2008-07-31

Дэлхийн мэдээ 2008 07 31 Пүрэв гараг

Лид1. Олимпийн сурваллагч нарт зарим нэгэн вэб сайтууд хязгаарлалтай болжээ. Бээжингийн Олимпийн наадмын талаарх мэдээлэллийг интернэтээс авахад нээлттэй бус байна гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн уламжилж байна.
Албаны хүмүүсийн ярьж байгаагаар Фалун Гонг хэмээх шашны нэгэн бүлэгийн сайт руу орох боломжгүй болжээ. Сэтгүүлчид зарим нэгэн мэдээлэл болон хүний эрхийн вэб сайт руу орж болохгүй байгаа юм байна. Олон улсын олимпийн хорооны хэвлэл мэдээллийн албаны дарга Кэвэн Госпер албаны хүмүүс үүнийг анхааралдаа авсан гэж хэлжээ. Мөн тэрээр “Өмнөд хятадын өглөө” сонинд Олимпийн тоглолтын үеэр сэтгүүлчидэд бүх мэдээлэл нээлттэй байж тэд Олимпийн талаарх мэдээллээ хийх боломжтой болно. Гэхдээ Олон улсын олимпийн хорооны зарим нэгэн албаны хүмүүстэй ярилцаж байгаад тэдгээр хязгаарлалт хийсэн талын хүмүүстэй хэлэцэх болно гэжээ. 8 сарын 8 нд нээлтээ хийх зуны 29 дэхь олимпийг сурвалжлахаар Хятад улсын нийслэлд 20 мянган сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгуулагын ажилчид ирнэ.Тэдний ихэнхи нь аль хэдийнэ Бээжин хотод иржээ. Мягмар гаригт Эмнести Интэрнейшнэл байгууллагын Хятад дахь хүний эрхийн асуудлыг шүүмжилсэн тухай мэдээлэлтэй вэб сайтыг хаасан юм байна.

Лид2. Гаага дахь олон улсын шүүх Радован Каражичийн гэр бүлийнхэнийг ирж уулзаж байхыг зөвшөөрсөн байна. Үүнтэй холбогдуулан Сербийн эрх баригчид Каражичийн гэр бүлийн бусад гишүүдийг хилийн чанад руу явахыг зөвшөөрөхгүй байсан хоригоо цуцалжээ.
Каражичийн эхнэр, охин, хүүд нь иргэний үнэмлэхийг нь Боснигийн Пале хотын захиргааныхан эргүүлэн өгсөн байна. Ингэснээр тэд гадаад паспорт авах хүсэлтээ зохих байгуулагад гаргаж болно гэсэн үг. Каражичийг хууль сахиулагчдаас нуугдахад нь гэр бүлийнхэн нь туслаж байна гэж үзсэн эрх баригчид Каражичийн гэр бүрийн гишүүдийн иргэний үнэмлэхийг нь өнгөрсөн 1 р сард хураажээ. Өнөөдөр Каражич Гаага дахь олон улсын шүүхийн мөрдөн байцаагчил анхны мэдүүлэгээ өгнө. Тэр өөрийнх эсрэг үүсгэсэн 11 хавтаст хэрэгтэй танилцаж, цэргийн гэмт хэрэг хийсэн гэдэгээ хүлээн зөвшөөрөх эсэхээ хэлэх юм. Каражич 1992 оос 1995 оны хооронд болсон Балканы дайны үеэр 8000 хүнийг хомрогон устгах тушаал өгч байсан юм. Тэр дайн дууссанаас хойш өнөөг хүртэл хууль сахиулагчдаас нуугдаж, өөр нэрээр бичиг баримт авч ардын эмчилгээ хийдэг байжээ. Түүнийг 7 сарын 21 нд Белград хотод баривчилсан юм.

Лид3. Туркийн үндсэн хуулийн цэц “Шудрага ёс, хөгжлийн нам”ын үйл ажиллагааг хаахгүй байх шийдвэр гаргасан байна. Харин намд торгууль тавих болжээ.
Туркийн “Шудрага ёс, хөгжлийн нам” ын үйл ажиллагааг хаахын тулд Үндсэн хуулийн цэцийн 11 гишүүний 7 нь дэмжих ёстой байжээ. Гэвч намыг хаахыг Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн 6 нь дэмжиж 5 нь эсэргүүцжээ. Бүх ард түмний сонгуулиар парламентад ялалт байгуулсан намыг хаах юм бол Туркийн эдийн засаг төдийгүй улс төр, нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх аюуотай байжээ. Үндсэн хуулийн цэцийн хуралдаан хаалттай хаалганы цаана болсон юм. Туркийн тангарагтаны шүүхийн ерөнхий прокурор эрх баригч намын үйл ажилагааг хааж, тус намын удирдлагад ажилладаг 70 гаруй улс төрч, тэдний дотор ерөнхий сайд Режеп Эрдоган, ерөнхийлөгч Абдулла Гюль нарыг улс төрийн албанд дахин ажиллах эрхийг нь хасахыг шаардаж Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Эрх баригч нам их дээд сургуулийн эмэгтэй оюутанууд хичээлдээ ирэхдээ хижаб гэдэг толгойн алчуур зүүхийг зөвшөөрсөн нь шашинаас ангид байх ёстой зарчимыг зөрчсөн хэрэг гэж тангарагтаны шүүхийн ерөнхий прокурор тайлбарласан юм. Турк улс лалын шашныг төрийн хэмжээнд дээдэлсэн улс болж хувирах аюул заналхийлж байна гэж тэр үзэж байна. Харин эрх баригч Шудрага ёс, хөгжлийн нам энэ бүхнийг няцааж байна. Турк улсын бүгд найрамдах засаглалтай төрийн байгуулалын зарчимийг 1923 онд Османы эзэнт гүрэн задран унасаны дараа Мустафа Кемал Ататюрк боловсруулсан юм. 1960 онд Турк улсад Курдын салан тусгаарлагчдийн ажилчний нам, лалын шашны чиг баримжаатай өөр 20 гаруй намыг хааж байжээ. Турк улс лалын шашинаас ангид бүгд найрамдах засаглалтай байхыг зэвсэгт хүчнийхэн дэмждэг бөгөөд Ататюркийн үзэл санааг хамгаалж 1960, 1971, 1980, 1997 төрийн эргэлт гарахаас сэргийлж байсан юм. Туркийн цагдаа нар саяхан болж өнгөрсөн алан хядах ажиллагаар зохиог байгуулсан байж болзошгүй
9 хүнийг саатуулсан байна. Одоогоор хууль сахиулагчид энэ хүмүүсийн нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Туркийн Стамбул хотод өнгөрсөн ням гаригт болсон алан хядах ажиллагааг Курдын салан тусгаарлагчид зохион байгуулсан байх гэж хэвлэлийнхэн таамаглаж байгаа тул саатуулагдсан 9 хүн ч бас Курдыэ ажилчны намын гишүүд гэдэг нь гарцаагүй гэж орон нутгин мэдээллийн хэрэгсэлүүд уламжилж байна.
Лид4. Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерт хоёр сарын дараа албан тушаалаа орхих бодолтой байна гэж Иерусалем хотод сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Ирэх 9 р сард Израилийн эрх баригч Кадима намын
Их хурал болж намын даргаа шинээр сонгох юм. Эхуд Ольмерт намын даргийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдэгээ хэлжээ. Намын дарга нь ерөнхий сайд болох журамтай тул энэ ёс жамыг дагах болно гэжээ.
Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа улс орныхоо батлан хамгаалах салбарт их анхаарал тавьсан гэж хэлжээ. Эхуд Ольмертийг АНУ ын бизнесмэн Моррис Таланскигаас 2006 оны сонгуулийн сурталчилгаагаа санхүүжүүлэхээр 500 сая долларыг хууль буса замаар авсан гэж сэрдэж байгаа юм. Гэвч тэр үүнийг эрс няцаадаг билээ. Эхуд Ольмертийг ерөнхий сайд байх хугацаанд 6 удаа авилагийн хэрэгт холбоотой гэж дуулиан дэгдэж байсан юм. Улс төрийн тавцанд Эхуд Ольмерт 1993 онд Иерусалем хотын дарга болсоноор гарч иржээ. Тэр эннэ албан тушаалыг 10 хашсан байна. Дараа нь 2005 онд Ариель Шаронтай хамт Ликуд намаас гарч, Кадима гэдэг улс төрийн шинэ намыг үүсгэн байгуулжээ. 2006 онд Ариель Шарон зүрхний дутагдалд орсоны дараа Ольмерт Кадима намын дарга болжээ. 2007 онд Палестины эрх баригчидтэй энхийн гэрээ хийх хэлэлцээрийг сэргээж чадсан юм. Израилийн эрх баригч Кадима намын даргаар хэн сонгогдох бол гэсэн таамаглалийг хэвлэлинйхэн дэвшүүлж байна.м Израилийн гадаад хэргийнм сайд Циви Ливни намын даргаар сонгогдож, улмаар ерөнхий сайд болох магадлалтай гэж ихэнхи сэтгүүлчид бичиж байна. Циви Ливни авилагийн хэрэгт нэр холбогдож байгаагүй Израилийн цөөн хэдэн улс төрчийн нэг юм. Гэвч Циви Ливни цэргийн болон эдийн засгийн туршлага муутай гэж ажиглагчид хэлж байна.

Лид6. АНУ ын Аляск мужид ХААРП гэдэг хаалттай судалгааны төв үйл ажиллагаа явуулдаг байна. ХААРП гэдэг нь туйлын туяаг судлах газар гэсэн утгатай товчилсон үг. АНУ ын засгийн газрын хяналтанд байдаг энэ судалгааны төв жилд нэг удаа нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, сонирхсон хүмүүст үйл ажиллагааныхаа тухай мэдээлэл өгдөг байна.
Битүү торон хашааны цаана ямар нэгэн нууцлаг зүйл хийж байгаа гэж орон нутгийн иргэд хоорондоо ярьцгаадаг ч чухам юу хийгээд байгааг нь төдийлөн мэддэггүй байна. Зарим хүмүүс цаг агаарыг удирдах аргийг нээж, ирээдүйн зэвсэгийг зохион бүтээж байгаа гэж таамагладаг. Тусгай лабораторийн гадна өндөр долгионийг ялгаруулдаг өөр хоорондоо утасаар холбогдосон 180 ширхэг антенн байрлуулжээ. Энэ антеннаас дэлхийн агаар мандалын ионоссфер буюу 70 аас 200 км өндөр рүү 2 сая 600 мянган ватт эрчим хүч цацдаг байна. Энэ бол манай дэлхийн хамгийн том цахилгаан үүсгүүр бөгөөд үүнийг хүмүүс “үхэлийн долгино” гэж нэрлэдэг. Энэ долгионны тусламжтайгаар дайсны нисэх онгоц, пуужинг сөнөөж, цаг агаарын удирдах боломжтой юм.
Эр. Энэ бол жирийн л нэгэн судалгааны лаборатори. Бид энд ямар нэгэн төсөл хэрэгжүүлдэггүй. Харин дэлхийн агаар мандалын нэг хэсэг ионосферийг судалдаг. Манай лабораторийн талаар дэгдсэн цуурхалд би их гайхдаг гэж энд ажилдаг Жимм Баттис хэлж байна.
ХААРП эрдэм шинжилгээний лаборатор боловч эргэн тойрон өндөр хашаа хороо босгож, хүн ам сийрэг суудаг газар байрлаж, амьд биетийн хөдөлгөөнийг хянах тусгай тоноглолтой байгаа нь гадаадын төдийгүй АНУ ын иргэдийн сонирхолыг татдаг юм. Энд цэргийн ямар нэгэн хөтөлбөр хэрэгждэггүй. АНУ ын агаарын нисэх хүчийхэн энэ төвөөс сансарын цаг агаарыг судалдаг. Бид цэргийнхэнтэй хиймэл дагуулын мэдээлэл солилцож л хамтран ажилладаг гэж ХААРП лабораторийн инженер Роб Якобсон ярьж байна. ХААРП ийг 1990 онд байгуулжээ. Энэ лабораторийн цахилгаан үүсгүүр нь бүхэл бүтэн Аялскийн цахилгаан эрчим хүчний нэг сарын хэрэглээг хангах хүчин чадалтай юм. Лабораторийн дотор жирийн нэгэн металл хананы цаана олон давхар өрөө тасалгаа нуугдаж байна. АНУ ын эрдэмтэд ХААРП лабораторт хийгдэж байгаа туршил хүн төрөлхөтөнд ямар ч аюулгүй гэж нотлож байна. Гэвч энэ газар жирийн хүмүүс жилийн 365 хоногийн нэг л өдөр 4 цагийн хугацаатай байхыг зөвшөөрдөг болохоор үлдсэн хугацаанд нь юу хийж байгааг нь хөндлөнгийн хүмүүс мэдэх аргагүй юм.


Лид7. ӨмнөдАфрикийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч Табо Мбеки улс төр, эдийн засгийн гүнзгий хямралд ороод байгаа Зимбабве улсад ирж маргалдаж байгаа эрх баригч болон сөрөг хүчний намын дарга нарын хооронд хийж байгаа хэлэлцээрийг үргэлжлүүлэх гэж байна.
Өмнөд Африкын ерөнхийлөгч Табо Мбеки Зимбабвегийн засгийн газар болон сөрөг хүчний хоорондын хямралын тухай хэлэлцээр ням гаригт үргэлжлэх болно мэдэгджээ. Тэрээр Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабетэй уулзсаны дараа хэлэлцээр амжилттай болоосой гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Сөрөг хүчний Ардчилсан өөрчлөлтийн төлөө нам Ноён Мугабег энэ жилийн эхээр болсон сонгуульд шудрага бус аргаар ялсан хэмээн буруушааж байгаа юм байна. Зимбабвегийн хямралын зуучлагч Ноён Мбеки хоёр тал 14 хоногийн дотор зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна гэсэн бол харин сөрөг хүчнийхэн энэхүү хэлэлцээр асуудлыг улам мухардмал болгож байна гэж мэдэгдсэн байна. Зимбабвегийн төв банкны захирал Гидион Гоно шинэ мөнгөн тэмдэгт гаргаж өнөөгийн мөнгөний нэгжийн 10 тэгийг хасах болсоноо зарлсан байна. Ингэснээр 10 тэрбум доллар 1 шинэ Зимбабве доллартай тэнцэх юм. Нэг талх худалданм авахад 100 тэрбум Зимбабве доллар хүрдэггүй юм. Африкийн энэ улсад инфляци 2 сая хувиар өссөн гэдэг статистик мэдээ байдаг ч зарим судлаачдын инфляци 9 сая хувиар өсөөл байгаа гэж ярьж байна.
Лид. АНУ ын Калифорни мужийн Лос Анжелос хотын орчимд газар хөдлөлт болох үеэр орон нутгийн нэгэн телевизийн студид шоу нэвтрүүлгийн бичлэг хийгдэж байжээ. Студид байрлуулсан камер газар хөдлөлтийг чичиргээний үеэр студид болж өнгөрсөн үйл явдлыг хальсанд буулгаж авсан байна. Тэгвэл энэ дүрс бичлэгийг өнөөдөр дэлхийн олон орны телевизүүд бие биенээсээ хуулбарлан авч үзүүлжээ. Газрын чичиргээ мэдрэгдэж эхэлмэгч ток шоунд оролцож байсан хүмүүс үүд рүү гүйлдсэн байна. Газар хөдлөлт 5,4 баллын хүчтэй байсан бөгөөд сүүлийн 20 ийм газар хөдлөлт Лос Анжелос хотод болж байгаагүй юм. Геологичид ойрын өдрүүдэд дахин энэ бзс нутагт газар хөдлөлт болох магадлал байгаа гэж өчигдөр мэдэгдсэн юм. Тэгвэл өнгөрсөн шөнө Мексик улсад газар хөдлөлт болсон байна. Гэхдээ ямар нэгэн ноцтой хохирол учраагүй байна.

Лид8. Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтөөс амьд үлдсэн ч эуэг эхээ алдаж өнчирж хоцорсон хүүхдүүд ОХУ ын хэд хэдэн мужид байгалийн үзэсгэлэнт газар амарч байгаа юм. Зөвхөн хар далайн эргийн Орленок хүүхдийн олон улсын амралтын газар хяталын Сычуань мужаас ирсэн 45 хүүхэд амарч байна. Хүүхдүүд амралтынхаа үеэр Москва хотоор аялажээ. Тэдэнтэй ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев уулзсан байна.
Хятад хүүхдүүд Москва хотын Кремлийн ордон, Улаан талбайг үзжээ. Хятад хүүхдүүд англи хэлээр бас дохио зангаараа оросуудтай ойлголцож сурсан байна. Хятад хүүхдүүд Оросын ерөнхийлөгчтэй уулзахдаа биднийг хотоо сэргээн босгох үйлсэд хувь нэмэрээ оруулж, гал голомтоо сэргээсний дараа та Сычуань мужид зочилон ирээрэй гэж урьсан байна. Хүүхдүүдийн урилгийг Дмитрий Медведев дуртайяа хүлээн авсан байна. Хятады хүүхдүүд Оросын төрийн тэргүүнд удахгүй болох гэж байгаа олимпийн наадамтай холбоотой дурсгалын зүйлсийг бэлэглэжээ. Эдгээр хүүхдүүдийг ОХУ руу явах гэж байхад нь Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао биелэн үдэж байсан юм. Энэ хүүхдүүд бол орос дахь Хятадын бяцхан элчин сайд болоорой гэж хүүхдүүдэд захижээ.
Лид9. АНУ ын батлан хамгаалах яам, сансарын судлалын хүрээлэн НАСА ийн комьютерийн сүлжээнд халдсан Их Британий хакер
Гэри Маккиннонуд бүх насаар нь хорих ялыг АНУ ын шүүх оноох гэж байна.
Их Британий хакер Гэри Маккинону АНУ ын батлан хамгаалах яам, сансар судлалын хүрээлэн НАСА ийн 97 компьютерийн сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтэрсэн нь тогтоогдсон юм. Тэр давж заалдсан боловч шүүгчид хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй гэж шийдсэн байна. Энэ жил 42 настай Глазго хотын оршин суугч харь гаригийнханы тухай мэдээлэл хайж байгаа Пентагон, НАСА ийн дотоод сүлжээнд санамсаргүй оржээ. АНУ ын засаг захиргааныхан Их Британий иргэн ноцтой гэмт хэрэг хийсэн гэж буруутгаж байна. 2001 оны 9 сарын 11 ний өдрөөс хэдхэн хоногийн өмнө тэр нисэх онгоцны хөдөлгөөний хянах системийн нэг файлыг устгаснаар америкийн энэ албаны үйл ажиллагааг саатуулжээ.

Лид10. ОХУ ын шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид Байгал нуурын усанд шумбалт хийсэн тухай бид өчигдөр мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ шумбалтын үеэр МИР 2 төхөөрөж эвдэрсэн тухай судалгааны багийн ахлагч Артур Чилингарав мэдээлжээ.
МИР 2 шумбагч төхөөрөмжинд гэмтэл гарсан тул Байгал нуурт хийх судалгааны ажлыг хэсэг хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ. МИР 2 шумбагчийг нуурын усанд тавих үед хүчтэй салхитай байжээ. Үүнээс бол төхөөрөмж салхинд ганхаж судалгааны багийнханы байрлаж байгаа бат бэх ган төмөрөөр хийсэн тавцанг мөргөж сэнс нь хугарч, хөдөлгүүр нь ажиллагаанаас гарчээ. МИР 2 шумбагч төхөөрөмжийг засварласаны дараа 8 сарын 2 нд дараагийн шумбалтыг хийхээр товложээ.

Лид11. Их Британий эрдэмтэд Альгеймерийн өвчнийг зогсоох чадвартай шинэ төрлийн эм гаргаж авсан байна. Rember гэдэг нэртэй шинэ эмийг гарган авсаны дараа эхний туршилтанд 321 хүн хамрагдсан байна. Тэдний 81 хувьд нь өвчний тархалт буурсан байна.
Абердиний их сургуулийн эрдэмтэдийн хэлснээр шинэ төрлийн эм нь өвчин туссан хүний тархинд өвөрмөц уураг өгдөг байна. Альцгеймеритйн өвчинийг дагнан судладаг мэргэжилтнүүд туршилтын үр дүнг өөдрөгөөр харж байгаа илэрхийлээд гэхдээ нэмэлт судалгаа сорил хийх шаардлагатай байгаа гэж нэмж хэлсэн байна. Хүний ой санамжийг бууруулж, хөдөлгөөний сааталд оруулдаг энэ өвчинийг судалдаг эмч нарын олон улсын чуулганы үеэр профессор Клод Вишик 2012 оноос эхлэн энэ эмийг худалдаанд гаргах байх гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна. Альцгеймер өвчинийг хөнгөн хэлбэрээр туссан хүмүүст янз бүрийн тунгаар өгчээ. Гэтэл 60 мг тунгаар эмийг 50 долоо хоног хэрэглэсэн хүмүүсийн өвчиний нян биед нь тархах нь 7 хувиар буурсан байна. Туршигдаж байгаа эмийг 19 долоо сар хэрэглэсэн хүмүүсийн тархиний үйл ажиллагаа хэт их муудсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Rember гэдэг энэ шинэ эм хүний тархний ой санамжийг хариуцдаг хэсгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна. 2009 онд энэ эмийг илүү өргөн хүрээтэй туршиж Альцгеймерын өвчинийг анагааж чадах эсэхийг тогтоох юм.

Лид12. Америкийн сансар судлалын агентлаг 50 жилийн ойгоо тэмдэглэсэн байна. Анх 1958 оны долдугаар сарын 29-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр сансар судлалын тусгай байгууллага байгуулах тухай хуульд гарын үсэг зурсан түүхтэй юм.
Анх нийт дөрвөн лаборатори, 80 ажилтнаас бүрдэж байсан энэ байгууллагад нацистын пуужинг зохион бүтээсэн Вернер фон Браун ажиллаж байжээ.1961 оны тавдугаар сарын 5-нд Алан Шепард хэмээх америк эр 15 минутын хугацаанд сансрын замыг туулсан түүхтэй. Түүний дараа 1962 онд Жон Гленн дэлхийг тойрсон бол 1969 онд Нил Армстронг анх саран дээр бууж байжээ. Саран дээр нийт 12 хүн очиж байсан бөгөөд тэд эх газар руу 180 кг хөрсний дээж авчирсан юм. 1981 онд "Соlumbia" хөлгийг хөөргөх болсон нь олон улсын сансрын станцыг барих үндсийг тавьсан түүхтэй. Хүйтэн дайн дууссаны дараа NASA нь ОХУ-тай түншийн харьцаатай болсон. Олон улсын сансар судлалын станцыг барих хэд хэдэн төсөл дээр тэд хамтран ажилласан юм. Хамгийн сүүлийн төсөл нь "Мир-шатлл" хөтөлбөр байв. 2004 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ж.Буш NASA-д 2020 онд саран дээр, 2030 онд Ангараг гариг дээр тус тус очиж судалгаа хийх даалгавар өгсөн юм. Тус байгууллага нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 810.5 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. Харин дараа жилийн төсөвдөө 17.3 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байна. Сансрын нисгэгчдийн багт 94 хүн багтахаас гадна удирдах ажилтны бүрэлдэхүүнд 40 хүн ажилладаг аж. АНУ-ын сансар судлалын төвд одоо 90 мянган хүн ажилладаг юм байна.

Лид13. Бразилийн эрх баригчид өнгөт бөмбөлөгөөр нисэж дэлхийн дээд амжилт тогтоохоор ниссэн хуврагийг аялалынхаа үеэр харамсалтайгаар амь насаа алдсан гэж албан ёсоор зарласан байна.
Аделир Антонио де Карли гэдэг энэ лам Бразилийн Паранагуа хотоос 1000 ширхэг хийлсэн бөмбөлөгөөр нисссэн юм. Гэвч салхи гэнэт гарч ламтаны зүүгдсэн бөмбөлөг далайн зүг нисжээ. 7 сарыэ эхээр далайчид санамсаргүй нэг хүний цогцос олсон юм. Тэгвэл ДНК ийн шинжилгээ хийсний дараа ламтаны цогцос мөн болохыг тогтоосон байна. Тэр хамгийн сүүлчийн удаа GPS системээр холбоо барихдаа агаарт маш хүйтэн байна гэж хэлж байжээ.
Лид14. Олимпийн наададамд оролцож байгаа манай тамирчид мансууруулах бодис хэрэглэхгүй гэж хятадын олимпийн хорооны удирдлагууд мэдэгдсэн байна. Хятадын тамирчидаас сэргээшийн шинжилгээ авахад үр дүн олон улсын дундажтай харьцуулбал доогуур гарчээ.
Хятадын сэргээшийн эсрэг төв олимпод оролцож байгаа 5000 хүнээс шинжилгээ авчээ. Энэ үеэр хоёр тамирчин сэргээш хэрэглэсэн нь илэрч уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулсан бөгөөд тэдний нэг нь хятадын шилдэг тамирчин Үяанг Канпэнг байжээ. Энэ жилийн хувь хэмжээ өнгөрсөн жилийн1.8 мөн олон улсын тогтоосон хэмжээ болох 2 хувийг бодвол буурсан байна. Хятадад 41 допингийн эсрэг төв байдаг бөгөөд 34 нь бээжинд 7 нь бусад хотуудад одоогоор ажиллаж байгаа. Олимпын түүхэнд Бээжингийн олимп сэргээшийн эсрэг үйл ажилгаагаараа тэргүүлж байна.Тэмцээн бүрийн шилдэг 5 тамирчин шинжилгээ хийлгэсэн байгаа бөгөөд 800 нь шээсний, 900 нь цусны шинжилгээ юм байна. Олон Улсын олимпийн хорооноос тамирчдыг 2 удаагын шинжилгээнд л хамрагдаагүй бол сэргээшийн эсрэг хуулийг зөрчсөн гэж тооцож, шийтгэл хүлээлгэх болно гэжээ.

No comments: