2008-08-01

Дэлхийн мэдээ 2008 08 01 Баасан гараг

Лид1. Боснигийн экс ерөнхийлөгч Радован Каражич Гаага дахь олон улсын шүүхэд ирсэн байна. Түүнийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзэж 11 хавтаст хэрэг үүсгээд байга билээ. Хуучин Югославын цэргийн гэмт хэрэгтэнүүдэд ял оноох олон улсын шүүх Радован Каражичид мэдүүлэг өгөх хугацаагаа хойшлуулах эрх эдлэж болно гэж мэдэгдсэн байна.
Үүний дараа Каражич өөрийнх нь эсрэг үүсгэсэн хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад8 сарын 29 нд анхны мэдүүлэгээ өгөхийг зөвшөөрчээ. Гаага дахь шүүхэд нэг цаг 30 минут үргэлжилсэн хуралдааныг америкийн мэдээллийн CNN телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. Каражич буүр 1996 онд хууль сахиулах байгуулагынханд өөрөө очих гэж байсан амь насаа алдах байх гэж айсан учраас зүсээ хувиргаж амьдарсаар өдий хүрсэн гэж ярьжээ.
Дайны дараа хэрвээ би амар жимэр чимээгүй амьдрах юм бол миний эсрэг мөрдлөгө хийхгүй гэж Балкан дахь АНУ ын тусгай төлөөлөгч Ричард Холбруктэй тохиролцож байгаа гэж Каражич хэлжээ. Гэвч АНУ ын тал ийм тохиролцоо байсан гэдгийг эрс үгүйсгэж байгаа юм.

Лид2. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Жон Маккейн Ардчилсан намаас нэр дэвшигч
Барак Обамагийн сонгуулийн сурталчилгааг шүүмжилж байна. Барак Обама сонгуулийнхаа сурталчилгаандаа эхнээс аваад дуустал нь арьс өнгөний ялгааг тодотгож байна гэж Жон Маккейны сонгуулийн штабын ажилтан Рика Дэвис ярьжээ.
Барак Обмагийн Миссурид байхдаа хэлсэн үг нь бүгд найрамдах намынханы эгдүүцлийг төрүүлжээ. Тухайн үед Барак Обама хэлсэнм үгэндээ Жон Маккейны сонгуулийн штабын тарааж байгаа материалыг буруутгасан юм. Жишээ нь Жон Маккений сонгуулийн штабаас тараасан сурталчилгаанд Барак Обама бол долларын дэвсгэрт дээр байдаг ерөнхийлөгч нараас ялгаатэй гэсэн үг байжээ. Өмнө нь Барак Обама иймэрхүү арьс өнгөөр ялгаварласан зүйлд анхаарлаа хандуулдаггүй байжээ.Гэвч сүүлийн үед Жон Маккейн сонгуулийн штабынхан арвьс өнгөний ялгааг тодотгох гэсэн суртал ухуулага их хийж байгаад харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Лид3. АНУ ын сансарын уудмыг шинжлэн судлах хүрээлэнгийн эрдэмтэд Фениск судалгааны төхөөрөмжийг ашиглан Ангараг гариг дээр шинжилгээ хийж байгаа билээ. Ангараг гариг дээр ус байгааг Феникс төхөөрөмж нотлож чадсан гэж НАСА ийн мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
Ангараг гариг дээр ус байгаа гэдгийг өмнө нь таамаглаж байсан. Харин энэ удаа ангараг гаригийн усны дээжээс авч, амтлах боломж гарч байна гэж НАСА мэдэгдэж байна. Ангараг гаригаас авсан усны дээжийг судлаж үзээд энэ гариг дээр өмнө нь амьдрал байсан эсэхийг тогтоох юм. Феникс төхөөрөмж сарын 25 нд Ангараг гариг дээр газардсан юм. 6 сарын сүүлээр Ангараг гаригаас мөс илрүүлсэн билээ. Ангараг гариг дээр ажиллаж байгаа өөрөө явагч хөрс ухахдаа гялалзаж байгаа цагаан зүйлтэй тулгарсан билээ. Энэ зүйл 4 хоногийн дараа алга болсон юм. Тухайн үед энэ бол мөс байсан. Хэсэг хугацааны дотор хайлсан гэж эрдэмтэд таамагласан юм. Мөс ангараг гаригийн хөрсөн доор нуугдаж байна гэдэгт судлаачид итгэл төгс байна.

Лид4. Өнөөдөр нарны бүтэн хиртэлт болох гэж байна. Энэ байгалийн үзэгдэлийг Канад, Гринланд, Орос, Монгол Хятад Улсын нутаг дэвсгэрээсө ажиглах боломжтой.
Манай орны баруун хэсгийн Баян-Өлгий, Ховд аймагт илүү тод сайн ажиглах боломжтой. Улаанбаатарын цагаар 17 цаг 55 минутаас 20 цаг хүртэл нар хиртэлт үргэлжилнэ. Сарны хавтгай нарыг халхласнаар конус маягийн сүүдэр дэлхийн гадаргуутай огтолцсоноор үүснэ. Нар, сарны үзэгдэх өнцгөн диаметр ойролцоо байдаг. Дэлхий ба сарны тойрог замын хавтгайнууд хоорондоо бага өнцөг үүсгэдэг зэрэг нь энэхүү үзэгдэл тогтмол ажиглагдаж байх үндсэн нөхцөл нь болдог байна. Нар хиртэлт хамгийн сайн ажиглагдах газар нь ОХУ ын Новосибирск хот байх бөгөөд энэ хотыг гадаадын жуулчид, эрдэмтэн судлаачид зорьж байна. Хотын хэд хэдэн хэсэгт нар хиртэлтийг ажиглах зорилготой тусгай дуран байрлуулжээ. Нар хиртэл үзэгдэлийн дэлхийн олон орны телевизүүд шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Дараагийн удаа Зүүн хойд Ази, Сибирийн бүс нутагт 2063 оны 8 сарын 24 нд нар хиртэлт болно.
Лид8. Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтөөс амьд үлдсэн ч эуэг эхээ алдаж өнчирж хоцорсон хүүхдүүд ОХУ ын хэд хэдэн мужид байгалийн үзэсгэлэнт газар амарч байгаа юм. Зөвхөн хар далайн эргийн Орленок хүүхдийн олон улсын амралтын газар хяталын Сычуань мужаас ирсэн 45 хүүхэд амарч байна. Хүүхдүүд амралтынхаа үеэр Москва хотоор аялажээ. Тэдэнтэй ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев уулзсан байна.
Хятад хүүхдүүд Москва хотын Кремлийн ордон, Улаан талбайг үзжээ. Хятад хүүхдүүд англи хэлээр бас дохио зангаараа оросуудтай ойлголцож сурсан байна. Хятад хүүхдүүд Оросын ерөнхийлөгчтэй уулзахдаа биднийг хотоо сэргээн босгох үйлсэд хувь нэмэрээ оруулж, гал голомтоо сэргээсний дараа та Сычуань мужид зочилон ирээрэй гэж урьсан байна. Хүүхдүүдийн урилгийг Дмитрий Медведев дуртайяа хүлээн авсан байна. Хятады хүүхдүүд Оросын төрийн тэргүүнд удахгүй болох гэж байгаа олимпийн наадамтай холбоотой дурсгалын зүйлсийг бэлэглэжээ. Эдгээр хүүхдүүдийг ОХУ руу явах гэж байхад нь Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао биелэн үдэж байсан юм. Энэ хүүхдүүд бол орос дахь Хятадын бяцхан элчин сайд болоорой гэж хүүхдүүдэд захижээ.
Лид9. АНУ ын батлан хамгаалах яам, сансарын судлалын хүрээлэн НАСА ийн комьютерийн сүлжээнд халдсан Их Британий хакер
Гэри Маккиннонуд бүх насаар нь хорих ялыг АНУ ын шүүх оноох гэж байна.
Их Британий хакер Гэри Маккинону АНУ ын батлан хамгаалах яам, сансар судлалын хүрээлэн НАСА ийн 97 компьютерийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтэрсэн нь тогтоогдсон юм. Тэр давж заалдсан боловч шүүгчид хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй гэж шийдсэн байна. Энэ жил 42 настай Глазго хотын оршин суугч харь гаригийнханы тухай мэдээлэл хайж байгаа Пентагон, НАСА ийн дотоод сүлжээнд санамсаргүй оржээ. АНУ ын засаг захиргааныхан Их Британий иргэн ноцтой гэмт хэрэг хийсэн гэж буруутгаж байна. 2001 оны 9 сарын 11 ний өдрөөс хэдхэн хоногийн өмнө тэр нисэх онгоцны хөдөлгөөний хянах системийн нэг файлыг устгаснаар америкийн энэ албаны үйл ажиллагааг саатуулжээ.

Лид10. ОХУ ын шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид Байгал нуурын усанд шумбалт хийсэн тухай бид өчигдөр мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ шумбалтын үеэр МИР 2 төхөөрөж эвдэрсэн тухай судалгааны багийн ахлагч Артур Чилингарав мэдээлжээ.
МИР 2 шумбагч төхөөрөмжинд гэмтэл гарсан тул Байгал нуурт хийх судалгааны ажлыг хэсэг хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ. МИР 2 шумбагчийг нуурын усанд тавих үед хүчтэй салхитай байжээ. Үүнээс бол төхөөрөмж салхинд ганхаж судалгааны багийнханы байрлаж байгаа бат бэх ган төмөрөөр хийсэн тавцанг мөргөж сэнс нь хугарч, хөдөлгүүр нь ажиллагаанаас гарчээ. МИР 2 шумбагч төхөөрөмжийг засварласаны дараа 8 сарын 2 нд дараагийн шумбалтыг хийхээр товложээ.

Лид11. Их Британий эрдэмтэд Альгеймерийн өвчнийг зогсоох чадвартай шинэ төрлийн эм гаргаж авсан байна. Rember гэдэг нэртэй шинэ эмийг гарган авсаны дараа эхний туршилтанд 321 хүн хамрагдсан байна. Тэдний 81 хувьд нь өвчний тархалт буурсан байна.
Абердиний их сургуулийн эрдэмтэдийн хэлснээр шинэ төрлийн эм нь өвчин туссан хүний тархинд өвөрмөц уураг өгдөг байна. Альцгеймеритйн өвчинийг дагнан судладаг мэргэжилтнүүд туршилтын үр дүнг өөдрөгөөр харж байгаа илэрхийлээд гэхдээ нэмэлт судалгаа сорил хийх шаардлагатай байгаа гэж нэмж хэлсэн байна. Хүний ой санамжийг бууруулж, хөдөлгөөний сааталд оруулдаг энэ өвчинийг судалдаг эмч нарын олон улсын чуулганы үеэр профессор Клод Вишик 2012 оноос эхлэн энэ эмийг худалдаанд гаргах байх гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна. Альцгеймер өвчинийг хөнгөн хэлбэрээр туссан хүмүүст янз бүрийн тунгаар өгчээ. Гэтэл 60 мг тунгаар эмийг 50 долоо хоног хэрэглэсэн хүмүүсийн өвчиний нян биед нь тархах нь 7 хувиар буурсан байна. Туршигдаж байгаа эмийг 19 долоо сар хэрэглэсэн хүмүүсийн тархиний үйл ажиллагаа хэт их муудсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Rember гэдэг энэ шинэ эм хүний тархний ой санамжийг хариуцдаг хэсгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна. 2009 онд энэ эмийг илүү өргөн хүрээтэй туршиж Альцгеймерын өвчинийг анагааж чадах эсэхийг тогтоох юм.

Лид12. Америкийн сансар судлалын агентлаг 50 жилийн ойгоо тэмдэглэсэн байна. Анх 1958 оны долдугаар сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр сансар судлалын тусгай байгууллага байгуулах тухай хуульд гарын үсэг зурсан түүхтэй юм.
Анх нийт дөрвөн лаборатори, 80 ажилтнаас бүрдэж байсан энэ байгууллагад нацистын пуужинг зохион бүтээсэн Вернер фон Браун ажиллаж байжээ.1961 оны тавдугаар сарын 5-нд Алан Шепард хэмээх америк эр 15 минутын хугацаанд сансрын замыг туулсан түүхтэй. Түүний дараа 1962 онд Жон Гленн дэлхийг тойрсон бол 1969 онд Нил Армстронг анх саран дээр бууж байжээ. Саран дээр нийт 12 хүн очиж байсан бөгөөд тэд эх газар руу 180 кг хөрсний дээж авчирсан юм. 1981 онд "Соlumbia" хөлгийг хөөргөх болсон нь олон улсын сансрын станцыг барих үндсийг тавьсан түүхтэй. Хүйтэн дайн дууссаны дараа NASA нь ОХУ-тай түншийн харьцаатай болсон. Олон улсын сансар судлалын станцыг барих хэд хэдэн төсөл дээр тэд хамтран ажилласан юм. Хамгийн сүүлийн төсөл нь "Мир-шатлл" хөтөлбөр байв. 2004 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ж.Буш NASA-д 2020 онд саран дээр, 2030 онд Ангараг гариг дээр тус тус очиж судалгаа хийх даалгавар өгсөн юм. Тус байгууллага нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 810.5 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. Харин дараа жилийн төсөвдөө 17.3 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байна. Сансрын нисгэгчдийн багт 94 хүн багтахаас гадна удирдах ажилтны бүрэлдэхүүнд 40 хүн ажилладаг аж. АНУ-ын сансар судлалын төвд одоо 90 мянган хүн ажилладаг юм байна.

Лид13. Бразилийн эрх баригчид өнгөт бөмбөлөгөөр нисэж дэлхийн дээд амжилт тогтоохоор ниссэн хуврагийг аялалынхаа үеэр харамсалтайгаар амь насаа алдсан гэж албан ёсоор зарласан байна.
Аделир Антонио де Карли гэдэг энэ лам Бразилийн Паранагуа хотоос 1000 ширхэг хийлсэн бөмбөлөгөөр нисссэн юм. Гэвч салхи гэнэт гарч ламтаны зүүгдсэн бөмбөлөг далайн зүг нисжээ. 7 сарыэ эхээр далайчид санамсаргүй нэг хүний цогцос олсон юм. Тэгвэл ДНК ийн шинжилгээ хийсний дараа ламтаны цогцос мөн болохыг тогтоосон байна. Тэр хамгийн сүүлчийн удаа GPS системээр холбоо барихдаа агаарт маш хүйтэн байна гэж хэлж байжээ.
Лид14. Олимпийн наададамд оролцож байгаа манай тамирчид мансууруулах бодис хэрэглэхгүй гэж хятадын олимпийн хорооны удирдлагууд мэдэгдсэн байна. Хятадын тамирчидаас сэргээшийн шинжилгээ авахад үр дүн олон улсын дундажтай харьцуулбал доогуур гарчээ.
Хятадын сэргээшийн эсрэг төв олимпод оролцож байгаа 5000 хүнээс шинжилгээ авчээ. Энэ үеэр хоёр тамирчин сэргээш хэрэглэсэн нь илэрч уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулсан бөгөөд тэдний нэг нь хятадын шилдэг тамирчин Үяанг Канпэнг байжээ. Энэ жилийн хувь хэмжээ өнгөрсөн жилийн1.8 мөн олон улсын тогтоосон хэмжээ болох 2 хувийг бодвол буурсан байна. Хятадад 41 допингийн эсрэг төв байдаг бөгөөд 34 нь бээжинд 7 нь бусад хотуудад одоогоор ажиллаж байгаа. Олимпын түүхэнд Бээжингийн олимп сэргээшийн эсрэг үйл ажилгаагаараа тэргүүлж байна.Тэмцээн бүрийн шилдэг 5 тамирчин шинжилгээ хийлгэсэн байгаа бөгөөд 800 нь шээсний, 900 нь цусны шинжилгээ юм байна. Олон Улсын олимпийн хорооноос тамирчдыг 2 удаагын шинжилгээнд л хамрагдаагүй бол сэргээшийн эсрэг хуулийг зөрчсөн гэж тооцож, шийтгэл хүлээлгэх болно гэжээ.

No comments: