2008-07-25

Дэлхийн мэдээ 2008-07-25 Баасан гараг

Лид2. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Барак Обама Холбооны Бүгд Найрамдах Герман улсын нийслэл Берлин хотод хүрэлцэн ирлээ. Барак Обама Берлин хотын Тиргартен цэцэрлэгт хүрээлэнд очиж Германчуудад хандан үг хэлжээ. Хүйтэн дайны жилүүдэд энд Зөвлөлтийн болон, Барууны орнуудын нөлөөллийн бүсийг заагласан хана байсан юм. Бид хуучин дайны үеийн Оросын тухай ойлголтоо орхиж, өөрсдийн үнэт зүйлсээ хамгаалан ОХУ тай харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд Европ АНУ ын хооронд бий болсон зарим нэг санал зөрүүтэй асуудлыг шийдэж, нэгдмэл байр сууринд хүрэх хэрэгтэй гэж Барак Обама илтгэлдээ ярьсан байна. Дэлхий нийтийн өмнө тулагараад байгаа асуудал нь Барак Обамагийн илтгэлийн гол сэдэв нь байлаа. Барак Обамагийн илтгэлийг 1963 онд АНУ ын ерөнхийлөгч Жон Кеннеди, 1987 онд Рональда Рейганы оросын төрийн тэргүүн Михаил Горбачевт хандан Берлиний ханыг нураая гэж уриалж байсантай зүйрлэж байна.

Берлин дэхь Би Би Си ийн сурвалжлагчийн хэлснээр Барак Обамаг германчууд халуун дотноор хүлээн авчээ. Барак Обама олон улсын харилцааны талаар туршлага муутай гэж олон хүн шүүмжилдэг юм. Тиймээс Барак Обамагийн сонгуулийн штабынхан түүний хэлсэн үгийг аль болох сурталчилж Барак Обама бол дэлхийн хэмжээний улс төрч гэж нотлохыг хичээж байна. Барак Обама Афганистанд хийж байгаа цэргийн ажиллагааны талаар Берлинд байхдаа ярьжээ. Гэхдээ энэ сэдэв Германчуудын хувьд төдийлөн сонирхолтой биш. Аль Кайда бүлэглэлийг АНУ ганцаараа ялж чадахгүй. Иймд та бүхний дэмжлэг хэрэгтэй гэж тэрэээр мэдэгджээ. Барак Обамагийн хамгийн том зорилт нь цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг байгуулах явдал юм. Энд тэндгүй байгаа цөмийн хаягдалыг цэвэрлэж, цөмийн зэвсэгийг хоргодуулах цаг ирсэн гэж тэр яриандаа цохон тэмдэглэжээ.

Барак Обама гадаадын орнуудаар хийж байгаа айлчлалынхаан хүрээнд Афганистан, Ирак, Иордан, Израиль, Палестины өөртөө засах оронд айлчлал хийсэн юм. Харин өнөөдөр тэр Германд хийх айлчлалаа дуусгаад Франц улсад, бямба гаригт Их Британид ирэх юм.

Лид3.АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Жон Маккейны талаар сүүлийн үед Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд маш бага мэдээлэл цацаж байна.

Америкийн Эй Би Си, Фокс ньюс, Си Эн Би Си, Си Эн Эн зэрэг үндэсний хэмжээний томоохон телевизүүд Барак Обамагийн тухай мэдээ сурвалжлагийг илүү түлхүү үзүүлж байна. АНУ ын New York Times сонин Иракын нөхцөл байдлын тухай бичсэн Жон Маккенй нийтлэлийг хэвлэхээс татгалзжээ. Харин Барак Обамагийн мөрийн хөтөлбөрийг тухай мэдээллээр сониний хуудасаа дүүргэжээ. АНУ ын NBC News суваг Wall Street Journal сэтгүүлтэй хамтран явуулсан олон нийтийн санал асуулгаар Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обама өөрийн өрсөлдөгч Бүгд Найрамдах намын Жона Маккейнаас 6 хувиар илүү нэр хүндтэй байна.сүүлийн үед намайг телевизээр бага гаргаж байна гэж Жон Маккейн гомдоллох болсноо нуухгүй байна.

Лид4.Италын ерөнхий сайд Сильвио Брлускони цагаачдийг хуулийн хариуцлагад татах тухай хуулийн төсөл боловсруулж парламентад өргөн барьжээ.

Шинэ хуулийн төслийг Италийн сенатын танхим баталсан бөгөөд хууль бус цагаачдийг шүүхээр шийтгэж ял оноох юм. Италын шүүх хууль бус цагаачидад нутгаасаа хөөн гаргахаас эхлээд 4 жил хүртэлх хугацаанд хорих юм байна. Хууль бус цагаачдын өмчийг хураан авч улсын орлого болгох юм.Католикийн сүм хийдүүд болон Италын зүүнийг баримтлагч талынхан нь энэ шинэ хууль гарсанаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг өөгшүүлж байна хэмээн мэдэгджээ.

Лид5. Францын парламент ажилчин хүн долоо хоногт заавал 35 цаг ажиллах ёстой гэсэн хуулийг хүчингүй болгожээ. Ажлын цагийг өөрчилөх шинэ хууль баталсанаар ажилчин хүн үйлдвэрчний эвлэлийнхээ тусламжтайгаар ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа долоо хоногт хэдэн цаг ажиллахаа өөрөө шийдэх эрхтэй болж байна.

Одоогоос 10 жи лийн өмнө Франц улсын социалист намынхан засгийн эрхийг брьж байхдаа долоо хоногт 35 цаг ажиллах тухай хууль баталж байсан юм. Харин Францын ерөнхийлөгч Николя Саркози ажиллах хугацааг заавал хуулиар зохицуулах нь Франц улсыг дэлхийн тавцанд өрсөлдөх боломжийг нь хязгаарлаж байна гэж үзэж энэ хуулийг хүчингүй болгох санаачлага гаргажээ. Ажилчин хүн долоо хоногт хэдэн цаг ажилахвэ гэдэгээ ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай хууль ирэх 8 сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Лид7. Өчигдөр Мексикийн зүүн хойд эрэг, АНУ ын Техас мужийг дайран өнгөрсөн Долли хар салхиний эрч нь буурч халуун оронд тохиолддог жирийн нэгэн хуй салхи болж хувирсан байна.

Долли хар салхи АНУ ын Техас мужид үлэмж хэмжээний хохирол учруулсан бөгөөд их хэмжээний хур тунадас дагуулсан юм. Хар шуурганы үеэр учирсан хохиролын хэмжээг тооцох ажил эхэлжээ. АНУ ын Майями хотод байрладаг Хар салхи судлалын үндэсний төвийнхөн Долли хар салхийг нэгдүгээр зэрэглэлийн аюултай гэж мэдээлсэн юм. Гэвч одоо салхиний хурд дорхноо эрчээ алджээ. Одоо Долли хар салхи Техас мужийн баруун хойл хэсэгт Браунсвилл хотоос 120 кмын зайтай байгаа. Хар салхиний үеэр 17 настай нэг хүү 7 давхарын тагтан дээрээс унажээ.

Лид8. Дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн тоонд ордог америкийн иргэн, Майкрософт компанийг үндэслэн байгуулагч Билл Гейтс, санхүүгийн ертөнцийн загалмайлсан эцэг гэгдлэг одоо Нью Йорк хотын амбан захирагчаар ажиллаж байгаа Майкл Блумберг нар хамтран тамхиний хор уршигийг танилцуулах зорилгоор хамтран ажиллах гэж байна.

Тамхи татах муу зуршилаас болж манай гаригийн нэг сая хүн жилд хорвоог орхиж байна гэж тэд мэдэгдээд ирэх таван жилийн турш ядуу болон буурай хөгжилтэй орнуудад тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст туслах хөтбөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тэдний төсөлийнхөө ихэнхи хөрөнгийг тамхиний эсрэг сурталчилгаа хийхэд зарцуулах болжээ. Өнөөдөр манай дэлхий дээр тамхи татах муу зуршилтай нэг тэрбум хүн амьдарч байгаа юм. Зүүн европын томоохон хотуудад олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ үед тамхи үйлдвэрлэгчид маркетингийн гол хүчин чармайлтаа Зүүн Европ, хуучин социалист байсан орнууд, Африк, Азийн буурай хөгжилтэй орнууд руу чиглүүлээд байгаа юм. Тамхи үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ нэмэглүүлэхийн тулд асар их хөрөнгө хүч хаяж байгаа энэ үед Билл Гейтс, Майкл Блумберг нарын хагас тэрбум доллар хэр үр дүн тэй байх бол гэдэг асуултыг хэрэгт дуртай сэтгүүлч нар тавьж байна.

Лид9. Өнөөдрөөс Оросын кино театруудаар “Бенаас ч илүү” гэдэг уран сайхны киноны нээлт болох гэж байна. Энэ кинонд Лондон хотод ирсэн хоср орос залуугийн амьдралыг харуулдаг юм.

Их Британий нийслэл Лондон хотод 1990 ээд оны эхээр ирж амьдарсан хоёр орос залууд тохиолдсон бодит үнэн түүхээс сэдэвлэн энэ киног бүтээжээ. Тэд Лондонд мөнгөгүй болсон тул гол зогоохын эрхэнд хулгай хийж, гүүрний доор хоноглож байжээ. Тэд мөнгөтэй болохяын тулд 1001 арга сэдэж байжээ. Гэхдээ тэд ихэвчилэн хууль бус арга мэх хэрэглэж байжээ. Энэ киноны год дүрд тоглосон жүжигчин Андрей Чадовт энэ дүрийг бүтээхэд маш хялбар байжээ. Учир нь тэр гол дүрийн баатарын нэгэн адил анх удаа хилийн чанад руу явж, англи хэлний мэдлэггүй ч гэсэн английн кино зураг авах багийнхантай ажиллажээ. Киноны зохиолыг одоогоос 10 аад жилийн өмнө зохиолч нь бичиж байжээ.

ТОВЧ

ОХУ ын Саратов хот аадар борооны дараа үерийн байдалтай байна. Хотын гудамж талбайгаар борооны ус гол мэт урсаж байгаа бол явган зорчигчид өвдөгөөр татсан ус туулж явж байна. Саравтов хотын 30 гаруй байшин барилга усанд автжээ..

ОХУ ын Волга машины үйлдвэр Волга Сибер загварын машин үйлдвэрлэжээ. Нэг жилийн дотор 10 мянган ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм. Энэ машиныг 2008 оны 9 сард худалдаанд гаргах болно. Машин загварын машиныг ОХУ ын ерөнхий сайд Владимир Путин

жолоодож хэд хэдэн тойрог хийгээд өөрийнхөө үнэлэлтийг өгсөн байна. Путины суусан машиныг хэн худалдаж авах бол гэж сэтгүүлчид таавар дэвшүүлжээ.

Пакистаны хамгийн өндөр Намба Барга оргилд авиралт хийж байсан Италийн уулчид осолджээ. Уулчид 6600 метрийн өндөрт гараад цасанд боогдсон байна. Уулчдын нэг нь халтирч доош унасан бол өөр хоёр уулчин цасанд боогдож хэдэн хоногийн турш тусламж хүлээж байжээ. Уулчидыг пакистаны цэргүүд олж уулын өндөр хавцалаас нисдэг тэрэгээр аварчээ. Харин Италиийн ууланд авиралт хийж байсан Голландын уулчидын аялал эмгэнэлтэйгээр төгсжээ. Уулнаас бууж байхдаа нэг гэр бүлийн 3 хүн амь насаа алдсан байна. Харин энэ гэр бүлийн эзэгтэйг аврагчид эмнэлэгт хүргэжээ.

Испаний далайн эргийн наран шарлагийн газар хортой мөгөөрс олноороо үзэгдэх болжээ. Наран шарлагийн газар ирсэн амрагчид мөгөөрсөнд хазуулж байна. Далайн мөгөөрс эрэг хавиар үзэгдэх болсоны гол буруутан нь загасчид юм байна. Тэд далайн мөгөөрсний гол идэш тэжээл болсон загасыг ихээр агнах болжээ. Испаний эмч нар нэг өдөрт мөгөөрсөнд хатгуулж, хазуулсан 60 гаруй хүнд тусламж үзүүлж байна. Мөгөөрсөнд хатгуулсны дараа яаралтай эмчилгээ хийхгүй бол амь насаа алдах аюултэй байдаг.

АНУ ын Нью Йорк хотын оршин суугч Жейк Бронштейн хүний инээмтгий байдлыг шалгах төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Түүний зохион бүтээсэн төхөөрөмж нь бохь худалдах автомат машин юм. Бохь худалдан авсан хүн бүхэнд хэрхэн ер бусын байдлаар зугаацаж болохыг бичсэн зөвлөмж өгдөг байна. Жейк Броннтейн өөрөө бүх зөвлөмжийг бодож олдог. Одоогоор тэр зөвхөн нэг ширхэг ийм төхөөрөмж хийгээд байгаа. Ирээдүйл ийм автоматыг олныг үйлдвэрлэх боломжтой юм.

Мельбурн хотод гэрийн тэжээмэл молтогчин туулай эзэдээ гал түймэрийн аюулд өртөж шатаж үхэхээс аварчээ. Шөнө дунд байшинд гал түймэр гагах үед молтогчин туулай эзэдийнхээ унтлагийн өрөөний хаалгийг маажиж чимээ гаргажээ. Гал унтраагчид ирэх үед байшинд бүхэлдээ гал авалцсан байжээ. Гэрийн эзэнд хамаг эд хөрөнгөө гал түймэрт алдсан ч тэд өөрсдийгөө азтайд тооцож байна. Өөрсдийнх нь амийг аварсан молтогчин туулайг тэд жинхэнэх баатарлаг үйл хийсэн гэж магтаж байна.

Лид10. Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 9 цагаас эхлэн Хятад улсад Олимпийн наадмын нээлтийн ёслолын тасалбарыг худалдах 4 дэхь үе шат эхэллээ.

Хятадын нийслэл Бээжин хот, Шанхай, Тяньжин, Шэньян, Циньхуандао хотуудад нийтдээ 820 мянган тасалбарыг чөлөөтэжй хулдалдаж эхэлжээ. Нэг хүнд хоёроос илүү тасалбар худалдахгүй байх журам баталжээ. Тасалбарыг ням гариг хүртэл худалдах ёстой. Гэвч ням гаригаас өмнө тасалбар борлогдож дуусна гэж хэвлэлийнхэн мэдээлж байна. Өнөөдөр өглөө Бээжин хотын төвд байрласан 18 тасалбар түгээгүүрийн газрын гадаа10 мянган хүн цугларсан байна. Олимпийн наадмын тасалбар түгээх ажлыг 4 үе шаттай зохион байгуулсан юм. Эхний болон хоёрдугаар үед Интернэт болон Хятадын банкаар дамжуулан захиалага өгсөн хүмүүсийн дунд сугалаа явуулсан юм. Харин 6 сарын 9 нд урьдчилсан захилага авч тасалбарыг борлуулжээ. Бээжин хотын цагдаагийн газрын мэдээлснээр 5 сарын 5 аас хойш тасалбар дамлан худалдсан 60 гаруй тохиолдолыг илрүүлжээ. Олимпийн тасалбарыг дамлан худалдах оролдлого гарах юм бол хатуу арга хэмжээ авч, хуулийн дагуу шийтгэх болно гэж анхааруулсан юм. Ассошэйтэд пресс агентлагийн мэдээлснээр Олимпийн наадамын 6,8 сая тасалбар борлуулах юм байна. Тасалбарын 75 хувийг хятадын иргэдэд зориулан худалдах бол харин 25 хувийг нь дэлхийн бусад улс орнуудад хуваарилажээ. Өнөөдөр Бээжин хотод тасалбар авах гэсэн хүмүүс бүр хэд хоногийн өмнөөс тасалбар түгээгүүрийн газрын гадаа ирж хонох майхан, идэх хоолтойгоо иржээ.

No comments: