2008-07-08

Дэлхийн мэдээ 2008 07 08 Мягмар гараг

Лид1. ОХУ ын тусгай албанд ажиллаж байгаад Их Британи улсад цагаачлан амьдарч байсан Александр Литвиненкогийн үхэлтэй холбоотой шинэ мэдээллийг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын цагдаагийн газраас тараалаа. Лондон хотод аж төрж байсан Александр Литвиненког радио идэвхит бодисоор хордуулж амийг нь егүүтгэхэд ОХУ ын эрх баригчид оролцсон гэж английн цагдаа нар үзэж байна.
Литвиненко 2006 онд Лондон хотод байхдаа ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путины явуулж байгаа бодлогийг байнга шүүмжилдэг байсан юм. Александр Литвиненкогийн үхэлд оросын бизнесмэн Андрей Луговой ч бас ямар нэгэн хэмжээгээр холбоотой гэж Британий мөрдөн байцаагчид хэлж байна. Гэвч Андрей Луговой энэ хэрэгт өөрийгөө холбоогүй гэж нэг бус удаа мэдэгдэл гаргасан юм. Английн Ми 5 тусгай албаны нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн ажилтан Борис Березовкийн аминд халдах гэсэн оролдогогийг таслан зогсоож байснаа Би Би Си ийн сурвалжлагчид ярьжээ.
6 сарын 21 нд Лондон хотод ОХУ ын нэгэн иргэнийг английн тусгай албаныхан саатуулж 4 хоногийн дараа эх орноосоо албадан гаргажээ. Саатуулагдсан хүнийг нэрийг английн тагнуулын байгуулагынхан олон нийтэд зарлахаас татгалзсан юм. Английн тагнуулынхан оросын энэ иргэнийг Ноён А гэж илтгэлдээ тэмдэглэсэн байна. Ноён А Борис Березовскийгийн Лондон дахь офист ирж Их Британи улсаас явахыг зөвлөсөн байна. Оросын тагнуулын байгуулага барууны орнуудад аж төрж байгаа иргэдийнхээ эсрэг тусгай ажиллагаа хийхэд байна гэдэгээ ийнхүү нотолж байна гэж Борис Берзовский ярьжээ. Их Британи дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын баазад ойролцоогоор 30 гаруй тагнуулч ажилладаг гэж Британий сөрөг тагнуулынхан мэдэгджээ. 2007 оны 5 сард Их Британий хатан хааны нэрэмжит прокурорын газар Андрей Луговойг шилжүүлэн авах хүсэлтээ ОХУ ын талд гаргаж байсан. Гэвч ОХУ өөрийн иргэнээ гадаадын улсад шилжүүлэхээс татгалзсан юм.

Лид2. Японы Хоккайда аралын Саппора хотод аж үйлдвэржсэн их найман орны төрийн тэргүүн нарыг уулзалт болж байгаа билээ. Өнөөдөр Их наймын уулзалтйн хоёр дахь өдөр. Өнөөдрийн уулзалтын гол сэдэв нь дэлхийн цаг уурын дулаарлын асуудал байх юм.
Агаар мандалд ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээг багасгах тухай дэлхийн найман орны төринй тэргүүн нар санал бодолоо солилцож байна. Их наймын уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, БНАСАУ ын цөмийн хөтөлбөрийг энхийн замаар зохицуулах, орхи дорноды хямралын асуудлыг ярилцах юм болно. Дэлхийн цаг уурын дулааралд хамгийн их нөлөө үзүүлж байгаа аж үйлдэржсэн орнууд Киотогийн протоколыг орлож чалах шинэ баримт бичиг боловсруулах тухай зөьшилцөлд хүрсэн байна. Хзүлэмжийн хийн хэмжээг багасгаа тухай Киотогийн протоколын хүчинтэй байх хугацаа нь 4 жилийн дараа дуусах юм. Их наймын уулзалтад БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао ажиглагчаар оролцож байна. Харин манай хойд хөрш ОХУ ын ерөнхийлөгч Саппора хотод байхдаа Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, Японы ерөнхий сайд Ясухо Фукуда нартай уулзсан байна.


Лид3. АНУ зүүн европын орнуудад пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж, радар байрлуулах төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэж мэдэгдэж байна.

Өнөөдөр Прага хотод АНУ ын дипломатууд Чехийн албаны хүмүүстэй уулзаж радар байрлуулах гэрээнд гарын үсэг зурах гэж байна. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Чехийн гадаад хэргийн сайд Карел Шварценберг нар гэрээнд гарын үсэг зурах болжээ. Радарыг Польшийн нутагт байрлуулах хэлэлцээр амжилтгйү болсон юм. АНУ ын санал болгож байгаа 20 тэрбум доллараас хэд дахин их хэмжээний мөнгийг Польш улс авахыг хүсэж байгаа юм. Чех улстай байгуулж байгаа гэрээний дагуу пуужин илрүүлэх радар Прага хотоос 90 км ын зайтай газар Брд цэргийн баазад байрлах гэж байна.

Лид4. Изралийн дипломатууд Хезболла бүлэглэлийн удирдагчидтай удаан хугацаатай үргэлжилсэн яриа хэлэлцээрийн үр дүнд цэргийн олзны хүмүүсийг харилцан солилцох гэрээ байгуулжээ. Гэрээнд гарын үсэг зурах үед НҮБ ын төлөөлөгч байлцжээ.
Энэ гэрээний дагуу 2006 онд олзлогдсон Израилийн хоёр цэргийн албан хаагчийг Хезболла бүлэглэлийнхэн суллах болжээ. Олзлогдсон хоёр цэргийг амь үрэгдсэн байх гэж Израилийн ерөнхий сайд таамаглаж байсан юм. Гэвч саяхан Хезболла бүлэглэлийнхэн тэднийг эсэн байгааг нотолсон юм. Израилийн цэргийн хоёр албан хаагчийг сулласаны хариуд Израиль улс Ливаны таван иргэнийг шоронгоос суллахыг зөвшөөрчээ. Цаашид амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг солилцож байх тухай заалт ч гэрээнд тусгагдсан байна. Өнгөрсөн долоо хоногт Хезболла бүлэглэлийн толгойлогч Хасан Насрала 1986 онд ор сураггүй алга болсон Израилийн нэгэн нисэгчийн хувь заяа хэрхсэн тухай мэдээллийг Израилийн талд өгөхөд бэлэн гэж амлаж байсан билээ.

Лид5. Кабул дахь Энэтхэгийн элчин сайдын яамны үүдэнд даваа гаригт болсон дэлбэрэлтийн үеэр тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна. Үүний улмаас 41 хүн амь насаа алдаж 141 хүн хүнд шархаджээ. Эдгээр хүмүүсийн ихэнхи нь Энэтхэгийн виз хүсэж өргөдөл гаргасан байжээ.
Кабул хотод Энэтхэгийн элчин сайдын яам Индонезийн элчин сайдын яамнаас холгүй байрладаг байна. Дэлбэрэлтэд Индонезийн элчин сайдын яамны барилга ч бас хэлмэгджээ. Индонезийн ЭСЯ ний гадаа байсан Афганистаны өөр таван иргэн нас баржээ. Харин Энэтхэгийн ЭСЯ ний цэргийн атташе, консулийн хэлтэсийн нэг ажилтан, хамгаалалтын албанд ажилладаг өөр хэд хэдэн хүн амь үрэгдсэн гэж Энэтхэгийн ЭСЯ наас мэдээлсэн байна. Энэтхэг улс Афганистан ерөнхийлөгч Хамид Карзайн тэргүүлсэн засгийн газрын явуулж байгаа бодлогийг дэмждэг юм. Энэтхэг улс дайны дараах Афганистаны дэлд бүтэцийг сэргээхэд томоохон хөрөнгө оруулалт хийжээ. Энэтхэгийн засгийн газар Кабулд болсон хэрэг явдалд гүнээ харамсаж, алан хялах ажиллагаа хийсэн этгээдийг зэмлэн буруутгасан мэдэгдэл гаргажээ. Энэтхэгийн элчин сайдын яамны барилгийн эсрэг талд Афганистаны дотоод хэргийн яам байрладаг. Сүүлийн саруудад Афганистад хүчирхийлэл, алан хядах ажиллагааны тоо багассан юм. Дипломат төлөөлөгчийн газар хадлага хийж байгааг Европын холбооны орууд, АНУ ын дипломатууд эрс шүүмжилж байна. Одоогоор энэ алан хядах ажиллагааны хариуцлагийг хэн ч хүлээгээгүй байна.

Лид6. Сербийн парламент даваа гаригийн орой шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан байна. Сербийн засгийн газрыг Ардчилсан намын гишүүн Мирко Цветкович тэргүүлэх болжээ.
Засгийн газарыг байгуулах эсэх асуудлаар явуулсан санал хураалт явуулахад Себрийн парламентын 127 гишүүн дэмжсэн санал өгчээ. Харин хуралд оролцсон10 гишүүн санал хураалтад оролцохоос түдгэлзсэн бол 27 гишүүн эсрэг санал өгсөн байна. Ийнхүү засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн батлагдсаны дараа шинэ засгийн газрын гишүүд тангараг өргөсөн байна. 5 сарын 11 нд Сербид болсон парламентын сонгуулийн дараа ардчилсан нам олонхи болжээ. Ардчилсан намынхан социалист намтай эвсэл болж засгийн газар байгуулж байна.
ТОВЧ
Пакистаны Карачи хотод хэд хэдэн удаа тэсрэлт болсон байна. дэлбэрэлтийн үеэр нэг хүн амь үрэгдэж наад зах нь 40 гаруй хүн шархадсан байна. Дэлбэрэлтийн золиос болсон хүмүүсийн дотор 7 хүүхэд байгаа юм байна.

Умард Атлантын цэргийн эвсэлийн хээрийг сургуулилтийг эсэргүүцсэн иргэдлийн жагсаалыг Украиний хүчний байгуулагынхан албадан тараасан байна. Украины Одесс мужийн хар далайн эргээс холгүй байрладаг нэгэн цэргийн бааз дээр Умард Атлантын цэргийн эвсэлийнхэн Си Бриз 2008 хээрийн сургуулилтийг хийж байгаа юм. Цэргийн хээрийн сургуулилтийгн эсэргүүцсэн хүмүүс майхан барьж суулт хийж байгаа юм. Цагдаа нар суулт хийж байсан хүмүүсийн майханг буулгаж, эсэргүүцсэн хүмүүсийг зодсон байна. Суулт хийж байсан хүмүүс бидний үндсэн хуулиар олгодсон эрхийг зөрчиж байна гэж гомдол гаргаж байна.

ОХУ ын цэргийн мэргэжилтнүүд Су загварын сөнөөгч онгоцны шинэ загварыг гаргасан байна. Су 35 загварын байлдааны шинэ сөнөөгч онгоцыг
2009 оны 2 р хагасаас эхэлж ОХУ ын агаарын нисэх хүчинд ашиглаж эхлэх юм байна. Москва хотоос холгүй газар болсон анхны нислэгт зохион бүтээгчид, цэргийн мэргэжилтнүүд, гадаадын элчин сайдыэ яамны цэргийн атташе, хэвлэлийнхэн байлцсан байна. Онгоц нислэгийн гүйлт хийлгүйгээр шууд өндөрөө авч чаддагаас гадна агаарт байхдаа огцом эргэлт хийж чаддаг байна.

Лид7. Дэлхийн олон орны эрдэмтэд Швейцарь, Францийн хил дээр хийж байгаа туршилтийг анхааралтай ажиглаж байна. Их андройны цагарагийг газар доор байрлуулж байгаа юм.
Энэ цагарагийг одоогоос 7 жилийн өмнө физикчид бүтээсэн юм. Энэ цагараг дэлхийн цөмийг судлах зориулалтаар бүтээгджээ. Цагарагийг 100 метрийн гүн ухсан хонгилд байрлуулж байгаа юм. Үүний дараа цагарагний үндсэн хоёр хэсэг нь эсрэг тэсрэг тал руу өндөр хурдаар эргэх юм. Гэвч энэ эргэлтийн үед дээрх хоёр хэсгийн чиглэл нь солбилцох үед протонууд хоорондоо мөргөлдөх болно. Эдгээр протонууд соронзон орныг даван туулж чадах хэмжээний цацраг ялгаруулах юм байна. Протон хоорондоо хэрхэн мөргөлдөж ямар үр дүнд хүрэхийг судлах нь эрдэмтэдийн гол зорилго болоод байна. Энэ туршилтын талаар ширүүн маргаан мэтгэлцээн эрдэмтэдийн дунд өрнөж байгаа юм. Зарим эрдэмтэд цагарагны эргэн тойронд хар нүх үүсэж цагарагийг өөрийг нь устгах болно ярьж байна. Онолын хувьд ингэх боломжтой Гэхдээ хар нүх дэлхийд аюу л учруулахгүй гэж эрдэмтэд тайлбарлаж байна.

Лид8. Их Британий сүм хийдийн удирдах дээд байгууга эмэгтэй хүнийг ширээт ламын албан тушаалд томилохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна. Мөн үүнтэй холбоотой дүрэм журмыг шинээр баталжээ.
Тоймчидын дүгнэж байгаагаар шашны дээд байгуулагын энэ шийдвэрт сүмийн зүүний үзэл баримтлалтай хуврагууд сэтгэл дундуур үлдсэн байна. Эмэгтэйы хүнийг ширээт ламаар томилж болох эсэх асуудлыг английн сүм хийдийн дээд байгуулагын гишүүд бүтэн Н цагийн турш хэлэлцлээ. Эхэндээ удирдах байгуулагийнхан хатуу байр суурьтай байж ширээт ламын албан тушаалд зөвхөн эрэгтэй хүмүүс ажиллаж байх ёстой гэж мэдэгдэж байсан юм. Гэвч эмэгтэйчүүдийн эрхийн талаар үг хэлсэн нэгэн гэлэнмаа нулимс дуслуулсаны дараа сүм хийдийн удирдлагууд байр сууриа зөөлрүүлж, буулт хийсэн байна. Английн түүхэнд 1994 онд эмэгтэй хүнийг лам болохыг зөвшөөрч байжээ. Шотландии, АНУ, Канады, Шинэ Зеланд, Австралид эмэгтэй хүнхийг ширээт дамын албан тушаалд ажилуулахыг зөвшөөрдөг. Энэ улсын эгнээнд Их Британи улс нэгдэж байна.

Лид9. Боливи улсын албаны хүмүүс Латин Америкийн хувьсгалч Эрнесто Че Геварагийн хувийн эд зүйлсийг олон нийтэд үзүүлсэн байна.
Олон нийтэд харуулсан түүний эд зүйлсийн дотор тэмдэглэлийн дэвтэр, өөр хувийн эдлэл хэрэглэлүүд байжээ. 1967 онд Че Гевара амь насаа алдах хүртэлээ тэмдэглэл хөтлөж байжээ. Боливийн засгийн газар 1968 оноос хойш Латин Америкийн хувьсгалчийн тэмдэглэлийн дэвтэрийг дугтуйнд хийж төв банкныхаа сейфэнд хадгалж байжээ. Түүний тэмдэглэлийн дэвтэрийн хэд хэдэн хуудасыг нь олшируулж хэвлэж хэвлэлийнхэнд тарааж байсан юм. Харин одоо сонирхсон хүн бүхэн түүний өдрийн тэмдэглэлийг харж үзэх боломжтой болж байна гэж Боливийн соёлын сайд Пабло Гру мэдэгдсэн байна. Түүний хэлсэнээр Че Геварагийн хөрөгтэй тэмдэглэлийн дэвтэрийг үйлдвэрлэж гаргах юм байна. Че Гевара өөрийн тэмдэглэлийн дэвтэрээ Латин Америкийн орнуудаар аяласн
тухай дурсамжаа бичсэн байжээ.

Лид10. Кино жүжигчин Николь Кидманы шүтэн бишрэгчдийг баярлуулсан Мэдээ АНУ аас ирлээ. Холливуудын кино од, Оскарын шагналын эзэн Николь Кидман охинтой болсон байна.
Николь Кидман эсэн мэнд амаржиж охинтой болсон тухай мэдээг жүжичигчиний албан ёсны сайтад түүний нөхөр кантри хөгжимчин Кейт Урбан мэдээлсэн байна. Төрөлт амжилттай болсон бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа юм байна. Охин 2 кг 900 граммын жинтэй төрсөн гэж эмч нар мэдээлсэн байна. Николь Кидман охиноо Санди Роуз гэж нэрлэсэн байна. Николь Кидман Том Крузтэй амьдарч байхдаа хоёр ч хүүхэд өргөж авч байсан. Тэд хамт 10 жил ханилан амьдарсаны дараа 2001 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.

Лид11. Испаний Памплона хотод гэгээн Фермины баярыг тэмдэглэх хүрээнд ээлжит бухын тэмцээн болжээ. Энэ үеэр 13 хүн хүнд бэртэл гэмтэл авсан байна. Олон улсын улаан загалтайн нийгэмлэгийн төлөөлөгчийн хэлснээр бухтай зэрэгцэн гүйж байсан хүмүүс бүдэрч унаж хөл гараа шалбалжээ.
Испаничууд европын хөлбөмбөгийн аварага шалгаруулах тэмцээнд аолтан медалийн эзэн болж ни жгэр баяр тэмдэгж байсан. Тэгвэл үүнээс дутахааргй баяр хөөрт испаничууд умбаж байна.

Эр Испаний уламжлалт баярыг жил ирэх тусам өргөн дэлгэр тэмдэглэж байгаад би баяртай байна.

Эм. Би Австрали улсаас ирсэн. Би Испани оронд ирэх их дуртай.

Бэртгэж гэмтсэн хүмүүсийн дотор гадаадын жуулчид ч байгаа юм байгаа. Хамгийн хүнд бэртэл авсан хүний хавирага нь хугарсан тул эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Энэ удаагийн бухын гүйлт ердөө 4 минут үргэлжилсэн бөгөөд өмнөх жилүүдийнхтэй харьцуулах юм бол маш богино хугацаанд болж өнгөрчээ. Бухын гүйлтийг Испаний Памплона хотод 1591 оноос хойш жил бүр зохион байгуулж иржээ. Энэ үйл ажиллагаа зохиолч Эрнест Хэмингуйн ачаар дэлхийн олон орны иргэд мэддэг болсон юм. Бухын гүйлтийг тусгайлан зассан 800 метрийн зайтай гудамжинд зохион байгуулдаг. Бухын эвэрт бэртэж гэмтэлгүй гүйх нь энэ уралдааны хамгийн гол зорилго юм. Гэвч энэ эртний уралдааныг эсэргүүцэгчид амьтантай харгис харьцаж байна гэж шүүмжилдэг юм.

Лид12. Олимпийн наадам болох гэж байгаатай холбогдуулан БНХАУ ын нийслэл Бээжин хотод байдаг аж үйлдвэрийн байгуулагын үйл ажиллагааг Түр хугацаагаар хаах болсон байна. Энэ нь Хятадын нийслэл хотын агаарын бохирдолыг багасгахаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний нэг хэсэг нь болох юм.
Бээжингээс 110 км ын зайтай байдаг аж үйлдэврийн төв Тянжинь хотын 40 гаруй үйлвэрийг түр хаах шийдвэр гаргасан байна. Гэсэн хэдий ч Бээжин хотын агаарын бохирдолын асуудал хурцаар тавигдаж байна. Агаарын бохирдолыг бууруулахын тулд хятадын засаг захиргаа 20 тэрбум доллар зарцуулсан байна. Бээжин хотын агаарыг бохирдолын гол шалтгаан нь ойролцоох хотууад байдаг цахилгаан станцийн хорт утаа, нүүрсний уурхай, цементийн үйлдвэрийн тортог гэж мэргэжлийн хүмүүс дүгнэлт хийжээ. Тянжинь хотын үйлдвэрүүд 9 сарын 30 хүртэл үүд хаалгаа барих юм байна. 7 сарын 20 оос эхлэн Бээжин хотод нэгш өдөр сондгой дугаартай машиныг, дараагийн өдөр нь тэгш тоогоор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулах юм байна Энэ нь замын хөдөлгөөний нягтралыг бууруулах гэсэн арга юм.

Лид13. Бээжин хотод зуны олимпийн 29 р их наадам болоход яг нэг сарын хугацаа үлдэж байна. Тэгвэл өнөөдөр БНХАУ ын нийслэл бээжин хотод олимпийн наадмыг сурвалжлах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад зориулсан мэдээллийн төв үүд хаалгаа нээлээ.
Олимпийн хотхонд байгуулагдсан энэ мэдээллийн төв нь олимпийн наадмыг сурвалжлахаар ирэх гадаадын сэтгүүлчдийн төрөлх гэр шиг нь байж чадна гэж хятадын албаны хүмүүс ярьж байна. Олимпийн наадмыг телевизээр шууд дамжуулж байсан түүхэнд энэ мэдээллийн төв хамгийн тохилог байж чадна гэж Олимпийн мэдээллийн төвийн захирал, олон улсын теле нэвтрүүлгийн төвийн ажилтан Ша Ваньцюань хэлсэн байна. Олимпийн мэдээллийн төв нь 62 мянган квадрат метр талбайтай, зам тээвэр, дэд бүтэцэд холбогдсон юм байна. Олимпийн мэдээллийн төв шувуу үүр цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй баригджээ. 7 сарын 8 аас эхлэн мэдээллийн төвийн ажилтнууд олимпийг шууд дамжуулахаар эрх авсан сэтгүүлчдэд хандан ямар тамирчинаас ярилцлага авахыг нь тодруулж захиалга авч, ярилцлага авах хугацааг нь зохицуулж эхэлсэн байна. Бээжингийн олимпийн наадыг дамжуулах эрхийг 21,6 мянган сэтгүүлч авсан байна. Тэдний 5600 нь сонин сэтгүүлийн ажилтан, гэрэл зурагчин бол 16 мянга нь телевизийн сурвалжлагч юм байна. Олимпийн мэдээллийн төвөөс холгүй сэтгүүлчид байрлах хоёр ч зочид буудал барьжээ. Мэдээллийн төв нь олон арван хурлын танхим, утасгүй интернэтийн сүлжээгээр хангагдсан байна. Түүнээс гадна хэвлэлийнхэнд зориулан энд үсчин, гоо сайхны газар, бар, хүнсний дэлгүүр, ном хэвлэл худалдах мухлаг, хорин дөрвөн цаг ажиллах ресторан байгуулжээ. Хятадын уламжлалт иллэгийг сэтгүүлчдэд үнэгүй хийж өгөх үйлчилгээ ч энд байх гэнэ.

Энэ өдөр
Манай эриний өмнөх 52 оны энэ өдөр Парис хотыг үүсгэн байгуулсан өдөр гэж үздэг байна. Өнөөгийн Парис хот байгаа газар үүнээс гурван зуун жилийн өмнө суурин газар байжээ. Тухайн үед Парисийг Лютеци хот гэж нэрлэдэг байсан бөгөөд эртний Ромийн эзэн хаан ГАЙ ЮЛИЙ ЦЕЗАРЬ өөрийнхөө тэмдэгдэлд энэ хотын тухай бичсэн байжээ.
1654 оны энэ өдөр Америк тивд анх удаа Еврей хүн хөл тавьсан байна. Яков Барсимсон гэдэг хүн еврейчүүдээс анх америкт ирж байжээ.
1796 оны энэ өдөр АНУ ын төрийн департамент АНУ ын иргэний паспортыг хэвлэж иргэдэд гардуулсан байна.
1889 оны энэ өдөр The Wall Street Journal сониний анхны дугаар хэвлэгдэн гарсан байна.
1944 оны энэ өдөр Сталины нэрэмжит Уралын машины үйлдвэр хамгийн анхны бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан байна.

No comments: