2008-08-13

Дэлхийн мэдээ 2008 08 13 Лхагва гараг

Лид1. ОХУ ын ерөнхий прокурорын газар Гүржийн төрийн тэргүүн Михаил Саакашвилиг эрүүгийн хариуцлагад татах боломжтой гэж үзэж байна.
Өмнөд Осетод амьдардаг орос иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн нь Гүржийн ерөнхийлөгчийн эсрэг хавтаст хэрэг үүсгэх хангалттай баримт гэж оросын хууль сахиулах байгуулагийнхан мэдээлж байна. Хэрвээ гадаадын иргэн ОХУ ын нутаг дэвсгэр дээр байхгүй байлаа ч ОХУ ын эрх ашигт харшилсан үйлдэл хийх юм бол хуулийн хариуцлагад татах эрх зүйн үндэслэл байгаа гэж мэдэгджээ. 8 сарын 13 ний өдрийг ОХУ даяар гашуудлын өдөр болгон өнгөрүүлэх гэж байна. Энэ тухай зарлигт ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурсан байна. Гашуудал зарлах үед ОХУ ын төрийн далбааг буулгаж, зугаацуулах, соёл урлагийн хөгжөөнт үйл ажиллагааг бүрэн зогсоодог юм. Гүржийн нийслэл Тбилиси хотод ОХУ цэргийн ажиллагаа хийж байгааг эсэргүүцсэн жагсаал болжээ. Жагсаалд Гүрж, Украин, Литва, Польш, Эстоний төрийн тэргүүн нар оролцсон байна.
Өнгөрсөн мягмар гаригт Франц, ОХУ ын төрийн тэргүүн нарын хамтран боловсруулсан гал зогсоох тухай гэрээнд Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили гарын үсэг зурсан байна.

Лид2. Мягмар гаригт Францын ерөнхийлөгч Николя Саркози эхлээдМосквад ирж ОХУ ын ерөнхийлөгч Николя Саркозитай уулзаж, дараа нь Гүржийн Тбилиси хот руу нисэж Михаил Саакашвилитай уулзсан байна. ОХУ, Гүржийн талын аль алин нь Европын холбооны санал болгосон хямралыг шийдэх төлөвлөгөөг дэмжсэн байна.
ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Францын ерөнхийлөгч Николя Саркозитай уулзаж хэлэлцээр хийснхий эцэст 6 зарчимын асуудал дээр тохиролцсон байна.
-Хүч хэрэглэхгүй байх
-ОХУ түр хугацаагаар гал зогсоож байгаа бөгөөд Гүрж улс гэрээнд гарын үсэг зурах юм бол гал ыүрэн зогсоох
-хүмүүнлэгийн тусламжийг чөлөөтэй нэвтрүүлэх
-Гүржийэ зэвсэгт хүчнийхэнийг хуучин байрлал руу нь буцаах
-ОХУ ын зэвсэгт хүчнийхэн байлдааны ажиллагаа эхлэхээс өмнөх үеий байрлалдаа эргэж очих, Гүрж, Осетийн хооронд харилцан итэлцэл үүсэх хүртэл оросын энхийг сахиулагчид аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах,
-Өмнөд Осет, Абхазын статусыг олон улсын хэмжээнд хэлэлцэх
Энэ зургаан зүйл бүхий бичиг баримтанд гарын үсэг зурсаны дараа ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев гал зогсоох тухай зарлиг гаргасан байна. ОХУ Өмнөд Осетэд амьдардаг оросын иргэлийн эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэргийн ажиллагаа хийсэн нь амжилттай болсон гэж Дмитрий Медведев хэлсэн байна.

Лид3. Бээжингийн олимпийн наамдын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд бяцхан хятад охин цээлхэн хоолойгоор дуулж үзэгчдээс өндөр үнэлэлт авч байсан билээ.
Олимпийн нээлтийн ёслолд дуулсан 9 настай Линь Мяокэ тайзан дээр гарч зөвхөн амаа л хөдөлгөсөн байна. Харин тайзны араас энэ дууг 7 настай Ян Пэйи гэдэг охин дуулжээ. Дуучин охин цээлхэн сайхан хоолойтой ч гадаад дүр төрх нь тийм ч сайнгүй тул тайзан дээр ил гаргаагүй байна. Олимпийн наамдыг зохион байгуулах хорооны ажилтан Чэн Циган хятадын эрх ашигт нийцүүлэн ийм алхам хийсэн гэж Бээжингийн радиод тайлбарлажээ. Тайзан дээр гарах охин үзэгчдийн хайрыг татаж өөрийн эрхгүй өхөөрдөхөөс өөр аргагүй ёстой гэж олимпийн наадмын нээлтийн ёслолыг зохион байгуулагчид үзсэн байна. Түүнээс гадна олимпийн наадмын нээлтийн үеэр ёслолын буудлага үзүүлэхдээ урьдчилан хийсэн бичлэг оруулсан гэж Би Би Си мэдээлж байна.

Лид4. Буддын шашны тэргүүн Далай лам Франц улсад 12 хоногийн айлчлал хийж байна. Буддын шашны лидерийг Парисийн нэгэн шашны байгуулага урьжээ.
Францын ерөнхийлөгч Николя Саркози түүнтэй уулзах байсан ч Николя Саркози ОХУ, Гүржид айлчлал хийж байна. Хэрвээ Далай ламыг Францын төрийн тэргүүн хүлээн авч уулзах юм бол Хятад Францын харилцаанд ноцтой сэв суух болно гэж БНХАУ ын гадаад хэргийн яам анхааруулсан юм. Олимпийн бамбар Францын Парис хотод буухиалах үед Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байсан. Францын ерөнхийлөгч Бээжингийн олимпийн наадамын нээлтийн ёслолд ч оролцохгүй гэж мэдэгдэж байсан билээ. Далай лам бол БНХАУ ын үндэсний эв нэгдлийг бутаргагч, салан тусгаарлагч гэж мэдэгдсэн юм. Далай лам 1959 оноос хойш Энэтхэгт дүрвэгчийн статустай амьдардаг билээ.

No comments: