2006-12-04

2008 ОНД ШВЕДИЙН НИЙСЛЭЛД “АББА” ХАМТЛАГЫН ТУХАЙ МУЗЕЙ НЭЭГДЭХ ГЭЖ БАЙНА.


Дэлхий дахинд нэр алдараа цуурайтуулж чадсан Шведийн цөөхөн хамтлагуудын нэг нь яах аргагүй “АББА” юм. Шведийн нийслэлд энэ хамтлагын түүхийг харуулсан музей 2008 онд нээлтээ хийх гэж байна. Уг музейд алдартай уг хамтлагын бүх мэдээллийг олж болох юм байна. Түүнчлэн хамтлагын гишүүдийн эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, хөгжмийн зэмсэг, хувцас, өөрсдийн гараар бичсэн дууны үгийг хүртэл үзэж сонирхож болох юм байна. Манай хамтлагын түүхийг маш их сонирхож байгаад бид ч бас баяртай байна хэмээн тус хамтлагын гишүүд хэвлэлээр дамжуулан талархалаа илэрхийлжээ. “АББА” хамтлагын тухай музей байгуулах зөвшөөрөл авахын тулд уг төслийг хэрэгжүүлж байгаа зохион байгуулагчид хоёр жилийн хугацаа алджээ. Учир нь “АББА” хамтлагын гишүүд тэдний тухай музей байгуулах асуудалд эхэндээ тун дурамжхан байсан ажээ. Хамтоагын гишүүн Ульф Уэстман эхнэрийн хамт Ливерпулын “Битлз” хамтлагын түүхийг харуулсан музейг үзээд “АББА” хамтлагын музей байгуулахаар хүсэгчдэд зөвшөөрөл өгчээ. “АББА”-гийн музей байгуулахыг Шведийн нийслэл хотын амбан захирагч дэмжсэн юм байна. Хотын амбан захирагч Кристина Ахен Олин
-Энэ музей нээгдснээр гадаадын жуулчидын сонирхолыг их татах болно гэж хэлсэн байна. Хэрэв “АББА” хамтлагын музей нээгдвэл жил бүр 50 мянган хүн тус музейд зочилох болно гэж тооцоолжээ. “АББА” хамтлаг 1982 онд тарсан боловч өнөөг хүртэл тус хамтлагын 3 сая ширхэг диск зарагддаг юм байна. Орчуулсан MEDENEWS

No comments: