2006-12-07

Хил орчмын харилцаа хамтын ажиллагаа


Хил орчмын харилцаа хамтын ажиллагааг идэвхижүүлэх нь Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр, ОХУ-ын Буриадын өөртөө засах орны ерөнхийлөгч Леонид Потапов нарын ярианы гол сэдэв нь байлаа. Тэд энэ долоо хоногийн Даваа гарагт Улаан-Үд хотод уулзсан юм. Хоёр орны хил орчмын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөн боломж байгаа гэж Монголын ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн жуулчлал, барилга хот байгуулалт, уулын баяжуулах салбарт хамтран ажиллах харилцан сонирхол бий гэж Н. Энхбаяр хэлжээ. Монгол улс болон Буриадын хооронд улсын зардалаар оюутан солилцоог нэмэгдүүлэх бодолтой байгаагаа Монголын Төрийн тэргүүн илэрхийлжээ. Буриадын ерөнхийлөгч Монголын ерөнхийлөгчийн үнэлт дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлжээ. Леонид Потхповын хэлснээр Монгол Оросын хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд Оросын хуулинд ч бас нарийн тод томруун тусгах хэрэгтэй юм байна. Монголын ерөнхийлөгчийн айчлал энэс асуудалд түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа Буриадын ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Монгол Улс, Буриадын өөртөө засах орны хоорондын бараа эргэлт 40 сая долларт хүрдэг байна. Энэ нь Орос Монголын хоорондын худалдааны бараа эргэлтийн 10 хувийг эзэлдэг ажээ. Монголоос Буриад улс мах, махан бүтээгджхүүн худалдан авдаг. Ерөнхийлөгч Энхбаяр Буриадад хийх айлчлаынхаа хүрээнд Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр, “Макбур” гоймонгийн үйлдвэрийн ажилтай танилцжээ. Түүнчлэн Монгол судлалын хүрээлэн, Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Түвд, Буддизм судлалын хүрэээлэнд зочилсон байна. Үдээс хойш Н.Энхбаяр Иволгин дацаны буддын шашинт лам нартай уулзжээ. Түүнчлэн Буриадын Улсын Их Сургуулийн оюутан залуустай хэдэн хором ярилцжээ. Н. Энхбаяр дагалдан яваа хүмүүсийн хамт Новосибирск, Элиста хотуудад айлчлах бөгөөд 12 сарын 8 өдөр Москва хотод Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах болно.
ИТАР-ТАСС агентлаг.

No comments: