2008-08-19

Дэлхийн мэдээ 2008 08 19 Мягмар гараг

Лид1. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф өчигдөр орой ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгджээ.
Пакистаны парламентад олонхи болсон улс төрийн нам ерөнхийлөгч Первез Мушарафт итгэл үзүүлэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг явуулах гэж байсан юм. Одоогоос 12 хоногийн өмнө Беназир Бхутто асаны тэргүүлж байсан Ардын нам, Наваз Шарифийн удирддаг Мусульманы лиг намынхан хамтран Мушарфт итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентад өргөн барьжээ. Первез Мушарафын үйлдсэн гэм буруутай үйлдэлийн тухай урт жагсаалт надад бий гэж Наваз Шариф хэвлэлийнхэнд мэдээлж байжээ. Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал үүсгэхийг Мушараф хүсэхгүй байгаа тул албан тушаалаа орхиж байгаагаа мэдэгджээ. Первез Мушараф 1999 онд төрийн эргэлт хийж засгийн эрхийг авсан юм. Олон улсын алан хядлагатай хийж байгаа тэмцэлд Первез Мушараф АНУ ын талыг тууштай баримталж байсан юм. Первез Мушараф телевизээр үг хэлэхдээ улс төрийхн өрсөлдөгчид нь намайг гүтгэж, ард түмнийг хууран мэхлэж байгаа гэж онцлон тэмдэглэжээ. Цахилгаан эрчим хүчний салбарын хямрал, эдийн засгийн хүндрэлтэй асуудал нь миний явуулж байгаа бодлоготой огт холбоогүй гэж Мушараф хэлжээ. Первез Мушараф дахин сонгогдохын тулд Пакистаны дээд шүүхийн 60 гаруй хуульчийг ажлаас нь халж байжээ. Гэвч 2008 оны 2 сард Мушарафын талыг баримталдаг улс төрийн нам парламентын сонгуульд ялагдал хүлээсэн юм. Первез Мушараф ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон нь АНУ, Их Британи улсын хувьд одоо тийм ч чухал ач холбогдолгүй юм. Хэрвээ Мушараф одоогоос хэдэн жилийн өмнө огцорсон бол АНУ анхааралдаа авах байсан юм. Тогтвор муутай эвсэлийн засгийн газартай, уулархаг бус нутгаараа алан хядагчид орогносон, орон нутгийн жижиг бүлэглэлүүд нь вант улсын хэмжээнд хүрсэн төвлөрсөн төр засгийнхаа үгийг сонсохдоо дурамжхан болчихсон Пакистан улсын дараагийн ерөнхийлөгч хэн болохын барууны улс төр судлаачид таамаглаж чадахгүй байна. Пакистаны парламентад олонхи болсон нам эвсэлүүд сонгуулийн үр дүнгээр засгийн эрхийн авсан тул АНУ ын хувьд илүү найдвартай түшиг тулгуур нь болж чадна гэж Вашингтон найдаж байна. Пакистаны улс төрийн амьдралд зэвсэгт хүчний командлагч гол үүрэгтэй байдаг. Энэ удаа Пакистаны армийн генерал Ашфак Киани сонгуулиар гарч ирсэн улс төрийн намын талд оржээ. Цөмийн зэвсэгтэй Пакистан улсад хэт үндсэрхэг лалын шашинтнуудын гарт орно гэж айдас одоогоор байхгүй байна. Одоо Пакистаны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр тус улсын парламентын дээд танхимын дарга Мохаммедмиан Соомро ажиллаж байна.

Лид2.ОХУ ын зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын орлогч Анатолий Ноговицын РИА НОВОСТИ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ОХУ ГҮржийн нутаг дэвсгэрээс цэргүүдээ гаргах тухай яриагүй. Харин Гүржийн нутгаас цэргүүдээ эргүүлэн татах арга хэмжээг эхлүүсэн гэж мэдээлсэн байна.
Цэргүүдээ гаргах, эргүүлэн татна гэдэг бол хоёр өөр ойлголт. ОХУ ын ерөнийлөгч Дмитрий Медведев Францын төрийн тэргүүнтэй утсаар ярихдаа цэргүүдээ эргүүлэн татах тухай ярилцсан гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн ням гаригт Дмитрий Медведев Николя Саркозитай утсаар ярихдаа цэргүүдээ Өмнөд Осетийн нутаг рүү эргүүлэн татна гэж ярьжээ. ОХУ Өмнөд Осетод энхийг сахиулахын тулд цэргүүдээ үлдээх эрхтэй гэж ОХУ ын ерөнхийлөгчийн Өмнөд Осет дахь бүрэн эрхэт төлөөлөгч тайлбарласан байна.
Оросын цэргийг Гүржийн нутгаас гаргах ажил долоо хоногоос хэтрэхгүй байх ёстой гэж Германы канцлер Ангела Меркель хэлсэн бол Францын ерөнхийлөгч Николя Саркози хэрвээ ОХУ цэргүүдээ Гүржйн нутгаас гаргахгүй бол Европын холбооны хэмжээнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэж Оросын эрх баригчдад анхааруулжээ. Гэвч ОХУ 1999 онд Гүрж Оросын хооронд байгуулсан тунхаглалыг сахин мөрдөх болно гэж мэдээлж байна. Одоо Гүржийн нийслэл Тбилиси хотоос 35 км ын алсад Игоети сууринд ОХУ ын хуягт зэвсэгт бүхий цэргүүд байгаа гэж Би Би Си ийн сэтгүүлч Гэбриэл Гейтхаус мэдээлжээ. Оросын цэргүүд Гори хотыг хяналтандаа байлгасаар байна.

Лид3. Их Британи улсын Стаффордшир гүнлэгийн нутаг дэвсгэрт явж байсан хочёр давхар автобус онхолдожээ. Автобусанд гадаадын 60 гаруй ажилчид сууж явжээ.
Хоёр давхар хувийн энэ автобусаар Польш, Литва, Өмнөд Африкийн ажилчид "Альтон Тауэрс" амралт чөлөөт цагийн хүрээлэн рүү явж байжээ. Автобус Алтон тосгоноос холгүй явж байхдаа суудлыг машинтай мөргөлдөж улмаар 5 метрийн гүн ангал руу унажээ. Осолын үеэр нэг хүн амь үрэгдсэн бол 18 хүн бэртэл гэмтэл авсан байна. Тэдний 3 ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэж эмч нар хэлжээ. Хүнд гэмтсэн хүмүүсийг эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлжээ. Харин хөнгөн гэмтэл авсан 43 хүнд эмнэлэгийн тусламжыг осолын газар дээр үзүүлсэн байна. Осол болсоноос хойш хэдхэн хоромын дараа түргэн тусламж, аврах алба, гал сөнөөгчид хүрэлцэн ирсэн байна. Цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Лид4. Өнөөдөр Брюссель хотод Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт болох гэж байна. Уулзалтаар Умард Атлантын Цэргийн Эвслийн гишүүн орнуудл ОХУ тай ямар байдлаар цаашид харилцаагаа хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэх гэж байна.
Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарыг уулзалтыг АНУ ын санаачлагаар зохион байгуулж байгаа юм. Энэ уузалтанд оролцохоор АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Брюссель хотод хүрэлцэн ирсэн байна. Умард Атлантын гишүүн орнууд ОХУ -д хандах хандлагаа өөрчлөх, Гүржид туслах арга замыг сонгох гэж байна. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Брюссель хотод ирэхийн өмнө ОХУ маш аюултай улс төрийн тоглоом хийж байна гэж мэдэгдээд Москваг стратегийн ялалтыг Гүржид байгуулах боломж олгохгүй гэж хэлжээ.

Лид5. Байконурын сансрын буудлаас Протон М загварын пуужин амжилттай хөөрсөн байна. Энэ пуужин америкийн Inmarsat 4F3 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргах юм.

ОХУ ын сансрын нислэгийг удирдах төвийн мэдээлсэнээр пуужин амжилттай хөөрсөн бөгөөд хэд хоногий дараа дэлхийн тойрог замд хиймэл дагуулыг байрлуулах юм. Протон М пуужинг 8 сарын 14 нд хөөргөхөөр төлөвлөж байсан ч техникийн саатал гарсан тул нислэгийг хойшлуулжээ. Америкийн хиймэл дагуул нь 1,5 сая долларын өртөгтэй бөгөөд далай тэнгист яваа усан онгоцтой холбоо тогтооход ашиглах юм. Хиймэл дагуулыг зохион бүтээхэд АНУ, Франц, Их Британи, Канад, Германы мэргэжилтнүүд хувь нэмэрээ оруулжээ.

No comments: