2008-07-17

Дэлхийн мэдээ 2008 07 17 Пүрэв гараг

Лид1. Зүүн Өмнөд Азийн Тайланд, Комбожи улсын хооронд газар нутгийн маргаантай асуудал даамжирч нөхцөл байдал хүндэрч байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийхн агентлагууд уламжилж байна. Тайланд Камбожийн зэвсэгт хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Камбожи, Тайландын хил залгаа газар Преах Вихеар гэдэг сүм байрладаг байна. Энэ сүмийг Тайландчууд ариун шүтээнээ гэж үздэг бөгөөд тогтмол мөргөл хийхээр ирдэг. Албан ёсоор энэ сүм Камбожи улсын нутаг дэвсгэрт байрладаг. Гэхдээ Тайландын мөргөлчидийг чөлөөтэй нэвтрүүлж шашны зан үйлээ хийхэд нь саад болдоггүй байжээ. Камбожи улсын эрх баригчид цаашид энэ сүмд мөргөл хийхээр ирж байгаа Тайландын иргэдийг улсынхаа нутаг дэвсгэр рүү чөлөөтэй нэвтрүүлэхээс татгалзсан байна. Камбожийн хилчид мөргөл хийхээр явж байсан Тайландын 3 иргэнийг хил зорчигч гэж үзэж саатуулжээ. Үүнийг Тайланд улс эсэргүүцэж хил дээрээ үлэмж хэмжээний цэргийн хүчийг байрлуулсан байна. Комбажийн зэвсэгт хүчнийхэн ч хилийн харуул хамгаалалтаа нэмэгдүүлжээ. Тайланд Комбажийн гадаад хэргийн яамныхан үүсээд байгаа асуудлыг шийдэхээр яриа хэлэлцээр хийж эхэлжээ. Камбожийн ерөнхийлөгч Хун Сен зэвсэгт хүчнийхэндээ түрүүлж гал нээхгүй байхыг тушаасан байна. Хэрвээ Тайландын цэргүүд Камбожийн хилийг давж, гал нээх юм бол хариу цохилт өгөхийг зөвшөөрсөн байна.
Лид2.Иргэний дайн дэгдэж бослого хөдөлгөөнтэй байгаа Судан улсын Дарфур муж руу БНХАУ ын энхийг сахиулагчидийг илгээлээ.
Хятадын Ардын чөлөөлөх армийн 172 цэргийн албан хаагч Хятадын Хэнань мужийн Шэнжоу хотоос Суданы улсыг зорин явлаа. Хятад улс хамгийн анх 2007 оны 8 сарын 9 нд Суданы улс руу инженерийн цэргийн ангийн 315 хүнийг илгээж байжээ. Хятадын цэргүүд Суданы Дарфур мужид зам гүүр барих, нисэх онгоцны буудал барих, ус цэвэрлэх байгууламжийг барихм гэх мэт сэргээн босгох ажилд оролцож байгаа юм байна. Хятадын энхийг сахиулагчид НҮБ ын дүрэм, отлон улсын эрх зүйг баримтлан ажиллах бөгөөд Судан руу явахаасаа өмнө халдварт өвчнөөс сэргийлэх тарилга хийлгүүлсэн байна. Цэргүүд англи, араб хэлний сургалтанд хамрагджээ.
Лид3.Малайзын сөрөг хүчний лидер Анвар Ибрагимийг лхагва гаригийэ орой авилагын хэрэг, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орсон хэрэгт буруутгаж баривчилсан байна. Харин пүрэв гаригийнэ өглөө түүнээс мөнгө барьцаалан авч суллажээ.
6 сарын 28 нд Малайзын ерөнхий сайдын туслахаар ажиллаж Моххаммед Сайфул Буххари цагдаагийн газарт хандан Анхвар Ибрагимын зүгээс бэлгийн дарангуйлалд өртсөн гэж өргөдөл гаргасан байна. Өнгөрсөн мягмар гаригт Малайзын прокурор Анварыг баривчлах шийдвэр гаргажээ лхагва гаригийн орой улс төрчийн хувийн байшингийнхаа ойролцоо явж байхад нь цагдаа нар саатуулсан байна. Цагдаа нар түүнийг Куала Лумбур хотын нэгэн эмнэлэгт аваачид ДНК ийн шинжилгээ өгөхийг шаардсан ч улс төрч татгалзжээ. Малайзын хуулиар хэрэгт сэжиглэгдсэн хүнийг 14 хоног саатуулдаг бөгөөд энэ хугацаа дуусахаар түүнийг суллах, эсвэл албан ёсоор ял тулгах ёстой байдаг. Малайз улсад лалын шашны шариатын хууль, нөгөө нь өөр шашинтай хүнд зориулсан хууль эрх зүйн актууд хүчин төгөлдөр үйлчилдэг. Шариатын хуулиар ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд 20 жилийн ял оноодог байна. Анвар өөрийннх нь эсрэг гаргасан өргөдөлд бичсэн баримтуудыг эрё няцааж байгаа бөгөөд улс төрийн учир шалтгаантайгаар намайг улс төрийн тавцангаас зайлуулах гэсэн оролдлого гэж үзэж байна. 1998 онд Анвар Ибрагим Малайзын сангийн сайдын албан тушаал хашиж байхдаа авилага авсан, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орсон хэрэгээр яллагдаж 15 жил шоронд хоригдох ял авсан байна. Гэвч 2004 онд түүнийг цагаатгаж шоронгоос суллаж байжээ.

ТОВЧ
ОХУ ын хойд Кавказын уулархаг нутагт Кавказ 2008 цэргийн хээрийн сургуулилтийг хийж байна. Энэ цэргийн хээрийн сургуульд Оросын хилийг зөрч х гэж байгаа алан хядагчидыг илрүүлэх даалгаварыг биелүүлэхээр зохиомжилсон байна. Сургуулилтад 8000 цэргийн албан хаагч оролцож байна.

Өнөөдөр Оросын хамгийн сүүлчийн эзэн хаан Романовыг гэр бүлийн гишүүдтэй нь хамт буудан алсанаас хойш 90 жил өнгөрч байна. Эзэн хааныг буудан хороосон Екатеринбург хотод хааны гэр бүлийн гэгээн дурсгалыг хүндэтгэх лам хуврагууд, иргэдийн жагсаал болжээ. Өнгөрсөн шөнө Екатеринбург хотыэ сүм хийхэд тэдэнд зориулан ном хуржээ.

Египетийн баруун хойд хэсэгт зорчигт нийслэл Каир хотоос 550 км ын алсад ачааны машин төмөр замын гарамаар гарах гэж байгаад гал тэрэгтэй мөргөлдсөн байна. Ингэхдээ хэд хэдэн машин, зорчигч тээврийн автобус мөргөлджээ. Үүний улмаас 40 гаруй хүн амь насаа алдаж 60 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Галт тэрэгний хоёр цуваа замаасаа гарсан байна. Одоогийн байдлаар осолд гадаадын иргэд өртөөгүй гэсэн мэдээлэл ирж байна. Египет улсын ерөнхий сайд буруутай этгээдийн олох, нас барсан хүмүүсийн ар гэр, бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлэх ажлыг хяналтандаа авсан байна. Египет улсад зам тээврийн осолоос болж жилд дундажаар 6500 гаруй хүн амь насаа алддаг байна.

Өнөөдөр Новосибирск хотоос холгүй сансрын нисэгчдийг шүхэрээр буулгаж чөлөөт уналт хийлгэх туршилт хийгдэж байна. Ирээдүйн сансрын нисэгчид чөлөөт уналт хийж байхдаа математикийн бодлого бодож зөв хариуг нь гаргах даалгавар биелүүлэх ёстой юм. Ердөө 30 секунд чөлөөт уналт хийхдээ цаг 200 км цаг хурд авдаг байна.

Лид4. Колумбийн зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдаж 6 жил хоригдож байсан улс төрч Ингрид Бетанкурыг суллах үед олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн таних тэмдэгийг Колмубийн засгийн газрынцэргүүд ашигласан байна. Тус улсын ерөнхийлөгч Альваро Урибе үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч Улаан Загайлмайн нийгэмлэгийн таних тэмдэгийг төрийн байгуулага, засгийн газрын цэргүүд ашиглахыг Женевийн конвенцээр хориглосон байдаг юм.
Барьцаанд байсан Ингрид Бетанкур, өөр 14 хүнийг 7 сарын 2 нд засгийн газрын цэргүүд зэвсэг хэрэглэлгүйгээр суллаж чадсан юм. Зэвсэгт бүлэглэлийнхэнтэй уулзсан засгийнэ газрын цэргүүд өөрсдийгөө олон улын байгуулагын төлөөлөгчид гэж итгүүлсэнээр барьцааны хүмүүсийг суллаж чадсан билээ. Энэ ажиллгаанд оролцсон нэг хүн олон улсын улаан загалмайн байгуулагын таних тэмдэг бүхий хувцастай байжээ. Колумбын ерөнхийлөгч олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс уучлалт хүсжээ. Олон улсын улаан загалмайн байгуулага нь маргалдаж байгаа талуудын алийг ч дэмжхгүй дундыг баритлаж хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг юм. Улаан загалмайн нийгэмлэгийн таних тэмдэгийг засгийн газрын цэргүүд ашигласан нь энэ байгуулагад итгэх итгэлийг буруулах вий гэж албаны хүмүүс сэтгэл зовниж байна.

Лид5. Израиль Ливан улс дайны үед олзлогдсон хүмүүсийг харилцан солилцох тохиролцоонд хүрсэн талаар бид мэдээлж байсан билээ. Өнөөдөр олзны хүмүүсийг харилцан солилцох үйл ажиллагаа болж өнгөрлөө. Ливаны Хезболла бүлэглэл 2006 онд барьцаалагдсан хоёр цэргийн цогцосыг өгсөний хариуд Израилийн засгийн газар шоронд хоригдож байсан Ливаны таван иргэнийг сулласан байна.
Израилийн шоронгоос суллагдсан хүмүүсийн дотор 1979 онд израилийн гурван иргэнийг хороож бүх насаараа хоригдох ял эдлэсэн Самир Кунтар ч байгаа юм. Лхагва гаригт хүлээн авсан хоёр цэргийн шарилийг ар гэрийнхэн нь танижээ. 2006 онд Израилийн хилийн хоёр цэргийн албан хаагчийг Ливаны Хизболла бүлэглэлийнхэн барьцаалсаны дараа дайн дэгдсэн билээ. Израилийн засгийн газар Ливаны таван иргэнийг сулласанаас гадна Ливаны зэвсэгт бүлэглэлийн талд байлдаж байсан 199 хүнийг шарилийг шилжүүлжээ. Израилийн шоронгоос суллагдсан таван цэргийн албан хаагчийн эх орондоо ирсэнтэй нь холбодуулан Хизболла бүлэглэлийнхэн Накура хотод цуглаан хийсэн байна. Олзны хүмүүс суллагдсан үйл явдалыг Ливан даяар баярын өдөр болгон тэмдэглэж байна. Ливаны төрийн тэргүүн шоронгоос суллагдсан таван цэргийн албан хаагчийг эх орондоо ирсэнд нь баяр хүргэжээ. Олзны хүмүүсийг солилцоход Герман улс жуучлагчийн үүрэг гүйцэтгэжээ.

Лид6. Иордан улсын нийслэл Амман хотод сонгодог хөгжмийн концерт буудалцаанаар дуусгавар болсон байна. Концертийн үеэр автомат буугаар зэвсэглэсэн нэг залуу үзэгчид, хөгжимчид рүү гал нээсэн байна.
Гэвч гэрчүүдийн хэлж байгаагаар алуурчин Ливан улсаас ирсэн хөгжимчинг буудан хороохоор онилсон байна. Тэр 6 хүнийг шархдуулж дараа нь амиа хорлох гэж оролджээ. Гал нээсэн хүнийг хэн болохыг нь цагдаа нар тогтоосон бөгөөд тэри 19 настай Палестинаас ирсэн дүрвэгч байжээ. Одоогоос 14 хоногийн өмнө Лалын хэт үндсэрхэг “Исламын фронт” хөдөлгөөнийхөн Иорданд болох сонгодог хөгжмийн тоглолтыг зохион байгуулахыг эсэргүүцэж байсан юм. Учир нь сонгодог хөгжмийн тоглолтод оролцсон хөгжимчин Ливаны иргэн өмнө нь Израилийн тусгаар тогтнолын 60 жилийн ойн баярт оролцож байсан байна. Иорданы эрх баригчид энэ бол алан хядах ажиллагаа биш, харин сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний хийсэн ажил гэж үзэж байна.

Лид7. Статистикийн мэдээнээс харвал АНУ д инфляцийн түвшин сүүлийн 26 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн байна. АНУ ын хөдөлмөрийн яамны мэдээнээс харвал өнгөрсөн 6 сард өргөн хэрэглээний барааны үнэ 1,1 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засагчдийн тооцоолж байснаас илүү байгаа юм.
Америкийн холбооны нөөцийн газрын дарга Бен Бернанкийн хэлснээр АНУ д цаашид инфляц нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Улс орныхоо эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд америкийн холбооны нөөцийн газар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авч байсан. Гэвч энэ нь үр дүнгээ өгөхгүй байгаа тул цаашид зээлийн хүүг одоо байгаа хэмжээнд нь тогтоон барих болжээ. АНУ д инфляц нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь шатахуун, түлшний үнэ өссөнтэй салшгүй холбоотой юм байна. Байгалийн хий, шатахууны үнэ өнгөрсөн 6 сард 6,6 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулах юм бол АНУ д инфляцийн түвшин 5 хувиар өсжээ.

Лид8. Роллинг Стонес хамтлагийн гитарчин Ронни Вуд согтууруулах ундаанаас татгалзахаар шийдсэн байна. Тэр архинаас гарах эмчилгээнд хамрагдах болсоноо зарлажээ.
Сүүлийн үе английн сонин хэвлэлээр гитарчин Ронни Вудийн хувийн амьдралтай холбоотой мэдээлэл ихээр цацагдах болсон юм. Ронни Вудын ар гэрийнхэн, найзууд нь түүнийг архинаас гарах эмчилгээ хийлгэх гэж байгааг нь дэмжиж байна. Энэ жил 61 настай гитарчин өмнө ч бас архинаас гарах эмчилгээнд орж байсан юм. Хамгийн сүүлд тэр 2002 онд согтууруулах ундаанаас гарах эмчилгээ хийлгэж байжээ. Өнгөрсөн жил Ролинг Стонес хамтлаг дэлхийг тойрон аялах тоглолтоо өндөрлөсөн юм.

Лид9. Лондон хотын гудамж талбайд шүршдэг будгаар зураг зурж үлдээдэг үл мэдэгдэх зураачыг хайж байна. Английн Дэйли Мэйл сонинд бичсэнээр тэр өөрийнхөө зургийн доор Бэнкси гэж гарын үсгээ зурдаг байна.
Бэнкси гэж хэн болох, хаана амьдаргийг хэвлэлийнхэн төдийгүй, цагдаа нар, хотын захиргааныхан мэдэхийг хүсэж байгаа юм. Тэр сүүлийн 10 жилийн турш хотын захиргааныханы гол дайсан нь болжээ. Бэнкси шөнийн цагаар Лондон хотын гудамж талбай, өндөр байшингийн хана туурган дээр улс төрийн өнгө аястай зураг зурдаг байна. Орчин үеийн дүрслэх урлаг судлаачид түүнийн бүтээлийг өндөр үнэлж, зургийг хуулбарыг нь дуудлага худалдаагаар худалдан авдаг байна. Чарли Эдвардс ч бас өөрөө зураач бөгөөд тэр Бэнксигийн зурсан зургийг хуулбарлан авч зардаг байна.
Эр. Ханан дээр зурсан нисдэг тэрэгний зурагийн хуулбар 2000 долларын үнэ хүрч байсан. Харамсалтай нь байшингийн ханыг салгаад зарж болдог байсан бол илүү үнэ хүрэх байсан. Чарлигийн урлан байдаг дүүрэг тэр чигээрээ дүрслэх урлагийн мужзей болж хувирсан байна. Лондон хотын гудамжинд зураг зурах хориотой байдаг тул Бэнксигийн бүтээлийг хотын захиргааныхан арилгадаг байна. Энэ хятад хоолны газарын дээр зурсан зураг 600 мянган доллараар үнэлэгджээ. Гэвч хятад тогооч үүнийг огтхон ч ойшүүзж үзэхгүй байгаа бөгөөд миний хувьд энэ бол ямар үнэ цэнэгүй гэж хэлж байна. Лондоны дуудлага худалдааны төвийн ажилтан Гаррет Уильямс харин Бэнксигийг зургийг өндөр үнэлэж байна. Хэдэн сая долларааро үнэлэгдэх зураг зурсан уран бүтээлч бусдаас нуугдаж амьлдарч байсан тохиолдол түүхэнд гарч байгаагүй юм. Английн Дэйли Мэйл сонин сүүлчийн дугаартаа Бэнксиг олсон гэж мэдээлсэн ч түүний найз Чарли үүнийг нотлохгүй байгаа юм. Бэнксигийн зургийн хуулбарыг зардаг дэлгүүийнхэн хэвлэлийнхэнтэй харьцахаас татгалзаж сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлдэггүй байна. Зураач Чарли Эдвардс
Би түүнийг олон удаа харсан. Гэхдээ царайг нь дүрслэн хэлэхэд бэрх байна гэж сурвалжлагчитд ярьжээ.

Лид10. Өнгөрсөн 5 р сард Хятадын Сычуань, Ганьсу Шэньси мужид газар хөдлөлт болох үеэр олон арван хүүхэд өнчирж үлдсэн юм. Эдгээр хүүхдүүд сэтгэл санааны хүнд байдалд ороод байгаа. Тэгвэл хүүхдүүдийг ОХУ ын Алс Дорнодын бүс нутагт амрааж, эмчилгээнд оруулах гэж байна. БНХАУ ын ерөнхийлөгчХу Жин Тао Орос руу явж амрах гэж байгаа хүүхдүүдийг Бээжин хотод хүлээн авч уулзсан байна.
Хятадлын ерөнхийлөгч Ху Жин Тао газар хөдлөлтийн аймшигийг мэдэрч, эцэг эхээсээ өнчирж хоцорсон бага насны хүүхдүүдэд засгийн газар байнга туслаж, анхаарал халамж тавьж, сурлага хүмүүжилд нь туслах болно гэж энэ уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Хүний амьдралд тохиолдож болох хэцү бэрх асуудлыг эрэлхэгээр тэсвэрлэн даван туулах хэрэгтэй гэж тэр хүүхдүүдэд захисан байна. Газар хөдлөлт болох үеэр багш, бусад найзуудынхаа амийг аварч гавъяа байгуулсан хүүхдүүдэд Хятадын төрийн тэргүүн шагнал гардуулаад эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулаарай гэж хэлжээ. Газар хөдлөлтийн үеэр үнэлж барашгүй тусламж дэмжлэг үзүүлсэн, хүүхдүүдийн амралтыг зохион байгуулж байгаа ОХУ ын засгийн газарт ХУ Жин Тао талархал илэрхийлжээ. ОХУ алсын алс дорнодын хүүхдийн амралт сувилалын газар 1000 гаруй хятад хүүхэд амрах юм байна. Оросын тал хүүхдүүдийг хүлээн авах бэлтгэлээ аль хэдийнэ хангасан байна.

Лид11. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа энэ үед нэр дэвшигчид болон өнөөгийн ерөнхийлөгч Жорж Буш нарын тухай шог хошин дууг бүтээсэн байна.


Энэ өдөр

1868 оны энэ өдөр Япончууд нийслэл хотоо өөрчилжээ. Олон зууны турш нийслэл хотоо болгожээ.

1790 оны энэ өдөр Английн эдийн засагч, гүн ухаантан Адам Смит хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

1901 оны энэ өдөр Германы усан онгоц Европоос Америк тив хүртэл Атлантын далайг 5 өдөр, 11 цаг 5 минутын хугацаанд гаталж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ.

1918 оны энэ өдөр Оросын сүүлчийн эзэн хаан 2-р Николай хаан гэр бүлийнхээ хамт Екатеринбург хотод буудуулж нас баржээ.

1920 оны энэ өдөр Испаний дипломатч Хуан Антонио Самаранч мэндэлжээ. Тэрээр 1980-2001 онуудад Олон улсын Олимпын хорооны даргаар ажиллаж байсан юм. 2001 оноос Олон Улсын Олимпын Хорооны хүндэт ерөнхийлөгчөөр насан туршдаа сонгогджээ.

1955 оны энэ өдөр АНУ-ын Калифорни мужын анахайме хотод анхны Диснейлэнд ашиглалтад орсон байна. Диснейлэндийн нээлтийн ажиллагаанд хүүхэлдэйн киноны мастер Уолт Дисней, америкийн ирээдүй н ерөнхийлөгч Рональд Рейган нар оролцсон байна.

No comments: