2008-07-29

Дэлхийн мэдээ 2008 07 29 Мягмар гараг

Лид1. Газар нутгийн маргаантай байгаа Тайланд, Комбожийн гадаад хэргийн сайд нар бүтэн 12 цагийн турш яриа хэлэлцээр хийжээ. Маргааны гол сэдэв болоод байгаа Прех Вихар сүмийн ойролцоо төвлөрүүлсэн цэргийн хүчээ эргүүлэн татах тохиоролцоонд хоёр орны гадаад хэргийн сайд нар хүрсэн байна.
Тайландын гадаад хэргийн сайд Тей Буннанга, Комбожийн гадаад хэргийн сайд Хор Намхонга нар Комбожийн Сиемреап хотод болсон юм. Прех Вихар сүм байдаг хилийн зурвас газар аль аль талаасаа нийтдээ 1200 гаруй цэргийн албан хаагч байрлаж байгаа юм. Гадаад хэргийн сайд нарын энэ удаагийн уулзалтын үеэр газар нутгийн маргааныг бүрэн эцэслэн шийдэж чадаагүй байна. Тайланд Комбожийн хил залгаа газар байдаг Прех Вихар сүмийг 11 р зууны үед барьжээ. НҮБ ын соёл шинжлэх ухааны байгуулага ЮНЕСКО энэ сүмийг хүн төрөлхтөний соёлын өвийн жагсаалтанд оруулжээ. Ингэхдээ Комбож улсын газар нутаг дээр байрладаг гэж тэмдэглэсэн байна. Харин үүнийг Тайланд улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 1962 онд Гаага дахь олон улсын шүүх Прех Вихар сүм Комбож улсын нутаг дээр байдаг гэсэн шийдвэрийг гаргажээ. Гэвч Тайланд улс энэ шийдвэрийг шудрага бус гэж үздэг юм.
Лид2. Боснигийн ерөнхийлөгч асан Радован Каражичийг Гаага дахь олон улсын шүүхэд шилжүүлсний дараа шоронд ямар нөхцөлд байхыг нь Голландын телевизээр үзүүлжээ. Каражичийг Схевенинген гэдэг шоронд хорих бөгөөд шоронгийн захиргааныхан хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд үүд хаалгаа нээж Каражичийн хоригдох өрөөр үзүүлжээ.
Түүнийг 15 квадрат талбайтай стандартийн шаардлага хангасан өрөөнд байрлуулах юм байна. Шоронгийн өрөөн мебль тавилага, зурагттай юм байна. Яг ийм өрөөнд хуучин Югославын дарангуйлагч Слободан Милошевич хоригдож байсан юм.Каражичийг олон улсын шүүхэд дамжуулах үйл явцад хууль эрх зүйн хоригууд, бичиг цаас бүрдүүлэх ажил түвэг учруулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Каражичийн өмгөөлөгч нь олон улсын шүүхэд өгөх шийдвэрийг давж заалдахаар Сербийн шүүхэд албан ёсоор ханджээ. Тун удахгүй Сербийн шүүх энэ Каражичийн өмгөөлөгчийн өргөдөлийг нь шийдэхн юм. Үүний зэрэгцээ өнөөдөр дэлхийн томоохон мэдээллийн телевизүүд Каражичийг баривчлагдахаас хэдхэн хоногийн өмнөх дүрс бичлэгийг үзүүлжээ. Энэ дүрс бичлэгт Каражич ардын эмчилгээ хийлгэсэн хүмүүстэй уулзаж байгаа нь харагддаг юм. Хүн төрөлхтөний эсрэг цэргийн гэмт хэрэг хийж байсан Каражичийг одон улсын шүүхэд шижлүүлэх үйл явц маш нууцлагдмал байдалд болж магадгүй гэж ажиглагчид хэлж байна. Учир нь Каражичийг баривчилсаныг эсэргүүцэж байгаа Серб хүмүүс Белград хотод түүнийг саатуулаад байгаа шоронгийн гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсаар байна.

Лид3.Хятад улс Олимпийн наамдын зохион байгуулах эрх авсанаас хойш хүний эрхийг улам хумин боогдуулах болсон гэж хүний эрхийг хамгаалах Amnesty International байгуулагынхан мэдэгдэж байна.
Эмнестин Интернэйшнэл байгуулагаас гаргасан илтгэлд хараат бус сэтгүүлчид, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг “хөдөлмөрийн аргаар дахин хүмүүжүүлэх” арга хэмжээ авч байгаа талаар баримтуудыг дурьджээ. Энэ байгуулагын хэвлэлийн нарийн бичгийн дарга олимпмийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох дэлхийн олон орны төрийн тэргүүн нарт хандан Хятад улсад хүний эрх зөрчигдсөөр байгаа нээлттэй шүүмжлэхийг уриалжээ. Харин Хятадын эрх баригчид энэ илтгэлийн талаар байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байна. Гэвч хятадын засгийн газар сүүлийн үед хүн амын амжиргааны түвшин сайжирсан, эдийн засаг өсөж байгаа тухай мэдээлэл байнга цацаж байгаа юм. Олимпийн наадмын эрхийг авахдаа хятад улс хүний эрхийг хангах талаар арга хэмжээ авна гэж амлаж байсан юм. Гэвч хүний эрх, эрх чөлөөний асуудал улам бүр хумигдаж байна гэж хүний эрхийн байгуулагынхан шүүмжилж байна. Түвдүүдийн эсэргүүцлийн ажиллагааг хүч хэрэглэн дарсаны дараа Францын ерөнхийлөгч Николя Саркози Бээжин рүү явж олимпийн наадмын нээлт үзэхгүй гэж мэдэгдэж байсан ч хожим энэ бодолоо өөрчилжээ. Харин Германы канцлер Ангела Меркель, Канадын ерөнхий сайд Стивен Харпер нар Бээжинд очихоос татгалзаж байгаа юм. Харин Их Британий ерөнхий сайд Гордон Браун олимпийн наадмын хаалтын ажиллагаанд очно гэж мэдэгдсэн юм.

Лид4. БНХАУ ын зүүн өмнө зүгийн нутгаар Феникс хар салхи болж байна. Хар салхи өчигдөр орой 22 цагийн үед Фузянь мужийн засаш захиргааны төвд хүрсэн юм. Энэ үед салхиний хурд ширүүсч 33 метр секундэд хүрсэн байна.
Байгалийн гамшигийн үеэр агаарын даралт 975 гектапаскаль болсон гэж цаг уурын албаныхан уламжилжээ. Хар салхиний үеэр аадар бороо орох тул үер болох эрсддэлтэй байсан гэнэ. Үүний дараа Феникс хар салхи хятадын Жэзян мужийг чиглэжээ. Байгалийн гамшиг болохоос өмнө ахмжиж орон нутгийн захиргааныхан 330 мянган хүнийг аюулгүй газар рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 28 усан онгоцыг боомтдоо эргэн ирэхийг үүрэг болгожээ. Салхиний хурд ширүүсэх үеэр хэд хэдэн байшин барилгийн дээвэр нурж, ургаа мод үндэсээрээ булга сугарч унажээ.

Лид5. Зүүн Европын орнуудаар үе усны гамшиг үргэлжилж байна. Өчигдөр Украин, Румын улсад хүчтэй аадар орж үер буусан бол өнгөрсөн шөнө Молдавт бороо орж Прута, Днестра голын усны түвшин нэмэгдэж эргээсээ хальжээ.
Иймээс орон нутгийн эрх баригчид оршин суугчдийн албадан нүүлгэх ажлыг зохион байгуулж байна. Гэвч усанд автсан орон гэрээ орхиж явсан хойгуур нь дээрэм тонуул, орон байрны хулгай газар авч магадгүй гэж болгоомжилж байгаа иргэд орон нутгийн захиргааны шийдвэрийг эсэргүүцэж байна. Эргээсээ хальсан голын ус олон зуун байшин, тариан талбайг эзлээд байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр Днестр голын усны түвшин 3 метрээр нэмэгджээ. Үер болсоноор бидэнд үнэхээр их хохирол учрууллаа. Гэр орон тариан талбай бүгд усанд автсан. Гэвч усны түвшин багасна гэж найдаж байна. Өнгөрсөн шөнө үерийн оргил үе нь болсон гэж цаг уур судлаачид мэдээлжээ. Тэгвэл Герман улсад өнгөрсөн шөнө нэг жилд ордог хэмжээний хур тунадас унасан байна. Румын улсад үерийн дараа 20 мянган айл өрх гэрэл цахилгаангүй өдөр хоногийн өнгөрүүлж байна. 19 га тариан талбай улсанд автжээ. Украин улсад ч болсон үерийн хохирролын хэмжээг тогтоох ажил эхэлсэн бөгөөд тус улсын онцгой байдлын газрын мэдээлснээр хүн амь насаа алдсан байна.
Лид6. Америкын албаны хүмүүсийн хэлж байгаагаар Калифорний мужийн Ёосмит үндэсний паркад цахилгааны улмаас гарсан гал түймэр 12 байшинг шатааж мөн зуу зуун мянга доллараар тоологдох хохирол учрууллаа гэж мэдээлжээ.
Баасан гаригаас хойш ассан гал түймэр 10,521 га газрыг хамарсан байна.Дээд тушаалтнууд паркын цахилгааныг тасалж тус газарт гал сөнөөгчдийг ажиллулж байгаа юм байна. Калифорнид сар гаруй хуурайшил ихтэй халуун байсан нь ойн тйүмэр гарах шалтгаан болжээ.
Мидпайн хотын хажууханд цахилгааны улмаас гарсан галд 12 байшин болон 27 залгаа байшин шатсан хэмээн албаны хүмүүс ням гаригт мэдээллэсэн юм.600 иргэдийн гэр нь Ёосмит үндэсний паркаас 19км-н зайд байгаа юм байна.Албаны хүмүүс яаралтай нүүх шаардлагатай байгаа 195 байшингийн иргэдийг орор гэрээ орхихийг шаардсан бөгөөд 2000 гаруй байшин хурдацтай тархаж байгаа галд өртөх аюул нүүрлээд байна гэж Ассошэйтэд пресс агентлагаас мэдээлжээ. 2000 гаруй галын ажилчид гал түймрийг зогсоох гэж хүчдэлийн бүсийн ойролцоо ажиллаж байгаа учраас цахилгааныг тасалсан байна. Гал 1800 гаруй оршин суугчидтай Марипоса хотыг чиглэн ирж байна хэмээн Лос Анжелэс Таймс сонинд мэдээллэжээ.

Лид7. Иракын амиа золиослогч ард иргэдийг үй олноор нь дэлбэлжээ.Иракын нийслэл Багдадад амиа золиослогчид 53 хүний амийг нь хөнөөж 240 хүнийг гэмтээж бэртээсэн байна.
Багдад хотноо 3 дэлбэрэлт болж 28 шийтийн лалын мөргөлчдийг амь насыг нь хөнөөжээ. .Цагдаа нарын ярьж байгааггаар халдлагад өрттөж гэмтсэн 90 хүнийг эмэгтэй амиа золиослогчид авч явсан байна. Мөн Киркукэд Курдын эсэргүүцэгчдээс 25 хүнийг хөнөөж 150 хүнийг гэмтээсэн байна. Киркутэд Курд Араб Туркмений хооронд маргаантай байгаа юм байна.Жагсагчид орон нутгын сонгуулийн хуулийг эсэргүүцэж байна. Жил бүр Шийтүүдийн мөргөл болдог Киркут хот өндөржүүлсэн хамгаалалтанд байгаа юм байна. Хамгаалалт болон эмнэлгийн ажилчдын ярьж байгаагаар эмэгтэйчүүд , хүүхдүүд уг халдлагын үеэр маш их нас барсан гэж Эй Эф Пи мэдээний агентлагаас мэдээллэлээ. Би Би Си телевизийн үзэж байгаагаар Уламжлалт мөргөлийн баяр нь энэхүү халдлага дэлбэрэлтийн гол бай нь болсон байна. Энэхүү халдлага нь Америк Ирак хоёр улсын засгийн газрын хийж байгаа Санни бүлэглэлийн эсрэг хүчтэй үйл ажиллаггаагаа зогсоохыг шаардсан зорилготой юм байна. Хэлхгэр хувцас өмссөн эмэгтэй амиа золиослогчдыг барих үнэхээр хэцүү байна хэмээн сурвалжлагчид хэлжээ. Сүүлийн жилүүдэд Иракд болж байгаа халдлагууд нь хүчирхийллийн түвшинд хүрээд байна.
Лид8. Пакистан улсын ерөнхий сайд АНУ д айлчлал хийж байна. Цагаан ордоны эзэн Жорж Буш Пакистаны ерөнхий сайд Сайед Юсуф Разой Гилланиг хүлээн авч уулзжээ. АНУ ын засгийн газар ирэх хоёр жилийн турш Пакистан улсад 115 сая долларын тусламж үзүүлэхээр амалжээ. Тусламжийн барааны эхний хэсэг нь 42,5 сая долларын үнэ өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хагас жилийн дотор шилжүүлэхээр шийджээ. Пакистан улс бол АНУ ын найдвартай чухал холбоотон. Алан хядлагатай хийж байгаа дайнд Пакистаны засгийн газар идэвхитэй дэмжлэг үзүүлдэг гэж Жорж Буш уулзалтын дараа болсон хэвлэлийнэ бага хуралын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ. 2001 оны 9 сарын 11 өдрийн дараа АНУ ын засгийн газар Пакистан улсад цэрэг эдийн засгийн дэмжлэг үзүүлэх болжээ. Одоогийн байдлаар Пакистанын засгийн газар, ард түмэн АНУ аас 1 тэрбум долларын тусламж авсан байна.
ТОВЧ
Олон улсын алан хядлагийн эсрэг үйл ажиллагаанд оролцож байгаа Их Бритаий цэргийн албан хаагч Афганистан улсын Гильменд мужид амь насаа алдсан байна. Британи цэрэг байлдааны ажиллагаанд оролцож байгаад хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн хойноо амьсгал хураажээ. Амь эрсэдсэн цэргийн нэрийг олон нийтэд зарлаагүй байна. Афганистан улсын Гильменд мужид одоо Их Британий 7800 цэргийн албан хаагч байгаа юм.
Алан хядах ажиллагаа зохион байгуулдаг Аль Кайда бүлэглэл, Талибаг хөдөлгөөнийхөнийг олж устгах нь Британий цэргүүдийн гол зорилт юм.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ даваа гаригаас эхлэн өсөж байна.
Нигер улсад газрын тос дамжуулах шугам хоолойд халдлага гарч, Иран улс цөмийн хөтөлбөрөө өргөжүүлнэ гэж сүрдүүлсэн нь үнэ өсөхөд нөлөөлжээ. 8 сард газрын тос нийлүүлэх гэрээг Лондон хотод 125 доллар 84 центээр хийсэн байна. Харин Нью Йоркийн түүий эдийн бирж дээр нэг баррель газрын тосыг 124 доллар 73 центээр арилжиж байна.

Нигер улсад ажиллаж байсан Геркулес усан онгоцны багийнханыг өнгөрсөн долоо хоногт орон нутгийн дээрэмчид барьцаалсан юм. Яриа хэлэлцээр хийсний үр дүнд энэ усан онгоцны багийнханыг сулласан байна. Барьцаалагдсан хүмүүс бүгд эсэн мэнд, энх тунх байгаа гэж ОХУ ын Нигер дахь ЭСЯ ний төлөөлөгч Итар Тасс агентлагт утасаар мэдээлжээ. Геркуле усан онгоц дээр 12 хүн ажилладагийн 2 нь ОХУ ын иргэн байжээ. Геркулес усан онгоц нь Итали, Шведийн газрын тос олборлох компаний эзэмшилийнх юм. Дээрэмчид гадаадын мэргэжилтнүүдээс мөнгө, үнэт эдлэлийг нь авсан байна. Сүүлийн 2 жилд 200 гаруй гадаадын иргэн Нигер улсад барьцаалагдаж байжээ.

Пакистан улсад Аль Кайда алан хядах байгуулагын нөлөө бүхий гишүүнийг
устгажээ. Мидхат Мурси ас-Саид Умар нь химийн зэвсэг, хордуулах бодис бэлтгэх талаар мэргэшсэн хүн байжээ. АНУ ын засгийн газар түүний толгойг 5 сая доллараар үнэлж байжээ. Усама Бен Ладены гол хамсаатан гэж тооцогддог түүнийг АНУ ын цэргийн онгоц агаараас цохилт өгөх үед түүний байрлаж байсан байшин бөмбөгдөлтөнд өртжээ.

Японы Китакюсю хотод байрладаг Ниппон Стил гэдэг коксийн үйлдвэрт томоохон хэмжээний гал түймэр гарчээ. Түймрийн өтгөн хар утаа олон арван км ын цаанаас харагдаж байгаа юм. Гал унтраагчид шатаж байгаа байшинд ойртохоос татгалзсан байна. Учир нь коск ялгаруулдаг хоолойд байгаа хий агаарт урвалд орсон байна. Энэ үед гал унтраах гэж оролдох нь ямар ч үр дүнгүй юм байна. Үйлдвэрийн зэргэлдээх байшин барилгад гал түймэрт автах аюул байхгүй юм байна.

Лид9. Английн Сомерсет гүнлэгийн амралт сувилалын Уэстон-сьюпер-Мэр хотод далайн эрэг дээр байдаг түүхэн барилгад гал түймэр гарч агшин зуур үнс нурам болжээ.
Гал түймрийг унтраахад олон арван гал сөнөөгчид оролцжээ. Галд шатсан байшинд худалдааны төв, тоглоомын газар байжээ. Харин энд зоогийн газар нээхээр төлөвлөж байжээ. Энэ модон барилга 1904 онд нээгдэж гадаадын жуулчидын очих дуртай газрын нэг болж байсан юм. Барилгын урт нь 400 метр. Пирс гэдэг энэ барилгад ердөө нэг сарын өмнө засвар хийж байжээ. Жилд энэ газар мянга гаруй жуулчин ирдэг байжээ. Гал түймэр гарах үед хүний амь нас эрсдээгүй гэж албаны хүмүүс нотлож байна. Орон нутгийн цагаар өглөөний 7 цагт гал гарч эхэлсэн бөгөөд гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гал түймэрийн утааг Уэльсийн нийслэл Кардиффа хотын оршин суугчдад харагдаж байжээ. Одоо цагдаа нар шатсан байгууламжийг хяналтандаа аваад байна. Гал түймэр гарч байгааг Их Британий томоохон телевизүүд шууд дамжуулан үзүүлжээ. Энэ байгууламжид өмнө нь 1930 аад оны үед гал гарч байжээ. Засварын ажил нь бүтэн 3 жилд үргэлжилж байсан юм.

Лид10. Мягмар гаригийн өглөө Оросын шинжилгээ судалгааны МИР 1, МИР 2 шумбагч төхөөрөмж дэлхийн хамгийн цэнгэг устай, хамгийн гүн нуур гэж тооцогддог Байгал нуурын усанд шумбалт хийсэн байна. Судалгааны төхөөрөмжийг шумбалтаа эхлэх үед цаг агаар маш таатай байжээ. Дэлхийн цэнгэг устай хамгийн гүн нуурын ероолд анх удаа хүрч дээд амжилт тогтоох гэж байгаа МИР судалагааны төхөөрөмжийн тусламжтайгаар оросын эрдэмтэд Байгал нуурын хөрсний бүтэцээс дээж авч, ашигт малтмал байгаа эсэхийг тогтоох гэж байгаа юм. Байгал нуурын хамгийн гүнзгий хэсэг нь Буриадын Турки гэдэг суурин газараас холгүй байдаг юм. Бүтэн хоёр жил үргэлжилэх судалгааны ажил 2 үе шаттай явагдах болно. Эхний үе шат нь 2008 оны 9 сарын дунд үеийг хүртэл үргэлжилж нийтдээ 60 удаа шумбалт хийх юм. Харин 2009 ны зун эхлэх судалгааны ажлын 2 р үе шат хэрэгжих үед 100 удаа нуурын ероолд хүрэх шумбалт хийхээр товлоод байна. Судалгааны багийнханыг Оросын шинжлэх ухааны Академийн далай судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, ОХУ ын төрийн ДУМ ын гишүүн Артур Чилингаров удирдаж байгаа. Тэрээр өмнө нь МИР шумбагчаар дэлхийн хойд туйлын ероолд хүрч байсан юм. Байгаль нуурын ероолд хүрсэний дараа оросын эрдэмтэд дурсгалы тэмдэгийг үлдээх юм байна.

Лид11. Сансарын жуулчидад зориулан Virgin Galactic компаний бүтээсэн сансрын хөлгийг Их Британий саятан Ричард Бренсон олон нийтэд үзүүлсэн байна.
Үзэгч таны харж байгаа энэ онгоцны бүхээгт сансрын жуулчид суух юм. Онгоцыг сансарын пуужинд холбож дэлхийн тойрог замд хөөргөнө. Дэлхийн татах хүчнээс гарсаны дараа онгоц пуужингаас салж дараа нь өөрөө бие дан нисэх боломжтой юм. Энэ бүтээлийг “Цагаан рыцарь 2” гэж нэрлэсэн байна. “Цагаан рыцарь 2” жуулчидтай онгоцыг 15 км ын өндөрт гаргах хүчин чадалтай байна. Энэ бол хамгийн үзэсгэлэнтэй сансрын хөлөг гэж Калифорнид болсон ёслолын ажиллагааны үеэр Брэнсон хэлсэн байна. Сансарын жуулчидын сууж аялах хөлгийг хамгийн анх 2004 онд Берт Рутан зохион бүтээж байсан юм. Цагаар рыцарь сансрын хөлгийн бүхээгт нисэх багийн хоёр хүн, 6 зорчигч суух боломжтой. Одоогийн байдлаар 250 хүн тус бүр нь 200 мянган доллар төлж сансрын жуулчин болох захиалага өгсөн байна. Сансарын жуулчидын аялал ойролцоогоор хоёр цаг үргэлжилнэ. Энэ хөлгийн хамгийнс анхны нислэг 2010 онд эхэлнэ. Дөрвөн мотортой энэ сансрын хөлөг үйлчилгээний нислэг хийх эхлэхээс өмнө маш олон төрлийн туршилтийн нислэг хийх ёстой юм.

Лид12. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын нийслэл Берлин хотод хүмүүс бие бие рүүгээ усан буу онилж, хүнсний ногоо шидэж байна.
Жил бүр Германы Берлин хотын Обербаум гүүрний дэргэд сайн дурынхан усаар байлдах тулааныг зохион байгуулдаг. Энэ тулаанд Берлиний Кройсберга, Фридрихшайна гэдэг хоёр дүүргийнхэн оролцдог байна. Тулаанд оролцож байгаа хүмүүсийн хамгийн гол зэвсэг нь усан буу, гадил жимс, улаан лооль юм. Заримдаа түүхий өндөг, ууттай гурилаар зэвсэглэх явдал ч гардаг. Зохион байгуулагчдийн хэлснээр 80 гаруй хүн тулаанд оролцсон байна.

No comments: