2008-08-05

Дэлхийн мэдээ 2008 08 05 Мягмар гараг

Лид1. БНХАУ ын Бээжин хотод хэсэг иргэд эсэргүүцлийн ажиллагаа хийж, Шинжаан Уйгарын өөртөө засах оронд лалын шашинтанууд дотоодын цэргийн ардын цагдаа руу халдаж 16 цэргийн албан хаагчийн амь насыг хороожээ.
Хятад улс олимпийн үеэр тамирчид болон үзэгчидийн аюулгүй байдлыг хангахын тулд их хүчин чармайлт гаргаж байна. Даваа гаригт Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд лалын шашинт нутгийн оршин суугчид цагдаагийн газар руу халдаж 16 цагдаагийн амь насыг бүрэлгэжээ.
Нутгийн оршин суугчид хогын саванаас дэлбэрээгүй хоёр тэсрэх төхөөрөмж илрүүлжээ. Хятад улс Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр 100.000 цагдаа, цэргийн албан хаачдыг ажиллуулах гэж байна. Хятадын нийслэл хотын төв талбай Тяньаньминийг өндөржүүлсэн хамгаалалтанд авсан байна. Хятадын нийслэл Бээжин хотын төв хэсэгт Тяньаньминь талбайгаас холгүй газар даваа гаригт ойролцоогоор 20 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Ассошиэйтед пресс агентлагийн мэдээлснээр олимпийн наадам болох цогцолбор барих үед орон сууц, байшин барилга нь газарт оржээ. Гэвч тэд зохиох ёсны нөхөн төлбөр авч чадаагүй байна. Эсэргүүцлийн ажиллагаа болох үеэр тэднийг цагдаа нар бүсэлж зогссон ч эсэргүүцлийн ажиллагаа хийхэд нь саад болоогүй гэж БИ БИ Си телевизийн Бээжин дэх сэтгүүлч мэдээлж байна. Эсэргүүцлийн ажиллагаа хийсэн хүмүүсийг дүүргийн намын хорооны дарга өөр газар жагсаалаа хийхийг санал болгосон ч амжилтанд хүрээгүй байна. Дүүргийн намын хороо нь хятадын эрх баригчидтай шууд холбоогүй ч цагдаа, эрх баригчидтай нягт холбоотой ажилладаг байна. Иймэрхүү үйл ажиллагаа ч гэсэн хятадын бусад хотод болж өнгөрсөн байна. Ирэх баасан гаригт болох Бээжингийн олимпийн наадамтай холбогдуулан Хятад улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа юм.
Лид2. ОХУ д алан хядах ажиллагаа гарах заналхийлэл бодитой оршиж байгаа тухай ОХУ ын ерөнхий сайд Владимир Путин засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн байна.
Алан хядлагатай тэмцэх шинэ хөтөлбөрийг Оросын засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, санхүүгийн эх үүсвэрийг нь хаанаас гаргах тухай ярилцжээ.
Эр. Орост алан хядах ажиллагаа гарах заналхийлэл хадгалагдсаар байгаа. Төр, нийгэм иргэдийн аюулгүй байдлыг хангах нь бидний тэргүүн зорилтын нэг юм
Алан хядах ажиллагаа хийхээс нь өмнө амжиж таслан зогсоох нь хууль хяналтын байгуулагынханы гол үүрэг. Алан хядах ажиллагаатай тэмцэж байгаа байгуулагийн хүчин чадалыг нэмэгдүүлж, техник хэрэгсэлийг нь шинэчлэхийн тулд гар таталгүй хөрөнгө зарцуулах хэрэгтэй байна.
Оррсын ерөнхий сайд Владимир Путин алан хядах ажиллагаанаас сэргийлэх тухай шинэ хөтөлбөрт хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах гэж байгааг хэлээгүй байна. Гэхдээ санхүүжилтийн хэмжээ хэдэн арван тэрбум рублиэр хэмжигдэх болно гэж хэлжээ. Түүнээс гадна ОХУ ын засгийн газар олон улсын хэмжээний нисэх буудлын үйл ажиллагааг сайжруулахад 82 тэрбум рубль зарцуулах гэж байна.
Лид3. АНУ ын экс ерөнхийлөгч Билл Клинтон Мексик улсын нийслэл Мехико хотод болж байгаа ДОХ өвчний асуудлаар болж байгаа олон улсын хуралд оролцож үг хэлсэн байна. Ноён Билл Клинтон ДОХ өвчний халдвар авсан хүмүүст зориулан үйлдвэрлэж байгаа эмийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалжээ.
Ирэх хоёр жилд ДОХ өвчиний вирусын тархалтыг удаашруулдаг эм хийхэд зориулж байгаа мөнгөний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж Билл Клинтон хэлжээ. НҮБ ын тооцоогоор 2007 онд ДОХ ын эсрэг янз бүрийн төсөл хөтөлбөрт ойролцоогоор 10 тэрбум доллар зориулжээ. Олон улсын хэмжээний энэ хуралын өмнөхөн олон нийтэд тараасан илтгэлд манай гариг дээр ДОХ ын халдвар авсан хүний тоо буурч байгаа гэж бичжээ. Гэхдээ Орос, Их Британи, Герман, Хятад улсад ДОХ өвчний халдвар жилээс жилд нэмэгдэж байна. Билл Клинтон өөрийн илтгэлдээ ДОХ өвчнийг асар том хэмжээтэй аюултай луутай зүйрлээд хүн төрөлхтөн нэгэн зэрэг тэмцэж байж л ДОХ ыг ялан дийлнэ гэж онцлон тэмдэглэжээ. Түүнийг индэр дээр үг хэлж байх үед танхимд байсан хүмүүс ДОХ той хүмүүст зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүссэн лоозон дэлгэжээ. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, орон сууцний салбарт гарсан хүндрэлтэй асуудал, шатахууны үнэ нэмэгдсэн нь ДОХ ийн халдвар авсан хүмүүсийн амьдралыг улам бүр хүндрүүлж байна гэж ярьжээ. ДОХ ын асуудлаар болж байгаа олон улсын хурал 6 хоног үргэлжилэх бөгөөд энэ хуралд дэлхийн олон орноос 20 мянган эмч иржээ. Сүүлийн 50 жилд ДОХ ын халдвар авсан 25 сая хүн амь насаа алджээ. 2008 оны байдлаар ДОХ манай гариг дээр ДОХ ын халдвартай 33 сая хүн аж төрж байна. Тэдний 67 хувь нь Африк тивд амьдарч байна.

Лид4. Өнөөдөр ОХУ ын цэргийн албан хаагчид иргэний дайны дараах сэргээн босголт явагдаж байгаа Судан улсын Дарфур мужийг зорьжээ. Оросын цэргүүд НҮБ ын мандаттайгаар энхийг сахиулах үйлсэд хувь нэмэрэ оруулах гэж байна. Судан улсад оросын нисдэг тэрэгний баг ажиллаж байгаа бөгөөд хүмүүнлэгийн ачаа тээвэрэлэх, ажиглалтын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Харин байлдааны ажиллагаанд оросын цэргүүд оролцохгүй. Чкаловын цэргийн нисэх онгоцны буудалд ИЛ 18 онгоц хөдлөхийн өмнө Оросыйн энхийг сахиулагчдийн ахлагч өмнөө тавьсан үүргээ биелүүлээд эх орондоо бүрэн бүрэлдэхнүүнээрээ эргэж ирнэ гэж хэвлэлхийнхэнд амлажээ. Судан руу энхийн сахиулахаар явж байгаа 80 цэргийн албан хаагчид халуун орны халдварт өвчинөөс сэргийлж хумхаа, хижиг, гэдэсний халдварт өвчиний эсрэг тарилга хийлгэжээ. Цэргүүд Тверь мужид бэлтгэлээ хангажээ.

Лид5. Афганистаны төрийн тэргүүн Хамид Карзай БНЭУ-д айлчлал хийж байна. Энэтхэгийн засгийн газар Афганистан улсын эдийн засгийн хөгжилд зориулан 450сая долларын тусламжийг нэмж үзүүлэх гэж байна.
Өмнө нь Энэтхэг улс Афганистанд 750 сая долларыг дэд бүтцийг нь дахин сэргээхэд зориулан өгчээ. Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Синг Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзсаныхаа дараа тусламж үзүүлэх тухай мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Карзай Энэтхэг улсын нийслэл Дели хотод 2 хоногийн хугацаатай айлчилж байгаа. Энэтхэг улс нь Кабулын томоохон хандивлагч бөгөөд Афганистантай дотно холбоотой. Хоёр талын худалдаа хурдацтай өсөж 2006-2007 онд 225 сая доллар хүртэл өсжээ. Энэтхэг, Афганистаны төрийн удирдагчид Афганистанд ажиллаж байгаа энэтхэгийн энхийг сахиулагчдийн талаар хэлэлцжээ. Энэтхэгийн мянга гаруй хүн Афганистанд энхийг сахиулж байгаа юм.
Энэтхэгийн ерөнхий сайд ноён Синг Кабул дахь энэтхэгийн элчин сайдын яаманд дэлбэрэлт болж 50 гаруй хүн нас барсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Энэхүү алан хядах ажиллагаа нь хоёр орны харилцаанд сэв суулгах гэсэн бүтэлгүй оролдлого гэж онцлон тэмдэглэсэн байна
Лид6. Мексикийн буланд ням гаригт эн улиралын тав дахь хар салхи үүсжээ. Цаг уурын альбаныхан энэ хар салхийг Эдуард гэж нэрлэсэн байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр хар салхи Мисссипи голын эх газраас 130 кмын алсад байгаа бөгөөд Америкийн эх газрыг чиглэн 85 км цагийн хурдтай хөдлөж байна юм байна. Мягмар гаригт хар салхи Америкийн Техас эсвэл Луизиана мужид ирж магадгүй байна. Цаашид хар салхиний хурд нэмэгдэж 110 км цаг хүрэх юм бол хар шуурга болж хувирч магадгүй гэж албаны хүмүүс таамаглаж байна. Эдуард хар салхи эрэг рүү дөхөж байгаатай холбогдуулан Техас, Луизиана мужид түгшүүр зарласанбайна.

Лид7. Ираны үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалили Европын Холбооны аюулгүй байдал гадаад улс төрийн бодлого хариуцсан мэргэжилтэн Хавьер Солантай өнөөдөр Ираны цөмийн асуудлын талаар утсаар ярилцсан байна.

Ираны үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалили Европын Холбооны аюулгүй байдал гадаад улс төрийн бодлого хариуцсан мэргэжилтэн Хавьер Солантай утсаар ярилцах үедээ Ираны цөмийн асуудлыг эерэг , бүтэц бүрэлдэхүүн бүхий найрсаг уур амьсгалтай болгох нь гарцаагүй чухал байгааг цохон тэмдэглэсэн байна. 7р сарын 19 нд Женев хотод Жалили Солан нарын зохион байгуулсан зөвлөгөөн болж өнгөрсөн бөгөөд тус зөвлөгөөнд АНУ , Орос, Хятад, Их Британи, Франц, Герман улсын дипломатууд оролцжээ Хэлэлцээрийн дараа цөмийн асуудлыг шинэчлэн авч хэлэлцэх талаар зургаагийн орны дэвшүүлсэн төсөлд Иран улс хоёр 7 хоногийн дотор тодорхой хариу өгөх байх гэдэгт итгэж байгаагаа Солан илэрхийлжээ. Зургаагийн орны санал хүсэлтэд хариу өгөх сүүлчийн хугацааг зохих талуудтай ярилцаж товлоогүй байгаагаа Ираны зүгээс мэдэгдсэн байна.

Лид8. Пэрис Хилтонтой холбоотой шинэ дуулиан америкт дэгдээд байна. Түүнээс болж АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байгаа Барак Обама, Жон Маккейн нар хоорондоо мэндэлсэнгүй.
Жон Маккейны сонгуулийн штабаас Барак Обамаг шоу бизнесийн од Бритни Спирс , Пэрис Хилтон нартай харьцуулсан сурталчигаа хисэн тухай бид мэдээлж байсан. Тэгвэл энэ сурталчилгааг Пэрис Хилтоны ээж Кэтти Хилтон санамсаргүй байдлаар санхүүжүүлсэн гэдэг нь саяхан тодорхой болжээ. Кэтти Хилтон Жон Маккейны сонгуулийн сурталчилгааны штабад мөнгө хандивласан байна. Гэвч охинийхоо нэр төрийг гутаалгасан сурталчилгаа хийсэнийг үзээд хатагтай Кэтти Хилтон байр сууриа эрх өөрчилжээ. Өнгөрсөн долоо хоногт Интернэтэд Жон Маккейны штабынханы хийсэн сурталчилгаа тавигджээ. Сурталчилгаанд Барак Обамаг шоучин Пэрис Хилтон, дуучин Бритни Сприс нартай зүйрлээд ийм хүн улс орныг удирдаж чадах уу гэдэг асуултыг тавьжээ. Кэтти Хилтон энэ сурталчилгааг үзээд өөрийнхөө хувийн блогт Жон Маккейн миний хандивласан мөнгийг дэмий зүйлд үрэн таран хийсэн гэж шүүмжилжээ.

Лид9. Москвагийн Лениний өргөн чөлөөнд орших Оросын шинжлэх ухааны Академийн шинэ барилгад Оросын суут зохиолч Александр Солженицынтай салах ёс гүйцэтгэж байна.
Гашуудлын ажиллагаа өдрийн 11 цаг хүртэл үргэлжилжээ. Намайг нас барсаны дараа салах ёс гүйцэтгэх гашуудлын ажиллагааг ШУА ын байранд хийгээрэй гэж Солженицын өөрөө хүссэн байна. Их зохиолч 89 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж дэлхийн утга зохиолд том гарч хохирол гарч байна. Дэлхийн олон орноос эмгэнэлийн цахилгаан ирж байна. Солженыцин “ГУЛАГ олтриг” романаараа алдаршсан билээ.

Лид10 Оскарын шагналт кино жүжигчин Морган Фримен Миссисипи мужид машинаар явж байгаад зам тээврийн осолд өртсөн байна. Түүнийг аврах албаныхан нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ.
Энэ жил 71 настай кино жүжигчиний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд яг ямар гэмтэл авсаныг эмч нар дэлгэрэнгүй мэдээлэхээс татгалсан байна. Осол шөнө дундын үед жүжигчиний гэрээс холгүй газар болжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр Фримены машин замаас гарч хэд хэдэн удаа хөмөрсөн байна.
Жүжигчин, болон түүнтэй хамт явж байсан эмэгтэй хамгаалалтын бүс зүүсэн байжээ. Осолын газар эмч нарыг ирэх үед Фриман сэргэг байжээ. Тэр осол хөндлөгийн хэн нэгэн хүн, машин холбоогүй гэж хэлсэн байна. Зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоох мөрдөн байцаах ажил үргэлжилж байна. Фриманыг машинаас гаргахыг тулд тусгай багаж ашигласан байна. Жүжигчин Морган Фриман 2004 онд Оскарын шагнал хүртсэн юм.

Лид11. Ирэх оны 1 сарын 1 ээс эхлэн Орост «Айфона» шинэ үеийн утасыг албан ёсоор худалдах гэж байна. Энэ тухай «Эппл» компаний орос дахь төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ.
Оросын зах зээлд нийлүүлж байсан «Айфоны» нь саарал өнгөтэй байжээ. Харин энэ удаа цагаан өнгийн “Айфоны” ыг зарах юм байна. Айфон бол үнэтэй гар утас. Ойролцоогоор 600 долларын үнэтэй байдаг. Европын орнуудад холболт хийлгэх юм бол ердоо 30 долларын үнэтэй байдаг юм.
Лид12. БНАСАУ ынсн нийслэл Пхеньян хотод жил бүр зохиогддог Ариранг хөгжмийн наадам болжээ.
Хойд Солонгосын жүжигчид Пхеньян хотын төв цэнгэлдэх хүрээлэнд томоохон хэмжээний урлагийг тоглолт зохион байгуулжээ. Ариранг хөгжмийн наадмыг БНАСАУ ын төв телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна.

No comments: