2006-12-25

ШИНЭ ОН АЙСУЙ






2006-2007 MOSCOW


Москвад Шинэ жилийн баярын үеэр “Улаан талбай” мөсөн гулгуурын талбар болно. Москвад цаг агаар харьцангуй дулаан байгаа ч Улаан Талбай мөсөн гулгуурын талбар болоод байна. Оросын Холбооны Улсын нийслэл хотын төв талбайд өнгөрсөн долоо хоногт хоккейн тэмцээн болж өнгөрсөн юм. Тэмцээн дууссан боловч мөсөөр бүрхэгдсэн талбайд 300 рубль төлөөд тэшүүрээр гулгах боломж байна Москвад цаг агаар нэмэх хэмтэй байхад хаанаас ус хөлдөж мөс болох билээ гэж гайхах хэрэггүй ээ. Улаан Талбайн хажуухан байрладаг ГУМ дэлгүүр санхүүжүүлснээр тусгай технологи ашиглан “мөсөн гулгуурын талбай” зассан хэрэг. 12 сарын 31 өдөр тасалбарын үнэ 2007 рубль болж огцом өснө. 31 өдөр Улаан талбайд хэтэрхий олон хүн цуглархаас сэргийлж ийм өндөр үнэ тогтоож байгаа юм гэж ГУМ дэлгүүрийн захирал РИА-Новости агентлагт мэдээлжээ. 12 сарын 31 өдрийн бүх орлогыг буяны байгуулагуудад хандивлах юм байна. Түүнчлэн 12 сарын 31-ээс 1 сарын 1 өглөөний 3 цаг хүртэл Улаан талбайн арын Васильевскийн талбай дээр шоу зохиогдоно.

“Том Жерри хоёр”


Ассошиэйтэд Пресс агентлаг америкийн хүүхэлдэйн киноны хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан Жозеф Барбера 95 насандаа хорвоогийн мөнх бусг үзүүлсэн тухай уламжилжээ. Жозеф Барбера нь “Том Жерри хоёр” хүүхэлдэйн киног бүтээсэн хүмүүсийн нэг юм. Жозеф Барбера гэртээ байхдаа бие барсан гэж “Hanna-Barbera Studios” –ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байна. Жозеф Барбера ажил хэргийн түнш Билла Ханнагийн хамт “Том Жерри хоёр” хүүхэлдэйн киног бүтээсэн гэдгийг үзэгчид сайн мэднэ. Тэд хүүхэлдэйн киноны студи 1950-аад оны дундуур нээсэн юм. Ханна, Барбера нар банк санхүүгийн салбарт хамтран ажиллана гэж төлөвлөж байжээ. Гэвч нэгэн сэтгүүлийн газар зураачаар ажилд оржээ. Энэ цагаас хойш санхүүгийн салбарт ажиллах бодлоо орхиж хүүхэлдэйн кино бүтээх хэцүү боловч буянтай ажил эрхлэх болжээ. Ханна сэтгүүл зүй, инженерийн мэргэжил эзэмшсэн байна. /Сэтгүүл зүй, инженер – санаанд оромгүй эрс тэс мэргэжил байгаа биз./ Амь зуухын эрхээр нэгэн кино студид очоод хүүхэлдэйн киноны мультипликатор /хүүхэлдэйн дүрс хөдөлгөгч/ болжээ. Ханна 2001 онд 90 настайдаа нас барсан юм.

АНУ-ын Батлан Хамгаалахын Сайд Роберт Гейтс.


Роберт Гейтс 1943 оны 9 сарын 25 өдөр Канзас мужын Уичайт хотод төржээ. 1965 онд коллеж төгсөөд урлаг судлаачын бакалаврын зэрэг авчээ. 1966 онд Индианагийн Их Сургуульд Дорно дахины түүх судлалаар магистерийн зэрэг хамгаалсан байна. 1966 онд Их Сургуулиа дүүргээд америкийн Тагнуулын төв газрын шинжээчидийн багт орж ажиллажээ. Тагнуулын байгуулагад элсэн ормогцоо ЗСБНХУ-ын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэж байжээ. Тагнуулын төв газрын стратегийн зэвсэгийг хорогдуулах тусгай штабын гишүүн, үндэсний тагнуулын стратегийн хөтөлбөрт туслагчаар ажиллаж байв. 1974 онд Жоржтауны Их Сургуульд Зөвлөлт Холбоот Улсын түүхийн сэдвээр эрдмийн ажил бичиж докторын зэрэг хамгаалжээ. 1975-1979 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажилласан байна. 1979 онд Тагнуулын Төв Газрын төв аппаратад эргэн ирсэн бөгөөд хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байжээ. Тэрээр 1981 оныг хүртэл Орос улсад явуулж байгаа америкийн тагнуулчидын үйл ажиллагааны зохицуулагчаар ажилласан байна. 1981-1982 онд Тагнуулын Төв Газрын захиралын дэргэдэх гүйцэтгэх штабыг тэргүүлжээ. Роберт гейтс 1982 оноос 1986 оны 4 сар хүртэл Тагнуулын төв газрын захиралын орлогч, 1983 оны 9 сараас гадаад тагнуулын үйл ажиллагааг зохицуулдаг Үндэсний Тагнуулын Зөвлөлийн тэргүүлэгчээр ажилласан байна. 1986 оны 3 сарын 4 өдөр тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Рейган түүнийг Тагнуулын Төв газрын нэгдүгээр орлогчоор томилогджээ. Ингээд Роберт Гейтс уг албан тушаалд 1989 оны 3 сар хүртэл ажилласан байна. 1987 онд ерөнхийлөгч Рейган түүнийг Тагнуулын Төв Газрын даргаар томилох санал дэвшүүлсэн боловч “Иран-контрас” нэртэй тусгай ажилгаатай түүний нэр холбогдсон байсан тул Цагаан Ордон шийдвэрээ өөрчилөхөд хүрсэн аж. 1988 оны 12 сарын 28 өдрөөс ерөнхийлөгч эцэг Бушын Үндэсний Аюулгүй Байдлын асуудал эрхэлсэн туслахаар томилогджээ. Роберт Гейтс нь Орос улс, зэвсэглэлд хяналт тавих асуудлаар мэргэжсэн хүн юм. 1991 оны 5 сарын 14 өдөр Буш түүнийг Тагнуулын Төв Газрын захиралаар томилжээ. Ингээд энэ албан тушаалд 1993 оны 1 сарын 20 хүртэл ажиллажээ. 1992 оны 10 сард Роберт Гейтс Москвад хүрэлцэн ирж тухайн үеийн Оросын ерөнхийлөгч Борис Ельцин, Оросын гадаад тагнуулын албаны захирал Евгений Примаков нартай уулзжээ. Москвад айлчлал хийсэн Америкийн Тагнуулын Төв газрын анхны дарга болсон юм. Билл Клинтоныг АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болсны дараа Роберт Гейтс албан тушаалаасаа огцорч Тагнуулын Төв Газрыг орхин явсан юм. Тэрээр 1996 онд “Сүүдрээс” ("Out of the Shadows") нэртэй ном бичиж хэвлүүлжээ. 2006 оны 11 сарын 8 өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Роберт Гейтсийг Батлан Хамгаалахын сайдаар томилохыг санал болгосон юм. Дональд Рамсфельдаас сайдын тамгыг хэдхэн хоногийн өмнө гардан авсан билээ.
MEDENEWS

Германы нийслэлд шинэ жилийн шөнө






Хэрэв та 12 сарын 31-нд он солигдох мөчийг хаана угтахаа шийдээгүй бол Герман орныг зорихыг зөвлөж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотын Бранденбургын хаалганы өмнөх талбайд болох шинэ жилийн бүх нийтийн зугаалгад оролцоорой.
12 сарын 30 өдөр Берлин хотод шинэ оныг угтах баярын хөтөлбөр албан ёсоор эхлэж 2007 оны 1 сарын 1 хүртэл үргэлжилнэ. Бүтэн хоёр хоног үргэлжилэх энэ баярын хамгийн оргил үе нь мэдээж ёслолын буудлага байх юм. Бранденбургын хаалга, Триумфальний багана орчимд олон арван тайз засаж байгаа бөгөөд бүх нийтийн зугаалганы үеэр тасралтгүй концерт, циркийн жүжигчилсэн тоглолт болно. Берлин хотын төв гудамж, талбайд 2005-2006 оныг 1 сая хүн хамтдаа угтсан гэдгийг танд сануулахад таатай байна.

Германы Кельн хотын “RheinEnergie” цэнгэлдэх хүрээлэнд 12 сарын 31 өдөр Die Ärzte хамтлаг тоглолтоо хийнэ. Гурван гишүүнтэй тус хамтлаг үргэлж амьд тоглолт хийдэг. Тус хамтлагын нэрийг монгол руу орчуулах юм “Эмч нар” гэсэн утга илэрхийлдэг. Энэ хамтлаг 1982-1989 онуудад герман залууёыг байлдан дагуулж байсныг энд бас дурьдах хэрэгтэй. Хамтлаг 1989 онд тарж гишүүд нь бие даан уран бүтээл туурвиж эхэлжээ. 2007 оныг угтах үдэш хамтлагын гурван гишүүн дахин нэгдэж шүтэн бишрэгчидээ баярлуулах нь ээ. Концертын тасалбарын үнэ 35 евро байх нь ээ.

Германы гамбург хотод 12 сарын 30 өдөр “Alsterdorfer Sporthalle” спортын ордонд Акробатын шоу “Feuerwerk der Turnkunst” зохиогдох гэж байна.
Акробатын энэ шоу сүүлийн 20 жил тасралтгүй зохиогдож байгаа юм. Хамгийн онц сонирхолтой акробатын үзүүлбэрүүд, сонирхолтой шийдэлтэй тайз засал, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон гэрэлтүүлгийн систем, гайхамшигт хөгжим таныг хүлээж байна. Жил бүрийн акробатын шоу давтагдашгүй содон байдгаараа үзэгчидийн сонирхолыг дээд зэргээр татдаг байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 18-25 еврод хэлбэлзэж байна.
Кельн хотын “Musical Dome” концертын ордонд 125 сарын 30 өдөр “We Will Rock You” мюзикл тоглоно. Энэхүү рок-мюзикл сүүлийн хоёр жил Кельн хотод зохиогдож байна. Тасалбарын үнэ 35 евро гэнэ шүү.
Германы Ульм хотод Африкийн циркчид шинэ оныг угтахаар ирсний зэрэгцээ 12 сарын 29-өөс 1 сарын 5 хүртэл “Festplatz Messegelände” төвд циркийн тоглолтоор шинэ жилийн бэлэг барьж байна. "Mama Africa" нэрийн доор Африкийн Конго, Эфиоп, Зимбабве, Зааны Ясан эрэг зэрэг орнуудын циркчид европын хотуудаар аялан тоглолт хийж байна. Африкийн циркчид Германы Ульм хотод хүрэлцэн ирээд байна. Африкийн хэд хэдэн орны циркчид хамтран тоглолт бэлтгэсэн тул үзэгчидийг уйдаахгүй гэнэ. Энэтхэгийн далай, Атлантын далайн завсар оршдог “хар тивийн” урлаг соёлыг сонирхдог хүн бүхэн "Mama Africa" циркийн тоглолтыг заавал үзээрэй. Африкийн циркчидийн тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 30-51 еврогийн хооронд хэлбэлзэж байгаа.

DW-WORLD
MEDENEWS

2006-12-19

Өвөл ургасан мөөг



Энэ өвөл Орост ер бусын дулаан байна. 12 сарын 1 өдрөөс эхлээд л Москва хотын орчимд агаарын хэм “нэмэх”-рүү эргэн оров. Өвлийн эхний сарын дундаж агаарын хэм нь целийн +4 байлаа. Энэ нь байх ёстой хэмжээнээсээ 10 хэмээр дулаан байсан гэсэн үг. ОХУ-ын Европын газар нутагт агаарын хэм ингэж дулаахан байгаагын гол буруутан нь Атлантын далайн циклон, түүнчлэн баруун зүгийн салхи гэнэ. Энэ “урилгагүй” гэмээр энэ агаарын урсгал Оросын нийт нутгаар дулаан уур амьсгалыг бүрдүүлжээ. Баруун Сибирьт 12 сарын эхээр агаарын хэм 0-2 байсан нь дундаж хэмжээнээс 6-8 хэмээр дулаан байжээ. Өвлийн улирал эхэлсэн эхний долоо хоногт Сибирьт нэг сарын хугацаанд унадагтай тэнцэх хэмжээний их цас орж, зам цэвэрлэгчид нэлээн сандарсан аж. Бүр Томск мужид их цас буусны улмаас онц байдал зарлаж байсан юм. Гэтэл байгаль ээж гэнэт аашаа хувиргах нь тэр. Цасаар бөмбөгдөж байснаа эргээд дулаарсан нь ургамал амьтдыг будилуусан аж. 12 сард ичээндээ ороод гүн гүн нойрондоо автан унтаж байдаг баавгайнууд ой хөвчөөр сэлгүүцээд, зарим төрлийн мод бутны буйлс цэцэглэхэд бэлэн болжээ. 12 сар гэхэд халуун орныг зорин нисдэг усны шувууд ч нүүдэл хийх гэж яарахгүй байгаа бололтой. Агаарын хэм “нэмэх” тэмдэгтэй байгаа тул усны шувуудын тэжээл нь болдог шавьжнууд ч бас нуурын эргээр зугаалж байгаа. Ингээд л усны шувууд өмнө зүгийг зорихгүй байгаа юм гэж ОХУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Газар зүйн институтын орлогч захирал Аркадий Тишков ярьж байна. Москвагийн амьтны хүрээлэнгийн оршин суугч гималайн баавгай хоол идэхгүй мацаг барьж эхэлсэн бол хүрэн баавгайнууд унтахгүй хашаан дотороо зугаалсаар байгаа аж. Удахгүй он гараад огцом хүйтэн болох юм бол буйлс нь цэцэглэх дөхсөн ургамалууд үхэх болно гэж ургамал судлаачид ярьцгааж байна. Таримал ургамалын хувь заяа ч бас их бүрхэг болох шинжтэй. Ирэх жил улаан буудайн гарц эрс муудаж болзошгүй ажээ. Ойн захаар бүр мөөг ургасан байхыг зурагтаар үзүүлж байна. Цаг агаарын дулаарал нь амьтан ургамал төдийгүй хүмүүсийн эрүүл мэнд, сэтгэхүйд ч нөлөөлж байна. Ихэнхи хүмүүс нойр муутай болж, амьдралын хэвийн хэмнэл нь алдагдаж байгаа талаар ярьцгааж байна.

Парис хотод трамвай эргэн ирлээ.


Трамвайг Парис хотод 19-р зууны дунд үеэс энхлэн ашиглаж иржээ. Ингээд 1937 онд Парис хот трамвайнаас татгалзсан юм. Харин одоо Парисын гудамжаар дахин трамвай явж эхэллээ. Дахин үйлчилгээнд гарсан байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй энэ унаагаар Парис хотын дарга хүртэл зорчсон байна. Сена голын зүүн эрэг орчимын дүүрэгүүдэд үйлчлэх трамвай нэг өдөрт 100 мянган хүнийг тээвэрлэх болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Трамвайны нээлтийн ёслол бас тайван өнгөрсөнгүй. Трамвайны үйлчилгээ сэргэж байгааг эсэргүүцсэн баруун чиг баримтаатай намуудын дэмжигчид эсэргүүцлийн жагсаал бас хийжээ. Тэд уг төслийг хэрэгжүүлэхэд 300 сая еврог “салхинд хийсгэсэн” гэж хотын даргыг шүүмжилж байна. Харин Парис хотын дарга Деланоэ байгаль орчинд аль болох бага хор уршиг учруулдаг тээврийн хэрэгслийг соёл иргэншилт хүмүүс сонгох хэрэгтэй гэж хэлсэн байна. Трамвайны хөдөлгөөн дахин эргэж байгаа баярт үйл явдалд Бейрут, Монреаль, Барселон, Стокольм, Антананариво хотуудын дарга нар урилгаар оролцжээ.

Гал тогооны өрөө - эмэгтэйчүүдийн байх газар уу?


Бүтэн өдөржин ажилладаг эмэгтэйчүүд ч гал тогооны өрөөндөө тогоо шанаганы ажилтай зууралддаг байна. Их Британы Ньюкаслагийн их сургуулиас явуулсан судалгааны тайланд ийм дүгнэлтийг хийжээ. Судалгаанд 30-40 насны 200 хүн хамрагджээ. Тэдний 75 хувь нь гэрийн эзэгтэй нар хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, хоол унд бэлтгэдэг гэж хариулсан байна. Сүүлийн үед Их Британид эрэгтэй хөтлөгчтэй хоол бэлтгэх арга технологийн тухай нэвтрүүлэг үзэгчидийг байлдан дагуулж байгаа ч гэр бүлийн хүрээнд хоол бэлтгэх болохоор эмэгтэйчүүд энэ үүргийг гүйцэтгэдэг байна. Харин өрхийн тэргүүн эхнэртээ халамж тавьдаг гэдгээ харуулахын тулд л гал тогооны өрөө рүү шагайдаг аж. Яагаад эмэгтэйчүүд гэр ахуйн ажлыг хийдэг болсон юм бэ гэдэг асуултад олон янзын хариултыг сонсож болохоор байна. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол арай илүү завтай байдаг, эмэгтэйчүүд хоол хийхдээ илчлэг ихтэй чанартай хүнсний бүтээгдэхүүнийг сонгож чаддаг гэх мэт. Эмэгтэйчүүд л дэлгүүр хэсэж, хоол хүнсээ цуглуулж байх нь зохимжтой гэж залуухан гэрийн эзэгтэй нар ч бас үздэг байна.

TIME сэтгүүл: Та энэ оны хүн


Интернэт ашиглаж байгаа бүх хүмүүс энэ жилийн онцлох хүнээр тодорч байна.
Сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарын эхний хуудасанд компьютерийн товчлуур-гар бас дэлгэц хэвлэгджээ. Хэрэв та сэтгүүлийн хавтас анхааралтай ширтэх юм бол өөрийнхөө дүрийг тольдож болно. Өнөөдөр интернэт хэрэглэгчид “энэ сүлжээний” агуулагыг тодорхойлж байгаа юм. Хувь хүмүүсийн блог, олон нийтийн байгуулагуудын нийгэмд хандсан сайтууд дэлхий дээр хэвлэл мэдээллийн хэрэгсдийн хүчний харьцааг тэнцвэржүүлж байна гэж TIME бичжээ. Интернэт бол хүмүүст хамтран ажиллах боломж өгч байгаа хүчтэй зэвсэг гэж онцлон тэмдэглэжээ. Дэлхийд болж байгаа үйл хэрэгт нөлөөлөх боломж олгодог хэрэгсэл бол интернэт гэж Лев Гроссман бичжээ. TIME сэтгүүл 1927 оноос хойш “оны хүн” гэдэг номинацийг тодруулж шагнал гардуулж байлаа. Энэ жилийн оны хүн гэдэг номинацид Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединежад, Хятадын лидер Ху Жин Тао, Хойд Солонгосын лидер Ким Чен Ир нарын нэр дэвшээд байсан юм. өнгөрсөн жилийн оны хүнээр Билл Гейтс тодорч байсан гэдгийг та санаж байгаа байх. 2004 онд АНУ-ын ерөнхийлөгч Ж. Буш энэ номиацын эзэн болж байв. Хэрэв TIME сэтгүүлийн бүр хуучны дугааруудыг сөхөж үзэх юм бол 1938 онд германы удирдагч Адольф Гитлер, 1979 онд Ираны шашны зүтгэлтэн Хомейни нар тодорч байв.

Алтан бөмбөрцөгийг хэн авах бол...?



Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшигчид эхнээсээ тодорчээ. Одоогийн байдлаар “Бабель” кино 7 номинацид нэр дэвшигдэж лидер нь болоод байна. Тухайлбал энэ кино “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг драм, шилдэг найруулагч гэх мэт номинацид нэр дэвшээд байна. Их Британий жүжигчин хелен Миррен гурван номинацид нэр дэвшээд байгаа бол “Өвөг дээдсийн далбаа”, “Ивожима арлаас илгээсэн захидал” гэдэг хоёр киногоороо найрулагч Стивен Фрирз шилдэг найруулагч шагналыг авах шанстай байна. Шилдэг гадаадын киногоор Мел Гибсоны “Апокалипсис” кино шалгарч магадгүй байгаа ажээ. “Ухрагсад” кино бүтээсэн найруулагч Мартин Скорсезе ч бас шилдэг найруулагч номинацид нэр дэвшээд байна. “Мөрөөдлийн бүсгүй” кино “Алтан бөмбөрцөг” –ийн 5 номинацид нэр дэвшжээ. “Цуст бриллиант”, “Ухрагсад” кинонд тоглосон жүжигчин Леонардо де Каприо шилдэг драмын жүжигчин номинацид нэр дэвшигджээ. Мөн энэ номинацид “Карибын тэнгисийн дээрэмчид: үхэгсэдийн авдар” киногоор Жонни Деппийн нэр дэвшигджээ. Энэ жилийн шилдэг гадаадын кино номинацид Мексикийн “Фавнагийн саад”, германы “Бусдын амьдрал” зэрэг кино нэр дэвшсэн байна. Алтан бөмбөрцөгийн шагналтнууд Лос-Анжелос хотод 2007 оны 1 сарын 15-нд тодорно. Алтан бөмбөрцөг шагналыг Голливудын гадаадын хэвлэлийн холбооноос гардуулдаг бөгөөд уг байгуулагыг гадаадын хэвлэл мэдээллийн байгуулагад ажилладаг сэтгүүлчид үүсгэн байгуулсан юм. Алтан бөмбөрцөг шагналыг 1943 онд бий болгосон бөгөөд 1944 оноос гардуулдаг болжээ. Оскарын кино наадмаас ялгарах онцлог нь драм, инээдмийн кино, мюзикл гэсэн номинацитай байдаг ажээ.

2006-12-15

КУРИЛИЙН АРЛЫГ ЯАЖ ХУВААХ БОЛ?



Япон улсын гадаад хэргийн сайд Таро Асо Курилийн арлуудын асуудлыг шийдэх өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Японы Гадаад Хэргийн Яам сайдынхаа хэлсэн үгийг албан ёсны мэдэгдэл биш гэж зарласан юм. Ноён Таро Асо парламентын хурал дээр үг хэлэхдээ Курилын 4 арлыг нийт талбайг нь тооцож үзээд ОХУ-тай эн тэнцүү хувааж авах санал тавьжээ. Япончууд Курилийн арлыг Хойд зүгийн нутаг гэж нэрлэдэг юм байна. Хэрэв Курилийн арлуудыг Таро Асогийн санал болгож байгаагаар хувааж авах юм бол Япон улс Курилийн бүтэн гурван арлыг, бас дөрөв дэх - Итурупа арлын газар нутгийн 25%-ийг эзэмших боломжтой. Ассошиэйтэд пресс агентлагын мэдээлснээр бол сайд Таро Асо газар нутгийн маргааныг 2008 оноос өмнө шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Ерөнхийлөгч Путин эх орондоо нэр хүндтэй, нөлөөтэй. 2008 онд түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө газар нутгийн маргааныг шийдэх нь оновчтой. Путин энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байдагаа нэг бус удаа илэрхийлж байсан гэж Таро Асо нэмж хэлжээ. Японы Гадаад Хэргийн Яам салбар хариуцсан сайдынхаа шийдвэрийг албан ёсны мэдэгдэл гэж үзэхгүй байна. Дэлхийн 2-р дайнаас хойш Курилийн арлын маргаанаас болоод Орос Япон хоёр улс найрамдалын гэрээ байгуулаагүй юм. ЗСБНХУ дайны гал дүрэлзэж байх үед хууль бусаар Курилийн 4 арлыг өөрийн эзэмшилийн болгосон гэж үздэг. Харин Оросын тал болохоор Курилийн арлууд аль эртнээс л Оросын арал байсан гэж нотлохыг оролддог юм.
BBC NEWSMEDE NEWS

ЧЕБУРАШКА ШҮҮХЭД ДУУДАГДСАН УУ?


Зураач Леонид Шварцман “БРК-косметикс” компанийг эсрэг зарга үүсгэжээ. Энэ хэргийн учрыг нь олж, хужрыг нь тунгаахаар Москва хотын шүүх өнгөрсөн лхагва гарагт шүүн таслах ажиллагааг эхэлжээ. Болгарын “БРК-косметикс” компани үлгэрийн баатарын нэрийг ашиглах эрхтэй Эдуард Успенский нар гэрээ байгуулсан юм байна. Харин зураач Леонид Шварцманы уг компани Чебурашкагийн график дүрсийг ашиглах эрхгүй гэж үзэж байна. Хохирогч тал болгарын компаниас 5 сая рублийн нөхөн төлбөр шаардаж байна. Зохиолч Эдуард Успенский “Гена матар ба түүний найзууд” зохиолдоо “Тоглоомын үйлдвэрт Чебурашкаг хийхдээ маш муу хийсэн юм. Туулай, нохой, муур, эсвэл Австралийн имчтэй ч төстэй юм шиг. Том шар нүдтэй. Туулай шиг дугариг царайтай, бамбарууш шиг богинохон сүүлтэй.” гэж үлгэрийн баатраа дүрсэлжээ. Энэ зохиолоор өнгөрсөн зууны 60-аад оны үед найруулагч Роман Качанова хүүхэлдэйн кино бүтээж байсныг та сайн санаж байгаа байх. Гена матар, Шапокляк өвгөн, мөн Чебурашкагийн дүрийг зураач Леонид Шварцман бодож олсон юм. Мөн тэрээр Степа ах, Гав нэртэй муужгай гээд бяцхан уншигчидын сайн танил дүрүүдийг зурсан юм.
Чебурашка хэрхэн сүүлгүй болсон бэ?
Хамгийн анх Чебурашкагийн дүрийг зураач Валерий Алфеевский цаасан дээр буулгасан ажээ. Хожим зураач Леонид Шварцман “Гена матар ба түүний найзууд” зохиолыг хэвлэх үед дахи н үлгэрийн баатруудыг зурах даалгавар авсан юм байна. Гена матар, Шапокляк нарын зургийг богино хугацаанд зурсан бол Чебурашкаг зурах гэж 3 сар үйл тамаа үзсэн гэнэ. Леонид Шварцман Чебурашкаг анх зурахдаа маш урт сүүлтэйгээр зурсан гэнэ. Энэ зохиолоор хүүхэлдэйн кино хийх үед Чебурашка сүүлгүй болжээ. Хүүхэлдэйн мультипликатор /хүүхэлдэйн киноны дүрс хөдөлгөгч мэргэжилтэн/ нарт Чебурашкагын урт сүүл саад болоод байж. Тухайн үед хэн ч Чебурашкаг шүүх хурлын гол баатар болно гэж таамаглаагүй биз ээ. 1990 оноос өмнө Чебурашкагийн дүрийг арилжааны зорилгоор ашиглахдаа зураач, зохиолчидоос нь хэн ч зөвшөөрөл авдаггүй байжээ. Зохиолч Эдуард Успенский оюуны өмчөө хамгаалахын тулд “Чебурашка” олон нийтийн байгуулага санаачилж, Чебурашкагын дүр төрх, нэр, уран зохиолын дүрслэл зэргийг патент авсан байна. Ийнхүү тэрээр өөрийгөө Чебурашкагын хууль ёсны цорын ганц “эцэг” гэж зарласан юм. Ингээд тэрбээр Чебурашкагийн дүрийг арилжааны зорилгоор ашиглаж байсан газруудаас нөхөн төлбөр нэхэмжилж, арилжааны зарлал сурталчилгаанд ашиглуулах гэрээ байгуулдаг болжээ. Харин Чебурашкаг зурсан зураач Леонид Шварцманаас хэн ч зөвшөөрөл авдаггүй байж. 2004 онд хүүхэлдэйн киночидын шахалтаар Оросын олимпын шигшээ багын бэлгэ тэмдэгээр цагаан өнгийн Чебурашкаг сонгосон “Боско-Спорт” компани зураачтай гэрээ байгуулж байжээ. Зураачын өмгөөлөгчийн үзэж байгаагаар бол зохиолч Успенский Чебурашкагийн уран зохиолын дүрслэлд зохиогчын эрхтэй. Харин график дүрслэлийн зохиогчын эрх нь зураач Леонид Шварцманыг гэж тайлбарлаж байна. Зохиогчын эрхийн төлөө тэмцэгчид чамлахааргүй амжилтад хүрээд байна. Чебурашкагын чихмэл тоглоом хийдэг хятадын компани зураачтай гэрээ байгуулсан бол, Чебурашкагын тухай цуврал хүүхэлдэйн кино бүтээж байгаа японы телевиз төслөө зогсоожээ.
BBC NEWS орчуулсан MEDENEWS

2006-12-14

ДЭЛХИЙН ДЭЭВЭР ДЭЭР БАЙДАГ СУРГУУЛЬ





Манай дэлхийн бөмбөрцөгийн хамгийн хойд хэсэгт байрладаг сургууль зуны халуун улиралд дуртай залууст таалагдана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Хойд туйлын бүс орчмын Шпицберген арал дээр манай гарагийн хамгийн хойд зүгт байрладаг сургууль бий. Яг энэ сургуулиас хойд туйл хүртэл илүү ч үгүй, дутуу ч үгүй 1000 км зай байгаа гээд та бод доо. Шпицберген хотын энэ сургууль 230 сурагчтай. Би 16 настай Ранхильд Клингсхаймтай хамт Шпицберген арлын хот Лонгйирагаар алхаж байна. Одоо 9 цаг 25 минут. Харин агаар -25 хэмийн хүйтэн байгааг гудамжинд байрлуулсан хэмжигч зааж байв. Лонгйир хот өндөр уулаар хүрээлэгдсэн боловч барагтай л бол үзэгдэхгүй. 2 сард нар мандах хүртэл энэ хот түнэр харанхуйд автана. Заримдаа өдөр болоод байна уу? Шөнө болоод байгаа юм уу гэдгийг ялгахад бэрх байдаг. Зуны улиралтай харьцуулах юм бол өвөл л хичээлээ их пялна даа гэж Рангхильда ярьж байна. Өдрийн хоолны үеэр Рангхильд болон түүний найзуудтай арал дээр амьдрал ямаршуухан байгааг сонирхож ярилцлаа. Ранхильдын найз Саша Оросын Волгоград хотоос Шпицберген арал руу иржээ. Гадаад ертөнцөөс тусгаарлагдсан арал дээр амьдарч сурна гэдэг маш хэцүү. Эндхийн хүмүүс бүгд бие биенээ сайн мэднэ гэ Саша ярьж байна. Ертөнцөөс тусгаарлагдсан байна гэдэг үнэхээр хэцүү шүү. Би саяхан эх газар дээр амьдардаг найзтайгаа утсаар ярихад тэр өдөр болгон шахуу шинэ хүмүүстэй танилцаж байна гэж хэлсэн. Гэтэл энд байдал тэс ондоо гэж сурагч Кристофер хэлэв. Энд бүтэн хагас жил харанхуй, дараа нь хагас жил гэгээтэй байдаг болохоор өдөр шөнөө ялгах нь хамгийн хэцүү хэрэг гэж Саша ярив. Дэлхийн бусад өнцөг буланд амьдарч байгаа залууст тохиолддог проблемууд ч бас та нарт тохиолддог л биз дээ?
-Манай арал дээр бие биенээ шоглодоггүй. Өнгөрсөн жил нэгэн охины үсний засалт аймшигтай гэж хэн нэгэн нь хэлж л дээ. Үүнээс болоод бүтэн цаг бид энэ асуудлаар хуралдсан шүү. Эх газрын Норвегид иймэрхий асуудлыг ингэж шийдэхгүй л дээ хэмээн Рагнхильда. Манай арал дээр хар тамхи хэрэглэдэг хүн байхгүй. Бас оройтсон ч гудамжаар явахаасаа айх хэрэггүй гэж Труд хэлж байв. Энд байж болох аюул нь баавгайнууд. Заримдаа тэд хотод орж ирдэг. Энэ үед нисдэг тэргээр тэднийг айлгаж хотоос хөөж гаргадаг юм. Үүнээс өөр аюул манай арал дээр байхгүй гэж Саша хэлэв. Арал дээр цаг агаар тийм ч тааламжтай бус. Ид өвөл -40 хэм хүрнэ. Эргэн тойрон цас. Тийм болохоор арлын оршин суугчидын моторт чарга хөлөглөж хотоор явцгаадаг. Чарга –эрх чөлөө гэдэг үг энд нягт холбоотой. Охидууд моторт чарга хөлөглөж явахыг харах нь Кристоферт хамгийн их таалагддаг гэнэ. Ер нь моторт чарга унаж чадахгүй бол энд хамгийн гоожуур гэж хэлэгдэх болно. Өнгөрсөн жил энэ сургуульд анхлах ангийн 50 сургач байжээ. Харин энэ жил 23 хүүхэд ахлах ангид сурч байна. Тэд хавар сургуулиа төгсөөд коллежид элсэхээр эх газар руу явцгаана. Ирэх онд ахлах ангид ердөө 6 хүүхэд л сурах юм байна. Иймд ахлах ангийнхан энд аль болох олон хүүхдийг сургуульдаа урих зорилгоор “Лонгйирийн залуус” нэртэй хөтөлбөр боловсруулжээ. Хэрэв уг хөтөлбөр бүтэлгүйтвэл дэлхийн дээвэр дээр дээр байдаг сургууль үүдээ барихаас өөр замгүй гэнэ.
BBC-ийн сурвалжлагч Бен Тобиас
Орчуулсан MEDENEWS

Кофи Аннан: Та нар даварах гээд байна шүү.


Та нар даварах гээд байна шүү гэсэн утгатай үг Америкт хандан хэлээд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга албан тасалгаагаа орхион явах гэж байна. Кофи Аннан 1938 оны 4 сарын 8 өдөр Английн колони “Алтан Эрэг” буюу одоогийн Гана улсад төржээ. Дэлхийн хамгийн том алба хашдаг Кофи Аннаны аав нь Африкийн Фанте гэдэг /ФАНТА ундааны нэр биш шүү/ омгийн удирдагч байсан гэнэ. Хар тивийн жижиг омгийн удирдагчын хүүд хожим Дэлхийн хамгийн том албан тушаалыг хаших хувь тохиосон байгаа биз. Кофи Аннан Кумаси дахь Техникийн Их Сургууль төгсөөд АНУ-ын Миннесота мужын Сент-Пол хотын Макалестер коллежид эдийн засгийн мэргэжлээр суржээ. Дараа нь 1961 онд Женев хотын Олон улсын харилцаа судлалын дээд сургуулийн аспирантурт элсэн оров. 1971-1972 онд Слоуны нэрэмжит тэтгэлэгт хамрагдаж Массачусетийн Технологийн Дээд Сургуульд удирдах ухааны магистерийн зэрэг хамгаалсан байна. Кофи Аннан 1962 оноос Женев хот дахь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагын төсвийн зарцуулалтын асуудал эрхэлсэн албан тушаалд томилогдсон байна. 1974 оноос Каир хотод Ойрхи Дорнодын бүс нутаг дахь НҮБ-ын онцгой байдлын асуудал хариуцсан албаны ахлагчаар ажиллажээ. 1974 оны 11 сараас 1976 оны 9 сар хүртэл Кофи Аннан төрөлх Гана улсынхаа аялал жуулчлал газрын даргаар ажиллажээ. 1976-аас 1980-аад хүртэл НҮБ-ийн дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн газрын даргын албан тушаалд томилогдов. Ер нь Кофи Аннан амьдралынхаа 30 гаруй жилийг НҮБ-д ажиллаж өнгөрүүлжээ. 1986 оноос НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүний нөөцийн асуудал эрхэлсэн зөвлөх, 1990 оноос НҮБ-ын төлөвлөгөөний хөтөлбөрийн газрын дарга, 1992-1993 онд дахин НҮБ-ын хүний нөөцийн асуудал эрхэлсэн зөвлөхийн ажилд томилогдсон гэнэ. 1993 оны 3 сарын 1 өдрөөс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах асуудал эрхэлсэн зөвлөх болов. 1995 оны 11 сарын 1-ээс 1996 оны 1 сарын 1 хүртэл Югослав улс дахь /хуучин нэрээр / НҮБ-ын тусгай элчийн томилолт өвөртлөн Зүүн Европыг зорив. 1995 оны 11 сард НАТО-той холбоо барих НҮБ- нарийн бичиг болов. 1996 оны 12 сарын 17 өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей түүнийг НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын албан тушаалд 1997 оны 1 сарын 1-ээс 2001 оны 12 сарын 31 хүртэл томилох шийдвэр гаргажээ. НҮБ анх удаа дотроосоо Ерөнхий Нарийн Бичгийн даргаа сонгосон нь энэ байлаа. 2001 оны 6 сарын 29 өдөр Ерөнхий Ассамблей Кофи Аннаныг Ерөнхий Нарийн Бичгийн Даргын албан тушаалд улираан сонгожээ. Ингэснээр түүний бүрэн эрхийн хугацаа 2006 оны 12 сарын 31 өдөр дуусах юм. Кофи Аннан англи, франц, болон африкийн хэд хэдэн орны хэлээр чөлөөтэй ярьдаг.
Кофи Аннаны шагнал:
1998 оны 10 сард Энх тайвныг тогтооход оруулсан хувь нэмэрийг нь үнэлж Сөүл хотын захиргаа түүнд Энх Тайвны шагнал олгосон.
1998 оны 12 сарын 23 өдөр Арабын Нэгдсэн Эмират улс байгаль, хүрээлэн байгаа орчныг хамгаалахад оруулсан хувь нэмэрийг нь үнэлж “Шилдэг ажил” шагнал олгожээ.
1999 оны 9 сарын 24 өдөр ОХУ-ын Гадаад Хэргийн Яам, Нидерландын Гадаад Хэргийн Яам хамтран “Дэлхийн энх тайвны их хуралын 100 жилийн ойн медаль” гардуулсан байна.
2001 оны 12 сарын 10 өдөр НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Кофи Аннан Нобелийн Энх Тайвны шагнал хүртжээ.
Кофи Аннан хоёр удаа гэрлэж байжээ. Түүний хоёр дахь эхнэр өмгөөлөгч, зураач Нане Лагергрен нь Шведийн дипломатч Рауль Валленбергийн хамаатан ажээ. Кофи Аннан анхны эхнэр нь түүнд охин, хүү төрүүлж өгсөн байна. Харин хоёр дахь эхнэр нь нэг охинтой.

орчуулспн MEDENEWS

2006-12-12

ЧИЛИЙН ДАРАНГУЙЛАГЧ ПИНОЧЕТ НАС БАРЛАА.


Аугуста Пиночет Угарте 1915 онд Вальпараисо хотод төржээ. Түүний эцэг Аугусто Пиночет Вера нь гаалийн албанд ажилладаг байв. Харин эх Авелина Угарте Мартинес гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэж зөвхөн хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд анхаардаг байв. Аугустогийн удмынхан дундаж амьдралтай хүмүүс байсан бөгөөд амжиргааны түвшингээ дээшлүүлэх цорын ганц арга нь цэрэгт алба хаах явдал байв. Иймээс 17 нас хүрээд Аугусто Пиночет Сан Бернардогийн хуурай замын цэргийн сургуульд элсжээ. Үүнээс өмнө тэр Гэгээн Рафаэлийн семинар, Кильота, Вальпараисо дахь Гэгээн Франц Эцгийн сургуулийг дүүргээд байв. Сан Бернардогийн хуурай замын цэргийн сургуульд 1933-1937 онд суржээ. Ингээд офицер цолтойгоор Когсепсьоне орчмын Чабабукогийн хороо, дараа нь Вальпараисод Майпогийн хороонд алба хаасан байна. 1948 онд Пиночет Чилийн Зэвсэгт хүчний Академид элсээд 3 жилийн дараа төгссөн байна. Академи төгссөний дараа цэргийн анги нэгтгэлүүдэд зэвсэгт хүчний нарийн мэргэжлийн багшаар ажиллав. 1953 онд Пиночет “Чили, Аргентина, Болив, Перугийн газар зүй” нэртэй анхны номоо хэвлүүлжээ. Ингээд Чилийн Эрх Зүйн Их Сургуульд орсон боловч энэ сургуулийн дипломыг авах хувь заяа байсангүй. 1956 онд түүнд Эквадорт улсын Кито хотод Цэргийн Академи үүсгэн байгуулахад туслах даалгаавар өгч явуулжээ. 1959 оны сүүлээр Пиночет Чилид эргэн ирээд цэргийн хорооны дарга, Штабын дарга, Зэвсэгт хүчний Академийн даргын орлогч зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байв. Түүнчлэн энэ хугацаанд “Чилийн геополитикийн түүх”, “Геополитика” нэртэй эссе бичиж хэвлэн нийтлэж байв. 1971 онд Пиночет Сантьяго хотын цэргийн гаринзоны захирагчын албан тушаалд дэвшив. Ийнхүү ерөнхийлөгч Сальвадор Альендегийн тэргүүлсэн Ард Түмний Эв Нэгдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орох болжээ. Тэрээр 1974 онд цэргийн хүчээр төрийн эргэлт хийжээ. 1974 оны 12 сараас 1990 оны 3-р сар хүртэл Чилийн ерөнхийлөгчөөр ажиллав. Бүх нийтийн санал асуулгын дараа ерөнхийлөгчийн суудлаа Патрисио Эйлвинд шилжүүлсэн боловч Чилийн зэвсэгт хүчний ерөнхий командлагчын албан тушаалыг өөртөө хадгалж үлдэв. 1998 оны 3 сарын 11 өдөр энэ албан тушаалаасаа огцорсон ч бүх насаараа Сенатын гишүүн байх эрхтэй үлджээ. 1998 оны 10 сард Пиночет Лондон хотын хувийн нэгэн эмнэлэгт мэс засал хийлгэжээ. Чухам энэ үед түүнийг Испаний засгийн газрын гомдлын дагуу хууль сахиулах байгуулагынхан баривчилсан байна. Испаний засгийн газрын гомдолд дурдсанаар бол Пиночетийг төр барьж байх үед олон зуун Испаний иргэд Чилид аялал жуулчлал, хувийн болон албан томилолтоор ирээд ор сураггүй алга болсон юм байна. Испаний засгийн газар Пиночетийг шүүхээр яллахын тулд Английн эрх баригчидаас авах хүсэлтээ илэрхийлсэн байна. Гэвч Пиночет Чилийн сенатын гишүүний халдашгүй дархан эрхтэй тул Испани улсад шилжүүлэн өгөх эрх Их Британи улсад байхгүй гэж Лондон хотын шүүх үзжээ. Гэтэл Лордын танхим нийслэлийн шүүхийн шийдвэрийг цуцалж Пиночетыг баривчлах нь хууль ёсны хэрэг гэв. Тухайн үеийн Чилийн эрх баригчид Пиночетыг баривчилсан нь хууль бусаар үл барам Испаний хууль сахиулагчид шилжүүлэхийг эсэргүүцсэн байна. 1998 оны 10 сарын сүүлээр Лондон хотын шүүх их хэмжээний мөнгөн барьцаагаар суллах Пиночетын өмгөөлөгчийн хүсэлтийг нь ёсоор болгожээ. 1999 оны 3 сарын 24 өдөр Лордын танхим Пиночет 1988 оноос өмнө үйлдсэн хомроглон устгах ажиллагааны хариуцлагыг хүлээх ёстой гэдэг эцсийн шийдвэр гаргажээ. Мөн 1988 оноос хойш үйлдсэн гэмт хэрэгтээ хариуцлага хүлээх ёсгүй гэдэг халдашгүй байдлыг нь цуцалжээ. Ингэснээр испани улс Пиночетыг шилжүүлэн авах эрхтэй болов. Пиночетыг 16 сарын турш гэрийн хорионд байлгасан юм. Ингээд 2000 оны 3 сарын 2 өдөр Пиночетыг гэрийн хорионоос суллав. Их Британии дотоод хэрийн сайд Жек Остро Пиночетыг эх орон руугаа буцахыг зөвшөөрлөө. Пиночет Чилид ирээд Сантьяго хотын цэргийн эмнэлэгт хэвтэв. 2000 оны 8 сард Чилийн Дээд шүүх Пиночетийн сенатын халдашгүй бүрэн эрхийг нь цуцалсан шийдвэр гаргав. Ингээд түүний эсрэг шүүх ажиллагааг эхлүүлж 100 гаруй гэмт хэрэг үйлдсэн гэдэг ял тулгав. 2001 оны 7 сард шүүх Пиночетын эрүүл мэндийн байдал муудсан тул эрүүгийн хэрэгт татах боломжгүй гэдэг шийдвэр гаргажээ. 2004 оны 8 сарын 26 өдөр Чилийн дээд шүүх Пиночетыг эрүүгийн хариуцлагад үл татагдах дархан эрхийг нь цуцлав. Ингээд мөн оны 12 сарын 2 өдөр ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг зүйл ангиар шүүх ажиллагааг сэргээжээ. 2005 оны 1 сарын 21 өдөр Пиночетын эсрэг шинэ ял тулгав. 1977 онд зүүний хэт үзэлт хөдөлгөөнийтэргүүн Хуан Рамиреса, Нельсон Эспехо нарын амийг бүрэлгэсэн хэрэгт Пиночетыг буруутай гэж шүүх үзжээ. 2005 оны 9 сарын 16 өдөр Чилийн Дээд шүүх Пиночетыг “Кондор” тусгай ажиллагаа болон бусад гэмт хэрэгт буруугүй гэж үзээд цагаатгасан байна. Пиночет 2006 оны 12 сарын 10 өдөр тархиндаа цус харвасны улмаас нас баржээ. Чилийн дарангуйлагч Аугусто Пиночет хүний эрхийн өдөр нас барсан байна.
Орчуулсан MEDENEWS

Британы хит парадад дуугаа оруулахын тулд сингл дуу гаргах хэрэггүй боллоо. Шинэ журмын дагуу шинэ дуугаа интернэтэд байрлуулж хүссэн хүн бүхэн татаж авах боломжтой болгох хэрэгтэй. Британий зарим хэвлэлийнхэн үүнийг синг дискийг эргэлт буцалтгүйгээр булшилсан хэрэг боллоо гэж бичиж байна. Хэрэглэгчид хүссэн дуугаа интернэтээс татаж авах болсон нь дуу бичлэгийн студи ашиггүй ажиллах гол шалтгаан нь болоод байна. Дампуурчихгүйн тулд эдгээр студидууд интернэтэд веб хуудас нээж төлбөртэйгээр лизензтэй дуу татаж авахыг хэрэглэгчидэд санал болгож байна. Өнгөрсөн долоо хоногт Лондоны бизнесийн сургуульд болсон медиа конференцид EMI –ийн тэргүүн Алан Леви хэрэв дуу бичлэгийн студи ашигтай ажиллахыг хүсэж л байгаа бол тоон системийн боломжыг өргөн ашиглах хэрэгтэй гэж сануулжээ. Хэрэглэгчидийн хүсэж байгаа хэлбэрээр нь л дууг олны хүртээл болгох ёстой хэмээн тэр үзэж байна. Видео файл солилцох YouTube, MySpace гэх мэт сүлжээний хэрэглэгчид нь өөрсдөө уг сайтын агуулгыг тодорхойлж, ямар видео файл татан авахаа шийдэж байгаад оршиж байна. Жишээ нь 2006 оны 8-р сард YouTube сайтад 72 сая хүн оржээ. Тун саяхан Google компани YouTube-г 1,65 тэрбум доллараар худалдан авсан бол 2005 онд хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок 580 сая доллараар MySpace –ийг өөрийн мэдлийн болгон авсан юм. Эдгээр сайтуудын өмнө зохиогчын эрх хамгийн тулгамдсан асуудал нь болоод байна. MySpace сайт зөвхөн хуулиар хамгаалагдсан мэдээлэл байрлуулна гэдгээ зарласан бол Google компани YouTube сайт дээр зохиогчын эрх зөрчитгдөж байгаа эсэхэд хяналт тавьж байх болно гэж мэдэгджээ. Түүнчлэн Google компани Universal Music, Sony BMG, CBS зэрэг томоохон хөгжмийн студитэй гэрээ байгуулж зохиогчын эрх авсан юм. Интернээс видео материал, кино татаж авах нь хөгжим татаж авахаас нэлээд хожуу эхэлсэн юм. Одоо интернэтээс татаж авч байгаа киноны тал илүү хувь нь пиратынх байгаа юм. Интернэтээс хэдэн зуун сая пиратын киног татан авах боломж гарган өгч байгаа сайтууд олон байна. Зөвхөн Их Британид л гэхэд пиратууд жилд 570 сая долларын ашиг олдог байна.

ХААНА АЖ ТӨРӨХӨӨ БИ ӨӨРӨӨ СОНГОМООР БАЙНА.


15-17 насны өсвөр насныхан дэлхийн аль өнцөгт амьдрахаа өөрсдөө сонгох эрхийг хүн бүр эдлэх ёстой гэж үзэж байна. Synovate компани дэлхийн 10 хотын өсвөр насны хүүхдүүдийн дунд сонирхолтой судалгаа хийжээ. Нью-Йорк, Лондон, Москва, Найроби, Каир, Лагос, Рио-де Жанейро, Жакарта, Багдад, Шинэ Дели хотын нийт 3000 орчим өсвөр үеийнхэн уг судалгаанд хамрагдсан юм. Тэдний 79 хувь нь хүн бүр өөрийн амьдрах улс орноо чөлөөтэй сонгодог байх эрхтэй гэж хариулжээ. Түүнчлэн амьдралын түвшинээ дээшлүүлэхийн тулд гадаад руу цагаачлахад та бэлэн үү гэдэг асуултад нийтийн судалгаанд хамрагсадын 64 хувь нь тийм гэж хэлсэн байна. Найроби, Шинэ Дели хотын өсвөр насныхан гадаадын өндөр хөгжилтэй орон руу цагаачлахыг хамгийн их хүсдэг бол Багдад хотод амьдарч байгаа залуусын 50 хувь нь л цагаачлах бодолтой байдаг нь тодорхой болжээ. Харь нутагт цагаачлан очсон ч үндэсний соёл, зан заншилаа хатуу дагаж мөрдөх хэрэгтэй гэж санал асуултад оролцогсодын 38 хувь нь үзэж байгаа бол 49 хувь нь цагаачилан очсон орныхоо зан заншил, шашин шүтлэг, нийгэм соёлын амьдралд уусаж орох хэрэгтэй гэж хариулжээ. Хүн төрөлтөний өмнө тулгарч байгаа хамгийн чухал асуудал бол терроризм гэж санал асуулгад оролцогсодын 36 хувь нь үзэж байгаа бол ДОХ өвчнийг эмчилдэг болох нь хамгийн тулгамдсан асуудал гэж 17 хувь нь хариулж байна. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой гэж 8 хувь нь бодож байгаа бол ердөө таван хувь нь дэлхийн цаг агаарын асуудалд санаа зовж явдаг ажээ. Бас 7 хувь нь карьер хийж чадах эсэх нь толгойны өвчин нь болоод байна. Бусад нь хамаа алга гэж хариулав. Санал асуулгад оролцсон янз бүрийн үндэстнүүдийн 71 хувь нь АНУ-ын терроризмтай хийж байгаа дайн нь дэлхий ертөнцийг улам ч аюултай болгож байна гэдэг байр суурьтай байна. Харин ердөө 14 хувь нь л АНУ-ын гадаад бодлогыг дэмждэг болохоо илэрхийлжээ.
BBC NEWS
Орчуулсан MEDENEWS

Интернэтийн луйварчидаас болгомжилоорой.


Зөвхөн Их Британид интернэтээр дамжуулан луйвар хийгчид жилд 3 тэрбум долларын хохиролыг иргэдэд учруулдаг тухай The Guardian сонин бичиж байна. 2005 онтой харьцуулах юм бол энэ төрлийн гэмт хэргээс үүдэн гарсан хохиролын хэмжээ 55 хувиар өсжээ. Цагдаагийн газрын үзэж байгаагаар энэ нь зөвхөн албан ёсны тоо баримт юм байна. Томоохон банк, арилжааны төвүүд интернэт луйварчидын халдлагын талаар тэр бүр цагдаагийн газарт мэдээлдэгүй ажээ. Учир нь интернэт луйварчидыг цагдаа нар тэртэй тэргүй баривчилж чадахгүй, бас их хэмжээний алдагдалд орсноо олон нийтэд ил тод зарлах юм харилцагчидаа алдана гэж банкныхан үздэг байна. Интернэтэд огт байдаггүй хуурамч банкны сайт олон бий гэнэ. Луйварчид хүмүүсийн электрон шуудан руу хуурамч банкы вэб сайтны хаягийг илгээхдээ өнгөц харахад маш ашигтай гэмээр үйлчилгээг санал болгодог байна. Луйварчидын дараагийн алхам нь иргэдийн дансны дугаар, төлбөрийн картны дугаар, нууц үгийг мэдэж авахад оршдог гэж хууль сахиулагчид анхааруулж байна.
The Guardian, 05.12.2006
MEDE NEWS

Beatles хамтлагийн дууны үг 192 мянган доллараар үнэлэгдэв.



Тус хамтлагийн "Maxwell's Silver Hammer” дууны үгний анхны ноорог нь Нью-Йорк хотод өнгөрсөн долоо хоногт болсон дуудлага худалдааны үеэр 190 мянган доллараар зарагджээ. Дууны үгийг Пол Маккартни бичсэн юм. Түүнчлэн дуудлага худалдааны үеэр Жимми Хендриксийн гитарын 168 мянгаар борлогджээ. Сүүлийн 10 жилийн турш жг гитар Огайо мужын Кливлендын рок-н-роллын музейд хадгалагдаж байжээ. Хөгжмийн зохиолч Боб Марлигийн дэвтэр 72 мянганаар, Жим Моррисоны тэмдэглэлийн дэвтэр 50 мянгаар шинэ эзний мэдэлд очив. Эдгээр дэвтэрүүдийг худалдан авах хүсэлтэй хүмүүс олон байсан гэнэ. Дуудлага худалдааг зохион байгуулсан Christie's рок-н-роллтой холбоотой эд зүйлсийг худалдан авсан хүмүүсийн нэрийг нууцалж байна.

ГЕЙТС: ИРАКЫН ДАЙНД АНУ ЯЛАГДАЖ БАЙНА.


АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш өнгөрсөн 11 сард Батлан хамгаалахын сайд Дональд Рамсфелдыг огцруулж Тагнуулын Төв Газрын даргаар ажиллаж байсан Роберт Гейтсийг уг албан тушаалд томилох шийдвэр гаргасан билээ. Роберт Гейтс сенатын хороонд хандан АНУ Иракад хийж байгаа цэргийн ажиллагаанд ялалт байгуулж чадахгүй байна гэж мэдэгдээд Иракын асуудлыг шийдэх шинэ санаа олсон гэж нэмж хэлжээ. Иракын асуудал хэрхэн шийдэгдэхээс Ойрхи Дорнодын бүс нутгийн тогтвортой байдлын хэтийн төлөв хамаарах болно гэж тэр анхааруулж байна. Дональд Рамсфелдийг Роберт Гейтсээр солих Жорж Бушын саналыг Сенатын хороо дэмжиж байгаа юм. АНУ-ын сенатор Карл Левины хэлснээр Роберт Гейтсийн өмнө Иракын асуудалд цэг тавих хэцүү даалгавар тулгарч байна гэж хэвлэлд мэдээлжээ. Гейтсийг сайдаар томилох эсэхийг сенатын хороо хэлэлцэж байх үед ч Иракт олон хүний цус асгарсан алан хядлага болсоор байгаа тухай мэдээ ирж байлаа. Хэрэв сайдаар томилогдох юм бол эхм замбараагүй байдлыг хяналтандаа авахын тулд шинэ тактик хэрэглэх болно амлаж байна. Иракт хийж байгаа цэргийн ажиллагаанд АНУ хэр зэрэг амжилттай байна гэж та үздэг вэ гэдэг асуултад Гейтс одоогоор ялагдаагүй, бас ялалт ч байгуулаагүй байна даа гэж хариулжээ. Сенатор Карл Левины хэлснээр ерөнхийлөгч Бушын сонсохыг хүсэж байгаа зүйлсийг ярьдаг бус, харин жинхэнэ үнэнийг ярьдаг хүн л АНУ-д хэрэгтэй юм байна. Үүний хариуд Роберт Гейтс
-Иракын асуудалыг шийдэхэд ерөнхийлөгчийн дуу хоолой шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй гэж мэдэгджээ. Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Иран улсын талаар америкийн ирээдүйн батлан хамгаалахын сайд байр сууриа илэрхийлэхдээ “Иран руу довтолно гэдэг хамгийн сүүлчийн арга” гэж хэлжээ. Түүнчлэн Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахын эхлүүлэхгүй гэж тэр амлаж байна. Ардчилсан намаас нэр дэвшсэн сенатын гишүүд Роберт Гейтсийг Батлан хамгаалахын сайд болгохыг дэмжиж байна. Учир нь тэд Дональд Рамсфелтэй аль болох хурдан салах ёс гүйцэтгэхийн түүс болоод байна.
BBC NEWSMEDE NEWS

NOVOSIBIRSK


1893 онд транс-сибирийн төмөр замыг тавьж байх явцад Обь мөрний эрэг дээр Новониколаевск нэртэй жижигхэн суурин байгуулагджээ. 1897 онд Обь мөрний дээгүүр барьсан гүүр ашиглалтад орж төмөр замын хөдөлгөөн эхлэв. Харин Новониколаевск суурин өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байв. Оросын 1-р Николай хааны нэрийг мөнхжүүлэх зорилгоор Новониколаевск гэж энэ сууринг нэрлэсэн түүхтэй юм байна. 1897 оны байдлаар Новониколаевскийн хүн ам 26 мянгад хүрчээ. Иймд уг сууринг хотын статустай болгов. Жижигхэн суурин богино хугацаанд тэлж хот гэж нэрлэгдэх болсон шалтгаан нь ашигтай газар зүйн байрлалтай нь холбоотой байв. Алс Дорнодоос баруун зүгийг, бас баруунаас Алс Дорнодыг зорьж яваа хүн бүхэн энэ хотоор заавал дамждаг болов. Ингэснээр Новониколаевск худалдааны төв болж чадав. Хотын статустай болсноос хойш Новониколаевск Сибирийн хамгийн том хот болж чадсан байна. 1917 онд тус хотод 107 мянган хүн аж төрж байв. 1921 оны 6 сард Новониколаевск хотыг Новониколаев мужын төв гэж албан ёсоор зарлажээ. Ийнхүү Сибирийн засаг захиргааны төв болов. Омск хотод төвлөрч байсан захиргааны байгуулагууд Новониколаевск хот руу шилжиж ирлээ. 1921-1925 онд Оросын Засгийн Газар засаг захиргааны нэгжид бүтцийн өөрчлөлт хийхдээ “Сибирийн хязгаар” хэмээх засаг захиргааны нэгж бий болгов. Сибирийн хязгаарын бүрэлдэхүүнд Алтай, Омск, Новониколаевск, Томск, Енисей мужууд, Ойрадын автономит муж багтжээ. Сибирийн хязгаарын нийслэлийг Новониколаевск хотоор сонгосон байна. Ингэхдээ хотын нэрийг НОВОСИБИРСК болгож өөрчилжээ. 1924 оноос энэ хотод анхны автобусны бааз, радио станц нээгджээ. 1926 оноос Сибирийн өргөн нэвтрүүлгийн радио “СИБРАДИОЦЕНТР” ажиллаж эхлэв. 1920-оод оноос Новосибирск хотод томоохон аж үйлдвэрийн комбинат баригдаж эхэлсэн гэнэ. Өнөөдөр Новосибирск хот Уралын нурууны ард дахь хамгийн том хот гэдэг статусаа хадгалсан хэвээр байна. Алс Дорнод, Азийн орнуудаас Европ руу тээвэрлэж байгаа ачааны дийлэнхи хэсэг нь Новосибирскийн төмөр замаар дамжин өнгөрдөг. Түнчлэн энэ хот Сибирийн эрдэм шинжилгээний төв. Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбар энд байрладаг бөгөөд стратегийн чухал эрдэм шинжилгээний лаборатори энд ажилладаг. Новосибирск хотын нисэх онгоцны буудал долоо хоногт 500 онгоцонд үйлчилгээ үзүүлдэгийн 50 нь олон улсын чиглэлийн онгоцнууд гэнэ. Новосибирск хот нь Японы Саппора, Хятадын Меньян, АНУ-ын Миннеаполис хотуудтай ах дүүгийн холбоо тогтоожээ.
MEDENEWS

2006-12-11

ОРОСУУД МЭДЭЭ БӨӨНДӨВ.

12 сарын 4-10 өдрүүдэд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлал, монгол орны тухай сэдэв агуулагатай 40 орчим мэдээлэл цацагдсан байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээг бололцооныхоо хэрээр орчуулж блогтоо нийтлэлээ. Мэдээний утга санааг алдагдуулахгүйн тулд орос сэтгүүлч нарын бичсэн нэр томъёог хүртэл хөндөхгүй байхыг мэрийлээ. Тухайлбал 12 сарын 5 өдөр РОССИЯ – НОВОСИБИРСК телевиз Увс аймгийн Засаг дарга, Хакасын өөртөө засах орны Засгийн газрын ерөнхий сайдын уулзалтын тухай мэдээлэхдээ “Губернатор Убсуского аймака Монголии” гэдэг үг хэрэглэв. Махчилаад хөрвүүлэх юм бол Монголын Увс аймгийн АМБАН ЗАХИРАГЧ” гэсэн утгатай. Монголчууд АМБАН ЗАХИРАГЧ гэдэггүй, ЗАСАГ ДАРГА гэж нэрлэдэг. Гэхдээ Орос сэтгүүлчийн бичсэн текстийг хэвээр нь хүргэх үүднээс АМБАН ЗАХИРАГЧ гэдэг үгийг энд хэрэглэв. Түүнчлэн ИНТЕРФАКС агентлагаас тараасан төмөр замын шинэчлэлт хийх тохиролцоонд хүрсэн тухай мэдээнд “Улан-Баторская железная дорога” гэсэн байв. Энэ нь Монголын төмөр замыг хэлсэн хэрэг. Энэ мэдээг хөрвүүлэхдээ дураараа засвар хийсэнгүй. Бас л орос сэтгүүлчийн бичсэнээр нь орчуулсан болно. РИА НОВОСТИ агентлаг 12 сарын 6 өдөр “БНМАУ-ын ерөнхийлөгч Халимагт айлчилна” гарчигтай мэдээг тараажээ. Уг нь бол манай улсын албан ёсны нэр МОНГОЛ УЛС. Манай улс шинэ Үндсэн хууль баталж БНМАУ гэдэг нэрийг хэрэглэхээ болиод 15 гаруй жил өнгөрч байгааг Оросууд мэдэж л байх ёстой. Уг мэдээг орчуулахдаа өөрийн зүгээс нэг ч засвар хийгээгүйг дурьдах нь зүйтэй болов уу. Энэ мэтчилэн нэр томъёоны зөрүү байгааг ажиглав аа гэж. Оросуудын Монголд хандах хандлага нь ч мэдээ, мэдээллийн гарчигнаас эхлээд агуулганд хүртэл мэдрэгдэж байв. Хэрвээ та анхааралтай уншсан бол айлчлалын эхний өдрүүдэд манайханыг жаахан шоглосон, ёжтой өнгө аястай мэдээ гарч байв. Энэ нь гарчигнаас нь л ойлгомтой байлаа. Тухайлбал “Монголчууд орос гоймонгоор хооллоно.” /РИА Новости агентлаг. 2006-12-04 өдөр/,
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрөөдөл биеллээ.” /Россия – Новосибирск ТВ мэдээллийн хөтөлбөрөөс 2006-12-05/, “Таван толгойд Оросуудыг шахаж байна” /Коммерсантъ сонин. 2006 оны 11 сарын 31. № 224 Пүрэв гариг/ гэх мэт. Гэвч сүүлдээ Монголын ерөнхийлөгчийн тухай мэдээлэл цацахдаа мэдээний өнцөг, хандлагаа өөрчилж байв. Энэ нь доорх гарчигаас илүү тодорхой харагдана. “Монголын ерөнхийлөгчийг Халимагууд хүлээж байна”/Служба новостей "Европа Плюс ЭЛИСТА/, ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ “ИНТЕРФАКС-ЮГ” мэдээллийн агентлаг. /Халимаг. Элиста хот 2006-12-06/, “МОНГОЛ ОРОСЫН ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА БЭХЖИХ БОЛНО ГЭДЭГТ МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИТГЭЛТЭЙ БАЙНА” /ИТАР ТАСС мэдээллийн агентлаг 2006-12-08/, “МОСКВА МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСЫГ ХҮНДЭТГЭНЭ ГЭДГЭЭ ДАХИН НОТОЛЖ БАЙНА.” /ИНТЕРФАКС мэдээллийн агентлаг 2006-12-08/ гэх мэт.
Монголын ерөнхийлөгчийг Москвад ирэх үед Оросын компаниудыг тус улсын ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийх асуудлыг ярилцах болно гэж Оросууд улайм цайм шуудхан мэдээлж байлаа. Айлчлалын сүүлийн өдөр Монгол Оросын иргэд харилцан визгүй зорчидог болох боломжын талаар ч ярилцсан тухай мэдээг Оросын интернэт дэхь мэдээллийн сайтууд, түүнчлэн РОССИЯ телевиз мэдээлсэн юм.
Айлчлал эхлэхээс ч өмнө Монгол улсын өнөөгийн байдлын тухай мэдээлэл оросын телевиз, радио, сонин хэвлэл, интернэт дэх мэдээний сайтуудаар үе үе гарч эхэлсэн юм. 11 сарын дундуур Оросын НТВ телевиз Монгол орны байгаль, хөдөө нутаг, нийслэл Улаанбаатар хотыг тухай өгүүлсэн 30 минутын танилцуулга /аялалын цаг/ хэлбэрийн нэвтрүүлэг үзүүлэв. Уг нэвтрүүлэг нь нэг ёсондоо монголын тухай мэдлэг, ойлголтгүй Оросын ихэнхи жирийн иргэдийн сэтгэл зүйг бэлтгэхэд зориулагджээ. 11 сарын 30 өдөр оросын "AK&M" сонин Монголын Таван Толгой дахь нүүрсний орд газрын тухай нийтлэл хэвлэгдэв. Ердөө нэг өдрийн дараа нь буюу 11 сарын 31 өдөр Коммерсантъ сонин бас л Таван толгойн орд газрын тухай томоохон нийтлэл бичиж байв. Коммерсанть сонин бол ажил хэрэгч хүмүүст зориулсан эдийн засгийн сэдвээр дагнасан олон хувь хэвлэгдэн гардаг сонин юм. Юутай ч энэ удаа хойд хөрш маань Монголын тухай мэдээллийг гэнэт ихээр бөөндөв. Айлчлалын сүүлийн өдөр ОХУ-ын РОССИЯ телевиз “ФОРМУЛА ВЛАСТЬ” нэвтрүүлэгээрээ Ерөнхийлөгч Н. Энхбаярын тухай үзүүлэв. Нэвтрүүлгийн зураг авалтыг Монголд наадмын дараахан авсан нь илт. 25 минут үргэлжилсэн нэвтрүүлгийн үеэр Орос сэтгүүлч Ерөнхийлөгчөөс та оросоор үнэхээр гайхалтай сайн ярих юм . Орос хэл та хэзээ сурсан бэ? гэдэг асуултаас эхлээд Монголын түүх, монгол ахуй, Горькийн их сургуулийн оюутан цагийн дурсамжынх нь тухай яриулж амжив. Нэвтрүүлгийн эхэнд ерөнхийлөгч Оросын үзэгчидэд хандан Монгол хэлээрээ мэндчилээд дараа нь яриагаа орос хэлээр үргэлжлүүлсэн юм. Нэвтрүүлгийн дундуур монголын хөдөө тал газар, Улаанбаатар хотын төв хэсгийн дүрс зургийг харуулаад л... Орос сэтгүүлч манай ерөнхийлөгчийн Горькийн нэрэмжит их сургуулийг төгсөхдөө бичсэн дипломын ажлыг нь олсноо хэлж бэлэглэв. Сүүлийн 10 жилд анх удаа Оросын телевизээр Монголын ерөнхийлөгчийн тухай, ер нь монгол орны тухай нэвтрүүлэг гарсан нь энэ болов уу.
MEDENEWS

(250 х 76)+ПАРЛАМЕНТЫН ОРДОН= ХАРИУ НЬ ХЭД ВЭ?


Уншигч та энэ бодлогыг бодоод хариуг нь хэлээд өгөөч. тооны хичээлд тааруухан байсан болохоор үсэг цифр холилдсон энэ бодлогын хариуг нь гаргаж чадалгүй хэд хонож байна. Энэ бодлогын хариуг нь олж чадаагүй болохоор блог хөтөлдөг монгол залуусдаа хандаж байгаа минь энэ.
Их Хурлын гишүүд тойрогтоо зарцуулах 250 сая төгрөг улсын төсвөөс авах гэж байна гэх сураг ажиг хэвлэлээр нэг тарав. 250 сая төгрөгийн асуудал аль хэдийнэ хэрүүлийн алим болоод амжиж. Их хурлын гишүүд тойрогтоо зориулах нэрээр улсын төсөв рүү ханцуйгаа шамлаад гараа дүрэх эрх байхгүй гэж нэг хэсэг нь үзэж байна. Яадгийм 250 саяыг авна за юу гэх шийдсэн хүмүүс ч бас цөөнгүй байгаа бололтой. Түүнчлэн Кувейт улсын засгийн газрын хөрөнгөөр парламентийн ордон барина гэж чарлав. Эрхэм гишүүд идэж ууж таргалаад одоо байгаа Төрийн ордондоо багтахаа болиод хэцүүдэж байгаа юм байхаа таминь ээ. Парламентын Ордон хаана барих вэ гээд бас маргалдав. Хотын төвлөрлийг сааруулахын тулд УБ-аас зайдуухан ордонгоо сүндэрлүүлэх нь зөв гэж нэг хэсэг нь хэлэв. Их хурлын чуулгандаа суухын тулд өдөр бүр өч төчнөөн литр бензин тос гарздах нь ээ. Шал дэмий санаа байна наадах чинь. Харин одоо байгаа Төрийн Ордоноо дээш нь өндөрлөөд Парламентын Ордоноо барих нь зөв. Монгол Улс чинь парламентын засаглалтай биз дээ гэдэг санаа ч цухалзав. Төрийн Ордоны арын мод бут ургуулсан талбайд ирээдүйн парламентын орд харшаа босгох нь хамгийн зөв сонголт гэж үзэж байгаа хүмүүс ч байна. Сүүлдээ бүүр ийм “абсурд” яриа хүртэл дуулдах юм. Төрийн ордоны арын цэцэрлэгт хүрээлэнд Парламентын ордон барихдаа мод бутыг нь сүйтгэхгүй хэвээр нь хадгална гэж тэд цээжээ дэлдэж байна. Мод бутыг нь сүйтгэхгүйгээр тэр талбайд яаж ордон бариж болохыг мунхаг би бодоод бодоод олдоггүй ээ. Энд тэнд нь өндөр багана босгоод агаарт байшин барих юм болов уу? Эсвэл газар доор нүх ухаад метроны станц шиг юм хийх гээд байгаа юм болов уу гэж хүртэл эргэцүүлж үзлээ. Миний төсөөлж байгаагаар бол хаана ямар загвар хийцтэй байшин барих асуудлыг Хот байгуулалтын яам, эсвэл Нийслэлийн захиргааны эрх мэдэлтэнгүүд, үгүй дээ л хотын архитекторч нар шийддэг байлтай. Улсын Их Хуралын эрхэм гишүүд энэ асуудлыг хэлэлцэх нь зөв л юм байх даа? Үндсэн хуулинд зааснаар бол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгуулага. Монгол Улсад нийтээр дагаж мөрдөх ёстой хууль тогтоомжыг батлах үүрэгтэй хүмүүс. “Ардын элч”-ээр сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд байшин сууц хаана барихыг шийдэх ёстой гэсэн ганц ч үг, өгүүлбэр одоо мөрдөж байгаа манай улсын хуулинд байхгүй гэдэгт би 100 хувь итгэл төгс байна. Парламентын Ордон барих нь манай орны өмнө тулгараад байгаа амин чухал шийдвэрлэх асуудал мөн үү? Ордон сүндэрлүүлнэ гэдэг монгол гэр барихтай зүйрлүүлэшгүй хэцүү асуудал тул УИХ-ын 76-ийн түвшинд шийдэж байгаа юм болов уу? Энэ олон асуултанд хариулах аавын хүү байна уу?

Бичсэн MEDE NEWS 2006 оны 12 сарын 10
PS: “Шимэгч хорхой” сонин хэвлэл, сайтууд зохиогчын эрхийг хүндэтгэн үзнэ гэдэгт гүнээ найдаж байна. Одоогоор би монголын ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллахгүй байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. MEDENEWS.BLOGSPOT.COM

УРАН УХААНТАЙ, АЛТАН ГАРТАЙ, БУРХАН ШИГ ИНЖЕНЕРҮҮД


2006 оны 7 сарын 10 өдөр Монголын Цахилгаан Тээвэр компаний инженерүүд хэвлэлийнхэнд нэгэн баяртай мэдээг дуулгасан юм. Монголд троллейбус үйлдвэрлэх боломж байна гэж тэд мэдэгдэв. Машин хийх нь байтугай унадаг дугуй ч үйлдвэрлэж чаддаггүй юм чинь Монголд троллейбус хийнэ гэдэг сэрүүн зүүд байлгүй гэж та бодож байна уу? Ээх, энэ юу л бол гэж та эргэлзэж байна уу? Манай улсад тээврийн хөсөг үйлдвэрлэдэггүй нь үнэн. Гэхдээ троллейбусаа угсарчих боломж байна гэдгийг Монголын Цахилгаан Тээвэр компаний инженерүүд нотолсон юм. Тэд хятад улсаас нэг автобус оруулж ирээд доторх тоног төхөөрөмжийг нь ялимгүй өөрчилөөд троллейбус болгож хувиргажээ. Ингээд үүнийгээ ИХ МОНГОЛ УЛС байгуулагдсан 800 жилийн ойн баярын өмнөхөн ард түмэндээ үзүүлсэн юм. Гадаадаас троллейбус худалдан авахаас хамаагүй хямд үнэтэй болохыг Цахилгаан Тээвэр компани мэдэгдээд “ЭЛЕКТРОБУС” төслийг санхүүжүүлэх юм бол хэдэн мянган доллар хэмнэх боломжтойг дурьдсан юм. Тухайн үедээ хүн бүхэн толгой дохиж ёстой зөв зүйтэй юм хийжээ та нар минь. Монгол инженерүүд ч үнэхээр уран ухаантай, алтан гартай бурхан шиг хүмүүс юм гээд л магтаал урсгаж байсныг санаж байна. Наадам маргааш нь болох гээд хүн бүхний сэтгэл санаа өөдрөг. Хурдан морио уралдуулж, хүчит бөхөө барилдуулж, харваачид цэц мэргэнээ сорих гээд л. Бүх юм баярын уур амьсгалтай. Хамгийн сайшаалтай нь монголын гэсэн тодотголтой ТРОЛЛЕЙБУС нэг ширхэгийг хийчихсэн. Ингээд л баяр наадам ч дуусахын хамт монголд үйлдвэрлэсэн троллейбусны тухай монголчууд өөрсдөө мартаж эхлэв. Монголчууд троллейбус хийжээ гэдэг мэдээг дуулсан Оросуудын нүд орой дээрээ гарч золтой л муужирсангүй гэнэ. Учир нь монголд троллейбусны баазыг байгуулахад Орос улс тусламж үзүүлсэн юм. Троллейбусны жолооч, инженер, засварчин, цахилгаан шугам татах мэргэжилтнүүдийг Орос улсад тусгай курст 1-3 сар суулгаж, номын дуу сонсгож байсан юм. Ингээд 1987 оны сүүлээр Улаанбаатар руу 100 ширхэг будаг нь ханхалсан шинэ троллейбусыг боловсон хүчний хамт илгээсэн юм. Монголчууд троллейбус угсрахдаа хятадад үйлдвэрлэсэн автобусны эх биеийг ашиглажээ гэж сонссон хятадууд бараг л шоконд орох дөхөв. Нэлээн хэдэн сарын өмнө Улаанбаатараас ирсэн монголчуудад зарсан автобус нь дүрээрээ мөн байв. Данжаадын зарсан автобус нь дээрээ хоёр антеннатай, дотроо зурагт DVD тоглуулагчтай болчихжээ. Урд хойд хоёр хөрш маань энэ үйл явдалд гайхахын зэрэгцээ монгол инженерүүдийн ур чадварыг биширсэн гэнэ. Үнэхээр чадварлаг монгол инженерүүдийн ачаар цахилгаан тээвэр компаний эргэлтийн хугацаа нь аль эрт дууссан Орос улсад үйлдвэрлэсэн троллейбуснууд Улаанбаатарчуудын нэгээхэн хэсгийг зорьсон газар нь хүргэж өгсөөр байна. Гэхдээ бүр 100-хан төгрөгөөр шүү. Улаанбаатарчууд харин троллейбусаа их ад үзнэ ээ. Анх 1987 онд нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхлэхэд нь л “уяатай нохой” гэж хочилоод амжсан юм. Цагийн эрхээр троллейбус нь хуучирмагц удаан явдаг яст мэлхийнээс ч долоон дор гэж зүхдэг болов. Одоо Монголын цахилгаан тээвэр компанид 40 орчим троллейбус байгаа ажээ. Цагийн сайханд УБ хотод 8 чиглэлд троллейбус үйлчилдэг байв. Троллейбус нь эвдэрч жагсаалтаас гарч, зах зээлээ хувийн микро автобусныханд алдах болов. Троллейбусыг удаан явдаг гэж ад үздэг. Уг нь зам нь чөлөөтэй байх үед энэ унаа цагт 160 км хүртэл хурдлах боломжтой. Одоо Монголд явж байгаа эдэлгээний хугацаа нь дууссан троллейбуснууд 30 км цагийн хурдаас хэтрэхгүй байгаа нь үнэн. Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй. Өвлийн улиралд манай нийслэл хот утаанд умбадаг. Хотын агаар муу байгааг хүн болгон л ойлгож, ярьж бичиж байгаа. Харин троллейбус хорт утаа ялгаруулахгүй сайн талтай. Хотын агаар мандал, Улаанбаатарчуудын эрүүл мэндэд учирах сөрөг нөлөөг бууруулахад троллейбус хувь нэмэрээ оруулна. Нийтийн тээвэрт хүчин зүтгэж байгаа микро автобусны кондукторууд зогсоол дээр яаж муухай орилдогийг та санаж байна уу? Даралт ихтэй хүн автобусны буудал дээр удаан зогсох юм бол цус харваж нөгөө ертөнц рүү цаг бусаар явж ч мэднэ. За тэгээд Улаанбаатарын нарийнхан замаар микронууд хоорондоо уралдана. Улаанбаатар хотын зам тэр аяараа авто-раллигийн талбар л гэсэн үг. 2008 онд Бээжин хотод болох Олимпын наадмын гол унаа нь троллейбус байх юм байна. Одоогоос 10-аад жилийн өмнө Хятадын нийслэл Бээжин хот манай Улаанбаатараас ч долоон дор агаартай байсан гэдэг. Харин одоо Бээжин утаатай хот гэдэг нэрнээсээ салсан. Агаар мандал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлээс хятадууд татгалзаж байна. Олимпын наадмаас өмнө Бээжин хот бас метроны сүлжээгээ уртасгаж байгаа гэнэ лээ. Хөрш орнуудынхаа сайн талыг нь дууриах юм сан. Монголд троллейбус үйлдвэрлэх “ЭЛЕКТРОБУС” төслийг дэмжээрэй залуусаа. Цахилгаан тээвэр компанийг амьсгал хураахаас аврах ганц боломж энэ ч юм бил үү? Манай ерөнхий сайд асан П. Жасрай гуайн хэлснээр хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. /Нэг ширхэг троллейбус эх орондоо угсарлаа./ Харин энэ цаг үед гэрэлд хүрэх хэлбэрэлшгүй сэтгэл, хүч л гаргах хэрэгтэй байна даа.

Бичсэн MEDE NEWS 2006 оны 12 сарын 10
PS: “Шимэгч хорхой” сонин хэвлэл, сайтууд зохиогчын эрхийг хүндэтгэн үзнэ гэдэгт гүнээ найдаж байна. Одоогоор би монголын ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллахгүй байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. MEDENEWS.BLOGSPOT.COM

2006-12-09

www.rutv.ru


МОНГОЛ УЛСЫН ЕРОНХИЙЛОГЧ Н. ЭНХБАЯР РОССИЯ ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ОГЧЭЭ. МАРГААШ БУЮУ 12 САРЫН 08 ОДОР РОССИЯ ТЕЛЕВИЗЭЭР МОСКВАГИЙН ЦАГААР 16 ЦАГ 55 МИНУТААС ФОРМУЛА ВЛАСТЬ НЭВТРVVЛГИЙГ ХVЛЭЭН АВЧ VЗЭЭРЭЙ
www.rutv.ru РОССИЯ ТВ-ийнн сайт
ОРОС МОНГОЛ ХОЁР УЛС БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА Монгол Улс ОХУ цэргийн технолгийн түүнчлэн онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Энэ тухай Монгол Улс, ОХУ-ын ерөнхийлөгч нар мэдэгдсэн байна. Ялангуяа цэргийн болон цэргийн техник, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм байна. Кремлийн Ордонд болсон хэлэлцээрийн дараа Владимир Путин, Намбарын Энхбаяр нар талууд аж үйлдвэрийн осол, аваар, байгалийн гамшигийн үед хамтран тусламж үзүүлэх тохиролцоонд хүрлээ гэж мэдэгджээ. ОХУ, Монгол Улс байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах болно. Байгаль орчинд учирсан бохирдолыг багасгахын тулд харилцан туслалцаа үзүүлэх боллоо.
ИНТЕРФАКС мэдээллийн агентлаг 2006-12-08
Орчуулсан MEDENEWS
Москва Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүндэтгэнэ гэдгээ дахин нотолж байна.

Монгол Улс өөрийн газар нутгаа цөмийн зэвсэггүй бүс гэж албан ёсоор олон улсын хэмжээнд 90-ээд оны эхээр зарласан юм. Москва Монголын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэн аюулгүй байдлын баталгаа гарган өгч байна. Цөмийн зэвсэгтэй таван орны нэг нь ОХУ бөгөөд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүндэтгэн үздэг гэдгээ дахин нотолж, аюулгүй байдлын баталгаа гарган өгч байна гэж Мсквагийн Тунхаглалд дурьджээ. Москвагийн Тунхаглалд Монгол Оросын төрийн тэргүүн нар Кремлийн Ордонд гарын үсэг зурсан юм. Монгол Улсын газар нутаг цөмийн зэвсэггүй бүсийн статустай байгаа нь Зүүн Хойд Азийн төдийгүй дэлхий нийтийн тогтвортой байдалд чухал үүрэгтэй гэж ОХУ үздэг юм.

ИНТЕРФАКС мэдээллийн агентлаг 2006-12-08

Орчуулсан MEDENES

МОНГОЛ ОРОСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ УУ?

Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр Владимир Путинд хандан хоёр орны иргэд визгүйгээр харилцан зорчидог журамтай болгохыг санал болгосон байна. Оросын төрийн тэргүүн хүсэлтийг хүлээн авчээ. Энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхэд бэлэн байна. Гэхдээ дараачийн уулзалтаар энэ визгүй зорчих асуудалыг эцэслэн шийдвэрлэе гэж Владимир Путин н. Энхбаярт хариулжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин 1999 онд Монголын талын санаачлагаар Монгол Оросын иргэд харилцан зорчихдоо виз авах журам хэрэгжиж эхэлснийг сануулсан байна.
www.yandex.ru Портал сайт 2006-12-08
Орчуулсан MEDENEWS

Монгол Оросын харилцаанд өгч байгаа Кремлийн дүгнэлт


ОХУ-д айлчлал хийж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Буриад, Новосибирск муж, Халимагт зочилоод Москва хотод 12 сарын 7 өдөр ирсэн билээ. 12 сарын 8 өдөр Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай Н. Энхбаяр уулзажээ. Үүний дараа монгол оросын төлөөлөчид өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээр хийж Москвагийн Тунхаглалыг үзэглэсэн байна. Энэ өдөр Монгол Улсын төрийн тэргүүн ОХУ-ын ерөнхий сайдМихаил Фрадков, ОХУ-ын Төрийн Думын дарга Борис Грызлов, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Хурлын дарга Сергей Миронов нартай уулзсан байна. ОХУ-ын гадаад бодлогын Азийн чиглэлд Монгол Улс чухал ач холбогдолтой гэж Кремлийн эх сурвалж РИА НОВОСТИ агентлагт мэдээлжээ. Оросын төрийн тэргүүн Владимир Путин 2000 оны 11 сарын 13-14 өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийхдээ “Улаанбаатарын Тунхаглал” баримт бичигт гарын үсэг зурсан юм. Хоёр орны харилцаа 2000 оноос өнөөг хүртэл “Улаанбаатарын Тунхаглал”-д үндэслэгдэж байсан юм. Путин Энхбаяр хоёр тав дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм байна. 2006 онд Путин Энхбаяр нар хочр дахь удаагаа уулзаж байна. 2006 оны 6 сард Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын чуулганы үеэр тэд уулзсан юм. Монгол Улс Шанхайн хамтын Ажиллагааны Байгуулагад ажиглагчын статустай. Монгол Оросын харилцаа сүүлийн жилүүдэд Гүйцэтгэх Засаглалын түвшинд идэвхитэй хөгжиж байна гэж албан ёсны Москва үнэлж байна. Тухайлбал энэ оны 7 сард Оросын ерөнхий сайд Михаил Фрадков айлчилсан юм. Түүнчлэн Оросын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров, Оросын Хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеев, ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын захирагч Юрий Балуевский нар 2006 онд Монголд айлчилжээ. Энэ жил Монгол Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ой тохиож байна. Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр, ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин нар яриа хэлэлцээрийн явцад олон улсын байдал, НҮБ-ын үүрэг, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын хүрээнд хамтран ажиллах тухай сэдвийг хөнджээ. Олон Улсын тавцанд дэлхийн болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар Монгол, Орос хоёр улсын байр суурь хол зөрдөггүй байна. Манай хоёр улс хүмүүнлэгийн болон соёлын салбарт идэвхитэй хамтран ажилладаг. Алс Дорнодын орнууд дундаас Монгол Улс Оросын их дээд сургуулиудад улсын зардалаар олон иргэнээ сургадаг. Жилд 200 хүн улсын зардалаар ОХУ-ын их дээд сургуульд сурахаар ирдэг байна. Түүнчлэн Монголд орос хэлийн судлах сонирхол хэвээр байгаа бөгөөд үүний илрэл нь Оросын Их Дээд Боловсролын байгуулагуудын салбар монголд нээгдсэн явдал юм. ОХу-ын их дээд сургуулиудад одоо ч монгол оюутнууд сурч байна. ОХу-ын боловсролын яамнаас тараасан мэдээлэлд өнөөдрийн байдлаар ОХУ-ын их дээд сургуульд Монгол Улсын 1 мянга 112 иргэн сурч байна.Тэдний 625 нь ОХу-ын зардалаар боловсрол эзэмшиж байгаа юм. Үлсэн нь хувийн зардалаар сурдаг байна.
РИА НОВОСТИ агентлагт ирүүлсэн Кремлийн албан мэдээ 2006-12-08
Орчуулсан: MEDENEWS

“МОНГОЛ ХҮН” КИНОНД “МАТРИКС” –ИЙН ЭВЛҮҮЛЭГЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

Оросын кино найруулагч Сергей Бодровын “Монгол хүн” кинонд Оскарын шагналтанууд ажиллаж байна. Уг кинонд Монголын байлдан дагуулагч Чингис хааны залуу нас, хайр дурлалын тухай гардаг юм. Бид зураг авалтын ажлаа дуусгасан. Одоо эвлүүлэг, дуу оруулах ажил үлдээд байна. Бид 70 цагийн кино зураг авсан. Иймд сайн эвлүүлэгч хэрэгтэй байлаа. Ингээд бид Зэк Стэнбергийг урьсан. Тэрээр “Матрикс” киноны эвлүүлгийг хийсэн бөгөөд энэ ажлынхаа төлөө Оскарын шагнал хүртсэн хүн гэж Сергей Бодров хэвлэлийн бага хурлын эхэнд мэдэгджээ. Ийм чадварлаг мэргэжилтнийг ажилдаа татан оролцуулах нь тийм ч амар байгаагүй. Зэк Стэнберг бидний авсан зургийг үзээд эвлүүлэгчээр ажиллахаар зөвшөөрсөн юм гэж Бодров ярьж байна. “Шөнийн эргүүл”, “Өдрийн эргүүл” киног хийсэн найруулагч Сергей Трофимов “Монгол хүн” кинонд бас оролцжээ. Киноны дууг францчууд бичиж байгаа гэнэ. Уг киноны гол агуулага нь Чингис хааны залуу нас, анхны эхнэртээ зориулсан аугаа хайрын тухай. Киноны зургийг хоёр жилийн турш авсан бөгөөд киноны зураг авалтыг Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутагт, Казакстанд хийжээ. Зарим нэг зургийг Монголд авсан ажээ. Монголчуудын хувьд бурхан мэт дээдлэгддэг Чингис хааны тухай кино хийх үед Монголын олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Иймд Монголд киноны зураг авалтыг бараг хийгээгүй. Москвагийн Утга зохиолын Их Сургуулийг төгссөн Монголын ерөнхийлөгчид би бараалхаж киноны түүхий материалаасаа үзүүлсэн. Тэр сэтгэл ханамжтай байх шиг санагдсан гэж Оросын кино найруулагч Сергей Бодров нэмж хэлсэн байна. Кинонд олон үндэстэн ястан тогложээ. Гол дүрд Японы жүжигчин Таданобу Асано, Чингис хааны гэргий Бөртэгийн дүрд сэтгүүл зүйн мэргэжилээр сурдаг монгол оюутан Х. Чулуун тоглосон. Энэ кинонд тоглосон цорын ганц орос жүжигчин бол “9-р хороо” кинонд тоглосон Федор Бондарчук. Кинонд тоглосон жүжигчид монгол хэлээр ярьдаг. Киног Оросын үзэгчдэд зориулан үзүүлэхийн тулд орос хэл рүү хөрвүлэх хэрэгтэй. Түүнчлэн зарим кино театрт үзүүлэхдээ Монгол хэлээр гаргах бөгөөд орос субтитртэй байх гэнэ.
РИА НОВОСТИ
Орчуулсан MEDENEWS




Монгол Орос хоёр улс худалдааны бараа эргэлтийг ЗХУ-ын үеийн хэмжээнд хүргэнэ.


Монгол Орос хоёр улс худалдааны бараа эргэлтийг ЗХУ-ын үеийн хэмжээнд хүргэнэ.
Кремлийн ордонд болсон Монгол Оросын лидерүүдийн яриа хэлэлцээрийн үндсэн сэдэв нь эдийн засгийн харилцааны асуудал байлаа гэж Кремлийн хэвлэлийн алба РИА НОВОСТИ агентлагт уламжилжээ. Хэлэлцээрийн үеэр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг үйлдвэрлэдэг Монгол Оросын хамтарсан “ЭРДЭНЭТ”, “МОНГОЛРОСЦВЕТМЕНТ”, “УЛААНБААТАРЫН ТӨМӨР ЗАМ” зэрэг байгуулагуудын үйл ажиллагааны үр дүнг идэвхижүүлэх асуудлыг хөнджээ. Дээр нэр дурьдсан байгуулагууд нь Монголын экспортын 50 –иас илүү хувийг хийдэг юм. Хоёр орны хооронд худалдаа өсөж байгаа ч Зөвлөлтийн үеийн түвшинд хүрэхгүй байгаа гэж Кремль үзэж байна. Оросын талын статистикаар бол 2005 онд Монгол ОХУ 466 сая долларын худалдаа хийжээ. Энэ нь 2000 онтой харьцуулах юм бол 70 хувиар өсссөн гэсэн үг. Гэхдээ 80-90 оны хоорондох худалдаатай харьцуулах юм бол Монгол Оросын худалдаа 2 дахин буурсан байгаа юм. Өнгөрсөн зууны 80-90 онуудад Монгол Оросын худалдаа 1 тэрбум долларыг давдаг байжээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар бараа эргэлт 304,2 сая долларт хүрч 11,2 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна. Монголын хувьд ОХУ нь Хятадын дараа орох худалдааны том түнш нь юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн Москвад хийх айчлалын үед хоёр орны худалдааг 2010 он хүртэл хөгжүүлэх төслийг батлах юм байна. Уг төслийг 2006 оны зун Улаанбаатар хотод болсон Монгол Оросын засгийн газар хоорондын хуралдаанаар тохиролцсон юм байна. Худалдааг 2010 он хүртэл хөгжүүлэх төслийн зорилго нь эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, худалдааны бараа эргэлтийг 2010 он гэхэд 1 тэрбум долларт хүргэхэд оршиж байна гэж Кремль мэдээллээ. Монголын нефть бүтээгдэхүүний хэрэглээний бараг 58 хувийг ОХУ хангаж байгаа юм. Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах, Улаанбаатар хотын ойролцоо “Востокнефтьгаз” компаний оролцоотойгоор нефть, газ боловсруулах үйлдвэр байгуулах талаар судалж байна гэж Кремлийн эх сурвалж РИА НОВОСТИ агентлагийн сэтгүүлчид ярьжээ. 1990 оноос хойш Монголын эдийн засагт Оросын компаниуд 45 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Оросын хөрөнгийн оролцоотой 425 компани Монголд бүртгэлтэй байгаа юм байна. “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”, Улаанбаатарын төмөр замыг оруулаад Монгол дахь Оросын хөрөнгө оруулалтын хэмжээ тэрбум доллар хэдийнээ хол давжээ. Одоо Оросын “Базовый элемент”, “Северсталь”, “Ренова”, “Полиметалл”, “Металлоинвент”, “РАО ЕЭС РОСИИ”, “Норильский никель” гэх мэт аж ахуйн нэгжүүд Монголын эдийн засагт хөрөнгө оруулалт хийж томоохон төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна. Эдгээр компаниуд Монголын ашигт малтмалын салбарт, тэр дундаа Таван толгойн нүүрсний орд газар, Оюу Толгойн зэснийн орд, түүнчлэн Монгол дахь уран, мөнгө, алт, газрын тосны орд газар, эрчим хүч, төмөр замын салбарыг сонирхож байгаа юм.
РИА НОВОСТИ 2006-12-08 Орчуулсан MEDENEWS

УЛААНБААТАРЫН ТӨМӨР ЗАМ

УЛААНБААТАРЫН ТӨМӨР ЗАМЫГ ШИНЭЧЛЭХ ТОХИРОЛЦООНД ХҮРЛЭЭ.

ОХУ, Монгол Улсын ерөнхийлөгч нарын Кремлийн Ордонд хийсэн хэлэлцээрийн дараа Москвагийн Тунхаглалд Улаанбаатарын төмөр замд шинэчлэл хийх болсон тухай тусгагдсан гэж ИНТЕРФАКС агентлаг уламжиллаа. Талууд Улаанбаатарын /Монголын/ төмөр замын удирдлагын бүтцэд төдийгүй үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх болно гэж мэдээлж байна. Хятад Оросын хооронд хийгдэж байгаа худалдаа бараа эргэлтийн тодорхой хэсэг нь Улаанбаатарын төмөр замаар дамждаг юм. Иймд үнэ тарифийн асуудалыг өөрчлөх тухай Москвагийн Тунхаглалд тусгагджээ.
ИНТЕРФАКС мэдээллийн агентлаг
Орчуулсан MEDENEWS

ОХУ, Монгол Улсын ерөнхийлөгч нарын Кремлийн Ордонд хийсэн хэлэлцээрийн дараа Москвагийн Тунхаглалд Улаанбаатарын төмөр замд шинэчлэл хийх болсон тухай тусгагдсан гэж ИНТЕРФАКС агентлаг уламжиллаа. Талууд Улаанбаатарын /Монголын/ төмөр замын удирдлагын бүтцэд төдийгүй үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх болно гэж мэдээлж байна. Хятад Оросын хооронд хийгдэж байгаа худалдаа бараа эргэлтийн тодорхой хэсэг нь Улаанбаатарын төмөр замаар дамждаг юм. Иймд үнэ тарифийн асуудалыг өөрчлөх тухай Москвагийн Тунхаглалд тусгагджээ.
ИНТЕРФАКС мэдээллийн агентлаг
Орчуулсан MEDENEWS

Владимир Путин Монголын ерөнхийлөгчийг Кремлийн Ордонд хүлээн авч уулзлаа.


Кремлийн Ордоны Ногоон танхимд Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр, ОХУ-ын ерөнхийлөч Владимир Путин нар уулзлаа. Хоёр орны төрийн тэргүүд ганцаарчилсан уулзалт хийсний дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр яриа хэлэлцээрээ үргэлужлүүлжээ. Уулзалтын дараа талууд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна. Кремлийн эх сурвалжуудын мэдээлснэр бол яриа хэлэлцээрийн го сэдэв нь хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлууд юм байна.
ИТАР-ТАСС мэдээллийн агентлаг

Орчуулсан MEDENEWS

ИТАР ТАСС, МОНЦАМЭ хамтран ажиллах боллоо.


ИТАР ТАСС болон Монголын МОНЦАМЭ мэдээллийн агентлаг мэдээллийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Монголын ерөнхийлөгч Н. Энхбаяр нар хэлэлцээр хийж Москвагийн Тунхаглалыг үзэглэсний дараа Кремлийн ордонд хоёр орны мэдээллийн агентлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм байна. Оросын Цахилгаан Мэдээний Агентлаг /ИТАР-ТАСС/ -ийн ерөнхий захирал Виталий Игнатенко, Монголын МОНЦАМЭ агентлагийн захирал Дүгэрсүрэнгийн Ариунболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

ИТАР-ТАСС мэдээллийн агентлаг 2006-12-08
Орчуулсан MEDENEWS

МОСКВАГИЙН ТУНХАГЛАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.


Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Кремлийн Ордонд хийсэн хэлэлцээрийн дараа Москвагийн Тунхаглалд гарын үсэг зурлаа. Монгол Оросын харилцааг шинэ шатанд гаргах, стратегийн түншлэлийг дээшлүүлэх зорилгоор талууд идэвхитэй хамтран ажиллана гэж энэхүү тунхаглалд тусгажээ. Түүнчлэн нийгмийн янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай санамж уг тунхаглалд багтжээ.
ИТАР ТАСС мэдээллийн агентлаг. Москва 12 сарын 8 Ксения Каминская
Орчуулсан MEDENEWS

КРЕМЛИЙН ОРДОНД МОНГОЛ ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ.

Яриа хэлэлцээрийн гол сэдэв нь хоёр орны худалдааны асуудал. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин:
-Сүүлийн жилүүдэд Монгол руу хийсэн экспорт 8 хувиар өсжээ. Харин Монголоос манай улс руу нийлүүлсэн бараа 80 хувиар нэмэгдсэн байна гэж мэдэгджээ. Монгол Оросын хамтарсан өргөтгөсөн хэлэлцээрийн үеэр худалдааны тэнцвэрт байдал алдагсаныг арилгах авэ гэдэг асуудлыг хэлэлцжээ. Уулзалтын эхэнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин монголын ерөнхийлөгчид хандан: Орчуулагч хэрэгтэй юу гэж асуув. Монголын төлөөлөгчид хэрэггүй гэж хариулав. Вдладимир Путин
-Сайн хэрэг. Бид цаашид хамтран ажиллахад ямар ч цаад тотгор байхгүй гэдгийг дахин харуулж байна. Аж үйлдвэрийн томоохон салбарт хамтран ажиллах ирээдүй бидэнд байна. Хамтран ажиллах төлөвлөгөө байна. Хэрэв бид жаахан хүчин чармайлт гаргах юм бол бид Монгол Оросын хоорондын бараа эргэлтийг 80-аад оны сүүл, 90-ээд оны эхэн үеийн түвшинд хүргэх бүрэн боломжтой гэж би бодож байна.

ОРТ –ПЕРВЫЙ КАНАЛ
Оросын Олон Нийтийн Телевизийн 1-р сувгийн 2006 оны 12 сарын 8 өдрийн мэдээллийн хөтөлбөрөөс
Орчуулсан: MEDENEWS

Дурлалын эх орон – Халимаг

Халимагийн томоохон сонинд Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулан Монголын тухай мэдээ мэдээлэл их гарчээ. Тухайлбал “Известия Калыкии” сонин эхний нүүрэндээ “Монголын тэргүүн анх удаа Халимагт” гарчигтай томоохон нийтлэл хэвлэсэн байна. Уг нийтлэлд социализмийн үед 40 гаруй жил төр барьсан Монголын удирдагч Юмжаагийн Цэдэнбал ЗХУ-д хэд хэдэн удаа ирж байсан боловч Халимагт нэг ч удаа очиж байгаагүй юм. Монгол Оросын харилцаа социализмын үед одоо байгаагаас ч илүү нягт байлаа гэж уг нийтлэлийн эхэнд бичжээ. Тухайн үед Монгол улс ЗХУ-аас шууд хараат байсан бөгөөд өндөр албан тушаалын дарга нь Орос сургагч нарын оролцоогүйгээр ямар нэгэн чухал шийдвэр гаргадаггүй байлаа. Оросын мэргэжлтнүүд байгалийн баялаг ихтэй монголд уул уурхайн чиглэлийн хэд хэдэн үйлдвэр байгуулжээ. Монгол улс Оросоос 1970-1990 оны хооронд 10 тэрбум рублийн зээл авчээ. Энэ мөнгө монголын эдийн засгийг хөл дээр нь тогтоож байв. 1984 онд болсон МАХН-ын 8-р Их Хурлаар Ю. Цэдэнбалын эрүүл мэндийн байдал муудсан тул албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 80-аад оны сүүлээр Монголын нийгмийн бүх салбарыг хамарсан гүнзгий хямралд автаад байв. Нийгэмд ардчилчилсан нийгэм байгуулах хүёсэлтэй МАХН-ын сөрөг хүчин бий болов. 1989 онд Монголд ардчилсан холбоо байгуулагджээ. Ингээд нэг жилийн дараа анхны чөлөөт сонгууль болж П. Очирбат Монгол Улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Ийнхүү Монгол Улс эрх чөлөөт орон болжээ. 1992 оноос хойш Монголчууд шинэ үндсэн хуулийг сахин амьдарч байна. Монголчууд ардчилсан нийгэмд шилжихдээ Парламентын засаглалыг сонгожээ. Ардчилсан үйл явцын зэрэгцээ үндэсний ухамсар, хэл бичиг, соёлоо монголчууд сэргээж эхэлсэн юм. Одоо монголчуудын жинхэнэ шүтээн нь Чингис хаан болоод байна. Зарим хүмүүс хаант засаглалтай болохыг ч уриалдаг байна гэж “Известия Калмыкии” сонинд хэвлэгдсэн уг нийтлэлд бичжээ. Уг нийтлэлийг бичсэн сэтгүүлч Доржи Басаев монгол туургатаны эргэж нэгдэх боломжын талаар ч бас цухас дурдсан байна. Намбарын Энхбаяр бол монголын гурав дахь ерөнхийлөгч бөгөөд МАХН-аас нэр дэвшиж сонгуульд ялалт байгуулжээ. Түүнчлэн энэ сонины 1-р нүүрэнд Ерөнхийлөгч Н. Энхбаярын намтарыг бичсэн байна.
“Известия Калмыкии” сонин 2-р нүүрэндээ Монгол улсын эдийн засаг, олон улсын тавцанд эзлэж байгаа байр суурийн талаар дэлгэрэнгүй бичжээ. Уг нийтлэлд Монголын газар нутгийн байрлал, цаг агаараас эхлээд засаг захиргааны нэгж, хүн амын бүтэц, Монгол Улсын төсвийг бүрдүүлдэг аж үйлдвэрийн салбаруудын тухай статисти к тоо баримтыг дэлгэсэн байна. Түүнчлэн 90-ээд оноос хүчээ авсан өмч хувьчлал үр ашгаа өгч байгаа гэж онцлон тэмдэглэжээ. Үүний жишээ болгож мал сүргийг хувьчилснаар Монголын малын тоо хэмжээ жилд нэг саяар нэмэгдэх болсон гэж бичсэн байна. Сонины 2-р нүүрт “Халимаг бол дурлалын эх орон” гэдэг нэг том гарчигийн доор 2 сурвалжлага гарчээ. Эхний сурвалжлага нь Халимаг Монгол иргэдийн хоорондын харилцааны талаар тодорхой бичжээ Халимагт монголын соёл мэдээллийн төв байдаг бөгөөд Өлзийбатын Гончигжав гэдэг лам хүн тэргүүнээр нь ажилладаг байна. Монгол Улсаас 6 оюутан Халимагийн Улсын Их Сургуульд сурч байна. Ер нь бол одоо халимагт монгол улсын иргэн 36 аж төрж байгаа гэнэ. Монголын соёл мэдээллийн төв өнгөрсөн жил Монголын өдрүүдийг санаачлан зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаанд Халимагт сурдаг монгол оюутанууд идэвхитэй оролцсон гэнэ. Халимаг бүсгүйтэй гэрлэсэн монгол хүн халимагт 10 орчим байна. Тэдний нэг Самбуудаваагийн Мандах 40 настай бөгөөд халимагт 15 жил амьдарч байна. Тэртээ 1989 онд С. Мандах Москва хотын Комсомолын Их Сургуульд сурахаар Улаанбаатараас иржээ. Гэтэл Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж намын сургуульд суралцах нь утгагүй болжээ. Ингээд Мандах Халимагийн Улсын Их Сургууийн түүхийн тэнхимийг төгсжээ. Элиста хотод сурч байхдаа Татьяна гэдэг орос нэртэй халимаг бүсгүйтэй танилцсан байна. Сургуулиа төгсөөд эх орон руугаа буцсангүй, хайртай бүсгүйтэйгээ хувь заяагаа холбон гэрлэжээ. Тэд хамтдаа хаана амьдрахаа маш удаан боджээ. Эцэст нь Мандах Халимагт амьдрах “эрхэлхэг” шийдвэр гаргажээ. Тэд Тэмүүжин, Ижилмөрөн гэдэг хүү, охинтой. Мандахынх гэдэг айл Халимагийн “Цагаан Аман” гэдэг сууринд амьдардаг бөгөөд “Алангуа” гэдэг хувийн кафе нээжээ. Чингис хааны эхийн нэрээр Мандах хувийн кафегаа нэрлэжээ. Энэ кафе энэ гэр бүлийн ганц орлогын эх үүсвэр юм байна.
Халимагийн Улсын Их Сургуулийн оюутан Чеги / “Известия Калмыкии” сонинд энэ монгол оюутны нэрийг ингэж бичжээ. Жинхэнэ нэрээ сурвалжлагчид хэлээгүй бололтой./ сургуулиа төгсөөд Монгол руугаа буцна гэж ярьж байна. Гэхдээ хоёр дахь эх орон нь болсон Халимагт дахин заавал ирнэ гэж амлаж байна.
“Известия Калмыкии” сонины 2-р нүүрэнд хэвлэгдсэн өөр нэг сурвалжлага “Алтайншагайгийн хоёр эх орон” нэртэй. Социализмийн үед ч Монгол халимагч залуус гэрлэх үзэгдэл байсан гэж уг сурвалжлагын эхэнд Times New Roman 12 Bold шрифтээр бичжээ. Монгол залуусын зарим нь эхнэрээ аваад монгол явсан бол зарим бүсгүйчүүд нөхөрөө халимагт үлдээж чадсан байна. Батсайхан гэдэг монгол залуу 80-аад оны дундуур Лариса гэдэг халимаг бүсгүйтэй гэрлэжээ. Одоо тэд хоёр хүүтэй. Тэдний хүүхдүүд өөрсдийгөө Оросын ч, Монголын ч иргэн гэж үздэг. Том хүү Алтаншагай нь Оросын Ульяновск хотод төржээ. Дараа нь Батсайхан Лариса нар монгол руу явжээ. Дараа нь эцэг эх нь халимагт ирж хэсэг хугацаанд амьдарсан байна. Алтаншагайг халимаг эмээ өвөө нь өсгөжээ. Дараа нь эцэг эх нь дахиад л Улаанбаатарр амьдрах болов. Алтаншагай Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Их Сургуулийн Улаанбаатар дахь салбар лицей сургуулийг төгсөөд Москвагийн Эрчим Хүчний Их Сургуульд элсжээ. Хүүхэд нас нь монгол, халимагийн аль алинд нь өнгөрсөн болохоор монгол, халимаг, орос хэлээр чөлөөтэй ярьдаг. Харин одоо тэр Халимагийн их сургуульд сурч байна. Алтаншагайн хэлснээр Монголд халимагчууд тун боломжын амьдардаг байна. Улаанбаатар хотод Оросуудын амьдардаг бичил хороолол байдаг бөгөөд Халимагчууд энэ дүүрэгт ихэвчилэн аж төрдөг. Монголд оросын хэд хэдэн томоохон компани төлөөлөгчийн газартай. Азийн бар болсон хятал, япон, солонгос улстай газар зүйн хувьд монгол ойрхон байдагийн ачаар цахилгаан бараа, ноутбук, компьютерийн үнэ хямдхан гэж Алтаншагай олзуурхжээ. Улаанбаатарын айл болгон японд үйлдвэрлэсэн жип машинтай. Тэд Улаанбаатар хотын захад өөрсдийн гэсэн хувийн байшинтай байх нь түгээмэл. Зуны 3 сард монгол гэр бариад хотын дуу чимээнээс хол амьдрах хүсэлтэй хүмүүс ч олон. Монгол залуус чанартай боловсрол эзэмших гэж маш их мэрийдэг. Миний ажигласнаар монголд хүн амын ажилгүйдэл проблем биш юм шиг санагдсан. Алт, зэс, нүүрсний уурхай гээд монгол байгалийн баялагаар баян орон. Сүүлийн үед Монголын нийслэл хотод тэнгэр баганадсан өндөр барилгууд, томоохон клубууд маш их баригдаж байгаа. Одоо Улаанбаатар хотоос 53 км алсад Чингис хаанд зориулсан маш том хөшөөтэй барилга бариж эхлэж байна. 40 метр өндөр гэдэг маань ойролцоогоор 10 давхар байшинтай эн тэнцүү юм байна. Хөшөөний хажууд 15 га газар эзэлсэн соёл үйлчилгээний төв баригдах юм гэсэн. Монголд халимагийн тухай мэдээлэл бараг байдаггүй боловч монголчууд Халимагт Европын хамгийн том буддын сүм баригдсан тухай бүгд мэднэ гэж Алтаншагай “Известия Калмыкии” сонины сурвалжлагч Валентина Эрендженовт ярьсан байна.
Халимагийн хамгийн нэр хүндтэй олон уншичтай энэ сонинд Монгол Улс, Монгол Халимагчуудын харилцааны тухай хэвлэгдэн гарсан нийтлэлийн тоймоо үүгээр дуусгая.
“Известия Калмыкий”сонин. 2006 оны 12 сарын 6 өдөр
Сурвалжлагч:Герля Галзанова
Орчуулсан MEDENEWS

20 жилд 4 удаа төрийн эргэлт


Номхон далайн дунд байдаг жижигхэн арал дээр оршдог Фижи улсад 12 сарын эхээр төрийн эргэлт гарчээ. Армийн удирдлагууд нэг ч хүний цус урсгалгүй төрийн эргэлт хийсэн тухай дуулсан л биз дээ? Фижи улсын зэвсэгт хүчний штабын дарга Франк Байнимара гэдэг эр төрийн эргэлтийг толгойлжээ. Тэр улсынхаа парламентыг тарааж засгийн газрын ордоноо эзэлсэн байна. Монголчууд энэ улсын тухай бараг мэдэхгүй. Фижи улс нь 900 мянган хүн амтай. Орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал, загас агнуур. Номхон далайн усаар хүрээлүүлсэн тул жилийн турш халуун уур амьсгалтай байдаг нь олон мянган жуулчидыг татдаг байна. Тус улсад жилд 400 мянган жуулчин ирдэг гэсэн статистик байна. Хүн амын 50 хувийг фижи үндэстнүүд, 44 хувийг энэтхэг гаралтай цагаачид, үлдсэн 6 хувийг хятад, малайз, индонез, европоос ирсэн цагаачид бүрдүүлдэг байна. Төрийн эргэлт хийсний дараа Франк Байнимара өөрийн найз цэргийн эмч Жон Баравилалала Сенилагакалиг ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч нь улстөр гэдэг бохир тоглоомтой урьд өмнө нь орооцолдож байгаагүй хүн гэнэ. Ирэх долоо хоногоос цэргийнхэн улсынхаа ерөнхийлөгчид улс төрийн бүх эрх мэдлээ шилжүүлэн өгнө гэсэн цуу яриа тарж эхэлжээ. Хэрэв энэ нь үнэн бол Фижигийн ерөнхийлөгч түр засгийн газар байгуулаад дараа нь парламентын сонгууль явуулах хугацааг зарлах юм. Фижи гэдэг энэ арал улс дээр сүүлийн 20 жилд 4 дэхь удаагаа төрийн эргэлт болж байгаа нь энэ юм. Байнга төрийн эргэлт хийж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийг залхааж эхлээд байна. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга огцорсон засгийн газрын гишүүдийг эргэж албан тушаалд нь томилохыг шаардсан бол АНУ, Их Британи энэ арал улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ зогсоогоод байна. Фижигийн ерөнхий сайд төрийн эргэлт гарсны дараа огцорч байгаагаа мэдэгдээд ард түмэндээ хандан хүчирхийлэл гаргахгүй байхыг уриалаад Лау арал дээр байдаг төрөлх тосгон руугаа явжээ. Төрийн эргэлт хийсэн цэргийнхэн түүнийг төрөлх тосгондоо оч гэж шаардсан юм байна. Фижигийн нийслэл Сува хотод одоогоор байдал тайван байгаа аж. Төрийн эргэлт гарсны дараа үүнийг эсэргүүцсэн хэдэн хүн Засгийн газрын ордоны гадаа цуглараад Төрийн дуулалаа дуулж, бурханд хандан мөргөл үйлдээд тарцгааснаас өөр ноцтой хэрэг гараагүй гэж мэдээллийн агентлагууд дамжуулж байна. Төрийн эргэлт хийсэн армийн удирдагчид Засгийн газраа авилгад идэгдсэн гэж шүүмжилдэг байжээ.


MEDENEWS

URLAG


Варшав хотод одоогоос хэдхэн хоногийн өмнө Европын кино академи энэ жилийн шилдэг киногоо тодруулжээ.
Европын Оскар гэж нэрлэгддэг энэ шагналын эзнээр Зүүн Германы тагнуулын албаны тухай өгүүлдэг “Бусдын амьдрал” нэртэй кино тодорсон байна. Энэ киноны найруулагч Флориан Хенкель фон Доннерсмарк шагнал гардан аваад : Би энэ нэр хүндтэй шагналыг Польш улсын газар нутаг дээр авч байгаадаа маш их баяртай байна. Яагаад гэвэл би Польшид төрсөн. Миний хүүхэд нас энэ улсад өнгөрсөн юм гэж хэлсэн байна. “Бусдын амьдрал” уран сахйны кинонд Зүүн Германы “Штази” гэдэг аюулгүй байдлын албаны үйл ажиллагаа жирийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулдаг гэнэ. Европын Оскарыг гардан авсан өөр нэг найруулагч бол поляк үндэстэн, 1963 онд баруун руу цагаачилсан Роман Поланский юм. Бүх л ухамсарт амьдарлаа кино урлагт зориулсан түүнд Европын кино академи тусгай шагнал олгожээ. Энэ жилийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг “Эргэн ирлээ” кинонд тоглосон Пенелопе Круз авсан байна. Европын кино академи нь 1989 онд байгуулагдсан юм. Европын кино аж үйлдвэрт ажилладаг 1700 орчим хүн энэ академийн гишүүн. Европын кино академийн ерөнхийлөгчийн албыг Германы найруулагч Вим Вендерс хашдаг.

BBCNEWS
Орчуулсан MEDENEWS

ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕЛЕВИЗ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.


Франц улс олон улсын мэдээллийн зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзлэх боллоо. Учир нь 24 цагийн тасралтгүй эфиртэй мэдээллийн суваг ажилаж эхэллээ. Ийм телевиз байгуулах мөнгийг Елисейн ордоноос гаргаж байна. Францын эрх баригчид олон улсын ийм телевиз байгуулахаар аль эртнээс төлөвлөж байжээ. Шинэ Францын дуу хоолой англи болон франц хэлээр 2 сувгаар 24 цагийн турш цуурайтна. Францын засгийн газраас санхүүжүүлж байгаа болохоор татвар төлөгчидийн мөнгөөр энэ телевиз үйл ажиллагаагаа явулна гэж ойлгож болно. Засгийн газраас санхүүждэг мөртлөө та бүхэн хараат бус мэдээллийн бодлого явуулж чадах юм уу гэж биднээс олон хүн асууж байна. Мэдээж бид хэнээс ч харат бус байж чадна 100 хувь. Манай мэдээллийн сувагт 26 үндэстэн ажиллаж байна. Тэд бүгд өөр өөрсдийн соёл, үнэлэмжтэй. Энэ нь бүгд өөр өөрөөр сэтгэнэ гэсэн үг хэмээн энэ телевизийн нэвтрүүлэгч Лоран Клайн ярьж байна. “Франс 24” францын олон улсын мэдээллийн сувгийн нээлтийн ажиллагаанд Жак Ширак оролцжээ. Өөрийн гэсэн олон улсын мэдээллийн сувагтай орон цөөхөн байна. Франц шиг аугаа их гүрэн дэлхийн үзэгчдэд өөрсдийн үзэл бодол байр сууриа сонордуулах боломжтой боллоо гэж Францын ерөнхий сайд Жак Ширак хэлсэн байна. Англи болон Америкийн мэдээллийн телевизэд “үнэн бодит” мэдээлэл хангалтгүй байна гэж үзсэн Францын ерөнхийлөгч сүүлийн хэдэн жилийн турш 24 цаг тасралтгүй ажиллах олон улсын мэдээллийн телевиз байгуулах талаар бодож эхэлсэн гэнэ. Франц улс Иракт дайны гал дэгдээхийг эсэргүүцсэн байр суурьтай байгаагаа зарлахад Америк болон Англосаксоны сэтгүүл зүй Францын зүг үзэн ядалтын харцаар ширтэж эхэлсэн юм. “Франс 24” телевиз нь хилийн чанадад амьдарч байгаа үзэгчдэд зориулсан мэдээллийн бодлого баримтлах юм байна.
24 цагийн турш тасралтгүй мэдээ нэвтрүүлдэг Их Британий “BBC”, Германы “DW” Америкийн “CNN”, Оросын “РОСИИЯ СЕГОДНЯ”, Хятадын “CCTV-9”, Катарын англи хэлээр нэвтрүүлэг явуулдаг “Аль-Жазира”, Европын Холбооны орнуудын хамтарсан “EURONEWS” зэрэг сувгууд ажилладаг гэдгийг та мэднэ байх аа. Хамгийн сонирхолтой нь үндэсний хэл соёлдоо маш их хайртай францчууд англи хэлээр хөтөлбөрөө явуулдаг телевиз байгуулсан нь тус улсын хувьд том дэвшил. Францчууд гадаад хэл мэддэг ярих дургүй. Жуулчлахаар ирсэн гадаадын иргэдтэй франц хэлээр л ярих гээд зүтгэчихдэг “үндсэрхэг” хүмүүс – Францууд. Англи хэлээр хөтөлбөрөө явуулах телевизийн хөтлөгч нь “Франс 24” сувгийн нэрээ цэвэр франц аялгуугаар хэлж байна лээ. Үзэгчид ч үүнд нь яваандаа дасах байлгүй дээ.

Орчуулсан MEDENEWS


УЛС ТӨРӨӨС ХОЛ МЭДЭЭ


Компьютер алга болсон ч интернэт үлдэнэ.

Техник технологи асар хурдацтай хөгжиж байгаагийн нэг нотолгоо нь интернэтэд холбогдох янз бүрийн хэрэгсэлүүд үйлдвэрлэгдэн худалаанд гарч байгаа үзэгдэл юм. VoIP телефон Skype-ээр дамжин интернэтэд холбогдох боломжтойболсон. Хөгжмийн стеоросистемүүд интернэт руу шууд холбогдон дуу ттаж болж байна. Удахгүй интернэтд холбогддог зурагт гарах байлгүй дээ. Хэрэв ингэвэл PC айл гэрийн бичгийн ширээн дээрээс хогийн сав руу шилжих байх. гэж O'Reily Radar-ийн шинжээчид үзэж байна.

РИА НОВОСТИ

Жуулчдад ээлтэй газар хаана байна вэ?


“Anholt Nation Brands” судалгааны төв энэ асуултын хариуг олохоор санал асуулга явуулсан байна. Хэрвээ танд үнэ төлбөргүйгээр хүссэн улс руугаа аялах боломж гарвал та ямар сонголт хийх вэ?гэдэг ганцхан асуултыг судалгаанд хамрагдсан хүмүүст тавьжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь Австрали руу аялах болно гэж хариулжээ. Судалгааны төвийнхөн хүмүүсийн хариултыг дараах баримтуудаар тайлбарлаж байна. Австрали орны тухай сөрөг мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг гардаггүй байна. Осол гамшиг, гэмт хэрэг, байгалийн гамшиг “Ногоон тив” маш цөөн болдог. /Түй түй түй. Цагаан хэл ам болчих вий дээ? орч./ Түүнчлэн Австрали тив үзэсгэлэнт байгальтай, зочломтгой найрсаг орон гэсэн стеоротип хүмүүсийн тархинд бүрэлдсэн юм байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн ихэнхи нь Австрали улс руу хэзээ ч зорчиж байгаагүй бөгөөд энэ орны тухай зөвхөн кино, зурагт, сонин хэвлэл, музейгээс мэдээлэл авсан байжээ. Жуулчдад ээлтэй орны тоонд Их Британи, Герман, Итали, Канад, Швейцарь тодорчээ. Харин Ази тивээс цорийн ганц Япон орон л уг жагсаалтад бичигджээ. Жагсаалтын хамгийн сүүлд Изриаль улсын нэр дурайж байна. Судалгаанд дэлхийн тив бүрийн 35 орны 25903 хүн оролцжээ.
РИА НОВОСТИ
MEDENEWS

ERUUL MEND

Эрдэмдэд ДОХ-ыг эмчлэх эм гарган авах гэж оролдсор байгаа ч одоогоор ямар ч амжилтад хүрээгүй байна. Одоогоор эрдэмтэд ДОХ-ыг эмчлэх үйлчилгээтэй 10 мянган эм гарган авчээ. Энэ олон эмэнд патент өгөхөөс өмнө ердөө 20-30 нь клиник туршилтад хэрэглэгддэг байна. Практикт нэвтрүүлэх түвшинд ердөө 2-3 эм л хүрч чаддаг ажээ. ДОХ-ыг бүрэн эмчлэх чадваргүй боловч халдвар авагсадын амьдралыг жаахан ч гэсэн уртасгадаг, маш өндөр үнэтэй 15 төрлийн эмийн бэлдмэл байгаа. 1991 оноос өмнө азидотимидин ( Glaxo Wellcome фирм уг эмийг зидовудин, ретровир гэдэг нэрээр үйлдвэрлэдэг) хэрэглэдэг байв. Энэ эмийг 164 онд өөр өвчнийг анагаахад зориулан гаргаж байсан юм. 1986 онд АНУ-ын эрдэмтэд энэ эм ДОХ-ын вирусыг устгах чадвартай болохыг илрүүлсэн байна. 1987 оноос эхлэн энэ эмийн бэлдмэлийг ДОХ-ын халдвартай хүмүүст хэрэглэх болжээ. 80-аад оны эхээр ДОХ-ын халдвар авсан хүмүүст уулгаж байсан өөр нэг эм бол интерферон "А". 1996 онд Оросууд криксиван гэдэг эмийг гаргаж авчээ. Одоо энэ эмийг халдвар авсан хүмүүст өөр бусад төрлийн эмтэй хольж уулгаж байна. Оросын эрдэмтэдийн гарган авсан энэ эм нь мэдэгдэхүйц үр дүн өгсөн боловч ДОХ-ыг бүрэн эдгээж чадаагүй юм. Учир нь цусан дахь ДОХ-ын вирусийг тодорхойлох боломжгүй байдалд хүргэж байсан гэнэ. Орчин үеийн шинжлэх ухаанд хүний махбодид нэвтрэн орсон ДОХ-ын вирусийн үржилийг зогсоодог үйлчилгээтэй “коктейл” буюу хэд хэдэн эмийн нийлмэл бэлдмэлийг гарган авчээ. 1989 онд эрдэмтэд “Q бүтэц” гэдэг эмийг туршиж үзсэн байна. Уг эмийн найрлагад “хятад өргөст хэмх” гэж нэрлэгддэг бодисийг найрлагандаа агуулжээ. Сан-Франциско хотод амьдардаг ДОХ-ын халдвартай 35 хүн сайн дураараа туршилтад хамрагдаж уг эмийг уужээ. Эдгээр хүмүүсийн нэг нь “Q бүтэц” эмэнд хордож нас барсан байна. 1991 оны 10 сард японы "Нихон кэйдзай" сонинд "Мэйдзи Нюгио" компани ДОХ-ын вирусээр халдварлагдсан эдийг устгадаг үйлчилгээтэй бэлдмэл гарган авсан тухай нийтэлж байжээ. Уг бэлдмэлийг хүний цусанд агуулагддаг давсны талстаас гарган авсан юм байна. Японы эрдэмтэд уг бэлдмэлээ “хемин” гэж нэрлэжээ. Японы эрдэмтэд энэ бэлдмэл нь ДОХ-оор халдварласан бие махбод дахь вирусын хөгжилийг зогсоодог боловч хүний эрхтэнд маш хортой нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. 1993 оны 2-р сард Массачусетийн Клиник Бостон дахь салбар ДОХ-ыг эмчлэх шинэ арга зүй боловсруулснаа зарласан юм. Вирусийн бүтэцэд нөлөөлөхийн тулд өмнө нь хэрэглэж байсан гурван эмийн нэгдмэл бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй гэжээ. Туршилтын хугацаанд вирус лабраторийн орчинд төдийгүй хүний бие махбодид байхдаа дахин үржих, тархах чадваргүй болж байсан гэж эрдэмтэд нотолжээ. 1999 онд Новосибирьскийн “Судалгааны төв” хүний дархлал олдмолын хам шинжийг ингибир гэдэг нэртэй бэлдмэлд зохиогчын эрх авсан байна. Уг бэлдмэлийн нэр нь Х4.82. Эмийг гарган авсан доктор Александр Иванович Лелякийн хэлснээр уг эмийг 3-4 хоног хэрэглэхэд ДОХ-оор халдварлсан хүний бие махбод дахь вирус хэсэг хугацааны турш алга болж байжээ. Ингэхдээ хүний цусны эдүүд гэмтээгүй байна. 1999 онд Армяны мэргэжилтнүүд ДЭМБ-ын төлөөлөгчидтэй хамтран ДОХ болон үрэвсэлт өвчний эсрэг туршилт хийж эхэлсэн байна. Тэдний туршилтад ДОХ-ын халдварт тээгч 13 хүн сайн дураараа оролцсон бөгөөд “Арменкум” гэдэг эмийг хэрэглэхэд эдийн түвшинд ДОХ-ын вирус устаж байжээ.
2006 онд Roche и Trimeris компани ДОХ-ын эсрэг шинэ эм гарган авах ажил эхлүүлснээ зарласан юм. 2006 оны 7 сарын 12 өдөр АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын алба /Food and Drug Administration – FDA/
Антиретровирийн ATRIPLA гэдэг эмэнд маркетингийн зөвшөөрөл өгсөн байна. Уг эмийг өдөрт нэгийн хэрэглэх ёстой ажээ. Эмийн найрлагад Sustiva (эфавиренз), Emtriva (эмтрицитабин) Viread (тенофовир дисопроксил фумарат) ордог байна. 1998 онд уг гурван эм тус тусдаа патент авч байсан юм. Уг эм хүний биед хорт нөлөөгүй болохыг 48 долоо хоногийн турш үргэлжисэн туршилт нотолсон байна. Эмийн туршилтад ДОХ-ын халдвартай 224 насанд хүрсэн хүн хамрагдсан юм. Туршилтад оролцсон хүмүүсийн цусан дахь эрүүл CD4 лейкоцитийн тоо нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Эрдэмтэд янз бүрийн эмийн бэлдмэл гарган авсаар байгаа боловч өвчнийг бүрэн анагаах амжилтад хүрээгүй байна. Одоо ДОХ-ын халдвартай 39,5 сая хүн манай гараг дээр амьдарч байна. 2006 онд ДОХ-ын улмаас 3 сая хүн хорвоог орхиж, 4,3 сая хүн нэмж халдвар авсан байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 65 хувь нь Африкийн Сахарын цөлөөс өмнө зүгт амьдарч байна. Ази, Европод шинээр халдвар авч байгаа хүмүүсийн гуравны хоёр нь 15-24 насны залуус байна. Энэ бүс нутагт ДОХ-ын улмаас нас барагсадын тоо 2005 оныхтой харьцуулах юм бол 84 мянгаар нэмэгджээ. 2005 онд ОХУ-д 35 мянган хүн ДОХ-ын халдвар авсан бол 2006 оны эхний 6 сард 13,5 мянган хүн ДОХ-ын вирус тээж байгаагаа мэдсэн байна.
РИА НОВОСТИ 2006-12-05
Орчуулсан MEDENEWS