2008-08-21

Дэлхийн мэдээ 2008 08 21 Пүрэв гараг

Лид1.Испаны ИспаниЭйр компаны иргэний агаарын тээврийн онгоц Мадрид хотоос хөдөлснийхөө дараа удалгүй осолджээ. Онгоцны бүхээгт 172 хүн байжээ. Тэдний 9 нь нисэхэ багийн гишүүд байсан гэж агаарын тээврийн компаний төлөөлөгч мэдээлсэн байна. Аюрах албаныхан 153 хүн нас барсан гэж мэдээлжээ.
Ослын шалтгааныг шинжээчид судлаж байна. Хохирогчдын ар гэрийнхэн онгоцны буудалд ирж амь үрэгдсэн хамаатан садныхаа цогцосыг нь таних ажилд оролцжээ. Онгоцны бүхээгт байсан 19 хүн амьд үлдсэн бөгөөд тэдний эрүүл мэндийн байдал нь маш хүнд байгаа юм байна. Аврах албаныхан онгоцны хар хайрцагийг олж шинжээчдэд шилжүүлжээ. Канарын арал руу нислэг үйлдэх ёстой байсан энэ онгоц Мадридын нисэх онгоцны буудлаас хөөрөөд хэдхэн минутын дараа зүүн хөдөлгүүрт нь гал гарч улмаар эх бие нь бүхэлдээ шатжээ. Осол болсон газар аврах албаны 70 гаруй машин, гал сөнөөх алба, түргэн тусламжийн машин илгээсэн байна. Галыг унтраахад нисдэг тэрэг ч ашиглажээ.Зорчигчдын дотор Чили, Колумб, Швед, Германы иргэд байжээ. Испанний аврах албаныханы мэдээлснээр амь үрэгдсэн зорчигдийн дунд хүүхдүүд байжээ. Нисэх багийнхан агаараас хөөрөх үедээ алдаа гаргасан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар таамаглал дэвшүүлжээ.
Энэ онгоцыг одоогоос 15 жилийн өмнө үйлдвэрлэсэн бөгөөд сүүлийн 9 жилд Spanair агаарын тээврийн компанид харъяалагдаж нислэг үйлдэж байжээ. Онгоц хамгийн сүүлчийн удаа өнгөрсөн 1 р сард техникийн үзлэгт орсон бөгөөд тухайн үед ямар ч гэмтэл согог илрээгүй гэж Spanair компаний төлөөлөгч Серхио Альярд мэдээлжээ.
Осол болсон газар ажиллаж байгаа Би Би Си ийн сэтгүүлч онгоцны эх бие хэдэн хэсэг болж хуваагдаж, сүүл хэсэг нь бүхэлдээ шатсан гэж хэлсэн байна. Spanair агаарын тээврийн компани нь Scandinavian Airlines Systems (SAS) компаний охин компани юм. Түлш шатахууны үнэ нэмэгдсэнээр Spain air компани санхүүгийн хүгндрэлтэй байдалд оржээ. Энэ оны эхний хагаст Spanair агаарын тээврийн компани 81 сая долларын алдагдалтай ажиллажээ. Эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж SPAIN AIR нислэгийн компани орон тооны цомхотголд1062 албан хаагчийг хамруулж, нислэг үйлддэг чиглэлээ ч багасгах тухай зарласан байна. Онгоц осолдохоос хэдхэн цагийн өмнө Spanair компаний нисэгчид нь ажил хаялт зарлах болно гэж удирдлагадаа анхааруулж байжээ.

Лид2. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорский нар лхагва гаригт Варшав хотод батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна.
Ийнхүү АНУ ын пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжийг Польшийн нутаг дэвсгэр дээр байрлах боллоо. АНУ ын Пэтриот пуужин харвах төхөөрөмж, нийт 96 ширхэг пуужин байрлуулах тухай асуудлаар сүүлийн хэдэн жилийн турш Польш, АНУ ын хооронд хэлэлцээр хийгдэж байсан билээ. Пужингийн довтолгоооноос сэргийлэх төхөөрөмжийн нэг хэсэг болох зүүн европын агаарын орон зайг бүхэлд нь хянах хүчин чадалтай радарыг Америкийн цэргийн мэргэжилтнүүд Чех улсын нутагт байрлуулах тухай гэрээг 7 сарын 8 нд байгуулж байсан. Зүүн Европт пуужингийн довтолгооноос хамгаалах тусгай төхөөрөмж байрлуулж байгаа нь лалын шашинтай, алан хялагч орнуудын гэнэтийн халдлагаас Европ тив дэхь холбоотон орнуудаа хамгаалахад хувь нэмэр болно гэж тайлбарлаж байна:. Гэвч зүүн европт АНУ ын цэргийн ямар нэгэн байгууламж байрлахыг ОХУ эрс эсэргүүцэж байна. ОХУ ын батлан хамгаалах яамныхан Чех, Польшийн зүг цөмийн цэнэгт хошуутай пуужин онилно гэж анхааруулж байна. Үүний зэрэгцээ Польшийн зарим иргэд Варшав дахь АНУ ын элчин сайдын яамнб гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
.
Лид3. Алжирийн нийслэлээс 150 кмын алсад орших Буйра хотод хүчтэй дэлбэрэлт наад зах нь 12 хүн амь насаа алдаж, 42 гаруй хүн шархадсан байна.
Тэсрэх бөмбөгтэй машин Софи зочид буудлын гадаа дэлбэрээх үед дэргэд зогсож байсан автобус хэлмэгдсэн байна. Харин хоёр дахь дэлбэрэлт Буйра хотын нөгөө хэсэгт цагдаагийн газрын гадаа болжээ. Халдлагийн хариуцлагийг одоогоор хэн ч өөртөө хүлээгээгүй байна.
Эрх баригчдын хэлж байгаагаар дэлбэрэлт лхагва гаригийн үдээс хойш 15 минутын зайтай болжээ Энэ халдлагаас нэг өдрийн өмнө Алжирийн зүүн хэсэг Баумэрдэс хотын ойролццоо цагдаагийн коллежийн дэргэд бөмбөгтэй машин дэлбэрч 48 хүн нас барч 38 хүн хүнд хөнгөн хэмжээгээр шархадсан билээ. Ройтерс агентлагын сурвалжлагчид гэрчүүд ярилцлага өгөхдөө т аймшигтай дүр зураг харагдаж байсан гэж хэлсэн байна.
Автобус орвонгоороо эргэж ойролцоох усан сан цусанд будагдаж энд тэнд урагдсан хувцас бугуйн цаг хэвтэж байжээ. Тэр ч бүү хэл дэлбэрэлтийн үеэр хол шидэгдсэн гар утасанд дуудлага ирсээр байжээ.
Лид4. Нигер улсын ерөнхийлөгч Умара Ярдуа зэвсэгт хүчний салбарынхаа өндөр албан тушаалыг генералуудыг албан тушаалаас нь огцоруулсан байна.
Ерөнхийлөгч Умара Ярдуа Мекка хот рүү мөргөл хийхээр явахын өмнө батлан хамгаалах салбартаа халаа сэлгээ хийжээ. Умара Ярдуа төрийн тэргүүн болсоноосоо хойш анх удаа батлан хамгаалах салбартаа ийм томоохон өөрчлөлт, халаа сэлгээг хийж байна. Төрийн тэргүүнийг хилийн чанад руу айлчлалаар явсан хойгуур нь цэргүүд төрийн эргэлт хийж болзошгүй гэж сэрэмжилсэн тул ерөнхийлөгч ийм алхам хийжээ гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс өмнө Нигерийн ерөнхийлөгч газрын тос олборлодог компаний захиралыг ажилаас нь халж байжээ.

Лид5. Аливаа хүний генетикийн код нь аль улсад амьдарч байгаагаасаа хамаарч өөрчлөгдсөн байдаг гэнэ. Ийм дүгнэлтийг Европын судлаачилд хийсэн байна.
Хүн төрөлхтөний түүхэнд тохиолдсон томоохон үйл явдалууд бидний бие махбод, гений түвшинд ул мөрөө тод томруун үлдээдэг. Цаг уурын өөрчлөлт, халдварт өвчин, дайн тулаан гээд томоохон үйл явдал нь хүмүүст гений нөлөөлдөг байна. Европчуудаас италичуудын бие махбод, гений эрс ялгагдаж байна. Энэ нь Альпийн нурууны цаана амьдарч байсан бусад хүмүүстэй Италичууд аль болох тусгаарлагдмал амьдарч бйсантай холбоотой юм байна. Сүүлийн үед Европт олон сая цагаачид аж төрж байгаа. Иймээс хэдэн арван жилийн дараа Европт амьдарч байгаа хүний гарал үүслийг нь ДНК ийн шинжилгээгээр тогтоох боломжгүй болно гэж эрдэмтэд үзэж байна.

No comments: