2006-12-06

Тэд бидний тухай.


Тэд бидний тухай.
Н. Энхбаяр: Монгол Орос – мөнхийн хөршүүд
Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Н. Энхбаяр дагалдан яваа хүмүүсийн хамт ОХУ-ын хэд хэдэн бүс нутагтай танилцаж дараа нь Москва хотод ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай уулзах юм. Энэ айлчлалын дараа Уланбаатар юу хүлээж байгаа талаар ноён Энхбаяр Оросын Интерфакс агентлагын Монгол дахь сурвалжлагч Лидия Гариад ярьсан байна. Уг ярилцлагыг Оросын “Коммерсантъ” сонин 2006 оны 12 сарын 4 өдрийн №226-т хэвлэжээ.
-Таны хувьд ОХУ хэр зэрэг түнш вэ?
-Бид мөнхийн хөршүүд. Манай гадаад бодлогод ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэх нь чухал чиглэл гэж үздэг. Эдийн засгийн салбарт бүр гүн гүнзгий хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг шаардаж байна. Эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд бид онцгой анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Манай улсын эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон объект барьж байгуулах, гаалийн татварыг бууруулах, Монголоос Европын орнууд руу гаргаж байгаа барааны тээврийн зардалыг багасгахад анхаарах хэрэгтэй юм. Бид хоёр орны хоорондох барааны эргэлтийг жилд 1 тэрбумд хүргэхээр төлөвлөж байна. Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцэх том асуудлын нэг нь энэ юм. Түүнчлэн мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгалийн ашигт малтмалын орд газрыг хамтдаа ашиглах талаар харилцан санал солилцоно гэж найдаж байгаа. Эдийн салбарт ярилцах сэдвийн хүрээ маш өргөн байна. Энэ салбарт манай хоёр орны харилцаанд үсрэнгүй өөрчлөлт гарна гэж бодож байгаа. Ингэх боломж, бололцоо бидэнд бий. Түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

Манай хоёр орны эрчим хүч, цэргийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд та сэтгэл ханамжтай байна уу?

-Орос Монголын харилцаа, хамтын ажиллагааны салшгүй хэсэг нь цэрэг- техникийн салбар байсан. Янз бүрийн шалтгаанаар сүүлийн 15 жилд цэргийн салбарын хамтын ажиллагаа суларчээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд уламжлалт харилцаа сэргэх хандлагатай байна. Оросын тал манай зэвсэгт хүчний боловсролд анхаарч, техник технологийн дэмжлэг үзүүлж байсанд бид баяртай байдаг юм. Эрчим хүчний салбарын хувьд гэвэл бид өөр өөрсдийн сонирхолыг ойлгомжтой тодорхойлох нь зүйтэй. Оросын томоохон компаниуд Монголын ашигт малтмал олборлолтын салбарт хөрөнгө оруулахаар хичээж байгааг бид мэднэ. Тэдний илэрхийлсэн янз бүрийн санал санаачлагад Монгол улсын ашиг сонирхолыг ч бас харгалзан үзсэн байх ёстой. Бид санаа бодол, санаачлагаа харилцан солилцож байж Орос Монголын аль алины ашиг сонирхолыг тэнцвэржүүлсэн үр дүнд хүрэх ёстой юм.

-Монголын эдийн засагт Оросын хөрөнгө оруулагчидын хэрхэн татах бодолтой байна?
-Орос улс Монголын хөрш орон, уламжлалт түншийн хувьд хөрөнгө оруулагч бусад орнуудын өмнө давуу талтай. Бид Оросын бизнесийн төлөөлөгчидтэй уулзсан. Тэд нефть боловсруулах үйлдвэр, орон сууц, төмөр зам, авто зам, эрчим хүч, байгалийн баялагийг ашиглах салбарт хөрөнгө оруулахыг хүсч байна лээ. Эдгээр салбарууд маш ирээдүйтэй. Энэ бүхний тухай ерөнхийлөгч Владимир Путинтай ярих болно. Мал аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн бололцоо байна. Жишээ нь монгол малын махыг Оросын зах зээлд гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мал сүргийг вакцинжуулах гэх мэт.Дараа нь хятадын, Азийн зах зээлд гарах боломжтойшүү дээ.
-Монгол Хятадын харилцаа ямар байна вэ?
-Хятад улс хүн амын тоо, газар нутаг, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээ маш өндөр. Дэлхий даяараа Хятадтай хамтран ажиллаж байна. Бид Хятад орныг амжилттай хөгжиж байгааг харж байна. Хятад, Оросын эдийн засгийн хөгжил манай эдийн засагт тулгарсан бэрхшээлийг даван туулахад, эдийн засгийн шинэ ахиц гаргахад хувь нэмэр болдог. Монгол Хятадын эдийн засгийн харилцааг, Монгол Оросын эдийн засгийн түншлэлтэй харьцуулах юм бол арай илүү байгаа. Хятадын нутгаар дамжуулан монголд үйлдвэрлэсэн маш их хэмжээний бараа бүтээгдэхүүн гуравдагч орнууд руу илгээгддэг. Хятадын хөрөннгө оруулагчид манайд идэвхитэй ажилладаг. Тэд том төсөл сонирхдогоос гадна жижиг дунд бизнест ч оролцдог.

-Та Монголын гурав дахь хөрш гэж АНУ-ыг хэлсэн. Таны хувьд Монгол Америкийн харилцаа хэр чухал вэ? Тэр тусмаа цэргийн салбарт?
-2005 оны намар Монголд хийсэн Жорж Бушын айлчлал өндөр ач холбогдолтой. Яагаад гэвэл АНУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн анхны айлчлал байсан юм. АНУ-ыг өөрийнхөө гурав дахь хөршөө гэж үзэж болно гэж Жорж Буш үг хэлэхдээ дурьдсан юм. Дэлхийд хамгийн нөлөөтэй хүчирхэг АНУ Монголыг ардчилалыг сайн хөгжүүлсэн гэж үнэлдэг. Гурав дахь хөрш гэдэг томъёололын ард сайн хөршийн найрсаг харилцаа, түншлэлийг хөгжүүлэх өргөн боломж байгаа юм. АНУ-тай цэргийн салбарт хамтран ажиллаж байгаагын хувьд гэвэл НҮБ-болон бусад Олон Улсын байгуулагуудын ивээл доор энхийг сахиулах үйл ажиллагаанд Монголын оролцоог нэмэгдүүлэх чиглэлтэй. Энэ ирээдүйтэй салбарт бид АНУ-аас гадна хөрш Орос, Хятадтай хамтран ажиллахад бэлэн.
-Та Горькийн нэрэмжит Утга Зохиолын дээд сургуулийн төгсөгч. Саяхан өөрийн 8 боть бүтээлээ хэвлүүлжээ. Одоо та юу бичиж байна?
-Одоо улс орны хөгжил, эдийн засаг, олон улсын харилцааны асуудалд ихэнхи цагаа зарцуулж байгаа. Иймд эртнээс сонирхож ирсэн уран зохиолын орчуулага,
Буддын шашин судлах, ном бүтээл туурвихад цаг гарахгүй байна. Харамсалтай нь чөлөөт цаг бага гарах болжээ. Гэхдээ зав гарвал соёл судлал, бас өөр нэг сонирхолтой сэдэв болох европын болон буддын шашны хоорондын үнэт зүйлсийн нийтлэг тал, ялангуяа шашны гүн ухааныг судлаж байгаа. Шашин, уран зураг, гүн ухаан сонирхдог.

ОРЧУУЛСАН MEDENEWS

1 comment:

erchuud said...

ene ailchlald ,
delkhiin mongolchuud olon taliin ondor ach kholbogdol ogch baigaa , kharin Yeronkhiilogch Enkhbayar yag yamar bodlogoor khandaj baigaa bol, mongoliin talaas ch orosiin talaas ch yum tsukhuikhgui baikh yum esvel bi olj unshij chadakhgui baina uu ?
Jishee ni ene jil 800 jil bolj baina .
Uuniig dagaad orosd khiij bui ailchlald ,mongol, buriad, khalimag, tuvagiin undestenii identity , nogoo panmongolism , soyol tuukheer negden niilekh , toriin altan khairtsagnii bodlogo ene teriin talaar uner unertsen medeelel tavigdakhguii baikh shig, .....
mongoliin sonin deer ch bichikhgui baina.
Bi ene talaar medeed mongol suragchidad khelekh gesen yum , yamar webees medeelel avakh be ?
chi ene tal deer medeelel bichvel ikh bayarlakh baina.