2006-12-07

Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


12 сарын 5 өдөр Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр Новосибирск хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийг дагалдан төрийн өндөр албан тушаалтанууд, бизнесийн салбарын төлөөлөгчид, сэтгүүлчид дагалдан явж байна. Хүндэт зочид Монгол Оросын хил орчмоос олсон Укок гүнжийн шарил хадгалагдаж байгаа Археологийн музейд зочилжээ. Монголын бизнесийн төлөөлөгчид Чкаловын нэрэмжит нисэх үйлдвэрийн ажилтай танилцсан байна. Монголын тэргүүн хатагтай Новосибирск хотод сурдаг Монгол оюутнуудтай уулзжээ. Дараа нь төлөөлөгчид Новосибирск хотын Шинжлэх Ухааны Академийн хотхонд зочилсон байна. Дэлгэрэнгүйг сэтгүүлч Максим Безбородов хүргэнэ.
Максим Безбородов
- Шинжлэх Ухааны Академийн дарга Николай Добрецов Монгол Улсын ерөнхийлөгчид биечлэн хотхоныг үзүүлжээ. Николай Добрецов хүндэт зочны сэтгэлийг хөдөлгөж чадсангүй. Харин Монгол улсын ерөнхийлөгч Уулын баяжуулах салбарын тоног төхөөрөмж хараад илт сонирхсон байна. Учир нь Монгол байгалийн баялагаараа дэлхийд дээгүүрт ордог юм. Шинжлэх ухааны Академийн хотхонтой танилцсаны дараа Н. Энхбаяр маш олон сонирхолтой, ашигтай зүйл олж харснаа онцлон тэмдэглээд дараа дахин ирнэ гэж хэлсэн байна. Хэдхэн хоромын өмнө Монгол улс, Новосибирскийн академич нарын уулзалт өндөрллөө. Сибир болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Уулзалтын эцэст Монголын төрийн тэргүүн Оросын академич нарт шагнал гардуулсан юм.
-Баярллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлалын тухай сурвалжлагч Максим Безбородов мэдээллээ.

2006 оны 12 сарын 5 өдрийн РОССИЯ –НОВОСИБИРСК телевизийн оройны мэдээллийн хөтөлбөрөөс.
MEDENEWS

No comments: