2008-08-14

Дэлхийн мэдээ 2008 08 14 Пүрэв гараг

Лид1. Хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан АНУ ын ачааны онгоц Гүржийн нийслэл Тбилиси хотод ирсэн байна. ОХУ тай зэвсэгт мөргөлдөөн хийсэн Гүрж улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд цэргийн байлдааны онгоц, усан онгоц ашиглахыг АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш зөвшөөрсөн байна.
АНУ аас Гүржид үзүүлж байгаа тусламжийг түргэн шуурхай, сааталгүй хүргэж байх ажлыг батлан хамгаалахын сайд Роберт Гейтс хариуцаж байна. Гүржийн эрх баригчдад улс төр, дипломат шугамаар тусламж үзүүлэхийн тулд АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райсийг Гүрж улс руу айлчлал хийлгэх болсон тухай АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш мэдэгджээ. СNN телевизийнэ мэдээлсэнээр бол Гүржийн эрх баригчид дипломат шугамаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Кондализа Райс эхлээд Францыг зорьж дараа нь Гүрэжид ирэх юм. Замд гарахын өмнө Кондализай Райс хэвлэлийн бага хурал хийлгэж Орос улс Өмнөд Остетийг хамгаалах нэрийдлэр маш быолчимгүй алхам хийсэн гэж шүүмжилсэн байна. Хатагтай Кондализа Райс 1968 онд Зөвлөлтийн цэргүүд Чехсловакад цэргийн ажиллага хийж байсныг эргэн дурсаад одоо Оросууд хөрш орон руугаа халдаж засгийн газрыг нь түлхэн унагаадаг цаг өнгөрсөн гэж хэлжээ. Гүржид цэргийн ажиллагаа хийснээр ОХУ олон улсын тавцан дээр ганцаардах болно гэж АНУ ын төрийн нарийн бичгийн дарга сануулжээ. АНУ Гүржийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа нь Оросын эрх баригчдийн хориг саадтай тулгарахгүй байх гэж найдаж байгаагаа Кондализай Райм илэрхийлсэн байна. ОХУ өөрийн хүлээсэн үүргээ сахин биелүүлж хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл явцад саад учруулахгүй байх гэж найдаж байна. Нисэх онгоц, усан онгоц, төмөр зам гээд бүх төрлийн тээврийн хэрэгслийг Гүрж рүү чөлөөтэй нэвтрүүлэх ёстой гэж Жорж Буш онцлон тэмдэглэжээ. Ойрын хугацаанд АНУ Гүрж рүү өөрийн ажиглагчдаа илгээж тус улсад ямар тусламж шаардлагатай байгааг судлах болно гэж Пентагоны төлөөлөгч Брайан Уитмэн ярьжээ. АНУ ын төрийн тэргүүн 14 хоногийн амралтаа Техас мужийн Кроуфорд эдлэн газартаа өнгөрүүлэхээр төлөвлөөд байсан ч Гүржид болж байгаа үйл явдлыг ажиглахын тулд энэ амралтаа ч хойшлуулсан тухай Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ. Гүрж Оросын хооронд гал зогсооход Франц улс чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Жорж Буш үнэлсэн байна. Цагаан ордонд Жорж Буш хэвлэлийн хурал хийсний дараа Гүржийн төрийн тэргүүн Михаил Саакашвили АНУ батлан хамгаалах яамны хяналтанд Гүржийн бүх нисэх буудал, усан боомт байх болно гэж мэдэгджээ. Гэвч АНУ ын батлан хамгаалах яамныхан Гүржийн ерөнхийлөгчийн мэдэгдэлийг үгүйсгэж америкчууд Гүржийн ямар нэгэн объектод хяналт тогтоохыг эрмэлзэхгүй гэж мэдээлжээ. Гүржийн стратегийн гол түнш нь АНУ болоод байгаа юм. Хэдийгээр дайн дуусаж гал зогсоосон ч Гүржийн баруун хойд хэсэгт Оросын цэргүүд байсаар байгаад АНУ ын сэтгэл зовниж байна гэж Цагаан ордоноос мэдээлжээ. Өнгөрсөн лхагва гаригт ОХУ ын зэвсэгт хүчний хуягт машинууд Гори хотын орчимд үзэгджээ. Гэвч Гүржийн цэргүүдийн хаяж явсан агуулахаас зэвсэг зөөсөн гэж ОХУ ын цэргийн командлалынхан мэдээлжээ. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Бүгд Найрамдах намын гишүүн Жон Маккейн сонгуульд ялах юм бол ОХУ ыг их наймын бүлгээс хасаж, Гүржийг Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн орон болгох асуудлаар дорвитой арга хэмжээ авна гэж хэлсэн байна. Харин үүний хариуд ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ өөрийн жинхэнэ бодит түншээ эсвэл хиймэл бодит биш удирдагчидтэй Гүржийг сонгохоо шийдэх хэрэгтэй гэж мэдэгджээ. Бүс нутагт тогтворгүй байдал үүсгэхийн тулд АНУ Гүржийг зэвсэглэсэн гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров америкийг буруутгаж байна. Сүүлийн хэдэн жилд Гүржийн батлан хамгаалах салбарын төсөв 31 хувиар нэмэгдсэн байна.

Лид2. Олон улсын хүмүүнлэгийн байгуулагын 4 ажилтны амийг хороосон гэмт хэрэг гарсаны дараа хүмүүнлэгийн байгуулагийнхан Афганистан улсад явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн шөнө Афганистанд Ирланд, Канад, АНУ ын иргэний харъяалалтай олон улсын байгуулагад ажилладаг гурван эмэгтэй, өөр нэг афганистан жолооч буудуулжээ. Хүмүүнлэгийн байгуулагынханыг Афганистаны Пул и Алам хотын орчимд явж байхад нь зэвсэглэсэн этгээдүүд халдсан байна. гэрчүүдийн хэлснээр гадаадын иргэд рүү Калашник автомат буугаар зэвсэглсэн таван хүн гал нээжээ. Афганистаны Логар мужид сүүлийн үед хүчирхийлэл газар аваад байна. Афганистаны Талбибан хөдөлгөөнийхөн олон улсын хүмүүнлэгийн байгуулагын ажилтнууд бол гадаадын тагнуулчид гэж мэдэгдсэн юм.

Лид3. Өнөөдөр Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэр Туркийн Анкара хотыг зорихийн өмнө Туркийн телевизэд ярилцлага өгчээ.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад олон улсын хамтын нийгэмлэгт хандан Ираны цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг хүндэтгэхийг уриалжээ.
Бидний хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэж Ираны төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. Махмуд Ахмединижад Туркийн ерөнхийлөгч Абдуллах Гюль, ерөнхий сайд Тайип Эрдоган нартай уулзаж Ираны цөмийн хөтөлбөрийн талаар санал бодолоо солилцох гэж байна. АНУ болон барууны бусад орнууд Ираныг цөмийн зэвсэг хийхийн тулд уран баяжуулж байна гэж харддаг юм. Ираны улс ойрын үед цөмийн хөтөлбөрөө зогсоох тухай багц асуулгад хариулт өгөхгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоох болно гэж АНУ, Франц, Их Британий эрх баригчид анхааруулсан билээ.

Лид4. Дмитрий Медведев ОХУ ын ерөнийлөгчийн тангараг өргөсөнөөс хойш яг 100 хоног өнгөрч байна. Ажиглагчид Дмитрий Медведевийн ажлын 100 өдрийг дүгнэж өмнөө тавьсан гол зорилтуудад нь үнэлэлт дүгнэлт өгч байна.
Дмитрий Медеведийн гол зорилт нь авилагатай тэмцэх явдал, шүүх засаглалын шинэчлэл байлаа. Дмитрий Медведев 2008 оны 3 сарын 2 нд сонгуульд ялалт байгуулж харин 2008 оны 5 сарын 7 нд тангараг өргөсөн юм. Төрийн тэргүүн улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, дэлхийн тавцанд өрсөлдөх чадварыг нь дээшүүлүүлэх талаар арга хэмжээ авдаг. Энэ даалгаварыг биелүүлэх явцад Дмитрий Анатольевич (Медведев)
улс төрийн өөр асуудлыг шийдэх шаардлагатай болсон. Дмитрий Медведев авилагатай тэмцэх нь төрийн ажлыг урагшлуулах гол түлхэц гэж үзсэн гэж шинжээчид ярьж байна. Харин Путины төрийн тэргүүн байхдаа боловсруулж байсан Үндэсний хэмжээний томоохон төслийг хэрэгжүүлэх ажилд дорвитой ахиц дэвшил гараагүй гэж эдийн засагчид үзэж байна.

Лид5. Их Британий иргэд хар дарж зүүдлэхээ ерөнхий сайд Гордон Брауныг зүүдэлдэг гэж Дэйли Мэйл сонинд бичжээ. Санал асуулганд хамрагдсан 3500 хүний тэн хагас нь харж дарахдаа ерөнхий сайдаа зүүдэлдэг гэж хариулсан байна.
Их Британий банк зээлийн салбарт хямрал гарсан нь ерөнхий сайд Гордон Браун зүүдлэгдэх шалтгаан нь болсон гэж сэтгэл зүйчид хэлсэн байна. Хүмүүсийн хар дарсан муухай зүүдэнд дуучин Эми Уайнхаус, Мэрилин Мэнсон нар хоёр гуравдугаар байр эзэлсэн байна. Англичуудын хар дарсан зүүдний гол сэдэв нь мөрдөн байцаагдаж байгаа, ойр дотны хүнээ алдаж байгаа тухай зүүдлэгддэг байна. Санал асуулганд хамрагдсан таван хүн тутмын нэг нь хар дарсан зүүд сэтгэл санааны хохирол учруулдаг гэж хэлсэн бол санал асуулганд хариулсан хүмүүсийн 20 хувь нь хар дарсаны дараа өдөр нь ажиллах эрч хүч буурсан байдаг гэж хэлжээ.

No comments: