2008-08-15

Дэлхийн мэдээ 2008 08 15 Баасан гараг

Лид1. Эрх чөлөөт Түвдийн төлөө оюутны хөдөлгөөнийхөн Бээжин хотод хууль бус жагсаал хийхээр завдсан байна. Британий иргэн Филип, Керк, и канадка Николь Райкрофт нар Бээжин хотын телевизийн цамхаг дээр авирч англи хятад хэлээр “Түвдэд эрх чөлөө олгоё” гэсэн далбааг мандуулсан байна.
Үүний дараа телевизийн цамхагийг Хятадын цагдаа нар бүсэлж, эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан гадаадын иргэдийн саатуулсан байна. Ирэх баасан гаригт тэднийг БНХАУ аас албадан гаргах болсон тухай БНХАУ ын албаны хүмүүс Бээжин дэх Их Британий элчин сайдын яаманд мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотын нэгэн дүүргийн шонгийн модонд Түвдийн эрх чөлөө гэсэн бичигтэй зурагт хуудас наасан Их Британий хоёр иргэнийг Хятад улсаас хөөж гаргасан юм. Лхагва гаригт Түвдийн эрх чөлөөний төлөө оюутны хөдөлгөөний 8 гишүүнийг хятадын хууль сахиулагчид баривчилсан байна.


Лид2. Польшийн засгийн газар Америкийн пуужингуудыг өөрийн нутаг дэвсгэр дээрээ байрлуулах тухай гэрээ байгуулжээ. Польшийн засгийн газар АНУ ын засгийн газартай энэ тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
АНУ ын батлан хамгаалах яамныхан Польш улсын нутаг дэвсгэрт Пэтриот пуужингийн системийг байрлуулж цэргийн баазаа 2012 онд нээх юм. Польшийн нутаг дээр америкийн хэчнээн хэмжээний пуужин байрлуулах болсон нь одоогоор тодорхойгүй байна. Энэ гэрээ байгуулагдсанаар ОХУ, АНУ ын цэргийн салбарын хамтынс ажиллагаа өргөжиж байна. Хэрвээ хөндлөгийн гурав дахь улсын зүгээс Польшид заналхийлэх юм бол АНУ цэргийн тусламж үзүүлэх болно гэж энэ гэрээнд заалт орсон байна. Польшийн нутагт америкийн пуужинг байрлуулах тухай гэрээг Орос Гүржийн хооронд хямрал гүнзгийрч байгаа энэ үед байгуулж байна. Зүүн европт америкийн пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж, америкийн цэргийн бааз байрлахыг ОХУ эрс эсэргүүцэж байгаа билээ. Хэрвээ Польш, Чехийн нутагт америкийн цэргийн бааз байгуулагдах юм бол ОХУ тэдний зүг пуужин онилно гэж анхааруулж байна.

Лид3. Баасан гаригт ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын канцлер Ангела Меркельтэй хар далайн эргийн Сочи хотод уулзах гэж байна. Орос Германы хооронд болох дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Гүрж Оросын харилцааны хямрал болж байгаа юм.
Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн болосвруулсан Гүрж Оросын хямралыг энхийн замаар зохицуулах 6 зүйл бүхий гэрээний тухай Германы канцлер Ангела Меркель Оросын төрийн тэргүүнтэй ярилцах юм.
уулзах юм. Дайн хөлд сүйдсэн бүс нутгийн дэд бүтцгийг сэргээн засварлах, хохирсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүх ажлыг хэрхэн зохион байгуулах тухай ч яриа хэлэлцээрийн нэг сэдэв нь байх болно. Хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш, Өмнөд Осетийн удирдагч Эдуард Кокойттой Москва хотод уулзсан байна. Тэд хямралын шийдэх 6 зарчимыг тусгасан баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Лид4. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Гүржийн нийслэл Тбилиси хотод ирж Францын төрийн тэргүүн Николя Саркозитай уулзсан байна.
Кондализа Райс, Николя Саркози нар ОХУ ыг гүржийн нутгаас цэргүүдээ гаргаж, 8 сарын 12 нд гарын үсэг зурсан тунхаглалын дагуу Гүрж улстай энхийн гэрээ байгуулахыг шаардсан байна. Гүрж дэх хямралыг эцэслэн дуусгах цаг ирсэн. Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тусгаар тогтнол халдашгүй дархан байдлыг нь хүндэтгэх хэрэгтэй гэж Кондализай Райс Тбилиси хотод ирээд мэдэгдсэн байна. Хэдийгээр Гүрж, Оросын цэргүүд гал зогсоосон гэж албан ёсоор мэдэгдэж байгаа ч зарим эх сурвалжууд Гүржийн Гори хотын орчимд буудалдцаан болж байгаа тухай мэдээлжээ. Гэвч албаны хүмүүс энэ мэдээллийг нотлохгүй байгаа юм.

Лид5 АНУ, Ливийн дипломатууд харилцаагаа сайжрууулах алхам хийлээ. 1988 онд АНУ ын иргэний агаарын тээврийн онгоц Шотландын Локерби хотын дээгүүр нисэж байх үед агаарт дэлбэрч байсан юм. Энэ дэлбэрэлтийг Ливийн тусгай албаныхан зохион байгуулсан нь хожим нотлогдсон. Алан хядах ажиллагааны үеэр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд Ливи улсын засгийн газар нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ. Энэ тухай баримт бичигт Ливи, АНУ ын төлөөлөгчид гарын үсэг зурлаа.
АНУ ын иргэний агаарын тээврийн онгоц дэлбэрэх үед 270 хүн амиа алдсан юм. Үүнээс гадна Ливи улс 1986 онд Берлин хотын баруун хэсэгт зохион байгуулсан дэлбрэлтэд өртөу хохирсон хүмүүст нөхөн төлбөр өгнө гэж амлаж байна. Тухайн үед 3 хүн нас барж, 229 хүн шархдаж байлаа. Энэ алан хядах ажиллагааны дараа АНУ ын зэвсэгт хүчнийхэн Ливийн нийслэл Триполи, Бенгази хотод агаараас цохиолт өгч байсан. Бөмбөгдөлтийн үеэр амь үрэгдсэн хүмүүст ч АНУ ын засгийн газар нөхөн олговор өгөх болжээ. Америкийн тал Ливид агаараас цохилт өгөх үед Ливийн 40 иргэн амь үрэгдсэн юм. АНУ, Ливийн харилцаа 1970 аас 1980 оны хооронд эрс муудаж тухайн үед америкийн ерөнхийлөгч байсан Рональде Рейган Ливийн удирдагч Каддафиг ойрхи дорнодын галзуу нохой гэж нэрлэж байжээ. АНУ ын засаг захиргаа Ливи улсыг алан хядлагийг санхүүжүүлдэг улсын жагсаалтанд оруулж байсан. Харин 2000 оноос хойш Ливи улс олон улсын тавцанд ганцаардмал байдалд байхаасаа татгалзсан юм. 2003 онд НҮБ Ливи тогтоосон хориг арга хэмжээгээ цуцалсан бол АНУ 2006 онд Ливи улс ыг алан хядлагийг дэмждэг, санхүүжүүлэгч орны жагсаалтаас хассан юм.

Лид6. Брюссель хотын Гран Пляс гудамжийг цэцгийн дэлбээгээр чимэглэсэн байна.

Бельгийн цэцэгчид энэ гудамжийг хоёр жилд нэг удаа цэцгийн дэлбээгээр чимэглэдэг юм. Гудамжны цардмал замыг цэцгийн дэлбээгээр чимэгдэлхийн тулд 7000 цэцэг хэрэглэдэг байна. Энэ долоо хонгийг дуустал цэцгийн дэлбээ хотын гудамжийг чимэглэх юм байна.

No comments: