2006-12-04


Багет гэж юу болохыг та мэдэх үү? Энэ бол Францын үндэсний талх. Сүүлийн үед Францчууд дан талх хэрэглэх нь багасаж байгаа гэнэ. Хэрэглэгчид гамбургер, сэндвич сонгох болсон байна. Энэ үед үндэсний талх үйлдвэрлэгчид “буланжери” хариу цохилт өгч байна. Талхчидтай эв санаа нэгтэй байгаагаа загвар зохион бүтээгч Жан Поль Готье илэрхийлжээ. Парист болох Картье фондоос зохион байгуулах үзэсгэлэнг үзсэн францчууд үндэсний талхандаа хандах байр сууриа өөрчилнө гэж тэр найдаж байна. Картье фондоос зохион байгуулах үзэсгэлэнд хувцас загвар сонирхогчид, бас хүнсчид нэгэн доор цугларах юм. Готье маш “амттай” талхаар хийсэн хувцасны загвар гаргасан юм байна. Гурилаар хийсэн гоёмсог, бас анхилуун үнэртэй даашинж үзэгчидийн анхаарлыг татахгүй байхын аргагүй гэнэ. Үзэсгэлэн зохин байгуулагдах танхимын нэгдүгээр давхарт талхны цех ажиллуудах юм байна. Мэдээж үзэсгэлэнгийн зочид тэндээс заавал “багет” талх худалдан авах нь гарцаагүй. Үзэсгэлэнгийн үеэр америкийн иргэн Стивен Каплан хамгийн хүндтэй зочин байх нь. Энэ америк эр талхны технологич гэж та бүү андуураарай. Ноён Каплан Корнеллийн Их Сургуульд франц хэлний багшаар ажилладаг. Тэр амралтаараа Франц улсад ирж талхны мухлагуудаар хэсэх хачин хоббитой. Талхны тухай яриа дэлгэвэл ноён Каплан хэдэн цагаар ч хамаагүй ярилцахад бэлэн. Ноён Каплан францын 1000 орчим талхны үйлдвэрээр зочилоод амжсан тухайгаа бардамнан ярих дуртай. Жинхэнэ сайн чанарын талх ямар байх ёстойг ноён Капланаас асуухад тэрээр доорх хариултыг өгч байна.
- Сайн чанарын талх содон сайхан үнэртэй, алтан шаргал өнгөтэй, бас ялимгүй түлэгдсэн ул мөр заавал байх ёстой гэнэ. Та талх худалдан авахдаа маш өндөр шаардлага тавих хэрэгтэй гэж Каплан зөвлөж байна. Францын үндэсний талх Багетыг жинхэнэ орц, жороор нь хийнэ гэвэл талхчинаас маш их ур чадвар, цаг хугацаа шаарддаг байна. Парисын “Ля Фурне д'Огустин” талхны мухлагын эзэн 23 настай Пьера Тилуа энэ жилий хамгийн шилдэг талхчин гэдэг шагналыг хүртсэн юм. Сена голын эргээр зугалж яваа хүмүүс түүний талхны мухлагын өмнүүр шуудхан гараад явчихаж чаддаггүй байна. Пьера Тилуа талх хийх гурилын зуурмагаа маш олон цагийн турш бэлтгэдэг байна. Үүний үр дүнд түүний жигнэсэн талх нь алтан шаргал өнгөтэй, бас маш амтлаг болдог байна. Талх бол францчуудын үндэсний бэлгэ тэмдэгийн нэг гарцаагүй мөн гэж Пьера Тилуа ярьдаг байна.

4 comments:

khuder said...

Мэдэ ямар эрчтэй байна. Байнга уншдаг. Баярлалаа.

Anonymous said...

medeeg orchuulna gej mashindaj bainaa. gaihdag yum. ih zavtai hun uu esvel?

baynaa said...

Hi, чиний блогыг уншлаа. Ёстой сонирхолтой гоё зүйлс бичсэн байна. Гэхдээ чи зүгээр нэг сонирхогч биш байхаа тээ. Мэргэжлийн хүн шиг санагдлаа. Сонин сэтгүүл үзэж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Мөн мэдээллээ орчуулдаг бол ёстой сайн орчуулсан байна. Илүү гоё нийтлэл бичээрэй.

MEDE NEWS said...
This comment has been removed by a blog administrator.