2006-12-04

Сансар судлал: Энэтхэг улс 2014 онд сансарт хүн нисгэнэ.


Бүгд Найрамдах Энэтхэг Улсийн эрдэмтэд 2012-2013 онд Ангараг гариг руу нисгэгчгүй сансрын хөлөг хөөргөхөөр бэлтгэж байна. Hindustan Times сонинд бичсэнээр сансрын уудмыг шинжлэн судлах Энэтхэг улсын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих энэ төслийн зорилого нь Ангараг гаригийн агаар мандлын бүтцийг судлахад оршиж байгаа юм байна. Европын холбоо болон АНУ-ын хөөргөсөн сансрын хөлгүүд Ангараг гаригийн тухай олон чухал мэдээллийг хүн төрөлхтөнд дамжуулсан. Бид ч бас сансрын уудмыг шинжлэн судлах ажилд бодит хувь нэмэрээ оруулахыг хүсэж байна гэж Энэтхэгийн сансар судлалын хүрээлэнгийн тэргүүн Мадхаван Наир (Madhavan Nair) хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэжээ. Дамшрамд дурьдахад Энэтхэг улс ойрын 3 жилдээ багтаж сар руу нисгэгчгүй сансрын хөлөг хөөргөх гэж байгаа. Энэтхэгийн сансрын Chandrayaan-1 хөлөг сарны тойрог замд 2 жил ажиллах юм. Энэ хугацаанд тус сансрын хөлөг Сарны гадаргууны зурагыг эх дэлхий рүү илгээх юм. Түүнчлэн сарны эрдэс бодисын байршилыг тогтоох ажлыг гүйцэтгэнэ. 2014 онд Энэтхэг улс бие даан сансарт хүн нисгэхээр төлөвлөж байгаа гэнэ. Эхний туршилтууд амжилттай болволЭнхэтхэг улс 2020 онд Сар руу нисгэгчтэй пуужин илгээх юм байна. Сансрын гүрэн ийнхүү нэгээр нэмэгдлэх гэж байна.

No comments: