2008-08-11

Дэлхийн мэдээ 2008 08 11 Даваа гараг

Лид1. Гүрж дэхь ОХУ ын элчин сайдын яаманд гал зогсоохыг уриалсан албан бичиг ирсэн байна. Гэсэн ч Гүржийн тал гал зогсоогоогүй гэж оросын цэргийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Өнгөрсөн шөнийн турш Гүржүүд өмнөд Осетийн Цхинвали хот руу гал нээсээр байжээ.
Өнгөрсөн шөнө Хойд Осетоос Цхинвали хот руу оросын хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан цуваа гарсан байна. Гүржийн зэвсэгт хүчний довтолгоонд өртсөн Цхинвали хот руу нүүдлийн хоёр ч эмнэлэг илгээжээ. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Бээжин хотод Оросын ерөнхий сайд Владимир Путинтай уулзахдаа байр сууриа илэрхийлжээ. Өмнөд Осетодл хийсэн Гүржийн алхамын хариуд ОХУ дэндүү хатуу хариу өгч байна гэж Жорж Буш Путинд хэлжээ. Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 5 цаг 13 минутад Оросын байлдааны бөмбөгдөгч онгоцнууд Тбилиси хотоос холгүй байдаг цэргийн бааз руу агаараас цохиолт өгсөн тухай Гүржийн дотоод хэргийн яам мэдээлжээ. Орос Гүржийн хооронд үүсээд байгаа цус асгаруулсан дайны галыг зогсооход олон улсын хөндөнгийн жуучлагч шаардлагатай гэж Жорж Буш хэлсэн байна. АНУ ын дэд ерөнхийлөгч Дик Чейни Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилитай утасаар ярихдаа Гүрхжийн засгийн газар, ард түмнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. ОХУ ын зэвсэгт хүчнийхэн Гүржийн хилийг давж тус улсын цэргийн баазын байрлал руу гал нээж байгаө тухай Би Би Си мэдээлжээ.

Лид2. Турк улсад газрын тос дамжуулах шугам хоолойд дэлбэрэлт болсоны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байна.
Европын орнууд руу нийлүүлдэг газрын тосныг Азарбайжаны Баку, Гүржийн Тбилиси, Туркийн Жейхан хотоор дамжин Каспийн тэнгисээр дамждаг нефтийн хоолой дэлбэрчээ. Газрын тосны шугам хоолойг дэлбэлсэн алан хядах ажиллагааг Курдийн ажилчний намынхан зохион байгуулсан гэж мэдэгджээ. Дэлбэрсэн шугам хоолойг засах ажил 15 хоног үргэлжилнэ гэж туркийн албаны хүмүүс мэдээлж байна. Баку Тбилси, Жейхан чигэлэлийн шугам хоолой нь жилд 50 сая тонн газрын тос дамжуулах хүчин чадалтай, ОХУ ын нутгаас дайрдаггүй цорын ганц шугам хоолой байсан юм. Туркийн Жейхан боомт хотоос газрын тосыг усан онгоцонд ачиж газрын дундад тэнгисийн орнууд руу илгээж байна.

Лид3. Боливи улсын ард түмэн төрийн тэргүүндээ итгэл үзүүлэх эсэх асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнгээс харвал Боливийн иргэд ерөнхийлөгч Эво Моралесын явуулж байгаа бодлогийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Боливийн сөрөг хүчний 8 нам хамтран 5 сард бүх ард түмний санал хураалт явуулахыг шаардсан юм. Санал хураалтын хуудасны 50 хувийг тоолж үзэхэд тэдний 56,7 хувь нь Моралесыг дэмжсэн байна. Ерөнхийлөгчийн сэнтийд үлдэхийн тулд Эво Моралемт 46,3 хувийн санал авах шаардлагатай байсан юм. 2005 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Эво Моралес
Үндэсний эрх ашигт шууд нөлөөлдөг салбарыг төрийн мэдэлд авна гэж амлаж сонгуулийн 1 р үед ялалт байгуулсан юм. Тэр албан тушаалдаа ороод газрын тос, төмөр зам, уул уурхайн салбарыг төрийн мэдэлд авсан юм.

Лид4. Medal of Honor тоглоомын шинэ хувилбар худалдаанд гарсан байна.
Medal of Honor цуврал тоглоомын үйл явдал нь 21 р зууны өнөө үед өрнөдөг байна. тоглоомын үйл явдал 2002 онд Афганистанд болсон үйл явдалаас сэдэвлэжээ. Энэ тоглоомоор тоглохдоо хэд хэдэн дүрийг удирддаг. Тухайлбал мэргэн бууч болох дүрийг сонгон авч болох юм. Тоглоомд 60 төрлийн зэвсэг ашиглаж болох бөгөөд зэвсгийг нь сайжруулж болох юм. Анаконда нэртэй тусгай ажиллагааг Афганистанд 2002 онд хийж байсан юм. Тоглоом сонирхогчид АНУ ын талд орж алан хядагчидтай тулалдах юм. Энэ тоглоомын анхны хувилбар нь 1999 онд PlayStation консол дээр гарч байсан юм. Медал оф хонор цувралын хүрээнд арав гаран тоглоом гарчээ. Тоглоомын ихэнхи хэсгийн үйл явдал нь дэлхийн 2 р дайны үеийн үйл явдалаас сэдэвлэгдсэн юм.

Лид5. Ангараг гариг дээр судалгааны ажил хийж байгаа Феникс төхөөрөмж ангараг гариг дээр ямар ч хэлбэрийн амьд биет байх боломжгүй хүчиллэг хий байгааг илрүүлсэн байна.
Гэвч эрдэмтэд ангараг гаригаас амьд биетийн үл мөрийг олох найдвараа гээгээгүй байна. Хортой бодис ангараг гариг дээр сансараас орж ирсэн, эвсэл Феникс төхөөрөмжтэй хамт ирсэн байж болох юм гэж хэлж байна. Учир нь амьдрал үүсэхэд гол нөхцөлийг нь бүрдүүдэг магни, натри, бром гэх мэт химийн бодисыг илрүүлсэн юм. Ирэх жил улаан гариг руу өөрөө явагч төхөөрөмж илгээж нарийвчилсан үзлэг хийх гэж байна.

No comments: