2006-12-04


324 метрийн өндөр Эйфелийн цамхагт удахгүй өрсөлдөгч бий болох гэж байна. Учир нь Францын нийслэлд 300 метрийн өндөр тэнгэр баганадсан барилга барих гэж байна. Францын нийслэлд баригдах шинэ барилгын төсөлд АНУ-ын архитекторч Том Мейны санал болгосон төсөл тэргүүлжээ. Парис хотын “Дефас” дүүрэгт Сена мөрний эрэг дагуу шинэ барилга сүндэрлэх юм байна. Том Мейны зохиосн барилгын төсөл нь маш хүчтэй салхины урсгалд тэсвэртэй байх гэнэ. Түүнчлэн алан хядах ажиллагааны аюулаас сэргийлэх систем уг барилгад байгаа. Францын нийслэлд баригдах шинэ барилга нь нарны хурц гэрлээс хамгаалагдсан тусгай бүрхүүлтэй байна. Үүгээрээ бусад баригуудаас онцлог гэж архитекторч нь өгүүлж байна. 300 метр өндөр офисын зориулалттай уг барилгыг 2012 онд ашиглалтад оруулах юм. Дэлхийн хамгийн өндөр барилгуудыг тоонд зүй ёсоор орох уг байшин байгууламжыг бүтээн байгуулахад 800 сая евро зарцуулна. “Унибай” барилгын компани гүйцэтгэлийн ажлыг нь хийнэ. Шинэ цамхагийг барихын тулд 1980- аад оны эхээр Дефас дүүрэгт баригдсан зарим нэг өндөр барилгуудыг нураахаар төлөвлөж байна.

No comments: