2008-07-29

Дэлхийн мэдээ 2008 07 28 Даваа гараг

Лид3. Цэргийн гэмт хэрэг үйлдэж гэм зэмгүй 8000 лалын шашинтанг буудан хороох тушаал өгч байсан Радован Каражичийг баривчлахад нэрээ хэлэхээс татгалзсан нэг хүний утасны яриа тус болсон байна.
Сербийн тусгай албан руу нэг хүн утасдаж Радован Каражичтай тун төстэй дуу хоолойтой ардын эмчилгээ хийдэг эмчийн тухай мэдээлсэн байна. Энэ мэдээллийг Сербийн тусгай албаныхан анхааралдаа авч ардын эмчилгээ хийдэг эмч нарыг судлах болжээ. Тусгай албаныхан Каражичийг бүтэн 6 долоо хоногийн турш ажиглаж эцэст нь 7 сарын 18 нд Белград хотын захын нэгэн дүүрэгт явж байхад нь баривчилсан юм. 1992 оос 1995 оны хооронд болсон Балканы дайн үеэр Каражич олон удаа цэргийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хийсэн гэмт хэргүүдээс нь хамгийн аймшигтай нь 8000 хүнийг буудан хороох тушаал байжээ. 1995 оноос хойш тэр зүсээ хувиргаж Драган Дабич гэдэг нэрээр хуурамч бичиг баримттай болж ардын эмчилгээ хийдэг болжээ. Каражичийг баривчлахад Америкийн болон Их Британий тусгай албаныхан оролцсон гэдэг мэдээлэл ирж байсан юм. Германы тусгай албаны эх сурвалжууд Карачижтай байнга холбоотой байдаг Ратко Младич хууль сахиулах байгуулагийнханд хандаж Каражичийг хаана байгааг хэлж өгсөн гэж мэдээлсэн юм. Тэгвэл Каражичтай холбоотой өөр нэг шинэ мэдээлэл гэвэл түүнийг олон улсын шүүхэд шилжүүлэн өгөхийг эсэргүүцэж давж заалдсан тухай албан ёсны хүсэлтийг Нидерланд руу илгээсэн байна. үүнийг Каражичийн төрсөн ах Лука Каражич нотлож байгаа юм. Каражичийн өмгөөлөгч нь давж заалдах хугацаа дуусахаас хэдхэн минутын өмнө шуудангаар энэ хүсэлтээ илгээжээ. Ингэснээр энэ асуудлыг шийдэх хугацааг сунжруулах гэсэн арга хэрэглэж байна гэж эрх зүй судлаачид хэлж байна. Гэхдээ давж заалдах хүсэлтэд нь татгалзсан хариу өгч Каражичийг лхагва гаригт олон улсын шүүхэд шилжүүлэх болно гэж ажиглагчид хэлж байна.
Лид4. Зүүн Европын орнуудаар сүүлийн хэд хоногт хур тунадас ихтэй байна. Украин, Румын улсын нутаг дэвсгэрт их хэмжээний аадар бороо, мөндөр орж үер усны гамшиг нүүрлээд байна.
Украиний ерөнхийлөгч Виктор Ющенко үерийн гамшигт өртсөн улсынхаа баруун зүгийн мужуудыг гамшигийн бүс гэж зарлажээ. Үер усны гамшигаас урьдчилан сэргийлэх зорилгоор усны далан суваг барих ажилд тодорхой хэмжээний хөрөнгийг 2008 оны төсөвд тодотгол хийх замаар суулгаж өгөхийг Виктор Ющенко санал болгожээ. Украиний ерөнхий сайд хатагтай Юлия Тимошенко парламентын ээлжит бус хуралдааныг зарлаж байгалийн гамшигийн үеэр учирсан хохиролын хэмжээг арилгахад зориулан зарцуулах хөрөнгө мөнгөний асуудлыг яаралтай гаргаж өгөхийг хүсжээ. Украин улсын Ивано-Франковская, Львовская, Закарпатская, Тернопольская, и Черновицкая муж бүхэлдээ гамшигийг байдалтай байгаа юм. Үерийн усанд 15 хүн амь насаа алдсан бол өөр хоёр хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Үерийн гамшиг болсон бүс нутагт 21 мянган орон сууц, 300 гаруй суурин газар цахилгаан эрчим хүчнээс таслагдаад байгаа юм. Байгалийн гамшиг болсон газраас хүн амийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Украиний онц байдлыг яамныхан сүүлийн 100 жилд болж байгаагүй үер буулаа гэж мэдээлж байна. Үерийн гамшиг Молдав, Приднестровье, Румын улсад ч болж таван хүн амь насаа алдаад байна.
Лид5. 7 сарын 27 ний өдрийн өглөө АНУ ын Теннеси мужийн Ноксвилль хотын нэгэн сүмд үл мэдэгдэх этгээд галт зэвсэг хэрэглэж 7 хүнийг шархдуулжээ. Гэвч тэдний нэг нь эмнэлэгт ирсэнийхээ дараа шархаа даалгүй амьсгал хураасан байна.
Буудалцааны үеэр өөр 27 хүн хөнгөн гэмтэл авсан гэж Би Би Си мэдээлж байна. 7 сарын 27 ний ням гаригт энэ сүмд “Энни” мюзиклийг сүсэгтэнүүдийн хүүдүүд тоглож байжээ. Эх сурвалжуудыгн мэдээлж байгаагаар алуурчин галт зэвсэг хэрэглэх үеэр бага насны хүүхдүүд хэлмэгдээгүй байна. Гал нээсэн этгээдийг сүмд ирж мюзикл үзэж байсан гурван хүн нийлж саатуулжээ. Үүний дараа цагдаа нар хэргийн газар дуудлагаар ирсэн байна. Гэрчүүд алуурчиныг нийтдээ 13 удаа гал буудсан гэж хэлсэн байна. Эцэст нь түүний бууны сум нь дуусжээ. Хэрвээ сум байсан бол тэр илүү олон хүнийг онилох байсан гэж ярьж байна. Цагдаа нар гэмт хэрэгтэнээс эхний байцаалт авсан бөгөөд түүний нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Харин сүмд байсан хүмүүс гал нээсэн хүн 40 оос 50 насны урт цайвар үстэй богино цамц, жинсэн өмдтэй байсан гэж ярьжээ.
Лид6. Өнгөрсөн ням гаригт Оросын шинжилгээ судалгааны МИР 1, МИР 2 шумбагч Байгал нуурын ероол руу хоёр дахь удаагаа шумбалт хийсэн байна. Судалгааны төхөөрөмжийг 100 метрийн гүнд оруулжээ. МИР шумбагч төхөөрөмж өмнө нь далай тэнгисийн давс хужир ихтэй усанд ажиллаж байсан. Харин хэзээ ч нуурын цэнгэг усанд ажиллаж байгаагүй юм. Судалгааны төхөөрөмжийг шумбалт хийх үед загас агнуурын хуучин тортой орооцолджээ. Гэхдээ энэ үйл явдал төхөөрөмжний ажиллагаанд ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй юм. Байгаль нуурын усанд шумбах хамгийн анхны туршилт 7 сарын 24 нд хийж байсан билээ. МИР шумбагч төхөөрөмж Байгал нуурын хамгийн гүнзгий 1700 метрт хүрэх юм. Байгаль нуурын ероолд хүрсэний дараа хөрсний бүтэц, нүүрс төрөгчийн хэмжээг нь судлах болно. Байгал нуурыг судлах эрдэм шинжилгээний ажил хоёр үе шаттайгаар 2009 оныг хүртэл үргэлжилнэ. Эхний үе шат энэ оны 9 сарын дунд үеийг хүртэл үргэлжилнэ. Ирэх намараас өмнө 60 гаруй удаа шумбалт хийх юм байна. Ирэх жил Байгал нуурын усанд 100 гаруй удаа шумбалт хийх юм байна. Үүний дараа Байгал нуурын сав газрын өвөрмөц тогтоцыг хэвээр хамгаалах тухай цогц арга зүйг боловсруулах юм байна.
Лид7. Бээжингийн олимпийн наадам болох хугацаа хором хоромоор ойртсоор байна. Олимпийн хотхоны нээлт болж тэнд хамгийн анхны тамирчид хүрэлцэн ирлээ.
Олимпийн цогцолборт хамгийн түрүүнд БНХАУ ын хөнгөн атлетикийн тамирчид иржээ. Олимпийн хотхоны нээлтийн ажиллаанд сагсан бөмбөгийн спортийн тамирчин Яо Мин хятадын төрийн далбааг мандуулсан байна. Би Би Си ийн хятад дахь сурвалжлагчийн мэдээлснээр олимпийн хотхон хамгийн орчин үеийн өндөр технологиор, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр баригджээ. Олимпийн хотхоны ихэнхи барилга байшин нь нарны эрчим хүч ашиглан цахилгаанаар хангагдах юм байна. Бас шууд л цоргоноос гоожиж байгаа усыг нь уухад хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна. Уг нь бол Бээжин хотын нийтийн ус сувагаар түгээж байгаа усыг цоргоноос авч шууд хэрэглэдэггүй юм байна. Олимпийн хотхоны нэг сууцанд 4 өөс 8 тамирчин амьдрахаар тооцоолжээ. Олимпийн наадмын үеэр хотхонд 16 мянган тамирчин амьдрах юм. Тамирчдын эрүүл мэндийг хамгаалахын тулд хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах тусгай лаборатори тогтмол ажиллах юм байна. Олимпийн хотхоны нээлтийн ажиллагаанд Хятадын олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Ци бэлгэ тэмдэгийн алтан түлхүүрийг Олимпийн хотхоны мэр Чэнь Жилид гардуулжээ. Олимпийн наадмын үеэр агаарын бохирдолын хэмжээг бууруулна гэж амлаж байсан ч Олимпийн хотхоны эргэн тойронд утаа тортог байсаар байна. Олимпийн наадам дууссаны дараа энэ хотхон Бээжин хотын нэгэн бичил дүүрэг болно. Тамирчид байрлаж байсан орон сууцыг худалдах юм. Энэ дүүрэгт нэг орон сууцны үнэ 1 сая долларын үнэтэй юм байна.
Лид8. Өнгөрсөн ням гаригт Ираны нийслэл Тегеран хотод хулгай дээрэм, хүчин, хар тамхиний наймаа хийсэн 29 хүнийг дүүжилэн хороожээ. Онц ноцтой гэмт хэрэгтэнүүдийг дүүжилж хороох тухай мэдээллийг Ираны төв телевиз дамжуулжээ.
Өнгөрсөн жил 317 хүнийг Иран улсын шүүх байгуулага цаазаар авсан гэж Эмнести Интернэйшнл байгуулага мэдээлжээ. Гэмт хэргийн бууруулахад цаазаар авах ял оноох нь хамгийн үр дүнтэй арга гэж Ираны засгийн газар үздэг байна. Маш нарийн судалгаа, мөрдөн байцаалт явуулсаны дараа ялын дээд хэмжээг оноодог гэж тайлбарлаж байна. Гэвч хүний эрхийг хамгаалах зарим байгуулагынхан хөнгөн гэмт хэрэг хийсэн хүнд заримдаа алдаа гаргаж хүнд ял оноож байсан тохиолдол байсан гэж мэдээлдэг байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд найман эмэгтэй нэг эрэгтэйд ялын дээд хэмжээ оноож байжээ.
Лид9. Австралийн иргэний агаарын тээврийн Күантас компаний Лондон Хонког Мельбурн чиглэлийн онгоцны өнгөрсөн долоо хоногт Филлипиний Манила хотод осолын буулт хийж байсан талаар бид мэдээлсэн байсан билээ. Онгоцны их биед далавчний тус газар цоорсон нь хүчилтөрөгчийн хийтэй баллон дэлбэрсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Учир нь онгоцонд үзлэг хийсэн инженерүүд онгоцын хүчилтөрөгчийн хийтэй нэг баллоныг хайгаад олоогүй байна. Гэхдээ одоо ямар нэгэн дүгнэлт хийх нь эртэдсэн хэрэг бөгөөд хэнм нэгэн этгээд санаатайгаар онгоцыг дэлбэлэх гэж оролдсон ч байх мэдэх юм гэж үзэж байна. Боинг онгоц газардсаны дараа үнэрч нохотой шинжээчид ажиллажээ. Гэвч онгоцноос дэлбэрэх төхөөрөмж илрүүлээгүй юм. Онгоцонд гэмтэл гарсаныг тогтоох судалгаа шинжилгээ ажил дахин хэд хоног үргэлжилэх төлөвтэй байна. Харин албаны ёсны дүгнэлт 3 сарын дараа гарах юм байна.
Лид. Германы иргэний агаарын тээврийн Deutsche Lufthansa AG компаний албан хаагчид ажил хаялт зарлажээ. Ингэснээр нисэх компанийханы ажил хаялт Германы Франкфурта-Майне, Гамбург гэх мэт томоохон хотуудын нисэх буудлын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Гэхдээ нисэх буудлын захиргааныхан ажил үйлчилгээний хуваарьт нь ямар өөрчлөлт гарахыг одоогоор нарийн тодруулж зарлаагүй юм. Германы иргэний агаарын тээврийн компаний хэдэн нислэг цуцлагдаж байгаа нь зорчигчдод тодорхой биш байна. Lufthansa компаний үйлдвэрчний эвлэл эгнээндээ 52 мянган ажилтан албан хаагчдийг нэгтгэдэг бөгөөд тэдний 91% хувь нь ажил хаялт зарлахы, дэмжиж байгаагаа илэрхийлжэ.
Лид. БНХАУ ын ховордсон амьтадыг судлах хүрээлэнд бүл нэмж 4 хулсны баавгай хорвоод мэндэлсэн байна.

7 сарын 26 ний бямба гаригийн орой ховордосон амьтадыг судлах хятадын үндэсний хүрээлэнд 9 настай хулсны баавгай бамбарууш төрүүлжээ Тун удалгүй үүний дараа өөр 3 баавгай амаржсан байна. Ингэснээр хятад улсад нийт 4 хулсны баавгайгаар бүл нэмээд байна. Энэ үйл явдалыг хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн панда бум гэж нэрлэжээ. Ховордсон амьтадын судлах хятадын үндэсний хүрээлэнд 71 хулсны баавгай амьдарч байгаа. Харин Сычуань мужийн нутагт зэрлэг байгальд 1600 хулсны баавгай амьдарч байгаа юм.

No comments: