2008-08-12

Дэлхийн мэдээ 2008 08 12 Мягмар гараг

Лид1.Гүрж Оросын хямралыг зохицуулах жуучлагчийн үүргийг биелүүлж байгаа Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер, Финляндийн гадаад хэргийн сайдын хамт Өмнөд Осет, Гүржид ирсэн байна.
Европын орнуудын гадаад хэргийн сайд нар Өмнөд Осетэд байгаа дүрвэгчдийн хуаранд очиж байдалтай нь танилцжээ. Үүний дараа тэд Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилитай уулзажээ. Гүржийн төрийн тэргүүн гал зогсоох тухай бичиг баримт гарын үсэг зурсан юм. Гэсэн хэдий ч Гүржийн зэвсэгт хүчнийхэн гал зогсоогоогүй байна. Цхинвали хотод буун дуу тасрахгүй байна. Үүний зэрэгцээ Гүржийн нийслэл Тбилиси хотын иргэд ундны ус, хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөн авч байна. Гүржийн хоёр дахь том хот Батумид эмх замбараагүй байдал газар аваад байна. Оросын танкнууд Гүржийн нийслэл Тбилиси, Батуми хотод дөхөж ирсэн гэдэг цуу яриа дэгдсэн нь эмх замбараагүй байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ. ОХУ ын батлан хамгаалах яамныханы мэдээлснээр Оросын энхийг сахиулагчид Гүрж Абхазын хямралын бүсээс хэтрээгүй байна. Гүржийн томоохон хотын оршин суугчид айж сандарч, эмх замбараагүй байдал үүсэхэд нь барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулсан мэдээ сурвалжлага нөлөөлсөн байна. Америкийн CNN телевизээр оросын танкын цуваа Гүржийн Гори хотод нэвтрэн орсон тухай шууд эфирт мэдээлжээ. Үүний дараа CNN телевизийг гол эх сурвалжаа болгосон барууны орны телевизүүд “Оросын арми давшиж байна”, “Оросууд Гори хотыг эзэлжээ”, “Гори хотод агаараас цохиолт өгч, ширүүн тулаан болж байна” гэх зэрэг мэдээлэл тараасан байна. Гори хотод Ройтер агентлагийн сурвалжлах хэсэг ажиллаж байгаа. Ройтер агентлагийн сурвалжлагчийн мэдээлсэнээр “Өмнөд Осетоос 40 кмын зайтай байдаг Гори хотод оросын цэргүүд эзлэн авсан тухай Гүржийн өндөр албан тушаалтнууд мэдэгдсэн” гэж бичжээ. Гэвч Ройтер агентлагийн сурвалжлах баг энэ мэдээлэлээ батлах дүрс зураг олоогүй байна. ОХУ ын батлан хамгаалах яамныхан Гүржийн Гори хотод оросын цэргүүд байхгүй гэдгийг нотолжээ.
Лид2. Гүрж Оросын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж байгаагийн зэрэгцээ мэдээллийн дайн болж байна. Гүрж, Оросын талуудын аль алин нь болж байгаа үйл явдалыг өөр өөрсдийн байр суурьнаас тайлбарлаж, мэдээлж байна.
Оросын олон нийтийн телевизийн мэдээлснээр Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили хотод явж байхдаа тэнгэр рүү хараад айж цочирдож бие хамгаалагч нарынхаа хүрээлэлээс гарч гүйжээ. Тэр англиар эндээс явцгаая гэж хэлээд гүйжээ. Саакашвилигийн бие хамгаалагч нар ерөнхийлөгчөө гүйцэж очоод сум үл нэвтрэх хантаазаар бүтээсэн байна. Гэвч бие хамгаалагч нар ерөнхийлөгчийн амь насанд ямар ч аюул заналхийлэл байхгүй гэдгийг ойлгожээ. Гүржийн ерөнхийлөгч өөрийнхөө армийн артилерийн зэвсэгийн буун дуунаас айжээ. Харин энэ бүх үйл явдлыг хальсанд буулгасан телевизийн зураглаач тайван амгалан байжээ.
Гэвч Гүржийн тал энэ дүрс бичлэгийг арай өөрөөр тайлбарлаж байна. Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг хотоо р явж иргэдтэй уулзаж байх үед гэнэт оросын цэргүүд гал нээсэн гэж Гүржийн мэдээллийн хэрэгсэлээр тайлбарлажээ.
Лид3. Гүрж Оросын хооронд болж байгаа дайны галыг зогсоох зорилгоор жуучлагч болсон Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер, Финляднын гадаад хэргийн сайд Александр Стубб нар өнөөдөр ОХУ ын нийслэл Москва хотод хүрэлцэн ирэх гэж байна.
Финлянд, Францын гадаад хэргийн сайд нар Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн гарын үсэг зурсан гал зогсоох тухай баримт бичгийг Москвад авч ирэх юм. ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Гүрж улс гал зогсоохоос гадна Өмнөд Осетоос цэргүүдээ гаргаж, дахин хүч хэрэглэхгүй байх амлалт өгөх ёстой гэж мэдэгдсэн байна. Ойрын өдрүүдэд Францын ерөнийлөгч Николя Саркози, Германы канцлер Ангела Меркель нар Гүржийн Тбилиси, ОХУ ын нийслэл Москва хотод ирэх гэж байна. Тэд Гүрж, Оросын удирдагчдийн хооронд нүүр тулсан шууд ярилцлага уулзалт зохион байгуулах зорилготой байгаа юм. Дайн хөлд хэлмэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх арга хэмжээг ОХУ авч байна. Москвагийн Раменское цэргийн нисэх онгоцны буудлаас ОХУ ын онцгой байдлын яамны онгоц Владикавказ руу ниссэн байна. Энэ онгоцоор эм тариа,цахилгаан үүсгүүр, хүнсний бүтээгдэхүүн байгаа юм. Цэргийн ажиллагааны үеэр гэмтэл авсан хүмүүсийг зөөж авч ирэх юм. Өнөөдөр өглөө Хойд Осет руу сэтгэл судлаачидын хөлөглөсөн өөр нэг онгоц ниссэн байна.


Лид4. Хйод Солонгосыг алан хядах ажиллагааны гар хөл бологч хавсарга орнуудын жагсаалтнаас Вашигтон нэн даруй хасахгүй гэдгээ японы эрх баригчдад АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс амалсан байна.

Японы Гадаад Хэргийн сайд Комура Масахико Кондолиза Райстай утсаар ярихдаа Хойд Солонгосыг жагсаалтнаас нэн даруй хасаргүй байхыг хүссэн бөгөөд төрийн нарийн бичгийн дарга 8р сарын 11 нд жагсаалтнаас хасах ажиллагаа яуулахгүй гэдгээ батлан хэлсэн тухай телевизийн сувгаар мэдээлжээ. 197О, 198О аад оны үед япон хэл сургаж тагнуул хийлгэх гэж солонгосын тусгай албаныхны хулгайлсан япон иргэдийн талаар тодорхой мэдээлэл Хойд Солонгос өгсөн гэж японы тал нотолж байгаа гэнэ. Солонгосын тал хулгайлсан 5 хүнийг эргүүлэн өгч 7 хүн нь амь үрэгдсэн тухай мэдээлжээ. Гэвч японы тал 13- аас илүү хүнийг хулгайлсан гэж нотолж байгаа юм байна. Зургаан талт гэрээ хэлэлцээрийн үр дүн ёсоор БНАСАУ нь Йонбен дахь цөмийн гол төхөөрөмжөө 1О сарын эхээр хаана гэж амалжээ. Хойд Солонгосоос цөмийн хөтөлбөрийнх нь талаар бүрэн гүйцэд мэдээлэл авах явдал тус орныг “хар данснаас” хасах үгүйг шийдэх АНУ ын гол шаардлага болж байгаа юм байна.

No comments: