2006-12-06

ИНТЕРНЭТ ДЭХЬ ЦАГААН ХЭРЭМ


Хэрэв та ойрын үед Хятад улс руу ажил алба, амин хувийн, амралт зугаалгын гээд ямар ч зорилгоор явах гэж байна уу? Хэрэв тийм бол та орц ихтэй аяга дүүрэн хоол идэж, зочломтгой хятадууд дунд орно гэдэгт найдаж болно. Тэр ч байтугай зочид буудалд тохиолдолын “дурлал”-ын түүхтэй ч болж амжих боломжтой. Гэхдээ эх орондоо болж байгаа үйл явдлын тухай мэдээг интернэтээс олж уншна гэж найдах хэрэггүй. Энэ нь интернэт технологоор Хятад улс дэлхийн бусад орнуудаас хоцорч байгаа гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ интернэт ашиглаж байгаа зарим нэг үзүүлэлтээрээ Хятад улс АНУ-аас түрүүлж яваа. Хятад улсад 123 сая хүн интернетийг байнга ашигладаг байна. Хятадад мэдээ, мэдээллийн дагнасан сайтууд тоо томшгүй олон бий. Эдгээр сайтуудад уншиж барахын аргагүй олон мэдээ нийтлэгддэг байна. Жишээ болгож Хятадын Засгийн газрын албан ёсны мэдээллийн “Синьхуа” агентлагийн интернэт дэх сайтын тухай өгүүлье. Синьхуа мэдээллийн агентлагийн сайтад Олон улсын үйл явдлын болон, Хятадын дотоод амьдралын тухай олон зуун мэдээ өдөр бүр нийтлэгддэг байна. Түүнчлэн Синьхуа агентлаг нь Хятадын муж бүрийн онцлогт зориулсан салбар сайт ажиллуулдаг. Одоогоос арваад жилийн өмнө интернэт бол олон ургалч үзэл бодлын талбар гэж үзэж байв. Гэвч хятадын эрх баригчид үүнийг няцааж чаджээ. Порно сайтууд, спамын эсрэг хэрэглэдэг технологийг хятадын эрх баригчид овжин ашиглаж гадаадын болон сөрөг хүчний талыг баримтлагчидын сайтуудыг хаажээ. Ийнхүү компьтерийн орон зайд бас нэгэн “ХАНА ХЭРЭМ” бий болгожээ. Та хятад оронд зорчиж байхдаа BBC, CNN гээд бусад гадаадын олон сайт руу орж мэдээ унших гэж оролдоод дэлгэцэн дээр 404 error гэсэн бичиг гарч ирвэл бүү гайхаарай. Учир нь Хятадын засгийн газар эдгээр сайтуудын мэдээллийн бодлогыг хүлээн зөвшөөрөөгүй байна гэсэн үг юм. Гарвардын их сургуулийн эрх зүйч эрдэмтэн Жонатан, Зиттрейн, Бенжамин Эдельман нар Хятадын эрх баригчидын интернэтэд тавих цензурт дүн шинжилгээ хийгээд “маш бүдүүлэг”цензуртай гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Хятадад зарим сайтад нэвтрэн орох боломжыг зориудаар хаадаг гэж уг илтгэлд дурьджээ. Тайвань арлын тусгаар тогтнол, Түвдийн асуудал, Далай ламын статус,Фалуньгун хөдөлгөөн, 1989 онд Тяньаньмынь талбай дээр болсон жагсаалыг цэргийн хүчээр нухчин дарсан тухай мэдээ мэдээллийг интернэтээс олж авах гэсэн хятадын иргэд дараа нь маш олон таагүй хэрэг явдалд холбогдох нь элбэг байдаг гэж opennetinitiative.net/studies/china хэмээх вэб хуудаст бичсэнийг BBC иш татсан байна.Хятадын албан ёсны эрх баригчид интернэтийг арилжааны чиглэлээр ашиглах сонирхолтой байгаа ч улстөрийн сэдвээр нийтлэгдсэн мэдээлэлд 100 хувь хяналт тогтоохыг хичээж байна. Хүний эрхийг хамгаалах байгуулагууд Бээжинг “өөрөөр сэтгэгчидийн эсрэг” хатуу дарамт үзүүлж байгааг шүүмжилж байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгуулагын мэдэгдсэнээр Хятадад 30 мянган компьютерийн мэргэжилтэн ард түмэн нь интернэтд юу хийж байгааг ажиглах үүрэг биелүүлдэг ажээ. “Сэжиг бүхий” мэдээлэл интернэд бичсэн олон арван хятад иргэд баривчлагдаж, шоронд ял эдлэж байгаа гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгуулага нотлож байна. 2004 онд “Төмөр хулгана” гэдэг нэрээр блог бичдэг байсан Лю Ди гэдэг чөлөөт сэтгүүлч эмэгтэй баривчлагджээ. Олон ургалч үзлийг нухчин дарж байгаад дургүйцлээ илэрхийлсэн нь сэтгүүлч эмэгтэйг баривчлах шалтгаан нь болсон байна. “Өөрөөр сэтгэгчидтэй” тэмцэх өвөрмөц тактикийг хятадын засгийн газар баримтладаг. Өөрөөр сэтгэгчидийг илрүүлэхийн тулд Засгийн газрыг хараан зүхсэн утгатай захидалыг хөлсний хүмүүсээр бичүүлж интернэт дэхь хэлэлцүүлгээр тараана. Ингээд тухайн сэдвээр хэн, юу, хаанаас бичихийг хүлээж суудаг байна. Хятадын интенэт дэхь форумын үйл явцад нөлөөлөх гэсэн цорын ганц оролдлого нь энэ юм. Гэсэн ч бусад мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулах юм бол хятадын интернэт харьцангүй эрх чөлөөтэй хэвээр байх болно гэж Лю Ди гадаадын сэтгүүлчдэд мэдэгджээ. Сүүлийн үед жирийн хятадуудын орлого нэмэгдэж амжиргааны түвшин нь нэмэгджээ. Тэд орчин үеийн шилдэг технологийг амьдрал ахуйдаа хэрэглэх нь өдрөөс өдөрт жирийн үзэгдэл болж байна. Эрх баригчидын зүгээс тавих хяналт хатуу чанга байгаа ч бүхэлд нь цензур тогтоож чадахгүй гэж BBC-ийн идэвхитэн бичигч Хаою Чжан
/BBCChinese.com/ бичжээ. Та хятад орноор жуулчилж явахдаа интернэтээр эх орондоо болж байгаа үйл явдлын тухай мэдээ уншихыг хүсвэл компьютерийн программ хангамжын мэдлэгтэй хятадуудад хандаарай. Тэд танд хятадын засгийн газрын хориглосон “хаалттай” гадаадын сайтууд руу ороход туслах болно. Шанхайн Их Сургуулийн нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн оюутан залуугийн хэлснээр тэр өөрөө техникийн мэдлэг муутай боловч найзууд нь “хориотой” сайтууд руу орох аргыг мэддэг гэнэ. Хятадын нутаг дэвсгэр дээр байлаа ч гэсэн интернэт хэрэглэгчид хориотой сайт руу орох боломж байгаа юм байна. “Компьютерийн орон зайд босгосон ХАНА ХЭРЭМ”-ийг давах чадвартай хятадуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм байна.
BBC NEWS 2006-11-24

3 comments:

khuder said...

Маш сонирхолтой.

erchuud said...

yag unen yum bichjee.
ene baidal chini bur 2-3 jiliin omno baisan sh dee.
kharin china world ch yumuu gadaadiinkhan buudag tom buudliin internet gaigui baidag yum busdaar bol, engiin gudamjnii internet cafe shuud nevtrekh bolomjgui ,

erchuud said...

ene chinii medeeleliig barag khuulaad , sonin.mn deer bichsen baina, tegeed ardiin erkh sonin genee, manaikhan neeree khunii yum khulgailakhdaa sain shuu,
zuvshuurel ch avakhgui .
bi ankh chinii blognoos unshsan tegsen chini iim bolj,
ene khayag ni .
http://www.sonin.mn/?p=4334