2008-08-23

Дэлхийн мэдээ 2008 08 23 Бямба гараг

Лид1. БНХАУ ын зүүн хойд хэсэгт оросын жуулчидын сууж явсан автобус онхолдсон байна. Осолын үеэр ОХУ ын хоёр иргэн амь насаа алджээ.
Зам тээврийн осол БНХАУ ын зүүн хойд хэсгийн Хэйлунзян мужид болсон байна Хятадын Синьхуа агентлагийн мэдээлснээр Цинлинь мужаас Хэйлунзянь муж руу явж байсан автобусанд Оросын 22 жуулчин байжээ. БНХАУ дахь оросын элчин сайдын яамныхан осолын газар очжээ. Одоогийн байдлаар осол гарах болсон шалтгааныг тогтоогоогүй байна.

Лид2. Орос улс цэргийн хүчээ Гүржийн нутгаас бүхэлд нь татах бодолгүй байна гэж АНУ, Францын лидерүүд утсаар ярихдаа хэлсэн байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Орос улс гэрээний нөхцөлийг зөрчиж байна гэж мэдэгдсэн байна.
Орос улс цэргийн хүчээ ерөнхийд нь баасан гариг гэхэд татахаа мэдэгдсэн хэдий ч нөхцөл байдал бүр мөсөн тогтворжтол нилээн хэдэн цэргийн ангиа үлдээхийг хүссэн байна. Франц улс мэдэгдэхдээ энэхүү галыг зогсоох гэрээгээр дамжуулан Гүрж болон өмнөд Осетиййн хоорон дахь маргаант байдлыг эцэслэх болно гэлээ . Ажиглагчид хэлэхдээ жийргэвч бүсийг цаашид байлгах үгүй нь тодорхой бус байна Харин цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Жондроү хэлэхдээ эдгээр шалган нэвтрүүлэх цэг . жийргэвч бүсийг Оросууд өөрийн дураар барьж байгуулсан болохоос биш энэ гэрээнд анхнаасаа тусгагдаагүй байсан гэж мэдэгдсэн байна.
Оросын цэргийн удирдлагууд Гүржид энхийг сахиулагчдаа байлгах сонирхолтой байгаа юм. Оросын энхийг сахиулагчид Өмнөд Осет, Абхазын эргэн тойрон дахь жийргэвч бүсэд хяналтаа тогтоох юм. Жийргэвч бүсэд нь Гүржийн нийслэл Тбилиси хүрэх гол зам, агаарын орон зай багтаж байгаа юм. Америкийн ерөнхийлөгч Жорж буш Францын ерөнхийлөгч Николя Саркози нар баасан гаригт утсаар холбогдон ярилцахдаа Оросыг гал зогсоох гэрээг биелүүлээгүй гээд тэд Оросыг яг одооннос эхлээд гэрээний дагуу үйл ажиллгаагаа явуулах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна.

Лид3. Пакистан улсын ерөнхийлөгч Первез Мушараф албан тушаалаасаа огцорсоны дараа ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарласан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийг 9 сарын 6 нд явуулах болжээ. 8 сарын 28 гэхэд төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох юм байна. Пакистанд төрийн тэргүүнийг парламентын гишүүд нь нууц санал хураалтаар сонгодог юм. Нэр дэвшигчид 8 сарын 30 гэхэд нэрээ эргүүлэн татаж авах бололцоотой юм байна. Пакистаны ардын намынхан Беназир Бхуттогийн нөхөр Асиф Али Зардаригийн нэрийг сонгуульд нэр дэвшүүлсэн байна.

Лид4 АНУ ын Оклахама мужид ачааны галт тэрэг онхолдож замаасаа гарчээ. Ачааны галт тэргээр эталон гэдэг химийн бодис тээвэрлэж байжээ.
Төмөр замын осол Оклахома сити хотоос хэдхэн км ынм алсад болжээ. Төмөр замын газрын төлөөлөгчийн хэлснээр машинист хөдлөх бүрэлдэхүүнд гал гарсан тухай диспетчерт мэдээлсэн байна. Хэсэг хугацааны дараа химийн бодис ачсан цуваа ээлж дарааллан дэлбэрчээ. Төмөр замын ослын үеэр хүний амь нас эрсдээгүй байна. Дэлбэрэлтийн дараах гал түймрийг унтраах ажилд хэд хэдэн гал сөнөөх бригад ажиллаж байна. Төмөр замаас холгүй газрын тосны орд газар байдаг тул гал түймэр тийшээ халдах вий гэж албаны хүмүүсийн сэтгэл зовниж байна. Шатаж байгаа галт тэрэгний хар утаа хэдэн арван кмын алсаас харагдаж байна гэж CNN мэдээлжээ.

Лид5. Колумбын нөлөө бүхий хар тамхины наймаачин хууль зөрчигчийг Бразилд байхад нь баривчилжээ. Хуан Карлос Рамирэ Абадиа нь Мануас хот дахь Америкын хар тамхинаас албадан гаргах төвд америкын засгийн газрын онгоцоор хүргэгджээ.
Ноён Рамирэс Абадиа Бразилд байхдаа 30 жил хоригдох ял авж байсан билээ.Америкын прокурор түүнийг 500 тонн кокаин АНУ ын хил давуулсан, өрсөлдөгч наймаачдыгаа хөнөөсөн гэж буруутгаж байгаа юм. Түүнээс гадна Америк Европ руу кокаиний хууль бус наймаа хийсэн хэрэгт буруутгагдаж байгаа Нортэ Дэл Валл бүлэглэлийн гол гишүүн юм. Би би си телевизийн сэтгүүлчийн ярьж байгаагаар Бразилийн засгийн газар хууль зөрчигчийг ойролцоох бар шөнийн цэнгээний газруудаар хар тамхи худалдаалсаар байсан нотолгоо олжээ. Тэрээр баригдсаныхаа дараагаар Мануас хотын шоронд байсан гэж Бразилийн хууль зүйн яамнаас мэдээлсэн байна. Бразилд Рамирэс Абадиагын хөрөнгийг бийтүүмжилж улсын орлого болгожээ. Америкын засгийн газар ноён Рамирэс Абадиагын хөрөнгийг 1.8 тэрбум доллар гэж үнэлсэн байна. Тэрээр 1986 оноос хойш хар тамхины хууль бус наймаа хийж байсан байсан бөгөөд Колумбын шүүхээр 1996 онд ял авсан боловч 2002 онд суллагдсан юм байна.

Лид6. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байна. Америкийн түүхий эдийн бирж дээр баасан гаригийн орой хар алтны үнэ 5.4 хувиар огцом буурчээ. Сүүлийн 4 жилд газрын тосны үнэ ингэж огцом буурч байгаагүй юм.

Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр өчигдөр орой нэг баррель газрын тосны үнэ 114 доллар 59 центын үнэтэй байжээ. Энэ нь өмнөхөөсөө 6 доллар 59 центээр үнэ нь буурсан гэсэн үг юм. Харин Лондоны түүхий эдийн бирж дээр Брент маркийн газрын тосний үнэ ханш 6 доллар 24 центээр буурчээ. Лондон хотод нэг баррель газрын тосыг өчигдөр орой 113 доллар 92 центээр арилжаалж байлаа. Шинжээчдийн үзэж байгаагаар газрын тос олборлогч, нийлүүлэгч байгуулагын гишүүн орнууд олборлолтоо нэмэгдүүлнэ гэж амалсантай холбоотойгоор газрын тосны үнэ буурчээ. 8 сарын 30 аас 9 сарын 1 хооронд АНУд хөдөлмөрчдийн баярыг тэмдэглэдэг. Бараг 3 хоног үргэлжидэг амралтын үеэр ихэнхи америкчууд машинаараа алс хол газар явж аялахаас татгалзах төлөвтэй байна гэж Ассошэйтэд пресс агентлаг мэдээлжээ. Газрын тосны үнэ буурахад энэ мэдээлэл ч нөлөө үзүүлсэн байна.