2008-07-26

Дэлхийн мэдээ 2008-07-26 Бямба гараг

Лид1. БНХАУ ын Сычуань мужид болсон газар хөдлөлтөд өртөж үр хүүхэдээ алдсан, эсвэл хүүхэд нь байгалийн гамшигаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон бол дахин хүүхэд төрүүлэхрийг Хятадын засаг захиргаа зөвшөөрч байна.
Сычуань мужийн захиргааны сайтад энэ тухай мэдээлжээ. Одоогоос 30 жилийн өмнө БНХАУ д нэр өрх нэг хүүхэд гэдэг зарчимийг баримтлах болсон юм. Сычуань мужид өнгөрсөн 5 сард болсон газар хөдлөлт нь Хятадад сүүлийн 30 жилд болж байгаагүй томоохон байгалийн гамшиг болсон юм. Гамшигийн үеэр 100 мянган хүн амь үрэгдэж, 18 мянган өрх айл үр хүүхдээ алджээ.
Лид2. Тайланд, Камбожийн хооронд үүсээд байгаа газар нутгийн маргааныг шийдэх асуудлаар тусгай хуралдааныг НҮБ ын Аюулгүйн Зөвлөл хэлэлцэх гэж байгаа юм. Тэгвэл НҮБ дахь Камбожийн улсын суурин төлөөлөгч тусгай хуралдааныг хойшлуулахыг санал болгожээ.
Учир нь Тайланд Камбожийн гадаад хэргийн сайд нар 7 сарын 28 нд уулзаж газар нутгийн маргаантай асуудлыг энхийн замаар шийдэхээр хэлэлцээр хийх гэж байгаа юм. 7 сарын 15 ний өдөрт газар нутгийн маргаантай байдаг газар орших сүмд мөргөл хийхээр явж байсан Тайландын 3 иргэнийг Камбожийн хилийн цэргүүд саатуулсан юм. Камбожийн тал Тайландын иргэдийг тэр өдөртөө сулласан боловч Тайланд улс хил дээрээ их хэмжээний цэргийн хүч төвлөрүүлжээ. Камбож Тайландын хилийн зааг дээр байдаг Преах Вихеар сүм нь хоёр улсыхн хооронд хэрүүлийн алим болоод удаж байгаа. Гаага дахь олон улсын шүүх 1962 онд энэ сүм Камбож улсын нутаг дэвсгэрт байрладаг гэж шийдвэр гаргасан нь Тайландчуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Нэгдсэн Үндэстний байгуулагын харъяа соёл шинжлэх ухааны байгуулга Юнеско энэ сүмийг дэлхийн соёлын өвд бүртгэн авсан юм.

Лид3. Сербийн ерөнхийлөгч асан Радован Каражичийн хэргийг шүүх таслах шүүгчдийн бүрэлдэхүүнийг Гааг дахь олон улсын шүүхээс томилжээ. Шүүх хурлыг Голландын иргэн хуульч мэргэжилтэй Альфонс Ори удирдах юм байна.
Ори өмнө нь Косовогийн экс ерөнхий сайдын хэргийг шүүх ажиллагааг удирдаж цагаатгах шийдвэр гаргаж байжээ. Каражичийг шүүн таслах ажиллагаанд Бельгийн шүүгч Кристина ван Ден Вейнхарт, өмнөд африкийн шүүгч Баконе Молото нар томилогджээ. Шүүх хуралд бэлтгэх ажил нэлээн хэдэн сар үргэлжилэх юм байна. Ирэх долоо хоногийн даваа гаригт Каражичийг олон улсын шүүх байгуулагад шилжүүлэн өгнө гэж Белградад ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн байгуулагынхан уламжилж байна. Өнгөрсөн баасан гаригт Каражичийг олон улсын шүүхэд шилжүүлэн өгөхийг эсэргүүцэж болох давж заалдах хугацаа дуусгавар болсон юм. Олон улсын шүүх хуралын ёс дэгийн дагуу гэмт хэрэгт буруутгагдсан этгээд шүүхийн мэдэлд шилжин ирсэн даруйдаа мэдүүлэг өгч мөрдөн байцаагчийн асуултад хариулах ёстой юм. Хэрвээ шаардалагатай гэж үзвэл мэдүүлэг авах хугацааг 30 хүртэл хоног сунгадаг байна. Каражичийн эсрэг үүсгэсэн хавтаст хэрэг нь 27 хуудас материал болжээ. Хууль сахиулагчдаас 13 жилийн турш нуугдаж байсан Радован Каражичийг баривчилсанд Сербийн нийгэм хоёр хуваагдаад байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээс харвал Сербийн хүн амийн 54 хувь нь түүнийг олон улсын шүүхэд шилжүүлэхийг дэмжихгүй байгаа бол 43 хувь эрх баригчдын энэ арга хэмжээг сайшааж байна.
Лид4. Их Британий Глазго хотод болсон орон нутгийн ээлжит бус сонгуульд эрх баригч лейборист нам ялагдал хүлээжээ.
Их Британий ерөнхий сайд Гордон Браун Лейборист намын гишүүдэд хандан дараагийн сонгуульд дахин ялалт байгуулахын тулд одоо олон асуудалд дээр буулт хийж хүлээцтэй, тэвчээртэй хандах хэрэгтэй гэж мэдэгджээ.
Саяхан Глазго хотод болсон сонгуульд Лейборист нам ялагдах хүлээж, харин Шотландын Үндэсний нам ялалт байгуулсан юм.Ноён Гордон Браун баасан гаригт Уорик хотод 16 үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзсан юм. Үйлвэрчний эвлэлийнхэн засгийн газраас хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, ажил хаялт зарлах эрхийг өргөжүүлэхийг шаардаж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж бид ирээдүйгээ харахгүй бол 70, 80 аад оны үеийн байдалдаа бид эргэж очиж магадгүй гэж Гордон Браун хэлжээ.
1979 онд Их Британид бүх нийтийн ажил хаялт болж улмаар лейборист нам сонгуульд ялагдаж байсан юм. Их Британий Глазго хотод болсон орон нутгийн сонгуульд лейбористууд ялалт байгуулна гэж тооцож байсан нь талаар болж, английн эрх баригч намд хүнд цохилт болж байна. Лейборист нам байгуулагдсан цагаас эхлэн Глазго хотын иргэдийн дэмжлэгийг байнга хүлээдэг байжээ. Өөрийнх нь тэргүүлдэг нам орон нутгийн ээлжит бус сонгуульд ялагдал хүлээсэн ч огцрох бодолгүй байна гэж ярьжээ.
Лид5. Кипр аралын Турк болон Грек үндэстэнүүдийн удирдагчид
Киприйн нийлсэл Никоси хотод уулзалт хийж ирэх 9 сарын 3 нд Аралын хойд хэсгийг өмнөд хэсэгтэй засаг захиргааны хувьд нэгтгэх тухай хэлэлцээр хийхээр тохиролцсон байна.
Киприйн мэдээллийн агентлагийн уламжилсанаар Киприйн ерөнхийлөгч грк киприйн иргэдийн холбоон тэргүүн Димитрис Христофиас, турк-кипрской иргэдийн холбооны дарга Мехмет Али Талат нар Кипр дэхь НҮБ ын суурин төлөөлөгчийн газрын байранд уулзалт хийжээ. Уулзалтын дарааа НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргийн төлөөлөгч энэ уулзалтаар Кипрт нүүрлээд байгаа асуудлыг шийдэх боломжтой гэдгийг харууллаа гэж мэдэгдсэн байна. Талууд байнга холбоотой байхын тулд тусгай утас ажиллуулах болжээ. Түүнээс гадна хүрээлэн байгаа орчиныг хамгаалах, соёлын уламлалыг хадгалах, эрүүгийн гэмт хэрэг хийсэн хүмүүсийг харилцан солилцох гэх мэт нийт 16 асуудлаар байр сууриа солилцжээ. Өнгөрсөн 3 сараас хойш Димитрис Христофиас, Мехмет Али Талат нар 4 удаа уулзсан юм.
Лид. АНУ ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ноён Обама Их Британд хийж байгаа айлчлалынхаа үеэр тус улсын ерөнхий сайд Гордон Браунтай уулзлаа.
Барак Обама Лондон хотод ирсэн даруйдаа Их Британий ерөнхий сайд Гордан Браунтай уулзсаныг Цагаан ордоноос сайшааж байгаа юм.. Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Обама европын орнуудад хийж байгаа айлчлалынхаа сүүлийн шатанд ороод байна.Мөн Барак Обама Их Британд байх үедээ ерөнхий сайд асан Тони Блэйр болон консерватив намын тэргүүн Дэйвид Камеронтой уулзжээ.Тэрээр аль хэдийнээ Герман улсын нийслэл Берлинд Гадаад бодлогын тухай илтгэл тависан мөн Франц улсад очин ерөнхийлөгч Никола Саркозитой уулзжээ. Ноён Барак Обама Америк улсаас ИХ Британд сууж буй элчин сайд Роберт болон түүний эхнэр Мария Татль нарыг Лондонгын төвд нэгэн зочид буудалд хүлээн авч уулзлаа. Нэр дэвшигч Обама Их Британи дахь айлчлалаа дуусгаад эх орондоо буцна. АНУ д ирсэний дараа Барак Обама Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жон Маккэйнтэй халз мэтгэлцэх юм байна.
Лид. Лондон Мельбурн чиглэлийн зорчигч тээврийн онгоц эх биенд нь нүх гарсны улмаас Филлипинд яаралтай буулт хийлээ.

Кантагын агаарын тээврийн Боинг онгоц Хятадын Хонконг хотод хуваарийн дагуу түр зогсолт хийгээд цааш нь аялалаа үргэлжлүүлжээ. Хонгконгоос хөөрөөд удаагүй байсан онгоцны бүхээгт агаарын даралт унаж, зорчигчидийн бие тавгүйтжээ. Энэ үед зорчигчдод хүчил төрөгчийг баг зүүхийг санал болгосон байна. Энэ рейсээр зорчиж байсан нэг зорчигч хөлгийн бүхээгт ямархуу нөхцөл байдал үүссэнийг гар утаснй камераар бичиж авсанаа хэвлэлийнхэнд үзүүлжээ. Зорчигчдийн ярьж байгаагаар орон нутгын цагаар өглөөний 9 цагт Хонгконгоос хөөрсөнөөс хойш нэг цагийн дараа агаарын хөлгийн бүхээгт чанга чимээ гарч удалгүй бүхээгт нь хүчтэй салхиний урсгал мэдрэгджээ. Нисэх багын 19 гишүүн, 346 зорчигчтой Боинг 747-400 загварын онгоц аялалаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Филлипин улсын нийслэл Манила хотод буух зөвшөөрөл хүссэн байна. Онгоцны зүүн талын далавчны ойролцоо 2,5-3 метрийн диаметртэй нүх гарсан байжээ. Энэ үед зорчигчид маш их айж сандаржээ. Зорчигдийн дотор хууч өвтэй, эрүүл мэнд нь тааруу хэд хэдэн хүн байжээ. Агаарын тээврийн компаний төлөөлөгчийн ярьж байгаагаар зорчигчдын ачаа тээш ил харагдаж байсан, зарим нэгэн ачаа алга болсон байж магадгүй гэжээ. Иргэний агаарын тээврийн компаний мэргэжилтнүүд Манилад очиж онгоцны их биед гэмтэл гарсан шалтгааныг тогтоох болжээ.

No comments: