2008-07-07

Дэлхийн мэдээ 2008 07 07 Даваа гараг

Лид1. 7 сарын 1 нд Монгол Улсад сүүлийн 7 хоногт болж өнгөрсөн үйл явдлын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байнга мэдээ, сурвалжлага бэлтгэн үзүүлж байсан. Монголын талаар хэрхэн мэдээлсэнийг тоймлон хүргэе.
Германы Дойче Вилле телевиз Монгол улс 1990 оноос хойш ардчилсан хөгжлийн замыг сонгосон.Ням гаригт Монголд болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг будлиантай болсон гэж үзсэн сөрөг хүчнийхэний зохион байгуулсан цуглаан нь сүүлдээ дээрэм тонуул болон хувирч, МАХН-ын байрыг шатаасан балмад хэрэг болж өргөжсөн тул Монголын төрийн тэргүүн 4 хонгийн хугацаатай онц байдлыг нийслэл хотдоо зарласан. Байгалийн баялаг ихтэй энэ оронд Москва эдийн засгийн тусламж үзүүлэхээ болисоны дараа хүн амын гуравны хоёр нь ядуу тарчигхан амьдарч байна. Гэхдээ монголчуудын оюун санаанд эрх чөлөө, ардчилал, зэрэг ойлголтууд гүн гүнзгий суужээ гэж онцлон тэмлэглэсэн байна. Германы зарим хэвлэлүүд Хүчирхийлэлийн дараа Монголд ардчилалын хямрал нүүрлэж магадгүй юм гэж дүгнэжээ. Өнөөг хүртэл Монголд хэд хэдэн удаа ардчилсан тайван байдлаар эрх баригчид солигдсон. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн өмнө инфляц өндөр байгаа, байгалийн баялагаас олох орлогийг хэрхэн хуваан, хуваарилан авах вэ гэдэг асуудлаар маргаан мэтгэлцээн дээд цэгтээ хүрсэн. Сонгуулийн будлиантай холбоотой сөрөг хүчний намуудын гомдолыг шалгах хараат бус хороо байгуулах юм бол ардчилалын хямрал гарахаас сэргийлж чадна. Жагсагчд оролцсон хүмүүс сүүлдээ танхайрсан гэдгийг ч Германы хэвлэлүүд мэдээлсэн юм. Тэгвэл Оросын НТВ, Россия, телевиз сонгуулийн саналын хуудасыг дахин тоолохыг шаардсан сөрөг хүчний мянга гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотын төвд байдаг МАХН ын төв байрыг шатааж, урлаг соёлын байгуулагад ч гал тавьж, дээрэм тонуул хийлээ гэж мэдээлсэн юм. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог ч бодитой хэлж байлаа. ОХУ ын дипломатууд Монголын эрх баригчид нийгмийн хэв журмыг хангахын тулд шуурхай арга хэмжээ авсан нь зөв зүйтэй алхам болжээ гэж дүгнэсэн юм. Тухайлбал ОХУ ын Шудрага Орос намын тэргүүн Сергей Миронов Улаанбаатарт онц байдал тогтоосон нь туйлын зөв шийдвэр гэж Итар Тасс агентлагт өгсөн ярилцалагадаа хэлсэн байна. Монголд үүссэн нөхцөл байдал хуулийн хүрээнд шийгдэнэ гэдэгт найдаж байгаагаа АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс өнгөрсөн баасан гаригт Монголын Гадаад хэргийн сайд Оюунтай утсаар ярихдаа хэлжээ.Монголын гадаад хэргийн сайд Кондализа Райстай утсаар ярихдаа нийгмийн хамарсан эмх замбараагүй байдлын үеэр Ерөнхийлөгч онц байдал тогтоох хууль эрх зүйн үндэстэй гэж тайлбарлаж төрийн тэргүүний зарлигийг парламентын шуурхай хуралдаанаар баталсан. Монголын ерөнхийлөгч улс төрийн намуудад хандан асуудлыг хуулийн хэм хэмжээний дагуу, яриа хэлэлцээрийн замаар шийдэх санаачлага гаргасан тухай Монголын гадаад хэргийн сайд Оюун ярьсан тухай Оросын Взгляд сониний 2008 оны 7 сарын 5 ний өдрийн дугаарт хэвлэгдсэн байна. Байдалд сэтгэл зовнисон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун уриалга гаргалаа. Уриалгад Монгол Улс ардчилалд тайван замаар шилжсэн гэдгийг цохон дурдаад мөргөлдөгч талууд дахин хүчирхийлэл гаргуулахгүйн тулд ширээний ард суухыг хүсэмжилсэн байлаа. Их Британий Би Би Си телевиз 4 хоногийн өмнө тогтоосон онц байдал 7 сарын 6 нд Гринвичийн цагаар 21 цагт дууслаа. Оройн 22 цагаас өглөөни 8 цаг хүртэл үргэлжилж байсан хөл хорио ч цуцлагдсан. Монголын улс төрийн намууд харилцан ойлголцох тухай хамтарсан уриалага гаргажээ. Одоо Монголын нийслэлд зэвсэгт хүчнийхэн байхгүй. Харин нийгмийн хэм журмыг сахих үүрэгтэй 3600 цагдаа, тусгай албаныхан ажиллаж байна. Улаанбаатар хот хэвийн ёамьдралбн хэмнэлдээ орсон гэж Их Британий Би Би Си телевизийн албан ёсны сайтад мэдээлжээ.
Лид2.Японы хамгийн хойд хэсгийн Хоккайда аралд дэлхийн аж үйлдвэржсэн их найман орны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ. Япон, АНУ, Герман, Их Британи, Франц, Итали, Канад, ОХУ ын төрийн тэргүүн нар гурван хоногийн турш дэлхийн эдийн засаг, байгаль цаг уурын өөрчлөлт гээд олон тулгамдсан шийдэх арга замыг хэлэлцэх юм.
Их наймыг даргалж байгаа Япон улс чуулга уулзалтын эхний өдөр байгаль цаг уурын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэхийг санал болгожээ. Японы ерөнхий сайд Ясуо Фукуда өнгөрсөн нэгдүгээр сард Давост болж өнгөрсөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр цаг уурын өөрчлөлтийг багасгахаар боловсруулсан өөрийнхөө хөтөлбөрийг танилцуулсан юм. Япон улс ойрын үед ялгаруулж байгаа үлэмжийн хийн хэмжээг 14 хувиар бууруулж чадна гэсэн зорилт тавьжээ. Харин Европын холбооны орнууд яг ийм зорилтийг 2020 онд л биелүүлнэ гэж үзэж байгаа. Гэхдээ Их наймын чуулга уулзалтын хамгийн гол сэдэв нь дэлхийн эдийн засаг, үнэ ханшийн өсөлт, хүнсний хомсдолыг бууруулах явдал юм. Өнгөрсөн 6 сард их наймын сангийн сайд нарын уулзалт болох үеэр Японы санхүү эдийн засгийн сайд Фукусиро Нукага: "Бид түлш эрчим хүчний үнэ түүхэнд байгаагүй өндөр хэмээгээр нэмэгдэж, хүн амын амжиргааны түвшинд сөрөг нөлөө үзүүлж байгаад харамсаж байна. Үнийн өсөлт дэлхийн макро эдийн засагт сөрөг нөлөөтэй байгааг анхаарах хэрэгтэй гэж сануулсан юм.
Энэ удаагийн их наймын уулзалтын эцэст дэлхийн зах зээл дэхь газрын тос, цагаан будаа, улаан буудайн үнийг буурахад нөлөөлөх чухал шийдвэр гарна гэдэгт эдийн засагчид эргэлж байна. Их наймын уулзалтаар заавал биелүүлэх ёстой шийдвэр гаргадаггүй. Харин энэ уулзалтаас гарсан шийдвэр нь зөвхөн зөвлөмжийн өнгө аястай байдаг юм. Дэлхийн бусад улс орнуудад ядуурал газар авч байгаа нь дэлхийн улс төрд нөлөөлдөг, аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудын явуулж байгаа бодлоготой холбоотой гэж даяаршилийг эсэргүүцэгчид, хүмүүнлэгийн байгуулагынхан үздэг юм. Их наймын уулзалтын үеэр ядуу буурай хөгжилтэй орнуудын асуудал байнга хөндөгддөг. Гэвч ядуурлыг бууруулах талаар ямар ч арга хэмжээ авдаггүй гэж даяаршилийг эсэргүүцэгчид мэдэгдэж байна. Африкийн ядуу буурай
Орнуудад тусламж болгон өгч байгаа мөнгөнхий хэмжээ нь нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүий хэмжээ нь 3 триллион хүрдэг өндөр хөгжилтэй орнуудын хувьд инээдтэй тоо гэж хүмүүнлэгийн байгуулагынхан хэлцгээж байна. 2005 онд болсон Их наймын уулзалтын үеэр Их Британи улс африкийн орнуудад зориулан 22 тэрбум доллар амалсан юм. Гэвч Их Британи улс өнгөрсөн хугацаанд амалсан 22 тэрбум долларынхаа зөвхөн 3 тэрбумыг нь л өгсөн гэж даяаршилийг эсэргүүцэгч рок дуучин Боб Гелдоф Парис хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн юм. үүний дараа Хоккайда аралд цугларсан 8 орны төрийн тэргүүн нар Африкийн 7 орны удирдагчидтай уулзах болно гэж амалжээ. Их наймын уулзалтын үеэр хоёр талын уулзалтууд болох юм. Тухайлбад АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш, Японы ерөнхий сайд Ясуо Фукуда нар уулзсан бол ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Их Британий ерөнхий сайд Гордон Брантай уулзахаар төлөвлөсөн байна. Энэ удаагийн Их Наймын чуулга уулзалтын үеэр даяаршилийг эсэргүүцэгчид уламжлал ёсоор жагсаал зохион байгуулж байна. Их наймын уулзалтын үеэр жагсаал цуглаан зохион байгуулах нь уламжлал болон тогтсон гэж хэлж болно. Хэдийгээр аж үйлдвэржсэн х найман орны тоонд БНХАУ, Бразил, Энэтхэг улс багтдаггүй боловч ажиглагчаа илгээсэн байна. Энэтхэг, Хятад, Бразилийн төлөөлөгчид байгаль цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх хуралд оролцох юм. Японы Хоккайда аралын Саппора хотод ОХУ ын ерөнхийлөгч Дмитий Медведевийн хөлөглөсөн онгоц өнөөдөр өглөө газардсан байна. Их наймын уулзалтанд оролцохоор ирсэн гадаадын зочид төлөөлөгчдийг Японы мэргэжилтнүүдийн хамгийн сүүлйн үеийн ололт амжилт болсон робот угтан авч мэндчилж байна. Японы ерөнхий сайд Ясуо Фукуда роботтой мэндэлж гар барих гэтэл робот гэнэт татгалзаж өөр зүг рүү гүйжээ. Энэ эвгүй байдлаас гарахын тулд Японы ерөнхий сайд Ясуо Фукуда наргиа болгохыг оролджээ.
Лид3. БНХАУ ын дэд ерөнхийлөгч Си Жинь Пин Хонконгт 3 өдрийн ажлын айлчлал хийж байна. Си Жинь Пиний ажлын айлчлалын го зорилго нь 8 сарын 8 нд Бээжин хотод болох олимпийн наадмын үед ашиглах спортын барилга байгууламжийг шалгахад оршиж байгаа юм байна.
Хонконг одоогоос 11 жилийн БНХАУ ын бүрэлдэхүүнд шилжин ирсэн юм. Бээжин хотод олимпийн наадмын гол үйл ажиллагаа болох бол харин Хонконгод хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын пара олимпын уралдаан, мөн морин спортын уралдаан зохиогдох юм. Хонкогт Си Жин Пинийг хүрэлцэн ирэхэд орон нутгийн захиргааныхан угтан авсан байна. Хятадын дэд ерөнхийлөгч Хонконгийн оршин суугчдад БНХАУ ын засгийн газрын мэндчилгээг дамжуулж, Хятадын Сычуань мужид байгалийн гамшиг болох үед тусламж үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна. Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан морин спорты уралдааныг зохион байгуулах үеэр аюулгүй байдлыг нар ийн чанд сахин хамгаалахыг Си Жнь Пин сануулжээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ, хүнсний бүтээгдэхүүнй ханш өсөж байгаа нь инфляц өсөх үндсэн шалтгаан болох тул хүн амын амжиргааны түвшинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Гэвч Хонконгийн засаг захиргааныхан ард түмний амьдралын түвшинг сайжруулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Лид4. Абхазын Гаал дүүргийн нэгэн задгай кафед бүтэн сайн өдрийн орой болсон дэлбэрэлтийн улмаас 2 хүн амь үрэгдэж, 8 хүн шархдаж гэмтсэн тухай орон нутгийн хууль сахиулах байгууллагын эх сурвалжид тулгуурлан РИА агентлаг мэдээлсэн байна.
Абхазын Гаал дүүргийн нэгэн задгай кафед болсон дэлбэрэлтийн улмаас нас барсан 2 хүний нэг нь тус дүүргийн засаг захиргааны төв болох Гаал хотын Улсыг аюулаас хамгаалах албаны хэлтсийн дарга Жансух Муратия байсан гэнэ. Дэлбэрэлтэнд өртсөн хүмүүсийг бүгдий нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийнх нь байдлын талаар огт мэдээлээгүй байна. Дэлбэрэлт гарсан кафе Оросын энхийг сахиулагч хүчний төв байраас 2О иод метрийн зайтай бөгөөд тэнд оросын энхийг сахиулагч хүчний цэргийн албан хаагчид чөлөөт цагаа өнгөрүүлдэг . Энэ дэлбэрэлт бол гүржинй тусгай албаныхны хийсэн ажил гэж Абхазын ерөхнийлөгчийн Гаал дүүрэг дэхь төлөөлөгч Руслан Кишмария Интерфакс агентлагт мэдээлсэн байна. “ Гагра , Сухумид болсон цуврал алан хядах үйл ажиллагааны үргэлжлэл нь энэ дэлбэрэлт мөн . Алан хядах үйл ажиллагааг Гүржийн төр дэмжих зам руугаа орсон байна” гэж Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш мөн мэдэгдсэн байна. 6р сарын 29 нд Гүрж- Абхазын мөргөлдөаөний бүс нутагт гарсан нилээд хэдэн дэлбэрэлтийн бурууг Абхазын эрх баригчид Гүржийн тусгай албаныханд тохсон юм байна. 7р сарын 1 нд Ингури голын дагуу Гүржтэй залгаа хилийн зурвасыг хаах шийдвэрийг Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш гаргажээ. Энэ нь амралт сувиллын улирлын тасалдлаас сэргийлэхэд чиглэжээ. Учир нь Абхазад болсон дэлбэрэлтийн улмаас абхазын амралт сувиллын газруудад амрах эрэлт хэрэгцээ Орост багасаад байгаа юм байна. .
Лид5. Колумбын цэрэг дайчдын барьцаанд 6 жил болсон .Ингрид Бетанкур хорионд байсан үеийнхээ тухай жүжиг бичихээр зэхэж байгаа тухайгаа Жорнал дү Диманче сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
Колумбын цэрэг дайчдын барьцаанд 6 жилийг өнгөрүүлсэн жирийн үгээр дүрслэн ярих боломжгүй гэж хатагтай Бетанкур хэлсэн юм.
Эм. Шуудхан хэлж болохооргүй зүйлүүд байдаг. Театрын тусламжтайгаар л хүмүүст энэ тухай ойлгуулах гэж хичээж байна. Хүн хүндээ бурхан энь байж, бас хүн хүндээ араатан болдог гэдгийг л харуулмаар байна.
Франц болон Колумбийн давхар иргэний харъялалтай Ингрид Бетанкур нь 2002 онд Колумбийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа Колумбийн зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан юм. Хатагтай Энэ бүх хугацаанд Ингрид Бетанкур ширэнгэн ойд хоригдож байсан бөгөөд түүнийг 2008 оны 7 сарын 2 нд Колумбийн тусгай албаныханы зохион байгуулсан ажиллагааны үеэр сулласан юм. Түүнийг суллахдаа нэг ч удаа буун дуу гаргаагүй. Колумбийн тусгай албаныхан энэ бүлэглэлийн эгнээнд өөрсдийнхөө хүмүүсийг оруулжээ.Барьцааны хүмүүсийг зэвсэгт бүлэглэлийнхэн өөр хуаран руу зөөх гэж байхад нь Колумбын тусгай албаныхан суллажээ. Ингрид Бетанкуртай хамт өөр 14 хүн сулласан юм. Ингрид Бетанкурыг сулласантай холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Тухайлбал Швейцарийн радио Ингрид Бетанкурыг суллахын тулд 20 сая доллар төлсөн гэж мэдээлжээ. Гэвч Колумбийн эрх баригчид энэ мэдээллийг няцааж байгаа юм. Ингрид Бетанкур суллагдсаныхаа дараа шууд Фрацад ирсэн юм. Тэр Францын Валь де Грас цэргийн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд оржээ. Барьцаанд байх үедээ Ингрид Бетанкур халдварт шар өвчин туссан гэдэг мэдээлэл цацагдаж байсан билээ. Гэвч шинжилгээгээр тэр эрүүл болох нь батлагдсан байна. Ойрын үед Ингрид Бетанкур эх орондоо очно гэж Францын телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Лид6. Израилийн батлан хамгаалах яамныхан пуужингийн довтолгооноос сэргийлэх "Iron Dome" ("Төмөр бамбай") төхөөрөмжийг ашиглалтад оруулсан байна.
Энэ пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж нь Кассам ангилалын пуужинг байгаа онохоос нь агаарт устгах чадвартай. Кассам ангилалын пуужинг Палестинчууд Израилийн хилийн ойролцоох хот руу харвадаг. Түүнээс гадна Израилийн батлан хамгаалах яамны мэдээлснээр пуужингийн довтолгооноос сэргийлэх энэ төхөөрөмж нь минометны буудлагаас ч сэргийлэх боломжтой юм байна. Цэргийн зарим шинжээчидийн мэдээлснээр Иран, Сирийн нутаг дэвсгэрээс харвасан пуужинг ч илрүүлж чадна. “Төмөр бамбай” системийг Изралийн RAFAEL компанит зохион бүтээжээ. Эхуд Ольмертийхн засгийн газар 200 сая долларыг энэ төсөлд зарцуулсан байна.

Лид7. Пакистанс улсын нийслэл Исламабад хотын нэг дүүргийн цагдаагйн хэлтэсийн ойролцоо амиа золислогч дэлбэрэлт үйлдсэний улмаас 10 гаруй цагдаагрйн албан хаагч, 5 энгийн иргэн амь үрэгдсэн байна. Дэлбэрэлтхйн үеэр өөр 20 хүн шархаджээ.
Пакистаны ниийслэл хотын төвд байдаг Улаан сүмд барьцаалагдсан хүмүүсийг суллах тусгай ажиллагаа явуулсанаас хойш нэг жил өнгөрч байна. Энэ үйл ажиллагааны нэг жилийн ой болж байгаатай холбогдуулан тайван жагсаал цуглаан болж байжээ. Гэсэн ч цагдаа нар аюулгүй хангахын тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байжээ. Жагсаал болж байсан газар цагдаа нарыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалт гаргалаа. Гэвч цагдаагийн газрын ойролцоо дэлбэрэлт болно гэж хэн ч төсөөлөөгүй байсан юм. Пакистаны төрийн тэргүүн Мушараф энэ дэлбэрэлт болсонд харамсаж байгаагаа илэрхийлээд Засгийн газар хүчирхийлэлийн бүх хэлбэрийг зэмлэн буруушаах болно гэж мэдэгдсэн байна.

Лид8. Өнгөрсөн шөнө АНУ ын Калифорни мужийн олон мянган оршн суугчид ой хээрийн гал түймэрээс болж бичиг баримт, хамгийн чухал гэж үзсэн эд хогшилоо авч орон гэрээ орхин нүүхэд хүрсэн байна.
Калифорни мужид дүрэлзэж байгаа ойн түймэр хувийн эдлэн газар руу дөхөж ирсэн байна. Галын дөл одоо энэ мужийн Санта Барбара хотын захад тулж иржээ. Мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер ойн түймэрийг унтраах ажилыг зохион байгуулж байгаа юм байна. Гал түймэртэй тэмцэх ажлыг хорн дөрвөн цагийн турш хийж байгаа ч түймрийн голомтыг цурманд оруулж чадахгүй байна. Хотын иргэдийг нүүлгэн шилжүүлээд зогсохгүй, хотын шатахуун түгээгүүрийн газраас бензн, дизелийн түлшийг ч машинаар зөөж өөр хот руу тээвэрлэж байна. Хэрвээ ойрын хугацаанд галыг намжааж чадахгүй бол хот бүхэлдээ шатах эрсдэлтэй байгаа юм.

Лид9.Кубын хамгийн шилдэг сэтгүүлчээр Эрх чөлөөний аралын хувьсгалч Фидель Кастро шалгарсан байна.
Кубын хувьсгалын эцэг Фидель Кастрод шилдэг сэтгүүлч гэдэг хүндтэй шагналыг гардуулах шийдвэрийг орон нутгийн радио телевиз, сонин хэвлэлийн ерөнхий редакторуудын хуралаар гаргажээ. Энэ шагналд нийтдээ 20 гаруй хүн нэр дэвшиж өрсөлдсөн юм байна. Олон жилийн турш Фидель Кастро өөрийн үзэл бодолдоо үнэнч байсаных нь төлөө энэ шагналыг гардуулах болсон гэж хуралд оролцогчид мэдэгдсэн байна. Фидель Кастро одоо гавъяаныхаа амралтанд гарсан ч үе үе сонн хэвлэлээр дамжуулан ард түмэндээ өөрийнхөө үзэл бодолыг хуваалцаж байгаа юм

Лид10. БНХАУ ын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн үеэр тэнд байсан олон арван хулсны баавгайнуудыг өөр аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн юм. Тэгвэл Сычуаньд газар хөдлөлтийн үеэр байсан нэгэн хулсны баавгай бамбарууш төрүүлсэн байна.
Дэлхийд ховордсон энэ амьтаны бамбарууш хорвоод мэндлэх агшинг орон нутгийн телевзийн зураглаач хальсандаа буулган авчээ. Шинээр мэндэлсэн хулсны баавгайн бамбаруушыг мэргэжлтнүүд асарч байна.

Лид11. ОХУ ын найруулагч Тимур Бекмамбетовын бүтээсэн “Онц аюултай” гэдэг шинэ уран сайхны кино кассын орлогоороо 115 сая долларт хүрч дээд амжилт тогтоосон байна.
Зөвхөн ОХУ д гэхэд энэ киног 2 сая 240 мянган хүн кинотеатрт үзсэн байна. “Онц аюултай” уран сайхны киног «Юниверсал» кино компани бүтээсэн юм. Энэ киноны хоёрдугаар анги нь 2010 онд бэлэн болох юм байна. Найруулагч Бекмамбетов одоо «Княжич» гэдэг кино бүтээж байгаа юм байна. Онц аюултай гэдэг уран сайхны энэ киног ингэж үзэгчдийн таашаалд нийцэж, орлогоороо Орост дээд амжилт тогтооно гэж би төсөөлж байгаагүй гэж найруулагч нь хэвлэлийн бага хуралын үеэр хэлсэн байна.

Лид12. АНУ ын Орегон мужийн оршин суугч 150 ширхэг бөмбөлөгийн тусламжтайгаар аяласан байна.
Бага насны хүүхдүүдийн тоглох дуртай агаарын бөмбөлөг ашиглан нисэх гэсэн оролдлого гарч байсан ч амжилгүй дуусаж байжээ. Тэр ийм агаарын бөмбөлөгний тусламжтайгаар бараг 300 км зам туулж, амжилттай газардсан байна. Эр нөхөрийгөө ийм эрсдэлтэй аялалд гарсан хойно эхнэр нь байж суух газараа олж ядан маш их сэтгэл нь зовж байжээ.

Лид13. Латин америкийн Боливи улсад нэрт хувьсгалч, улс төрийн зүтгэлтэн Эрнесто Че Гевараийн хөшөөг бүтээсэн байна. Боливийн жирйн нэгэн засварчин залуу хогийн цэг дээрээс олсон төмрийн хаягдалаар хөшөө сүндэрлүүлжээ.
Боливийн Эль-Альто хотын төвд энэ хөшөөг байрлуулахаар шийдсэн байна. Эрнесто Че Гевара Кубын засгийн газарт өндөр албан тушаал хашиж байхдаа 1965 онд Боливи улсад очиж партизаны бааз байгуулжээ. Түүний үзэлс бодолоор бол Боливи улс Латин Америк дахь хувьсгалийн төв болох ёстой байжээ. Гэвч 1967 онд тэр хамтран зүтгэгчдийнхээ хамт бүслэлтэд орж баривчлагдаад тун удахгүй буудуулан амь насаа алдсан юм. Тэр амиа насаа алдаад 40 жил өнгөрч байна. Энэ үйл явдалд тохиолдуулсан хөшөөний нээлтийг хийжээ. Төмөрийн сэгээр хийсэн хөшөөг урлангаас гаргахын тулд багагүй хүндрэлтэй учирсан байна. Хөшөөг бүтээсэн урлангийн дээвэр, таазыг нь нурааж байж хотын төвд авч ирсэн байна.

No comments: