2008-07-19

Дэлхийн мэдээ 2008 07 19 Бямба гариг

Лид1. Балба улсын нийслэл Катманду хотод БНХАУ ын элчин сайдын яамны гадаа Түвдийн дүрвэгчид эсэргүүцлийн жагсаал хийсэн 200 хүнийг цагдаа нар баривчилжээ. Ройтер агентлагийн уламжилсанаар саатуулсан хүмүүсийг хэдхэн цагийн дараа сулласан юм байна.
Ройтер агентлагийн мэдээлснээр хятадын элчин сайдын яамны гадаа жагссан Түвд үндэстэнүүд төрөлх эх оронд нь тусгаар тогтнол олгохыг хятадудаас шаардсан байна. 208 оны 3 сараас хойш Балбын вант улсад амьдардаг Түвдийн цагаачид Хятадын элчин сайдын яамны гадаа тогтмол жагсаал хийдэг болжээ. Балба улсад Түвдээс ирсэн 20 мянган цагаач аж төрдөг байна.
Лид2. Тайвань арал БНХАУ ын жуулчдад үүд хаалгаа нээж байна. Сүүлийн үед БНХАУ, Тайваны хооронд өндөр дээд түвшинд яриа хэлэлцээр хийгдэж Тайвань, эх газрын хятадын харилцаа сайжирч байгаа юм. Тайваньтай харилцаагаа хэвийн болгох нь БНХАУ ын хувьд стратегийн чухал алхам юм.
Энэ амралтын өдрүүдэд БНХАУ ын 2000 иргэн иргэн Тайвань аралд дээр амрахаар ирэх гэж байна. Хятадын иргэд бие даан Тайвань руу явах боломжгүй. Харин аялал жуулчлалын компаний шугамаар аялах эрхтэй болжээ. Саяханыг хүртэл Хятадын засгийн газар Тайвань руу явах иргэдэд хяналт тогтоож байжээ. Жилд 300 мянган хүн эх газрын хятадаас Тайвань аралд очдог байсан гэнэ. Харин Тайванаас Хятад руу жилд 5 сая хүн амралт, аялал, жуучлал, бизнес, ажил хэргийн асуудлаар БНХАУ ын газар нутаг дээр хөл тавьсан байна. Эх газрын хятад, Тайваний хооронд шууд тогтмол нислэг хийх тухай гэрээ саяхан хүчин төгөлдөр болсон юм. Одоо амралтын өдрүүдээр Хятад Тайваний хооронд чартерийн нислэг хийгдэж байх юм. Аялал жуучлалыг сэргээж байгаа нь Тайвань аралын ерөнхийлөгчөөр Ма Инзю сонгогдсоноос хойш хоёр талын харилцаа эрс сайжирсаны тэмдэг юм. Тайваний ерөнхийлөгч Ма Инзю сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хятадтай эдийн засгийн харилцаагаа идэвхижүүлэх нь гол зорилт гэж тодорхойлжээ.

Лид3 Ромын хамба лам 16 р Беннедиктийн Австрали улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Австралийн католик шашны зарим нэг лам хуврагууд бага насны хүүхдийг садар самуунд урвуу татсан хэрэгт холбогдсонд сүсэгтэн олноос хүлчэл өчсөн байна.
Лам хуврагуудыгн зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсээс уучлалт хүсэж байна.Лам нар бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн нь сүсэгтэн олны итгэл, сүсэг бишрэлийг бууруулах сөрөг нөлөөтэй гэж хамба лам хэлжээ. Хүчирхийлэлд өртсөн хүмүүст анхаарал халамж тавих хэрэгтэй бол харин буруутай этгээдийг хуулийн хариуцлагад татах ёстой гэж Ромын кхатолик шашны тэргүүн 16 р Беннедикт мэдэгджээ. Ромын хамба ламыг Австрали улсад айлчлах үед лам нарын зүгээс хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн хамба ламд хандан уучлал хүсэхийг шаардаж жагсаал хийсэн юм. Австрали улсад лам хуврагууд хүчингийн хэрэг хийсэн 107 тохиолдол бүртгэгджээ. Гэвч цагдаагийн газар хандаж бүртгүүлээгүй олон зуун тохиолдол байхыг хэн ч үгүйсгэхгүй байгаа юм. 2008 оны хавар хамба лам АНУ д айлчлал хийхдээ америк лам хуврагуудын зүгээс хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй биечлэн уулзаж байжээ. Одоогоос 6 жилийн өмнө лам нар хүчингийн хэрэг хийсэн тухай дуулиант хэрэг дэгдэж байсан юм.
Лид4. Кубын засгийн газар хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийж эхэллээ. Кубад улсад бүх газар төрийн мэдэлд байдаг юм. Хүн амаа хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломж Куба улсад байхгүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд Куба улсад газрыг хувь хүмүүст эзэмшүүлэх гэж байна. Хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийх тухай зарлигт Кубын төрийн тэргүүн Рауль Кастро гарынс үсэг зурсан байна.
Кубын төрийн төв хэвлэл Гранма сонинд Рауль Кастрогийн зарлигийг бүрэн эхээр нь нийтэлсэн байна. Газар тариалангийн салбарт шинэчлэл эхэлсэнээр хувийн хөдөө аж ахуй эрхлэгчид 40 га газрыг 10 жилийн хугацаатай эзэмших боломж нээгдэж байна. Харин дараа нь газар эзэмших эрхээ сунгаж болох гэнэ. Харин жирийнэ хувь хүмүүс 25 жилийн хугацаатайгар газар эзэмших эрх авч болно. Харин газрыг бусдад худалдах, бусдын нэр дээр шилжүүлэхийг хориглосон байна. Хөдөө аж ахуй эрхлэгчид талбайгаас хураан авсан хүнсний ногоо, үр тариагаа улсад зарж , тодорхой хэмжээний татвар төлөх ёстой болжээ. 1959 онд Кубад хувьсгал гарсанаас хойш бүх газар төрийн мэдэлд шилжсэн юм. Куба улсын хөдөө аж ахуйн салбар сүүлийн үед уналтанд ород байгаа бөгөөд засгийн газар дотоодын хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.Иймээс Куба улс хүнсний барааныхаа тавин хувийн хилийн чанадаас худалдан авдаг байна.Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Рауль Кастро төрийн тэргүүн болсоноор хүн амын амжиргааны түвшинг нэмэгдүүлэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Рауль Кастро жирийн иргэд гар утас, компьютер, DVD тоглуулагч хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Газрыг хувь хүнд эзэмшүүлэх тухай шийдвэр нь Рауль Кастрогийн хамгийн либерал шийдвэр боллоо гэж барууны улс төр судлаачид дүгнэж байна.

Лид5. Аргентин улсад хөдөө аж ахуй бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлсэн нь олон мянган тариаланчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Иймээс Аргентин улсын ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер татвар нэмэх тухай хуулийг хүчингүй болгох зарлигт гарын үсэг зурсан байна. Ийнхүү хөдөө аж ахуй эрхлэгчид, засгийн газрын хооронд 4 сар үргэлжилсэн маргаантай асуудал намжиж байна.
Эрх баригчид татвар нэмэхийг эсэргүцсэн хөдөө аж ахуй эрхлэгчидтэй хэлэлцээр хийсэн ч амжилтанд хүрээгүй юм. үүний дараа Аргентины төрийн тэргүүн татвар нэмэгдүүлэх хуулийг хүчингүй болгохыг парламентын дээд танхимд өргөн барьжээ. Парламентын гишүүд ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байна. Засгийн газар татвар нэмэх шийдвэр гаргасны дараа хөдөө аж ахуй эрхэлэгчид жагсаал хийж, хурдны замыг хааж байсан юм. Аргентина улс наран цэцгийн тосны боловсруулалт, нийлүүлэлтээрээ дэлхийд 1 р байр, эрдэнэ шишийн тариалтаараа 2рт байр, улаан буудайн тариалалтын хэмжээгээрээ дэлхийд 4 р байр эзэлдэг байна.
Лид6. Мексикийн тэнгисийн цэргийн хүчнийхэн америкийн тэнгисийн тагнуулын албатай хамтран Номхон далайд явж байсан шумбагч хөлөг онгоцыг саатуулжээ. Шумбагч онгоцны бүхээгт 6 тонн кокаин байжээ.
Шумбагч онгоцыг Мексик, Америкийн тэнгисийн цэргийн хүчнийхэн лхагва гаригт саатуулсан байна. Цэргүүд шумбагч усан онгоцны хөдөлгүүрийг ажиллагаанаас гаргаж мансууруулах бодисийн наймааг хийгчдийг барвьж чаджээ. Шумбагч хөлөгний бүхээгт Колмуби улсын 4 иргэн байсан бөгөөд тэд Колумбаас АНУ ыг зорин явж байжээ. Шумбагч усан онгоцыг мансууруулах бодисын наймачид өөрсдөө угсарсан байна гэж хууль сахиулах байгуулагын төлөөлөгч мэдэгдсэн юм. Латин Америкийн орнуудад мансууруулах бодисын наймаачидтай идэвхитэй тэмцэж байна.
Лид7. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар өнөөдөр Женев хотод олон улсын хэмжээний уулзалт болох гэж байна.
Энэ уулзалтад Ираны цөмийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Саид Жалили, Европын холбооны аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн дарга Хавьер Салона, АНУ ын төрийн нарийн бичгийн даргийн орлогч ноён Ульям Бернс нар оролцох юм. ОХУ, Их Бртиани, Герман, Хятадын төлөөлөгчид энэ уулзалтад ажиглагчийн хувиар оролцох юм байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар болох уулзалтад АНУ өөрийн төлөөлөгчөө илгээж байгааг Ираны улс сайшааж байна гэж Сири улсад айлчлал хийж байгаа Ираны гадаад хэргийн сайд хэлсэн байна. Женевт өнөөдөр эхлэж байгаа уулзалтанд АНУ оролцсоноор Ираны байр суурийг сонсох боломж гэж ойлгож байна гэж Ираны гадаад хэргийн сайд хэвлэлийн бага хурал хийхдээ онцлон тэмдэглэжээ. АНУ ирэх найман сараас эхлэн Ираны нийслэл Тегеран хотод өөрийн дипломат төлөөлөгчийн газраа нээх бодолтой байгаа юм байгаа гэж Их Британий сонин хэвлэлээр мэдээлэл гарсан юм. Гэвч АНУ албан ёсоор Ираны талд хүсэлтээ илэрхийлээгүй байгаа юм.
Лид11. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа энэ үед нэр дэвшигчдийг болон АНУ ын өнөөгийн ерөнхийлөгч Жорж Бушын тухай дуу зохиосон байна.

Энэ өдөр
1900 оны энэ өдөр Францын Парис хотод метроны станц нээгдэж байжээ. Одоо Парис хотын метро нь 199 км урт төмөр замтай, 15 чиглэлд зорчигч тээвэрлэдэг, нийтдээ 368 өртөөтэй болж өргөжсөн байна. Парисын метрогоор өдөрт 6 сая хүн үйлчлүүлдэг байна.
Одоогоос 100 жилийн өмнө буюу 1908 оны энэ өдөр Роттердам хотод хөлбөмбөгийн «Фейенорд» клуб байгуулагджээ.
1952 оны энэ өдөр Финляндийн Хельсинк хотод зуны олимпийн 15 р их наадамын нээлтийн ажиллагаа болсон байна.
Тэгвэл 1980 оны энэ өдөр Москвад зуны олимпийн 22 р их наадмын нээлт болжээ. ЗХУ Афганистанд цэргийн ажиллагаа хийж байгааг эсэргүүцсэн АНУ Москвагийн олимпийн наадамд оролцохоос татгалзсан юм.
1994 оны энэ өдөр Леонид Кучма Украиний ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.
2000 оны энэ өдөр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин БНАСУ ын Пхеньян хотод айлчлал хийсэн байна. Үүнээс өмнө ЗХУ, ОХУ ын удирдагчидаас хэн нь ч БНАСАУ д ирж байгаагүй юм.

No comments: