2006-12-07

2007 онд Монголд Новосибирск мужын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн нээгдэнэ.

Новосибирск сужын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн газруудын үзэсгэлэн Монголд 2007 онд зохиогдоно. Энэ тухай тус мужын хэвлэлийн алба ИА REGNUM агентлагт мэдээлсэн байна. Үзэсгэлэн гаргах саналын Новосибирск мужын амбан захирагч Визтор Толоконский Монголын төлөөлөгчидөд тавьжээ. Амбан захирагч Виктор Толоконский: Манай мужын эрдэм шинжилгээ, аж үйлдвэрийн байгуулагууд ирэх онд Монголд үзэсгэлэнгээ гаргахад бэлэн байна гэж хэлсэн байна. Монгол Улсын ерөнхийлөгч Новосибирск мужын амбан захирагчтай уулзах үеэр харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжын талаар санал солилцжээ. Боловсрол, соёл урлаг, барилга, мал аж ахуй,м эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд тэмдэглэжээ. 12 сарын 5 өдөр Монголын Шинжлэх Ухааны Академи, Сибирийн Шинжлэх Ухааны Академийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Монгол Улсын ерөнхийлөгч зарлмг гаргаж Новосибирск мужын зарим эрдэмтэдийг шагнасан байна. Монгол Оросын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж “Алтан Гадас” одонг, Новосибирскийн академич Анатолий Деревянког, Оросын шинжлэх ухааны академийн Новосибирскийн салбарын багш Николай Доброцевийг “Монголын шинжлэх ухааны академийн” шагнал гардуулсан байна. Монголын ерөнхийлөгч Н. Энхбаяр Новосибирскийн Шинжлэх Ухааны Академид зочлох үеэрээ Оросын эрдэмтэд ёслол төгөлдөр шагнал гардуулсан байна.

KNews.RU 05.12.2006 15:46
MEDENEWS

No comments: