхээр сүүлийн 10 жилд л германчууд Гитлерийн нацист дэглэмийн тухай бүх нийтийн хэлэлцүүлэг хийх болжээ. Түүхэнд үлдээсэн Гитлерийн ул мөрийг жинхэнэ бодитоор нь шүүн ярилцах болсон юм. Бүх нийтийн хэлэлцүүлгийн үр дүн нь 2004 онд олны хүртээл болсон “Уналт” нэртэй уран сайхны кино юм. Гитлерийн эргэн тойронд бий болсон янз бүрийн батлагдаагүй яриа, үлгэр домог мэт амнаас ам дамжигдан яригддаг учир битүүлэг таамаглалд цэг тавьж Гитлер бол бидний л адил хүн байсан гэдэг ойлголтыг хүмүүст өгөхийг зохиолчид, киноны уран бүтээлчид мэрийдэг болсон байна.

BBC NEWSMEDENEWS

PUB-д суух уу?


Хэрэв та Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад очих юм бол тус улсын үзэсгэлэнтэй газруудаар заавал орох нь ойлгомжтой. Британичууд орой үдшийн цагаар ПАБ-д сууж буу халах дуртай хүмүүс гэдгийг та Англид ирээд ойлгох болно. Хамгийн сүүлийн үеийн тооллогоор тус улсад 61 мянган паб ажилладаг. Их Британи улсын 4 иргэн тутмын гурав нь байнга пабад сууж шар айраг уудаг байна. Иймд шар айрагны газар гэдэг Их Британичуудын амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг гэхэд хилдэхгүй. Паб – PUB гэдэг нь PUBLIC HOUSE гэдэг үгийн товчлол юм. PUBLIC HOUSE –ний эзэн үйлчлүүлэгчиддээ зориулан орой бүр үдэшлэг зохион байгуулдаг гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм. Их Британи улсад хуулинд зааснаар шар айрагны газрууд 18 нас хүрээгүй хүнд үйлчлэх ёсгүй. Түүнчлэн та 18 нас хүрээгүй хүнд шар айраг худалдан авч дайлах юм бол хууль зөрхчиж байна гэсэн үг. Шар айрагны газрууд нь ажлын өдөр 11 цагаас эрт онгойх ёсгүй. Ням гарагт бол 10.30-аас хойш үүдээ нээх үүрэг хүлээдэг байна. BBC NEWS MEDENEWS

2007-02-02

Саяхан Укрианий парламентийн нэгэн гишүүн давсалсан өөх буюу салоны тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Угн хуулийн төсөлд сало гэдэг үгийг том үсгээр бичиж байх, түүнчлэн чанар муутай сало хийж салог гутаасан хүнийг торгох, 5 жилийн турш нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх зэрэг шийтгэл оноож байхаар тусгагдсан юм байна. Мэдээж энэ хууль батлагдлагдсангүй. Салоны чанар ч сайжирсангүй. Харин одоо салоны чанарыг хэрхэн танихыг танд хэлж өгье. Укрианчууд салог хоёр дахь талх гэж нэрлэдэг. Жинэхэнэ чанар сайтай сало цагаан өнгөтэй, нарийн зурвас махтай байх ёстой гэнэ. Дээд зэргийн салог хазахад маш амархан тасарч аманд тос нь мэдрэгддэг.Бас салоны халсьнаас махны давхарга хүртэл 3 см байх ёстой гэнэ.
Эрвээхэйнүүд гоц үнэр ялгарлуулж эсрэг хүйстэнийхээ анхаарлыг татдаг байна. Иймд байцааг амьтны ертөнцийн хамгийн содон үнэртэй амьтан гэж нэрлэж болох нь ээ. Харин хүний орчлонд эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү үнэрч байдаг байна. Энэ ч чанараараа үнэртэй ус, өрөөний агааржуулагчыг худалдан авахдаа эрчүд эмэгтэйчүүдийн зөвлөгөөг заавал дагадаг. Өрөөний агааржуулагч сонгохдоо юу анхаарах ёстой вэ гэдэг энэ мэдээллийг бид бүсгүйчүүддээ зориулсан юм. Өрөөний агааржуулагчны найрлагын 80 хувь нь хүний эрүү мэндэд хортой нөлөө үзүүлдэг бодис агуулагддаг. Агааржуулагч худалдан авахаасаа өмнө найрлагыг нь заавал уншиж байгаарай. Агааржуулагч цацаад тасалгааны цонхыг хэсэг хугацааны турш нээлттэй байлгах юм бол үр дүн нь илүү байна. Харин гель хэлбэрийн агааржуулагчны тагийг нь нээсэн цагаас эхлэн тасралтгүй анхилуун үнэр ялгаруулж байдаг. Гель хэлбэрийн агааржуулагчыг байнга дэргэдээ байлгах юм бол аажимдаа толгой өвдөж бүр цаашлаад харшил үүсэхийн эх суурь болдог байна. Агааржуулагчны найрлагад эфирийн тос, жимс, цэцэгний ханд гэх мэт байгалийн гаралтай түүхий эд их байх юм бол хүний биед үзүүлэх нөлөө бага байна.
16 кв метр талбайг бүрхэх хэмжээний навчтай байцааг голландын нэгэн фермер ургуулж дээд амжилт тогтоож байжээ. Байцаа хүний биед хэрхэн нөлөөлдөгийг танд дуулгая. Байцаа хүний биед илүүдэл тос хуримтлагдахаас найдвартай сэргийлдэг. Хүний биеэс холестериныг гадагшлуулах үйл явцад оролцдог. Байцааны найрлагад О амин дэм агуулагддаг. Байцааг хоолонд хэрэглэхээс гадна эмчилгээний зорилгоор ч ашиглаж болдог. Нэгдүгээр зэргийн түлэгдэлт, толгой өвдөх үед байцааны навчаар жин тавьж болно. Бас байцааны навч арьсийг толигор байлгах үйлчилгээтэй юм байна.
Сэтгэл зүйчид эрчүүдийг хэрхэн дурладагаас нь шалтгаалан гурван бүлэгт хуваасан байна. Эрчүүдийн тал хувь нь харцаараа дурладаг байна. Үзэсгэлэнтэй, хөөрхөн бүсгүйг харах нь тэдний хувьд үнэлж баршгүй сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Ийм эрчүүд бүсгүй хүний нүүр будалт, гоёл чимэглэл, биеийн галбирийг нь хүртэл ажиж хардаг нь нууц биш. Харцаараа дурладаг эрчүүд аливаа юмнаас амархан уйддаг байна. Нийт эрчүүдийн 40 орчим хувь нь бүсгүй хүний торгомсог зөөлөн арьс, намирсан үсэнд хүрч дурладаг. Тэдний хувьд эмэгтэй хүний гадаад төрх тийм ч чухал биш байдаг. Зөвхөн дуу хоолойнд л татагддаг эрчүүд бас бий. Тэдний чихэнд шивэгнэж магтаалын үг хэлэх юм бол тэд богино хугахцааны дотор л гэрлэё гэж санал тавих болно. Ингэж чихээрээ дурладаг эрчүүд үнэнч байдагаас гадна ба тэдэнтэй ойлголцоход ч хялбар байдаг.
Байшин амьтай гэж ер бусын ховор үзэгдлүүдийг судалдаг эрдэмтэд үзэж байна. Хүн амьдраагүй удсан барилгад муу энерги шингэдэг гэж тэд хэлж байна. Аливаад мэдрэмтгий хүмүүс муу энергийг зөн совингоороо шууд танидаг. Эртний бөө нар эзэнгүй байсан оромж сууцанд орохоосоо өмнө муу энергийг нь зайлуулах тусгай ёслол үйлддэг байжээ. Ингэхдээ тэд янз бүрийн анхилуун үнэртэй ургамал, өвс шатааж ерөөл ном уншиж ариусгал хийдэг. Харин орост шин байшин сууцанд орохоос нэг өдрийн өмнө сонгино, сармис хананд нь өлгөдөг заншилтай байжээ. Орчин үед ч бас шинэ сууцанд орохын өмнө аливаа муу энергийг зарилгах ёслол хийх хэрэгтэй гэнэ. Ингэхдээ эхлээд тоос шороог нь цэвэрлэж дараа нь бүх өрөө тасалгааг лаагаар ариутгахад л хангалттай. Ялангуяа өрөөний булан тохойг маш сайн ариутгах ёстой юм байна. Лаанаас гадна шилмүүс мод, давсыг ч хэрэглэж болно. Дасны талстууд муу энергийг өөртөө шингээдэг байна. Ер нь сард нэг удаа ийм аритугал хийхэд гэмгүй. Гэртээ ариутгал хийхдээ сайн энергийг үлдээхийг хүсэж, муу муухай энергийг ор мөргүй алга болоорой гэж залбирч байх ёстой гэнэ.
Фолиевийн хүчил бол В амин дэмийн төрөлд багтдаг бодис юм. Эрдэмтэд 50-70 насны сайн дурын 800 хүнийг судалгаанд хамруулсан байна. Гурван жил үргэлжилсэн судалгаанд хамрагдагсадыг хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлгийн хүмүүс өдөр тутам амин дэмийг хэрэглэсэн бол 2-р бүлэгт багтсан иргэд ямар ч эмчилгээ үзүүлдэггүй зүгээр л үрэл идсэн юм байна. Дараа нь ой санамж, сэтгэн бодох чадварыг шалгасан сорил бөглүүлжээ. Амин дэм өдөр бүр хэрэглэж байсан хүмүүсийн сэтгэн бодох үйл явц нь 5 насаар залуужсан байжээ. Харин зүгээр үрэл хэрэглэсэн хүмүүсийн тархины эд эсийн хөгшрөлтийн үйл явц явагдсан байжээ. В амин дэм нь гадил жимс, хар чавга, өндөгний шар, гурвалжин будаанд агуулагддаг юм байна.
Оросын Доод Тагилын оршин суугч Виталий Мотошков хувийн байшингийнхаа орой дээр 20 метрийн өндөр цамхаг барьжээ. Тэрээр телевизийн янз бүрийн сувгийн нэвтрүүлгийг хүлээн авахын тулд ийм цамхаг барьжээ. Байшингийнхаа орой дээр телевизийн нэвтрүүлэг хүлээн авах цамхаг байрлуулснаар тэр телевизийн 12 сувгийг гэртээ үздэг болжээ. Дэгээнд орсон загасыг уснаас татаж авахтай адил маш сонирхолтой ажил гэж Виталий Мотошков орон нутгийн сонины сэтгүүлчид ярьжээ. Одоогоос хагас жилийн өмнө тэдний гэрт телевизийн нэвтрүүлэг жирэлзэж маш муу гардаг байжээ. Ингээд тэр өнгөрсөн зуны турш гарын доорх эд зүйлийг цуглуулж цамхаг барьсан юм байна. Цамхаг барихдаа тэр ямар ч шугам зураг зураагүй байсан бөгөөд бүгдийг толгойдоо төлөвлөжээ. Цамхаг барьж байсан үедээ удаан зовоож байсан үе мөчний өвчнөө ч эдгээчихсэн юм байна. Телевизийн суваг тохируулах гэж Виталий Мотошков гуай өдөрт дундажаар 5 удаа дээшээ авирдаг. Эзнийхээ гараар бүтсэн цамхагийн оройд тэдний муур нь ч авирч гарах дуртай гэнэ. Гар хийцийн цамхаг нурах в\ий гэж хөршүүд нь болгоомжилж байгаа ч миний цамхаг хүчтэй салхийг ч тэсэж чадна гэж тэднийг тайвшруулж байна. Виталий 20 метр өндөр цамхаг барьсандаа сэтгэл ханахгүй байгаа бөгөөд урин дулаан цаг ирэхээр цамхагаа бүр ч өндөрсгөнө гэж ярьсан байна. Хиймэл дагуулын телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үздэг болохын тулд юу хийх хэрэгтэйг би мэддэг болсон гэж тэр нэмж хэлжээ

Жолооны ард

Америк жолoоч нар замын хөдөлгөөнд оролцож байх үедээ гар хөлийнхөө хумсыг будаж, сахалаа хусдаг байна. Nationwide Mutual Insurance компаниас 18-60 насны 1200 жолоочидын дунд явуулсан судалгаанаас харах юм бол тэдний 81 хувь нь жолооны ард сууж байхдаа өөр ямар нэгэн зүйл хийж байдаг байна. Ройтерс агентлагын мэдээлснээр 10 жолочын 8 нь машин жолоодож байхдаа радиогийн долгионыг тохируулж байдаг бол 73 хувь нь утасаар ярьж, 68 хувь нь юм идэж, 19 нь гар утаснаасаа месеж илгээж, үсээ санадаг байна. Бас нийт эрэгтэй жолооч нарын 2 хувь нь жолооны ард сахалаа хусаж суудаг байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дотор би машин жолоодож байх үедээ хөлийн хумсаа будаж, нярай хүүхдээ хөхүүлж, нүдний контакт линзээ сольж байсан гэж харилусан нь анхаарал татаж байна. Ер нь 18-27 насны жолооч нарын 37 хувь нь замын хөдөлгөөнд оролцож байхдаа өөх ямар нэгэн зүйлээр оролдож явдаг байна. Харин 40-60 настнуудын жолооны суудалд суугаад өөр зүйлээр оролдох нь залуу жолооч нараас 21 хувиар бага байсан байна. Зам тээврийн золгүй явдлаар залуу жолооч нар амиа алддаг гэдэг статистикийг давхар нотолж байгаа хэрэг юм. Замын хөдөлгөөнд оролцож яваа жолооч нар анхаарлаа өөр зүйлд хандуулах нь аюултай гэдгийг бүгд ойлгодог гэж 100 хувь хариулсан байна. Жишээ нь 55 настай Пенни Брабой гэдэг эмэгтэй жолооны ард байхдаа хумсаа будаж, гар утасны дуудлагад хариулангаа хэтэвчин дэхь мөнгөө тоолж байжээ. Би анхаарал болгоомжтой байхыг үргэлж хичээдэг гэж тэр инээмсэглэн хэлсэн байна.

BBC news

BBC корпорацийн удирдлагын зүгээс хижээл насны ажилчидыг эфирт гаргахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ тухай Их Британий өдөр тумын сонинд бичжээ. Ажил олгогчидын энэ шийдвэрт сэтгэл ханамжгүй байгаагаа BBC радиогийн ахмад нэвтрүүлэгч Дэйв, Сью нар илэрхийлсэн байна. BBC корпорацийн удирдлагуудын үзэж байгаагаар радио телевизийн ихэнхи үзэгчид насны бүлэгийн хувьд шинэчлэгдсэн юм байна. Тиймээс залуучуудын анхаарлыг татахын тулд 25 хүртэлх насны залуу хөтлөгч, нэвтрүүлэгчийг эфирт ажиллуулах хэрэгтэй гэдэг дүгннэлтийг хийжээ. Радио станцийн нэгэн ажилтны хэлснээр хижээл насны хөтлөгчидөөр нэвтрүүлэг хөтлүүлэхгүй байх шинэ журам хүлээн авсанаа хэлжээ. Насны бүлгээр ялгаварлах үзэгдэл BBC-д цэцэглэж байна гэж тэр нэмж хэлсэн байна. Сүүлийн үед BBC корпорац арилжааны радиод ажилладаг залуу хөтлөгчидийг мөнгөөр “зодож” ажилд авах болжээ. Ажлаасаа халагдсан ахмад нэвтрүүлэгчид BBС радиогийн сонсогчидийг мэдэхгүй туршлагагүй залуусыг ажилд авсан нь том алдаа гэж халаглаж байна. Харин ВВС-ийн удирдлагууд үүний хариуд ахмад ажилчидаасаа нүүр буруулсан хэрэг биш. Бид шинэ боловсон хүчин авснаар сонсогчидынхоо хүрээг тэлэх зорилго өмнөө тавьсан юм гэж тайлбарлаж байна.