2006-12-04

NEVER LET YOU GO


Сүүлийн үед оросын урлагын одод англи хэл сурч эхэлээд байна. Тэдний дунд World Music Awards шагналыг хүртсэн оросын залуу дуучин Дима Билан оржээ. Дуучин Дима Биланы бие даан гаргасан шинэ цомог нь гүйлгээ сайтай байна. World Music Awards шагналыг гардуулах ёслолд оролцоод Лондон хотоос Москва руу эргэн ирээд удаагүй байхад нь BBC-гийн сурвалжлагч ярилцлага авчээ.

BBC: World Music Awards шагналын эзэн болсонд баяр хүргэе. Үзэгч, сонсогчидын талархалыг хүлээсэн бүтээл туурвина гэдэг урлагын хүмүүсийн хувьд хамгийн том урамшуулал нь болдог байх аа? Барууны поп хөгжмийн ертөнцөд Дима Билан өөрийн байр сууриа эзэлж чадсан уу?
Дима Билан: Янз бүрийн шагнал авах болгондоо үзэгчид, сонсогчиддоо баярллаа гэж хэлдэг. Энэ жил би маш олон шүтэн бишрэгчидтэй болж чадлаа. World Music Awards, бас Europe Music Awards шагналыг хүртлээ. MTV-ийн “Шилдэг дуучин” гэдэг шагналыг хоёр дахиа гардан авлаа. Евровидение хөгжмийн наадамд оролцсоноор Европт өөрийгөө нээсэн гэж хэлж болно.
BBC: Шагнал авах нь Лондон явах цорын ганц зорилго биш байжээ. Лондон хотод өнгөрүүлсэн хоёр долоо хоногийн хугацаанд шинэ цомогоо бичүүлж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн гэж таны тухай Оросын хэвлэлүүд бичиж байна?
Дима Билан: Тийм ээ. Лондонд байхдаа англи хэлний дадлага хийсэн. Англи хэлийг үргэлжүүлэн сурах болно оо. Үүнгүйгээр урагшлах арга алга байна шүү дээ. Москвад англи хэлээ үргэлжлүүлэн үзнэ. Бусад хотуудаар аялан тоглолт хийх үедээ ч бас шүтэн бишрэгчидтэйгээ англиар харилцах гэж оролдоод үзнэ. Лондонд байхдаа шинэ цомогоо бичүүлээгүй. Их Британий дуу бичлэгийн студийн үйл ажиллагааг судалсан юм. Би ойрын үед АНУ-аар аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Лос Анжелос хотод долоо хонох байх. Тэнд байхдаа гурван шинэ дуугаа бичүүлнэ. Одоо надад 6 шинэ дуу байна.
BBC: Оросын дуучид барууны орнуудыг байлдан дагуулах гэж олон удаа оролдож байсан ч амжилтад хүрсэн нь цөөхөн. Яагаад ийм үр дүн муутай байдаг юм бол? Барууны орны залуусыг байлдан дагуулж чадна гэдэгтээ чи итгэлтэй байна уу?
Дима Билан: Энэ асуултад шууд хариулахад тийм ч хялбар биш байна. Барууны орнуудад олны танил болохын тулд эхэлээд Оросын сонсогчидыг байлдан дагуулах хэрэгтэй. Орос оронд олны танил болно гэдэг маш хэцүү. Орос том орон шүү. Бид чадах бүхнээ хийж байгаа.Жишээ нь Never Let You Go дууг маань Грект яг одоо хит болоод байгаа. Евровидение 2006 хөгжмийн наадамд дуулагдсан ихэнхи дуунууд хит парадаас аль эрт гарсан шүү дээ.
BBC: Барууны продюсер, дуу бичлэгийн студийн найруулагч нар чамд ямар нэгэн “онцгой” гэмээр шаардлага тавьдаг уу? Жишээ нь англи хэлний дуудлага болж байгаа эсэх гээд л ?
Дима Билан: Энэ талаар ямар ч асуудал байхгүй.
BBC: Лондонд байхдаа хэлний дадлагыг хэрхэн хийсэн бэ?
Дима Билан: Надад англи багш бий. Тэрээр өдөр бүр миний буусад зочид буудалд ирдэг байлаа. Би өдөр бүр 3 цагийн турш англи хэлний хичээл заалгасан. Жил хагасын дараа гэхэд би англиар чөлөөтэй ярьдаг болно гэдэгтээ бшрэн итгэлтэй байгаа.
BBC: Лондо хот руу нэг бус удаа чи аялал хийсэн байхаа? Лондон хотод ирэх бүрт ямар сэтгэгдэл чамд төрдөг вэ? Лондоны тухай чиний сэтгэгдэл өөрчлөгдөж байна уу? Англичуудын талаар...
Дима Билан: Би Лондон хотод 4 удаа очсон. Лондон миний хамгийн хайртай хотуудын нэг. Яагаад гэвэл олон үндэстний, эрх чөлөөт хот. Би өмнө нь Кабардино-Балкарт амьдарч байсан. Тэнд бүгд бие биенээ танина. Жишээ нь намайг тэнд гудамжаар явж байхад “Нөгөө дуулдаг залуу тэр явж байна” гээд л хүмүүс ярина шүү дээ. Дараа нь би Москвад ирж амьдрах болсон. Тэнд харьцангүй чөлөөтэй. Харин Лондон бол огт өөр ертөнц. Лондонд байхдаа би хотын төвөөр алхаж явах дуртай.
BBC: Өөрийнхөө ирээдүйг төлөвлөсөн үү? Орост амьдрах уу эсвэл Баруунд гарах бодолтой байна уу?
Дима Билан: Би ганц зүйлийг хэлж чадна. Би тайзнаас холдохгүй. Хаана ямар тайзан дээр байна вэ гэдэг нь тийм чухэал асуудал биш. Ирээдүйд мэдээж гэр бүлтэй болно. Хэдэн жилийн өрх гэрийн тэргүүн болохыг хэлж мэдэхгүй байна. Бас дуртай мэргэжлээ орхихгүй ээ. Хэрэв барууны орнуудын залуусыг дуу хөгжмөөрөө байлдан дагуулж чадах юм бол аз жаргалтай байх болно.
BBC: Сүүлийн үед Оросун чинээлэг хүмүүс Лондон хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь ихэсжээ. Энэ талаар чиний бодол?
Дима Билан: Би энэ тухай бодож үзсэн. Их Британид өөрийн гэсэн өргөөтэй болох нь тийм ч муугүй хэрэг гэж би бодож байна.

BBCNEWS

No comments: