2008-07-12

Дэлхий мэдээ 2008 07 12 Бямба гараг

Лид1. Брюссель хотод Косовод хандивлагч орнуудын чуулга уулзлат болжээ. Одон улсын хадивлагчид тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байгаа Косовод 1,9 тэрбум долларыг эдийн засгийг нь өөд нь татахад зориулахад бэлэн гэж амалжээ.
Косовод хандивлагч орнуудын чуулга уулзалтыг Европын холбооны ивээл доор анх удаа зохион байгуулж байгаа юм. 1,9 тэрбум долларын гуравны хоёрыг нь АНУ, европын орнууд хандивлах болжээ. Европын холбоо л гэхэд 800 сая евро буюу ойролцоогоор 1,27 тэрбум доллар, харин АНУ 400 сая доллар өгнө. Европын холбооны ажилтнууд хандивын мөнгөний зарцуулалтад хяналт тавих болсон байна. Косовод авилагийн түвшин өдөр. Иймд хандивлагчид тусламжийн мөнгө буруу гараар орж үр дүнгүй үрэн тарах болох бий гэж зовниж байгаа. Косовогийн ерөнхий сайд Хашим Тачи тусламжийн мөнгийг зөвхөн зориулалтаар нь зарцуулна гэж баасан гаригт Брюссельд болсон чуулганы үеэр хэлжээ. Косово улс дэлхийн банк оулсын валютын санд элсэх өргөдөлөө гаргажээ. Хандиваар авсан мөнгөний ихэнхи хэсгийг Косовогийн удирдагчид хуучин Югослав улсынс үлдээсэн өрийг дарахад зарцуулах юм байна. Югослав улс задарсаны дараа Косово Серб улсын нэгэн хязгаар нутаг болжээ. Тусгаар тогтнолоо олох хөдөлгөөний өрнөж цус асгаруулсан тэмцэл эхэлсэн тул Косовюогийн хязгаарт олон улсын эхийг сахиулагчид орж ирсэн юм. Сүүлийн 10 жилийн турш Косовогийн хязгаарыг НҮБ ын мэргэжилтнүүд удирдаж байлаа. Ингээд саяхан тусгаар тогтнолоо зарласан билээ. Сүүлийн 10 гаран жилд Косовогийн хязгаарт НҮБ ойролцоогоор 5 тэрбум доллар зарцуулсан байна. Гадаадын зарим шинжээчид Косовог санхүүгийн хар ншх гэж нэрлэжээ. Учир нь өмнө нь тусламжаар өгч байсан мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой, ор сураггүй алга болжээ.

Лид2. Лондон Москвагийнс хооронд тагнуулын шинэ дуулиан дэгдээд байна. ОХУ дахь Их Британий элчин сайдын яаманд ажилладаг дипломатч Кристофер Баурсийг оросын холбооны аюулгүй байдлын газар тагнуулч гэж нэрлэсэн хэмээн Британий Таймс сонинд бичжээ.
Бауэрс — Москва дахь Британий элчин сайдын яамны худалдаа хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн албан тушаал хашдаг байна. Английн дипломат ажилтныг оросууд тагнуулч гэж үзэж байгааг Ихм Британий гадаад хэргийн яам давхар нотолж байна. Оросын сөрөг тагнуулын газрын мэдээгээр бол Бауэрс английн тагнуулын байгуулагад өндөр албан тушаал давхар хашдаг. Тэр 90 оны эхэн үеэр Узбекистан улсад Би Би Си телевизийн сурвалжлагч гэдэг халхавчаар тагнуулын ажиллагаа хийдэг байжээ. Бауэрс Орост үйл ажиллагаа явуулдаг «ТНК — „Би-пи“» компанитай ямар нэгэн сэжимжээр холбоотой гэж оросууд таамаглаж байна гэж Таймс сонинд бичжээ. Түүнээс гадна ноён Бауэрс оросынн сөрөг хүчний намын лидерүүдтэй хэд хэдэн удаа холбоо тогтоож байсанд Оросын эрх баригчид түгшиж байна гэж энэ нийтлэлд онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн онд эхэлсэн Орос английн хооронд болж байгаа тагнуулч харилцан илрүүлсэн дуулиант хэрэг үүгээр ч дуусахгүй бололтой хэмээн Таймс сонин онцлон тэмдэглэжээ.

Лид3. Иран улс шинээр зохион бүтээсэн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай пуужин туршсан нь дэлхийн олон орны анхаарлыг татсан. Гэвч оросын мэргэжилтнүүд пуужин харвасан дүрс бичлэгийн анхааралтай судлаж үзсэний дараа Ираны зэвсэгт хүчнийхэний харвасан нэг пуужин хуурамч гэж нотлож байна.
Иран улс пуужингийн туршилт хийсэн нь Персийн буланд золтой лшинэ дайны галыг асаачихаагүй АНУ, Европын орнууд үүнийг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан. Иран улстай таарамж муутай байдаг Изралийн зэвсэгт хүчнийхэн түргэн авч бүх цэргийн хээрийн сургууль хийж, шинэ зэвсэгийнхээ сүр хүчийг ч гайхуулаад амжсан. Ираны цэргийнхэний зохион бүтээсэн Шахаб 3 пуужин нь 2000 км зам туулах хүчин чадалтай. Шинэ пуужин туршсан нь мэдээж бүс нутагийнхаа орнуудад сүр хүчээ гайхуулах гэсэн зорилгототой байсан. Иранчууд энэ зорилгодоо хүрчээ. АНУ ын төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Маккормак “Иран цлс хэдэн ширхэг пуужин харвасан нь чухал биш, харин ямар пуужин харваж байгаа нь чухал юм. Балластик пуужингий туршилт хийснээр бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж байна” гэж мэдэгдсэн юм. Иран улс хэдэн ширхэг пуужин харвасан нь оросын мэргэжилтнүүдийх эргэлзээг төрүүлж байна. Пужин харваж байгаа дүрс бичлэгийг судалсан оросын мэргэжилтэн Ира улсын харвасан пуужингуудын нэг нь нөгөөгийнхөө хуулбар зураг гэж дүгнэжээ. Учир нь нэг пуужингийн үүсгэсэн утаа тортог нь зэргэлдээх пуужингийнхтайгаа усны дусал мэт ижилхэн байжээ. Орчин үед компьютерийн тусламжтайгаар үүнийг ямар ч түвэггүй хийж болох юм.
Бүс нутагтаа сүр хүчээ гайхуулах нь Ираны өнөөгийн эрх баригчдад ашигтайгаар эргэж байгаа юм. Улс орны дотоодод эрх баригчдийн нэр хүнд өсөх бол харин оло улсын тавцанд дайсанаа сүрдүүлэх арга. Үнэхээр ИРан улс пуужин туршсаны дараа Израиль улс ч бас цэргийн хээрийн сургууль хийж, хамгийхн сүүлийн үеийн зэвсэгээ гайхуулсан юм.
“Бид улс орныхоо аюулгүй байдлыг хангах хэмжээний зэр зэвсэгтэй. Израилийн зэвсэгт хүчин газар нутагаа гадны довтолгооноос хамгаалж чадна” гэж Израилийн батлан хамгаалахын сайд Эхуд Барак цэргийн хээрийн сургуулийн үеэр мэдэгдэж байлаа.
Иран улс пуужингийн туршилт хийсний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж, бирж дээр хувьцааны үнэ унаж хөрөнгө оруулагчид алдагдалд орсон. Бшс нутагт тогтворшүй байдал үүссэн. Ийнхүү Иран улс
Хэрвээ Ираны туршсан пуужингийн зарим нь хуурамч байсан бол тэд бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж ердөө комптютерийн хулганы тусламжтайгаар санасандаа хүрчээ.

Лид4. Ливан улс төрчид үндэсний нэгдэлийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Ливаны засгийн газар 30 сайдтай. Тэдний 17 сайдыг барууны талыг баримталдаг парламентын олонхи болсон нам томилолх болжээ.
Харин Иран, Сири улсын эрх ашигийг хамгаалах чиглэлтэй сөрөг хүчний нам засгийн газарт 11 суудал авч байна. Ямар нэгэн чухал асуудал шийдэх үед сөрөг хүчнийхэн хориг тавих эрхтэй гэсэн үг юм. Ливаны төрийн тэргүүн Мишель Сулейман аль нэг нам эвсэл гэж туйлширдаггүй дундын баримталдаг үзэл бодолтой хүн. Тэр дотоод хэргийн сайд, батлан хамгаалахын сайдаа өөрөө санал болгож томилсон байна.
Ливаны ерөнхий сайдыэ үүрэг гүйцэтгэгч Фауд Синьортой тус улсын төрийн тэргүүн уулзсаны дараа засгийн газрын гишүүдийг баталж албан тушаалд нь оруулах зарлиг гаргажээ. Ливан улсад өнгөрсөн таван сараас хойш үргэлжилж байгаа эмх замбараагүй байдлын үеэр 37 хүний амь үрэгдээд байсан юм. Ливаны улс төрчид засгийн газар байгуулах асуудлаар Катар улсад хэлэлцээр хийсэн юм. Катарын эрх баригчид хөрш зэргэлдээ Ливаны улс төрийхн хүчнүүдийн хооронд зуучлагч болсон байна. Хэлэлцээр 6 долоо хоног үргэлжилжээ. Засгийн газар байгуулагдсанаар Ливанд төрийх хямрал дуусгавар болж байна.
Лид5. Колмубийн ерөнхийлөгч Альваро Урибе Венесуэль улсад айлчлал хийж байна. Сүүлийн үед Венесуэль, Колмубийн харилцаа муудаад байсан юм. Найрсаг харилцаагаа сэргээх зорилгоор Уго Чавес Колумбийн төрийн тэргүүнийг урьжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар Венесуэлийн хойд хэсэгт байдаг Пунто Фижо хотод уулзаж байна. Баасан гаригт болсон хэлэлцээрийн дараа Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес одоо хоёр орны хооронд маргаантай асуудал байхгүй. Колумб Венесуэлийн харилцааны шинэ үе эхлэж байна гэж мэдэгдсэн юм. Харин Колумбийн ерөнхийлөгч олон жилийн турш зэрэгцэн оршиж байгаа хөрш орнууд санал зөрүүтэй байгаа асуудлаар яриа хэлэлцээр хийж асуудлыг шийдэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. Хоёр орны харилцаа өнгөрсөн 3 сараас хойш муудсан юм. Колумбийн зэвсэгт бүлэглэлд барьцаалагдсан улс төрчя Ингрид Бетанкурыг суллахад Венесуэлийн ерөнхийлөгч жуучлагч болох санаачлага гарсан юм. Гэвч тухайн үед Колмубийн ерөнхийлөгч Уго Чавесийг зэвсэгт бүлэглэлийнхэнийг санхүүжүүлдэг гэж гэж харджээ. Үүний дараа Венесуэль улс Колумбтай дипломат харилцаагаа тасалж хил дээрээ цэргийн хүч төвлөрүүлсэн юм.
Колумбийн төрийн тэргүүн өөрийн гол холбоотоноо АНУ гэж үздэг бол Уго Чавес АНУ ын эсрэг ширүүн мэдэгдэл хийж Куба улсыг гол холбоотоноос болгожээ. Уго Чавес Колумбийн төрийн тэргүүнийг Венесуэльд ирэхэд нь дуу дуулж, өөрийн шүтэн биширдэг Латин америкийн хувьсгалч Симон Боливарын хөргийг түүнд бэлэглэжээ.

Лид6. Сонгуулиын үр дүнг будлиантуулсан хэрэгт буруутгагдаад байгаа африкийн Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабегийн эсрэг олон улсын хэмжээнд хориг арга хэмжээ авах тухай асуудлыг НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлсэн байна. Санал хураалт явуулах үеэр ОХУ, БНХАУ ын төлөөлөгчид Роберт Мугабегийн эсрэг хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж тогтоолын төсөлд хориг тавих эрхээ эдэлсэн байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ливи, Вьетнамын суурин төлөөлөгчид татгалзсан санал өгчээ. Харин Индонез улс санал хураалтанд оролцохоос түдгэлзсэн байна. НҮБ ын Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүн орнууд нэгдмэл байр сууринд хүрсэн тохиолдолд л шийдвэр хүчин төгөлдөр үйлчилэх эрхтэй байдаг. Орос, Хятадын суурин төлөөлөгч эсрэг санал өгсөнөөр Роберт Мугабегийн эсрэг хориг тавих боломжгүй болж байна.
Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 1 р үе шат энэ оны 3 сарын 29 нд болсон юм. Сонгуулийн үеэр ард түмэн сөрөг хүчний “Ардчилсан өөрчлөлтийн нам” ын дарга Морган Цвангарид санал өгчээ. Тухайн үед сөрөг хүчний нам өөрийнхөө ялалтыг зарласан ч сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн 2 р үеийг зарлажээ. Сонгуулийн нэг дүгээр үеэс, хоёр дугаар үе болох хооронд Зимбабве улсын сөрөг хүчний намын 200 гаруй зүтгэлтэнүүд хүчирхийлэлийн золиос болж, эсвэл учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе 7 сарын 27 нд болохоос өмнө сөрөг хүчний намын дарга Морган Цвангари хэвлэлийн бага хурал зарлаж сонгууль шудрага болж чадахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн нэрээ татаж авсан юм. Үүний дараа сөрөг хүчний өөрийн амь насаа хамгаалахын тулд Голландын элчин сайдын яамны хамгаалалтад оржээ. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дара Пан Ги Мун, Ангол, Танзани, Свазиленд улс Зимбабвегийн сонгуулийн ерөнхий хороонд хандан ганцхан нэр дэвшигчтэй, өрсөлдөгчгүй болох сонгуулийг хийхгүй байхыг уриалсан юм. гэвч сонгуулийн 2 р үеийг товлосон хугацаандаа 7 сарын 27 нд хийжээ. Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе энэ жил 84 настай. Тэр 1980 оноос хойш өнөөг хүртэл ерөнхийлөгчөөр ажиллаж тасралтгүй 6 удаа сонгогджээ. Барууны орнууд Зимбабве улсад сонгууль будлиантай болсон гэж үзэж байгаа тул харамсаж байгаагаа илэрхийлээд дарангуйлагч болж хувирсан Роберт Мугабед олгосон шагнал, хүндэт докторын цол хэргэмээ хурааж авч, хилийн чанад дахь эд хөрөнгө, банкны дансыг нь битүүмжилсэн юм.
Лид7. Applre компаний үйлвэрлсэн шинэ үеийн утас I Phone ийг дэлхийн олон оронд худалдаж эхэллээ. Хамгийн анхны iPhone 3G загварын утасыг 7 сарын 11 нд Шинэ Зеландын 22 настай оюутан худалдан авсан байна.
АНУ ын Вашингтон хотын цахилгаан барааны дэлгүүрт шинэ үеийн утас худалдан авах гэсэн хүмүүсийн урт дараалал өглөөнөөс үүсжээ. Дэлгүүрийн менежерүүд анхны нийлүүүлэлтээр хүлээн авсан гар утсыг 2 хоногийхн дотор зарж дуусах төлөвтэй байна гэж мэдэгдсэн байна. Өглөө 9 цагт онгойх дэлгүүрт хүмүүс 7 цагаас эхлэн дугаарлан зогсжээ. Тэгвэл Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад I Phone худалдан авах хүсэлтэй хүмүүсийн дугаарлал тогтоохын тулд компьютерээр хүсэл хүлээн авах болжээ. Гэтэл компьютео ачаалалаа даалгүй ажиллагаанаас гарсан байна. GPS модулиар ажилладаг iPhone 3 загварын гар утасыг Их БРитани улсад 45, 75 фунт стерлингийн урьдчилсан төлбөрт тарифт шилжсэн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй тарааж байна. Харин бусад өөр тарифийн хэрэглэгчдэд 320 доллараар худалдаж байна. Азийн орнуудад ч шинэ загварын гар утастай болох гэсэн хүмүүс их байна.
Лид8. ОХУ ын нийслэл Москва хотод элсээр хийсэн янз бүрийн хөшөө барималын үзэсгэлэн нээгджээ. Сэтгэл зүтгэл байвал урлагийн бүтээлийг юугаар ч хийж болно гэдгийг энэ үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэгдэд ойлгуулахыг хичээжээ.
Манай гаригийн таван тив, дөрвөн далайд байдаг янз бүрийн амьтан ургамалын дүрийг элсээр хийсэн байна. Дэлхийд ховордсон, улаан номонд орсон амьтадыг хийж дэргэд нь тухайэ амьтны тухай дэлгэрэнгүй мэдээллийг байрлуулсан байна. Москвад болж байгаа энэ үзэсгэлэнд
Австри, Белоруссь, Герман, Голланд, Иран, Польш, Португал, Орос, Украин, Узбекистан гээд дэлхийн 12 орны 20 гаруй уран барималч оролцжээ. 2008 оны 9 сарын 15 хүртэл энэ үзэсгэлэн Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ.

Энэ өдөр
Манай тооллын өмнөх 100 оны энэ өдөр Ромын эзэн хаан Гай Юлий ЦЕЗАРЬ мэндэлсэн байна.
1937 онд Москвагаас дэлхийн хойд туйлаар дамжин АНУ д хүрэх анхны нислэг хийсэн байна. Тэд 62 цаг 17 минут тасралтгүй нисэж дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.
1962 оны энэ өдөр «Роллинг Стоунз» хамтлагийн анхны концерт Лондон хотод болжээ.
1979 оны энэ өдөр Кирибати улс тусгаар тогтнолоо зарласан байна.

No comments: