2006-12-08

УЛС ТӨРӨӨС ХОЛ МЭДЭЭ


Наран дээр болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас гео соронзон орон идэвхих болно гэж эрдэмтэд сануулж байна. 12 сарын 5 өдөр наран дээр Х9 баллын хүчтэй дэлбэрэлт болжээ. Нарыг рентген аргаар ажиглаж байгаа сүүлийн 30 жилд ийм хүчтэй дэлбэрэлт наран дээр болж байгаагүй юм байна. Өөрөөр хэлбэл наран дээр болдог жирийн дэлбэрэлтээс бараг 1000 дахин хүчтэй энэ дэлбэрлтийн дараа наран дээр том толбо үүссэнийг сансар судлаачид ажиглажээ. Энэ нь манай нарны аймгийн гаригуудад нөлөөлөх бөгөөд тухайлбал манай гариг дээр гео соронзон орон идэвхижих юм байна. 2006 онд нар там тайван байсан бөгөөд хүчтэй дэлбэрэлт огт бүртгэгдээгүй гэж ОХУ Шинжлэх Ухааны Академийн Сансар судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.

No comments: